Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00422

 

 

 

 

 

 

      *******24         03            01                                               210/МА*******24/00422                       

 

 

М.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ*******23/05014 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******д холбогдох,

 

59,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.булаг, хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч М.******* нь түүхий эд худалдан авах ажил эрхэлж байхдаа 5 ажилтантай байсан, түүний нэг нь хариуцагч Д.******* байсан.

1.2. Түүхийн эдийн агуулах худалдан авах зорилгоор Д.*******гээр дамжуулан “*******” ХХК-ийн захирал Г.Цээпилмаа, түүний нөхөр П.*******, түүний хүүхдүүд Э.Анхбаяр, Э.Энхбаяр нартай уулзаад******* дүүрэг ******* дугаар хороо, эмээлт захад байрлах 5000 м.кв газар, хашааг 13,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээг П.*******, Д.******* нар авч яваад миний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. ,

Худалдан авсан тухайн үл хөдлөх хөрөнгө нь ны барьцаанд байсан. Уг агуулахыг худалдаж авахын тулд Д.*******г явуулж тай уулзуулахад “зээлийн эдийн засагч н.*******тай уулзчихлаа, авч болно гэж байна. 46,800,000 төгрөгийг ны дансанд хийчихвэл шууд чиний нэр дээр шилжүүлнэ” гэж байна” гээд надаас *******10 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.******* нь өөрийн ХААН ны ******* дугаартай дансаар 46,800,000 төгрөг, үйлчилгээний хураамж 550,000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд “ ны дансанд тушаачихлаа, одоо объектыг нэр дээр чинь шилжүүлэх үлдсэн” гээд мөнгө тушаасан баримт надад өгсөн.

Гэтэл наас нэр шилжүүлэхэд саад учирсан тул эхлээд “*******” ХХК-руу шилжүүлээд дараа нь над руу шилжүүлэхээр болсон гэж Д.******* хэлсэн. Ингээд *******10 оны 12 дугаар сарын *******-ны өдөр болон “*******” ХХК нь 4-4/555 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан үл хөлдөх хөрөнгийг тус компанид шилжүүлсэн.

Д.******* нь М.*******г төлөөлөн төлбөр төлсөн гэдэг утгаараа наас “*******” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Д.******* нь тухайн нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан шалтгаан нь “*******” ХХК-ийн захирал н.Цээпилтэй хариуцагч Д.******* нь хуйвалдаж тус компаниас объектын үнэнд төлсөн 46,800,000 төгрөгийг авсан гэх баримт гаргасан байсан. Үүний дараа М.******* өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж, “*******” компани ны хооронд байгуулсан гэрээ хууль бус, 46,800,000 төгрөгийг М.******* өөрөө төлсөн учир өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

1.3. Хариуцагчид 46,800,000 төгрөгийг нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг авахаар шилжүүлж байгаа боловч гэрээ хийхийг даалгаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна гээд хариуцагч тус хөрөнгийн эзэн болоод дууссан. Хариуцагч нь залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн. “*******” компаниас энэ хөрөнгийг худалдан авч байгаа хуурамч гэрээ хийгээд дараа нь олон компани руу шилжүүлэх процесс явагдсан. Гэтэл 11 жилийн дараа гэхэд******* дүүргийн шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх явцад хариуцагч нь агуулахыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг.

1.4. Д.******* нь М.*******д 46,800,000 төгрөгийг шилжүүлсэн, зээл, төлбөр байсан гэж тайлбарладаг. Тус тайлбар******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02134 дугаартай шийдвэр гарсан иргэний хэргийн шүүх хуралдаан дээр яригддаг. Тийм ч учраас шүүхэд 46,800,000 төгрөг төлсөн гэдэг баримтыг тус шүүхийн архиваас тамга, тэмдэг даруулж тус үйл баримтыг хянан хэлэлцсэн гэдгийг нотлохын тулд энэ шүүхэд гаргаж өгсөн.

1.5. Хариуцагчийн зүгээс гаргасан 61 хуудас баримт буюу шүүхийн шийдвэрүүд нь манай нэхэмжлэлтэй хамааралгүй. 46,800,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзсан учраас энэ нь хариуцагчийн мөнгө гэж тайлбарладаг. *******18 оны баримтаас хойш агуулахын төлбөрт 46,800,000 төгрөг төлсөн гэдэг баримт хянан хэлэлцэгдсэн. *******21 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.

1.6.******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохдоо 46,800,000 төгрөгөө нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй гэж дурдсан байгаа. Д.******* нь “*******” компаниас буцаан авсан боловч нэхэмжлэгч М.*******д буцааж өгөөгүй болохыг давж заалдах шатны шүүх тогтоосон.

1.7. Хариуцагч нь гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тиймээс иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Манай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамтран ажиллах журам хамаарахгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн агуулахын төлбөр болох 46,800,000 төгрөг, газрыг хашааны хамт хариуцагч ашиглаж байгаа, хашааг 13,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч авсан тул нийт 59,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие М.*******тай хамтран ажиллаж 14 жил болсон.  Шүүхээс хамтран ажилласан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан.

2.2. Нэхэмжлэгч М.******* нь удаа дараа намайг гүтгэн доромжилж, цагдаад хүртэл гомдол гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч шиг шүүх хурал болгон дээр элдвээр доромжилж, 10 жил шүүх цагдаагийн байгууллагаар явж байна.

2.3. М.*******гийн оруулсан мөнгө төгрөг, хөрөнгө гэж байгаагүй, хоёулаа нийлж тэр агуулахыг барьж хүйтэнд хөрж, халуунд халж, би ачаагаа аваад наашаа Улаанбаатар хотод ирж зардаг, М.******* *******- аймагтаа түүхий эдээ бэлдэж наашаа ачуулдаг үйл ажиллагаатай байсан. *******- аймгаас ирсэн түүхий эдийг зарах гэхээр жишээлбэл 3000 арьс байлаа гэхэд 50-60 арьс үлддэг, ханш унаад хонох шаардлага гарвал арьсаа буулгах шаардлага гардаг байлаа.

2.4. Тэгээд Улаанбаатар хотод агуулах авсан нь дээр юм байна гэж үзээд би эмээлтэд агуулах зарна гэсэн зарын дагуу очиж манаачтай нь уулзахад нэг утасны дугаар өгснөөр “Цэцэн дүнгээ” компанийн эзэн П.Цээпилмаа гэдэг хүнтэй утсаар холбогдож, тэр агуулахыг авахаар болоход ны барьцаанд байгаа гэсэн. Ингээд дээр очиж уулзахад “... “*******” компанийн зээлийн төлбөр 46,800,000 төгрөг байгаа, та хэрэв авахаар бол 46,800,000 төгрөгийг төлөөд авч болно” гэсэн. М.******* руу  түүхий эд авахуулахаар 48,000,000 төгрөг шилжүүлсэн байсан тул “агуулахын объект авахаар болсон талаараа хэлж мөнгө шилжүүлээрэй” гэхэд 46,800,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ингэж би *******10 оны 12 дугаар сард агуулахыг суллаж авсан.

2.5. Би Эмээлтийн агуулахыг авах гээд 46,800,000 төгрөгөө тушаасан. анд байгаа гэрчилгээ албан ёсны гэрчилгээ, “*******” компанийн захирал П.Цээпилийн нөхөр бас нэг гэрчилгээ гаргуулаад шатахуун зээлээр авсан байна гэсэн тул би Захиргааны хэргийн шүүхэд хандсан байхад М.******* нь эмээлтийн агуулахыг булаацалдаж орж ирснээр энэ маргаан бөөн юм болсон.

2.6. Ингээд өгсөн авснаа буцаая, бүх үйл ажиллагаагаа зогсооё, шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол болохгүй юм байна гээд *******13 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн М.******* бид хоёрын асуудал шүүхээр явж эхэлсэн.

Гэтэл М.******* нь өнөөдөр газар аваарай гэж шилжүүлсэн 46,800,000 төгрөгөө авна гэж хүн чанаргүй аашилж нэхэмжилж байна. Өмнө нь******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн адил нэхэмжлэл гаргаж байсан ба тухайн үед би тайлбар баримтуудаа өгч байх үед нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч байсан. Удаа дараа залилан хийдэг гэж гүтгэдэг, төдийгөөс өдийг хүртэлх үйл ажиллагааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй байж хурал болгон дээр орж ирээд намайг гүтгэдэг. 13,000,000 төгрөгийн шаардлагын тухайд нэхэмжлэгч над руу шилжүүлээгүй, нэхэмжлэгчийн ах нь шилжүүлсэн. Учир нь нэхэмжлэгчийн ах нь гурил зардаг байсан, надаас дандаа мөнгө зээлдэг байсан. Тус зээлсэн мөнгөө л буцааж төлдөг байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Д.*******д холбогдуулан******* дүүрэг, *******-р хороо, Эмээлт захад байрлах 948 м.кв талбайтай агуулахын үнэд төлсөн 46,800,000 төгрөг, газрын үнэнд төлсөн 13,000,000 төгрөг, нийт 59,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч булагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. М.*******гийн нэхэмжилж буй төлбөр болох 46,800,000 төгрөг нь******* дүүргийн ******* дугаар хороо Эмээлтэд байрлах 948 м.кв агуулахын төлбөр бөгөөд уг төлбөрийг Д.*******гээр дамжуулж М.******* төлж наас худалдаж авсан тул уг хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан Нийслэлийн шүүх *******21 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1734 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дараа *******22 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх анхаарч үзээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн нь хуульд нийцээгүй.

4.2. М.******* хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд Д.******* “энэ төлбөр нь миний *******10 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 48,000,000 төгрөг. Хэрэв 46,800,000 төгрөг шилжүүлсэн юм бол яагаад надаас нэхэмжлэхгүй байгаа юм бэ. Харин би өөрийнхөө 46,000,000 төгрөгөө буцаан авсан даруйдаа наас үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан” гэж маргасныг шүүх шийдвэрлэсэн.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******21 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1734 дугаартай магадлалаар “М.*******гаас шилжүүлсэн 46,800,000 төгрөгийг Д.******* нь “*******” ХХК-аас буцаан авсан бөгөөд уг төлбөрийг М.*******д буцааж өгөөгүй үйл баримт тогтоогджээ. 46,800,000 төгрөгийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй” гэж шийдвэрлэсэн.

4.3. Д.*******д уг төлбөрийг М.*******гаас шилжүүлсэн, уг мөнгө М.*******гийнх болохыг шүүх тогтоосон. Энэ төлбөрийн талаар шийдвэрлэсэн өөр бусад ямар ч шүүхийн шийдвэр байхгүй байхад шүүх *******22 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ*******22/01373 дугаартай шийдвэрээр тогтоогдож байгаа мэт илт нэг талд нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан хэргийн 1 хавтас 154-160 хуудсанд авагдсан нотлох баримтуудыг үгүйсгээгүй. Уг баримтуудыг шүүх үнэлээгүй. Мөн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, үгүйсгэсэн талаар дурдаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. 3 шатны шүүх М.*******, Д.******* нарын 14 жил хамтран ажилласан талаар тогтоосон. Энэ хэрэг 9 жилийн хугацаанд шүүхээр хянагдаж байхад М.******* нэг ч удаа өөрийн хөрөнгө мөнгө гэж маргаж, гомдол гаргаж байгаагүй.

 Гэтэл М.******* Эмээлтэд байрлах объект авсан 46,800,000 төгрөгийг өөрийн мөнгө гэж үзсэн нь хамтарч үйл ажиллагаа явуулж хамтын үр дүнд бий болсон хөрөнгийг хуваасан хэргийн нэг хэсэг нь юм.

5.2. Энэ нөхцөл байдлын хувьд хэрэгт Д.******* М.******* нарын хамтын бизнесийн үйл ажиллагааны талаар хамтран ажилласныг тогтоосон, үр дүнд бий болсон хөрөнгийг хуваасан шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн  шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан агуулахын төлбөр болох 46,800,000 төгрөг, хашааны үнэ 13,000,000 төгрөг, нийт 59,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “...бид хамтран ажиллаж байсан, энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн..., М.*******д би 48,000,000 төгрөг шилжүүлсэн байсан, агуулах авахаар уг мөнгөө буцаан авсан ..., ... мөн 13,000,000 төгрөгийг М.*******гаас аваагүй, түүний ах зээлсэн мөнгөө буцаан төлсөн ...” гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Д.*******гийн нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох  хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ*******22/01373 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******22 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА*******22/01273 дугаартай магадлал хэрэгт авагдсан байна.

Дээрх шүүхийн шийдвэрт “ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон ... шинжээчийн дүгнэлтэд .. нэхэмжлэгч Д.*******гээс хариуцагч М.*******гийн “ХААН ” ХК дахь 5315055243, 4315091441 тоот дансанд *******03 оноос *******12 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 15,757,407,100 төгрөгийн, мөн *******13 онд 2,938,742,000 төгрөг /нийт 18,696,149,100/-ийн шилжүүлэг хийгдсэн байна гэснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон “Дабль аксиом аудит” ХХК-ийн хараат бус аудитын тайлантай харьцуулахад хол зөрүүтэй биш байна” гэж дүгнэсэн байна. Улмаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч М.*******гаас 408,719,256 төгрөгийг гаргуулж Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 389,100,540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэвээр үлдээсэн магадлал гаргажээ. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны *******22 оны 10 дугааро сарын 10-ны өдрийн 1050 дугаартай тогтоолоор хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1хх47, 49-98/

Иймээс хамтран ажилласантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... би М.*******д 48,000,000 төгрөг шилжүүлсэн, ... ах Сүхбаатарт 13,000,000 төгрөг зээлдүүлсэн, ... шилжүүлсэн мөнгөө буцаан авсан” гэх агуулгаар тайлбарласан байна.

4.1. Хэргийн нотлох баримтаар Д.******* нь түүхий эд авахуулах зорилгоор *******10 оны 10 сарын 12-ны өдөр М.*******гийн ХААН ХК дахь тоот данс руу 48,000,000 төгрөгийг “орлого” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, М.******* нь мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр 46,800,000 төгрөгийг “шилжүүлэг н.Сүхбаатар” гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

4.2. Хэргийн 1 дүгээр хавтасны 156 дахь талд хариуцагч Д.*******гийн *******13 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гараар үйлдсэн бичмэл баримт авагджээ.

Уг баримтад “ ны өмчлөлийн -ийн ******* дугаар хорооны Эмээлтэд байрлах 948 м.кв агуулахын зориулалттай барилгыг худалдан авахаар М.*******гаас 46,800,000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 550,000 төгрөг авч ны тусгай активын тоот дансанд шилжүүлсэн нь үнэн болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Д.******* нь агуулах худалдан авах зорилгоор М.*******гаас мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. 

4.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заажээ.

Нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үеийг *******13 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс тоолбол *******16 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна.

Хэрэгт авагдсан М.*******гийн нэхэмжлэлтэй, “ ” ХХК, “- ” ХХК, ны эрх хүлээн авагч, Б., Д.*******, Б., Б.,  нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.   

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ*******23/05014 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “106 дугаар зүйлийн 106.1” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                   

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

   ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

   Ч.ЦЭНД