Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00454

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 04 210/МА2024/00454

 

 

*******.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

*******аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/05531 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-******* ******* ******* ******* *******, *******.*******атчимэг нарт холбогдох

Гэм хорын хохиролд 30,287,441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******.Сарнай, хариуцагч *******-******* ******* ******* ******* *******ийн төлөөлөгч *******.*******уул, түүний өмгөөлөгч О.Чинхүсэл, хариуцагч *******.*******атчимэг, түүний өмгөөлөгч Г.*******адамцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

*******ОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******и 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Амгалан амаржих газарт ******* саруул хүү А.*******элмэнг төрүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эмнэлгээс гарахад эмч нярайн бичгээ ******* эмнэлэгт өгөөрэй, 24 цагийн дотор эмч ирж үзлэг хийнэ гэсэн учир нярайн бичгийг харьяа *******-******* ******* ******* ******* *******д хүргүүлсэн. Өрхийн эмнэлгээс яриагүй, ирээгүй бөгөөд хүү А.*******элмэнгийн хүй бохирдож эвгүй үнэр гарч байсан тул ээж минь манай хэсэг хариуцдаг их эмч *******.*******атчимэгтэй уулзахад 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гадуур үзлэгтэй өдрөө сувилагч орхигдуулсан байна, бүлээн усаар сайн угаа, уусмалаар зайл, 4 дэх өдөр гадуур үзлэгээр очиж цэвэрлэж өгье гэсэн. Анх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр их эмч *******.*******атчимэг сувилагчийн хамт ирж үзлэг хийсэн ба 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр вакцинаа хийлгээрэй гэж хэлээд явсан. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүүхдийн жин, өндрийг хэмжүүлэхээр ******* ******* ******* *******д очихдоо хүүхэд шар ногоон бааж байна гэхэд Линекс эм бичиж өгсөн.

1.2. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү А.*******элмэнд вакцин хийлгэхээр их эмч *******.*******атчимэгт үзүүлэхэд хүүхдийн бие хэвийн байна, сувилагч руу очиж вакцинаа хийлгэ гэсэн. Үүний дагуу вакцин хийлгэх гэтэл сувилагч хүү шарлалттай байна, та эмчид үзүүлээд ир гэснээр дахин үзүүлэхэд шарлалт алга, би түрүүн үзсэн, сувилагч мэдэхгүй, би мэднэ, вакцинаа хийлгэ гэсэн учир сувилагч вакцин хийсэн.

1.3. Вакцин хийлгэснээс хойш 2 хоногийн дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүүхдийн хөл хавдаад байсан учир ******* эмч дээр очиход натри хлороор жин тавь, 3 хоноод хавдар бууна гэсэн боловч хэвээр байсан тул 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин очиход кампресс тавиад хүнсний скочоор сайн боо гээд буцаасан. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хавдар буугаагүй тул дахин эмч дээр очиход утасны дугаараа өгөөд зөвлөгөө ав гэж хэлээд дүүргийн хүүхдийн эмч рүү явуулсан ч хүүхдийн эмч нь намайг арчаагүй, хүүхдээ асарч чадахгүй гэж загнаад байсан учир өөр эмчид үзүүлсэн нь дээр гэж бодоод Эх, хүүхдийн ******* ******* үндэсний *******д үзүүлэх 13 дугаар маягтыг бичүүлэн авсан.

1.4. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орой 23 цагийн үед хүү уйлаад, зүүн нүдэнд нь таталт өгөөд, ам нь мурийгаад байхаар нь *******.*******атчимэг эмч рүү залгаж хэлэхэд парацетамол өгөөд унтуул, маргааш өглөө хүрээд ир гэсэн. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эх, хүүхдийн ******* ******* үндэсний *******д очиход хүүхдийн тархинд цус харвасан байна гээд Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Хүү минь 2 хоног ухаангүй байсан ба эмч ухаан орвол хагалгаа хийнэ, ухаан орохгүй ч байж магадгүй тул сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж сануулсан.

1.5. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын гуравдугаар ******* эмнэлгийн эмч Ц.*******угбаяр ирж хүүд хагалгаа хийж, 21 хоног эмнэлэгт хэвтсэн. Хагалгаагаар зүүн духны чамархай хэсгийн ясыг авхуулсан, үе үе таталт өгдөг, байнгын асаргаанд байх болсон. Үүнээс гадна хүүхдийг халууцуулж, уурлуулж, уйлуулж болохгүй, хоолыг нь тааруулахгүй бол баас хатна, хүчтэй дүлүүлж болохгүй, дархлаа сул, шүд муу, нойр хоолондоо тааруу зэрэг маш олон хүндрэлтэй нөхцөлд байна. Хүү А.*******элмэнг Монгол Улсад хагалгаа хийх боломжгүй тул *******НСУ-ын Сөүл их сургуулийн Пүндан эмнэлэгт хагалгаанд орохоор явсан боловч хагалгаа хийхэд нас бага, эрсдэлтэй гэх шалтгаанаар хойшлуулсан.

Иймд эмч болон эмнэлгийн хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж гарсан зардал болох эм худалдан авсан 3,324,450 төгрөг, *******НСУ руу нисэх билетийн зардал 1,676,515 төгрөг, эмчилгээний баримтуудыг орчуулахад гарсан зардал 290,000 төгрөг, виз мэдүүлгийн төлбөр 287,000 төгрөг, Сөүл их сургуулийн Пүндан эмнэлэгт хийлгэсэн үзлэг, хагалгааны төлбөр 24,709,476 /11,231,580 вон х 2,2/ төгрөг, нийт 30,287,441 төгрөг бөгөөд хариуцагч *******-******* ******* ******* ******* *******өөс 15,143,720 төгрөг, хариуцагч *******.*******атчимэгээс 15,143,720 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-******* ******* ******* ******* *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.******* 31 настай, эмэгтэй, анхны жирэмслэлт, анхны төрөлт, жирэмсний хяналт *******аянзүрх дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад байсан, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Амгалан амаржих газарт 3.9 кг жинтэй, 53 см урттай, толгойны тойрог 35 см хүү төрүүлсэн. Өрхийн эмнэлэгт хүү төрсөн тухай ирж мэдэгдсэн.

