Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00394

 

 

 

 

 

 

 

     2024         02            26                                          210/МА2024/00394                

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/04068 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-******* ******* ******* ******* “******* ******* *******”-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 28,834,467 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Б.******* нь  аймгийн сумын багийн т нутагладаг малчин Ц.ыд үхэр, ямааг, Б.ынд адуу, хонио тавьж маллуулдаг. Б.******* суманд харьяалалгүй, бүртгэлгүй учир малчдын нэр дээр малаа тоолуулдаг юм.

1.2. 2012 оны 4 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд гарсан гал түймэрт Б.*******ын 220 хонь, 203 толгой ямаа нийт 423 толгой мал, 7 ханатай гэр, тавилга, малын саравч хашаа бүгд шатсан. Уг түймэр нь ******* ******* *******ын харьяа тасгийн ажилчид Хавирга өртөөнөөс баруун тийш цурам тавьж байгаад 145 дугаар километрийн 7 дугаар зуутын орчим гал алдсанаас болсон. Тухайн гал багийн дагуу айлуудын малыг бүгдийг шатаасан. тасгийн ажилчдын тавьсан цурам мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хойш чиглэлд шатаж , Гурванзагал сум түүнээсээ дамжаад , сум руу хүрсэн байдаг.

1.3. Хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу малчдаас хохирлоо гаргуулах талаар ярьж байна. Тэдгээр хүмүүс өөрсдийн хариуцлагагүйгээс болоод түймэр тавиад мал, гэр орон шатаасан зүйл байхгүй. Төмөр *******ын ажилчдын тавьсан цурамтай холбоотой гал гарсан үйл баримт тогтоогдсон.

1.4. Б.******* нь хоёр малчиндаа 7 ханатай, хоёр бүрээстэй иж бүрэн ашиглах гэр барьж өгч гэрийн дотор ор, шүүгээ, хувцасны шүүгээ, модон авдар, ширээ сандал, орос хулдаас, буйдан, ор зэрэг тавилга авч тохижуулж, 24м х 8м харьцаатай малын саравч барьсан байсан.

Хоёр малчин “мал бол биднийх биш Б.*******ын мал” гэж мэдүүлж тайлбарласан. Малыг тухайн үед үнэлэхдээ хурга, ишгийг тооцохгүй хассан. Нийт хөрөнгийг 40,750,000 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгч шүүхийн шатанд “ ” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн нийт учирсан хохиролд 28,834,4678 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, үнийн дүнг багасгаж байна.

Иймд хариуцагч ******* ******* ******* ******* ******* “******* ******* *******”-аас гэм хорын хохиролд 28,834,467 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол нэхэмжилж байна гэж ойлгосон. Хэргийн материалаас харахад нэхэмжлэгч нь иргэн Ц., Б. нартай мал маллах тохиролцоо байгуулсан байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгчийн малыг тухайн ажиллагч иргэн маллах, тарга тэвээр авхуулах, тоо толгойг нь бүрэн бүтэн байлгах үүрэг хүлээсэн гэж үзэж байна. Хөлсөөр ажиллах гэрээний хариу төлбөрт Ц., Б. нарт хашаа хороо, гэр, доторх тавилга эд зүйлсийг авч өгсөн онцлог байдал харагддаг. Хөлсөөр ажиллах гэрээний талууд ажиллуулагч, ажиллагч нар ажил үүргийн дагуу тухайн ажил үүрэг, түүнээс үүсэх эрх үүргийг хүлээх ёстой.

Тиймээс иргэн Ц., Б. нар гэрээгээр хүлээсэн зүйлийг эвдэх, устах, гэмтээх зүйлд хариуцлага хүлээх субъект гэж үзэх тул хариуцагч нь ******* ******* ******* биш иргэн Ц., Б. нар юм. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хэдийгээр Б.******* эд хөрөнгөөр хохирсон тул шаардах эрхтэй байж болох ч тэрхүү шаардах эрхээ хэнд хандаж гаргах вэ гэдэг нь маргааны зүйл.

2.2. 2010-2012 оны хооронд гарсан түймэр нь дан ганц ******* ******* *******ын ажилтны цурам тавьсан үйлдлээс болсон гэдэг нь тодорхойгүй. Энэ нэхэмжлэлээс өмнө иргэн н.Одсүрэнгийн үйлдлийн улмаас гарсан түймрийн хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хэрэгт өгсөн. Энэ шийтгэх тогтоол нь 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс тухайн бүсэд ой хээрийн түймэр гарч тэр түймрээс учирсан хохирлыг шийдвэрлэсэн тогтоол юм. Энэ ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ******* ******* ******* нь холбооны шугам зэргийг хамгаалж тасгийн ажилчид цурам тавих буюу хамгаалах ажиллагааг хийсэн. Бодит байдал дээр энэ хоёр түймэр хоорондоо нийлж унтраад, унтарсан байсан цог 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр салхины хүчин нөлөөгөөр дахин асаж нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг шатаасан үйл баримт байгаа. Тухайн өдөр харахын аргагүй салхитай, шороон шуурга шуурч байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч ярилаа. Энэ нь өөрөө байгалийн давагдашгүй хүчин нөхцөл бөгөөд хүний хүсэл зоригоос гадуур урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас үүссэнийг шүүх анхаарна биз.

2.3. Нэхэмжлэгч 7 ханатай гэр нэхэмжилдэг боловч Ц., Б. нар 6 ханатай гэр гэж мэдүүлдэг. Мөн тухайн гэр эд хогшил Б.*******ын өөрийнх нь өмчлөлийн зүйл биш, нэхэмжлэлээр малаа маллуулж гэр иж бүрэн тавилга, малын саравч авч өгсөн гэж тайлбарладаг. Хэрэгт нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлдээ дурдсан эдгээр тооны эд зүйлийг өмчилдөг, эзэмшдэг байсан гэх баримт огт байхгүй. Мөн 423 тооны малыг эзэмшдэг байсан гэдэг нь ямар нэг баримтаар тогтоогдоогүй.

Иймд Ц., Б. нарын өмнөөс нэхэмжлэгч Б.******* шаардах эрхгүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийн агуулга:

3.1. Гал тавьсан хүмүүс буруутай, гал түймэр гараагүй байсан бол иргэд хохирол амсахгүй байсан гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******аас 21,390,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 7,444,046 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,725 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* “******* ******* *******”-аас 264,902 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/04068 дугаартай шийдвэрийн зарим хэсэг болох нэхэмжлэлийн шаардлагаас 7,444,046 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т “Шүүх нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоор итгэлээр үнэлнэ.”,“нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг бүрэн гүйцэд бодитой үнэлсэнгүй. Тухайлбал:

5.1.1. Ой хээрийн түймрийн хохирол тогтоосон актын хавсралтын 10-рт “Баамуугийн сум, баг, гэж хохирол гэх хүснэгтэд “мал, гэр, эд зүйл, хашаа саравч” гэж, хохирогчоор ******* оролцож байгааг “хохирогч” гэх хүснэгтэд бичсэн.

5.1.2. 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн газраас орон нутгийн үнэлгээний комиссоор үнэлгээ хийлгэсэн баримтын тайлбар хэсэгт “хохирогч *******ын мал, гэр, эд хогшил, 24*8м-ийн харьцаатай хашаа, саравч” гэж бичигдсэн.

5.1.3. Б.******* анх хохирогчоор тогтоогдсон тогтоол,

5.1.4. 2012 оны 10 дугаар сарын 20-нд Б.*******ын хохирогчоор байцаагдсан тэмдэглэл,

5.1.5. 2012 оны 12 дугаар сарын 24-нд гэрчээр Б. байцаагдсан тэмдэглэл

5.1.6. Мөн оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ц.ы гэрчээр байцаагдсан мэдүүлэг зэрэгт малыг хэний мал болох, яагаад хэний нэр дээр тоологддог болохыг гэрчлэхээс гадна гэр, эд зүйл, хашаа саравч Б.*******ын хөрөнгө болохыг тодорхойлж гэрчилсэн ба ялангуяа гэрт амьдарч байсан гэх малчин Б. “...гэр, хашаа саравч, эд зүйл нь Б.*******ынх учраас миний бие хохирогчоор оролцохгүй...” гэж тодорхой мэдүүлсэн байдаг.

Гэтэл шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч гэр, хашаа саравч Б.*******ынх биш, гэр авч өгч тохижуулсан гэж бичсэн, малын саравч барьж өгсөн гэсэн. Энэ нь малчиндаа ажлын хөлсөнд нь өгсөн гэж ямар ч баримт нотолгоогүй өөрийн бодлоор дүгнэлт хийж ярьсан.

5.2. Б.*******, Б. нар “7 ханатай гэр авч барьж өгсөн, өмчлөлд нь өгсөн юм байхгүй, малдаа, малын эзэн хашаа саравч барьж өгсөн” гэж мэдүүлдэг.  Түймэр болох үед Ц.ы гэр ын эрэгт ойрхон буусан учир малын хашаа хороо тэнд байсан, малын хагас нь шатаагүй үлдсэн.

Харин ын хойд эрэг дээр байсан өвөлжөө /хашаа саравч/ тэнд бариатай байсан Б.*******ын 7 ханатай гэр, тавилгын хамт суурин дээрээ шатсан гэдэг юм.

5.3. Б.*******ын мал гэдэгт маргаан үүсэх магадлалтай гэдэг үүднээс мал хэний мал болохыг нотлох асуудалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие анхаарч гэр, бараа, саравч хашааны талаар шүүх хурлаас өмнө маргаангүй гэх үүднээс гэрчүүдээс тодотгох асуудал тавьж байгаагүй болно.

Гэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан бичгийн нотлох баримтуудад 7 ханатай гэр, хашаа саравч, гэрийн доторх тавилга Б.ынх гэдгийг нотолсон баримт нэг ч байхгүй байхад шүүх нотлох баримтыг хариуцагч талын таамаг тайлбарыг үндэслэн гэр, тавилга, хашаа саравч нэхэмжлэгчийнх болох нь гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдохгүй байна” гэж хэт нэг талыг барьсан үндэсгүй дүгнэлт хийсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүхийн мэтгэлцээний үед мэдүүлсэн зохигчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэлгүйгээр шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй хэргийн прокурорын тогтоол, бусад баримт зэрэгт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

6.2. Түймрийн улмаас шатаж хорогдсон гэх 423 толгой хонь, ямаа нь нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлийн мал болох, улмаар гэм хорын улмаас хохирлыг шаардах этгээд мөн болох нь баримтаар нотлогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний зүгээс нэхэмжлэгчийн нэр дээр шатсан гэх 423 толгой хонь, ямаа тоологдож байсан эсэхийг аймгийн Архивын тасгаас баримтаар гаргуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.*******ын нэр дээр тоологдсон мал толлогын баримт байдаггүй.

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь 423 толгой хонь, ямаатай байсан, тэдгээр нь хээрийн түймэрт шатаж хорогдсон гэдгийг нотолсон ямар ч баримт хэрэгт байхгүй байхад шүүхээс хэт нэг талыг баримтлан зөвхөн 2012 онд Цагдаагийн газарт хохирогчоор мэдүүлэг өгсөн баримтыг үндэслэн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.4. Түүнчлэн нэхэмжлэгч Б.******* нь малчин Ц., Б. нарынд хэдэн тооны тавиул малтай байсан, хэчнээн толгой малаа тэднээр маллуулдаг гэдгийг зөвхөн 2012 оны мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгт үндэслэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Тэдгээрийн хооронд хийсэн гэрээ хэлцэл байхгүй. Малчин Ц., Б. нарынд малаа маллуулахаар орхихдоо нийт хэдэн толгой мал хүлээлцсэн нь тодорхой бус, өөр бусад баримтаар давхар нотлогддоггүй.

6.5. Нэхэмжлэгчийн 423 толгой мал байсан, тэдгээр нь түймэрт өртөж шатсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогддоггүй бөгөөд хохирол бодит байдалд нийцээгүй.

6.6. Хэрэгт нэхэмжлэгчийн мал шатсан тухай, тэдгээрийг устгалд оруулсан тухай ямар ч баримт байдаггүй. Мөн 2012 оны 4 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд гарсан тал хээрийн түймэрт өртөж шатаж хорогдсон 423 толгой малын сэг, зэмийг булж устгасан баримт сумын Засаг даргын тамгын газрын архивд үйлдэгдээгүй тул дээрх тооны малаа түймэрт алдсан гэх шаардлага эргэлзээтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

7.1. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Б.*******ын мал байсан гэдэг нь тогтоогдсон.

Тухайн нутагт нэхэмжлэгчийн ах, дүү нар нь байсан учраас Б., Ц. нарын нэр дээр мал нь тоологдож явсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.1. Бусдын гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд хор хохирол учирсан бол гэм буруутай этгээдээс эд хөрөнгө, учирсан хохирлоо шаардах эрхтэй. Мөн өөрийн эд хөрөнгөө өөрийн өмч болохоо нотлох шаардлагатай.

8.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.******* нь эд хогшил, хашааг өмчилдөг байсан талаарх баримт байдаггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргийг биелүүлээгүй.

Шүүхээс 7,444,046 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* “******* ******* *******”-д холбогдуулан гэм хорын хохиролд 40,755,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 28,834,467 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч тал “... хүний хүсэл зоригоос гадуур урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас гал гарсан. Мөн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул хохирлоо Ц., Б. нараас шаардах эрх нь нээлттэй. Манайх хариуцагч биш...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг 21,390,420 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв.

3.1. *******-******* ******* ******* ******* “******* ******* *******”-ын   аймаг дахь тасгийн дарга нарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тус тасгийн ажилчид 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сумын багийн нутагт байрлах тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш ******* *******ын 145 километрийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос галын цурам тавьж байхдаа гал алдаж тал хээрийн түймэр тавьж аймгийн , Гурванзагал, , сумдын нутаг дэвсгэр, сумын иргэдэд онц их хохирол учруулсан. Түймрийн улмаас малчин Б., Ц. нарын мал, эд хөрөнгө нэрвэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 21-23, 29/  

3.2. аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаартай тогтоолоор ******* ******* *******ын тасгийн ажилчдын гал түймэр тавьсантай холбогдуулан гэмт хэрэгт шалгаж байсан эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /1хх-164/

3.3. Дээрх баримтуудаар хариуцагч *******-******* ******* ******* ******* “******* ******* *******”-ын ажилчдын гэм буруутай үйлдэл тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Б.*******ын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

3.4. Нэхэмжлэгч Б.******* нь малчин Б., Ц. нартай харилцан тохиролцон тэдгээрээр өөрийн хонь, ямааг маллуулдаг байсан, малчин Б., Ц. нарын нэр дээр мал бүртгэлтэй байсан болох нь 2011 оны жилийн эцсийн малын тооллогын нэгтгэлийн “А” данс, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр малчин Б.ын, 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ц.ы өгсөн гэрчийн мэдүүлэг, аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /1хх 34, 35, 136-140, 181, 182, 188, 189/

3.5. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.*******  нь 423 толгой мал /хонь, ямаа/ гал түймэрт өртөж шатсан хохирлоо шүүхийн журмаар томилогдсон шинжээч “ эстимэйт” ХХК-ийн үнэлээг үндэслэн 21,390,420 төгрөг нэхэмжилсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

3.6. Харин гал түймэрт өртсөн гэх гэр, тавилга, малын хашаа, саравч нь Б.*******ын эд хөрөнгө гэдэг нь хэргийн баримтаар эргэлзээгүй нотлогдоогүй тул нэхэмжлэгчид 7,444,046 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийн бодит хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй.

Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох сумын Цагдаагийн газрын 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн үнэлгээний комиссын Эд хөрөнгийн үнэлгээ, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б.*******ын хохирогчоор байцаагдсан тэмдэглэл, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Б.ын байцаагдсан тэмдэглэл, 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн гэрч Ц.ы байцаагдсан тэмдэглэл зэргээр гал түймэрт шатсан дээрх эд зүйл нь нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлийнх гэдэг нь эргэлзээгүй нотлогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.*******ын гэр, гэрийн эд хогшил, малын хашаа, саравч гал түймэрт өртөж шатсаны улмаас түүнд 7,444,046 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 21,390,420 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 7,444,046 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/04068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,055 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                         

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

   ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

   Ч.ЦЭНД