Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1010

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

    

иргэдийн төлөөлөгч Ш.Янжинсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518/,

 шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938/,

гэрч Ч.Э,

шинжээч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар,

Б овогт Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0722 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Б.Б нь Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ....... дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр гудамж, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл:

-Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаар  захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 10 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:...............).

 

2.Б овогт Д.М нь Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  амьдардаг,       дүүргийн ............. дугаар хороо, ..............дугаар гудамжны ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл:

1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 206 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

2.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн (РД:...............).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ............. дүүргийн ...... дүгээр хороо, .... дүгээр байрны зүүн талд байрлах дулааны шугамны дэргэд иргэн Г.Гг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан;

-мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа  Д.Мтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 9 тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр иргэн Д.Гийг “Ч.Этай уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж, хоёр, түүнээс олон хүнийг алсан тус тус гэмт хэрэгт;

 

Шүүгдэгч Д.М нь Б.Бтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 9 тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр Д.Гийг “Ч.Этай уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

1.Шүүгдэгч Б.Б Д.М нар: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цгоос:

Манай талийгаач дүү Г нь манайд амьдардаг байсан юм. Хэрэг гарсан тэр өдөр 16 цаг өнгөрөөгөөд би гэртээ ирэхэд дүү Г гараад явсан байсан ба, тэр үед духанд нь ямар нэгэн шарх байгаагүй. Өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь Гийг мөргөсөн талаар мэдүүлж байсан. Гэтэл өнөөдөр болохоор Г-ийг мөргөөгүй гэж мэдүүлж байна. Би тухайн гэмт хэрэг гарсны дараа шүүх эмнэлэг дээр очсон. Намайг цогцсыг зөв таниарай гэсэн. Би дүүгээ нүүрийг нь хараад таниагүй. Харин баруун хөлнийх нь сорвийг хараад таньсан. Тэр өдөр энэ хоёр хүн манай дүүтэй тааралдаагүй бол дүү маань амьд байх байсан гэж бодож байна. Оршуулгын зардалд 7,344,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн талийгаачийн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 10,800,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

3.Гэрч Ч.Э мэдүүлэхдээ: Би талийгаач Г-той хамтран амьдарч байсан. Тэр өдөр Г аяга таваг зарах гээд явж байсан. Миний харснаар Б.Б талийгаач Гийг цохисон. Гийн юүдэнтэй цамцнаас Д.М татаж байсан, цохисныг нь хараагүй. Ямар ч байсан талийгаач Гийн нүүрнээс цус гарч байсан. Би Д.М-ын эхнэр О-д наадуулаа салгаач гэж хэлж байсан гэв.

 

4. Шинжээч Г.Э мэдүүлэхдээ: Хохирогч Г.Г-н тархинд үүссэн цусан хурааг эд эсийн шинжилгээгээр дамжуулж үзэхэд 48 цагаас дээш хугацаанд үүссэн гэсэн хариу гарсан байдаг. Анх задлан шинжилгээ хийсэн эмчийн тэмдэглэлээс үзэхэд хатуу хальсны доор 120 гр биежсэн зарим хэсэг нь цайвар шаргал өнгөтэй болсон цусан хураатай хатуу хальстай наалдсан хуучин цус хуралт гэсэн дүгнэлт гарсан. Хатуу хальсан доорх цусан хураагуур аамжаар нэмж тархи дарагдах хүртэл талийгаач нь ойр зуур үйл хөдөлгөөн хийх боломжтой. Энэ гэмтлийг авсан үеэс эхлэн тархин дотор цус аажмаар нэмэгдээд тархи дарагдах хүртэл толгой өвдөх, дотор муухайрах, огиулах, бөөлжих шинж илэрнэ. Сүүлдээ тархи дарагдсаны хэрээр ухаангүй болох, ухаан алдах, таталт өгөх, улмаар нас барах, зүрхний үйл ажиллагаа зогсох шинж тэмдгүүд илэрдэг. Тархины хатуу хальсан доорх цус хуралт нь шууд үхэлд хүргэнэ. Харин бага тархины  няцрал, цус харвалт бүхий гэмтэл авсан хүн хөдөлгөөн хийх боломж муутай боловч бага тархины гэмтэл нь дангаараа шууд үхэлд хүргэхгүй. Хоёулаа тархины цус харвалт үүсгэж байгаа учраас өмнөх гэмтлийг хүндрүүлж үхэлд нөлөөлж болно. Гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр толгой, нүүрний хэсэгт цохих, өшиглөх зэрэг хатуу зүйлийн үйлчлэлээр үүсдэг. Баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал нь тод цус хуралттай, хугарал нь бороолоогүй байсан учир шинэ гэмтэл юм.

Хохирогч Д.Г-ийн хувьд түүний биед үүссэн гэмтэл тухайн өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл бөгөөд 2-3 хоносон гэмтэл биш юм. Нүүрэнд нь мөргөх, шанаанд нь гараараа цохих алгадах зэрэг аль аль тохиолдолд гэмтэл үүсэх боломжтой, алинаас нь үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн үед цус аажмаар нэмэгдэж тархи дарагдах үед хөдөлгөөн хийх боломжтой. Энэ хохирогчийн хувьд тархины цусан хураанаас гадна их тархины баруун чамархайн дэлбэнгийн хэсэгт 10х8 см аалзан бүрхүүлийн доорхи цус хуралттай гэсэн дүгнэлт гарсан. Аалзан бүрхүүлийн доорх цус хуралт нь их том талбайг хамарсан байгаа учраас энэ нь ихэвчлэн ухаангүй болж үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай Бог. Ерөнхийдөө богино хугацаанд нас барах боломжтой. Талийгаачийн тархинд цус 210 гр хүрэхээс өмнө маш яаралтай цаг алдалгүй мэс заслын хагалгаанд орсон тохиолдолд амь насыг нь аврах боломжтой.

 

Хоёр. Эрүүгийн 0000 0000 0000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Г-г алсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т-ын мөрдөн байцаалтад 2017 оны 4 дүгээр сарын 26-нд өгсөн:

“...Манай эхнэр Г.Г нь 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ...... аймагт төрсөн. Би эхнэртэйгээ 2008 онд танилцаж, 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсон. 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр том охин С , 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр охин С, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин С, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү Т нар маань төрсөн. 2016 оны 5 дугаар сарын сүүлээр манай бага хүү Т эмнэлэгт хэвтсэн. Тэгээд би эхнэртэйгээ солигдоод хүүхдээ сахиж байтал манай дүү Б манай гэрт очиход “Г-г алга байна, хүүхдүүд чинь гэртээ хэдүүлхнээ” байна гэж хэлсэн. Тухайн үед эхнэр маань архи уугаад гэрээсээ явсан байсан. Ямар нэгэн чимээ сураг байхгүй 5, 6 сар явж байгаад 2016 оны 10 дугаар сард над руу эхнэр маань утсаар яриад хоёулаа эргээд нийлье ...би дахиж ингэж тэнэж явахгүй ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч бид хоёр эргэж нийлсэн. Тэгээд эхнэр маань ирээд дахин 3, 4 хоног байж байгаад эргээд хүүхдүүдээ хаяад явсан. ...2017 оны 3 дугаар сард гэж санаж байна, цагаан сарын дараахан байх, би эхнэрийнхээ байгаа газрыг олоод очоод уулзсан. ...2017 оны 3 дугаар сард ................ дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр эхнэр чинь баригдсан байна, эхнэрээ ирж батлан даалтанд ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод эхнэрээ авсан. Тэгээд эхнэр маань би гэртээ харихгүй энд бууя гээд Хархорин захын хойд талын дэнж дээр буусан. ...Намайг эхнэрийнхээ байгаа газарт очиход эхнэр маань нэг эрэгтэйтээ цуг байсан. Тэгээд эхнэртээ гэртээ харъя гэж хэлэхээр харихгүй гээд байдаг байсан. ...Г-г татаж унадаг байсан талаар мэдэхгүй, гэр бүл болоод 7 жил болж байгаа эхнэр маань ямар нэгэн байдлаар татаж унаж байгаагүй. Миний хувьд талийгаачийг цохиж зоддог байсан асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтад 2017 оны 4 дүгээр сарын 15-нд өгсөн:

“...Миний бие Депогийн автобусны буудлын урд талын “МТ” Шатахуун түгээх станцын зүүн урд талд байрлах дулааны шугамны нүхэд Э, Т, Б гээд өвгөн, Б, Г нарын хамтаар хог түүж амьдардаг.

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т ах, Э, Б, Г бид бүгдээрээ өдөржингөө архи уусан. ...23 цагийн үед Э бид хоёр гарсан. Нүхэнд Т ах тасарсан унтаж байсан. ...23 цагийн үед нүхэнд Б, Г-г зодоод байсан. Э босч очоод “та нар больцгоогооч, нэг нэгнээ аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд нүх рүү орж Гг салгаад гарч ирсэн. Тэгээд Г, Э бид гурав гадаа матрас дээр унтсан. Шөнө даараад байсан болохоор Э бид хоёр нүх рүүгээ орсон. Нүхэнд ороод Быг гарч Г-тэй хамт унт гэж хэлээд Б-ыг гаргасан. Удалгүй Б Э эгчийг дуудаад Г эвгүй байгаад байна гэж хэлсэн. Э гараад удалгүй намайг дуудаад “Г сонин болчихсон байна, хоёулаа явж түргэн дуудъя” гэсэн. Бид хамт 21-ийн автобусны буудлын ТҮЦ-нээс цагдаад дуудлага өгсөн. Нүхэндээ буцаад иртэл цагдаа нар ирсэн, цагдаа нарыг ирэхэд Б намайг цагдаагийн машины цонхон дээр очоод зогсож бай гэж хэлээд өөрөө нүхнээс гараад зугтаасан. Удалгүй эмнэлэг ирээд Гг нас барсан байна гэж хэлээд авч явсан. Талийгаачийг авч явсны дараа Б ирээд “намайг Г-г зоддог гэж битгий хэлээрэй ахынхаа араас орчихмооргүй байна. Уржигдар ирсэн хүнийг зодсон гээд хэлчих” гэж ярьж байсан. ...Нүхэн дотор зодоод байсан. Г их муухай ёоё гээд орилоод байсан. ...Талийгаачийг нас барахаас өмнө 3 хоногийн өмнө, мөн нас бардаг шөнө нь тус тус зодохыг харсан. Б угаасаа Г-г зодохдоо хүний нүдэн дээр зоддоггүй, дандаа нүхэнд хүнээс далд зоддог. 3 хоногийн өмнө зодохыг хараагүй, нүхэнд Г-г “ёоё” гэж орилохоор нь л ороод Г-г зодсон гэдгийг нь ойлгосон. Тухайн үед Э бид хоёр байсан.

Талийгаачийг нас барахаас 4 хоногийн өмнө нэг эрэгтэй хүн манай нүх рүү унаад ороод ирсэн. ...Гэхдээ тэр хүн талийгаачийг зодоогүй, шидсэн чулуу нь Б-ыг оносон байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

-гэрч Б.Б-ы 2017 оны 10 дугаар сарын 09-нд дахин өгсөн:

 “...Би хэрэг болсон болсон явдлын талаар тухайн үедээ мэдэж байгаа зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэрэг болсон өдөр Т ах, Б, Г, Э бид нар байсан. Б, Г хоёр дулааны шугаманд өдрийн цагаар ирж Э бид хоёртой хамт хог түүж олсон мөнгөөр хамт архи уугаад оройдоо гэр лүүгээ явчихдаг байсан. Г-г нас барахаас 3 хоногийн өмнөөс хамт дулааны шугаманд хоносон. ...Э, Т ах бид гурвыг уг хэрэг болсон гэх дулааны шугамны нүхэнд амьдарч байхад 2017 оны 4 дүгээр сард өдөр болгон шахуу ирж Э бид хоёртой хамт хог түүдэг болсон. ...Г нөхөр Б-таа зодуулдаг байсан. Зодуулсан зодолдсон гэж хэлдэг байсан. Харин зодолдсон зодуулсны дараа нь Ггээс сонсдог байсан.

Хэрэг болсон өдөр буюу талийгаачийг нас барсан өдөр дулааны шугамны нүхэнд Г-г Б зодсон. ...Сүүлийн 3 хоног хамт нүхэнд хонохоор ирсэн. Өдөр Гн бие нь өвдчихсөн ирсэн. Тэгээд өвчинөөрөө далимдуулж Б-тай хэрэлдэж байгаад дахиад зодуулсан. Тэгээд Э бид хоёр Г-г нүхнээс гаргаж ирээд гадаа матрас дээр хамт унтсан. Шөнө даараад Э бид хоёр нүхэнд орж унтаад Б-ыг Г-тэй хамт унт гээд нүхнээс хөөж гаргасан. Тэгтэл Б Г эвгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гараад хартал Г нас барсан байсан. Талийгаачийг нас барахаас өмнө 3 хоногийн өмнөөс Г, Б хоёр Э, Т ах бид гуравтай хамт нүхэнд хонох болсон. Ирсэн өдрөө “өчигдөр Б намайг зодсон. Бид хоёр алалцаад” гэж хэлж байсан. Мөн “савны гадуурх жирэмсэн болсон, бие өвдөөд байна” гэж ирээд дулааны шугамны нүхэнд ороод 2 өдөр гарахгүй хэвтсэн. Бие өвдөөд байна гээд өвчин намдаах эм авч уугаад огт гараагүй. Тэгээд 3 дахь хоног дээрээ Б-т дахин зодуулаад тэр өдөртөө шөнө нас барсан.

Ирсэн өдөртөө Б-т зодуулсан. Шөнөжингөө алалцаж байгаад ирлээ гээд бие нь өвдчихсөн унжгар ирсэн. Гэдэс өвдөөд, дотор нь муухай оргиод хоол идэхгүй, толгой нь өвдөөд байна гээд аспирин, диклоденк өвчин намдаах эм ууж байсан. 2 өдөр дулааны шугамны нүхэнд хэвтэхдээ огт гараагүй. ...Талийгаач нь Б-т зодуулсан, алалцаж байгаад ирлээ гэж хэлж байсан. Б хамт байсан болохоор савны гадуурх жирэмсэн болсон гэж худлаа хэлээд байх шиг байсан. Толгой нь өвдөөд дотор нь муухай оргиод байсан. Тэгээд тэрийгээ гэдэс өвдөөд байна гээд гэдэсний эм уу гэхээр толгойны эм ууя өвчин намдаах эм гээд өвчин намдаах эм уугаад байсан. Угаасаа нүхэнд хонохоор ирсэн өдрөө өчигдөр Б-т зодуулсан, шөнөжингөө алалцаад, зодолдоод зодуулсан гэж хэлж ирсэн. ...Талийгаачийг нас барсны дараа Т ах, Э, Б бид 4 цагдаагийн газрын өрөөнд хамт мэдүүлэг өгөх гээд сууж байхад Б бид гуравт хандаж “намайг Гг зоддог болон зодсон талаар хэлж болохгүй шүү, Мыг зодсон талаар хэлээрэй” гэж хэлсэн. ...Б-ын төрсөн ах Б Э эгчтэй нэг хэсэг хамт амьдарч байсан. Тэгээд Б-ын гэрт Б, Г, Б, Э 4 хамт хэсэг хугацаанд амьдарч байсан гэсэн. Энэ хугацаанд Б Г хоёр байнга л хэрэлдэж зодолдож, Б Г-г зодчихдог байсан гэсэн. ...” гэх мэдүүлэг [3],

 

3. Гэрч Ч.Э-ын мөрдөн байцаалтад 2017 оны 4 дүгээр сарын 15-нд өгсөн:

 “...2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай нүхэнд амьдардаг Г, Т, Б, Б нарын хамтаар өдөржингөө архи уусан. Г сүүлийн 2 хоног нүхнээс гарахгүй бие өвдөөд байна гээд хэвтээд байсан. ...Тэр өдөр бид үдээс хойш гадаа нүхнийхээ амсар дээр архи уугаад орой 23 цагийн үед нүх рүүгээ орсон. Удалгүй Б, Г хоёр хоорондоо хэрэлдээд зодолдоод байсан. ...би “Б чи болиоч нэг нэгнийгээ аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би ороод Г-г Б-аас салгаад аваад гарч ирэхэд Гн амнаас нь цус гарч байсан. Би нүхний амсар дээр байрлах матрас дээр Б, Г нарын хамтаар унтсан. Шөнө унтахдаа юм ярьж байгаад унтаад, 01 цагийн үед байх гэж санаж байна, хөл даараад байхаар нь босож нүх рүү орж унтая гээд Б бид хоёр нүх рүү ороод, Б-ыг сэрээгээд гадаа гарч авгайнхаа хажууд унт гэж хэлээд гаргасан. Б гараад 5-6 минутын дараа намайг дуудаад Г нэг л биш байна гэж хэлсэн. ...Тэгээд би Г сэрээрэй, гэтэл босч ирэхгүй байсан. Тасарчихсан юм болов уу гэж бодсон боловч бие нь хүйтэн байсан. Тэгээд би Быг дуудаад хоёулаа эмнэлэг дуудъя гэж хэлсэн. Б бид хоёр явж 21-ийн автобусны буудлын ТҮЦ-ний эгчээс гуйж байгаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Б Б-д хандан “цагдаа нарыг сааТж байгаач би явлаа” гэж хэлсэн. Тэгээд Б талийгаачийн цогцсыг авч явсны дараа үүрээр ирээд Б “би ах шигээ шоронд ормооргүй байна, Г-г уржигдар шөнө ирсэн залууд зодуулсан гээд хэлчих” гэж ярьж байсан. Нүхэн дотор л зодоод байсан, харанхуй байсан болохоор сайн хараагүй. Ямар ч байсан нүхнээс гаргахад амнаас нь цус гарч байсан. Г 2017 оны 4 дүгээр сараас эхлэн манай нүхэнд байнга ирэх болсон. ...Б бол хааяа зоддог, нүүр ам нь хөхөрчихсөн байдалтай байдаг байсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

- Гэрч Ч.Э-ын мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 09-нд дахин өгсөн:

“...Г нөхөр Б-таа л зодуулсан, өөр хэн нэгэнд зодуулаагүй гэж бодож байна. ...Сүүлийн 3 хоног хамт хонохоор ирдэг өдрөө өчигдөржингөө бид хоёр зодолдоод алалцаж байгаад ирлээ гээд Г Б-т зодуулсан талаараа ярьж хэлж байсан. ...алалцаж байгаад зодуулсан талаараа хэлж ирэхдээ бие нь өвдөөд, гэдэс өвдөөд савны гадуурх жирэмслэлт гэж хэлээд дулааны шугамнаас гарахгүй халуун турбан дээр хэвтээд босохгүй, ...тэндээсээ гаралгүй хоёр хоноод гурав дахь хоног дээрээ нүхний гадна матрасан дээр нас барсан. 3 хоног хамт байхдаа нас бардаг өдөр нь дулааны шугамны нүхэн дотор Г-г Б зодсон. Тэр үед би “боль” гэж хэлээд нүхнээс Г-г гаргаж ирээд хамт гадаа матрасан дээр унтаж байгаад даараад нүхэнд орж Б-ыг хажууд нь хамт очиж унт гээд гаргахад Г нас барсан байсан. ...Талийгаач тухайн үед .толгой өвдөөд байна, дотор муухай оргиод байна гээд өвчин намдаах эм ууж хамт архи уугаад халуун турбан дээр хэвтээд ... бараг 2 хоног нүхнээс толгойгоо цухуйлгаагүй. Хамт хонохоор ирдэг өдрийн өмнөх өдрийн орой нь л Б-тай алалцаад зодуулсан гэж хэлж байсан. Ирсэн өдрөө нэг л сонин бие нь өвдөөд босож чадахгүй шахуу юм ирсэн. Б, Г хоёр 2016 оны зунаас хамт явж харагддаг болсон. ...2017 оны 3 дугаар сараас хойш нүхэнд ирж очин байдаг болсон цагаас мэддэг болсон. Б Г хоёр зодолдсон, Г амнаасаа болж зодуулсан гэж ярьж байсныг сонсож байсан. Ер нь хоорондоо хэрэлдээд зодолдчихдог хоёулаа огцом ууртай зодолдоод алалцсан гэж ярьдаг байсан.

Хэрэг болсон өдрийн маргааш бид нарыг цагдаагийн газар ирээд нэг өрөөнд хамт байхад мэдүүлэг өгөхөөс өмнө Б “намайг Г-г зоддог байсан талаар,  мөн өчигдөр зодсон, хэд хоногийн өмнө бид хоёрын зодолдсон талаар битгий хэлээрэй, нөгөө танихгүй залуу ирж над руу чулуу шидээд миний шүдийг онож унагаасан залууг зодсон гээд хэлчихээрэй” гэж хэлж байсан. Тэр Б-ын шүд рүү чулуу шидэж унагаасан. Танихгүй залуу Г-г зодоогүй, Б-ы нүд рүү цохисон, Б-ын шүд рүү чулуу шидсэн өөрөөр зодоон болоогүй. ...” гэх мэдүүлэг [5],

 

4. Гэрч А.Д-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 4 дүгээр сарын 15-нд өгсөн:

 “...Миний бие ...........дүүргийн ...........дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүү” ХХК-ийн ар талын жалганы урд талд /............. дүүргийн ...... дүгээр хороо МТ шатахуун түгээх станцын зүүн урд талд/ гэр барьж амьдарч байна. Уг газарт амьдраад 2 жил болж байна. Манай гэрийн хойд талын жалганы хойд ирмэг дээр байрлах дулааны шугамын нүхэнд 5-6 хүн тогтмол амьдардаг. Тэдгээр хүмүүс 4 эмэгтэй, 2 эрэгтэй байж байгаа харагддаг. Урьд шөнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед намайг гэрээсээ гараад бие засах гэж байхад ...нүхний дэргэд нэг эрэгтэй хүн “алаад өгье л дөө, алалцсан ч яадаг юм” гээд орилж байсан, бас өөр нэг эмэгтэй хүн “чи болиоч наад хүнээ аллаа шүү дээ” гэж байгаа чимээ гарч байсан. Тэгэж орилж байх үед нүхний дэргэд 3-4 хүн зогсож байгаа харагдсан, бас өөр 2-3 хүн сууж байгаа харагдаж байсан. ...Өглөө нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө 06 цагийн үед гарахад нүхний дэргэд цагдаагийн тууз татсан байдалтай байсан. Тухайн үед шөнө байсан болохоор яг хэн нь хэлж байгаа харагдаагүй, ямар ч байсан хашааныхаа завсраар харахад бүрзийсэн хүмүүсийн дүрс л харагдаж байсан. Тэр нүхэнд амьдардаг хүмүүс байсан эсэх талаар мэдэхгүй, ямар ч байсан залуухан эрэгтэй хүний дуу хоолой байсан. ...Энэ охиныг би таньж байна /Г.Гн АСАП сангаас авсан зургийг үзүүлэв/. Энэ охин 2017 оны 3 дугаар сарын эхээр хойд талын нүхэнд ирж байгаа харагддаг болсон, өмнө нь харагдаж байгаагүй. Тэр охин бол намхан нуруутай, шардуу царайтай, махлагдуу охин байгаа. ...тэр охин манай хашааны хажууд байнга уйлж суудаг, тэгээд би яагаад уйлаад байгаа юм бэ гэхээр тультраа ч юм шиг, согтуу ч юм шиг уутлаарай уутлаарай гэж хэлээд яваад өгдөг. Тэр охин нүхнийхээ амсар дээр ганцаараа сууж байгаа харагддаг, учир нь нөгөөдүүл нь бүгд нүх рүүгээ ороод явчихдаг. Тэгээд би энэ охиныг шинээр ирсэн болохоор адлаад л оруулдаггүй юм байна гэж ойлгож байсан. Байнгын л хэрэлдэж маргалдаад л байгаа харагддаг. Би хааяа бүр намжихгүй орлилдоод байхаар нь цагдаад дуудлага өгдөг. Нэг эмэгтэй нь бусдаасаа ахимаг насны, махлагдуу, онигор нүдтэй, ...нөгөө нэг эмэгтэй нь саравчтай хар малгай, хар нүдний шилтэй цамцтай туранхай биетэй 36 орчим насных, нөгөө нэг нь бас туранхай эмэгтэй, бас нэг эмэгтэй архи зардаг туранхай шар хүүхэн байдаг. Нэг эрэгтэй нь маажига хөл муутай, Б толгойтой, намхан бор өвгөн байгаа, нөгөө нэг эрэгтэй нь өндөр биетэй туранхай өвгөн байдаг. Тэгээд нас барсан гээд байгаа эмэгтэй нүхний дэргэдүүр явж байгаа харагддаг гэх ...” гэх мэдүүлэг [6],

 

- Гэрч А.Д-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 6 дугаар сарын 15-нд дахин өгсөн:

 “...2017 оны 4 дүгээр сарын 13-ны ...23 цагийн үед гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би юу ярьж байгааг нь хичээгээд сонстол “алаад өгье, алалцсан ч яадаг юм” гээд нэг залуу эрэгтэй хүн хашгираад байсан. Хажуунаас нь нэг хүүхэн “болиочээ чи наадахыгаа алчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарч бие засангаа хашааныхаа завсраар харахад траншейны гадна 3-4 хүн зогсоод хажууд нь 2-3 хүн сууж байсан. ...дахиж хүмүүс маргалдаагүй. Тэгтэл шөнө 02 цагийн үед машин сигналдах чимээ гарахаар нь би гараад хартал цагдаа нар ирсэн байсан. ...Б гэдэг залуу нь жижгэвтэр намхан биетэй, монхордуу хамартай, шар царайтай залуу байдаг. Б нь өнгөрсөн жилээс эхлэн байнга тэр траншейнаар эргэлддэг болсон. ...талийгаач Г гэдэг хүүхэн нь 2017 оны 02 дугаар сараас эхлэн траншейнаар эргэлддэг болсон. Б гэдэг залуутай байнга л хамтдаа явж байдаг байсан. Тэр хоёр нэг харахад хоорондоо тэврэлдээд үнсэлцээд явж байдаг, нэг харахад хоорондоо хэрэлдэж муудалцаад л явж байдаг байсан. ...миний харснаар Б нь хамт явж байгаа хүүхнүүдээ их дарамтанд байлгадаг бололтой байсан. Би яагаад тэгэж бодож байна вэ гэхээр Б нь өмнөх бор хүүхнээ байнга зодож байгаа харагддаг байсан. Мөн талийгаач Г нь манай хашааны гадна байнга уйлчихсан сууж байдаг байсан учраас би тэгж бодож байгаа юм. ...” гэх мэдүүлэг [7] ,

 

5. Гэрч С.Т-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 25-нд өгсөн:

 “...Г, Б нар Г-г нас барахаас 3 хоногийн өмнөөс манай траншейнд хоноглож байсан. Г манай траншейнд ирэхдээ л бие нь тааруухан элгээр өвдөж байна гээд траншейны халуун турба дээр тэгнэж хэвтээд байсан. Өглөөд Б, Б, Э гурав шил сав лааз түүхээр яваад Г бид хоёр траншейндээ үлддэг байсан. Г-г “гэртээ харь бие нь өвдөөд байхад энд байгаад яахав” гэхэд явдаггүй байсан. ...Тэр өдөр Г, Б, Э, Б бид тав траншейныхаа гадаа архи уусан. Архиа ууж дуусаад Б, Г бид гурав траншейндаа орж унтсан. Э, Б 2 гадаа траншейн дээр ор засаж унтсан. Траншейнд ороод би зүүн урд буланд унтахаар ор засаад байж байтал траншейны баруун хойд буланд хоорондоо хэрэлдээд Б Гг зодоод байх шиг байсан. ...траншейн дотор гэрэл байхгүй, тас харанхуй болохоор хэрхэн яаж цохиж зодож байгааг нь харах боломжгүй байсан. Ямар ч байсан тип тап гээд чимээ цохиж зодож байгаа мэт чимээ сонсогдож байсан. Тэгтэл Б, Э хоёр Гг гараад ир гээд траншейны гадаа Б, Э, Г гурав унтсан. Траншейн дотор Б бид хоёр унтсан. Тэгээд унтаж байтал Э намайг татаж сэрээгээд “Г нэг сонин болчихсон байна, би цагдаа дуудлаа” гээд гараад явчихсан. Тэгтэл Б шууд траншейнаас гарахдаа “цагдаа ирээд юм асуувал олон долоон юм яриад байв ална шүү” гэж хэлчихээд гараад зугтаасан. Тэгээд удалгүй байж байтал цагдаа ирээд бид нар цагдаагийн газар ирсэн. Б Г-г зодсон талаар хэлбэл ална шүү гэж хэлсэн. Б Г-г урд өмнө ер нь зоддог байсныг мэдэхгүй байна. Ер нь л хоорондоо зодолдсон, зодсон гээд л Б, Э хоёрт л Г ярьдаг юм шиг байсан. Б ааш муутай, ширүүн зан чанартай хүн. Хамт байхад хэцүү дээрэлхүү, буруу үйлдэл хийхээр зодчих гээд байдаг. Зарц шигээ байнга зардаг. Хамт байхад өөрийнхөө эрхшээлд байлгадаг. Г траншейнд 3 хоног байх хугацаандаа бие өвдөөд байна гээд л элэгээрээ халуун турбан дээр тэгнэж хэвтээд траншейнаас гарахгүй байсан. ...Траншейн дотор харанхуй байсан, траншейн доторх орчин том уртаашаа 4 метр, өргөн 3 метр зайтай. Би зүүн урд буланд Б, Г 2 баруун хойд булан унтах гэж байхад Б Г-г зодсон. ...” гэх мэдүүлэг [8],

 

6.Гэрч Д.Мын мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 09-нд өгсөн:

 “...Манай эхнэр Огийн төрсөн ах Эрдэнэцогт анх намайг Б, Б нартай танилцуулж байсан. Би Б-тай 2014 оны зун танилцаж найз нөхөд болж байсан. Б архи уучихаараа их овилгогүй зан чанартай түргэн ууртай дүрс хийсэн ширүүн зантай хүн. Саппоро гурвалжингийн гүүрний зүүн талын 44 дүгээр вагон дээрээс бараа буулгадаг грушиг хийдэг байсан. Хааяа барилгын ажил гарвал хийчихдэг байсан. Архийг ер нь их уудаг залуу байсан. Б Г-г зоддог байсан. Г ч гэсэн их овилгогүй архи уучихаараа их агсан зантай. Б Г хоёр ялихгүй юман дээрээс болж маргалдаж зодолдоно. Б Г-г үсдэж байгаад гараа атгаад толгой руу нь цохиод уйлуулаад хэвтүүлчихдэг. Хамгийн сүүлд 2017 оны 02 билүү 3 дугаар сард санагдаж байна. Манай хадам ээж Дгийн гэрт Б Г 2 хоорондоо маргалдаж Б-ын гуянд Г сэрээгээр хатгасан юм. Тэгэхэд Б Г-г үсдэж унагааж байгаад толгой руу нь гараараа цохиж уйлуулж хэвтүүлж байсныг хамгийн сүүлд харсан. ...” гэх мэдүүлэг [9],

 

7. Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад 2017 оны 4 дүгээр сарын 26-нд өгсөн:

 “...Би Г-н ээж Гийн төрсөн дүү нь буюу Г-гийн нагац эгч нь байгаа юм. Миний дүү 1990 онд Дорноговь аймагт төрсөн. Талийгаач маань эцэг эхээс гурвуулаа, дээрээ 2 ахтай, ах нар нь Б нь нас барсан, Э хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Талийгаач дунд сургуулиа ....... дүүргийн ............ дугаар дунд сургуульд суралцаж 2006 онд 8 дугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. Сургуулиасаа гараад ............ дүүргийн ...........дугаар хорооны нутаг дэвсгэрт ээж Г-ийн хамтаар амьдардаг байсан. Одоогоос 8 жилийн өмнө 2009 онд гэж санаж байна нөхөр Ттайгаа гэр бүл болж, дүү маань 2011 онд том охин, тэгээд тэрнээс хойш жил дараалсан 4 хүүхэдтэй. ...Манай дүү сүүлийн 8 сарын хугацаанд Б гэдэг нэртэй залуутай хамт гэрээсээ гадуур явж хоног төөрүүлж явдаг болсон. Тэр залуутайгаа .............. дүүргийн .............. дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг байсан юм шиг байна лээ. Б гэх залуутай нийлснээс хойш дүү маань архи ихээр хэрэглэх болсон. ...Хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын эхээр нэг холбогдсон. Тухайн үед над руу утсаар ярихдаа савны гадуурх жирэмслэлт болчихлоо Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн. ...Тэрнээс хойш холбогдоогүй. Г савны гадуурх жирэмслэлт болсон нь худлаа байх. Бид нараас мөнгө л авах гэсэн арга гэж ойлгож байгаа. Хэн нэгэнд зодуулсан эсэх талаар яриагүй. Гэхдээ 2017 оны 3 дугаар сард над дээр ирж уулзахдаа уруул нь хавдаад хөхөрчихсөн байдалтай байсан. Тэгээд яасан юм гэж асуухад би унаад гэж хэлж байсан. Бас 3 дугаар сарын сүүлээр гэж санаж байна, Г эмээ дээрээ толгой руугаа цохиулаад гэмтчихлээ, Б намайг зодчихлоо гэсээр очсон гэж ээж маань ярьж байсан. ...” гэх мэдүүлэг [10],

 

8.Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 8 дугаар сарын 25-нд өгсөн:

“...Г бол миний 3 дахь охин Гийн хамгийн бага хүүхэд юм. Талийгаач дээрээ 2 ахтай байсан. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжсэн, аав нь орхиод явчихсан. Тэгээд хоёр ах, ээжийн хамт  амьдардаг байсан. Ээж нь 2007 онд бурхан болсон. ...Би Б гэдэг хүний талаар мэдэхгүй. Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчин, татаж унадаг өвчин эмгэг байгаагүй. Эрүүл чийрэг, сэргэлэн цовоо л хүүхэд байсан. 2017 оны 3 дугаар сарын эхээр гэж санаж байна намайг гэртээ байж байхад толгойгоо заазуурдуулчихлаа гээд  цус нь гоожсон байдалтай орж ирсэн. Тэгээд харахад хуйх нь язайчихсан шархтай байсан. Тэгээд би толгойг нь угааж өгөөд хувцас хунарыг нь сольж өгөөд Э ахад нь өгөөд явуулсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад нас барсан гэж дуулсан. Гэрт ирэхдээ “Б намайг заазуурдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд “Б-гийн ээж нь битгий цагдаад хэлээрэй” гээд гуйгаад байна гэж миний утсаар ярьж байснаа надад талийгаач хэлсэн. ...Бусдад зодуулсан байдалтай нэг л удаа ирсэн. ...” гэх мэдүүлэг [11],

 

9. Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтад 2017 оны 6 дугаар сарын 15-нд өгсөн:

“...Би Гн ээжийнх нь төрсөн дүү нь юм. 2017 оны 3 дугаар сард талийгаач манай гэрт ирсэн.  ...Би талийгаачид “чи хариач нөхөр дээрээ очооч юу хийгээд гадуур тэнээд байгаа юм” гэхэд “би удахгүй харинаа” л гэж хэлж байсан. Түүнээс хойш би талийгаачтай уулзаагүй. Талийгаач багаасаа л бие сайтай ямар нэгэн өвчин зовлон хэлдэггүй хүүхэд байсан. Татаж унадаг өвчтэй байгаагүй, эрүүл хүүхэд байсан. Жирэмсэн гэх шинж тэмдэг мэдэгдээгүй. ...Талийгаач багаасаа ээжтэйгээ л цуг амьдардаг байсан. ...Нөхөр Ттайгаа 2009 онд танилцаад 2010 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. 1-6 насны 4 хүүхэдтэй байсан. Нөхөр Т нь зан төрхийн хувьд их зөөлөн даруу хүн байсан. Талийгаач сүүлийн хэдэн жил ойр хавийнхаа хүүхнүүдтэй нийлж архи дарс их уудаг болчихсон байсан. Архи уухаараа нөхөртэйгээ хааяа маргалддаг гэж сонсож байсан. Нөхөр Т-ынх нь хувьд талийгаачийг зодож цохиж байсныг нь би лав мэдэхгүй юм. ...” гэх мэдүүлэг [12] ,

 

10. Гэрч Н.Б-ын /шүүгдэгч Б.Бын төрсөн эх/ мөрдөн байцаалтад 2017 оны 6 дугаар сарын 27-нд өгсөн:

 “...Надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр над руу цагдаагаас утсаар яриад “та ........... дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж уулзах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би маргааш нь очиж Сайнбаяр гэдэг байцаагчтай уулзсан. Тэгээд би анх хүүгээ хэрэгт холбогдсоныг нь мэдсэн. Би Г-г урьд нь таньдаггүй байсан. 2016 оны 6 дугаар сард Улсын их хурлын сонгуулийн үеэр Б-ын амьдардаг гэрийн хажуу хашааны Д гэдэг настай хөгшин над руу утсаар яриад “танай байшингийн цонхыг нэг хүүхэн хагалж орж хоноод байна” гэж хэлэхээр нь би тэр үед .......... дүүргийн цагдаагийн ................. дугаар хэлтэст хандсан. Тэгээд тэр өдрөө цагдаагаас утсаар яриад “та манай ажил дээр хүрээд ир, нөгөө цонх хагалсан хүүхнийг чинь барьчихсан байна” гэж хэлэхээр нь би очоод анх Г-г харсан юм. Тэгээд би тэр үед Ггээс “чи ямар учиртай хүн юм бэ, яахаараа манай байшингийн цонхыг хагалаад байдаг юм” гэж асуухад юм дуугарахгүй зогсоод байсан. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би Б-тай утсаар яриад “чи гэртээ байна уу, би очлоо” гэхэд Б “би гэртээ байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очиход хүн байгаагүй. Б-ын 99913468 дугаарын утас руу нь залгахад Г авахаар нь би “чи яахаараа Б-ын утсыг авчихсан байдаг юм” гэж асуухад “би эмнэлэгт үзүүлж байгаа юм аа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б Г-г дагуулчихсан гэртээ ирэхээр нь би Г-д “чи яахаараа манай хүүтэй явж байдаг юм, чи гэр орондоо харь” гэж хэлэхэд Г нь “би бие өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн юм, одоо харилаа” гэж хэлээд гараад явсан. Тэрнээс хойш би Г-тэй дахиж уулзаагүй.

2017 оны 01 дүгээр сарын үед шиг санагдаж байна. Д гуай над руу утсаар яриад “Б гараа боочихсон явж байна лээ” гэж хэлэхээр нь би хэсгийн байцаагч Бөхбат руу яриад Б гар хөлөө боочихсон явж байна гэнээ, одоо Б-ыг барьж архины эмчилгээнд явуулахгүй бол хүнд алуулчихаж магадгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Бөхбат байцаагч Б-ыг барьчихсан гээд над руу ярихаар нь очиж уулзахад Б тохойндоо хутгалуулчихсан, хамрынхаа үзүүрийг сэтэлчихсэн байхаар нь би “юу болсон юм бэ?” гэж асуухад “Г намайг унтаж байхад гар луу хутгалчихаад явчихсан байна лээ” гэж хэлсэн. ...Б-ыг багаас нь найз нөхөд гэр бүлийнх нь Б гэж дууддаг юм.

Миний 3 хүүхдийн 2 дахь хүүхэд нь болох Баасансүрэнгийн Б нь  1985 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот 3 дугаар төрөх газар төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Би 1990 оны эхээр нөхөр Б-с салсан. Б 1993 онд Улаанбаатар хотын 8 дугаар сургуулийн 1 дүгээр ангид орж суралцаж төгсөөд 1994 онд Булган аймагт байдаг аав Баасансүрэн лүүгээ очиж тэндээ 5 дугаар анги хүртлээ суралцаад сургуулиасаа гарсан. Тэгээд 1999 онд Улаанбаатар хотод над дээр ирж хамт амьдарч эхэлсэн. Тэрнээс хойш одоог хуртэл Саппорогийн 44 дүгээр тоочиг дээр ачаа буулгаад зуны цагт барилгын ажил хийдэг байсан. Ямар нэгэн хувийн болон улсын байгууллагад ажиллаж байгаагүй. Хүү маань урьд нь 2012 онд 44 дүгээр тоочиг дээрээ хүнтэй маргалдаж зодолдоод хэрэгт холбогдож 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж А-н жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлээд 2015 онд суллагдсан. Б зан төрхийн хувьд үг дуу их цөөтэй, хэнэггүй хүн бөгөөд ажилд их сайн хүн байгаа юм. 2017 оны 01 дүгээр сараас хойш архи их уудаг болчихсон. ...” гэх мэдүүлэг [13] ,

 

11. Гэрч О.Б-ы /Б.Бын нагац ах/ мөрдөн байцаалтад 2017 оны 6 дугаар сарын 27-нд өгсөн:

“...Би Г гэдэг хүүхнийг 2 удаа Б-тай цуг явж байхыг нь л харсан. ...Б Г гэдэг хүүхэнтэй хамт байдаг болсноос хойш байнга л архи уудаг болсон. Би Баттулга эгчтэй цуг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч Бөхбатад Быг эмчилгээнд явуулах гээд хандаж байсан. ...Б-ыг багаас нь л Б гэж дууддаг байсан. .... Б нь багаасаа ээжтэйгээ цуг өссөн. Булган аймагт аав дээрээ байхдаа 5 дугаар анги хүртлээ суралцаад л сургуулиасаа гарчихсан юм. Б зан төрхийн хувьд зөөлөн дүү даруу зантай, цайлган хүн бөгөөд ажилд их сайн. Б нь багаасаа л 44 дүгээр тоочиг дээр ачаа буулгадаг байсан. Сүүлийн үед хэдэн найзтайгаа цуг бригад болоод барилгын ажил хийдэг байсан. Б архи уудаг, архи уухаараа элдэв гаж буруу ааш авиргүй…” гэх мэдүүлэг [14] ,

 

12. Б.Б-ын мөрдөн байцаалтад 2017 оны 5 дугаар сарын 23-нд яллагдагчаар өгсөн:

2000 оны эхээр шиг санагдаж байна, найз Б гэдэг залуугаар дамжуулан анх талийгаач Гтэй танилцаж байсан. ...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би Гтэй цуг гадуур явж байгаад ....... дүүргийн ......... дугаар хороонд байдаг гүүрэн дээр бид хоёр зүс таних Э гэдэг хүүхэнтэй таарсан. Э-ыг дагаад Депогийн урд талын МТ ШТС-ын урд байдаг траншейнд очиход дотор нь Б гэдэг танихгүй хүүхэн нэг танихгүй өвгөнтэй буюу Т гэдэг ахтай хамт байсан. Тэр өдрөө Г, Э, Б бид нар 0,75 литрийн 3-4 шил архи уучихаад Г бид хоёр траншейнд хамт хоносон. Маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө босоод Б, Э нарын түүсэн шил лаазыг тушаагаад олсон мөнгөөр дахиж архи авч уугаад нөгөө траншейндаа хоносон. 2017 оны 4 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд дээрх байдлаар шил лааз түүгээд олсон мөнгөөрөө архи авч уугаад траншейнд хоносон. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө би траншейн дотор Э, Б, Г нар траншейны амсар дээр хоносон. Шөнө 02 цаг 45 минутын үед Э, Б нар намайг дуудаж сэрээгээд Г гадаа унтаж байгаа, чи гараад хажуугаар нь очиж хэвтээч гэхээр нь траншейнаас гараад Г-г сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Э, Б нарт Г хөдлөхгүй байна шүү дээ, та хоёр гараад ир” гэж хэлээд дагуулж гарсан. Э талийгаач Г-н биед нь хүрч үзээд “үхчихсэн байна” гэж хэлсэн. Э, Б нар цагдаа дуудна гээд явсан. Би  Т ахтай сууж байгаад цагдаа ирэхгүй болохоор нь тамхи олж татах гэж гараад хэсэг явж байгаад буцаад ирсэн. Цагдаа нар ирээд талийгаачийг аваад явсан гэж хэлсэн. Намайг траншейны гадна зогсож байхад удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Би уурандаа Гн нүүрэнд нь нэг удаа цохиход нүд нь хөхөрч байсан. Түүнээс өөр би Г-д гар хүрч байгаагүй. ...2017 оны 4 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө Г, Б, Э Т бид нарыг траншейны гадаа байж байхад үл таних 28-29 орчим насны хар өнгийн савхин куртик өмсчихсөн туранхай залуу 0.5 литрийн Хараа архи барьж ирээд тэрийг нь бид нар траншейн дотор хувааж уусан. Г бид хоёрыг траншейны гадаа сууж байхад нөгөө архи авчирсан залуу согтоод бид хоёр руу чулуу авч шидсэн. Шидсэн чулуу нь миний нүүр ам, хамар руу оноод үүдэн хоёр шүд унасан. Тэр чулуунд талийгаач бас оногдсон. ...Хацар нүүрэнд нь учирсан гэмтлүүд нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач архи ууж байгаад татаж унахад нь үүссэн. Харин би бусад гэмтлүүдийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг [15],

 

13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2360 тоот дүгнэлтэд:

 

“...2017 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө ............. дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гийн Г гэх эмэгтэй нас барсан гэх.

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс:

Цагаан хүрэм 1ш, эрээн цамц 1 ширхэг, эрээн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, хар дотоож 1 ширхэг, цагаан оймс 1 хос, цагаан пүүзэн гутал 1 хос, парацетамол эм 1 ширхэг, бохь 1 ширхэг, шампунь 1 ширхэг.

ДҮГНЭЛТ:

1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад ямар нэгэн гэмтэл, урагдалт, цооролт гараагүй байна.

2.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно /шинжээч Б.Галбадрах/ ...” гэсэн дүгнэлт [16],

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3981 дугаар дүгнэлтэд:

 

“...Болсон хэргийн товч: 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ............. дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Г гэх эмэгтэйн амь нас хохирсон.

-шинжилгээнд ирүүлсэн зүйл хувцас 11 ширхэг.

ДҮГНЭЛТЭД:

-Шинжилгээнд ирүүлсэн цагаан, хар эрээн юүдэнтэй куртика, цэнхэр өнгийн жинсэн өмд хир шороо тоостой, цагаан саарал судалтай футболк, торон оруулгатай хар өнгийн дотоож /дотор талын салтааны хэсэгт цайвар шаргал толботой/  цагаан өнгийн оймс 1 хос, хар, цагаан алаг пүүз 1 хос, парацетамол гэсэн бичигтэй эм мэт зүйл, хар өнгийн үсний боолт, dove гэсэн бичигтэй 1 ширхэг шампунь, dirol гэсэн бичигтэй бохь зэрэгт цус болон биологийн ул мөр илрээгүй.

Саарал судалтай хар хөх өнгийн ноосон цамцан дээр цус илэрч байна. илэрсэн цус шинжилгээнд тэнцэнэ. Илэрсэн цусны ДНХ-ийг тогтоцыг аутосомын D3S13588 THO1,  D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1P08, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов...” /шинжээч Б.Тэнүүн/ гэсэн дүгнэлт [17] ,

 

15.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3965 дугаартай

“ДҮГНЭЛТЭД:

-Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяг тодорхойгүй, 33-38 настай эмэгтэйгийн үтрээний гэх арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн ирлээгүй...” гэсэн дүгнэлт [18] ,

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3964 тоот дүгнэлтэд:

 

“...Хэргийн болсон байдал: Нэр хаяг тодорхойгүй 33-38 эм, 2017 оны 4 дүгээр сарын 14-нд Сүү ХХК-ний хойд даланд нас барсан гэх.

Шинжилгээнд ирүүлсэн зүйл:

1.Цус 1 ширхэг хуруу шилтэй.

2.Шээс 4 ширхэг хуруу шилтэй.

ДҮГНЭЛТ:

1.Шинжилгээнд ирүүлсэн “А-801 нэр хаяг тодорхойгүй 33-38 н/эм IV/14” гэсэн хаягтай шээс, цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.

2. “А-801 нэр хаяг тодорхойгүй 33-38 н/эм IV/14” гэсэн хаягтай шээсэнд AMP, BAR BZO COC MAMP MDMA MOR MTD PCP THC төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агуулга илрэхгүй байна. /шинжээч До.Золзаяа/...” гэсэн дүгнэлт [19] ,

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 801 тоот дүгнэлтэд:

 

“...Болсон хэргийн товч: 33-38 настай, эмэгтэй, ...2017 оны 4 дүгээр сарын 14-нд Сонгинохайрхан дүүрэг, Сүү ХХК-ний хойд далангийн хойд энгэрт нас барсан.

...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1.Гавал тархины битүү гэмтэл: тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт.

2.Тархины дарагдал, уртавтар тархи нугасны нүх рүү шаантаглал.

3.Баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр, их бие мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт.

ДҮГНЭЛТ:

1. Талийгаачийн цогцост тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал голтын цус хуралт, нүүр, их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.

3. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл илрээгүй байна.

6. Цогцост анх үзлэгт хийсэн шинжээч эмчийн үзлэгт 2017.04.14-ний 07 цаг 10 минутад нас бараад 4-6 цаг болсон байна.

7. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нас барахаас 48 цагаас дээшхи хугацааны өмнө үүссэн байна. /Шинжээч О.Б/ ...” гэсэн дүгнэлт [20],

 

18.Шинжээч О.Бгийн мөрдөн байцаалтад 2017 оны 5 дугаар сарын 23-нд өгсөн:

“...Талийгаачийн биед хийсэн задлан шинжилгээгээр түүний биед “тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр, их бие, мөчдийн олон тооны цус хуралт хамрын угалз, зүүн хацрын зулгаралт” зэрэг гэмтлүүд тогтоогдсон бөгөөд талийгаач гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан нь тогтоогдсон. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь нас барахаасаа 48-72 цагийн хооронд үүссэн байх боломжтой гэмтлүүд, бүгдээрээ нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. Дээрхи гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан баруун 8-р хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн 5 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун хацарт нь үүссэн цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Бусад гэмтлүүд болох мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь унаж ойчих үед үүсэх магадлал багатай. Харин цохих цохигдох үед үүсэх магадлал нь их юм. Талийгаачийн биед хийсэн задлан шинжилгээгээр талийгаач нь жирэмсэн байгаагүй. ...” гэх мэдүүлэг [21],

-Шинжээч О.Бгийн мөрдөн байцаалтад 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн:

 “...Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин бол тогтоогдоогүй. Таталт, уналтын шинж тэмдэг задлан шинжилгээгээр илрээгүй. Талийгаач Гн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, харин нийлүүлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эхний өгсөн мэдүүлэгт гэмтлийг тус бүрээр нь ангилж хэлсэн юм. Хатуу хальсан доорх цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарах хүртэл идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Энэ хугацааг бол анагаах ухаанд саруул үе гэж нэрлэдэг. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд учирсан, олон тооны шархад хамаарна. ...” гэх мэдүүлэг [22],

-шинжээч О.Бгийн мөрдөн байцаалтад 2017 оны 9 дүгээр сарын 25-нд дахин өгсөн:

“...Нас барсан цагийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний 07 цаг 10 минутад хийсэн үзлэгээс өмнө 4-6 цагийн өмнө нас барсан байна гэж ойлгоно. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01-03 цагийн хооронд нас барсан байна гэж үзэж байна. Тархинд үүссэн хатуу хальсан доорхи цусан хурааг тусгай будгийн аргаар будаж дамжуулахад уг цусан бүлэн үүсээд 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж гарсан бөгөөд 2017 оны  4 дүгээр сарын 12-ны 03 цагаас өмнө авсан гэмтэл байна. 2017 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө авсан  гэмтэл биш юм. ...ил харагдах гэмтэл нь 2017 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө үүсээгүй гэмтлүүд байна. ...” гэх мэдүүлэг [23],

 

19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчдийн хэргийн материалаар  хийсэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай

“ДҮГНЭЛТЭД:

1.Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 801 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтэл нь талийгаачийг нас барахаас 48 цагаас дээшхи хугацааны өмнө үүссэн байх боломжтой байна. Талийгаачийн бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтэл нь 2017.04.13-14-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой.

3.Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт гэмтлийг авснаас хойш цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийж бусадтай харилцах чадвартай боловч өвдөлт зовиур ихтэй байна. Талийгаачид учирсан бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтлийг авсан хүн үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай.

4.Талийгаачид учирсан баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт бүхий гэмтэл нь шинэ гэмтэл байна. Талийгаачид учирсан нүүр их бие мөчдийн олон тооны хөхөлбөр өнгийн шаргал туяатай цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын тав тогтсон зулгаралт гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас 48 цагаас дээш хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтэл нь 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүр их бие, мөчдийн олон тооны хөхөлбөр өнгийн шаргал туяатай цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын тав тогтсон зулгаралт бүхий гэмтлүүд нь дангаараа шүүх эмнэлгийн 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /Шинжээч Г.Э, Б.Г, Б.Долгормаа/ ...” гэсэн дүгнэлт [24],

 

20. Шинжээч Г.Э-ын мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 25-нд өгсөн:

 “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтээр “...Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулай дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан байх боломжтой. Бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтлийн үед ерөнхийдөө хүний тэнцвэр алдагддаг тул явах идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй болсон байдаг. Бага тархины няцрал, цус харвалт нь дангаараа шууд үхэлд хүргэхгүй. Учир нь хэмжээний хувьд бага талбайг харуулж байна. Дээр нь уртавтар тархитай адил амьсгал зүрх судасны төв байралдаггүй тул дангаараа шууд үхэлд хүргэхгүй. Дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулай дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж ухаангүй болох хүртэл хугацааг саруул үе гэж нэрлэдэг. Энэ хугацаа үргэлжилж байх хугацаанд бага тархины няцрал, цус харвалт гэмтлийг нэмж авсны улмаас дээрх “саруул үе”-ийн үргэлжлэх хугацаа зогсож үхэлд хүргэх тохиолдол байдаг. “Саруул үе” хугацаанд талийгаач идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. Гэхдээ яг эрүүл хүн шиг ямар ч өвдөлт зовиургүй байх боломжгүй. Толгой өвдөх, дотор муухайрах, огих, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илрэх ёстой. Талийгаачийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд өвдөлтийг мэдрэх мэдрэмж буурна. Баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал гэмтлийг шинэ гэмтэл гэж үзнэ. 2017 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Хавирганы хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулай дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бага тархины няцрал, цус харвалт нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт гараар цохих, өшиглөх, хатуу гадаргуу дээр унах гэх мэт үйлчлэл орно. ...” гэх мэдүүлэг [25],

 

21. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  451 дугаар дүгнэлтэд:

“Холбогдогч: Баасансүрэн овогтой Б.

Болсон хэргийн товч /өөрийн үгээр/: 2017 оны 4 дүгээр сарын 14-нд байх, таван таньдаг хүнтэй Депогийн тэнд 5-6 шил архи уусан байх. Тэгээд би тасраад траншейнд унтсан. Шөнө цуг архи ууж байсан хоёр хүүхэн орж ирсэн. Г ганцаараа гадаа хэвтэж байгаа, хажуугаар нь ороод хэвт гэсэн. Тэгээд би гараад очсон чинь нас барсан байсан. Би дуудсан чинь сэрэхгүй байсан. Нүүрэн дээр нь гараа тавьсан чинь хүйтэн байсан. Тэгэхээр нь цуг байсан хүүхнийг нь гараад ир гээд дуудсан. Тэгээд нас барсан юм шиг байна гээд түргэн цагдаа дуудсан. Түргэн ирэхэд би байхгүй акурка түүгээд явсан байсан. Одоо намайг цохисон гээд байгаа, би цохисноо сайн мэдэхгүй байна. Унтахын өмнө маргаан зодоон болсон уу мэдэхгүй, би траншейнд унтаж байсан  гэнэ.

Сэтгэцийн онош: Эрүүл

ДҮГНЭЛТ:

1.Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.. Б.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

2.Б.Бын удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.Б.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Б.Б нь хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгон удирдан жолоодох чадвартай байна. Б.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.

5.Б.Б нь өөртөө болон орчиндоо аюултай эсэхийг одоогоор тогтоох боломжгүй.

6.Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна

7.Б.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна /шинжээч Д.Дэжидмаа, Б.Энхчимэг, Я.Ганхүү / ...” гэсэн дүгнэлт [26]  ,

 

22. 103 яаралтай түргэн тусламжийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03 цаг 41 минутын үзлэгийн баримт [27],

 

23. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 05 цаг 30 минутаас  ............. дүүргийн ...... дүгээр хороо, Сүүний үйлдвэрийн хойно арын далан дээр байрлах явган хүний гүүрний хойд үзүүрийн баруун хэсэгт траншейнд буюу хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд [28], дахин хэрэг учралын газарт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний 18 цаг 20 минутаас 18 цаг 50 минутын хооронд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд [29], 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр амь хохирогч Г.Гн өмсөж байсан гэх хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг [30], 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд [31], Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т, амь хохирогч Г.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа [32], амь хохирогч Г.Гн нас барсны гэрчилгээний хуулбар [33] зэрэг баримтууд;

 

Хохирогч Д.Г-ийг алсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

 

24. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-нд өгсөн:

 “...талийгаач нь 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...........аймгийн төвд Д., Т. нарын 7 дахь хүү болон төрсөн. Дээрээ 5 ах, нэг эгчтэй, нэг эгч нь би юм. Доороо 1 эрэгтэй дүүтэй. Талийгаач төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр хүмүүжин цэцэрлэг, сургуульд сурч 8 дугаар анги төгссөн. 8 дугаар анги төгсөөд ........ аймагт аав ээжид туслан ажил хийж жолооны курсд сурч жолооч болсон. Цэргийн алба хааж байгаагүй. ......... аймагт ээж аавын хажууд амьдарч байх хугацаандаа 2004 онд М гэж эмэгтэйтээ танилцаж гэр бүл болж тусдаа гарч одоо охин, хүү хоёр төрүүлсэн. Одоо 6 дугаар ангийн Т /хүү/, 4 дүгээр ангийн Э  /охин/, охин Э  нь ээж М дээрээ амьдардаг, хүү Т  нь манай аав ээж дээр амьдардаг. 2013 оноос эхлэн эхнэрээсээ салж надтай хамт амьдрах болсон. 2013 оны 4 сараас 7 сар хүртэл “Эрдэнэс таван толгой”-д хамгаалагчаар ажиллаж байгаад ............. “Жилийн мандал” гэж зам ангид 1 жил гаран ажиллаж байгаад ажилгүй болсон. 2015 оноос хойш ойр зуурын ажил хийж гэрээ хараад гэртээ байдаг болсон.

2014 оны намраас нэг хэсэг болж бүтэхгүй тэнэмэл амьдралтай хүмүүстэй нийлээд байх шиг байсан. Тэрнээс хойш гайгүй архи дарс уухгүй барилга дээр ажиллаж байгаад саяхнаас 2017 оны 6 дугаар сараас хойш буцаад тэнэмэл амьдралтай хүмүүстэй нийлсэн байсан. Хамт амьдардаг байх хугацаандаа буюу 2017 оны 6 дугаар сараас хойш өглөө гарч яваад орой орж ирдэг байсан. Хаагуур юу хийж яваа нь мэдэгдэхгүй байсан. Хаагуур яваад ирэв гэхээр Хархорин зах дээр байж байгаад ирлээ гээд халамцуу ирдэг байсан. Эхнэрээсээ салахаасаа өмнө бага зэрэг уудаг байсан байх, салснаасаа хойш хамгаалалтын ажил болон барилгын ажил хийдэг байхдаа хааяа нэг архи уудаг байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд архийг их хэмжээгээр уудаг болсон. Амь хохирогч эхнэрээсээ ямар шалтгаанаас болж салсныг мэдэхгүй байна. .............. аймагт манай аав ээж хоёр маань талийгаачийг оршуулсан. Оршуулгын зардлын баримтыг ......... аймгаас авч ирж байгаад тоо хэмжээг нь нарийн гаргаж өгнө. Уг баримттай хохирлыг нэхэмжилнэ ....” гэх мэдүүлэг [34],

 

25. Гэрч И.А-н мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 31-нд /16 цаг 15 минутаас 16 цаг 50 минутад/ өгсөн:

 “...Би ............ дүүргийн .............. дугаар хороо ........... тоотод хувиараа хоёрдахь түүхий эд аваад 5-6 жил болж байна.

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад манай гудамжнаас урагшаа байдаг “Хаан” банкны АТМ орчихоод буцаад ажил дээрээ ирэхэд манай хашааны гадаа манайд хааяа лааз, сав тушаадаг М, Б хоёр Г гэж залууг нийлээд зодож байсан. М-ын эхнэр О, О-гийн дүү С  /А /, мөн Т /Ч.Э/, Б  нар хараад зогсож байсан. Тэгэхээр нь би “та нар болиочээ” гэж хэлээд очиж салгасан. М, Б хоёр Г-г зодохоо болиод доошоо уруудаад бөөндөө яваад өгсөн. Тэгээд би гэртээ ороод ажлаа хийж байгаад нилээн удаж байгаад хашаанаасаа гараад харсан чинь Г манай хашааны эсрэг талын урдаас харсан хашааны наана газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би Эрка гэж залуугийн эгчид “Г-г очоод хараадахаач, яачихсан юм бол, очоод хараадахаач” гээд явуулсан. Ингээд Эркагийн эгч очоод Г-г харсан. Тэгээд буцаж хүрч ирээд “гар нь ямар ч байсан хөдөлж байна, амьд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу унтаж л байгаа юм байлгүй, гайгүй юм байлгүй гэж бодоод ажлаа хийж байсан. Ингээд намайг ажлаа хийгээд байж байтал ойролцоогоор цагийн дараа танихгүй эрэгтэй хүн хүрч ирээд “тэнд хэвтэж байгаа хүн үхчихсэн юм, би цаг дуудчихлаа” гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Намайг хашаа руу орох гэж байхад Г-г Б, М нар нийлж байгаад гараараа толгой, тархи руу нь хэд хэдэн удаа нийлээд цохиж зодож байсан. Тэгэхээр нь би очиж салгасан. Наана нь тэр М-ын эхнэр О, Огийн дүү С, мөн Т, Б нар хараад зогсож байсан. Гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Нүцгэн гараараа зодож байсан. Би М, Б хоёрыг салгаад явуулсан. Тэгэхэд тэр хэд доошоо уруудаад явсан. Би гэр рүүгээ орсон. Цааш юу болсон эсэхийг мэдэхгүй. Урагшаа буюу 34-ийн гүүр тал руу явсан. Б, М, мөн Оогий, Б, С нартай урагшаа явснаас хойш дахиж явж харагдаагүй. Г нилээн согтуу байсан. Харин, М, Б хоёр эрүүл шахуу байсан. Ямар шалтгааны улмаас зодож байсныг мэдэхгүй байна. Намайг хашаа руугаа орж байхад хашааны үүдэнд нийлээд зодож байсан. Манай хашааны эсрэг талын 3 дахь хашаанд үйл ажиллагаа явуулдаг Япон авто засвар камертай, манайх камер байхгүй. ...” гэх мэдүүлэг [35],

 

26. Гэрч Ж.Б-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 01-нд өгсөн:

“... 2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Доржоогийн гэрээс гарч Д эгчийн гэрт очсон. Очиход Г, Т, С, Б, Д эгч нар байсан. Бид цай уугаад хоол идээд бүгдээрээ гарч ........ дугаар хорооны ........ гудамжинд байх түүхий эдийн цэг дээр очиж хогоо тушаагаад 4000 төгрөгтэй болсон. Хажуу талын дэлгүүрээс нь “Хангай” нэртэй архи аваад өндөр хүчдэлийн хажууд уусан. Тэгээд Г, Т, С, Б бид 5 жалганаас хог түүж тушаагаад 5100 төгрөгтэй болоод 0.75 литрийн архи авч уусан. Тэгтэл Б-ы гэрт очиж аяга таваг аваад зах дээр аваачиж зарахаар болоод гэрт нь очиж аяга таваг аваад ......... дугаар хорооны түүхий эд орох гээд алхаж байтал Б, М, О, Б 4 зам дээр таарсан. Тэгээд би түүхий эдийн цэгээс шуудай авахаар орох үед Г, Т, С, Б, О, Б Т нар үлдсэн. Би шуудай аваад гараад иртэл Б ээжтэйгээ уулзана гээд яараад явчихлаа гэж байсан. Тэр үед Г газар суучихсан байх үед М толгой руу нь гараараа цохиж байхыг хараад Ог очиж нөхрийгөө аваач хүн аллаа гэтэл О салгасан. Тэгтэл Т /Ч.Э/ Г дээр очоод цусыг нь арчаад байсан. Г-ийн нүүр нь цус болсон харагдаж байсан. Тэгээд С, Б бид гурав шуудайтай юм аа үүрээд доор харагдах өндөр хүчдэл дээр очиж тамхи татаад байж байтал Т араас ирээд тамхи татаж зогсож байгаад очиж Гийг сэрээнээ гэж хэлээд явсан. Нилээд удаж байснаа эргэж ирснээ “хурхираад унтаж байна, зах яваад эргээд ирэхэд сэрэх байх” гэж хэлээд О, Т, С, Б бид нар Хархорин зах орж аяга таваг зарсан.  Үлдэгдэл аяга тавгаа аваад хар хорин захын арын гуанзнуудаар явж зараад эргэж Хархорин зах ортол Б ирээд наадуулаа хураа одоо хүйтэн болчихлоо гэхээр нь хураагаад ......... дугаар байрны буудлын хажууд байх түүхий эдийн цэг дээр очоод үүрч явсан аяга тавгаа нууж тавиад “Москва” хорооллоор яваад замдаа нэг шил архи хувааж уучихаад 34-ийн гүүрээр дээшээ өгсөж явтал цагдаа нар ирээд барьж авсан. Намайг түүхий эдийн цэгээс шуудай аваад гараад ирэхэд М Г-ийг газар бөгсөөрөө суучихсан байхад толгой руу нь гараараа 1 удаа цохиж харагдахаар нь би Ог салга гэж хэлээд салгуулсан. Б Г-ийг цохиж байхыг нь хараагүй. Намайг түүхий эдийн цэгээс гараад очиход Б ээжтэйгээ уулзана гэж хэлээд доошоо уруудаад төв зам руу явсан байсан. Би маргалдах үед нь байгаагүй. Огаас юу болсон гэтэл Б Г руу “манай ахын эхнэртэй уулзаж, учирлаа” гэж хэлээд өөдөөс нь дайраад маргалдсан гэсэн. Учир нь Б-ын төрсөн ах Бтай Т сууж байгаад салсан гэсэн. Тэгээд Быг хоригдчихоор нь Т Гтой явалдаад байгаа болохоор ийм асуудал болсон гэсэн. ...” гэх мэдүүлэг [36],

 

27 Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 20-нд өгсөн:

“...Мэдүүлэг өгнө. Хуулийг ойлгосон. Би тухайн хэрэг болсон өдрийн маргааш нь мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө нэрийг С гэж дууддаг хочоороо мэдүүлэг өгсөн байна. Миний нэрийг Баясгалангийн А гэдэг.

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э, О, Б, Б, талийгаач Г нарын хамт өглөө эрт манай ээж Д-ийн гэрээс бүгдээрээ хоночихоод гарсан. Гороо /шил, сав, лааз/ түүж байгаад өдөр 12 цагийн үед ..... дүгээр хорооллын арын дэнжийн өндөр хүчдэлийн хажуугийн хүнсний дэлгүүрээс бид 6 хоёр шил 0,75 литрийн “Сүл” нэртэй архи авч өндөр хүчдэлийн доор сууж хувааж уусан. Тэр үед Б гэрээсээ илүү аяга тавгаа аваад гараад ирсэн. Тэрийг нь зарж архи авч уух гээд 1 дүгээр хорооллын арын зам руу уруудаад алхаад явж байтал Б, М хоёртой тааралдсан. Б “Э-ыг манай ахтай явалддаг байсан байж Г-той явалдаж байна” гэх шалтгаанаас болж Б Гийн ам хамар хэсэг рүү нь духаараа мөргөж цус гаргасан. Тэгээд хавсарч газар унагаахад тэр үед Б-ыг О, Э хоёр салгасан. Б доошоо шүүх рүү ээжтэйгээ уулзана гээд явсан. Тэр үед М бид нартай үлдсэн. М шал согтуу байсан. Би М-г талийгаачид хүрч цохиж зодож байхыг хараагүй. Тэгээд М ганцаараа гэр лүүгээ явсан. О, Б, Э, Б бид тав Хархорин зах дээр очиж Б ы гэрээс авсан аяга тавгийг зараад эргээд өндөр хүчдэл дээр очиход цагдаа ирж барьсан. Бид тав Хархорин зах руу аяга тавагаа зарахаар явах үед Г Б-т мөргүүлж нүүр амнаас нь цус гараад унасан газартаа нас барсан байсан. Бид нарыг Хархорин зах руу явахад согтуу архиндаа тасраад унтчихлаа гэж бодсон, учир нь сэрээх гэхэд хурхираад байсан. “Манай ахтай явалддаг байсан Этай сүжрээд явж байна” гэх шалтгаанаар Гийн хамар ам руу мөргөж цус гаргаад, хөлөөрөө хавсарч газар унагаасан, толгой руу нь гараараа цохиж байсан. М шал согтуу байсан. М-г талийгаач Гийг цохиж байхыг нь хараагүй. М  нь 10 гаран жилийн өмнөөс миний төрсөн дүү Отай эхнэр нөхөр болж амьдарч байгаа. Тэд хоёр хүүхэдтэй. М архи уух нь уудаг, агсан согтуу тавьдаггүй, архи ууж байгаад унтаад өгдөг. Б бол залуу хүн болохоор бидэнд их дээрэнгүй зангаар харьцдаг. ...” гэх мэдүүлэг [37],

 

 

 28 Гэрч Ч.Э-ын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 01-нд өгсөн:

 “...Эрх, үүргээс надад асуух зүйл байхгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй.

2013 оны үед би Г-ийг таньдаг байсан. Тэр үед Г нь гэр орон байгаагүй гадуур л орц, подволоор хоноглодог байсан. Тэр үед бид 2 хамт гадуур хог түүдэг байсан. Г бид хоёр бэлгийн харьцаанд ордог, дотно харилцаатай байсан. ...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шөнө Д эгчийнд унтаж байхад Г согтуу орж ирсэн. Тэрээр хорооллоос наашаа ирж байгаад Ланд маркийн машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Г-оос гайгүй юу гэхэд хажуу талаас нь Гэмтлийн ард машин зам дээр Ланд маркийн машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэр үед талийгаачийн толгойны зүүн хэсэгт хагараад цус гараад, гарсан цус нь хатсан байдалтай байсан. Мөн талийгаачийн зүүн хацарт шалбарсан байсан. Мөн тэрээр зүүн талын өвдөг өвдөөд байна гэж хэлсэн, ...баруун талын хөл нь шагайнаасаа доош хавдсан байсан. Тэр шөнөдөө тэгээд талийгаач унтаж амарсан. ...Маргааш өглөө нь 09 цагт сэрэхэд талийгаач толгой дээрх шархыг үзээтэх гэхээр нь үзтэл толгойны зүүн хэсэгт овойгоод хавдсан байдалтай, цус гараагүй байсан. Зүүн талын хацар дээрх шалбархай нь байж л байсан. Мөн талийгаач доголоод яваад байсан. Тэгээд Д эгчийн гэрээс Б, Б, талийгаач бид 5 өглөө 11 цагийн үед хог түүх гээд гарсан. Тэр өдөр С /А/ гэрээсээ гараагүй гэрээ сахина гээд үлдсэн. Тэгээд талийгаач толгой өвдөөд байна гэхээр нь замаараа Б-ы гэрээр орж 1 ширхэг толгойны эм болох цитрамон талийгаачид өгчихөөд тэндээсээ бид нар .... дүгээр хорооллын байрнуудаар явж шил, лааз түүсэн. Тухайн өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр даваа гаригт талийгаачийн бие гайгүй байсан. Баруун талын хавдсан хөл, зүүн талын өвдөг нь хавдаад хазганаж яваад байсан. ...Тэгээд бид нар Д эгчийнд бөөнөөрөө очсон. Тэр шөнө талийгаачийн бие гайгүй байсан. ...Өчигдөр өглөө 08 цагаас 09 цагийн хооронд Д эгчийн гэрээс Б, Б, С, талийгаач бид нар мөн л шил лааз түүх гэж гарсан. Бид нар замдаа хогийн пункерээс 2 ширхэг гар утас олсон. Тэгээд 34-ийн гүүрний хойно байрлах нүүрс зардаг газар 2 гар утсыг 3000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Тэгээд Б 1000 төгрөг гаргаж ирээд тавуулаа Имо гэх дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Хандгай гэх нэртэй архи авсан. Б, Б, С, талийгаач бид нар 34-ийн гүүрний ард байрлах өндөр хүчдэлийн доор уусан. ...Талийгаач мөн уусан. ...Бид 10 цагийн үед дахиад Дэнж дээр байрлах түүхий эд авдаг цэг дээр очиж түүсэн шил лаазаа 3700 төгрөгөөр тушаасан. Тэгээд цуглуулсан мөнгө нийт 4700 төгрөг болохоор нь дахиад Имо нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн Хандгай нэртэй архи авч уусан. Ууж дууссаны дараа талийгаач, С, Б, Б бид 5 Бы гэрээр ороод зарах юмаа аваад Хархорин орохоор болоод явсан. ...Миний санаж байгаагаар 11 цаг болж байсан байх. Б, С /А/, талийгаач бид нар Бы гэрээр ороод зарах хайрцагтай аяга, шаазанг аваад доошоо түүхий эд авдаг цэгийн ойролцоо явж байхад О, Б /Б/, Х дөрөв хамт явж байсан. Тэр дөрөв бид нарыг юу байна хаанаас ирцгээв гэсэн. Тэгтэл М, Г, Б гурав хоорондоо маргалдаад байсан. Тэр гурвыг О дундуур нь ороод салгаад байсан. Талийгаач тэр үед гартаа барьж явсан бараагаа газар шидсэн. Би газар хагарсан аяга, шаазанг доошоо суун түүгээд босч ирэхэд талийгаачийн амнаас цус гарч байсан. Тэрний хажууд Б, М, Х, О байсан. Тэгээд би хайрцганд байсан шар өнгийн аяганы алчуурыг аваад талийгаачийн амнаас гарч байсан цусыг арчсан. Тэгээд Б, М, Х нар яваад өгсөн. Талийгаачийг тэндээс явъя гэтэл явж бай би араас чинь очъё гээд ганцаараа тэндээ суугаад үлдсэн. С, О, Б, Б бид нар Хархорин орж юм зарах гээд явсан. Бид нар Хархорин зах дээр аяга шаазангаа зараад талийгаачийг 15 цаг хүртэл хүлээсэн боловч ирээгүй. Бид нарыг Хархорин зах дээр аяга шаазангаа зарж байхад Б тэнд явж байсан. Тэрээр ахыгаа хорих анги орж эргэчихээд ирлээ гэж байсан. Бид нар 32-н түүхий эд авдаг цэгийн орчим шуудайтай үлдсэн бараагаа нуусан. Тэндээс С, Б, Б, О, Б бид нар .... хороолол руу европ жимснээс жимс идэх гээд явсан. .... хороолол дунд байрлах европ жимсний дэлгүүр нь муудсан жимсээ гаргаад тавьчихдаг юм. Бид нар 1 тор жимс аваад хойшоо далан гарч замдаа 1 шил архи авч тавуулаа хувааж уусан. Тэр үед ойролцоогоор 16 цаг болж байсан. Тэндээсээ бид нар Гийг олж авах гээд өглөө салсан газраа очтол талийгаач байхгүй байсан. ...бид нар дээр цагдаа нар ирээд шууд цагдаа руу ирсэн. ...машинд мөргүүлээд газар унасан. Газар унахдаа толгойгоороо боржур мөргөсөн гэж хэлсэн. Машинд мөргүүлснийхээ дараа толгой өвдөөд байна. Баруун, зүүн хөл өвдөөд байна гэж хэлсэн. Машиных нь улсын дугаар, серийг талийгаач мэдэхгүй байна гэж хэлсэн. Машин нь мөргөчихөөд зугтаасан гэж хэлсэн. Толгойны зүүн хэсэг нь ангайгаагаад цус нь хатсан байсан, зүүн хацар /шанаанд/ нь шалбархай үүссэн байсан, баруун хөл нь шагай хэсгээрээ хавдаад гутлаа тайлж чадахгүй байна гэсэн, зүүн талын өвдөг нь мөн өвдөөд байна гэж хэлсэн. Маргаашнаас нь буюу Даваа гаригаас талийгаачийн толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэр шөнө талийгаач согтуу байсан, ганцаараа орж ирсэн. ...Эхлээд Б талийгаачийн нүүр лүү нь шанаадсан. Тэгээд талийгаач газар унасны дараа Б М хоёр нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр хоёр зодоод амнаас нь цус гарсан гэж бодож байна. Тэгээд талийгаачийн амнаас цус гарч байхаар нь алчуураар амыг нь арчсан. Талийгаач өмнө нь 9 дүгээр сард Баяр гээд ахдаа зодуулсан гээд хавирга өвдөөд байна гэж хэлж байсан. Газар бөгсөөрөө суучихаад босохгүй байсан. ...” гэх мэдүүлэг [38],

             

29. Гэрч Х.Эийн мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 31-нд /21 цаг 39 минутаас 22.00 цагт/ өгсөн:

 “...Би эхнэр Ц-той 2016 оны 02 дугаар сараас эхлэн хамт амьдрах болсон. Тэрээр эхээс наймуулаа. Талийгаач нь 2016 оны 02 дугаар сараас эхнэр бид хоёртой хашаанд хамт амьдарч байгаад 2016 оны 4 дүгээр сараас эхлэн эхнэр бид 2 тусдаа амьдрах болсон учраас талийгаачаас тусдаа амьдрах болсон. Талийгаач тэр үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын хашаанд ганцаараа амьдарч байсан. Тухайн хашаанд нь манайх, талийгаачийн гэр л байдаг байсан. 2017 оны 9 дүгээр сарын дунд үеэс эхлэн эхнэр бид 2 байр түрээслэхээ болиод талийгаачтай 1 хашаанд амьдардаг болсон. Би хөдөө Хэнтий аймгийн .........сум руу ажлаар явчихаад өнгөрсөн баасан гаригт буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой хотод гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд талийгаач манай гэрт эхнэртэй хамт явсан. Тухайн өдөр гэртээ ирэхэд талийгаачийн бие хэвийн байсан. Гэхдээ аль нүдийг нь санахгүй байна 1 нүднийх нь хажуу талд халцархайтай байсан. Тэрнээс талийгаачийн биед өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөн талийгаач өмнө нь хөлний хагалгаанд орж байсан гэсэн. Тэр хөл нь хазганаж байсан. Мөн тэр өдөр архи уугаагүй эрүүл байсан. Тухайн шөнөдөө талийгаач гэрээс гараагүй, эхнэр бид хоёр ч гараагүй. Маргааш нь буюу хагас сайн өдөр талийгаач гадагшаа гараагүй санагдаж байна. Бүтэн сайнд буюу 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эхнэр бид хоёр “UP palace” орох гээд өглөө гэрээс гарсан. 11 цагийн үед ирэхэд талийгаач гэрт байсан. Бид хоёр буцаад хороолол орж хүнтэй уулзаад 15 цагийн үед гарахад талийгаач гэртээ байгаагүй. Тухайн өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш талийгаач гэртээ ирээгүй. Тэгээд өнөөдөр Э гэх эмэгтэй 19 цаг 22 минутын үед 9....... дугаараас залгаад Г өнгөрчихлөө, гэмтэл рүү очоорой гэж хэлсэн. Эхнэр бид хоёр сандраад гэмтэл дээр очиход талийгаач ирээгүй байсан. Би буцаад 9........ дугаар руу залгатал 34-ийн гүүрний хажуу талын дэлгүүрийн утас байсан. ...Э гэх эмэгтэйтэй найзалдаг юм шиг байсан. Би Э гэх эмэгтэйгийн талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач архи уухаараа гэртээ уудаггүй гадуур уудаг. Гэр оронд элдэв хүн авчраад уугаад байдаггүй. Намайг 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой гэртээ ирэхэд ямар нэгэн зодоон болсон байдал ажиглагдаагүй. Намайг ирэхэд талийгаачийн бие хэвийн байсан. ...” гэх мэдүүлэг [39] ,

 

30. Гэрч Ц.Дийн мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 31-нд /16 цаг 50 минутаас 17 цаг 31 минутад/ өгсөн:

 “...Би өнөөдөр өглөө 10 цагийн үед ............. дүүргийн .......... дугаар хороо ................ гудамжинд байх хоёрдогч түүхий эд авдаг хашаанд ирээд төмөр ачаад ажлаа хийсэн. ...11 цагийн үед байх, уг түүхий эд авдаг хашааны зүүн талд хүмүүс зодолдож байна гэж түүхий эд авч ирж байгаа хүмүүсийн ярианаас сонссон. Тэгээд би тоогоогүй ажлаа хийсэн. Тэр ярилцаж байсан хүмүүсийг сайн анзаарч хараагүй учир хэн, хэн гэдэг хүмүүс байсныг мэдэхгүй. Тэгээд өдөр хашааны зүүн талд гарч хогны хажууд очоод ил шээхэд уг хашаанаас зүүн талд нилээд зайтай дээш явдаг шороон замаас зүүн талд хажуу талаараа харан хэвтсэн хүн харагдсан. Би аль талаараа харан хэвтэж байсныг анзаараагүй, ямар ч байсан дээгүүрээ ногоон эрээн /десант/ хувцастай хүн байсан. Би эрэгтэй хүн байна гэж бодсон. Тухайн үед цаг хэд болж байгааг анзаараагүй. Эргэж ороод ажлаа хийсэн ба нилээд удаж байгаад цагдаа нар ирсэн. Би ямар хүмүүс зодолдож байсныг нь анзаараагүй. ...” гэх мэдүүлэг [40],

 

31. Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 31-нд /18 цаг 12 минутаас 18 цаг 40 минутад/ өгсөн:

 “...Эрх, үүргийг ойлголлоо. Асуух зүйл байхгүй. Би өнөөдөр ..........дүүргийн ............ гудамжинд байдаг Б, Ц гэх хүний түүхий эдийн цэг дээр Д, Пүүнээ хочтой Эрка, Б, Т гэж дууддаг Э, С гэж дууддаг С, М, түүний эхнэр Оогий гэж дууддаг О, Б гэж хочилдог Баасансүрэнгийн Б, гацаа Г бид нар хөнгөн цагаан, зэс тушаагаад 5500 төгрөгтэй болсон. Гацаа Г нь Ттай явалддаг. Тын нөхөр нь Төгсөө хочтой Б гэдэг хүн байсан юм. Тэр хүн амины хэргээр шоронд явсан. ...Тэгээд өнөөдөр 10 цагийн үед Бын түүхий эдийн хашааны зүүн талын хаалганы үүдэнд Б тэр гацаа хочтой Гг “чи манай ахын эхнэртэй явалдлаа” гээд ахыгаа гарч ирэхээр “чамайг алуулна” гээд заамдаж боож баруун тийш түүхий эдийн цэг рүү харж унагаасан юм. Тэгтэл Г босч ирээд суусан чинь М гүйж ирээд гартаа боржур шиг юм барьж аваад баруун талаас нь толгой руу нь цохисон. Тэгтэл зүүн талаараа газар унаад эвхрээд хэвтсэн. Тэгэхэд духны хэсгээс нь цус гарч байсан. Тэгтэл Гг уначихсан байхад нь М хажуу талаас өгзөг, хөл рүү нь 3-4 удаа өшигчөөд байсан. Харин Б бас бөгс рүү нь 5-6 удаа өшиглөсөн санагдаж байна. Тэгсэн чинь Б сэр гээд Г-г зүүн гараараа баруун хацар луу нь 2 удаа алгадсан чинь Г сэрэхгүй байсан. Тэгээд бид тэндээс яваад Бын хойд талд байх өндөр хүчдэлийн шон дээр очоод суусан. Тэгэхээр нь би очоод сэрээх гээд гараас нь татаад, өндийчих явъя гэсэн чинь босохгүй, юм ярихгүй байсан. Тухайн үед амьд байх шиг байсан. Тэгээд буцаад нөгөө хэд дээр очоод байж байтал дахин О сэрээхээр очоод бид нар зарах гэж байсан 3 ширхэг аягатай тавагны алчуурын нэгээр нь цусыг нь арчаад буцаад ирэхдээ сэрэхгүй байна, бие нь бүлээн байна, амьд байна гэж байсан. Тэгээд бид нар Бгийн түүхий эдийн цех рүү явж байгаад жалганаас цагдаад баригдсан юм. ...” гэх мэдүүлэг [41],

 

-Гэрч Б.Бы мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 22-нд дахин өгсөн:

 “...Урд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэхэд Б ер нь их дээрлэх үү М тэрнээс нь айдаг юм шиг байгаа юм. Быг хэн нэгэнтэй маргалдах үед М хажуугаас нийлж бүлэглэж дандаа зодоон хийдэг. ...Б талийгаач Гийн энгэрээс заамдаж байгаад нүүрнийх нь дух хэсэг рүү байх, гэхдээ сайн хараагүй ямар ч байсан нүүр лүү нь мөргөөд унагаачихсан. Тэгэхэд талийгаач унахдаа газар шороо чулуутай гадаргуун дээр толгойныхоо зүүн хэсгээр унаж толгойноос нь цус гарсан, бас амнаас нь цус гарч байсан. Б талийгаачийг мөргөж унагаасан. ...М талийгаач Гийг Б мөргөж унагаасны дараа хажуунаас нь шууд л дайрч ороод гартаа чулуу барьсан байсан байх, яг юу барьсныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нэг зүйлээр талийгаач Гийн толгой хэсэг рүү хоёр ч удаа цохиж, гуяны ар хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байхад түүнийг эхнэр О салгасан. ...Г ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Бын ах Б Этай хамтран амьдарч явалддаг байсан. Тэгтэл тухайн өдөр талийгаач Г Этай хамт явж байхаар нь Б Эыг Гтой хардаж Гтай маргалдах болсон. Б Гтой ямар нэгэн үг хэлж ярилцалгүй шууд л Б Гийг мөргөж унагаасан. М учраа мэдэхгүй Быг дагаж хүн нийлж зодож байгаа харагдсан. Түүнээс М Г хоёр хоорондоо маргалдах шалтгаан байхгүй. ...” гэх мэдүүлэг [42] ,

 

32. Гэрч Ж.Оын мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 31-нд  /16 цаг 14 минутаас16 цаг 44 минутад/ өгсөн:

“...Би өнөөдөр өглөө 10 цагийн үед найз Баттамир ирээд дүүрэг дээр очиж гадаад паспортын сунгалт хийлгэх гэсэн юм цуг явъя гээд байхаар нь цуг явсан. Тэгээд гэрээс гараад найзтайгаа доош төв засмал зам руу алхаад явж байхад хоёрдогч түүхий эд авдаг хашааны зүүн талд зам дээр ил сааралдуу куртиктэй, зүүн талаараа хажуулдаж хэвтсэн баруун гараа биеийнхээ дээгүүр хойш нугалсан хэвтэж байхаар нь архи уугаад тасраад унтаж байгаа юм болов уу гэж бодоод тоолгүй яваад өгсөн. Тэгээд найзтайгаа Сонгинохайрхан дүүрэг ороод 32-р байрны аркны хажууд байх компьютер засвар ажиллуулдаг Анхбаяртай уулзаад гарч яваад Баттамирын хамтаар 0,33 гр-ийн Хараа нэртэй архи хувааж уучихаад гэр лүүгээ явж байсан. Тэгээд найз Баттамирын хамтаар харих гээд явж байхад зам дээр өглөө хэвтэж байсан хүн босоогүй хэвтэж байхаар нь би цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Уг хүнийг гаднаас харахад ил харагдах гэмтэл шарх гэхээр зүйл харагдаагүй, хувцас нь шороо болсноос урагдаж зүсэгдсэн зүйл анзаарагдаагүй. ...” гэх мэдүүлэг [43] ,

 

33. Гэрч Б.Эрдэнэсолонгийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 23-нд өгсөн:

 “...Мтай одоогоос 3 жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн дэнжид байдаг гэрт нь очиж анх танилцаж байсан. Мын эхнэр Огийн ах Төөгийтэй би найз юм. Тэгээд Төөгийтэй цуг гэрт нь очиж Мтай танилцаж байсан. Бтай одоогоос 1 жилийн өмнөөс эхнэр Г нь нас барсан гэх дулааны шугам дээр танилцаж байсан. Намайг танилцаж байх үед Г ч амьд сэрүүн байсан. ... саяны Г ахыг нас барахаас өмнө Мын зан сонин болсон. Ямар болсон гэхээр их дээрэлхүү, архи уучихаараа хүн амьтан руу үсчээд барьж авч, цохиж нүдээд сонин зан авиртай болсон. ...Бтай би нээх их нийлдэггүй, гэхдээ хараад байхад хүнтэй их эвтэй хүний урдуур орж хэрүүл шуугиан зодоон хийдэггүй. Би ...сонсоход Б Эыг өөрийнхөө ах Баянжаргалтай явалддаг байж Гтой явж байна гэх шалтгаанаас болж Гийг зодсон гэсэн. Ер нь бол Э Г ахтай хамтран амьдарч байгаад салаад Бын ахтай хамтран амьдарч байсан. Тэгээд Бын ахыг шоронд явсны дараа буцаад Г ахтай нийлчихсэн явж байгаад Бтай тааралдаад дээрх үйл явдал болсон байсан. Хэрэг болсон өдөр Б Гийг зодох үед нь хажуугаас нь М нийлж зодсон гэсэн сураг сонссон, би хажууд байж хараагүй болохоор сонссон юм аа л хэлж байна. ...” гэх мэдүүлэг [44] ,

 

34. Гэрч Д.Солонгийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-нд өгсөн:

“...Манай ах М 1979 оны 01 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод Дамдинжав, Мягмарсүрэн нарын 4 дэх хүүхэд болж төрсөн. М нь дээрээ 2 ах, 1 эгчтэй доороо 2 эмэгтэй дүүгийнх нь яг доод талын төрсөн дүү нь би юм. М ах төрсөн цагаасаа эцэг эхийнхээ гар дээр хүмүүжин Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд 6 дугаар анги хүртлээ суралцаад сургуулиасаа гарсан. ...19 насанд хүрээд Дорнод аймгийн хилийн цэргийн ангид цэргийн ангид цэргийн алба хааж Улаанбаатар хотод ирээд нэг эмэгтэйтээ хамтран амьдарч байгаад 1 охинтой болоод охиныг ээж нь аваад салсан. Дараа нь одоо байгаа Отгончимэгтэй гэр  бүл болж дундаасаа 2 хүү, 1 охинтой. ...Ах Мыг хүмүүстэй архи уугаад хүн зодсон байна, зодсон хүн нь нас барчихсан байна гэж сонссон. Цэргийн алба хаасныхаа дараа хулгайн хэрэгт холбогдож 2 жил гаран шоронд сууж байгаад гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг [45] ,

 

35. Д.Мын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 02-нд яллагдагчаар өгсөн:

 “...Би 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн 6 дугаар ангид сурч байгаад гарсан. Хувиараа барилга дээр ажиллаж байгаад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял авч 2006 онд ялын хугацаа дуусч суллагдсан. Тэрнээс хойш барилгын ажил хийдэг байсан. Би эхнэр Отай 2002 оны үед танилцаж гэр бүл болж байсан. Одоо ....... дүүргийн ..... дугаар хороо ...... тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай том хүү Ууганбаяр 9 дүгээр сургуулийн 7 дугаар ангид сурдаг, дунд хүү О нь ........ дугаар сургуулийн албан бус сургалтанд суудаг, бага охин А гэртээ ээжтэйгээ байдаг.  Би эхээс долуулаа бөгөөд айлын доороосоо 3 дахь хүүхэд бөгөөд гэрийнхэнтэйгээ  харилцалгүй удаж байна.

...2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө босоод Б-ын төрсөн ах Б-ын шүүх хуралд суухаар О, Б, Б бид дөрөв явах замдаа ............ дүүргийн .... дугаар хороонд байдаг хадам ээж Д-гийн гэрт очсон.   Тэгээд гэрээс нь гараад зам дагаж уруудаад ......... дугаар хорооны Чулуутын гудамжинд байх түүхий эдийн цэг дээр хамт архи уудаг Г, Б, Э, Б, А нарыг хайж очиход байгаагүй. Тэгээд Анкер /өндөр хүчдэл/-руу харахад өөдөөс Г, Б, Э, Б, А нар ирж байсан. Тэгтэл Б Г-т хандан “чи муу Этай явалдлаа” гэж хэлээд барьж аваад Гийн дух руу мөргөсөн чинь Г босч ирээд Б-тай барьцалдаж авах гэхээр нь Гийн зүүн талын шанаа руу 2-3 удаа алгадсан чинь газар суугаад үлдсэн. Тэгтэл О ирээд “чи яах гээд байгаа юм бэ ядарсан хүнийг” гэж хэлээд Б бид хоёрыг татаад авч явсан. Тэгээд өндөр хүчдэлийн хажууд нэг шил 0.75 литрийн архи ууж сууж байгаад Г руу хартал газар суучихаад босохгүй байхаар нь яваад очтол хурхираад унтаад байгаа юм шиг байхаар нь унтаж байна сэргээд босоод явчих байх гэж бодоод буцаад нөгөө хэд дээр очсон. Тэгээд байж байтал Бын ээж нь Б руу залгахаар бид хоёр Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр очоод ...Б шүүх дээр үлдсэн. Манайд бид 4 хонох үед нэг шил архи уусан.

2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө босоод архи уугаагүй байсан. Б Г-той заамдалцаж авах үедээ дух руу нь мөргөх шиг болсон. Г хөл алдраад босч ирээд буцаад дайрахаар нь Б-ыг татаж холдуулаад Гийн нүүрний зүүн хацар, шанаа хэсэгт 2-3 удаа алгадсан чинь газар суучихсан. Тэгээд босож ирээгүй. Бын төрсөн ах Бын хамтран амьдрагч нь Э байсан бөгөөд Б нь хүнийг алсан хэргээр сууж байгаа гэсэн. Г Этай явж байхыг нь хараад Эыг уруу татаж архи уулаа, ахыг хоригдож байхад  нэг удаа ч гэсэн эргэж тойруулсангүй гэх асуудлаас болж маргалдсан. Тэгээд мөргөсөн юм. Г Б-т мөргүүлчихээд эргээд агсраад дайрахаар нь Б-ыг өмөөрөөд нүүр рүү нь 2-3 удаа баруун гараараа алгадчихсан юм. ...Тухайн үед О, Б, Э, Б, Б нар байсан. Тэр хэд бол бүгдийг харсан. Б өнгөрсөн шөнө нь уусан маргааш нь уугаагүй байсан. Ер нь бол эрүүл шахуу байсан. Би бас л эрүүл байсан. Г нилээд согтуу байсан. Гэхдээ биеэ авч явах чадвар байсан. ...” гэх мэдүүлэг [46],

 

-Д.М-ын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн:

“...хэрэг болсон өдрөөс 3 хоногийн өмнө гэмтлийн эмнэлгийн хажуугийн зам дээр машинд мөргүүлээд 3 хоног манай хадам ээжийн гэрт очиж хэвтсэн гэснийг би мэдсэн. Ийм болохоор автомашинд мөргүүлснээс болж амь нас нь хохирсон эсэхийг тогтоолгохыг хүсэж байна. ...Бусдаар би амь хохирогчийг 2 удаа алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Тухайн өдөр Б бид дөрвүүлээ 1 шил 0,75 литрийн архи уучихсан байсан. Амь хохирогчийн хэр зэргийн архи уусныг мэдэхгүй. Б бид 2 согтолттой байгаагүй, халамцуу болсон үйл явдлыг санах хэмжээний согтолттой байсан. Амь хохирогч Г согтолттой байсан, хөл нь доголсон юм уу гэмээр гуйвалттай байсан. ...461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд ...нарлагаанд гарч байхад Б надтай тааралдаад хэргээ салгуулая, салгуулах юм бол ял бага авна гэж надад хэлэхээр нь би хууль сайн мэдэхгүй болохоор тухайн үедээ юу гэсэн үг юм бол гээд ойлгоогүй юм. ...” гэх мэдүүлэг [47],

 

36. Б.Бын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 02-нд яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө М-ын гэрээс М, түүний эхнэр О, түүний найз болох Х нарын хамт яваад замдаа Бын түүхий эдийн цэг дээр Б, Г, С, Э, Б нартай тааралдсан. Би Гийг “чи жаахан хэгжүүрхээд байгаа юм уу” гэсэн чинь өөдөөс “тэгэхээр яадаг юм, пизда минь” гэж хэлээд бид хоёр барилцаж авсан. Би Гийн нүүрний эрүү хэсэгт нь нэг удаа мөргөсөн чинь хойшоо нэг алхаад уруулнаас нь цус гарч байсан. ...461 дүгээр анги орж ахыг эргэчихээд буцаад явж байтал М-ын эхнэр О над руу утсаар яриад Хархорин зах дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол цагдаа нар ирээд авч явсан. Би М-ыг Г-ийн яг хаана нь хэдэн удаа цохиж зодож байгааг хараагүй, ...ямар ч байсан цохиж байгаа нь харагдсан.

Би тэр өглөө М-ын гэрээс гарч явахдаа замдаа дэлгүүрээс архи авсан байснаас нь нэг удаа 50 гр орчим архи уусан. Тэгээд тэр 3 үлдсэн архийг хувааж уугаад явсан. ...Би тухайн үед тоглоод “чи муу хэгжүүрхээд байна уу” гэсэн чинь “тэгж байна пизда минь” гээд л маргалдсан. Тухайн үед би талийгаачийн доод эрүү хэсэгт нь мөргөсөн, тэгэхэд амнаас нь цус гараад хойшоо жаахан алхаад зогссон. Яг газар унаагүй. Төрсөн ах Б Э гэх эмэгтэйтэй ямар харьцаа холбоотойг би сайн мэдэхгүй, ямар ч байсан хамт явж архи дарс уудаг байсан юм шиг байна лээ. Тухайн үед талийгаачийг манай ахын эхнэртэй явалдлаа гэж зодсон зүйл байхгүй. Миний хувьд талийгаачийг цохиж зодож өшиглөсөн зүйл байхгүй. Талийгаачийн доод эрүү хэсэгт нь мөргөсөн. Тэгэхэд амнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг [48] ,

 

-Б.Бын мөрдөн байцаалтад 2018 оны 02 дугаар сарын 13-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...Г нас барсан хэрэгт миний шүд рүү чулуу шидэж оносон, Г-г чулуугаар оносон залууг олж шалгуулмаар байна. Тэр залууг Лхааваа буюу Т ах сайн мэднэ, танина гэж хэлж байсан. Хамгийн сүүлд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байх тул дахин шинжилгээ хийлгэмээр байна. Г нь нас барахаасаа 3 хоногийн өмнө машинд мөргүүлсэн гэсэн. Машинд мөргүүлэхдээ хацар, чих, хөл гартаа шалбарсан гэмтэл авсан байсан гэснийг М-аас мэдсэн. Хацар дээрх шалбархайг тухайн үед би харсан. Ийм болохоор машинд мөргүүлсний улмаас үхэлд хүргээд байгаа гэмтлээ авсан юм биш үү, тэрийг дахин шинжилгээгээр тогтоолгомоор байна гэх...” гэх мэдүүлэг [49],

 

37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5915 дугаартай ДҮГНЭЛТЭД:

 

“- 2017 оны 10 дугаар сарын 31-нд .......... дүүргийн ........ дугаар хороо, Чулуутын 2-9 тоот хашааны баруун талын шороон зам дээр Д.Г нас барсан байдалтай олдсон гэх.

-Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны хар саравчтай малгайнд 4 см, саарал майканд гарсан 12 см, хөх саарал дотоожинд гарсан 35х5 мм, хар гутланд гарсан 3,5см, 3,5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Хөх жинсэн өмдөнд гарсан 5х5мм, 5х5мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Шаргал оймсонд гарсан цоорхой эдэлгээний явцад гарсан байна....”/шинжээч Ж.Баттулга/ гэсэн дүгнэлт, гэрэл зураг [50],

 

38. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10513 дугаартай ДҮГНЭЛТЭД:

“ -Шинжилгээнд ирүүлсэн хар саравчтай малгай, хар хөх өнгийн даавуун өмд, юүдэнтэй ноосон цамц дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. ...” /шинжээч М.Өнөржаргал/ гэсэн дүгнэлт [51],

 

39. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10463 дугаартай ДҮГНЭЛТЭД:

“ -Хэргийн газраас хураан авсан гэх шаргал өнгийн даавуу дээр цус илэрсэн. Уг цус нь О /I/бүлгийн харьяалалтай байна. ...” /шинжээч М.Өнөржаргал/ гэсэн дүгнэлт [52] ,

 

40. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2163 дугаартай дүгнэлтэд:

“...Болсон хэргийн товч: 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ........дүүргийн ........... дугаар хороо, ......... тоот хашааны үүдэнд 35-40 орчим насны эрэгтэй хүн нас барсан гэж дурджээ.

Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл өөрчлөлт:

Дагзны зүүн хэсэгт 2,2х0,5 см шархтай, шархнаас цус гарна, хамрын нуруунд 1х0,2 см хүрэн улаан өнгийн тав тогтсон, зүүн хөмсөгний гадна хэсэгт 1,8 х0,5 см цайвар ногоон өнгөр бүхий, захаасаа эдгэрч эхэлсэн зулгаралттай, дээд уруулын гол болон зүүн хэсэг хавдсан, дотор гол хэсэгт 2,5х2,3 см хүрэн улаан өнгийн, доод уруулын дотор гол хэсэгт 1,5х1 см хөх ягаан өнгийн цус хуралттай, дээд уруулд голын үүдэн хоёр шүдний завсар харалдаа 1х02 см, буйланд хөндлөн байрлалтай 0,9х0,2 см, доод уруулын дотор хэсэгт баруун 1 дүгээр шүдний харалдаа 0,5х1,3см хүрэн бор өнгийн тав бүхий захаасаа сорвижиж эдгэрч эхэлсэн зулгаралттай, баруун шилбэний урд дунд хэсэгт 13,5х7 см шаргал туяатай хөх ягаан өнгийн бүдгэрч арилж буй цус хуралттай, зүүн шилбэний урд дээд хэсэгт 0,6х0,5 см хар өнгийн, шилбээр 1х0,2 см хүрэн улаан өнгийн захаасаа сорвижиж эдгэрч эхэлсэн зулгаралттай. Биед өөр ил гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

1.Талийгаач Д.Гийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүдээс тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт болон дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын цус хуралт, шарх, дээд эрүүний буйлны шарх гэмтлүүд нь нэг хоногийн дотор үүссэн, харин бусад гэмтэл нь хоёроос дээш хоногийн өмнө үүссэн байхаар гэмтэл байна.

4.Талийгаач нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ.

5.Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна.

6.Химийн шинжилгээгээр цусанд 3,3 промилли, шээсэнд 3,8 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7.Талийгаач нь элэгний архаг үрэвсэл өвчтэй байна /шинжээч Ч.Эрдэмболор/ ...” гэсэн дүгнэлт [53],

 

41. Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-нд өгсөн:

“...Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын няцрал, шарх, буйлны шарх гэмтлүүд нь шинэ, мөн дагзны хуйхны шарх нь шинэ. Харин хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь хоёроос дээш хоногийн өмнө үүссэн гэмтлүүд байна. Талийгаачийн биед учирсан шинэ гэмтлүүд нь хөнгөн гэмтэл, хуучин гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үхэлд хүргэсэн гэмтлийг авсан хүн үйл хөдөлгөөн хийх чадвартай боловч талийгаачийн хувьд үйл хөдөлгөөн хийгээгүй тухайн гэмтлийн шинж тэмдэг илэрч ухаан алдаж байгаад хэсэг хугацааны дараа нас барсан байх боломжтой. Гэмтэл авснаас хойш ямар нэг хугацаанд нас барсныг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн нүүр хэсэг буюу ам, эрүүнд мөргөх үед үхэлд хүргэсэн тархины битүү гэмтлийг авах боломжтой. Толгой хэсэгт болон шанаанд гараараа цохих үед тархины битүү гэмтэл буюу үхэлд хүргэсэн гэмтлийг авах боломжтой. Талийгаачийн биед үүссэн тархины битүү гэмтэл нь нэг болон түүнээс дээш тооны үйлдлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Харин тархины битүү гэмтэл нь 1 удаагийн үйлчлэл буюу олон тооны үйлчлэлээр үүсч Бог. Тиймээс талийгаачийн биед учирсан тархины битүү гэмтэл нь хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хүнд зэргийн согтолттой хүн тодорхой чиглэл зорилготой үйлдэл хөдөлгөөн хийх чадваргүй, орон зай, цаг хугацааны  баримжаа алдагдана. Өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалах, идэвхтэй үйл хөдөлгөөн хийх чадваргүй байсан гэж ойлгож болно. ...” гэх мэдүүлэг [54],

 

42. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай ДҮГНЭЛТЭД:

1. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2163 дугаартай дүгнэлт үндэслэлтэй.

2. Д.Гийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой, хэдий хугацаанд гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй.

4.Талийгаачийн цогцост тогтоогдсон тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх гэмтлүүд 2.4.1-д зааснаар хөнгөн, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. /шинжээч Г.Э, Б.Долгормаа, Б.Г/ ...” гэсэн дүгнэлт [55],

 

43. Шинжээч Г.Эын мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 25-нд өгсөн:

“...Д.Гийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь толгой нүүр хэсэгт хүч үйлчилснээс үүсгэгддэг. Уруул, ам, эрүү хэсэгт мөргөх үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. Толгой нүүр хэсэгт хүч үйлчилснээс үүсгэгддэг гэмтэл тул мөргөх, гараар цохих аль ч үйлдлээс үүсэх боломжтой. Аль үйлчлэлийн улмаас үүсгэгдсэнийг ялгах боломжгүй. Учир нь нэг цаг хугацаанд болсон үйл явдал болохоор үйлдлээр нь ялгах боломжгүй. Д.Гийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нилэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг эрүүнд мөргөснөөр үхэлд хүргэсэн гэмтэл үүсэх боломжтой гэж үзнэ. Тодорхой хэмжээний хүч үйлчилнэ. Хүчний үйлчлэлийн хэмжээг тогтоох боломжгүй. ...” гэх мэдүүлэг [56] ,

 

44. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1063 дугаартай дүгнэлт

“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/ : 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэгт холбогдоод байгаа. Б гэдэг хүн Гг мөргөсөн. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Гг цааш нь түлхсэн чинь над руу дайраад байсан. Тэгэхээр нь баруун гараараа зүүн талын шанаа руу нь 2 удаа алгадсан. Тэгээд намайг алгадсны дараа Г болъё болъё гээд цаашаа 2-3 алхаад суусан. Тэгээд бид нар доошоо явсан. ...Тухайн үед архи хэрэглээгүй байсан. Тэр өдөр архи уугаагүй байсан гэнэ.

Сэтгэцийн онош: Эрүүл

ДҮГНЭЛТ: Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

Д.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

Д.М нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.

Д.М нь хэрэг хариуцах чадвартай байна.

Д.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

Д.Мт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /сэтгэцийн эмч Д.Дэжидмаа, С.Одонгэрэл, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт [57],

 

45. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 20 минутаас 16.00 цаг хүртэл хугацаанд ........... дүүргийн ...........дугаар хорооны .......... тоот хашааны баруун талын авто зам дээр буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, схем зураг [58], 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр талийгаач Д.Г-ийн  хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [59], “Нокиа 6030 загварын гар утсанд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /ач холбогдолтой зүйл ирээгүй гэх/ [60], 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Б-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл /шинээр үүссэн гэмтэл шарх байхгүй/ [61],

 

46. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цагаас 18 цаг 40 минут хүртэл хугацаанд цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...хамрын нуруунд 1х0,2 см хүрэн улаан өнгийн тав тогтсон, зүүн хөлийн гадна хэсэгт 1,8х0,5 см хүрэн улаан өнгийн тав тогтсон захаасаа эдгэрсэн,  зүүн чихний дэлбэнд нүдний харалдаа 1х0,5 см, 0,5 х0,3 см цайвар ногоон өнгөр бүхий захаасаа эдгэж эхэлсэн зулгаралттай, дээд уруулын гол болон зүүн хэсэг хавдсан, дотор гол хэсэгт 2,5х2,3 см хүрэн улаан өнгийн цус хуралттай, харалдаа 1х0,2 см шархтай, дээд голын хоёр үүдэн шүдний буйланд хөндлөн 0,9х0,2 см шархтай, доод уруулын дотор хэсэгт зүүн хоёрдугаар шүдний буйланд харалдаа 1х0,2 см шархтай, 1,5х1 см хөх ягаан өнгийн цус хуралттай дагзны зүүн хэсэгт 2,2х0,5 см шархтай, шархнаас цус гарна, баруун тохойд 1,5х1,3 см хүрэн бор өнгийн тав бүхий сорвижиж эдгэрсэн зулгаралттай. Баруун шилбэний урд дунд хэсэгт 13,5х7 см шаргал туяатай хөх ягаан бүдгэрч арилж буй цус хуралттай, зүүн шилбэн урд дээд хэсэгт 0,6х0,5 см хар өнгийн тав, шилбэний урд хэсэгт 0,2х1 см хүрэн улаан захаасаа сорвижиж эхэлсэн зулгаралттай, биед нь өөр ил харагдах гэмтэлгүй. ...” гэсэн тэмдэглэл ...”,  гэрэл зураг [62],

 

47. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 30 минутаас 23.00 цаг хүртэл хугацаанд Д.Мын зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд

“... Б гацаа хочтой Г руу “чи миний ахын уулздаг хүүхэн болох Ттай уулзлаа” гээд түүхий эдийн хашааны хойд талын эвдэрч төмөрт өгсөн машины хойд талд Ггийн нүүр рүү Б толгойгоороо мөргөсөн гэж заав. Тэгээд Г мөргүүлж босож Бтай зүүн тийш зам руу явсан гэж заав. ...Б, Г хоёрыг би салгаад Ггийн баруун хацар руу гараараа алгадаад доошоо Быг чирээд доор байдаг өндөр хүчдэлийн шонгийн доошоо явсан чинь Г босохгүй тэнд суугаад байсан гэж заав. Тэгээд бид нар тухайн газарт Гг үлдээгээд доошоо өндөр хүчдэлийн доор архиа уусан гэж заасан. ...” гэсэн тэмдэглэл , гэрэл зураг [63] ,

 

48. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шар өнгийн 1 ширхэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавууг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [64]

 

49. Амь хохирогч Д.Гийн нас барсны гэрчилгээний хуулбар [65],  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт зардлыг нэхэмжилсэн баримтууд [66],

 

50. Шүүгдэгч Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [67], түүний иргэний үнэмлэхийн лавлагаа [68], Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [69], Б.Бын нэр дээр нь тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [70], банкуудын данс эзэмшдэггүй тухай лавлагаа [71],

 

51. Шүүгдэгч Д.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [72], түүний иргэний үнэмлэхийн лавлагаа [73], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [74], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 206 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар [75], Д.Мын нэр дээр нь тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [76], банкуудын лавлагаа [77] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Д.М нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:

“2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө траншейн дотор С.Т, Б.Б амь хохирогч Г.Г нар байсан байдаг. Б.Б нь Г.Гг зодож, чи хүн аллаа шүү дээ, болиоч гээд Гг гаргаж ирэхэд амнаас нь цус гарсан байсан талаар, гурав хоногийн өмнө Г.Г нь Б.Бтай алалцаж байгаад ирлээ гэж хэлсэн талаар гэрч Б.Б, Ч.Э, С.Т нараас мэдүүлсэн байдаг. Согтуу байсан хүмүүсийн мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэхгүй гэсэн асуудлыг өмгөөлөгч нараас ярьж байна. Гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Гэрч нар тухайн үед болсон асуудлын талаар өөр өөрийн харснаар мэдүүлдэг. Мөн гэрч нар мөрдөн байцаалтад их зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй. Тэдний мэдүүлэг давхар шинжээчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Шинжээч дүгнэлтдээ амь хохирогчийн тархины баруун талд үүссэн гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл тархины битүү гэмтэл нь 48 цагаас дээш хугацаанд үүссэн, харин бага тархины няцрал гэмтлийг авснаас хойш тархины битүү гэмтэлтэй хавсарч шууд үхэлд хүргэх шалтгаан нөхцөл байсан талаар шинжээч мэдүүлсэн. Зүйлчлэлийн хувьд мөн маргаж байгаа боловч амь хохирогчид хавирганы гэмтэл, тархинд учирсан гэмтэл, нүүрэнд учирсан олон тооны гэмтлийн үндсэн дээр тухайн хүний амь нас хохирсон. Иймд Г.Гн амь насыг шүүгдэгч Б.Б нь хохироосон болох нь бүрэн нотлогдож байна.

Амь хохирогч Д.Гийн хувьд 3.6 хувийн хүнд зэргийн согтолттой байсан нь илэрсэн, үүнээс гадна амь хохирогч нь биеийн байдал муу, хөл нь өвдсөн явж байсан талаар гэрч Ч.Э мэдүүлдэг. Мөн гэрч нарын мэдүүлгүүдээр эхэлж Б.Б мөргөөд дараа нь Д.М нь амь хохирогч Гийг хацар руу нь алгадахад амь хохирогч газар унаад дахиж босож ирээгүй талаар мэдүүлдэг бөгөөд гэмтлийн улмаас амь хохирсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Б.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:

“Амь хохирогч Г.Гд учирсан 5, 8 дугаар хавирганы хугарлыг тарчлаан зовоож онц харгис хэрцгий аргаар учруулсан гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Зодоод байсан, орилж хашгираад байсан гэдгийг онц харгис гэдэгт тооцохгүй. Харин тухайн гэмт хэрэг үйлдэхэд тарчлаасан, зовоосон, түүнтэй уялдуулж үүссэн олон тооны шарх сорвийг онц харгис хэрцгий аргад хамааруулна гэж Улсын дээд шүүх тайлбарласан. Түүнээс хөнгөн зэргийн шалбарсан зулгарсан зүйлүүд хоёр хүн ноцолдоход ч ийм байдал үүсдэг. Гэрч Б.Б, Ч.Э нарын мэдүүлгийг үнэн зөв мэдүүлсэн гэж үзэхгүй, эдгээр хүмүүсийн мэдүүлгээр Б.Быг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй. Хэрвээ Б.Б нь амь хохирогч Г.Гг үхэлд хүргэх гэмтэл учруулсан гэж байгаа бол тогтоох шаардлагатай.

Шинжээч эмчээс асуултаар тодруулахад үхэлд хүргэх гэмтэл бол баруун чамархай зулайн хатуу хальсан доорхи цусан хураа гэдгийг хэлсэн. Цус харвалт бол үхэлд хүргэхгүй, энэ нь хүнд гэмтэл гэсэн. Харин 48 цагаас өмнө үхэлд хүргэж болзошгүй гэмтлийг аваад согтууруулах ундаа хэрэглэсэн нь өвдөлтийг ямар нэгэн байдлаар саармагжуулдаг. Түүнээс онц харгис хэрцгий аргаар хүнийг алаагүй.  Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.Г нь хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж гарсан. Иймд хүнд гэмтлийн улмаас нас барсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт хамаарахыг үгүйсгэхгүй. Хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож өгнө үү.

Мөн амь хохирогч Д.Гийн алсан гэх хэрэгт шүүгдэгч Б.Бт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:

 “...Шүүгдэгч Д.М нь амь хохирогч Д.Гийг цохисноо зөвшөөрдөг боловч тус цохилтын улмаас хүний амь нас хохирсон гэдэгт эргэлзэж байна. Амь хохирогч Д.Г нь олон тооны гэмтлийн улмаас нас бараагүй, тархи дарагдсаны улмаас нас барсан байх тул онц харгис хэрцгий аргаар хүний амь нас хохироосон гэдгийг зөвшөөрөхгүй, зүйлчлэл буруу байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хэний цохилтоос үхэлд хүргэснийг тогтоогоогүй. Түүнчлэн хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж гэсэн асуудал яригдаж байгаа боловч хуульд зааснаар бол хохирогч нь хүнд зэргийн согтолттой байсныг Д.М мэдсэн байхыг шаардах ба шүүгдэгч Д.М мэдээгүй, өөрөө адил согтуу байсан.

Амь хохирогч Д.Г нь аяга таваг зах дээр зарах гээд явж байсан, бусадтай харилцаж байсныг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй. Хүний амь нас хохирсонд маргахгүй боловч бүлэглэсэн гэдгийг тогтоогоогүй. Иймд хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Д.Мт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Хохирогч Г.Гг алсан гэмт хэргийн тухай.

Шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Г.Гтэй 2000 онд танилцсан байх ба 2017 оны 3 сараас эхлэн хамтдаа шил лааз түүх, архи уух зэргээр хамт явж, зарим үед  ............. дүүргийн ...... дүгээр хорооны .... дүгээр байрны зүүн талд байрлах дулааны шугамны нүхэнд байрлаж хоноглодог байсан байна. Ингэх явцдаа шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Г.Гг зоддог байсан байх ба, улмаар 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зодсон, мөн 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............. дүүргийн ...... дүгээр хороо, .... дүгээр байрны зүүн талд байрлах дулааны шугамны дэргэд иргэн Г.Гг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан болох нь:

-гэрч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Т ах, Э, Б, Г бид нар өдөржингөө архи уусан. ... 23 цагийн үед нүхэнд Б, Гг зодоод байсан. Э босч очоод “та нар больцгоогооч, нэг нэгнээ аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд нүх рүү орж Гг салгаад гарч ирсэн. ... удалгүй Б Э эгчийг дуудаад Г эвгүй байна гэж хэлсэн. ...Э гараад удалгүй намайг дуудаад “Г сонин болчихсон байна, хоёулаа явж түргэн дуудъя” гэж хэлээд бид хоёр ...цагдаад дуудлага өгсөн.  ...Б ирээд намайг Гг зоддог гэж битгий хэлээрэй ахынхаа араас орчихмооргүй байна гэсэн.  ...Нүхэн дотор зодоод байсан. Г их муухай ёоё гээд орилоод байсан. ...Талийгаачийг нас барахаас өмнө 3 хоногийн өмнө, мөн нас бардаг шөнө нь тус тус зодохыг нь харсан. Б угаасаа Гг зодохдоо хүний нүдэн дээр зоддоггүй, дандаа нүхэнд хүнээс далд зоддог. 3 хоногийн өмнө зодохыг хараагүй, нүхэнд Гг “ёоё” гэж орилохоор нь л ороод Гг зодсон гэдгийг нь ойлгосон. ...” гэх мэдүүлэг [78],

...Талийгаачийг нас барахаас өмнө 3 хоногийн өмнөөс Г, Б хоёр Э, Т ах бид гуравтай хамт нүхэнд хонох болсон. Ирсэн өдрөө өчигдөр Б намайг зодсон. Бид хоёр алалцаад гэж хэлж ирсэн. ...бие өвдөөд байна гэж ирээд дулааны шугамны нүхэнд ороод 2 өдөр гараагүй хэвтсэн. Бие өвдөөд байна гээд өвчин намдаах эм авч уугаад огт гараагүй. Тэгээд 3 дахь хоног дээрээ Бт дахин зодуулаад тэр шөнөдөө нас барсан. ...Ирсэн өдөртөө Бт зодуулсан шөнөжингөө алалцаж байгаад ирлээ гээд бие нь өвдчихсөн унжгар ирсэн.  ...Талийгаачийг нас барсны дараа Т ах, Э, Б бид 4 цагдаагийн газрын өрөөнд хамт мэдүүлэг өгөх гээд сууж байхад Б бид гуравт хандаж “намайг Гг зоддог болон зодсон талаар хэлж болохгүй шүү, Мыг зодсон гэж хэлээрэй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [79],

-гэрч Ч.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай нүхэнд амьдардаг Г, Т, Б, Б нарын хамтаар өдөржингөө архи уусан. Г сүүлийн 2 хоног нүхнээс гарахгүй бие өвдөөд гээд хэвтээд байсан.  ...23 цагийн үед бид нар нүх рүүгээ орсон. Удалгүй Б, Г хоёр хоорондоо хэрэлдээд зодолдоод байсан. ...би “Б чи болиоч нэг нэгнийгээ аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би ороод Гг Баас салгаад аваад гарч ирэхэд Гн амнаас нь цус гарч байсан. Б ...намайг дуудаад Г нэг л биш байна, ...“ та Гг хардаа сонин болоод байна” гэж хэлсэн. ...би Г сэрээрэй, гэтэл босч ирэхгүй байсан, ...бие нь хүйтэн байсан. Тэгээд би Быг дуудаад хоёулаа эмнэлэг дуудъя гээд бид ...цагдаад дуудлага өгсөн. ...Б “би ах шигээ шоронд ормооргүй байна, уржигдар шөнө ирсэн залууд зодуулсан гээд хэлчих” гэж ярьж байсан. Нүхэн дотор л зодоод байсан, ...нүхнээс гаргахад амнаас нь цус гарч байсан. ... Б бол хааяа зоддог, нүүр ам нь хөхөрчихсөн байдалтай байдаг байсан. ...” гэх мэдүүлэг [80],

 “...Хэрэг болсон өдөр Т ах, Б, Г, Б бид нар байсан. ...Г нөхөр Бтаа л зодуулсан. ...Сүүлийн 3 хоног хамт хонохоор ирдэг өдрөө өчигдөржингөө бид хоёр зодолдоод алалцаж байгаад ирлээ гээд Г Бт зодуулсан талаараа ярьж байсан. ...зодуулсан талаараа хэлж ирэхдээ бие нь өвдөөд, ...дулааны шугамнаас гарахгүй халуун турбан дээр хэвтээд босохгүй ...хоёр хоноод гурав дахь хоног дээрээ нүхний гадна матрасан дээр нас барсан. 3 хоног хамт байхдаа нас бардаг өдөр нь дулааны шугамны нүхэн дотор Гг Б зодсон. ...Толгой өвдөөд байна, дотор муухай оргиод байна гээд өвчин намдаах эм ууж хамт архи уугаад халуун турбан дээр хэвтээд ... 2 хоног нүхнээс толгойгоо цухуйлгаагүй.  Хамт хонохоор ирдэг өдрийн өмнөх өдрийн орой нь л Бтай алалцаад зодуулсан гэж хэлж байсан. Ирсэн өдрөө нэг л сонин бие нь өвдөөд босож чадахгүй шахуу юм ирсэн. ...Хэрэг болсон өдрийн маргааш ...Б “намайг Гг зоддог байсан талаар,  мөн өчигдөр зодсон, хэд хоногийн өмнө бид хоёрын зодолдсон талаар битгий хэлээрэй гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [81],

-гэрч А.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “................ дүүргийн ...... дүгээр хороо МТ шатахуун түгээх станцын зүүн урд талд амьдардаг. ...2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед намайг гэрээсээ гараад бие засах гэж байхад ...нүхний дэргэд нэг эрэгтэй хүн “алаад өгье л дөө, алалцсан ч яадаг юм” гээд орилж байсан, бас өөр нэг эмэгтэй хүн “чи болиоч наад хүнээ аллаа шүү дээ” гэж байгаа чимээ гарч байсан. ...ямар ч байсан залуухан эрэгтэй хүний дуу хоолой байсан. ...” гэх мэдүүлэг [82],

“...23 цагийн үед гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би юу ярьж байгааг нь хичээгээд сонстол “алаад өгье, алалцсан ч яадаг юм” гээд нэг залуу эрэгтэй хүн хашгираад байсан. Хажуунаас нь нэг хүүхэн “болио чээ чи наадахыгаа алчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарч бие засангаа хашааныхаа завсраар харахад траншейны гадна 3-4 хүн зогсоод хажууд нь 2-3 хүн сууж байсан. ...Б нь өнгөрсөн жилээс эхлэн байнга тэр траншейнаар эргэлддэг болсон. ...талийгаач Г гэдэг хүүхэн нь... Б гэдэг залуутай байнга л хамтдаа явж байдаг байсан. ...” гэх мэдүүлэг [83] ,

-гэрч С.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн “... Тэр өдөр Г, Б, Э, Б бид траншейны гадаа архи уусан.  ...Траншейнд ороод би зүүн урд буланд унтахаар ор засаад байж байтал траншейны баруун хойд буланд хоорондоо хэрэлдээд Б Гг зодоод байх шиг байсан. ...Ямар ч байсан тип тап гээд чимээ цохиж зодож байгаа мэт чимээ сонсогдож байсан. ...Тэгээд унтаж байтал Э намайг татаж сэрээгээд “Г нэг сонин болчихсон байна, би цагдаа дуудлаа” гээд траншейнаас гараад явсан. Тэгтэл Б шууд траншейнаас гарахдаа “цагдаа ирээд юм асуувал олон долоон юм яриад байв ална шүү” гэж хэлчихээд гараад зугтаасан. ...Б Гг зодсон талаар хэлбэл ална шүү гэж хэлсэн. ...Г траншейнд 3 хоног байх хугацаандаа бие өвдөөд байна гээд л элэгээрээ халуун турбан дээр тэгнэж хэвтээд траншейнаас гарахгүй байсан. ...” гэх мэдүүлэг [84],

-Б.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2000 оны эхээр шиг санагдаж байна, найз Б гэдэг залуугаар дамжуулан анх талийгаач Гтэй танилцаж байсан. ...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би Гтэй цуг гадуур явж байгаад ... Эыг дагаад Депогийн урд талын МТ ШТС-ын урд байдаг траншейнд очиход Б гэдэг танихгүй хүүхэн нэг танихгүй өвгөнтэй буюу Т гэдэг ахтай хамт байсан. Г, Э, Б бид нар 0,75 литрийн 3-4 шил архи ууж, Г бид хоёр траншейнд хамт хоносон. Маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө босоод Б, Э нарын түүсэн шил лаазыг тушаагаад олсон мөнгөөр дахиж архи авч уугаад нөгөө траншейндаа хоносон. 2017 оны 4 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд дээрх байдлаар шил лааз түүгээд олсон мөнгөөрөө архи авч уугаад траншейнд хоносон. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө бол траншейн дотор Э, Б, Г нар траншейны амсар дээр хоносон. Шөнө 02 цаг 45 минутын үед Э, Б нар намайг дуудаж сэрээгээд Г гадаа унтаж байгаа, чи гараад хажуугаар нь очиж хэвтээч гэхээр нь траншейнаас гараад Гг сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Э, Б нарт Г хөдлөхгүй байна шүү дээ, та хоёр гараад ир” гэж хэлээд дагуулж гарсан. Э талийгаач Гн биед нь хүрч үзээд “үхчихсэн байна” гэж хэлсэн. Э, Б нар цагдаа дуудна гээд явсан. ...Би уурандаа Гн нүүрэнд нь нэг удаа цохиход нүд нь хөхөрч байсан....” гэх мэдүүлэг [85],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 801 тоот дүгнэлтэд:

-Талийгаачийн цогцост тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал голтын цус хуралт, нүүр, их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Цогцост анх үзлэгт хийсэн шинжээч эмчийн үзлэгт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний 07 цаг 10 минутад нас бараад 4-6 цаг болсон байна. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нас барахаас 48 цагаас дээшхи хугацааны өмнө үүссэн байна. /Шинжээч О.Б/ ...” гэсэн дүгнэлт [86],

Шинжээч О.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь нас барахаасаа 48-72 цагийн хооронд үүссэн байх боломжтой гэмтлүүд, бүгдээрээ нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. ...олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь унаж ойчих үед үүсэх магадлал багатай. Харин цохих цохигдох үед үүсэх магадлал нь их. ...” гэх мэдүүлэг [87],

“...Талийгаачид таталт, уналтын шинж тэмдэг задлан шинжилгээгээр илрээгүй. ...Хатуу хальсан доорх цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарах хүртэл идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Энэ хугацааг бол анагаах ухаанд саруул үе гэж нэрлэдэг. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд учирсан, олон тооны шархад хамаарна. ...” гэх мэдүүлэг [88],  

“...Нас барсан цагийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний 07 цаг 10 минутад хийсэн үзлэгээс өмнө 4-6 цагийн өмнө нас барсан байна гэж ойлгоно. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01-03 цагийн хооронд нас барсан байна гэж үзэж байна. Тархинд үүссэн хатуу хальсан доорхи цусан хурааг тусгай будгийн аргаар будаж дамжуулахад уг цусан бүлэн үүсээд 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж гарсан, 2017 оны  4 дүгээр сарын 12-ны 03 цагаас өмнө авсан гэмтэл байна. ...” гэх мэдүүлэг [89],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчдийн хэргийн материалаар  хийсэн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт [90],

-Шинжээч Г.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

 “2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтээр “...Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулай дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан байх боломжтой. Бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтлийн үед ерөнхийдөө хүний тэнцвэр алдагддаг тул явах идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй болсон байдаг. Бага тархины няцрал, цус харвалт нь дангаараа шууд үхэлд хүргэхгүй. ...Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулай дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж ухаангүй болох хүртэл хугацааг саруул үе гэж нэрлэдэг. ...“Саруул үе” хугацаанд талийгаач идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. Гэхдээ ...ямар ч өвдөлт зовиургүй байх боломжгүй. Толгой өвдөх, дотор муухайрах, огих, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. ...Баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал гэмтлийг шинэ гэмтэл гэж үзнэ. 2017 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. ...Гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулай дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бага тархины няцрал, цус харвалт нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт гараар цохих, өшиглөх, хатуу гадаргуу дээр унах гэх мэт үйлчлэл орно. ...” гэх мэдүүлэг [91] болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- 103 яаралтай түргэн тусламжийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 03 цаг 41 минутын үзлэгийн баримт [92],

- 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 05 цаг 30 минутаас  ............. дүүргийн ...... дүгээр хороо, Сүүний үйлдвэрийн хойно арын далан дээр байрлах явган хүний гүүрний хойд үзүүрийн баруун хэсэгт траншейнд буюу хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд [93], дахин хэрэг учралын газарт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний 18 цаг 20 минутаас 18 цаг 50 минутын хооронд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд [94], 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр амь хохирогч Г.Гн өмсөж байсан гэх хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг [95], 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд [96], амь хохирогч Г.Гн нас барсны гэрчилгээний хуулбар [97] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгон удирдан жолоодох чадвартай байна. Б.Б нь хэрэг хариуцах чадвартай, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 451 дугаартай...” дүгнэлтээр нотлогджээ. [98]

          Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Баас амь хохирогч Г.Ггийн үхлийн шалтгаан нь өөр хүнтэй холбоотой буюу, түүнд өөр хүн чулуу шидэж гэмтэл учруулсан, мөн хацар нүүрэнд нь учирсан гэмтлүүд нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач архи ууж байгаад татаж унахад нь үүссэн, бусад гэмтлүүдийг нь мэдэхгүй гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасныг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг тус тус дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

Цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 801 тоот дүгнэлт болон хэргийн материалаар гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 19 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Г.Гн биед “...тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, бага тархины няцрал, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал голтын цус хуралт, нүүр, их бие, мөчдийн олон тооны цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдсон. Мөн талийгаачид учирсан баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт бүхий гэмтэл нь шинэ гэмтэл, харин талийгаачид учирсан гавал тархины гэмтэл, нүүр их бие мөчдийн олон тооны хөхөлбөр өнгийн шаргал туяатай цус хуралт, хамрын угалз, зүүн хацрын тав тогтсон зулгаралт гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас 48 цагаас дээш хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, олон тооны шархад хамаарах  талаар тухай тусгай мэдлэгийн шинжээчдээс дүгнэжээ.

Хэрэгт цугларсан үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Г.Гг зоддог байсан талаар гэрч нараас мэдүүлдэг бөгөөд улмаар амь хохирогч Г.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нас барахаас өмнө буюу амьд ахуй үедээ буюу 3 хоногийн өмнө ............. дүүргийн ...... дүгээр хороо, .... дүгээр байрны зүүн талд байрлах дулааны шугамны нүхэнд ирэхдээ “...өчигдөр Б намайг зодсон. Бид хоёр алалцаад” гэж хэлж ирсэн. ...бие өвдөөд байна гэж ирээд ярьж байсан талаар гэрч Б.Б, Ч.Э нар нь удаа дараа тогтвортой мэдүүлсэн байна. Үүнээс үзвэл шүүгдэгч Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө амь хохирогчийг зодсон болох нь тогтоогдсон бөгөөд энэ үед талийгаачийн биед тогтоогдсон 48 цагаас дээшхи хугацааны өмнө үүссэн гэмтлүүдийг учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө амь хохирогч Г.Гг дулааны шугамны нүхэнд зодож, амь хохирогч ёоё гэж орилж байсан талаар гэрч Б.Б, Ч.Э нараас, мөн гэрч Ч.Э нь Б.Бт “чи хүн аллаа шүү дээ” гэж хэлж байсан талаар мэдүүлдэг ба, түүнчлэн дулааны шугамны дэргэд гэр нь байдаг оршин суугч болох гэрч А.Дгаас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед “...нэг эрэгтэй хүн алаад өгье л дөө, алалцсан ч яадаг юм, гээд орилж байсан. Бас өөр нэг эмэгтэй хүн “чи болиоч наад хүнээ аллаа шүү дээ...” гэж байгаа чимээ гарч байсан талаар мэдүүлжээ. Энэ үеэс хойш амь хохирогч Г.Г нь босоогүй, үйл хөдөлгөөн хийгээгүй нас баржээ.

Амь хохирогч Г.Гн нас барахаас өмнө 48 цагаас дээшхи хугацаанд авсан гавал тархины битүү гэмтэл буюу тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус хуралт, баруун чамархайн хуйх, чамархайн булчингийн цус хуралт гэмтлийг авснаас хойш цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийж, бусадтай харилцах чадвартай байдаг байх ба, энэ үед амь хохирогч нь 2 хоног бие өвдөж байгаа талаараа ярьж өвчин намдаах эмийг хэрэглэж байсан, дараа нь 2017 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Бт дахин зодуулж, баруун 8, зүүн 5 дугаар хавирганы хугарал, голтын цус хуралт, бага тархины няцрал, цус харвалт бүхий гэмтлийг авч, энэ гэмтлийг авснаас хойш ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийгээгүй, талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Г.Гг 2017 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө болон түүнээс 3 хоногийн өмнө зодож, Г.Гн амь насыг хохироосон байна.  

Шинжээчдийн 801, 19 дугаартай дүгнэлтүүдээр амь хохирогчид гавал тархины гэмтэл, бага тархины няцрал зэргээс гадна хавирганы хугарлууд, нүүр, их бие, мөчдийн олон тооны гэмтлүүд тогтоогдсон. Шинжээч нараас дээр дурдсан дүгнэлтийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа түүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодруулж энэ талаараа мэдүүлэг өгсөн гэж шүүх үзсэн болно.

Хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон бол онц харгис хэрцгий аргаар үйлдсэнд хамааруулан ойлгоно. Тухайн хэргийн хувьд амь хохирогч Г.Г нь зодуулсны дараа 2 хоног өвчин намдаах эм хэрэглэж, хэвтсэн нөхцөл байдал нь гэмтлийн улмаас хохирогчийг өвтгөн шаналгасан байх ба, мөн түүнд олон тооны гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул  шүүгдэгч Б.Быг онц харгис хэрцгийгээр  амь хохирогч Г.Гг алсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь амь хохирогчийг эмнэлэгт хүргэсэн, амь хохирогч нь эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэсэн, эмчлүүлсэн, өөрөөр хэлбэл амь насыг нь аврах үйлдэл хийгдээгүй, туслалцаа үзүүлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өөрчлүүлэх тухай саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаардна.

Талийгаач Г.Гн амь нас хохирсон үйл баримт нь Б.Бын зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба, амь хохирогчийн үхэлд өөр этгээд оролцоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нөгөө талаас дулааны шугамны нүхэнд ирсэн хүн чулуу шидэж гэмтээсэн гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн газар байсан гэрч Б.Б, Ч.Э, С.Т нарын “Танихгүй залуу Гг зодоогүй...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдсэн ба харин эдгээр гэрч нараас “...Б нь намайг Гг зоддог байсан талаар,  мөн өчигдөр зодсон, хэд хоногийн өмнө бид хоёрын зодолдсон талаар битгий хэлээрэй, нөгөө танихгүй залуу ирж над руу чулуу шидээд миний шүдийг онож унагаасан залууг зодсон гээд хэлчихээрэй”, “...Гг зодсон талаар хэлбэл ална шүү” гэж хэлж байсан талаар мэдүүлжээ.

Нөгөө талаар амь хохирогч Г.Гн цогцост шинжилгээ хийхэд талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь унаж ойчих үед үүсэх магадлал багатай. Харин цохих цохигдох үед үүсэх магадлал нь их, талийгаач нь жирэмсэн байгаагүй [99], ...Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Таталт, уналтын шинж тэмдэг задлан шинжилгээгээр илрээгүй талаар шинжээч О.Б [100] мэдүүлсэн бөгөөд шинжээчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Бын мэдүүлсэн амь хохирогч Г.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ч архи ууж байгаад татаж унахад гэмтэл нь үүссэн гэх мэдүүлэг няцаагдаж байх бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй юм.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар амь хохирогч Г.Гг цохиж, зодсон, үүний улмаас  Г.Г амь насаа алдсан хор уршигт зориуд хүргэсэн болох нь тогтоогдсон ба шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд бус санаа, идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис нь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг Б.Б учруулсан гэдгийг тогтоож чадаагүй, гэрч Б.Б, Ч.Э нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв мэдүүлсэн гэж үзэхгүй гэж маргах боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдэнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргуулсны үндсэн дээр зохих журмын дагуу мэдүүлэг авч, тэдний мэдүүлгийн эх сурвалжийг магадлан шалгасан буюу эдгээр гэрч нарын мэдүүлэг нь гэрч С.Т, А.Д нарын мэдүүлгээр давхар нотлогддог.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Быг онц харгис хэрцгийгээр амь хохирогч Г.Гг алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Гийг алсан гэмт хэргийн тухай.

 

Шүүгдэгч Б.Б нь хүнийг алах гэмт хэрэгт холбогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа шүүгдэгч Д.Мтай бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ........дүүргийн .......... дугаар хороо, ......... дугаар гудамжны ........ тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр иргэн Д.Гийг “миний ахын эхнэр Ч.Э-тай уулзаж, хамт явлаа” гэх шалтгаанаар,

Шүүгдэгч Д.М нь Б.Б-тай бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ......... дүүргийн ........ дугаар хороо, ......... дугаар гудамжны ......... тоот хашааны баруун талын автомашины шороон зам дээр иргэн Д.Гийг “Ч.Э-тай уулзаж, хамт явлаа” гэх болон  Б.Б-ыг өмөөрөх зэрэг шалтгаанаар толгойгоороо мөргөх, толгой, нүүрэнд цохих зэргээр зодож түүний бие махбодид нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт болон дагзны хуйхны шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын цус хуралт, шарх, дээд эрүүний буйлны шарх гэмтлүүдийг учруулж хүнийг алсан болох нь:  

-гэрч И.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад манай гудамжнаас урагшаа байдаг “Хаан” банкны АТМ орчихоод буцаад ажил дээрээ ирэхэд манай хашааны гадаа манайд хааяа лааз, сав тушаадаг М, Б хоёр Г гэж залууг нийлээд зодож байсан. М-ын эхнэр О, Огийн дүү С /А/, мөн Т /Ч.Э/, Б нар хараад зогсож байсан. Тэгэхээр нь би “та нар болиочээ” гэж хэлээд салгасан.  ...нилээн удаж байгаад хашаанаасаа гараад харсан чинь Г манай хашааны эсрэг талын урдаас харсан хашааны наана газар хэвтэж байсан. ...би Эрка гэж залуугийн эгчид “Гг очоод хараадахаач, яачихсан юм бол” гээд явуулсан. Ингээд Эркагийн эгч Гг очиж хараад буцаж ирээд гар нь ямар ч байсан хөдөлж байна, амьд байна гэж хэлсэн. ...намайг ажлаа хийгээд байж байтал ойролцоогоор цагийн дараа танихгүй эрэгтэй хүн хүрч ирээд “тэнд хэвтэж байгаа хүн үхчихсэн байна, би цаг дуудчихлаа” гэсэн. ...удаагүй цагдаа нар ирсэн. Намайг хашаа руу орох гэж байхад Гг Б, М нар нийлж байгаад гараараа толгой, тархи руу нь хэд хэдэн удаа цохиж зодож байсан. ... М, Б хоёр эрүүл шахуу байсан. ...Намайг хашаа руугаа орж байхад хашааны үүдэнд нийлээд зодож байсан. ...” гэх мэдүүлэг [101],

-гэрч Ж.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 31-нд …Г, Т /гэрч Ч.Э/, С /Б.А/, Б бид 5 жалганаас хог түүж тушаагаад 5100 төгрөгтэй болоод 0.75 литрийн архи авч уусан. Тэгтэл Б-ы гэрт очиж аяга таваг аваад зах дээр аваачиж зарахаар болоод гэрт нь очиж аяга таваг аваад ........... дүүргийн ......... дугаар хорооны түүхий эд орох гээд алхаж байтал Б, М, О, Б дөрөв зам дээр таарсан. ...би түүхий эдийн цэгээс ...шуудай аваад гараад иртэл ..Г газар суучихсан …М толгой руу нь гараараа цохиж байхыг хараад Ог очиж нөхрийгөө аваач хүн аллаа гэтэл О салгасан. ...Т Г дээр очоод цусыг нь арчаад байсан. Гийн нүүр нь цус болсон харагдаж байсан. ...Т араас ирээд тамхи татаж зогсож байгаад очиж Гийг сэрээнээ гэж хэлээд явсан. Нилээд удаж байснаа эргэж ирсэнээ хурхираад унтаж байна зах яваад эргээд ирэхэд сэрэх байх гэж хэлээд О, Т, С, Б бид нар Хархорин зах орж аяга таваг зарсан. ...Намайг түүхий эдийн цэгээс шуудай аваад гараад ирэхэд М Гийг газар бөгсөөрөө суучихсан байхад толгой руу нь гараараа 1 удаа цохиж харагдсан. ...Огаас юу болсон гэтэл Б Г руу “манай ахын эхнэртэй уулзаж, учирлаа” гэж хэлээд өөдөөс нь дайраад маргалдсан гэсэн. ...” гэх мэдүүлэг [102],

-гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э, О, Б, Б, талийгаач Г нарын хамт өглөө манай ээж Д-гийн гэрээс бүгдээрээ хоночихоод гарсан. ...12 цагийн үед ....... дүгээр хорооллын арын дэнжийн өндөр хүчдэлийн хажуугийн хүнсний дэлгүүрээс бид 6 хоёр шил 0,75 литрийн “Сүл” нэртэй архи авч өндөр хүчдэлийн доор сууж хувааж уусан. .... дүгээр хорооллын арын зам руу уруудаад алхаад явж байтал Б, М хоёртой тааралдсан. Б “Эыг манай ахтай явалддаг байсан байж Гтой явалдаж байна” гэх шалтгаанаас болж Гийн ам хамар хэсэг рүү нь духаараа мөргөж цус гаргасан. Тэгээд хавсарч газар унагаахад тэр үед Б-ыг О, Э хоёр салгасан. ...Г Б-т мөргүүлж нүүр амнаас нь цус гараад унасан газартаа нас барсан байсан. ...Гийг манай ахтай явалддаг байсан Этай сүжрээд явж байна гэх шалтгаанаар Гийн хамар ам руу мөргөж цус гаргаад, хөлөөрөө хавсарч газар унагаасан, толгой руу нь гараараа цохиж байсан, хэдэн удаа цохиж, байсныг нь хараагүй....” гэх мэдүүлэг [103],

-гэрч Ч.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...талийгаач, С, Б, Б бид тав Бы гэрээр ороод зарах юмаа аваад Хархорин орохоор болоод явсан. ....Б, С, талийгаач бид нар хайрцагтай аяга, шаазанг аваад доошоо түүхий эд авдаг цэгийн ойролцоо явж байхад О, Б /Б/, Х дөрөв хамт явж байсан. ...М, Г, Б гурав хоорондоо маргалдаад байсан. ...талийгаачийн амнаас цус гарч байсан. Тэрний хажууд Б, М, Х, О байсан. Тэгээд би хайрцганд байсан шар өнгийн аяганы алчуурыг аваад талийгаачийн амнаас гарч байсан цусыг арчсан. ...Эхлээд Б талийгаачийг нүүр лүү нь шанаадсан. Тэгээд талийгаач газар унасны дараа Б М хоёр нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. ...” гэх мэдүүлэг [104],

-гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн “...өнөөдөр 10 цагийн үед Бын түүхий эдийн хашааны зүүн талын хаалганы үүдэнд Б гацаа хочтой Г-г “чи манай ахын эхнэртэй явалдлаа, ахыгаа гарч ирэхээр чамайг алуулна” гээд заамдаж боож баруун тийш түүхий эдийн цэг рүү харж унагаасан юм. Тэгтэл Г босч ирээд суусан чинь М гүйж ирээд гартаа боржур шиг юм барьж аваад баруун талаас нь толгой руу нь цохисон. Тэгтэл зүүн талаараа газар унаад эвхрээд хэвтсэн. Тэгэхэд духны хэсгээс нь цус гарч байсан. Тэгтэл Гг уначихсан байхад нь М хажуу талаас өгзөг, хөл рүү нь 3-4 удаа өшигчөөд байсан. Харин Б бас бөгс рүү нь 5-6 удаа өшиглөсөн санагдаж байна. Тэгсэн чинь Б сэр гээд Гг зүүн гараараа баруун хацар луу нь 2 удаа алгадсан чинь Г сэрэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг [105],

“....Б талийгаач Гийн энгэрээс заамдаж байгаад нүүрнийх нь дух хэсэг рүү байх, ...ямар ч байсан нүүр рүү нь мөргөөд унагаачихсан. Тэгэхэд талийгаач унахдаа газар шороо чулуутай гадаргуун дээр толгойныхоо зүүн хэсгээр унаж толгойноос нь цус гарсан, бас амнаас нь цус гарч байсан. Б талийгаачийг мөргөж унагаасан. ... Б-ыг талийгаач Гийг мөргөж унагаасны дараа М хажуунаас нь шууд л дайрч ороод гартаа чулуу барьсан байсан байх, яг юу барьсныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нэг зүйлээр талийгаач Гийн толгой хэсэг рүү хоёр ч удаа цохиж, гуяны ар хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байхад түүнийг эхнэр О нь салгасан. ...Г ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Б-ын ах Б Этай хамтран амьдарч явалддаг байсан. Тэгтэл тухайн өдөр талийгаач Г Этай хамт явж байхаар нь Б Эыг Гтой хардаж Гтай маргалдах болсон. Б Г-той ямар нэгэн үг хэлж ярилцалгүй шууд л мөргөж унагаасан. М учраа мэдэхгүй Б-ыг дагаж хүн нийлж зодож байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг [106] ,

-гэрч Ж.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...Би өнөөдөр өглөө 10 цагийн үед ...гэрээс гараад найзтайгаа доош төв засмал зам руу алхаад явж байхад хоёрдогч түүхий эд авдаг хашааны зүүн талд зам дээр ил сааралдуу куртиктэй, зүүн талаараа хажуулдаж хэвтсэн баруун гараа биеийнхээ дээгүүр хойш нугалсан хэвтэж байхаар нь архи уугаад тасраад унтаж байгаа юм болов уу гэж бодоод тоолгүй яваад өгсөн. ...Тэгээд найз Баттамирын хамтаар харих гээд явж байхад зам дээр өглөө хэвтэж байсан хүн босоогүй хэвтэж байхаар нь би цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг [107] ,             -гэрч Б.Эрдэнэсолонгийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би ...сонсоход Б Э-ыг өөрийнхөө ах Баянжаргалтай явалддаг байж Гтой явж байна гэх шалтгаанаас болж Гийг зодсон гэсэн. ...Хэрэг болсон өдөр Б Г-ийг зодох үед нь хажуугаас нь М нийлж зодсон гэсэн сураг сонссон ...” гэх мэдүүлэг [108],

-Д.М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө босоод ... ........дугаар хорооны ..........н гудамжинд байх түүхий эдийн цэг дээр хамт архи уудаг Г, Б, Э, Б, А нарыг хайж очсон. Тэгээд ...өөдөөс Г, Б, Э, Б, А нар ирж байсан. Тэгтэл Б Г-т хандан “чи муу Этай явалдлаа” гэж хэлээд барьж аваад Г-ийн дух руу мөргөсөн чинь Г босч ирээд Б-тай барьцалдаж авах гэхээр нь би Гийн зүүн талын шанаа руу 2-3 удаа алгадсан чинь газар суугаад үлдсэн. ...Тэгээд өндөр хүчдэлийн хажууд нэг шил 0.75 литрийн архи ууж сууж байгаад Г руу хартал газар суучихаад босохгүй байхаар нь яваад очтол хурхираад унтаад байгаа юм шиг байхаар нь унтаж байна сэргээд босоод явчих байх гэж бодоод буцаад нөгөө хэд дээр очсон. ...Б Г-той заамдалцаж авах үедээ дух руу нь мөргөх шиг болсон. Г хөл алдраад босч ирээд буцаад дайрахаар нь Б-ыг татаж холдуулаад Гийн нүүрний зүүн хацар, шанаа хэсэгт 2-3 удаа алгадсан чинь газар суучихсан. Тэгээд босож ирээгүй. Б-ын төрсөн ах Бын хамтран амьдрагч нь Э байсан. ...Г Этай явж байхыг нь хараад Эыг уруу татаж архи уулаа, ахыг хоригдож байхад  нэг удаа ч гэсэн эргэж тойруулсангүй гэх асуудлаас болж маргалдсан. Тэгээд мөргөсөн юм. Г Б-т мөргүүлчихээд эргээд агсраад дайрахаар нь Б-ыг өмөөрөөд нүүр рүү нь 2-3 удаа баруун гараараа алгадчихсан юм. ...Тухайн үед О, Б, Э, Б, Б нар байсан. Тэр хэд бол бүгдийг харсан. Б өнгөрсөн шөнө нь уусан маргааш нь уугаагүй байсан. Ер нь бол эрүүл шахуу байсан. Би бас л эрүүл байсан. Г нилээд согтуу байсан...” гэх мэдүүлэг [109],

“...би амь хохирогчийг 2 удаа алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Амь хохирогчийн хэр зэргийн архи уусныг мэдэхгүй. Б бид хоёр согтолттой байгаагүй, халамцуу болсон үйл явдлыг санах хэмжээний согтолттой байсан. Амь хохирогч Г согтолттой байсан, хөл нь доголсон юм уу гэмээр гуйвалттай байсан. ...” гэх мэдүүлэг [110],

 

-Б.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өглөө ...М, түүний эхнэр О, түүний найз болох Х нарын хамт яваад замдаа Бын түүхий эдийн цэг дээр Б, Г, С, Э, Б нартай тааралдсан. Би Гийг “чи жаахан хэгжүүрхээд байгаа юм уу” гэсэн чинь өөдөөс “тэгэхээр яадаг юм, пизда минь” гэж хэлээд бид хоёр барилцаж авсан. Би Гийн нүүрний эрүү хэсэгт нь нэг удаа мөргөсөн чинь хойшоо нэг алхаад уруулнаас нь цус гарч байсан. ...Би М-ыг Г-ийн яг хаана нь хэдэн удаа цохиж зодож байгааг хараагүй, ...ямар ч байсан цохиж байгаа нь харагдсан. ...Би тухайн үед тоглоод “чи муу хэгжүүрхээд байна уу” гэсэн чинь “тэгж байна пизда минь” гээд л маргалдсан. Тухайн үед би талийгаачийн доод эрүү хэсэгт нь мөргөсөн, тэгэхэд амнаас нь цус гараад хойшоо жаахан алхаад зогссон. ...” гэх мэдүүлэг [111],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2163 дугаартай:

-Талийгаач Д.Г-ийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйхны шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх ...гэмтэл тогтоогдлоо, гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлүүдээс тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт болон дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын цус хуралт, шарх, дээд эрүүний буйлны шарх гэмтлүүд нь нэг хоногийн дотор үүссэн, ...Талийгаач нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт [112],

-шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын няцрал, шарх, буйлны шарх гэмтлүүд нь шинэ, мөн дагзны хуйхны шарх нь шинэ. ...Үхэлд хүргэсэн гэмтлийг авсан хүн үйл хөдөлгөөн хийх чадвартай боловч талийгаачийн хувьд үйл хөдөлгөөн хийгээгүй тухайн гэмтлийн шинж тэмдэг илэрч ухаан алдаж байгаад хэсэг хугацааны дараа нас барсан байх боломжтой. ...Талийгаачийн нүүр хэсэг буюу ам, эрүүнд мөргөх үед үхэлд хүргэсэн тархины битүү гэмтлийг авах боломжтой. Толгой хэсэгт болон шанаанд гараараа цохих үед тархины битүү гэмтэл буюу үхэлд хүргэсэн гэмтлийг авах боломжтой. ...тархины битүү гэмтэл нь 1 удаагийн үйлчлэл буюу олон тооны үйлчлэлээр үүсч Бог. Тиймээс талийгаачийн биед учирсан тархины битүү гэмтэл нь хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хүнд зэргийн согтолттой хүн тодорхой чиглэл зорилготой үйлдэл хөдөлгөөн хийх чадваргүй, орон зай, цаг хугацааны  баримжаа алдагдана. ...” гэх мэдүүлэг [113],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтээр “... 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2163 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Д.Г-ийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...талийгаачийн цогцост тогтоогдсон тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх нь ....олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальс доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх гэмтлүүд 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт [114],

- Шинжээч Г.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг [115] болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ....... дүүргийн ........ дугаар хорооны .......... тоот хашааны баруун талын авто зам дээр буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, схем зураг [116], 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [117],

- 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 30 минутаас 23.00 цаг хүртэл хугацаанд Д.М-ын зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... Б гацаа хочтой Г руу “чи миний ахын уулздаг хүүхэн болох Т-тай уулзлаа” гээд түүхийн эдийн хашааны хойд талын эвдэрч төмөрт өгсөн машины хойд талд Г-гийн нүүр рүү Б толгойгоороо мөргөсөн гэж заав. Тэгээд Г мөргүүлж босож Бтай зүүн тийш зам руу явсан гэж заав. ...Б, Г хоёрыг би салгаад Г-гийн баруун хацар руу гараараа алгадаад доошоо Б-ыг чирээд доор байдаг өндөр хүчдэлийн шонгийн доошоо явсан чинь Г босохгүй тэнд суугаад байсан гэж заав. ...” гэсэн тэмдэглэл , гэрэл зураг [118],

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1063 дугаартай дүгнэлт дэх “Болсон хэргийн талаар: Д.Маас “....Б гэдэг хүн Г-г мөргөсөн. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Г-г цааш нь түлхсэн чинь над руу дайраад байсан. Тэгэхээр нь баруун гараараа зүүн талын шанаа руу нь 2 удаа алгадсан. Тэгээд намайг алгадсаны дараа Г болъё болъё гээд цаашаа 2-3 алхаад суусан. ...” гэж өгүүлсэн хэсэг [119] болон амь хохирогч Д.Гийн нас барсны гэрчилгээний хуулбар [120] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.М-ын сэтгэцийн байдал нь болсон үйл явдлыг санаж байна,  сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, үйлдэгдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, эрх зүйн бүрэн чадамжтай болох талаар  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1063 дугаартай шинжээчийн дүгнэлт баримтаар нотлогджээ. [121]

            Шүүх дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.М нараас амь хохирогч Д.Г-ийг бүлэглэж зодоогүй гэж гэм буруугийн талаар маргасныг, мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нараас хэний үйлдлийн улмаас Д.Г-т үхэлд хүргэх гэмтэл учруулсныг тогтоогоогүй гэж мэтгэлцсэнийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

          Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл гэрч Ч.Э нь шүүгдэгч Б.Б-ын ахтай хамтран амьдрагч байсан талаар, мөн дараа нь амь хохирогч Д.Г-той эр эмийн харилцаатай байсан талаар өөрөө гэрчээр мэдүүлжээ.

          Хэргийн үйл баримт, нотлох баримтаас үзвэл тухайн хэрэг үйл явдал болсон өдөр шүүгдэгч Д.Мын гэрээс Б.Б, Д.М нь хамтдаа гарч явж байгаад Ч.Э, Б.Б, Ж.Б, Б.А, амь хохирогч Д.Г нартай гудамжинд тааралдсан байна. Энэ үед шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Д.Г-ийг “миний ахын эхнэртэй явалдлаа” гэх шалтгаанаар боож авч толгойгоороо мөргөж унагаах, шүүгдэгч Д.М нь Б.Б-ыг өмөөрч амь хохирогч Д.Г-ийн толгой, нүүр хэсэгт цохих зэргээр тэд зодсон нөхцөл байдал тогтоогдож байна.

          Тусгай мэдлэгийн шинжээчдээс гаргасан дүгнэлтээр амь хохирогч Д.Г нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорхи цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас нас барсан байх ба уг гэмтлийг нүүр хэсэг буюу эрүүнд мөргөх үед авах боломжтой байна. Мөн толгойн хэсэгт болон нүүр, шанаанд гараараа цохих үед тархины гэмтэл буюу дээрх үхэлд хүргэх гэмтлийг авах боломжтой байх бөгөөд нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг үйлдлээр нь ялгах боломжгүй талаар шинжээч Ч.Эрдэмболор, Г.Э нараас мэдүүлжээ.

          Тухайн гэмт хэрэг гарсан хугацаанд шүүгдэгч Б.Б, Д.М нар амь хохирогч Д.Г-ийг нэг газар нэг цаг хугацаанд нэгэн зэрэг зодсон буюу мөргөсөн, толгой, нүүр хэсэгт нь цохиж зодсон  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба, амь хохирогч Д.Г-т учирсан тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорхи цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт бүхий гэмтлийг мөргөх, гараар цохих, зодох үйлдлээр үүсгэгдэх боломжтой, энэ үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, шинжээчдийн дүгнэлт, гэрч, шинжээч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж, бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Б, Д.М нар нь хохирогч Д.Г-ийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд бус санаа, идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байна.

            Шүүгдэгч Б.Б, Д.М нараас амь хохирогч Д.Г нь нас барахаас 3 хоногийн өмнө зам тээврийн осолд орж машинд мөргүүлсэн гэх асуудал яригдсан, энэ талаар өөрөө ярьсан байдаг тул түүний үхлийн шалтгаан автомашинд мөргүүлснээс үүссэн эсэхийг шалгуулмаар байна гэж маргах боловч талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болох талаар, мөн үхэлд хүргэсэн гэмтлийг авсан хүн үйл хөдөлгөөн хийх чадвартай боловч талийгаачийн хувьд үйл хөдөлгөөн хийгээгүй тухайн гэмтлийн шинж тэмдэг илэрч ухаан алдаж байгаад хэсэг хугацааны дараа нас барсан байх боломжтой талаар шинжээч Ч.Эрдэмболор мэдүүлсэн бөгөөд, шинжээчийн мэдүүлгээр шүүгдэгч нарын мэдүүлэг үгүйсгэгдсэн.

Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын “...амь хохирогч Д.Г-ийг алсан гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис хэрцгий аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болох талаар гаргасан дүгнэлтийг дараах үндэслэлээр шүүх хүлээн авах хууль үндэслэлтэй гэж дүгнэлээ. Үүнд:

Шинжээчийн 2163, 20 дугаартай дүгнэлтүүд болон шинжээчдийн мэдүүлгээр амь хохирогч Д.Г-ийн цогцост үзлэг хийхэд “...тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд цус хуралт, шарх, дээд эрүүний буйланд шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, мөн тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн хэсэг дэх аалзан бүрхүүлийн доорх цус харвалт болон дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын цус хуралт, шарх, дээд эрүүний буйлны шарх гэмтлүүд нь нэг хоногийн дотор үүссэн, мөн дагзны хуйхны шарх нь шинэ гэмтэл байх ба харин бусад гэмтэл нь хоёроос дээш хоногийн өмнө үүссэн байхаар гэмтэл гэжээ.

Онц харгис хэрцгий аргад дээр дурдсанчлан хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон нөхцөл байдлыг ойлгох бөгөөд тухайн хэргийн нөхцөл байдлаас үзвэл амь хохирогчийг шүүгдэгч Б.Б,  Д.М нар нь мөргөсөн, толгой, нүүр хэсэгт нь цохиж зодсоноос хойш босож ирээгүй, үйлдэл хөдөлгөөн хийгээгүй байх бөгөөд өвчний улмаас өвтгөн шаналсан, тарчилган зовоосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн амь хохирогчид учирсан дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын цус хуралт, шарх, дээд эрүүний буйлны шарх гэмтлүүд нь мөргөх явцад үүсгэгдэх байх боломжтой байх ба, нөгөө талаас амь хохирогчид учирсан “...хамрын нуруу, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт” гэмтлүүд нь тухайн хэрэг үйл явдал болсон өдрөөс өмнө буюу хоёроос дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл байх бөгөөд энэхүү гэмтэл нь шүүгдэгч нарын үйлдэлтэй хамааралгүй байх тул шүүгдэгч нарын үйлдэлд амь хохирогч Д.Гийг онц харгис хэрцгийгээр алсан гэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Мөн хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдгийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон байхыг ойлгоно.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Г нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан талаар гарсан байх боловч гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд аяга шаазан зах дээр худалдахаар явж байсан нөхцөл байдал, мөн шүүгдэгч нартай маргалдах зэрэг идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж байсан байдал зэргээр биеэ хамгаалах чадваргүй байсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Нөгөө талаас амь хохирогч Д.Г-ийг хүнд зэргийг согтууралтай байсныг шүүгдэгч нар нь мэдээгүй байх тул хохирогчийн согтуурсан байдлыг ашигласан гэх, идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэж шүүгдэгч нар ухамсарлаж мэдсэн гэж үзэх боломжгүй юм.

            Иймд шүүгдэгч Б.Б, Д.М нарт хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй тул тэдэнд холбогдох хэргээс амь хохирогч Д.Г-ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

            Харин шүүгдэгч Б.Б нь хоёр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокуророос тус зүйл хэсэгт зааснаар хэргийг нь зүйлчилсэн нь зөв байна.

Иймээс шүүгдэгч Б.Б-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас онц харгис хэрцгийгээр амь хохирогч Г.Гг алсан,

-мөн шүүгдэгч Д.Мтай бүлэглэж амь хохирогч Д.Г-ийг “миний ахын эхнэр Ч.Э-тай явлаа” гэж шалтгаанаар алсан буюу хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, бүлэглэж, хоёр хүнийг алсан гэмт хэрэгт,

-шүүгдэгч Д.Мыг Б.Б-тай бүлэглэж амь хохирогч Д.Г-ийг “Ч.Э-тай явлаа гэх, мөн Б.Б-ыг өмөөрөх” зэрэг шалтгаанаар алсан буюу хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтад зааснаар,

-шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, дээрх заалтуудаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг гарсан газрын талаар буюу амь хохирогч Д.Гтой маргасан, амь нас нь хохирсон гэх хэрэг нь ..............н дүүргийн ...........дугаар хороонд гарсан байхад тус дүүргийн ............ дугаар хороонд гэж буруу бичсэн байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг нягтлан үзвэл амь хохирогчтой тааралдсан газар нь ...........дүүргийн ......., ....... дугаар хорооны дунд байрлах шороон зам байх ба, тус газар нь .......... дүүргийн ........ дугаар хороонд харъяалагддаг байх тул гэмт хэрэг гарсан газрыг зөв тогтоосон гэж үзнэ.

Харин ..........дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг “хоёр, түүнээс олон хүн”-ийг алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн хувьд буруу буюу бичвэрийн алдаатай тул шүүгдэгч Б.Б-ыг “хоёр хүнийг” алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Шүүгдэгч Б.Б, Д.М нарын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.

Амь хохирогч Г.Г-н хууль ёсны төлөөлөгч болох түүний нөхөр Л.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг гаргахдаа оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн.

Амь хохирогч Д.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд оршуулгын зардалд Улаанбаатар буян ХХК-нд  төлсөн зардал, хүнсний бүтээгдэхүүн, талийгаачийн ажил явдалтай холбогдуулан авсан зээлийн төлбөр  /2.172.800 төгрөг/, тээврийн хэрэгсэл хөлсөлсөн зардал гэх зэрэгт 7.344.000 төгрөгийг, амь хохирогчийн хоёр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 10.800.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-д оршуулгын зардалд 7.100.000 төгрөгийг гаргах үндэслэлтэй гэж үзсэн ба уг зардлыг шүүгдэгч Б.Б, Д.М нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Харин амь хохирогч Д.Г-ийг хоёр хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тус тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь амь хохирогч ажил эрхэлж байсан эсэх, нийгмийн даатгал төлж байсан эсэх гэх зэрэг холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, нөгөө талаас амь хохирогч Д.Г нь иргэн М.Мөнхцэцэгтэй гэр бүл болж байсан гэрлэлтийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба хууль ёсны өвлөгч нь шаардах эрхийг хуульд зааснаар Д.Ц-д шилжүүлсэн нотлох баримтгүй зэргээр энэ тогтоолоор тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шийдвэрлэх боломжгүй тул хууль ёсны эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Б нь хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийн хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

-шүүгдэгч Д.М-ын урьд нь 2 удаа ял шийтгэгдэж байсан хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийн зүйл, заалтыг зөвшөөрөхгүй байгаа тул тусгайлан гаргах саналгүй гэсэн болно.

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Д.М-ын хувьд амь хохирогч Д.Г-ийн амь насыг хохироосон асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ Б.Б-тай бүлэглэсэн гэх асуудлыг зөвшөөрөхгүй байгаа юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.11 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцлоо. Иймд Д.Мын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл болохыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.М-ын гэм буруугаа зөвшөөрч байгаа болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг багасгаж, хөнгөрүүлэн, ял эдлэх дэглэмийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Б нь урьд нэг удаа, шүүгдэгч Д.М нь 2 удаа ял шийтгэгдэж байсан байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанарын хувьд хоёр хүний амь насыг хохироосон, мөн урьд 2002 оны Эрүүгийн хуулийн нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг бүлэгт заасан буюу танхайрах гэмт хэрэг үйлдэж байсан, түүнчлэн  хүнийг алах гэмт хэрэгт шалгагдаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд бүх насаар нь хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нэг хүний амь нас хохироосон хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 454, 1063 дугаартай тус тус дүгнэлтээр шүүгдэгч нарыг хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэлт гарсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлын талаар.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй дурдав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад шүүгдэгч Б.Б-ын:

-2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдсан, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 179 хоног [122], мөн 2017 оны11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 384 хоног, бүгд 563 хоногийг [123] /шийдвэрүүд/,

-шүүгдэгч Д.М-ын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон бүгд 384 хоногийг[124] /шийдвэрүүд/ тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас;

- Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн:

2.1 дэх заалтад зааснаар хохирогч Г.Г, Д.Г нарыг онц харгис хэрцгийгээр,  

2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг буюу хохирогч Г.Г, Д.Г нарыг,

2.7 дахь заалтад зааснаар хохирогч Д.Гийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж,

2.11 дэх заалтад зааснаар хохирогч Д.Г-ийг бүлэглэж алсан гэж,

 

- Шүүгдэгч Д.М-ыг хохирогч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн;

 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр,

 2.7 дахь заалтад зааснаар биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж,

 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж алсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс:

А.

- Шүүгдэгч Б.Б-т холбогдох хохирогч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр”,

2.7 дахь заалтад заасан” биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан гэх хэргийг ;

- Шүүгдэгч Д.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож;

Б.

- Шүүгдэгч Б.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн:

2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр;

2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг;

2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн гэж;

 

- Шүүгдэгч Д.М-ыг хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт зааснаар бүлэглэж үйлдсэн гэж зүйлчлэлийг тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн:

2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр,

2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг,

2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн;

 

- Шүүгдэгч Д.М-ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.11 дэх заалтуудад зааснаар бүх насаар нь хорих ял,

- Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан бүх насаар нь хорих ялыг, шүүгдэгч Д.М-т оногдуулсан 14 (арван дөрөв) жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон бүгд 563 (таван зуун жаран гурав) хоногийг; шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон бүгд 384 (гурван зуун наян дөрөв) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 3.550.000 (гурван сая таван зуун тавь) төгрөгийг, шүүгдэгч Д.М-аас 3.550.000 (гурван сая таван зуун тавь) төгрөгийг тус тус  гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-д 7.100.000 (долоон сая нэг зуун мянга) төгрөгийг олгож, амь хохирогч Д.Г-ийн төрсөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б, Д.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Д.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

            ШҮҮГЧИД                                                       Л.БААТАР

 

Г.МӨНХЗУЛ

 


[1]1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[3] 2 дугаар хавтаст хэргийн 74-77 дугаар тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[5] 2 дугаар хавтаст хэргийн 70-73 дугаар тал.

[6]1 дүгээр хавтаст хэргийн  37-38 дугаар тал.

[7] 2 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[8] 3 дугаар хавтаст хэргийн 49-51 дүгээр тал.

[9] 2 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар тал.                                                                               

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[11] 2 дугаар хавтаст хэргийн 16-19 дүгээр тал.

[12] 2 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар тал.

[13] 2 дугаар хавтаст хэргийн 11-13 дугаар тал.

[14] 2 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 83-85 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар тал.

[17]  2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар тал.

[22] 2 дугаар хавтаст хэргийн 24-26 дугаар тал.

[23] 2 дугаар хавтаст хэргийн 81-82 дугаар тал.

[24] 3 дугаар хавтаст хэргийн 32-34 дүгээр тал.

[25] 3 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.

[26] 1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 05 дугаар тал.

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 6-10 дугаар тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 11-18 дугаар тал.

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дугаар тал.

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 23-26 дугаар тал.

[32] 3 дугаар хавтаст хэргийн 63 дугаар тал.

[33] 3 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[34] 2 дугаар хавтаст хэргийн 221-223 дугаар тал.

[35] 2 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар  тал.

[36] 2 дугаар хавтаст хэргийн 130-132 дугаар тал.

[37] 2 дугаар хавтаст хэргийн 225-227 дугаар тал.

[38] 2 дугаар хавтаст хэргийн 135-137 дугаар тал.

[39] 2 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр тал.

[40] 2 дугаар хавтааст хэргийн 142 дугаар тал

[41] 2 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр тал.

[42] 2 дугаар хавтаст хэргийн 224 дүгээр тал.

[43] 2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар тал.

[44] 2 дугаар хавтаст хэргийн 229-231 дүгээр тал.

[45] 2 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар тал.

[46] 2 дугаар хавтаст хэргийн 177-178 дугаар тал.

[47] 3 дугаар хавтаст хэргийн 91-92 дугаар тал.

[48] 2 дугаар хавтаст хэргийн 183-185 дугаар тал.

[49] 3 дугаар хавтаст хэргийн 96-97 дугаар тал.

[50] 2 дугаар хавтаст хэргийн 244-247 дугаар тал.

[51] 2 дугаар хавтаст хэргийн 248 дугаар тал.

[52] 2 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр тал.

[53] 2 дугаар хавтаст хэргийн 234-235 дугаар тал.

[54] 2 дугаар хавтаст хэргийн 250, 3 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар тал.

[55] 3 дугаар хавтаст хэргийн 38-41 дүгээр тал.

[56] 3 дугаар хавтаст хэргийн 52-55 дугаар тал.

[57] 3 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[58] 2 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар тал.

[59] 2 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар тал.

[60] 2 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр тал.

[61] 2 дугаар хавтаст хэргийн 118 дугаар тал.

[62] 2 дугаар хавтаст хэргийн 109-115 дугаар тал.

[63] 2 дугаар хавтаст хэргийн 121-124 дүгээр тал.

[64] 2 дугаар хавтаст хэргийн 218 дугаар тал.

[65] 3 дугаар хавтаст хэргийн 18 дугаар тал.

[66] 3 дугаар хавтаст хэргийн 215-242 дугаар тал.

[67] 3 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал.

[68] 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[69] 1 дүгээр хавтаст хэргийн 96-101 дүгээр тал.

[70] 1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар тал.

[71]1 дүгээр хавтаст хэргийн 229-240 дугаар тал.

[72] 3 дугаар хавтаст хэргийн 68 дугаар тал.

[73] 1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар тал.

[74] 1 дүгээр хавтаст хэргийн 217-220 дугаар тал.

[75] 1 дүгээр хавтаст хэргийн 222-224 дүгээр тал.

[76] 3 дугаар хавтаст хэргийн 62 дугаар тал.

[77]1 дүгээр хавтаст хэргийн 229-240 дугаар тал.

[78] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[79] 2 дугаар хавтаст хэргийн 74-77 дугаар тал.

[80] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[81] 2 дугаар хавтаст хэргийн 70-73 дугаар тал.

[82]1 дүгээр хавтаст хэргийн  37-38 дугаар тал.

[83] 2 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[84] 3 дугаар хавтаст хэргийн 49-51 дүгээр тал.

[85] 1 дүгээр хавтаст хэргийн 83-85 дугаар тал.

[86] 1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[87] 1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар тал.

[88] 2 дугаар хавтаст хэргийн 24-26 дугаар тал.

[89] 2 дугаар хавтаст хэргийн 81-82 дугаар тал.

[90] 3 дугаар хавтаст хэргийн 32-34 дүгээр тал.

[91] 3 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.

[92] 1 дүгээр хавтаст хэргийн 05 дугаар тал.

[93] 1 дүгээр хавтаст хэргийн 6-10 дугаар тал.

[94] 1 дүгээр хавтаст хэргийн 11-18 дугаар тал.

[95] 1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дугаар тал.

[96] 1 дүгээр хавтаст хэргийн 23-26 дугаар тал.

[97] 3 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[98] 1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[99] 1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар тал.

[100] 2 дугаар хавтаст хэргийн 24-26 дугаар тал.

[101] 2 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар  тал.

[102] 2 дугаар хавтаст хэргийн 130-132 дугаар тал.

[103] 2 дугаар хавтаст хэргийн 225-227 дугаар тал.

[104] 2 дугаар хавтаст хэргийн 135-137 дугаар тал.

[105] 2 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр тал.

[106] 2 дугаар хавтаст хэргийн 224 дүгээр тал.

[107] 2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар тал.

[108] 2 дугаар хавтаст хэргийн 229-231 дүгээр тал.

[109] 2 дугаар хавтаст хэргийн 177-178 дугаар тал.

[110] 3 дугаар хавтаст хэргийн 91-92 дугаар тал.

[111] 2 дугаар хавтаст хэргийн 183-185 дугаар тал.

[112] 2 дугаар хавтаст хэргийн 234-235 дугаар тал.

[113] 2 дугаар хавтаст хэргийн 250, 3 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар тал.

[114] 3 дугаар хавтаст хэргийн 38-41 дүгээр тал.

[115] 3 дугаар хавтаст хэргийн 52-55 дугаар тал.

[116] 2 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар тал.

[117] 2 дугаар хавтаст хэргийн 109-115 дугаар тал.

[118] 2 дугаар хавтаст хэргийн 121-124 дүгээр тал.

[119] 3 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[120] 3 дугаар хавтаст хэргийн 18 дугаар тал.

[121] 3 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[122] 1 дүгээр хавтаст хэргийн 69,72,74, 2 дугаар хавтаст хэргийн 4,28,42, 46,64,84 дүгээр тал.

[123] 2 дугаар хавтаст хэргийн 170, 3 дугаар хавтаст хэргийн 9,16,86,118-119,145-152,184-185, 4 дүгээр хавтаст хэргийн 42-49, 70-75, 80-81 дүгээр тал.

[124] 3 дугаар хавтаст хэргийн 13, 10, 85, 118-119,145-152,184-185, 4 дүгээр хавтаст хэргийн 42-49, 70-75, 80-81 дүгээр тал.