Нярай болон төрсөн эхийн эхний эргэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу эмнэлгээс гарсны дараах 24 цагт гэрээр очиж үзсэн. Үзлэгт нярайн биеийн байдал хэвийн, зовиургүй, шарлалтгүй, дан хөхөөр, нойронд сайн, өтгөн болон шээсний гарц хэвийн, хүүхдийн биеийн байдал сайн байсан учир өдөр бүр усанд оруулах, хүйнд ус хүргэж угаах, хөхийг хүссэн үед нь ойр ойрхон хөхүүлэх, хөхүүлсний дараа 10-20 минут босоо тэврэх, нуруунд иллэг массаж хийх, гэрт 2 цаг тутамд 15-20 минут агаарын солилцоо оруулах асаргааны зөвлөгөө өгсөн. Ээжийн биеийн байдал сайн, зовиургүй, биеийн халуун 36.5 хэм, арьс салст цэвэр, артерийн даралт 110/70 мм.муб, судасны лугшилт 1 минутад 76 удаа, хөхний талаас эмгэг өөрчлөлтгүй, сүүний гарц сайн, умайн ёроол хүйснээс доош 4 хуруу, шавхарга улаан өнгөтэй, шээсний гарц сайн, ууснаар, хаван үгүй байсан учир ******* ахуй хооллолт, амралтын дэглэмийн талаар зөвлөгөө өгсөн.

Дараагийн эргэлтүүдийг 2017 оны 01 дүгээр сарын 19, 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус хийсэн ба эдгээр үзлэгт хүүхэд, эхийн бие зовиургүй хэвийн байсан. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн нэг сартай хүүхдийн өсөлт, хөгжлийн үзлэгээр өсөлт, хөгжлийн хоцрогдол байгаагүй, биеийн байдал сайн, зовиургүй, арьс салст хэвийн, үзлэгт өөрчлөлтгүй, цээжний тойрог 36 см, толгойн тойрог З6 см, жин 4.7 кг, урт 56 см, *******ЖИ 15.1, дан хөхөөр, ерөнхий ******* ******* байдал ******* тул хооллолт болон асаргаа сувилгааны зөвлөгөө өгч, витамин ДЗ өдөрт 500 ОУН 1 удаа уухыг зөвлөж, дараагийн үзлэг товлон буцаасан.

2.2. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүүхэд 2 сартайн үзлэгт ирсэн. Зовиур бага зэрэг устай баана, үзлэгт өөрчлөлтгүй, цээжний тойрог 59 см, толгойн тойрог 38 см, жин 6 кг, урт 59 см, *******ЖИ 17.6. Ерөнхий ******* ******* байдал ******* байсан тул үзлэг хийж вакцинд хамрагдах зөвлөгөөг өгсөн. Вакцины эсрэг заалт болох өндөр халууралт, тарих талбайд тууралт, цочмог сул саажилт, мэдрэлийн талаас эмгэг гэх мэт шинж тэмдэг байгаагүй тул *******ав-т вакцины I тун, саагийн II тунг хийсэн. Вакцины дараах хариу урвалын талаар 38.5 буюу түүнээс дээш хэм халуурвал парацетамол 125 мг лааг 8-12 цагийн зайтай, шулуун гэдсээр хийх, вакцин хийсэн газар хавдаж улайвал натрийн хлорын 0.9% уусмалыг ариун бинтэнд шингээж 3-5 минут бүлээн жин тавих, эхний өдөр вакцин хийсэн газарт ус хүргэхгүй, дулаан байлгах, хөхийг хүссэн үед 30 минутаас дээш хугацаагаар хөхүүлэх зөвлөгөө өгсөн.

2.3. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр вакцин хийлгэснээс хойш хүүхэд уйлаад байна гэсэн зовиуртай ирж үзүүлсэн. Хүүхдийг үзэхэд уйлагнасан, биеийн байдал дунд, температур 36.5, зүүн гуяны доод 1/3 хэсэгт 1.5-2 см орчим хатуу бэрсүү тэмтрэгдсэн, улайлтгүй, вакцин хийлгэсэн зүүний оромтой. Зөвлөсөн зүйлээ шалгаж юу хэрэглэсэн талаар асуухад хөхний сүүгээр жин тавьсан гэсэн. Дээрх зовиур, үзлэгийг үндэслэн дахин натрийн хлорын 0.9%-ийн уусмалаар бүлээн жин тавих, хөхний сүүгээр жин тавихгүй, хөхийг хүссэн үед хөхүүлэх, АЕШ илэрвэл яаралтай ирэх хүүхдийн биеийн байдлыг ажиглахаар буцаасан.

2.4. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүүгийн эмээ хүүхдийн зүүн гуя хавдаад уйлаад байна гэж авчирч үзүүлсэн. Хүүхдийг үзэхэд биеийн байдал дунд, арьс цонхигор цайвар, халуунгүй температур 36.8, зүрхний авиа тод хэм жигд, эмгэг шуугиангүй, уушги чагнахад ширүүн амьсгалтай, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, дан хөхөөр, шээсний гарц хэвийн, баасны өнгө шар, зүүн хөл өвдөгнөес гуя хүртэл хавдсан байсан. *******эмтэрч үзэхэд эмзэглэлтэй, хавдсан хэсгийн арьс хүйтэн, арьсны өнгө ******* хөлтэй адил байсан. Үзлэг хийж *******аянзүрх дүүргийн хүүхдийн мэргэжилтэнд яаралтайгаар илгээсэн ба эмч С.*******чимэгийн үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, царай цонхигор, алга салст цайсан, зүүн гуяны дээд хэсэгт хатуу нэвчдэстэй, эмзэглэлтэй, поствакцинальная местная реакция, инфильтрат с абсцедированием гэсэн оноштой, кетотифен 0,001-г 2 удаа 5 хоног уух, ОАК, физик эмчилгээ, мэс заслын эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн байна.

2.5. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр Эх, хүүхдийн ******* ******* үндэсний *******ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Цитомегаловирусын шалтгаант ургийн дотоод халдвар болон цус бүлэгнэлтийн алдагдлын суурин дээр үүссэн тархины цус харвалт, тархины цусны эргэлтийн алдагдал, тархины даралтын шалтгаант таталтын хам шинж, ургийн элэгний үрэвсэл, тарилгын дараах зүүн гуяны нэвчдэст идээт үрэвсэл, цус алдалтын дараах цус багадалт оношоор хэвтэн эмчлүүлсэн. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайн, саа саажилтгүй.*******НСУ-ын Сөүл их сургуулийн Пүндан эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн, шинжилгээнд өөрчлөлт гараагүй, мөн ямар нэг мэс заслын эмчилгээнд ороогүй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч *******.*******атчимэгийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэлийн шаардлага нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн дагуу шаардсан гэж үзэхээр байна. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгахыг шаарддаг бөгөөд дээрх үйлдлүүд нь тогтоогдсон байх ёстой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд дээрх үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэн байх ёстой. Гэтэл *******.*******, түүний хүү А.*******элмэн ******* мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон болох нь тогтоогдож байгаа боловч ******* мэндийг хохироосон гэж үзэж байгаа *******.*******атчимэгийн вакцин хийлгэх чиглэл өгсөн үйлдэл нь шууд гэм хор учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй.

*******одруулбал *******.*******атчимэг нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан хууль бусаар, эсхүл санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр А.*******элмэнд гэм хор учруулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

3.2. А.*******атчимэг нь хуулийн дагуу тангараг өргөсөн эмч бөгөөд ******* эмчийн үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн биеийн байдлыг үзэж шалгасны эцэст вакцины эсрэг заалтад хамаарах зүйл илрээгүй тул вакцинд хамруулах эсэхийг шийдвэрлэснийг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэхгүй.

Эрүүл ******* сайдын 2015 оны 261 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Дархлаажуулалтын өмнө эмчийн үзлэг хийх журмын 1.3-т Дархлаажуулалт хийхийн өмнө эмч үзлэг хийхдээ өмнөх дархлаажуулалтын талаар урвал илэрсэн эсэх, ямар урвал илэрсэн, төрөлтийн явц, өмнө нь өвдсөн өвчин эмгэг, хийлгэсэн эмчилгээ, гэр бүлийн гишүүдийн удамшлын байдал, ямар нэгэн зүйлийн харшилтай эсэхийг эцэг эхээс асууж тэмдэглэнэ гэсний дагуу Хүүхдийн ******* ******* дэвтрийн 6 дахь хуудсан дахь Эхийн ******* ******* хуудсыг эх *******.*******гийн өгсөн мэдээллийн дагуу ******* ******* ******* ******* бөглөсөн байдаг. Харин тухайн үед *******.******* нь цитомеглавирустэй талаар тэмдэглүүлээгүй. Хэдийгээр сувилагчаас хүүхдийг шарлалттай байна, дахиад эмчид үзүүлээд ир гэж хэлсэн гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч хүүхдийг үзэж вакцин хийж болох эсэхийг зөвхөн эмч өгөгдсөн журмын хүрээнд тодорхойлно. Хүүхдийн биеийн байдал хэвийн байсан учир эмч вакцин хийлгэхийг зөвлөсөн. Харин ч эмч вакцин хийж болох эсэх талаар хүүхдийг дахин үзсэний үндсэн дээр нягталж, биеийн байдал хэвийн байсан учир хууль тогтоомжид заасны дагуу заавал хийх дархлаажуулалтыг зөвлөсөн. Мөн А.*******элмэн хүүг төрснөөс нь хойш ******* ******* ******* төвөөр болон гэрээр үзлэгийг 2017 оны 01 дүгээр сарын 19, 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 10, 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд хийхэд шарлалтгүй, бие нь хэвийн байсан болохыг тэмдэглэсэн хүүхдийн үзлэгийн карт нь хэрэгт авагдсан.

Иймээс сувилагчийн дахин эмчид үзүүл, хүүхэд шарлалттай байна гэснийг үндэслэн *******.*******атчимэгийг шууд гэм буруутай гэж үзэх боломжгүй бөгөөд үүнд хууль бус, санаатай, болгоомжгүй үйлдэл байхгүй.

3.3. Мөн вакцин хийлгэсний дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *******аянзүрх дүүргийн ******* ******* *******ийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд хүүхдийн хөл хавдаж хатуурсан, уйлагнах зовиуртай, царай цонхигор, алга салст цайсан, зүүн гуяны дээд хэсэгт хатуу нэвчдэстэй, эмзэглэлтэй гэснээс үзэхэд ч ямар нэгэн шарлалтын талаар дурдагдаагүй. Хүүхдийг үзэж оношлоод яаралтайгаар 3 дугаар шатлалын эмнэлэгт ч хүргээгүй байдаг. Үүнээс үзвэл хүүхдийн биеийн байдлыг 2 дугаар шатлалын эмч ч шууд үзлэгээр оношлох боломжгүй нөхцөл байдалд байжээ. *******аянзүрх дүүргийн ******* ******* *******д үзүүлэхэд А.*******элмэн цус харвалт өгөөгүй байсныг дүүргийн эмч С.*******чимэг мэдэж байсан нь нотлох баримтаас харагдана.

3.4. *******үүнчлэн хэрэгт цугларсан баримтаас үзэхэд *******аянзүрх дүүргийн ******* ******* ******* болон Эх, хүүхдийн ******* ******* үндэсний төвд хүүхдэд хийсэн үзлэгийн тэмдэглэл хэсэгт хүү А.*******элмэн шарлалттай байсан талаар тэмдэглэсэн зүйлгүй байгаа нь хүүд вакцин хийх үед шарлалттай байсан гэдэг байдлыг үгүйсгэж байгаа юм. Хэрэв шарлалттай байгаад вакцин хийсний улмаас хүүхдийн бие хүндэрсэн бол тухайн шарлалт алга болохгүй, эсрэгээрээ бүр их болох байсан. Харин ч Эх, хүүхдийн ******* ******* үндэсний *******д хийсэн нарийвчилсан шинжилгээгээр хүүхдэд өөр өвчний онош буюу төрөлхийн цитомегаловирусын шалтгаант ургийн дотоод халдвар болон цус бүлэгнэлтийн алдагдлын суурь гэсэн онош илэрсэн, үүнээс шалтгаалан тархинд цус харвасан болохыг тодорхойлсон. Энэ үед хүүхдийг цитомегаловирустай болохыг анх тогтоосон.

Дээрх байдлуудаас дүгнэвэл шарлалттай хүүхдэд вакцин хийсний улмаас цус харвасан бус, А.*******элмэний төрөлхийн цитомегаловирусын халдварын улмаас тухайн өвчин хүндэрч цус харвасан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нөгөө талаас вакцин тарих чиглэл өгсөн эмч нь ургаар дамжсан цитомегаловирусыг урьдчилан илрүүлэх ямар ч боломжгүй нөхцөлд байсан. Иймээс цитомегаловирустэй талаараа хүүгийн ээж *******.******* нь тухайн үед ******* эмчээс асуусан асуултад тэмдэглүүлээгүйгээс хүндрэл үүссэн гэх шалтгаант холбоо тогтоогдож байна. Магадгүй хүүгийн эхийн жирэмсний картад тухайн вирусын талаар тэмдэглэгдсэн байснаас дүгнэхэд *******аянзүрх дүүргийн ******* ******* *******ийн жирэмсний хяналтын эмч *******.*******г хүүхдээ төрүүлэхээс өмнө нь цитомегаловирусын халдвартай байсныг анхлан мэдсэн байгаа ба энэ вирус урагт халдах магадлалын талаар, эсхүл энэ вирусын талаар хүүхдийн эхэд тодорхой мэдээлэл өгсөн байсан бол хүүгийн эх ч гэсэн вакцин хийлгэхийн өмнө ******* эмчид энэ талаар сануулж цаашид гарах эрсдлийн талаар мөн урьдчилан анхаарч болох байсныг үгүйсгэхгүй.

3.5. Дархлаажуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д тарилгын дараахь хүндрэл гэж сэргийлэх тарилгын улмаас хүний ******* мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралыг хэлнэ гэж заасан. Монгол Улсын Эрүүл ******* сайдын 2001 оны 34 дүгээр Дархлаажуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Нэгд *******арилгын дараах хүндрэлийн жагсаалтыг гаргасан бөгөөд Үүнд: L0.4. *******унгалгийн булчирхайн үрэвсэл, T88.1 *******ЦЖ вакцины дараах буглаа, ясны үрэвсэл, A48.3 Анафилакси-ийн шок, G40.5. *******аталт, G92. Энцефалопати, G.80. Сул саажилт, I50. Зүрх судасны дутмагшил, L02 *******углаа, A41. Үжил, *******.50.9. Хордлогын хам шинж, L.23 Хэсэг газрын харшлын урвал зэрэг хүндрэлүүд байж болохыг заасан байгаа нь вакциныг буруу, зөв хийснээс үл шалтгаалан хүндрэл гарах тохиолдол байж болзошгүй болохыг дээрх байдлаар тодорхой тусгасан байна. Өрхийн эмч нь хууль болон журмаар тогтоогдсон өөрийн эрхийн хэмжээнд онош тавьж, үзлэг хийх үүрэгтэй ба хүүхдийн ургаас халдварласан вирусын голомтот өвчний оношийг зөвхөн гаднах үзлэгээр тогтоох боломжгүй юм. Эмч *******.*******атчимэгийн хууль бус, санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүүхэд хохирсон болох нь тогтоогдохгүй байгаа. Иймээс эмч *******.*******атчимэг шарлалттай байхад хүүхдэд вакцин хийх чиглэл өгсний улмаас гэм хор учирсан тул уг гэм хорын хариуцлагыг ногдуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй юм.

3.6. *******үүнчлэн *******НСУ-ын Сөүл их сургуулийн Пүндан эмнэлэгт нэг удаа хагалгаанд орсон төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч тус эмнэлэгт хагалгаа хийлгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.

3.7. *******үүнчлэн хариуцагчийн хүсэлтээр томилсон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтэд А.*******элмэн хүүгийн өвчний оношийн талаар болон ямар шалтгааны улмаас тархинд цус харвасан, уг өвчнийг эмнэлгийн ямар шатанд илрүүлэх боломжтой талаар маш тодорхой дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлтээр *******.*******атчимэг болон ******* эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хүүгийн тархинд шууд цус харвалт үүссэн гэх байдал бүрэн няцаагдаж байгаа. *******ухайлбал шинжээчийн дүгнэлтийн 2а-д нярайн шарлалт нь ...элгэн доторх шалтгаант ургийн халдварууд орно, 2б-д Оношийн тайлал гэсэн хэсэгт үндсэн өвчний оношийг цитомегаловирусын шалтгаант ургийн халдвар, цус бүлэгнэлтийн алдагдалд суурилсан тархины цус харвалт-вакциныг буруу хийсний улмаас цус харвасан гэсэн онош тавигдаагүй, хүндрэлийн онош тархины цочмог дутмагшил, гавлын дотоод даралт ихсэлт ба таталтын хам шинж, төрөлхийн элэгний үрэвсэл, цусны билурибин ихсэлт. Хавсарсан өвчний онош вакцины дараах зүүн гуяны нэвчдэс, цус харвалтын дараах цус багадалт-вакцинаас шалтгаалан зүүн гуянд зөвхөн нэвчдэс үүссэн ба энэ нь зөвхөн хавсарсан өвчний оношид хамаарч байна.

*******үүнчлэн дүгнэхэд хэсэгт төрөлхийн цитомегаловирусын халдварын улмаас цус бүлэгнэлтийн тогтолцооны хямрал үүсч, үүний суурин дээр тархинд цус харвасан байж болох юм. Цитомегаловирусын халдвар ураг үүсэх үеэс эхлэн элгийг үрэвсүүлж, үүний илрэл байдлаар нярайн шарлалт удаан үргэлжилсэн. Элгэн доторх шарлалт учир нүдээр хараад мэдэгдэх боломжгүй. *******өрөлхийн вирусын халдварын улмаас нярайн дархлаа тогтолцооны алдагдалтай холбоотойгоор вакцин хийлгэсэн хэсэгт хэсэг газрын үрэвсэл хүндрэл үүссэн байх магадлалтай. Энэ нь зүүн гуяны хэсэгт нэвчдэс үүссэн шалтгаан гэж үзэхээр байгаа боловч вакциныг буруу хийснээс болж цус харвалт үүссэн гэдэг байдлыг бүрэн үгүйсгэж байна. 2г-д Цитомегаловирусын халдвар нь цус, шүлс, шээс, үрийн шингэн, үтрээний шүүрлээр эхэд халдварлах ба эхээс урагт ихсийн хоригийг нэвтэрч эсвэл төрөх замын халдварлагдсан бусад шингэнийг залгих, цацах үед халдварладаг. Мөн төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно. *******өрөлхийн цитомегаловирусын халдвартай хүүхдэд цусархаг хам шинж, цус бүлэгнэлтийн алдагдал, цавины эвэрхий, нярайн шарлалт, төрөлхийн элэгний үрэвсэл, уушгины үрэвсэл, цус багадалт зэрэг эмнэлзүйн шинжүүд илэрдэг. 2д-д цусанд цитомегаловирусын эсрэг иммуоноглобулин ба иммуннологийн шинжилгээний тусгай анализатор, урвалж оношлуур ашиглан хийнэ. Энэхүү шинжилгээг гуравдугаар шатлалын эмнэлгүүд, хувийн хэвшлийн зарим лабораториуд хийж байна.

2е-д Анхан шатанд цитомегаловирусын халдварыг илрүүлэх зөвлөмж байхгүй. Анхан шатны ******* ******* байгууллагуудад иммунологийн шинжилгээ хийгддэггүй тул Өрхийн ******* ******* *******ийн түвшинд цитомегаловирусын халдварыг шууд оношлох боломжгүй гэсэн гэсэн дүгнэлтийг гаргасан. Эндээс дүгнэвэл А.*******элмэн хүү нь төрөлхийн цитомегаловирусын халдвартай байсан нь нотлогддог бөгөөд уг халдвар нь эхээс урагт халдсан байдаг. *******архинд цус харвасан гол шалтгаан нь вирусын шалтгаант халдвараас болсон гэдгийг дүгнэлтээс харж болохоор байгаа. Харин вакцин хийсний улмаас ч юмуу эсхүл шарлалттай байсны улмаас вакцин хийснээр тархинд цус харвалт үүсэх ямар ч боломжгүй болох нь энэхүү дүгнэлтээс тодорхой харагддаг.

Иймээс *******.*******атчимэг нь хүүгийн эмчилгээнд гарсан зардлыг хариуцах эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгч Г.*******улгамаагийн дүгнэлт:

Өрхийн эмнэлгийн эмч *******.*******атчимэгийн хувьд хүүхдийн товлолт вакцины үед шарлалтыг хянан хийх, мөн вакцины дараах хүндрэл үүссэн буюу вакцин хийсэн хэсэгт буглаа үүссэнийг дараагийн шатлалд хурдан мэдэгдэх байсан гэж бодож байна. Вакцины хүндрэл, дархлаажуулалтын талаар авах арга хэмжээ, удирдамжийн талаар сургалтад суусан байх ёстой байх гэж бодож байна. *******ас вакцины хүндрэл үүссэн хүүхдэд утсаар мэдээлэл өгч, дараагийн шатлалын эмнэлэгт мэдэгдэхгүй бага зэрэг хариуцлага алдагдсан гэж бодож байна. Өрхийн эмнэлгийн хувьд ч сургалт, мөн вакцины хүндрэлийн үед арга хэмжээ аваагүй байна. Хариуцлагагүй хандсан нь чанарын багийн болон ёс зүйн хорооны хурал, нэхэмжлэгч талын баримт ярианаас харагдаж байна. Нэхэмжлэгч бас ******* ******* мэдлэг, боловсрол, мөн жирэмсний хяналт, хүүхдийн өмнө хүлээсэн хариуцлага муу байгаа нь харагдаж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-******* ӨЭМ*******-өөс 7,571,860 төгрөг, хариуцагч *******.*******атчимэгээс 7,571,860 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 15,143,720 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-******* ӨЭМ*******-өөс 136,100 төгрөг, хариуцагч *******.*******атчимэгээс 136,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс хариуцагч нарыг нэхэмжлэгчид хохирол учруулсан буруутай гэдгийг тогтоосон боловч нэхэмжлэгчийн буюу хохирогчийн буруутай үйлдэл байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын 50% буюу 15,143,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийг тус хохирол үүсэх нөхцөл бүрдэхэд нөлөөлсөн буюу хайнга хандсан, хохирогчийн буруутай үйлдэл байсан гэж үзэх үндэслэл байхгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч нар ажил үүргээ бүрэн биелүүлээгүй буруутай үйлдэл гаргахад нэхэмжлэгчээс ямар нэгэн нөлөө байхгүй бөгөөд дээрх нөхцөлд нэхэмжлэгч өөрийн хийж чадах бүх л байдлаар хандсан. *******ангараг өргөсөн эмч, эмчлэх эрхтэй эмчийн үгэнд итгэж зөвлөгөө зааварчилгааг дагахаас өөр аргагүй байснаас гадна тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгчийн хайнга байдлаас болж өвчин хүндэрсэн, өвчин үүссэн зүйл байхгүй тул шүүх нэхэмжлэгчийн буруутай хайнга хандсан үйлдэл байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

7. Хариуцагч *******-******* ******* ******* ******* *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй, мөн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаснаас хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн.

Шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтүүдээс харвал шарлалттай хүүхдэд вакцин хийсний улмаас цус харвасан бус, А.*******элмэнгийн төрөлхийн цитомегаловирусын халдварын улмаас тухайн өвчин хүндэрч цус харвасан нь хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

7.2. Нөгөө талаас вакцин тарих чиглэл өгсөн эмч нь ургаар дамжсан цитомегаловирусыг урьдчилан илрүүлэх ямар ч боломжгүй нөхцөлд байсан. Иймээс цитомегаловирустай талаар хүүгийн ээж *******.******* тухайн үед ******* эмчийн асуултад тэмдэглүүлээгүйгээс хүндрэл үүссэн гэх шалтгаант холбоо тогтоогдож байна. Өрхийн эмч нь хууль болон журмаар тогтоогдсон эрхийн хэмжээнд онош тавьж, үзлэг хийх үүрэгтэй ба хүүхдийн ургаас халдварласан вирусын голомтот өвчний оношийг гаднах үзлэгээр тогтоох боломжгүй болохыг дүгнэлтэд заажээ.

Гэтэл эмнэлгийн хууль бус үйлдэл тогтоогдоогүй, хүүхдийг цус харвасанд буруутай гэх шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй, хүүхдийн өвчний онош, нөхцөл байдлын талаарх чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж, баримтгүйгээр эмнэлгийг буруутгаж байгаад гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлэг, бүх нотлох баримтуудыг үнэлэн, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагч *******.*******атчимэгийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй, мөн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаснаас хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн.

Шүүх хариуцагчийг гэм буруутай гэж үзэхдээ *******-******* ******* ******* ******* *******ийн чанарын багийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэлд зааснаар эмч *******.*******атчимэг, вакцины сувилагч Д.Энхтуул нарт ажлын хариуцлага сайжруулах зорилгоор 3 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувь буруулах арга хэмжээг авахаар шийдвэрлэснийг тус эмнэлгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5/15 дугаар тушаалаар арга хэмжээ авсан. *******ус хуралд оролцогчдын нэг нь ч хүүхдийг хараагүй, биед үзлэг хийгээгүй, уулзаж үзээгүй, холбогдох баримтуудтай танилцаагүйгээс гадна тэмдэглэлд оролцоогүй хүнийг оролцсон гэж, үг хэлээгүй хүнийг үг хэлсэн гэж ч бичсэн байсан. Шүүх тус тэмдэглэлийг үндэслэл болгоод эмчийг гэм буруутай гэж үзсэн, гэвч тус тэмдэглэлд нь эмчийн хууль бус үйлдлийн талаар дурдаагүй, ийм дүгнэлт хийгээгүй. Өрхийн ******* ******* *******ийн эмч нарын тэмдэглэл Монгол Улсад энэ чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээс илүүд тооцогдож шийдвэрийн үндэслэл болж байгаад үнэхээр гомдолтой байна. Шинжээчдийн хувьд хэргийн материалтай, нотлох баримтуудтай танилцаад дараа нь үндэслэл бүхий дүгнэлтийг хийдэг, гэтэл эмнэлгийн хуралд оролцсон нэг ч гишүүн хүүхэдтэй холбоотой баримт материал, нөхцөл байдалтай танилцаагүй, гэм буруугийн талаар дүгнэлт гаргаагүй, тийм ч эрх хэмжээгүй гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсч байна.

8.2. *******аянзүрх дүүргийн эрүүл ******* *******ийн дэргэдэх Ёс зүйн хорооны хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хурлын тэмдэглэлээр их эмч *******.*******атчимэгт Эрүүл ******* сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 5.1, 5.3 дахь заалтыг үндэслэл болгон үндсэн цалинг 20 хувь бууруулахаар шийдвэрлэсэн байдаг. Дээд шатны байгууллага эмч *******.*******атчимэгийг шарлалттай байхад нь хүүхдэд вакцин хийсэн, түүнээс шалтгаан цус харвалт өгсөн гэдэгт буруутгаагүй гэдэг нь харагддаг, тийм ч учраас ******* эмнэлэг болон дээд шатны эмнэлгийн хариуцлага тооцсон үндэслэл нь эмч, эмнэлгийн ажилтны харилцаа хандлага, ажлыг сайжруулахыг сануулан цалингийн хэмжээг бууруулсан болохоос вакцин хийсэн үйлдэл нь хууль бус гэж үзээгүй байгааг анхаарч үзээгүй орхигдуулсан байна.

8.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2.1-д *******.*******атчимэг нь хүүхдийн өвчний цогц менежмент болон Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны A/278 тоот тушаалын 2.1 дэх заалтыг барьж ажиллаагүй байна гэснийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

Эмчийн хувьд вакцин хийхээс өмнө ******* ******* үзлэгийг хийсэн, сувилагчид вакцин хийх чиглэлийг өгсөн болохыг олон баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс харж болно, эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулж байсантай холбоотой мэдээлэл зэргийг хүүхдийн ******* ******* дэвтэр, эхийн карт зэрэг баримтууд дээр тэмдэглэгдэн, бүгд хянагдаж байсныг харж болно.

Шинжээч нь тушаалын 2.1-т маш олон зүйлүүд тусгагдсаны яг алийг эмч баримтлаагүй гэж үзээд байгаа, ямар баримтыг үндэслэн баримтлаагүй гэж үзсэн болохоо тайлбарлаагүй, баримт дурдаагүй, үндэслэлийг тайлбарлаагүй, ойлгомжгүй, бүрхэг байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэлийг дурдсан байх ёстой гэсэн шинжээчийн дүгнэлтийн агуулгын шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна.

8.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 01 дүгээр сарын 14, 2020 оны 11 дүгээр сарын 04, 2021 оны 03 дугаар сарын 22, 2021 оны 08 дугаар сарын 12, 2021 оны 09 дүгээр сарын 07, 2022 оны 08 дугаар сарын 17, 2022 оны 03 дугаар сарын 30, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус шинжээчийн дүгнэлтүүд гарч цитомегаловирусын шалтгаант ургийн халдвар, цус бүлэгнэлтийн алдагдалд суурилсан тархины цус харвалт гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл энэ олон дүгнэлтүүдэд хууль зүйн дүгнэлт хийж үнэлээгүй атлаа зөвхөн тус дүгнэлтийн ганцхан заалтаар буруутгаад байгаа нь хэтэрхий нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Аль ч шинжээчийн дүгнэлт вакцин хийх чиглэл өгсөн үйлдэл нь, эсхүл вакцин хийснээс шалтгаалан хүүхэд цус харвасан гэсэн дүгнэлт гаргаагүй, харин төрөлхийн цитомегаловирусын шалтгаант ургийн дотоод халдвар болон цус бүлэгнэлтийн алдагдлын суурь гэсэн оношоор хүүхдийн тархинд цус харвасан байна гэдэг. Өрхийн эмнэлгийн эмч энэ вирусыг нүдээр хараад оношлох ямар ч боломж байхгүй, тэр байтугай дүүргийн эмнэлгүүд ч оношилж чадахгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан байгаа.

8.5. А.*******элмэнд хагалгаа хийсэн Улсын гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч Ц.*******угбаярын гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. *******одруулбал гэрчийн мэдүүлэгт ...хүүхдийн хагалгаа амжилттай болсон, Монголд эмчлэх боломжтой учраас би хагалгаа хийсэн, мөн тавт вакциныг заавал хийх ёстой, тухайн үед хүүхэд өөрийн гэсэн эмгэгтэй байж байгаад хүүхэд харвасан гэхийг үгүйсгэхгүй, шарлалттай хүүхдэд вакцин хийгээд харвалаа гэвэл бүгд л тэгэх ёстой гэх мэт хэрэгт чухал ач холбогдолтой, эмчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлүүдийг хэлсээр байхад гэрчийн мэдүүлэгт огт тайлбар хийгээгүй, үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Эмчийг ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө, гэм буруу нь тогтоогдоогүй байхад, нотлох баримтгүй, хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан бүхий л баримтыг үнэлэлгүйгээр, хэрэгт ач холбогдол бүхий шинжээчдийн дүгнэлтүүдэд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу шинжээчдийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, бүхий л нотлох баримтуудыг үнэлэн, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч *******-******* ******* ******* ******* *******ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 8 шинжээчийн дүгнэлт гарсан. *******ухайн дүгнэлтэд цитомегаловирусын халдварыг анхан шатны эмнэлэгт илрүүлэх боломжгүй. *******ухайлбал, анхан шатны эмнэлэгт байгаа багаж төхөөрөмж нь тухайн вирусыг илрүүлэх боломжгүй талаар шинжээчид дүгнэсэн байхад шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй. Цитомегаловирусыг 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт илрүүлэх боломжтой. Хүүхдэд дархлаажуулалтын вакциныг хуулийн дагуу хугацаанд нь тарих ёстой тул хийсэн. Иймд тоног төхөөрөмжгүй үед вирусыг илрүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад хариуцагчийн буруу гэж үзсэн нь үндэслэлгүй гэжээ.

10. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч *******.*******атчимэг, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Эмч, эмнэлгийн зүгээс хийх ёстой үзлэг, зөвлөгөө, арга хэмжээгээ авсан байдаг. *******ухайн үед эх нь 4-5 хоногийн хугацаанд хүүхдийн бие өвдөхөд яагаад өөрөө нэг ч арга хэмжээ аваагүй, хүүхдээ аваад яагаад эмнэлэг ороогүй, түргэн тусламжийн үйлчилгээ аваагүй вэ, эмнэлгийн маш олон төрлийн байгууллага байхад хүүхдэд арга хэмжээ аваагүй.

Нэхэмжлэгч өөрөө урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж бүрэн сэргийлэх боломжтой байсан. Вакцины дараа урвал хүндрэл гарснаас үүдээд хүүхдэд тухайн нөхцөл байдал үүссэн гэх боловч бусад бүх хүүхдэд тохиолдох боломжтой. Гэтэл зөвхөн энэ хүүхдэд урвал, хүндрэл үүсэж тухайн вирустэй холбоотой тархины цус харвалт үүссэн гэх боловч хүүхэд бүрд тохирох арга хэмжээг авснаар хүүхэд эмчлэгдэж хэвийн байдалдаа ордог. Энэ талаар шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэтэл хүүхдийн эх тухайн үед авч болох байсан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйгээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ хоцорсон гэжээ.

11. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

11.1. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан ба хариуцагч тал давж заалдах гомдолдоо тодорхой заалтуудыг дурдсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч тал эмчийг буруутай гэж үзсэн үйл баримт нь хүүхэд төрөх эмнэлгээс гарсны дараа 24 цагийн үзлэгийг хугацаанд нь хийгээгүй. *******үүнээс хойш 7 хоногт нэг удаа эргээгүй ба нярай хүүхдийг эх өөрөө аваад очдог байсан. Хүүхэд 2 сар хүрч вакцинд хамруулахаар очиход шарлалттай хүүхдэд вакцин хийж болох эсэх, 2 сарын хугацаанд шарлалт явагдсан нь юутай холбоотой болохыг мэргэжлийн эмч цаг тухайд нь оношлоогүй, шарлалтгүй гэж үзээд вакцин хийсэн. Шарлалтаас үүдэлтэй булчингийн чангарал үүссэн хэсэгт вакцин хийснээр буглаа үүссэн. Мөн билирубин 47 байсан учраас дархлаажуулалт хийсэн гэж тайлбарладаг боловч дурдсан шинжилгээ нь дархлаажуулалт хийснээс хойш хийгдсэн. Иймд цаг хугацааны зөрүүтэй байсан тул дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй учраас дараагийн шинжээчийн дүгнэлт гарсан. *******үүнчлэн цаг хугацаандаа үзлэг хийгээгүй. Дархлаажуулалтын дараа урвал, хүндрэл гарч болно гэж хариуцагч тал тайлбарладаг боловч тухайн үед ямар арга хэмжээ авах талаар хуульд заасан. Гэтэл хүүхэд таталт өгсөн үед заасан арга хэмжээг зөвлөж чадаагүй. Цитомегаловирусын халдвараас шалтгаалан хүүхдийн тархинд цус харвасан гэх дүгнэлт байхгүй. *******ухайн вирус нь бусад үйл ажиллагаанд нөлөөтэй байсан байж болох ч харвалт өгөхөд нөлөөлөөгүй.

11.2. Мөн хүүхдийн эх 4-5 хоногийн хугацаанд хүүхдээ анхаараагүй гэх боловч энэ талаар анхан шатны шүүхэд тайлбарласан, хүүхдийн эх ямар арга хэмжээ авсан талаар баримт хэрэгт хангалттай авагдсан. Мөн нэхэмжлэгч оройн цагаар залгаад таталт өгсөн талаар хэлэхэд нэгдүгээр шатлалын эмнэлэгт яаралтай үзүүлэх зөвлөгөөг өгөөгүй, зөвхөн гэрээр жин тавьж, парацетамол уулгах зөвлөгөө өгсөн.

11.3. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж тайлбарласан боловч шаардлага хангасан. *******айгууллагын хурлын тэмдэглэлд дурдагдсан эмч нар тухайн үед байгаагүй, хэлээгүй үгийг хэлсэн мэтээр бичсэн бол маргах боломжтой байсан. Сувилагч нярайг шарлалттай байх шиг байна, эмч рүү орж үзүүлээд ир гэхэд эмч зүгээр ээ, би сая үзсэн гэж хэлсэн энэ нөхцөл байдалд гомдолтой. *******ухайн үед шарлалтыг сайн үзээд түр хойшлуулсан бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан. Сувилагчид хариуцлага хүлээлгэсэн үйл баримт тодорхой байсан учраас шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон. Өрхийн эмнэлгээс хүүхдийн биеийн байдал болон нөхцөл байдлын талаар огт залгаж асуугаагүй, тангараг өргөсөн эмч хүн атлаа буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Мөн Ц.*******угбаяр эмчийн мэдүүлгийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед гарсан бодит зардлыг нэхэмжилсэн.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэн зөв дүгнэсэн тул давж заалдах гомдолд дурдсанаас бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч *******.******* нь гэм хорын хохиролд хариуцагч *******-******* ******* ******* ******* *******өөс 15,143,720 төгрөг, хариуцагч *******.*******атчимэгээс 15,143,720 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. *******.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүү А.*******элмэнг төрүүлсэн ба харьяа *******-******* ******* ******* ******* *******ийн их эмч *******.*******атчимэг нь нярай хүүхдэд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 01 дүгээр сарын 26-ны өдөр, 02 дугаар сарын 02-ны өдөр, 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус үзлэг хийсэн болох нь тогтоогдсон.

А.*******элмэнд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хоёр сартай хүүхдэд хийгддэг *******авт вакцины 1 дүгээр тун, халдварт саагийн вакцины 2 дугаар тунг *******-******* ******* ******* ******* *******д хийсэн, үүний дараа вакцин хийсэн хөлний хэсэг хавдаж, хүүхэд уйлж зовиурласны улмаас 2017 оны 03 дугаар сарын 15, 17, 20-ны өдөр тус тус *******-******* ******* ******* ******* *******ийн их эмч *******.*******атчимэгт үзүүлсэн, мөн зовиур арилаагүйгээс хүүхдийг *******аянзүрх дүүргийн ******* ******* *******д, уг байгууллагаас Эх, хүүхдийн ******* ******* үндэсний *******д тус тус шилжүүлсэн ба тархины цус харвалт оношоор 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэс заслын эмчилгээ хийгдэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлгээс гарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын 3 удаагийн хүсэлтээр, мөн шүүхийн санаачилгаар тус тус хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн бусад нотлох баримтыг анхан шатны шүүх зөв үнэлсэн боловч талуудын маргаанд хамааралтай зарим үйл баримтыг дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна. Үүнд:

4.1. А.*******элмэн цитомегаловирусээр халдварласан болох нь Эх, хүүхдийн ******* ******* үндэсний *******ийн эмчилгээний явцад тодорхойлогдсон байх ба уг өвчний үед илэрдэг олон эмнэлзүйн шинжийн нэг нь нярайн эмгэг шарлалт болох талаар шинжээч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаар дүгнэлтэд тус тус дүгнэсэн байна.

Мөн А.*******элмэнд нярайн шарлалт удаан явагдсан болох нь дээрх Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дүгнэлт, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 668 дугаар дүгнэлтийн хүрээнд хийгдсэн Эрүүл ******* яамны дэргэдэх Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт, Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд тусгагджээ.

4.2. *******-******* ******* ******* ******* *******ийн их эмч *******.*******атчимэг нь А.*******элмэнд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуваарьт вакцин хийх хүртэл хугацаанд нярайн шарлалтыг оношилж эмчлээгүй, мөн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сар гаруйн хугацаанд нярайд үзлэг хийгдээгүй болох нь хүүхдэд төрсөн үеэс нь хөтөлдөг Эх хүүхдийн ******* ******* дэвтэр дэх эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд, *******-******* ******* ******* ******* *******өөс шүүхэд ирүүлсэн 2 сар хүртэлх нярай хүүхдийн үзлэгийн маягтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдсон.

Мөн А.*******элмэнд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дархлаажуулалтын өмнөх ******* ******* үзлэгийг хийхдээ хүүхдийн шарлалтын үндсэн шалтгаан, оношийг тогтоох талаар арга хэмжээ аваагүй байна.

4.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаар дүгнэлтэд эмч *******.*******атчимэгийг Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны А/278 дугаар тушаалаар батлагдсан Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл (ДДУХ)-ийг бүртгэх, мэдээлэх, тандах журмын 2.1 дэх заалтыг барьж ажиллаагүй, А.*******элмэнгийн цитомегаловирусын шалтгаант ургийн халдварыг илрүүлж оношилж эмчлэх байсан гэж дүгнэжээ.

4.4. Үүнээс гадна *******аянзүрх дүүргийн ******* ******* *******ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Чанарын албаны өргөтгөсөн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, *******-******* ******* ******* ******* *******ийн чанарын багийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлд эмч *******.*******атчимэгийг А.*******элмэний Эх хүүхдийн ******* ******* дэвтрийг хангалтгүй хөтөлсөн талаар, мөн шарлалт болон цитамегаловирусын халдвараар ******* ******* ******* *******үүдийн эмч нарт сургалт зохион байгуулах, ******* эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага болон хамтын ажиллагааг сайжруулах, анхан шатны маягт хөтлөлтийг сайжруулах, картыг стандартын дагуу хөтлөх, ХӨЦМ хуудсаар үнэлэх талаар шийдвэр гаргасан, *******аянзүрх дүүргийн ******* ******* *******ийн дэргэдэх Ёс зүйн хэсгийн хорооны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоол, *******-******* ******* ******* ******* *******ийн даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *******/15 дугаар тушаалаар эмч *******.*******атчимэгийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 5.1, 5.3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горимын зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан байна.

4.5. Дээр дурдсаныг харьцуулж дүгнэхэд, анхан шатны шүүх эмч *******.*******атчимэгийг дархлаажуулалттай холбоотой сургалтанд хэрхэн хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн болох нь тогтоогдоогүй, мөн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэх үүргээ хангалттай биелүүлээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Эрүүл ******* тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, 28.4.3, 28.4.6-д заасантай нийцжээ.

Мөн шүүх *******-******* ******* ******* ******* *******ийн эрх зүйн байдал, хуулиар хүлээсэн чиг үүргийг зөв тодорхойлж, Эрүүл ******* тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.2.7, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар үйлчлүүлэгчид эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ зохих ёсоор үзүүлээгүй, эмч, ажилтан мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

4.5.а. Хариуцагч нар нь Эрүүл ******* яамны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс томилогдсон Эх, хүүхдийн ******* ******* үндэсний *******ийн мэдрэлийн эмч О.Энхчимэгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт болон Эх, хүүхдийн ******* ******* үндэсний *******ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд үндэслэн А.*******элмэний биохимийн шинжилгээгээр тодорхойлогдсон билирубины хэмжээ (2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 47 байсан, 2 хоногийн дараа 19 болсон)-тэй шарлалт нь вакцин хийхэд нөлөөлөөгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь, тухайн нөхцөл байдал нь вакцин хийхэд нөлөөлөхгүй байж болох ч эмчийн зүгээс хүүхдийн шарлалтыг эмчлэхгүй орхих үндэслэл болохгүй юм.

4.5.б. Үүний зэрэгцээ Эрүүл ******* яамны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтэд дурдсанаар ******* ******* ******* *******д цитомегаловирусын халдварын шинжилгээ хийгддэггүй нөхцөлд ******* ******* ******* ******* нь өвчтөнийг зохих шатны ******* ******* байгууллагад хандах талаар зөвлөх, шаардлагатай бол илгээх үүрэгтэй.

4.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтэд А.*******элмэнгийн тархинд цус харвасан нь төрөлхийн цитомегаловирусын халдварын улмаас үүссэн цус бүлэгнэлтийн тогтолцооны хямралд суурилсан байж болох талаар дүгнэсэн бөгөөд хариуцагч нар нь уг вирусын халдварын эмнэлзүйн нэг шинж болох нярайн эмгэг шарлалтын үндсэн шалтгаан оношийг тогтоох арга хэмжээг аваагүй тул уг үр дагаварт тэдний эс үйлдэхүйг холбогдолгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

5. Иймд хариуцагч нарыг А.*******элмэнгийн ******* мэндэд хууль бусаар болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Харин шүүх хариуцагч тус бүрийн хууль бус үйлдлийг зөв тогтоосон атлаа хариуцагч *******-******* ******* ******* ******* *******ийн хувьд, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь алдаатай болсныг залруулж дүгнэх боломжтой.

 

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан хүү А.*******элмэнгийн эмийн зардал 3,324,450 төгрөг, *******НСУ-ын Сөүл их сургуулийн Пүндан эмнэлэгт хийлгэсэн үзлэг, эмчилгээний төлбөр 11,231,580 вон буюу 24,709,476 төгрөг, *******НСУ руу нисэх тийзний үнэ 1,676,515 төгрөг, виз мэдүүлгийн хураамж 287,000 төгрөг, эмчилгээний баримтын орчуулгын зардал 290,000 төгрөг, нийт 30,287,441 төгрөгийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохиролд тооцсон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Хариуцагч нар дээрх тооцоолол, нотлох баримтын талаар анхан шатны шүүхэд маргаагүй байна.

7. А.*******элмэнгийн эх *******.******* нь Эх хүүхдийн ******* ******* дэвтэрт хүүхдийн өсөлт, хөгжлийн үзүүлэлтүүдийг 1 сартайд буюу 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2 сартайд буюу 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус хэвийн гэж хөтөлж, ямар нэгэн зовиур, эмгэгийн талаар тэмдэглээгүй, эмнэлгийн ажилтнаас зөвлөгөө, тусламж аваагүй байх тул шүүх нэхэмжлэгчийг иргэний хувьд Эрүүл ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан ******* ******* боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх үүргээ, А.*******элмэнгийн эхийн хувьд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан хүүхдийн хөгжил, ******* мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргээ тус тус зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

8. Шүүх хохирогчийн гэм буруутай байдлыг харгалзан үзэх талаар зохицуулсан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг талуудын маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, А.*******элмэнгийн тархинд цус харваж эмчилгээ хийлгэсэн нөхцөл байдалд нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, гэм хорын хэмжээг багасган тооцож, хариуцагч тус бүрийн хүлээх үүргийг нэхэмжлэлийн шаардлагын 50 хувиар тогтоосон нь дээрх зохицуулалтыг зөрчөөгүй.

9. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч Г.*******улгамаагийн гаргасан маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх харгалзан үзлээ.

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг тайлбарлаж хэрэглэхдээ маргааны зарим үйл баримтыг зөв дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулж хууль хэрэглээг зөвтгөсөн нь хариуцагч нарын хүлээх гэм хорын хариуцлагын хэмжээг тогтоосон анхан шатны шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй тул зохигч талуудын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

1. *******аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/05531 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 233,669 төгрөг, хариуцагч *******-******* ******* ******* ******* *******өөс төлсөн 136,100 төгрөг, хариуцагч *******.*******атчимэгээс төлсөн 136,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА