Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 24 210/МА2024/00196

 

 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/03236 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 35,873,548 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч *******.*******ийн өмгөөлөгч А.*******азар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.*******, *******.******* нар нь ******* ******* ХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201714012329 дугаар зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн барьцаанд эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан.

1.2. Зээлдэгч нар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлд 515,895 төгрөг, зээлийн хүүд 299,836 төгрөг, нийт 815,731 төгрөг төлсөн.

1.3. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул *******ны зүгээс зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч төлөөгүй.

Иймд хариуцагч нараас зээлд 14,484,105 төгрөг, зээлийн хүүд 19,498,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,879,401 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 35,873,548 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зээлийг *******.******* автомашин авах зорилгоор авсан бөгөөд хамтран зээлдэгч *******.*******ийн хувьд уг зээлийн үүргийг хариуцахгүй. Учир нь *******ны зүгээс хамтран зээлдэгч шаардлагатай гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурснаас бус мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй.

2.2. Зээлийн хөрөнгөөр худалдан авсан автомашин зам тээврийн ослын улмаас дахин ашиглах боломжгүй болсон. Зээлдэгчийн зүгээс ******* ******* ХК-д зээлээ төлөх боломжгүй байгаа талаар удаа дараа хэлж байсан. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. ******* ******* ХК нь удаан хугацаанд зээлийн үүрэг зөрчсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс 19 сая төгрөгийн хүү хуримтлагдсаны эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой.

2.3. Түүнчлэн нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******.*******, *******.******* нараас 35,873,548 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******, *******.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 337,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нарын зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон авах үндэслэлгүй гэж маргасан. Хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтааны улмаас хугацаа хэтрүүлсэн. Учир нь хариуцагч нь Эм Пи Ай ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан бөгөөд компани нь хүнсний чиглэлийн үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажилладаг байсан, тухайн үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас бүхий л ажиллагаа нь зогссон. Хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон, төлбөрийн чадваргүй болсон, компани үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсны улмаас цалин хөлс авч чадахгүй байгаа тухайгаа нэхэмжлэгчид цаг тухай бүрд мэдэгдэж ирсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж заасан. Үүнээс үзвэл хариуцагчийн хувьд зээлийн үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй нөхцөл байдал нь түүний гэм буруугаас болоогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай тул түүнийг хуульд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй буюу хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож авах үндэслэлгүй юм.

Гэтэл шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдал, баримтуудыг огт үнэлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан гэж маргаж байхад энэ тухай огт тайлбар өгөөгүй, дүгнэлт гаргалгүй хэргийг шийдсэн нь үндэслэлгүй юм.

4.2. Түүнчлэн талууд гэрээндээ хэтэрсэн хугацааны хүүг тохироогүй байтал шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнд холбогдох хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

Гэтэл талуудын зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан *******анк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана" гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи хугацаанд хүү тооцох бол хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ-г зээлийн гэрээнд тусгасан байхыг хуульчилжээ. Зээлийн гэрээндээ хэтрүүлсэн хугацааны хүүг тусгайлан тохироогүй бол ******* хэтрүүлсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна. Тэгвэл "******* *******" ХК нь хариуцагч *******.*******, *******.******* нартай байгуулсан зээлийн гэрээгээр "хэтэрсэн хугацааны хүү" төлөх үүрэг хүлээлгээгүй, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцоогүй болно.

Иймд ******* ******* ХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 04 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи хугацааны хүүг хариуцагч нараас шаардах эрхгүй.

4.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хүү 19,498,042.26 төгрөг гэж тодорхойлсон ба аль нь үндсэн зээлийн хугацаанд тооцогдсон хүү, аль нь хэтэрсэн хугацааны хүү гэж тооцсон нь ойлгомжгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох атал шүүх энэ талаар огт дүгнэлт өгөөгүй.

4.4. Хариуцагч нь өөрийн төлбөр чадваргүй болсон, цагдан хоригдсон зэрэг дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдал бий болсон тухай ******* *******" ХК-д удаа дараа мэдэгдэж ирсэн. Гэтэл ******* ******* ХК нь хариуцагчийн төлбөрийн чадваргүй байдлыг мэдсээр байж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урт хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан буюу зээлийн хүүг үндэслэлгүйгээр өсгөж, зээлийн хүүг авсан зээлээс давсан дүнтэй болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь хуульд нийцэхгүй юм. Гэтэл шүүхийн зүгээс энэ тухай огт дүгнэлт өгөөгүй, тайлбарлаагүй нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

4.5. Зээлийн гэрээний хавсралт 1-д зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг баталсан. Энэхүү хуваарийн дагуу хариуцагч нар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр төлөлт хийж сүүлийн зээлийн төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлснөөр гэрээ дуусгавар болохоор байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасны дагуу зээл төлөх үүргийг дээрх хуваарийн дагуу сар бүр гүйцэтгэхээр гэрээндээ заажээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан. Зээлийн гэрээний 5.1-д *******анкны эрх гэж, 5.1.7-д "Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол *******анк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах гэж заасан. Хуулийн тус заалтуудын дагуу *******инд хариуцагч нарыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн даруй төлбөр төлөхийг шаардах эрх үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг зээлийн гэрээний дуусах хугацаанаас биш зээлийн эргэн төлөлтийн хуваарь тус бүрээс тооцох нь үндэслэлтэй юм. Хариуцагч нар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуваарьт төлбөрийг төлөөгүй өдрөөс эхлэн тус шаардах эрх үүсэх тул энэхүү шаардах эрхийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуусахаар байна. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолбол зээлийн гэрээний 35 дахь хуваарьт төлбөрийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, сүүлийн төлбөрийн хөөн хэлэлцэх хугацаа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус дуусгавар болсон.

Шүүхийн зүгээс хуваарьт төлбөрийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд огт дүгнэлт өгөөгүй байна. Харин хөөн хэлэлцэх хугацааг зээлийн гэрээний хугацаанаас тоолсон нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.3-т "Нэхэмжлэгч нь хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 35,873,548 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2023/06754 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ" гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан баримт огт байхгүй. Харин шүүхийн зүгээс шүүх хуралдаанд нотлох баримт үнэлэх явцдаа дээрх захирамжийг үндэслэн "04 дүгээр сарын 14-ний өдөр татгалзсан захирамж гарсан нь нэхэмжлэгч 7 хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан гэсэн үг" гэж нотлох баримтад үндэслэлгүйгээр тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан нэхэмжлэлийг хүлээн авах, хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдэх хуультай билээ. Иймд нэхэмжлэл шүүхэд ирсэн өдөр ч түүнийг хүлээн авахаас татгалзах боломжтой буюу заавал 7 дахь хоногт нь захирамж гарсан гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасны дагуу шүүхээс зөвхөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд л шийдвэр гаргах учиртай.

4.6. Мөн шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.4-т тайлбарлахдаа "Нэхэмжлэгч захирамжид заасан зөрчлөө арилган 2023 оны 05 дугаар сарын 24-ний нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн захирамжаар хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан" гэж, 7.8-т "Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1. 79.6, 79.7-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна" гэж үзсэн. Гэтэл шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь нэхэмжлэгч нь *******.Мандхайгаас төлбөр гаргуулахаар шаардлага гаргасан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зөвхөн тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан. Харин нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй, өөр этгээдэд хандаж нэхэмжлэл гаргасан нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

4.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-т "нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 12,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нотариатын зардал төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй болно" гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтад тус нотариатын зардал нь хариуцагч нарт холбогдон гарсан зардал гэдгийг нотлох баримт байхгүй. Хэрэгт өгсөн аль аль баримтын зардал гэдэг нь тодорхойгүй мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тус зардлыг хохиролд тооцон төлөх талаарх тохиролцоо огт байхгүй атал шүүх ийнхүү дүгнэсэн нь мөн адил үндэслэлгүй юм.

4.8. Нэхэмжлэгч нь 35,873,548 төгрөг гаргуулахаар хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан ч хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахыг хүсэж буй эсэх нь тодорхой бус байсан. *******ид хариу тайлбартаа ч энэ талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг хүссэн, гэвч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, шүүх хуралдааны үед ч тодруулсангүй. Үүний улмаас хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулах эсэх нь тодорхой бус байдлаар шүүхийн шийдвэр гарсан. Хэрэв үүнийг тодруулахгүй бол хариуцагч тус бүрээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гаргуулах мэт агуулгатай болж, нэхэмжлэгч нь хоёр дахин төлбөр авах, үндэслэлгүй хөрөнгөжих үр дагаварт хүргэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар ямар ч баримт авагдаагүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.5 дахь хэсэгт зааснаар үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

5.2. Талууд зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүүг тохироогүй байтал шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан байна. Зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн хүү жилийн 22.8 хувь, 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү 20 хувь, 7.1-т зээлдэгч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай гэрээ нийцэж байгаа. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.3. Зээлийн гэрээний 6.1.1-т заасан зохицуулалт нь зээлдэгчийн эрх бөгөөд үүнийг үүрэгтэй холбогдуулж тайлбарлаж болохгүй. Гэрээний шударга зарчим ярьж байгаа бол Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж зээлээ хугацаанд нь төлөх ёстой. Хугацаандаа төлөөгүй, өөрсдөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг үүрэг мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.4, 222.5, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн нь тухайн этгээдэд гэрээгээр хүлээлгэж байгаа хариуцлага буюу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

5.4. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэлдээ *******.Мандхай гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан, үүнийг шүүх тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад 7 хоногийн дотор үүсгэх эсэхийг шийднэ. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж 7 дахь хоногтоо 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдар гарсан, хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч нь ******* ******* ХК 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаагүй гэдэг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нотлох үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхээр шаардах боломжтой байсан. Гэтэл хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй атлаа одоо дүгнэлт дээр ийм зүйл ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

5.5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.6, 79.7 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хугацаа дууссанаас хойш 3 жил гэж маш тодорхой заасан. Хөөн хэлэлцэх хугацааг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариас тооцно гэсэн зохицуулалт байхгүй. Зээлийн эргэн төлөлт гэдэг нь зээлдэгч сард хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой байдлаар дурдаж өгч байгаа гэрээний хавсралт юм. Гэтэл гэрээний хавсралтыг гэрээ мэтээр дүгнэж түүнээс хугацаа тоолно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

5.6. Нотариатын зардлыг хохиролд тооцсон нь үндэслэлгүй гэж байна. Зээлийн гэрээний 5.1.5-д гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас *******инд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг талууд гэрээгээр тохиролцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардлыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлснээс үүссэн, үүнийг шаардахтай холбоотой гарсан зардал, үүрэг гүйцэтгүүлэхтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.7. Зээлийн гэрээнд *******.******* хамтран үүрэг гүйцэтгэгчээр байгаа. Зээлийн гэрээний 5.1.7, Иргэний хуулийн 242 дугааэр зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн, 242.11 дэх хэсэгт зааснаар талуудын хүлээх үүрэг тодорхой биш учраас шүүх тэнцүү байдлаар хүлээлгэхээр шийдвэрлэсэн.

5.8. ******* ******* ХК тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй гэж байна. ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд ******* ******* ХХК-аар бүртгэгдэж, 2023 оны 06 дугаар сард хувьцаат компани болсонтой холбогдуулан улсын бүртгэл шинэчлэгдсэн нь хэрэгт авагдсан. Улсын бүртгэлд ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн хэлбэр ******* гэсэн статустай. *******анкны тухай хуульд зааснаар ******* гэдэг нэр томъёо нь Монгол*******ны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа, *******анкны тухай хуульд заасан шаардлага хангасан хуулийн этгээд хэрэглэдэг. Өөр этгээд ******* гэдэг нэр томъёог ашиглах хуулийн зохицуулалт байхгүй, *******анкны тухай хуулиар хориглосон. ******* ******* ХК тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл цуцлагдсан, хүчингүй болсон зүйл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******.*******, *******.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,873,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ХК болон *******.*******, *******.******* нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ******* ХК нь 15,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******.*******, *******.******* нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

Зээлийн гэрээнд *******.******* гарын үсэг зурсан, үүргийг хамтран хариуцахаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь хүчин төгөлдөр тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Түүнчлэн талууд гэрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүний талаар тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

4. ******* ******* ХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг зээлдэгч *******.*******ийн дансанд шилжүүлж зээлдүүлэгчийн үүргээ гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргаагүй. Мөн *******.*******, *******.******* нараас зээлд 515,895 төгрөг, зээлийн хүүд 299,836 төгрөг, нийт 815,731 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

 

5. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл боловч талууд гэрээний 2.4.4-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5.1. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардсан тул зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гэрээний хугацаагаар тооцож Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулж дүгнэнэ.

5.2. Түүнчлэн хэргийн 29 дэх талд авагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллын баримтыг хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хүү 19,498,042 төгрөгийн аль нь зээлийн гэрээний хугацаанд, аль нь хэтэрсэн хугацаанд тооцогдсон нь ойлгомжгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

5.3. Үүнээс гадна хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргээ гүйцэтгэж чадаагүй талаар нэхэмжлэгчид тухай бүр мэдэгдэж байсан гэх татгалзалтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй тул хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй, ******* ******* ХК нь хариуцагчийн төлбөрийн чадваргүй байдлыг мэдсээр байж, зээлийн хүүг үндэслэлгүйгээр өсгөж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх гомдол мөн үндэслэлгүй байна.

 

6. Иймд шүүх хариуцагч нараас зээл 14,484,105 төгрөг, зээлийн хүү 19,498,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,879,401 төгрөг, нийт 35,861,548 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хамтран үүрэг гүйцэтгэгч *******.*******, *******.******* нарын хүлээх үүрэг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар тэнцүү тул хоёр хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг гаргуулахыг шаардсан нь тодорхой бус гэх гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж нотариатчид 12,000 төгрөгийн төлбөр төлсөн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, уг зардлыг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/03236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОР*******

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА