Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00093

 

 

 

 

 

 

 

2024 01 08 210/МА2024/00093

 

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03635 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* дарга нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,991,798 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч ******* ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Ачит-Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Г.******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9:30 цагийн орчим ******* ******* 16 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гандангийн зүүн хаалганы харалдаа Туул-9 дүгээр гудамжинд явган явж байгаад тус гудамжны зүүн төгсгөлд байдаг шатны цэвэрлээгүй тогтсон мөсөн дээр халтирч унан, зүүн гарын шуу ясны хэсгийг хугалж эрүүл мэндээрээ хохирсон.

1.2. Улмаар яаралтай эмнэлэгт очиж эмчлүүлэхээр хандахад хагалгааны заалттайгаар хугарсан ясыг нийлүүлэн холбож төмөр бэхлэх ажилбараар мэс засал хийсэн. Уг мэс заслын төлбөр нь ахмад настны даатгал хасагдаад зөвхөн хагалгаанд 1,884,400 төгрөг, эмийн зардалд 62,398 төгрөг, боолтын төлбөр 3 удаагийн 45,000 төгрөг, нийт 1,991,798 төгрөгийн төлбөр төлсөн.

1.3. Дээрх төлбөрийг барагдуулахаар Нийслэлийн ******* дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эмнэлгээс гарсан даруйдаа өргөдөл гаргахад мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн 02-11/412 тоот албан бичгээр ...шүүхийн байгууллагад хандан эрүүл мэндэд учирсан гэм хорыг нэхэмжлэн, шийдвэрлүүлнэ үү гэсэн утга бүхий хариу ирүүлсэн.

1.4. Гэмтэл учруулсан тухайн орчинд камержуулалттай байсан бөгөөд ******* ******* Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр камерын бичлэг хуулж авах зорилгоор очсон, тус хэлтсийн камер хариуцсан ажилтан нь тухайн өдөр камер ажиллаагүй, засвартай байсан гэх хариу хэлж нөхцөл байдлыг үзүүлсэн.

Иймд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд миний биед учирсан гэм хорын хохирол болох нийт 1,991,798 төгрөгийг ******* ******* ******* ******* ******* ******* болон ******* ******* ******* даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа ******* болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх үүрэгтэй, 13 дугаар зүйлийн 13.1.6-т Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах үүрэгтэй, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т Нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа ******* болон орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр *******т хог хаягдал, цас, мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэй Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа ******* болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замын хог, тогтоол ус, цас мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгаж, иргэд халтирч унах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэж заасан.

2.2. Уг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүйн улмаас иргэд бэртэж гэмтсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7.7 дахь хэсэгт заасны дагуу уг иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тухайн иргэнд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, гурван зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан. Тухайлбал иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, цас орж халтиргаа гулгаа үүссэн тухай бүр иргэн, байгууллагын өмч, эзэмшил, ашиглалтад байгаа ******* болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замын цас, мөсийг тогтмол цэвэрлэж хэвшүүлэн, иргэд, хүүхэд багачууд халтирч унах, бэртэж гэмтэх болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллах, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх үүрэгтэй.

2.3. Дүүргийн ******* ******* Тамгын ******* болон ******* ******* дарга нь Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-д зааснаар тухайн хохирлыг барагдуулах үүрэггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан хариуцагч биш юм.

2.4. Нэхэмжлэгч нь яг хаана унасан гэдгийг тодорхойлох нотлох баримт хэрэгт өгөөгүй тул бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* даргаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1,991,798 /нэг сая есөн зуун ерэн нэгэн мянга долоон зуун ерэн найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч ******* ******* ******* ******* Тамгын *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,200 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* даргаас улсын тэмдэгтийн хураамжид 48,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч ******* ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3, 13 дугаар зүйлийн 13.1.6, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-д тус тус зааснаар ...иргэд халтирч унах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй... гэж заасан.

Тухайлбал иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, цас орж халтиргаа гулгаа үүссэн тухай бүр иргэн, байгууллагын өмч, эзэмшил, ашиглалтад байгаа ******* болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замын цас, мөсийг тогтмол цэвэрлэж, иргэд, хүүхэд багачууд халтирч унах, бэртэж гэмтэх болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллах, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх үүрэгтэй.

Дүүргийн ******* дарга нь Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-д зааснаар тухайн хохирлыг барагдуулах үүрэггүй юм.

4.2. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа ******* болон 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоолгох, холбогдох баримт, кадастрын зураглалаа үйлдэн ирж хог хаягдлын гэрээ байгуулах үүрэгтэй.

Гэтэл шүүхээс нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэр дэр газрын хилийн заагийг тогтоогүй тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Нэхэмжлэгч нь хаана, яаж, хэрхэн бэртсэн нь тодорхойгүй бөгөөд ******* ******* 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул 9 дүгээр гудамжинд халтирч унасан үйл баримт тогтоогддоггүй.

Хавтаст хэрэгт ******* ******* 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул 9 дүгээр гудамжинд халтирч унасан тухай бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг, зураглал, дүрс бичлэг зэрэг нотлох баримт огт байдаггүй.

Шүүхээс дээрх үйл баримт тогтоогдохгүй байхад ******* ******* ******* даргаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,991,798 төгрөг гаргуулах гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03635 дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийн ******* ******* ******* даргаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,991,798 төгрөг гаргуулах гэж заасныг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч ******* ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* дарга нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,991,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нар эс зөвшөөрч, ... иргэн, хуулийн этгээд хуульд заасан үүргээ биелүүлж цас орж халтиргаа гулгаа үүссэн тухай бүр иргэн, байгууллагын өмч, эзэмшил, ашиглалтад байшаа ******* болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замын цас, мөсийг тогтмол цэвэрлэн хэвшүүлэх, иргэд, хүүхэд багачууд халтирч унах, бэртэж гэмтэх эрслдлээс сэргийлж, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх үүрэгтэй, ... хуульд зааснаар ******* ******* дарга болон Тамгын ******* нь хариуцлага хүлээх үүрэггүй тул хариуцагч биш, ... нэхэмжлэгч яг хаана унасан гэдгээ нотолсон баримт шүүхэд өгөөгүй ... гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 9 цаг 30 минутын орчимд ******* ******* 16 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гандангийн зүүн хаалганы харалдаа Туул-9 дүгээр гудамжинд ... явган явж байгаад гудамжны зүүн төгсгөлд байдаг шатны цэвэрлээгүй тогтсон мөсөн дээр халтирч унан зүүн гарын шуу ясны хэсэг хугарсан, үүний улмаас мэс засал хийлгэсэн, ... эмнэлгийн төлбөрийг барагдуулахаар Нийслэлийн ******* даргад хандахад ******* дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан бичгээр хариу өгсөн, гэмтэл учруулсан тухайн орчинд камержуулалттай байсан ******* ******* Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хандан камерын бичлэг авах гэхэд тухайн өдөр камер ажиллаагүй засвартай байсан гэсэн тайлбар өгсөн гэх агуулгаар тайлбарлан, шүүхэд нотлох баримт цуглуулж, бүрдүүлж өгчээ.

3.1. Дээрх хэргийн баримтаас үзвэл ******* дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-11/412 дугаартай албан бичгээр Г.*******ийн гаргасан өргөдөл, гомдлыг харьяалах шүүхэд хандан эрүүл мэндэд учирсан гэм хорыг нэхэмжлэн шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн байна. /хх5/

3.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох Улаанбаатар хотын захирагчийн албанаас ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07/682 тоот албан бичгээр Г.*******ийн гаргасан гомдолд дурдсан байршил нь ******* ******* нутаг дэвсгэр, гэр хорооллын гудамж, талбайд хамаарах, Хог хаягдлын тухай хууль болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 тогтоолоор батлагдсан журмын дагуу тухайн ******* ******* ******* бүрэн эрхийн хэмжээнд хамаардаг болохыг тодорхойлж, ******* ******* ******* Даргын Тамгын Газар нийтийн эзэмшлийн зам талбайн хэмжээтэй холбогдох баримтыг хавсралтаар ирүүлжээ. /43, 101-112/

Мөн хариуцагч талын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Г.*******ийн халтирч унасан гэх газрыг /www.maps.google.com/ цахим газрын зурагт үзлэг хийж, ******* ******* 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул-9 дүгээр гудамжны зүүн төгсгөлд байрлах шат болохыг тодорхойлон, тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн байна. /хх 136-141/

3.3. Нэхэмжлэгч Г.*******ийн халтирч унасан гэх 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн байдлаар хур тунадасны нийлбэр нь 8.1 мм байсан болох нь Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/1021 тоот албан бичиг, хавсралтаар тогтоогджээ. /хх183-184/

3.4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.*******ийн Өвчний түүх 22/2696 баримтад 2022/10/31-нд гэрээс гарч явахдаа явганаас унасан гэнэ гэсэн бичиглэл нь дээрх үйл баримтыг үгүйсгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгчийн тайлбар болон дээрх бичгийн нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.*******ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 9 цаг 30 минутын орчимд ******* ******* 16 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гандангийн зүүн хаалганы харалдаа Туул-9 дүгээр гудамжинд ... явган явж байгаад гудамжны зүүн төгсгөлд байдаг шаты цэвэрлээгүй тогтсон мөсөн дээр халтирч унасан гэх тайлбарыг үнэн зөв үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэх тул нэхэмжлэгч нь хаана, яаж, хэрхэн бэртсэн нь тодорхойгүй бөгөөд ******* ******* 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул 9 дүгээр гудамжинд халтирч унасан үйл баримт тогтоогддоггүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар ******* ******* дарга нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх; энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах; нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх; хог хаягдлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах; нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.

4.1. Харин мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 9.4.12-т заасан /тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх хил заагийг тогтоосон/ нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй гэж заасан байна.

4.2. ******* ******* ******* ******* Тамгын газраас 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 07/1419 дугаартай албан бичгээр ******* 16 дугаар хорооны Туулын 9 дүгээр гудамжны зүүн үзүүр хэсэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн, нийтийн эдэлбэрийн хилийн заагийг тогтоосон зураглал хийгдээгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Иймээс хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн ******* эзэмшигч нарын кадастрын зургийг үндэслэн тухайн гудамжны 178, 178а, 178б, 17, 202 тоот хаягт байрших ******* эзэмшигч нарын хариуцан цэвэрлэх 50 метр *******т хамаарна гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

4.3. Хариуцагч ******* ******* ******* дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн гүйцэтгэлийг хангаж, холбогдох бүрэн эрхийг хэрэгжүүлэх, мөн биелэлтэд хяналт тавих эрх бүхий этгээдийн эс үйлдэхүй, нэхэмжлэгч Г.*******ийн эрүүл мэндэд гэм хор учирсан нөхцөл байдал нь шалтгаант холбоотой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Шүүх хэрэгт авагдсан Мөнгөн гүүр эмнэлгийн эмчилгээний төлбөр тооцооны баримт, үзлэгийн хуудас, өвчний түүх зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч ******* ******* ******* даргаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,991,798 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

5.1. Мөн хариуцагч ******* ******* ******* Даргын Тамгын *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад алдаатай бичсэн байх тул уг заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03635 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын олгож гэсний дараа хариуцагч ******* дүүүргийн ******* Даргын Тамгын *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Д.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД