Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00181

 

 

 

 

 

 

   *******24         01            22                                             2*******/МА*******24/00181                            

 

 

Ё.*******ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийн 182/ШШ*******23/02824 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ё.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,7*******0,073 төгрөг, зээлийн хүү 7,14*******,834 төгрөг, алданги 14,0**************,*******90 төгрөг, нийт 42,9*******2,*******0******* төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч Ё.******* нь *******21 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр П.*******тэй зээлийн гэрээ байгуулж, 2*******,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлдүүлсэн.

1.2. Зээлдэгч зээлийн гэрээний төлөлтийн хуваарийг зөрчиж, *******22 оны 02 дугаар сараас зээл төлөлт алдагдсан.

1.3. Зээлдэгч нь зээлийн хүүд 8,*******97,*******93 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 3,239,927 төгрөгийг тус тус төлсөн.

1.4. Зээлийн үлдэгдэл 21,7*******0,073 төгрөг, зээлийн хүү 7,14*******,834 төгрөг, алданги 14,0**************,*******90 төгрөг, нийт 42,9*******2,*******0******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.*******. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо *******-р хороолол *******-р байр ******* тоот хаягт байрлах 18 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлдэгч, зээлдүүлэгч нар барьцааны гэрээ байгуулсан. Иймд  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч тал нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулж, 2*******,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн. Бид тухайн зээлээр олон улсын анагаахын сүүлийн үеийн судалгааг үндэслэж хүний биеийн эрүүл мэндэд ашиг тустай улаан буудайн соёолжны ногоон нахианы цэвэр органик шүүс үйлдвэрлэх хөрсгүй тариалалт буюу гидропоник технологийн өвөл зуны ажиллагаатай хүлэмжийн аж ахуй байгуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна.

2.2. Тус бүтээгдэхүүн өмнө Монголд ашиглагдаж байгаагүй шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн учир олонд танигдаж хэрэглэгчдэд хүрэхэд цаг хугацаа шаардлагатай байсан. Борлуулалтын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа улмаас зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу хугацаанд нь хийгдээгүй. Энэ талаар нэхэмжлэгч талд тухай бүр тайлбарлаж байсан. Зээлийн төлбөрөө барагдуулна.

2.3. Зээлийн төлбөрт 11,880,000 төгрөг шилжүүлсэн байхад нэхэмжлэгч нь 11,837,4*******1 буюу 42,*******49 төгрөг дутуу тооцсон.

2.4. Алданги тооцохдоо гүйцэтгэх ёстой үүргийн *******0 хувиас хэтрүүлж, алдангиас алданги, хүүгээс хүү бодож тооцсон. Үндсэн зээл 21,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж байгаа. Бид 11,000,000 төгрөг төлсөн, алданги 14,000,000, хүүд 7,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндсэн зээлээсээ  өндөр дүнтэй байна.

2.*******. Нэхэмжлэгч нь *******23 оны 02 сард шүүхэд хандлаа гэж мэдэгдсэн, Уг хугацаанаас хойш бид нэгэнт шүүхээр явж байгаа бол байраа алдах нь, гэхдээ хүү зогсоно гэж баярлаж байсан. Гэтэл  нэхэмжлэлийн шаардлагаа *******23 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн байдлаар тооцсоныг зөвшөөрөхгүй. Анх зээлсэн 2*******,000,000 төгрөгөөс зээлийн төлбөрт 11,880,000 төгрөг төлсөөр байтал 42,9*******2.*******0******* төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.*******-д зааснаар хариуцагч П.Саранчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 42,9*******2,*******0******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******т олгож,

Иргэний хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1, 17******* дугаар зүйлийн 17*******.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагч П.*******ийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан *******23 оны 07 дугаар сарын *******-ны өдөр хоёр баримтаар төлсөн 442,9*******3.1 төгрөг /372,7*******3.1+70,*******0/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 442,9*******3.1 төгрөг /372,7*******3.1+70,*******0/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. П.******* миний бие Ё.*******ээс *******21 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2*******.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд  сар бүрийн зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлсөн боловч бизнесийн орлого доголдсонтой холбоотойгоор хуваарь зөрчигдсөн нь үнэн.

4.2. Өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлтөөс нийт 11,880,000 төгрөгийг төлсөн. Дээрх төлбөрийн 3,239,927 төгрөгийг нь үндсэн зээлд, харин 8,*******40,073 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн ба энэ талаар зээлдүүлэгч маргаангүй.

4.3. Зээлийн үндсэн төлбөр болох 2*******,000,000 төгрөгөөс 3,239,927 төгрөгийг хасахад  21,7*******0,073 төгрөг болж байгаа, үүнийг төлөхийг зөвшөөрч байна.

4.4. Харин хүүгийн 7,14*******,843 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, тооцоолол буруу. Энэ талаар шинжээч томилуулж тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүйд гомдолтой байна.

4.*******. Мөн нэхэмжлэгч нь *******23 оны 0******* дугаар сард гэрээнээс татгалзаж нэхэмжлэлээ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд тухайн үед нэхэмжлэлийн үнийн дүн 3*******,000,000 төгрөг байсан.

Гэтэл тухайн нэхэмжлэлд дурдсан хаяг нь бидний түр оршин суух хаягаар өгсөн байснаас шалтгаалж уг хаягтаа байдаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас 2 удаа татгалзсан байсан. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******23 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэл нь нэмэгдсэн үнийн дүнтэй болсныг  шүүхэд тайлбарласан боловч авч хэлэлцээгүй.

4.*******. Мөн шүүх зээлийн хүүг оруулан алдангийг тооцсонд гомдолтой байна. Гэтэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.******* дахь хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэж заасан.

Хүү болон алдангийн тооцооллыг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, өмнө нь гэрээг цуцалж, шүүхэд хандаж байсан, ашиг орлого багатай байгаа тул зээл төлөх хугацааг бүтэн 1 жилээр хойшлуулах талаар амаар харилцан тохиролцож байсан зэргийг үндэслэн хүү болон алдангийг төлөхийг эс зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн үндсэн төлбөр болох 21,7*******0,073 төгрөгийг гаргуулж, үлдэх 21,*******2,*******32 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

*******. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

*******.1. Үндсэн зээл болон хүүгийн талаар маргаан байхгүй гэж байна, алдангийн талаар маргаж байсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2 хуудас хүснэгтийн 2 дахь хуудаст нь алдангийн тооцоолол байгаа. Тооцоололд сар бүр төлөх ёстой байсан үүргийг заасан, төлсөн болон төлөөгүй дүнг заасан. Тухайлбал *******22 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр төлөлтүүд орж ирсэн учраас алдангийн тооцооллоо тухайн өдөр зогсоосон. Энэ мэтээр тооцооллуудаа зогсоогоод *******23 оны 07 дугаар сарын *******-ны өдөр тооцооллоо дуусгаад алдангийн тооцоог үргэлжлүүлэхгүй хаасан байгаа. Энэ бүх дүнг хоногоор нь тооцох юм бол 14,000,000 төгрөгийн алданги гарч байгаа. *******23 оны 02 дугаар сараас нэхэмжлэл гаргасан гэдэг нь үндэслэлгүй. *******23 оны 0******* дугаар сард хариуцагч талтай уулзаж ярилцаж байсан. Хаягийг нь бичиж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягтаа байдаггүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болоод хугацаа алдаж байсан, хэрэгсэхгүй болгосонтой холбоотой гомдол гаргаж байсан. Гэрээ цуцлах мэдэгдэл, санал хариуцагчид хүрснээр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаад түүнийг нь хариуцагч гардаж авснаар мэдэгдэл нь хүчин төгөлдөр болно гэж үзэж байна. *******23 оны 07 дугаар сарын *******-ны өдрөөс тооцоолол гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,7*******0,073 төгрөг, зээлийн хүү 7,14*******,834 төгрөг, алданги 14,0**************,*******90 төгрөг, нийт 42,9*******2,*******0******* төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлээс үндсэн зээл 21,7*******0,073 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зээлийн хүүгээс алданги тооцсон, мөн өмнө нь шүүхэд хандсан байхад хүү зогсоогүй, ... ковид цар тахлын нөхцөл байдлаас ашиг орлого бага байсан” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтыг тогтоон, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

3.1.Тодруулбал, талууд *******21 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ё.******* нь 2*******,*******00,000 төгрөгийг *******21 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс, *******24 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, 3 жилийн хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэй зээлдэгч П.*******д зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-.../

3.2.Зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгч шилжүүлэн авсан үйл баримтад зохигч маргаагүй.

3.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан *******21 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн  зээлийн гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Талууд гэрээний 3.*******, 3.7 дахь заалтад хүү болон алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

3.4. Гэрээний 3.*******-д зээлдэгч нь 1,14*******,000 төгрөгийг   сар бүрийн 29-ний өдөр ХААН банкны *******07*******397412 тоот данс руу шилжүүлж, 3******* сарын дотор үндсэн болон хүүгийн хамт төлөхөөр талууд тохиролцсон байна.

Хариуцагч П.******* нь зээлийн үүргээс 11,880,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч гэрээгээр тогтоосон дээрх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,239,927 төгрөг, зээлийн хүүд 8,*******97,*******93 төгрөг гэж суутган тооцсон нь үндэслэлтэй байна.

 

3.*******. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон *******23 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн байдлаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл болон зээлийн хүү, алдангийг тооцоолж шүүхэд хандсанаар талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан байх тул энэхүү тооцоололд үндэслэн зээлийн хүү, алдангийг тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин хариуцагч нь *******23 оны 02 дугаар сард гэрээ цуцлагдсан гэх мэтгэлцээний байр сууриа баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч урьд шүүхэд хандахад хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсныг гэрээ цуцлагдсан нөхцөл байдалд хамааруулахгүй, учир нь нэхэмжлэгчийн гэрээ цуцлах хүсэл зориг тухайн үед хариуцагч талд хүрээгүй байна.

3.******* Хариуцагч талын зээлийн тооцоололд шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангаагүй үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Хэргийн баримтаас үзвэл ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******23 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******992 дугаартай захирамжаар”хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой, хүү, алдангийн тооцооллыг гаргахад тусгай мэдлэг шаардлагагүй” гэж үзээд хариуцагч талын шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасантай харшлаагүй байна.

3.7. Иймд анхан шатны шүүх дээрх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч П.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл 21,7*******0,073 төгрөг, зээлийн хүүд 7,14*******,843 төгрөг, алданги 14,0**************,*******90 төгрөг, нийт 42,9*******2,*******0******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.*******т олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн заасантай нийцсэн. Иймд хүү, алдангийн талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

4. Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гаргасанд хариуцагч маргаагүй байна.

4.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан *******21 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг үндэслэн талуудын хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1, 1**************.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ. 4.2.Тэрээр мөн хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1, 17******* дугаар зүйлийн 17*******.1 дэх хэсгийн заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох хариуцагч П.*******ийн өмчлөлийн, улсын эрхийн бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 18 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй. Шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

  Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийн 182/ШШ*******23/02824 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2 дугаар зүйлийн 1*******2.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******4,8*******3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                   

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ

ШҮҮГЧИД                                                Д.ЗОЛЗАЯА   

Ч.ЦЭНД