Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00111

 

 

 

 

 

 

 

      202           0            2                                          20/МА202/00                          

 

 

 

“ХААН *******” ХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын -ний өдрийн 0/ШШ202/075 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХААН *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 07,58,97 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, С.Гантогтох, хариуцагч Д.******* /цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

.. Зээлдэгч Д.******* нь “ХААН *******” ХК-тай 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр Г/2099758 тоот зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг, жилийн 2, хувийн хүүтэй, сарын хугацаатай, шуурхай бичил зээлийн зориулалтаар зээлсэн.

.2. 209 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Г/2099758- тоот гэрээгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, өмнөх 5,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 2,707,.92 төгрөг бөгөөд ,092,5.08 төгрөгийн нэмэлт зээл олгож нийт 8,092,5.08 төгрөгийн зээл авсан.

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Г/20205557 тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

.. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр БГУ/2099758 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тосгон, дүгээр хэсэг, дүгээр байр, тоот хаягт байрлах, 2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн өдөр БГХ/2099758 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж AHR02008 арлын дугаартай, 2 УБП улсын дугаартай, Истима маркийн суудлын авто машин, JKS7500088 арлын дугаартай, 07 УНҮ дугаартай , бизнесийн орлого зэргийг тус тус барьцаалсан.

.. 209 оны 08 дугаар сарын 29-ний өдөр БГУ/2099758- тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тосгон гудамж, дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, хөргөгч зэрэг эд хөрөнгийг нэмж барьцаалсан болно.

.5. Зээлдэгч нь гэрээний дагуу үндсэн зээлд 9,0,8.8 төгрөг, хүүд 5,72,88.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд  *******,52.87 төгрөг, нийт 5,07,05. төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн үүргийг хугацаандаа гүйцэтгэх үүргээ зөрчсөн тул ******* зээлээ төлөхийг мэдэгдэж, гүйцэтгээгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрөө төлөөгүй.

Иймд  209 оны 05 дугаар сарын 2-ний өдрийн ЗГ/2099758 тоот болон мөн оны 08 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/2099758- тоот гэрээг хугацаанаас өмнө  тус тус цуцалж, 202 оны 0 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 58,75,77.2 төгрөг, зээлийн хүүд 5,5,09.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,82, төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 07,58,97.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тосгон дүгээр хэсэг дүгээр байрны тоот хаягт байрлах 2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн дүүргийн ******* дугаар хороо, ******* тосгон гудамж, дугаар байрны тоот хаягт байршилтай, м.кв талбайтай бүхий 2 өрөө орон сууц, AHR02008 арлын дугаартай, 2 УБП улсын дугаартай, Истима маркийн автомашин, JKS7500088 арлын дугаартай, 07 УНҮ дугаартай маркийн автомашин зэрэг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.. “ХААН *******” ХК-тай 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг зээлж авсан. 209 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, нэмж ,092,5 төгрөгийг зээлж авсан. Зээлийн төлбөрт нийт 5,07,05 төгрөгийг төлсөн.

2.2. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин хүү, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний бие 209 оны 2 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн журмаар шалгагдаж, *******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолоор 8 жилийн хорих ял авсан.

2.. “ХААН *******” ХК нь надад холбогдуулан эрүүгийн хэрэг нээгдэн, ажиллагаа явагдаж байгааг мэдсэн, мөн 2020 онд Ковид цар тахалын үед хүү, алдангийг зогсоогоогүйд гомдолтой байна.

2..Миний бие М.*******, Д.******* нарыг хохироож, тэдний эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан нь үнэн боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

.. М.******* нь Д.*******д өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг жилийн хугацаатай, 5,000,000 төгрөгийн хэмжээний зээлийн барьцаанд барьцаалуулах итгэмжлэл олгосон. Итгэмжлэлийн жилийн хугацаа дуусахаас 2 хоног дутуу байхад 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмж зээл авсан байсан.

.2. Банк зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар барьцаа хөрөнгийн өмчлөгчид мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57..2-т  зааснаар барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдээгүй болно.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний хувийн хэрэгт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас иргэн М.*******д тухайн орон сууц нь зээлийн барьцаанд бүртгэлтэй гэсэн мэдэгдэл өгсөн баримт байдаг. Банк тус баримтыг М.*******д мэдэгдээгүй, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

.. Д.******* нь М.*******гийн хөрөнгийг *******ны барьцаанд барьцаалсан талаар түүнд хэлээгүй нууж, хуурч, мэхлэн жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэсэн. Зээлдэгч болон зээлдүүлэгч нар нь зохих үүргээ биелүүлээгүйтэй холбоотой өмчлөх эрх зөрчигдөөд байна.

.. Барьцааны гэрээний . дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээ нь зээлийн үндсэн гэрээтэйгээ уялдаа холбоотой байх ёстой.

Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан тохиолдолд зээлдэгч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмаар барьцаалбар үйлдэж болно” гэх заалтыг хангаагүй.

Учир нь зээлийн гэрээ болон зээлийн нэмэлт, барьцаалбар гэж барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлт гэх бүх бичиг баримтад Д.*******ын гарын үсэг байдаг. Орон сууцыг 5,000,000 төгрөгөөр үнэлээгүй, хэдэн төгрөгийн орон сууц байсныг ч мэдэхгүй, үнийг өсгөн 5,000,000 төгрөгөөр үнэлсэн.

.5. 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 209 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлттэй холбоотой нэг ч удаа “ХААН *******” ХК-аас барьцаа хөрөнгийн өмчлөгч М.******* руу ярих болон зээлийн төлөлт хийхийг шаардаж байгаагүй. Эрүүгийн журмаар 0 хохирогчтой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэнээс хойш энэ асуудал буюу үл хөдлөх эд хөрөнгө *******инд барьцаалагдсан байсан талаар мэдсэн. Дээрх байдлаар гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөд байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

.. Д.******* нь Д.*******гийн орон сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдаж авна, урьдчилгаа ,000,000 төгрөг өгнө, үлдэгдэл мөнгийг 2020 оны 0 дүгээр сарын 5-ны өдрийн дотор өгнө гэж итгүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч үлдэгдэл төлбөр төлөөгүй.

.2. Д.******* нь Д.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг *******ны барьцаанд тавьж зээл авч ашиглаж, залилсан гэдгийг олж мэдээд цагдаад хандсан. *******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.*******ыг гэм буруутайг тогтоон, *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, Зүүн тосгоны гудамж, дугаар байр, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.*******г тогтоосон.

.. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байтал “ХААН *******” ХК нь уг орон сууцаар зээлийн гэрээний гүйцэтгэлийн хангуулах нь Д.*******гийн эрхийг зөрчиж байна. “ХААН *******” ХК нь барьцаалсан эд хөрөнгийг шалгаагүй, нэмэлт зээлийн гэрээ байгуулахдаа жинхэнэ өмчлөгчөөс зөвшөөрлийг авахгүйгээр гэрээ байгуулснаас болж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар хохирч байна.

Иймд үүргийн гүйцэтгэлийг *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, Зүүн тосгоны гудамж, дугаар байр, тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5., 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******оос 07,58,97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХААН *******” ХК-д олгож,

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75. дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220007 дугаартай, *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тосгон дүгээр хэсэг, дүгээр байрны тоотод байрлах, 2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Д.******* /Д.*******/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22002899 дугаартай, *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тосгон гудамж, дугаар байр, 9 тоот хаягт байрлах, м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Д.*******ын өмчлөлийн 2- улсын дугаартай, Тоёото эстима маркын мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгсэл, 0-7 УНҮ улсын дугаартай, Тоёото Кровн маркын сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 0 дугаар зүйлийн 0., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 7,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,770 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

.. Шүүх 209 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн БГУ/2099758- тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 5, 57, 58  дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан эсэх, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар мөн эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зөв дүгнээгүй.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Д.******* нь иргэн Д.*******гийн үл хөдлөх хөрөнгө болох өмчлөх эрхийг залилсан үйл баримт тогтоогдож байна... гэж дүгнэсэн атлаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2. дэх хэсэгт “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан бөгөөд уг зүйлийн хууль ёсны өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд барьцааны эрх дуусгавар болно” гэж заасны дагуу барьцааны зүйлийг чөлөөлөөгүй.

.2. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны дүгээр сарын 2-ны өдрийн 2022/ДШМ/2 дугаар магадлалыг хуулийн хүчин төгөлдөр болохыг зөв дүгнэсэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0. дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан хуулийн заалтыг харгалзсангүй.

Энэхүү иргэний хэрэгт шүүх Д.******* бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлээ гаргахыг хүсэн хандсан. Гэвч шүүхээс бие даасан шаардлага гаргах эрхийг хязгаарлаж, улмаар шүүгчийн захирамжийг гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн.

.. Шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, мөн өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байх үндэслэлд хамаарахгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5..-д зааснаар нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгийн талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, магадлал байхад шүүх шийдвэртээ энэ заалтыг дутуу тайлбарлан нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэж хуульд нийцээгүй шийдвэр гаргасан.

.. Шүүх “ХААН *******” ХК мэдэх боломжгүй байсан учир шударга өмчлөгч мөн гэж дүгнэсэн нь илтэд нэг талыг барьж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй болохыг харуулж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн .2-т дүгнэснээр нэхэмжлэгч “ХААН *******” ХК нь гуравдагч этгээд Д.*******гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг шударга эзэмшигч гэж үзэхэд эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч “ХААН *******” ХК нь анх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа хөрөнгийн эх үүсвэрийг шалгаагүй, хариуцагч Д.******* нь үл хөдлөх эд хөрөнгийг 209 оны 08 дугаар сарын сарын 27-ны өдөр шилжүүлэн авч, 2 хоногийн дараа барьцаалж зээл авсан байхад “ХААН *******” ХК нь хөрөнгийг 7,000,000 төгрөгөөр үнэлж, барьцаалбар хийж байгаа иргэн хоорондын гэрээний заалт, хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байдаг. Хэрэв бид бие даасан шаардлага гаргасан бол нотлох баримтыг хангалттай гаргаж өгч маргах байсан.

 .5. Хариуцагч өөрийн бизнесийн орлого, тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангана гэж бичиг гаргаж өгсөн хэрэгт авагдсан байдаг тул гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг бус бусад хариуцагчийн гэрээний барьцаа болгосон зүйлээр хангуулах нь хуульд нийцэх байсан.

.. *******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 07 дугаар сарын 0-ний өдөр 8/ШШ202/0228 дугаар шийдвэрээр М.*******гийн “ХААН *******” ХК-д холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэж тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч шүүх “ХААН *******” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхэд дээрх шийдвэр нөлөөлөхүйц байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд М.*******гаас хариуцагч Д.*******д олгосон дээрх итгэмжлэл Иргэний хуульд заасан шаардлагад нийцээгүй барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн Иргэний хуулийн 5 дугаар зүйл, энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

.7. Шүүх барьцааг бүртгүүлэх мэдүүлгийг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр хэрхэн бүртгэх, Улсын бүртгэлийн тухай хуулийн энэ үйлдлийг хийх, улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах хуулийн шаардлагыг хэрхэн биелүүлсэн гэх үйл баримтыг харгалзаагүй.

Улсын бүртгэлийн байгууллага энэхүү зарчмыг баримтлаагүйгээс өмчлөгч буюу барьцаалуулагч эд хөрөнгөө ямар хэмжээний үүргийн гүйцэтгэлд, ямар хугацаагаар барьцаалахыг мэдэж, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлж хүсэл зоригоо илэрхийлэх эрх ноцтойгоор зөрчигдсөн. Нөгөө талаар нэхэмжлэгч “ХААН *******” ХК, хариуцагч Д.******* нар нь Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт заасан “... Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ...” гэж заасныг зөрчсөн байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

.8. “ХААН *******” ХК, Д.******* нарын хооронд байгуулсан 209 оны 05 дугаар сарын 2-ний өдрийн Г/2099758 дугаартай зээлийн гэрээний -т Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн талаар тодорхойлсон ба .2.5-д “Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг *******инд барьцаалуулсан бол энэ гэрээний зүйл заалтуудыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид нэг бүрчлэн танилцуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн аливаа хохирлыг барагдуулна” гэж, мөн гэрээний 5.2.5-д “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих соор биелүүлсэн нөхцөлд Банкны зээлийн журмын дагуу дахин зээл олгох, бусад урамшуулалд хамруулах” гэж тус тус заасныг талуудын хэн аль нь хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Д.******* дээрх үүргээ биелүүлээгүйг мэдсээр байж “ХААН *******” ХК нь нэмэлт зээл олгох, зээлийн гэрээний хугацаа сунгах зэргээр гэрээгээ зөрчсөнөөр хууль ёсны өмчлөгч М.*******гийн өмчлөх эрхээ хамгаалах, мэдээллээр хангуулах, шаардах эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой саад учруулсан байна.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын -ний өдрийн 0/ШШ202/075 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

7.. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох боломжтой байсан.  

7.2. Д.******* нь “ХААН *******” ХК-тай 209 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед маргаан бүхий хөрөнгийг Д.*******гээс мөн сарын 27-ны өдөр худалдан авсан байдаг.

7.. Гомдолд дурдсан үндэслэлээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулах шаардлага байгаагүй, мөн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “ХААН *******” ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан  үндсэн зээл 58,75,77 төгрөг, зээлийн хүү 5,5,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,82, төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 07,58,97 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг  *******-******* дүүргийн *******-р хороо, ******* тосгон -р хэсэг, -р байрны тоот хаягт байршилтай, 2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *******-******* дүүргийн *******-р хороо, ******* тосгон гудамж, -р байрны 9 тоот хаягт байршилтай, м.км талбайтай 2 өрөө орон сууц, AHR02008 арлын дугаартай, 2 УБП улсын дугаартай, Эстима / / маркийн суудлын автомашин, JKS7500088 арлын дугаартай, 07 УНҮ улсын дугаартай, / Crown/ маркийн автомашин зэрэг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дээрх шаардлагаас хариуцагч нь үндсэн зээл 58,75,77 төгрөг төлөх, үүргийн гүйцэтгэлийг орон сууц, автомашин зэрэг барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг тус тус  зөвшөөрч, үлдэх хэсгийг “...*******ны зүгээс намайг эрүүгийн журмаар шалгагдаж байгааг мэдсээр байж хүү, алдангийг зогсоогоогүй тул зөвшөөрөхгүй” гэх үндэслэл заан татгалзан, маргасан байна.  

 

. Талууд 209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр Г/2099758 тоот зээлийн гэрээ байгуулж, “ХААН *******” ХК нь 5,000,000 төгрөгийг, жилийн 2, хувийн хүүтэй, сарын хугацаатай, шуурхай бичил зээлийн зориулалтаар зээлдүүлэх, Д.******* нь гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамтаар төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8-0/

.. Энэ гэрээнд талууд 209 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт  оруулж, Г/2099758- тоот гэрээгээр “ХААН *******” ХК нь өмнөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,707, төгрөг дээр ,092,5 төгрөгийг нэмж зээлдүүлж, зээлийн хэмжээг нийт 5,800,000 төгрөг болгон, Д.******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт 2022 оны 05 дугаар сарын -ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх , 2/

.2 Талууд мөн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулж, зээлийн гэрээний хугацааг 202 оны 05 дугаар сарын -ны өдөр хүртэл сунгасан байна. /хх *******, / 

Зээлийн гэрээгээр зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-8/

Зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээнд удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан болон гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримтад зохигч маргаагүй.

.. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 209 оны 05 дугаар сарын 2-ний өдрийн Г/2099758 тоот зээлийн гэрээ, мөн оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Г/2099758- тоот болон 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/20205557 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээнүүд, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5. дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

.. Хариуцагч Д.******* нь зээлийн үүргээс 5,07,05 төгрөг буюу үндсэн зээлд 9,0,8 төгрөг, зээлийн хүүд 5,72,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд *******,52 төгрөг төлсөн үйл баримт нь зохигчийн тайлбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, “ХААН *******” ХК-аас Д.*******д хүргүүлсэн “Зээл төлөх мэдэгдэл” зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, зөрчсөн гэж үзнэ. /хх 5, / Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв. Анхан шатны шүүх дээрх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Д.*******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 07,58,97 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “ХААН *******” ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5., 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт заасантай нийцсэн. Шийдвэрийн энэ хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргаагүй.

 

. Нэхэмжлэгч “ХААН *******” ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг орон сууц, автомашин зэрэг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч маргаагүй байна. Нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбогдон М.*******, Д.******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн байр сууринаас оролцон, “хариуцагч нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй” гэх үндэслэн заан  маргажээ.

.. Д.******* нь Д.*******д 209 оны 05 дугаар сарын 2-ны өдөр өөрийн нэрийн өмнөөс 000982 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-220007  дугаарт бүртгэлтэй, *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тосгон дүгээр хэсэг, дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, 2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ХААН *******ны зээлийн барьцаанд бариулахыг зөвшөөрч, гэрээ хийх, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, барьцааг бүртгүүлэх үйлдэл хийх эрхийг итгэмжлэлээр олгож, нотариатаар гэрчлүүлсэн байна. Итгэмжлэл жилийн хугацаанд хүчинтэй байхаар заажээ. /хх-22, 2/

.2. Уг итгэмжлэлийг үндэслэн Д.******* нь Д.*******г төлөөлөн “ХААН *******” ХК-тай  209 оны 05 дугаар сарын 2-ний өдөр БГҮ/2099758 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, мөн өдөр байгуулсан ЗГ/2099758 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.*******гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-5-7/

.. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр болсон *******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2022/ДШМ/2 дугаартай магадлалыг тус тус үндэслэн хариуцагч Д.******* нь хуурч мэхлэх замаар гуравдагч этгээд М.*******гаас итгэмжлэл авсан үйл баримт тогтоогдоогүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

.. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2. дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх тул гуравдагч этгээд Д.*******г төлөөлөн нэхэмжлэгч “ХААН *******” ХК-тай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж гэрээ байгуулсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн хариуцагч Д.*******ын үйлдэл нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин  төгөлдөр гэрээ гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч “ХААН *******” ХК болон хариуцагч Д.******* нар харилцан тохиролцсон зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн нь Иргэний 5 дүгээр зүйлийн 5. дэх хэсгийн заасантай нийцжээ. Иймд Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9  дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн заасныг зөрчөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул “... итгэмжлэл хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл, ... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй ...” гэх гуравдагч этгээд Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

5. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Д.******* нь гуравдагч этгээд Д.*******гийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг залилсан үйл баримтыг тогтоож, түүний *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тосгон гудамж, дугаар байрны 09 тоотод байрлах м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0. дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. /хх 9-05/

5.. “ХААН *******” ХК, Д.******* нар 209 оны 05 дугаар сарын 2-ний өдрийн БГҮ/2099758 дугаартай барьцааны гэрээний зүйлийг нэмэх зорилгоор мөн оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” байгуулж, улсын бүртгэлийн Ү-22002899 дугаартай, *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тосгон гудамж, дугаар байр, 9 тоот хаягт байрлах, м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Уг гэрээг байгуулах үед дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Д.*******ын өмчлөлд бүртгэлтэй байжээ. /хх 2, 25/ Энэ үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо хэрэгт авагдсан дээрх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00075225 дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 209 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

Тодруулбал, Д.******* нь Д.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилсан гэм буруутай үйлдэлд “ХААН *******” ХК буруугүй, тухайн үед хүчин төгөлдөр байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 209 оны 05 дугаар сарын 2-ний өдрийн БГҮ/2099758 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ тул хариуцагч Д.******* зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч “ХААН *******” ХК шаардах эрхтэй. Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75. дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дэх заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулга бүхий бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******гийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

. Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчөөс “шүүх бие даасан шаардлага гаргах боломжоор хангаагүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

.. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29. дэх хэсэгт зааснаар маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох бөгөөд энэ нь тухайн этгээдийн өөрийн хүсэл зориг байдаг. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргаагүй тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар түүнийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр солих боломжгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх хүлээж авахаас татгалзсан, гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг мөн үндэслэлгүй гэж үзлээ.

 

7. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулахаас гадна хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг худалдан борлуулахтай холбогдох хуулийн зохицуулалтыг нэмж оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасантай нийцэх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын -ний өдрийн 0/ШШ202/075 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.*******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220007  дугаарт бүртгэлтэй, *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тосгон дүгээр хэсэг, дүгээр байрны тоотод байрлах, 2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Д.*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22002899  дугаарт бүртгэлтэй, *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тосгон гудамж, дугаар байр, 9 тоот хаягт байрлах, м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59. дэх хэсэгт зааснаар Д.*******ын өмчлөлийн 2- улсын дугаартай, Тоёото Эстима / / маркийн мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгсэл, 0-7 УНҮ улсын дугаартай, Тоёото / Crown/ маркийн сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслэл зэрэг хөрөнгийг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2. дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,75 төгрөгийг, М.*******гаас төлсөн 9,75 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7., 72 дугаар зүйлийн 72. дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                   

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.НЯМБАЗАР

 

              ШҮҮГЧИД                                          Т.БАДРАХ

 

  Ч.ЦЭНД