Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024 01 12 210/*******А2024/00129

 

 

 

*******.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/03165 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******энгист холбогдох

Гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******амир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

*******ОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаар магадлал, *******онгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолоор *******.*******энгисээс 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан Есөн дэлбээ ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. *******.*******энгис шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардал, урамшууллын гэрээ байгуулсан. Гэрээг ам.доллароор хийж ажиллагааны зардал тооцох боломжгүй үндэслэлээр 22,646 ам.долларыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеийн ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшаар буюу 1400.3 төгрөгөөр тооцож 31,711,420 төгрөгт хөрвүүлсэн.

*******өлбөр авагч Есөн дэлбээ ХЗХ-ны шаардах эрхийг *******.******* шилжүүлэн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон.

 

1.2. *******өлбөр төлөгч *******.*******энгис шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, нэг ч төгрөг төлөхгүй, шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэж, анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсөн нь төлбөр авагчийн бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, мөнгийг түгжиж, олох ёстой байсан орлогыг хааж, бодит хохирол учруулсан.

1.3. *******.*******энгис нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд үлдэгдэл төлбөр 62,410,783 төгрөгийг төлсөн, олон жилийн дараа ханшийн ямар ч өөрчлөлтгүйгээр төгрөгөөр тооцож төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасныг зөрчсөн буюу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр биелэгдээгүй гэж үзэж ханшийн зөрүү 28,778,763 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******өлбөр төлөгч *******.*******энгис нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Есөн дэлбээ ХЗХ-д нийт 66,410,783 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан.

2.2. Нэхэмжлэгч *******.******* нь ам.долларын ханшийн зөрүүг шаардах эрхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлд үүрэг үүсэх үеийн ханшаар төгрөгөөр тогтооно гэж заасан. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар валютын ханш өсөж буурч байдаг учраас шийдвэр гарах үеийн ханшаар тогтоож төгрөгөөр төлбөр барагдуулахаар заасан.

2.3. *******.*******энгис нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлоо хамгаалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатай удаашруулсан зүйл байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******.*******энгисээс гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр хариуцагч *******.*******энгисээс 22.646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх алба тухайн үедээ зөвхөн зардал, урамшууллын мөнгийг тооцохын тулд ам.долларыг төгрөгт шилжүүлэн төлбөр авагчтай гэрээ хийснээс болж төлбөр авагч *******.******* нь бүтэн 6 жилийн дараа төлбөрөө авахад ам.долларын ханшийн зөрүү 28,788,763 төгрөгөөр хохирч, төлбөр төлөгч өөрт хамааралгүй гэрээгээр завшсан.

4.2. Гэтэл *******.*******энгис, *******.******* нарын хооронд төлөх ёстой 22,646 ам.долларыг 1400 төгрөгөөр тооцоод ийм хэмжээний төлбөр төлнө гэсэн тохиролцоо, мөн шүүхийн шийдвэр огт байхгүй. *******алуудын хооронд анхнаасаа ам.долларын зээлийн гэрээ байгуулж, 3 шатны шүүхээс үүргийн гүйцэтгэлийг ам.доллараар гаргуулах шийдвэр гаргасан. Хэрэв үүргийн гүйцэтгэлийг төгрөгөөр гаргуулах шаардлага, хууль зүйн үндэслэл байсан бол шүүх ам.доллараар төлбөр гаргуулах шийдвэр гаргахгүй байсан. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан нь шүүхийн шийдвэрийн дагуу ам.доллараар төлүүлэхийг хориглосон заалт огт байхгүй болохыг нотолж байна.

Зээлийн гэрээний зүйл нь анхнаасаа төгрөг биш ам.доллар учир ам.доллар л гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг болон талуудын хүсэл зоригийг дур мэдэн гуйвуулж төлбөр төлөгчөөс төлөх төлбөрийг төгрөгөөр төлүүлж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож, төлбөр төлөгчид илт ашигтай байдал бий болгож байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хариуцагч нарын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гуйвуулж биелүүлсэн энэ үйлдэл нь Иргзний хэрэг шүүхэд хянан шийдзэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн ерөнхий хуулийг баримтлах ёстой зарчмыг зөрчиж байна.

4.3. *******өлбөр төлөгч төлбөрийг төлөхгүй санаатайгаар хугацаа авах зорилгоор шүүхэд удаа дараа хандах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ингэтлээ удааширсан, ханшийн зөрүү үүсч нэхэмжлэгчийг хохироосон нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх энэ санаатай үйлдлийг Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байгаа мэтээр тайлбарлаж шийдсэн нь өрөөсгөл, төлбөр төлөгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчид хохирол учирсан байх боломжтойг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

Хариуцагчийн шүүхэд хандах эрх нь хэрэгжиж байгаа мэт боловч нөгөө талд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой хохироож байгаад шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна.

4.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагчийн хоорондох харилцаа, төлбөр авагч, төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэрийн үндсэн дээрх харилцааны ялгаа заагийг анхан шатны шүүх тайлбарлахгүйгээр, маргааны хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарласан гэж үзэж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. *******.*******энгис төлбөрийг төлж дууссаны дараа Есөн дэлбээ ХЗХ-ны үүрэг хүлээн авагч *******.******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч нь ханшийн зөрүүнээс болж хариуцагч 28,000,000 төгрөг төлөөгүй гэж үзэж дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 2 дахь удаагаа хэлэлцэгдсэн. Улсын дээд шүүхээс нэхэмжлэгч хохирол нэхэмжилж байхад төлбөр нэхэмжилсэн гэж тодорхойлсон үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгч хохирол нэхэмжилж байгаа эсэхийг тодруулж 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлд үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг барагдуулна гэж заасан ба Улсын дээд шүүхийн тогтоол гарсан үеийн ханшаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар удаа дараа алдаатай үйл ажиллагаа явуулсанд бидний зүгээс гомдол гаргасан. Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 118 дугаар зүйлд тухайн үеийн ханшаар төлбөр барагдуулна гэж заасан. Хэрэв ханш өсөөгүй буурсан бол бид ч гэсэн *******.*******ас мөнгө нэхэмжлэх эрхтэй. Бүх юмны ханш өсөж буурдаг учраас үүрэг үүсэж, маргаан шийдвэрлүүлсэн үеийн ханшаар тооцно. Бид нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул дахиад шүүхийн шийдвэр үргэлжлээд явах уу, ханшийн зөрүү төлөх үндэслэл байхгүй. Өмнө нь 3 шатны шүүх маргааныг шийдвэрлэчихсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******энгист холбогдуулан гэм хорын хохиролд 28,778,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. *******ус иргэний хэргийг өмнө хянан шийдвэрлэсэн *******онгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 001/Х*******2023/00115 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын дүнг тооцсон аргачлал тодорхой боловч шийдвэр гүйцэтгэлийн буруутай үйл ажиллагаанаас учирсан гэм хор, хохирол, эсхүл хариуцагч хуульд заасан үүргээ санаатай, эсхүл болгоомжгүйгээр биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн алдагдал, хохирлын алин болох нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй, энэ талаар шүүх зохих мэтгэлцээнийг өрнүүлээгүй, үйл баримт тодорхойгүй талаар дүгнэсэн.

3.1. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч талаас тодруулсан байдал тусгагдсан хэдий ч дээрх тогтоолд заасан нэхэмжлэлийн шаардлагын тодорхойгүй байдал арилаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ам.доллароор гэрээ хийж, ажиллагааны зардал тооцох боломжгүй үндэслэлээр 22,646 ам.долларыг төгрөгөөр тооцож хөрвүүлсэн, төлбөр төлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, төлбөр авагчийн бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, мөнгийг түгжиж, олох ёстой байсан орлогыг хааж, бодит хохирол учруулсан гэсэн өөр өөр хохирол шаардсан агуулгаар тодорхойлсон нь хэвээр байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх, удирдах үүргээ биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

3.2. Үүнээс гадна шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой тус маргааны хувьд төлбөр төлөгч үүргээ хэрэгжүүлсэн байдал нь шүүхийн дүгнэвэл зохих асуудал боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй.

Шүүх тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар зохигч, төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах боломжтой.

 

4. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/03165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.БЯ*******БАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА