Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02174

 

 

 

 

 

 

      2023          12            18                                           0/МА2023/074                          

 

 

******* ******* ******* /******* ******* *******/-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03780 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* /******* ******* *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.*******т холбогдох,

 

Хууль бус санаатай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд  334,765,304 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

1.1. О.******* нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ын дугаар гудамж тоот хаягт байрлах, 1,038 мкв талбай бүхий газрыг эзэмшдэг, 2016 оны эхээр уг газарт агуулахын барилга барихаар ******* ******* ******* /******* ******* *******/-аас 60,000,000 зээлсэн.

1.2. Агуулах барьж бойлер оруулж, цаашдаа хамтран ажиллахаар тохиролцож, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд В.гаар дамжуулан нийт 33,9******* ам долларыг О.*******т шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сард 8,250,000 төгрөгийг цахилгаан трансформатар, блокон хашааны үнэ 12,000,000 төгрөг тус тус шилжүүлж авсан.

1.3. О.******* өөрийн эзэмшдэг дээрх газартаа 1,800 м.кв талбайтай агуулах барьж 2017 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Ч., О.*******ын нэр дээр бүртгэгдсэнийг мэдсэн. 2017 онд ******* ******* ******* /******* ******* *******/ нь Монгол улсад ирж О.*******тай уулзан “хамтран ажиллах боломжгүй бол өгсөн мөнгөө буцааж авна” гэхэд “одоогоор мөнгө байхгүй байна, гэхдээ танай компаний бараа бүтээгдэхүүнийг авсан мөнгөний хүүд бодон, хадгалж өгч болно” гэхээр нь Wooin компанийн нэр дээр Солонгос дахь үйлдвэрээс ******* ******* ******* /******* ******* *******/, В. нарын оруулж ирсэн бойлер, түүний эд ангийг хадгалуулсан боловч эдгээрээс 40,000,000 орчим төгрөгийн бойлерыг төлөх өрөндөө тооцож “Түшээ мэргэн” ХХК-д өгсөн байна.

1.4. Энэ цаг хугацаанаас хойш дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор миний бие Монгол Улсад ирээгүй. Удаа дараагийн хууран мэхлэх энэ үйлдэлтэй нь холбогдуулж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, О.*******ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 792 тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

1.5. Уг тогтоолоор О.*******  нь  334,765,304 төгрөгийг залилан мэхлэх замаар хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Гэм хорын хохирлыг иргэний шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй гэж дурдан, эрүүгийн хэрэг хаагдсан.

1.6. Ковидын нөхцөл байдлын улмаас 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх боломжгүй байсан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж заасан. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хамгийн сүүлд 33,9******* ам.долларыг шилжүүлсэн тул энэ хугацаанаас тооцоход 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 жил болж байна. Монгол улсын хилээр орж ирэх боломжтой болсон 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагад хандсан. 20 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг тооцоход 189 хоног болж байна. 1 жил цагдаагийн байгууллагаар шалгагдсан хугацааг тооцож, хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Гэмт хэрэг үйлдэх замаар буюу анхнаасаа санаатайгаар хууран мэхэлж байсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 334,765,304 төгрөгийг хариуцагч О.*******аас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 60,000,000 зээлэх асуудал яригдсан боловч хэрэгжээгүй. Анх яригдсан 60,000,000 нь хамтран ажиллах гэрээний дагуу 33,9******* ам.доллар хэлбэрээр шилжиж “ ” нэртэй компани байгуулсан.

2.2. 2016 оны 09 дүгээр сарын -ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдан, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр компаний захирлаар нэхэмжлэгчийн гэр бүл В. томилогдсон. Компани байгуулсны дараа 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 33,9******* ам.долларыг О.*******т шилжүүлсэн. Энэ мөнгө ажилчдын цалин, бараа материал хадгалах зэрэг компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан.

2.3. Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр гэм буруутай гэж үзэж болохгүй гэж заасан. Нэхэмжлэгч нь Прокурорын тогтоолыг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй болно.

2.4. Нэхэмжлэгч тал 2017 онд шаардах эрхээ мэдсэн, 2022 оны 12 дугаар сард шүүхэд хандсан гэж үзвэл гэрээний эрх зүйн маргааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил тул дууссан гэж үзнэ. Мөн энэ хугацаанаас тоолоход гэм хорын хохирол шаардах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа ч дууссан. ******* Гуэн ******* нь В.д 33,000 ам доллар шилжүүлсэн тул шаардах эрхээ шилжүүлээгүй гэж үзэж байна

2.5. О.*******т цахилгаан трансформаторын мөнгө 8,250,000 төгрөг, хашаа барихад зориулж 12,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байхгүй. 40,000,000 төгрөгийн үнэ бүхий бойлер нь агуулахад хадгалаатай байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай анхан шатны баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

2.6. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан боловч энэ нь өөрөө гэм хор учруулснаас үүдэх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөрөнгөнд нь хохирол учирсан байхыг шаарддаг эрх зүйн зохицуулалт. О.*******ын хууль бус үйлдлийг тогтоосон, үйлдэл гэм хорын хооронд тогтоосон шалтгаант холбоогүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О.*******аас хууль бусаар санаатай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 334,765,304 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ******* /******* ******* *******/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,831,776 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03780 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлсон, шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаагаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг харгалзан үзээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хуулийг буруу тайлбарласан зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарын агуулгыг өөрөөр тайлбарлан бичсэний зэрэгцээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүхийн шийдвэрийн үндэслэл бүрэн нотлогдоогүй болно.

Тухайлбал: О.******* нь -ын иргэн ******* ******* ******* /******* ******* *******/-д маргаан бүхий газарт том хэмжээний агуулах барьж үйл ажиллагаа явуулна, тиймээс хөрөнгө оруулж, барилга баригдаж дуусахаар хамтран өмчилнө гэж итгүүлэн тухайн газарт баригдах сэндвичин барилгад зориулан 2016 оны 06 дугаар сард 60,000,000 ыг каргогоор, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, мөн сарын 26-ны өдрийн хооронд В.гаар дамжуулан нийт 33,9******* ам.долларыг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 473017428 дугаар ам.долларын дансаар, дээрх барилгад хамаарах цахилгаан трансматерын төлбөрт 8,250,000 төгрөг, дээрх газрыг тойруулан хашаа барих зардал гэж 12,000,000 төгрөгийг тус тус авсан.

4.3. Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 792 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тогтоолд: “...О.******* нь барилга угсралтын явцад өөрийн хариуцах хөрөнгийн эх үүсвэрийг хохирогч ******* ******* ******* /******* ******* *******/-ийг “...бойлерын үйлдвэр барина, барилга дуусахаар тус обьектын өмчлөх эрхийн гэрчилгээнд ******* Гэүн ******* нэрийг хамтран эзэмшигчээр бүртгүүлнэ..”, барилгын нэмэлт материал шаардлагатай гэх зэргээр итгүүлэн, 100,000,000 буюу бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн нь гэрч ******* Гэүн *******, В., Ч. нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн болно.

Дээрх хэрэг бүртгэлтийн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хааж шийдвэрлэсэн.

Шүүхээс гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэрлэн заасан хөрөнгөд гэм хор учирсан байх үндсэн нөхцөл шалтгаан бүрдээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй болжээ.

4.4. Нөгөө талаар хариуцагч нь хууль зөрчсөн, түүний гэм бурууг эрх бүхий этгээд тогтоосон, нэхэмжлэгчид хохирол учирсан, учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зохицуулсан байх ба энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлжсэнийг шүүхээс анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

4.5. Мөн -ын иргэн ******* ******* ******* /******* ******* *******/-ийн нэхэмжлэлийн шаардлага нь О.*******т өгсөн , ам.доллар, төгрөгийг буцаан авч эдийн засгийн өмнөх байдлаа сэргээхээр шаардсан байхад шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.

            Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт “...эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно...” гэж мөнгөн хөрөнгийг эд хөрөнгийн хохиролд тооцохоор, гэм буруутай үйлдэл байхаар заасан, мөн дээрх тогтоолын 1.2 дахь хэсэгт “... Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн заалт энэ зүйлийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлээс гадна хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан нэхэмжлэлд мөн хамаарна.

4.6. Харин Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.-24.1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, гэмт хэрэг үйлдсэн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялаас өршөөгдсөн бол хохирол арилгуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө...” гэж зааснаас үзэхэд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаагаар эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн бол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, иргэний шүүхээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар заасан байна.

4.7. Эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөгчийн тогтоолоор -иргэн ******* ******* ******* /******* ******* *******/-ийг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон хууль ёсны эрх зүйн баримт бичиг хүчин төгөлдөр байгаа нөхцөлд хариуцагч эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, дээрх нөхцөлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэхгүй, иргэний хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03780 дугаартай шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Өөр тайлбаргүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* /******* ******* *******/ нь хариуцагч О.*******т холбогдуулан хууль бус санаатай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд   334,765,304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... О.*******т 2016 оны 06 дугаар сард 60,000,000 зээлдүүлсэн, ... агуулах барьж бойлуур оруулж цаашдаа хамтран ажиллахаар тохиролцож, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд В.гаар дамжуулан 33,9******* ам.долларыг шилжүүлсэн, ... 2017 оны 01 дүгээр сард цахилгаан транформатр авах 8,250,000 төгрөг, блокон хашаа барих 12,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авсан, ... гэмт хэрэг үйлдэх замаар буюу анхнаасаа хууран мэхэлж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 334,765,304 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан байна.

3.1.Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 792 дугаар тогтоолоор О.*******т холбогдох хэрэг бүртгэлтийн 220500038 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан байна. /хх-9-11/ Уг тогтоолд “О.******* нь .... бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх болон итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь О.******* нь гэмт хэрэг үйлдсэн буюу хууль бусаар санаатай үйлдлээр ******* Гэүн *******ын эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан  гэм бурууг тогтоохгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж заасан. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэж, хариуцагч О.*******аас эд хөрөнгөд хууль бус санаатай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч ******* Гуэн ******* шаардах эрхгүй гэж зөв дүгнэсэн байна. Иймээс шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Тодруулбал,

4.1.Иргэн В.гийн ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчийн тайлбараар В. нь О.*******ын данс руу 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 33,392 ам.доллар шилжүүлсэн болох нь тогтоогдсон /хх-16/

4.2.Хариуцагч тал “60,000,000 хүлээж аваагүй, талуудын хооронд 60,000,000 зээлэх асуудал яригдсан боловч хэрэгжээгүй ...”  гэх тайлбараа баримтаар нотлоогүйн гадна доорх бичгийн нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгээгүй байна.

Хэрэгт О.*******ын гараар үйлдсэн “60,000,000 зээлсэн, нэг жилийн дотор төлж барагдуулах” тухай 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн баримт,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх заасны дагуу бүрдүүлсэн бичгийн нотлох баримт болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Пак Гэүн *******, гэрч О.******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, О.*******, В., Ч. нарын мэдүүлэг авагдсан. Эдгээр бичгийн нотлох баримтад тусгагдсан талуудын хооронд үүссэн маргаантай, холбоотой үйл баримтыг хариуцагч нь өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна. /хх-87-89, 112, 113, 1, 116, 118, 119, 128/

4.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 33,9******* ам.долларыг иргэн В.гийн дансаар дамжуулан О.******* хүлээн авсан болохыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан, харин “33,9******* ам.долларыг ажилчдын цалин, бараа материал хадгалах зэрэг компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан” гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.  Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн шүүх хариуцагч О.******* нь өөрийн эзэмшлийн газар дээр агуулах барих зорилгоор нэхэмжлэгч ******* Гуэн *******аас 60,000,000 зээлсэн, цаашид агуулахын байрыг ашиглалтад оруулж хамтран эзэмшиж, бойлуур оруулж угсрах ажил хийхээр харилцан тохиролцож, хариуцагчид 33,9******* ам.доллар шилжүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

 

5.Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байна. Анхан шатны талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой 5 жилээр тооцсон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

5.1.Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан дүгнэх боломжтой.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу хохирогч Пак Гэүн *******, гэрч О.******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ын дугаар гудамжны тоот хаягт байрлах 1800 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр О.*******, Ч. нар бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нэхэмжлэгч ******* Гуэн *******, хариуцагч О.******* нар хүсэл зоригоо илэрхийлэн хамтран ажиллахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан боловч уг гэрээ хэрэгжээгүй болох нь тогтоогдсон байна. Иймээс талуудын маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил гэсэн зохицуулалт үйлчилнэ. /хх 87-89, 124/

Хариуцагч О.******* нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 60,000,000 ыг нэг жилийн дотор төлж барагдуулах тухай баримт үйлдсэн байдаг тул 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* Гуэн ******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй.

 

6.Талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, хамтран ажиллахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан байх боловч гэрээний дагуу хамтын үйл ажиллагаа явуулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэх тул хариуцагч О.*******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 274,5,304 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* Гуэн *******д олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

 

7.Харин нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу блокон хашаа барихад зориулж 12,000,000 төгрөг, цахилгааны трансматер авахад зориулж 8,250,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* /******* ******* *******/ нь хариуцагч О.*******т хүлээлгэн өгсөн, агуулахад хадгалуулсан 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий бойлерыг хариуцагч нь бусдад төлөх төлбөртөө өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баримтаар нотлоогүй. Мөн хариуцагч нь 40,000,000 төгрөгний үнэ бүхий бойлер нь агуулахад хадгалаастай байгаа гэсэн тайлбар зэргийг үндэслэн уг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03780 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч О.*******аас 274,5,304 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* /******* ******* *******/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 60,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,831,776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 1,530,527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* /******* ******* *******/-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,831,776 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                         

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                        ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  Ч.ЦЭНД