Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 15 210/*******А2024/00146

 

 

*******.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04423 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******т холбогдох

61,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь *******.*******т 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Турк улсаас 90,300,000 төгрөгт дараах барааг захиалсан. Үүнд: эрэгтэй гутал 500 ширхэг, тавчик 500 ширхэг, 2 хүний хөнжлийн даавуу 400 ширхэг, 1 хүний хөнжлийн даавуу 300 ширхэг, пүүз 90 ширхэг, хүүхдийн гутал 61 ширхэг, хүүхдийн пүүз 16 ширхэг. Урьдчилгаа 61,500,000 төгрөгийг Хаан банк ХК дахь өөрийн нэр дээрх 5069077489 тоот данснаас Голомт банк ХК дахь *******.*******ийн эзэмшлийн 1105336901 тоот дансанд шилжүүлсэн.

1.2. *******.*******ийн тайлбарт *******.*******ийн гуйлтаар гадаад гуйвуулга хийсэн гэдэг нь бодит үнэнд нийцэхгүй байна. Хариуцагч нь янз бүрээр тайлбар өгдөг, эхлээд энэ гүйлгээг би хийсэн гэдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******.******* бараагаа авсан гээд бараа зарж байсан фэйсбүүкт үзлэг хийлгэе гэсэн.

Иймд хариуцагч *******.*******ээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 61,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******иний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. *******.*******ийн барааны захиалга авсан хүн хэн болох, Турк улсаас илгээсэн эсэх, миний каргон дээр буусан эсэх тодорхойгүй. Би *******онгол улсад амьдардаг, Турк улсаас ямар нэгэн хүнд барааны захиалга огт хийж өгдөггүй.

2.2. *******.******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийнх нь гадаад гуйвуулга асуудалтай байгаа тул бараа захиалгын мөнгийг Турк улс руу шилжүүлж өгөхийг гуйсан. Тухайн 61,500,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******.*******ийн заасан Турк компанийн данс руу гуйвуулж өгч туслалцаа үзүүлсэн нь үнэн. Тухайн захиалгын мөнгийг би хувьдаа авч ашиглаагүй.

2.3. Хэрэв барааны захиалга өгсөн бол тодорхой хэмжээнд бизнес эрхэлж байгаа хүний хувьд надад ямар нэгэн барааны үнийн зөрүү, ашиг гарах ёстой. Гэтэл би *******.*******ийн мөнгө дээр нэмээд өөрийн тээврийн мөнгийг нийлүүлээд шилжүүлсэн. Надаар шилжүүлэг хийлгэнэ гэхэд нь би эхлээд дургүйцсэн, гэтэл миний гадаад гүйлгээ гацчихсан байгаа гэж хэлсэн. Тухайн гүйлгээг нягталж шалгаагүй нь миний буруу, гэхдээ би 61,500,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******.*******ээс 61,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******ээс 465,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******.*******д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэн бодитой хяналгүйгээр нэг талын ашиг сонирхолд бүрэн нийцүүлж, хариуцагчийг ор үндэсгүй өр төлбөрт оруулж, хохироосон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эрэгтэй гутал 500 ш, тавчиг 500 ш, 2 хүний хөнжлийн давуу 400 ш, 1 хүний хөнжлийн давуу 300 ш, пүүз 90 ш, хүүхдийн гутал 91 ш, хүүхдийн пүүз 16 ш буюу нийт 90,300,000 төгрөгийн бараа захиалж урьдчилгаа төлбөрт 61,500,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлд дурдсан дээрх үйл баримт тогтоогддоггүй ба бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулсан гэх ямар нэг баримт, нотолгоо байдаггүй. Өөрөөр хэлбэл, нийт 7 нэр төрлийн 1,897 ширхэг бараа нийт 90,300,000 төгрөг бөгөөд түүний урьдчилгаанд 61,500,000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримт ор үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Учир нь бодит амьдрал дээр тийм хэмжээний бараа захиалахад ямар нэг баримтгүй байх ямар ч боломжгүй юм.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь заалтад зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна гэж зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч бараа захиалах хүсэл зоригоор 61,500,000 төгрөг шилжүүлээгүй болохыг анхан шатны шүүх үнэн зөв тогтоосон. Гэвч шийдвэрийн мөн хэсэгт "... хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь дансаар шилжүүлэн авсан 61,500,000 төгрөгийн үүрэгт нэхэмжлэгчид ямар нэгэн бараа хүлээлгэн өгөөгүй, мөн мөнгийг буцаан өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй бараа захиалах тохиролцоо хийгээгүй гэх тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгчээс түүнд шилжүүлсэн мөнгийг буцаан өгөх үүрэгтэй, тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй юм гэж илэрхий нэг талыг барьж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлд дурдсан бараа худалдах, худалдан авах харилцаа зохигчдын хооронд үүсээгүй болохыг анхан шатны шүүх өөрөө тогтоосон хэрнээ хариуцагч намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь өөр хоорондоо илт зөрчилдсөн ойлгомжгүй дүгнэлт болсон.

4.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд үндэслэлгүй хөрөнгөжих тохиолдлыг зохицуулсан бөгөөд хуулийн 492.1 дэх хэсэгт хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригоос шалтгаалах болон үл шалтгаалах байдлаар үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөлийг тодорхой зохицуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 7 нэр төрлийн 1,897 ширхэг барааг захиалж худалдах, худалдан авахаар хэлэлцэн тохирсон бөгөөд урьдчилгаа төлбөрт 61,500,000 төгрөг шилжүүлсэн буюу харилцан хүсэл зоригийн дагуу үүрэг байсан гэж маргасан ба энэхүү шаардлага, үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй, шүүх хуралдаанд дэмжиж оролцсон. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжпэлийн үндэслэл, түүнд дурдсан үйл баримт бүхэлдээ үндэслэлгүй болохыг өөрөө тогтоосон хэрнээ үүргийн харилцаа үүсээгүйн улмаас хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, нэхэмжлэгчийг уг хөрөнгийг шаардах эрхтэй гэж илэрхий алдаатай дүгнэлт хийсэн.

4.3. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Харин шүүх хөндлөнгөөс оролцох, санаачилгаараа нэхэмжлэл, түүний шаардлагыг тайлбарлах ёсгүй. Тухайлбал нэхэмжлэгч нь ямар зорилгоор уг мөнгөн дүнг шилжүүлсэн, буцаан шаардах эрхтэй эсэх, эсхүл андуурч гүйлгээ хийсэн эсэх талаараа зохих тайлбар, нотолгоог зөвхөн өөрөө шүүхэд гаргах учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хурал дээр энэ талаар огт дурдаагүй. Анхан шатны шүүх нь хэт нэхэмжпэгчийн байр сууринаас асуудалд хандаж, зөвхөн нэг талын бараа захиалга гэх утга бүхий шилжүүлгийг хөдөлшгүй баримт мэтээр үзэж, уг мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй мэтээр баримт нотолгоогүйгээр тайлбарлаж байгаа нь бодит байдлаас илтэд зөрүүтэй тайлбар, дүгнэлт болсон.

4.4. Хариуцагч миний хувьд, иргэн *******.*******ийн хүсэлтийн дагуу мөнгөн хөрөнгийг БНТУ-ын Sigal Arnijih Co.Ltd-ийн дансанд шилжүүлсэн болно. Хэрэв миний бие бараа захиалгаар нийлүүлэх нэрийдлээр бусдын хөрөнгийг залилан хэлсэн бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээхэд бэлэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дээрх байдлаар хангаагүйгээс гадна шүүх хөндлөнгийн байх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрөө тодорхойлох, хэрэг маргааныг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмыг илэрхий зөрчиж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Бараа захиалгын урьдчилгаанд 61,500,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд бараа ирсэн эсэхийг удаа дараа лавлаж асуухад, ирж байгаа гэж, мөн мөнгийг нь өгнө гэж зөрүүтэй тайлбар хэлж маргаан үүссэн учир шүүхэд хандсан. *******.******* нь барааг хүлээлгэж өгнө гэж байснаа сүүлдээ шүүхээр явъя гэх зурвас бичсэн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

5.2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, *******.******* нь *******.*******ийн данс руу 61,500,000 төгрөгийг бараа захиалга гэх утгаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримт болон банкны гүйлгээний баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. *******.******* нь 61,500,000 төгрөгийг 102,000,000 төгрөг болгож, гадаад гуйвуулга хийсэн.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******т холбогдуулан 61,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагчид БНТУ-аас бараа захиалахаар урьдчилгаанд 61,500,000 төгрөгийг шилжүүлсэн боловч бараа өгөөгүй, мөнгийг буцаан өгөөгүй гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... бидний хооронд бараа захиалах талаар үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн гуйлтын дагуу гадаад гуйвуулгаар мөнгө шилжүүлсэн тул уг мөнгийг түүнд төлөх үүрэггүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцжээ.

3.1. *******.******* нь Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн 5069077489 тоот харилцах данснаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 61,500,000 төгрөгийг Голомт банк ХК дахь *******.*******ийн эзэмшлийн 1105336901 тоот дансанд бараа захиалга гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

3.2. *******өн *******.******* нь тухайн өдөр өөрийн эзэмшлийн дээрх данснаас Sigal Arinijih Co Ltd, Mert Beniz гүйлгээний утгаар 102,675,444.20 төгрөгийн гадаад шилжүүлэг хийсэн болох нь тогтоогдсон байна.

3.3. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр талуудын фэйсбүүкээр харилцсан гэх зурвасуудад үзлэг хийсэн ба 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******.*******ийн Kadar Saga хаягаас *******.*******ийн Kokier Sunshine хаягт ... хэдэн төгрөг шилжүүлсэн бэ, мөнгө нь ордоггүй ээ, яанаа ...би банкинд очиж сууж байгаад ирлээ гэсэн зурвас илгээснийг шүүх зөв дүгнэжээ. Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ... бараагаа аваагүй байгаа. Хамгийн сүүлд ачааг чинь маргааш манайхаас зардлыг нь гаргаад гэр рүү чинь тоо ширхэгээр нь хөндлөнгийн гэрчтэй протокол хөтлөөд бичлэг хийгээд ачаад явуулна гэж хэлсэн ... гэж тайлбарласан ба 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зурваст ийм агуулга илэрхийлэгдсэн байна.

Дээрх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 61,500,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтыг бусад баримт, талуудын тайлбартай харьцуулж дүгнэвэл, нэхэмжлэгч нь 90,300,000 төгрөгийн үнийн дүн бүхий 7 нэр төрлийн 1,867 ширхэг барааг хариуцагчид захиалсан болох нь хөдөлбөргүй байдлаар тогтоогдоогүй боловч нэхэмжлэгчээс 61,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гадаад гуйвуулгаар шилжүүлж тусалсан гэж тайлбарласан боловч уг тайлбар баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагчийн тухайн өдөр хийсэн Sigal Arinijih Co Ltd, Mert Beniz гүйлгээний утга бүхий 102,675,444.20 төгрөгийн гадаад шилжүүлэг нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүйг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

4. Хөрөнгө шилжүүлсэн этгээд нь үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зохицуулсан.

Иймд анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчаас 61,500,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчийн гаргасан шүүх хөндлөнгийн байх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрөө тодорхойлох, хэрэг маргааныг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмыг илэрхий зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******.*******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.БЯ*******БАСҮРЭН

Д.З*******ЛЗАЯА