Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00139

 

 

 

 

 

 

 

2024 01 15 210/МА2024/00139

 

 

*******-олшрох ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.*******диймаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03193 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-олшрох ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.*******т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* олшрох ХХК 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Г.*******тэй гэрээ байгуулан, 55,000,000 төгрөгийг бэлнээр авч, *******ын ******* дугаарын эзэмших эрхийг Г.*******т шилжүүлж өгсөн ба дараа нь мөнгө нэмж өгнө гэсэн боловч төлөөгүй.

1.2. ******* ******* ХХК ******* дугаарыг 70,000,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлсон.

Иймд *******ын ******* дугаарын эзэмших эрхийг *******-******* ХХК-д буцаан шилжүүлэх баримт бичиг гаргуулахыг Г.*******т даалгах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие нь 2020 оны 05 дугаар сард /9911/ дугаар худалдан авахаар сонирхон, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хамаатны ах н.*******-*******иртой хамт явж, Тэди төвийн замын эсрэг талын цайны газарт н. гэж хүнтэй уулзсан.

Дугаарын үнийг 60,000,000 төгрөгөө доош ярих уу гэхэд 58,000,000 төгрөгт өгч болно гэж хэлсэн.

2.2. Тухайн өдөр ТБД андуудын хажууд байрлах *******ын салбар дээр очиход Ц.-******* гэдэг хүн ирж гэрээ шилжүүлэн баримт бичиг үйлдсэн.

Ц.-******* болон н. гэх хүмүүст бэлэн 58,000,000 төгрөг тоолж бэлнээр өгч, үйлчилгээний гэрээний ар талд иргэн Ц.-******* нь 58,000,000 төгрөг хүлээн авлаа гэж бичиж, гарын үсгээ зурсан.

2.3. Дугаар худалдан авах үед худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Энэхүү дугаарыг өөрийн мөнгөөр, тухайн үеийн хэлсэн үнэд нь худалдан авсан байхад намайг залилан хийсэн мэтээр гүтгэж нэр хүндийг минь гутаан доромжилсонд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******өөс мобикомын ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулахыг даалгах нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03193 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй.

4.1. Бидний тохиролцсоноор Г.******* нь ******* дугаарыг *******-******* ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэх ёстой. Энэ асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс манай компаниас 20,000,000 төгрөг төлөх шийдвэр гарсан. Энэ төлбөрийг бид төлснөөр уг дугаар 37,000,000 төгрөгөөр зарагдсан тооцоотой болж байгаа юм.

4.2. Уг дугаарыг Итгэл ******* ХХК 70,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад шүүх бидний тохиролцоогүй, зах зээлийн бодит бус үнээр, Г.*******т авах боломж олгон шийдвэрлэсэн нь шударга бус тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгааг баталж, тус дугаарын эзэмших эрхийг *******-******* ХХК-д буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******-олшрох ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй хэлцэл хийж, 58,000,000 төгрөгийг бэлнээр төлж, ******* дугаарыг худалдан авсан. Өөр тохиролцоо байхгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул *******-******* ХХК-д төлөх төлбөргүй.

5.2. Худалдагч, худалдан авагч нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн хугацаа дууссан гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... зарын дагуу очиж уулзан дугаарыг худалдан авахаар тохиролцсон, ... дугаарын үнийг бүрэн төлсөн ... гэж тайлбарлан маргажээ.

 

3. *******-******* ХХК, Г.******* нар харилцан тохиролцож, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн эзэмшилд бүртгэлтэй ******* дугаарын эзэмших эрхийг Г.*******т шилжүүлсэн, Г.******* дугаарын үнэд 58,000,000 төгрөг төлсөн үйл баримт талуудын тайлбар, ******* корпораци ХХК-ийн гэрээ шилжүүлэх баримт, ******* корпораци ХХК, Г.******* нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний гэрээ, уг гэрээний ар талд 58,000,000 төгрөг хүлээн авсан тухай тэмдэглэж, нэхэмжлэгч компанийн захирал Ц.-******* гарын үсгээ зурсан бичвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Уг баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. /хх 5, 52/

 

4. Нэхэмжлэгч ******* олшрох ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... утасны дугаарыг шилжүүлж аваад мөнгө нэмж өгнө гэсэн боловч төлбөрөө бүрэн хийгээгүй учир гэрээнээс татгалзаж, дугаарын эзэмших эрхийг буцааж шилжүүлэн авна ..., 9911-тэй дугаар 5 сарын байдлаар 70,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэж тайлбарлан ******* эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар гарган өгчээ.

4.1. Уг баримт нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Х.Наранхүү, ******* олшрох ХХК нарын хооронд үүссэн маргаантай холбогдон томилогдсон шинжээчийн дүгнэлт байх тул нэхэмжлэгч ******* олшрох ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох иргэний хэрэгт хамааралтай, талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх үнэлгээний тайланг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үнэ 70,000,000 төгрөг, хариуцагч гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Талуудын хооронд үүссэн худалдах-худалдах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй. Иймд нотлох баримтыг үнэлээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хуулийн үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-******* ХХК-аас урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

Ч.ЦЭНД