Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 93

 

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Э.Энхбат,

Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

....... дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1111111111111 дугаартай, 11 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.Н-, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ........ төрсөн, ........ настай, эрэгтэй,[1] бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...............оршин суух бүртгэлтэй болсон гэх, хэрэг хариуцах чадвартай[2], регистрийн дугаар .........., урьд

1. ....... дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заанаар оногдуулсан хорих ялын таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан[3],

2. ....... дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 359 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр ....... дүүргийн шүүхийн 1999 оны 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн  эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон[4],

3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 709 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....... дүүргийн шүүхийн 2000 оны 359 дүгээр талсан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жилийн хорих ялаар шийтгүүлж[5], 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан[6],

4. ....... дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 жил 6 сарын хугацаагаар тогтоож[7] шийдвэрлэснийг ....... дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 87 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 6 сарын хорих ялыг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял болгон өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 5 жилийн хорих ял эдлэхээр тогтоож[8], 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан[9],

5. ....... дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж[10], Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх (Багануур дүүрэг)-ийн шүүхийн шүүгчийн 2015 оны 50 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан[11].

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Н- нь:

1. 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ........... дүүргийн 17 дугаар хороо, 71-12б тоотод орших иргэн Ш-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 5000 төгрөг зэргийг хулгайлан авч, 425.000 төгрөгийн хохирол хаалганы цоожийг эвдсэний улмаас 10.000 төгрөгийн хор уршиг учруулан, нийт 435.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ........... дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5-44 тоотод орших иргэн Л-гийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 42 инчийн зурагт хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол, хаалганы цоожийг эвдсэний улмаас 10.000 төгрөгийн хор уршиг учруулан, нийт 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 3-ны өдрийн хооронд ........... дүүргийн 19 дүгээр хороо, 100 модны зуслангийн задгайд орших М-гийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 40 инчийн Монел маркийн зурагт, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол, хаалганы цоожийг эвдсэний улмаас 5.000 төгрөгийн хор уршиг учруулан, нийт 605.000 төгрөгийн хохирол учруулсан, 

4. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ........... дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 338 тоотод орших иргэн О.М-ийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Ленова маркийн зөөврийн компьютер хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ........... дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгай тоотод орших Т-ын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн LG зурагт, 32 инчийн Монел зурагт зэрэг эд зүйл хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан,  

6. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ....... дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Г-ийн гэрээс Sharp маркийн LCD зурагт, “Samsung Galaxy s-2” маркийн гар утас, хар өнгийн хромон гутал, зүүлт, гэрийн түлхүүр, гар утас, үүргэвч зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 4.384.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ....... дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Ц.Б-ын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, Funai маркийн 32 инчийн LCD зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол, монгол гэрийн хаалгыг эвдсэний улмаас 400.000 төгрөгийн хор уршиг учруулан, нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ....... дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” караокены текний араас Э.Б-ийн пасктай бэлэн 350.000 төгрөгийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ....... дүүргийн 3 дугаар хороо, .........гийн 25 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн гэрт нэвтрэн орж, алтан ээмэг, алтан бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж,  2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10-12 цагийн хооронд ....... дүүргийн 29 дүгээр хороо, “Сүү” ХК-ийн хойд талд байрлах иргэн Т.Г-тийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, LG маркийн 42 инчийн LCD зурагтыг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол, монгол гэрийн хаалгыг эвдсэний улмаас 150.000 төгрөгийн хор уршиг учруулан, нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ....... дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Т-ийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 1.215.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ....... дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны задгайд оршин суух иргэн Д.О-ы эзэмшлийн монгол гэрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ....... дүүргийн 3 дугаар хороо, .........гийн 43 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Н.Б-ын байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, “Samsung” маркийн 42 инчийн LED зурагт, “Sony” маркийн зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг хулгайлж, 1.460.000 төгрөгийн хохирол,

Мөн тоотод оршин суух иргэн Л.П-ийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, гар утас зэргийг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол, 80.000 төгрөгийн хор уршиг учруулан, нийт 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ....... дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Г.М-ний гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, “LG” маркийн 42 инчийн LCD зурагт, орны даавуу зэргийг хулгайлж, 505.000 төгрөгийн хохирол, 3.000 төгрөгийн хор уршиг учруулан, нийт 508.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ....... дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Н-гийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтрэн орж, 40 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер, улаан эрээн орны бүтээлэг зэргийг хулгайлж, 1.030.000 төгрөгийн хохирол, 40.000 төгрөгийн хор уршиг учруулан, нийт 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ....... дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 68 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн Д.О-ы байшингийн цонхны салхивчийг түлхэн нэвтэрч “Samsung” маркийн 43 инчийн зурагт, 2 ширхэг булган малгай, зургийн аппарат зэргийг хулгайлж, 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ....... дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны орчим иргэн Н.Э-ын “I Phone 6” загварын гар утас, бэлэн 1.780.000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 2.356.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ....... дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 15 тоотод оршин суух иргэн Э.Э-ын өвлийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж, “BSB” маркийн 32 инчийн зурагт, дөрвөн талтай булган малгай, хүрэн модон хайрцагтай шилэн шатар, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгжний хослол 1 ширхэг, “Sony”, “Nokia” маркийн гар утас, мөнгөн очир, нэг шил дарс, бэлэн 350.000 төгрөг зэргийг хулгайлж, 1.248.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ....... дүүргийн 16 дугаар хороо, “Дэлгэрэх” дэн буудлаар үйлчлүүлж байхдаа иргэн Л.Б-гийн “I Phone plus-6” гар утас, монетан бөгж, 127 АНУ-ын мөнгөн дэвсгэрт, бэлэн 300.000 төгрөгийг авч, нийт 1.335.799 төгрөгийн хохирол,

20. Мөн иргэн Н.А-ийн “I Phone 7” гар утас, бэлэн 150.000 төгрөгийг авч, нийт 1.109.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу дээрх үйлдлүүдийн улмаас бусдад нийт 23.930.999 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

- Хулгайлах гэмт хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Н- нь

1. 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ........... дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 71 дүгээр гудамж, Нүүдлийн 12б тоотод орших иргэн Ш-ийн монгол гэрийн цоожийг эвдлэн, нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 5000 төгрөг зэргийг хулгайлан авч, 430.000 төгрөгийн шууд хохирол, 10.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр...ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Миний араас эхнэр Орхонтуяа хүүхдүүдийн хамт 07 цаг өнгөрч байхад ажил, сургуульдаа явах гэж гарсан байсан. Өдөр 14 цагийн орчим том охин Д гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой...гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараагүй...байсан учраас охин маань хажуу айлын Балжинням гэдэг хүний утсаар залгаад “манайд хүн ороод таны мөнгөн аяга, бурханы өмнө байсан мөнгө байхгүй байна” гэхээр нь....ажил дээрээсээ цагдаад дуудлага өгөөд гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн гэрийн эд зүйлүүд эмх замбараагүй байсан. Манай гэрээс 5.000 төгрөг, дунд гарын шинэ цагийн хоёр ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан... Миний алдсан нэг мөнгөн аягыг 2011 онд “Мөнгөн Завъяа” дэлгүүрээс 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрөө хэрэглэж байсан хуучин дотор нь харалсан, доод суурь нь хонхойсон сэвтэй аяга. Нөгөөх нь 2014 онд бэлгэнд авч байсан “найз нөхдөөс нь дурсгав” гэсэн бичигтэй шинэ аяга байсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 114, 115),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (6 хавтаст хэргийн 127), 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 103-108),

- Эд зүйлийн үнэлгээ 420.000 төгрөг, 10.000 төгрөг нийт 430.000 төгрөг (6 хавтаст хэргийн 116, 7 хавтаст хэргийн 110),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлд “...2015 оны 5 дугаар сард манай гэрийн хаалгыг эвдэн хулгайч орж мөнгөн аяга 2 ширхэг, 5000 төгрөг хулгайд алдсан нь үнэн гэснийг сэжигтэн Б.Н-аар заалган, гэрэл зургийн бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (7 хавтаст хэргийн 27, 31),

 

2. 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ........... дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5-44 тоотод орших иргэн Л-гийн монгол гэрийн хаалганы цүүг эвдлэн, нэвтрэн орж “Toshiba” брэндийн 42 инчийн зурагт хулгайлж, 600.000 төгрөгийн шууд хохирол, 10.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох,

- Хохирогч Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад...7 буудал орж ломбардны бичиг баримтаа сунгуулчихаад...гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд үүдний амбаар, гэрийн цоож эвдэрчихсэн...гэрээс зурагт хулгайд алдагдсан байсан. Би зурагтаа 2017 оны 7 дугаар сард 100 айлын BSB салбар дэлгүүрээс 680.000 төгрөгөөр худалдаж авсан. Манай зурагт...ын арын хэсэг буюу USB, DVD-ны залгуур хэсэг дотор талдаа хугарчихсан гэмтэлтэй...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 16),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 248-250, 7 дугаар хавтаст хэргийн 1-4),

- Эд зүйлийн үнэлгээ 600.000 төгрөг, 10.000 төгрөг нийт 610.000 төгрөг (7 хавтаст хэргийн 18, 109)

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Батжаргалын өгсөн: “...Б.Н- гэх хүнээс 2015 оны 6, 7 дугаар сарын үед “Toshiba” брэндийн зурагт...авсан...энэ зурагтыг 21 дүгээр хорооллын ломбардад...тавьсан байсан. Би ломбардын гадна хүлээж байгаад Б.Н-т мөнгө өгч оруулан авахуулсан... зурагтыг Б.Н- өөрийнхөө нэрээр ломбардад тавьсан байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 96),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлд “.............. дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5 дугаар гудамжны 44 тоотод байрлах айл байх ба уг тоотод хүн байхгүй цоожтой байсныг сэжигтэн Б.Н-аар заалган гэрэл зургийн бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (7 хавтаст хэргийн 27, 30),

 

3. 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 3-ны өдрийн хооронд ........... дүүргийн 19 дүгээр хороо, 100 модны зуслангийн задгайд орших М-гийн монгол гэрийн цоожыг эвдлэн, нэвтрэн орж, 40 инчийн “Моnel” брэндийн зурагт, 2 ширхэг хивс, DDSH-н суваг хүлээн авах станц, 2 ширхэг хөнжил зэрэг эд зүйлийг хулгайлж, 573.000 төгрөгийн шууд хохирол, 5000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд ........... дүүргийн нутаг дэвсгэр 100 мод зусланд байсан манай гэрт хулгайч орж зурагт, 2 ширхэг хивс, зурагтны антен ДиДэШ-ийн станц, 2 ширхэг хөнжил зэрэг эд зүйл алдагдсан байсан...манай гэрт хулгай орсон болохоор тэр газраасаа шууд нүүгээд одоо Баянзүрх дүүргийн нутагт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 232),

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Батжаргалын өгсөн: “...Б.Н- гэх хүнээс 2015 оны 6, 7 дугаар сарын үед...“Моnel” брэндийн зурагтыг... авсан...энэ зурагтыг 21 дүгээр хорооллын ломбардад...тавьсан байсан. Би ломбардын гадна хүлээж байгаад Б.Н-т мөнгө өгч оруулан авахуулсан... зурагтыг Б.Н- өөрийнхөө нэрээр ломбардад тавьсан байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 96),

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 210-217),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ 383.000 төгрөг, 195.000 төгрөг нийт 578.000 төгрөг (6 хавтаст хэргийн 225, 7 хавтаст хэргийн 108),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлд “...хулгайлсан газрын гэрийн буйрыг сэжигтэн Б.Н-аар заалган гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл (7 хавтаст хэргийн 28),

 

4. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ........... дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 338 тоотод орших иргэн О.М-ийн байшинд нэвтрэн орж, “Lenovo” брэндийн зөөврийн компьютер хулгайлж, 450.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь,

- Хохирогч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 07-ны...өдөр 12 цагийн үед ээж Оийн гэрт орж байж байгаад 17 цагийн үед ... гэртээ ороод хүү Ч-д хоол цай хийж өгсөн.  Орой 22 цагийн үед хүүгээ гэрийнхээ даалгаврыг хийх гэтэл манай хүү “миний зөөврийн компьютер” байхгүй байна гэхээр нь хайгаад олоогүй...Би ээжийнхээ гэрлүү орохдоо гэрийнхээ хаалгыг түгжээгүй онгорхой байсан. Зөөврийн компьютерийг 2014 онд “PC mall” дэлгүүрээс 680.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 153, 154),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 145-148),

- Эд зүйлийн үнэлгээ (6 хавтаст хэргийн 149),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “...манай гэрээс 2015 оны 5 дугаар сард миний эзэмшлийн зөөврийн компьютер хулгайд алдсан нь үнэн гэснийг сэжигтэн Б.Н-аар заалган гэрэл зургийн бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (7 хавтаст хэргийн 27, 29)

5. 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ........... дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зусланд орших Т-ын байшингийн вакум цонхоор нэвтрэн орж, “LG” брэндийн 32 инчийн зурагт, “Monel” брэндийн 32 инчийн зурагт зэрэг эд зүйл хулгайлж, 560.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь,  

- Хохирогч Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 24-ний өглөө гэрээсээ гарсан. Намайг гэрээсээ гарахад ээж Ц гэртээ үлдсэн ба ээж маань 09 цаг орчим гэрээсээ гараад...18 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн вакум цонхны салхивч нь онгорхой байдалтай... гэрээс хоёр ширхэг LCD зурагт алдагдсан байсан гэсэн. Манай гэрээс LG брэндийн 32 инчийн жижиг өрөөнд байсан зурагт, “Monel” брэндийн 32 инчийн үүдний өрөөнд байсан зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (6 хавтаст хэргийн 187, 188),

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 хавтаст хэргийн 172-179),

- Эд зүйлийн үнэлгээ 560.000 төгрөг (6 хавтаст хэргийн 196),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “...2015 оны 5 дугаар сард манай урд талын айлын гэрээс 2 ширхэг зурагт хулгайд алдагдаж байсан одоогоор эзэн нь байхгүй байгаа гэснийг сэжигтэн Б.Н-аар заалган гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зурагт (7 хавтаст хэргийн 28),

6. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ....... дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Г-ийн гэрээс “Sharp” брэндийн LCD зурагт, “Samsung Galaxy s-2” брэндийн гар утас, хар өнгийн хромон гутал, зүүлт, гэрийн түлхүүр, гар утас, үүргэвч зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 4.384.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Б-гийн хамт “Найрамдал” зуслан руу бясалгалын цуглаанд явсан. Тэгээд очтол намайг халамцуу байсан учир цуглаанд оруулаагүй. Би буцаад хот орох замаар явган алхаж байгаад дэлгүүр ороод 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад тэнд байсан танихгүй залуугийн хамт хувааж уугаад нэг мэдэхэд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өглөө гэртээ сэртэл гэрийн хамаг эд хогшлыг нэг бүрчлэн задлаад онгичоод буулгаад хаячихсан байсан. Гэрийн түлхүүр, гар утас 2 алга болсон тул гэрээсээ гараагүй 10 хоноод эхнэр ирсэн. Манай гэрээс 1 ширхэг нь 900 долларын үнэтэй болор зүүлт 2 ширхэг, 32 инчийн “Sharp” зурагт, 41 размерын шинэ хромон гутал, хар үүргэвч, миний Samsung маркийн гар утас зэрэг алдагдсан байсан. 4.260.000 төгрөгийн үнэлгээтэй холбоотой санал байхгүй. Алдагдсан эд зүйлсийг олж авмаар байна...манай эхнэр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж байгаад том өрөөнд байдаг компьютерийн ширээн дээрээс Lord нэртэй ламбардын бичиг олсон. Энхэр бид хоёр ламбарданы бичгээ аваад Lord ламбардад очиход тэр ламбарданы хүн танай зурагтыг Б.Н- гэдэг хүн анх өөр бичиг баримтаар тавиад маргааш нь өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд буцаагаад аваад явсан. бид нар Б.Н- гэх хүний овог нэр регистрийн дугаар зэргийг үлдэх хувь дээрээ тэмдэглэж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 145, 146, 5 хавтаст хэргийн 86, 224),

- Эд зүйлийн үнэлгээ 4.260.000 төгрөг, 124.000 төгрөг нийт 4.384.000 төгрөг (1 хавтаст хэргийн 153, 154, 5 хавтаст хэргийн 92),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд

2015 оны 7 дугаар 26-ны өдөр өгсөн: “.......... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрээс 2 лааз пиво аваад гарч явахад 45-46 орчим насны эрэгтэй дуудаад надтай танилцсан...бид хоёр миний авсан пивыг хувааж уугаад дуусгасан...тэгтэл тэр надтай танилцсан ах гэр рүүгээ явж чадахгүй байна ахыгаа хүргээд өгөөч гэхээр нь бид хоёр Орбитоос машинд гар өргөж суугаад ....... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн сургуулийн орчим байдаг 47 дугаар байр очсон. Би түлхүүрийг нь тэр ахаас авч гэрийнх нь хаалгыг онгойлгох гэтэл чадахгүй байсан. Тэгтэл гэрийн эзэн өөрөө түлхүүрээрээ гэрээ онгойлгосон. Тухайн үед тэр хүний гэрт таксины жолооч бид гурав хамт орсон. Таксины жолооч мөнгөө нэхээд байхаар нь гэрээс зурагтыг аваад үүдэнд байсан хоромон гутал, зурагтын тавиур дээр эрэгтэй, эмэгтэй хүнийг хос зүйлтийг аваад гарсан...халаасны кармаагаа үзтэл тэр залуугийн гэрийн түлхүүр байхаар нь буцаж нөгөө айлдаа очоод түлхүүрийг ломбардын бичигтэй хамт үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150-151),

- 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотоос эд зүйл хулгайлсан, таксигаар хүргэж өгөөд согтоод унтахаар нь зурагт, хороомон гутал аваад явсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 162),

 

7. 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ....... дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Ц.Б-ын монгол гэрийн цоожийг эвдлэн, нэвтрэн орж, “Funai” брэндийн 32 инчийн LCD зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж, 500.000 төгрөгийн шууд хохирол, 400.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би 11 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод ажилдаа явсан. Би өдөржин ажил дээрээ байж байгаад шөнө 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалга хаалттай, харин хаалганы цоож хэсгийн мод хагарсан, цоож хаалганы доод хэсэгт газар унасан байхаар нь би гэртээ ороогүй. Тэгээд би гэрийнхээ хаалгаар шагайсан чинь гэрийн хойд талд байх тавиур дээр байсан Funai маркийн 32 инчийн зурагт байхгүй, мөн хөөрөгний дайланг гэрийн зүүн талд байх модон орон дээр тавьсан байсан. Дайланд шинэ цагийн дунд гарын манан хөөрөг байсан юм...манай гэрийн сийлбэртэй хаалга эвдэрсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 3-5),

            - Хохирогчийн оршин суугаа хорооны тодорхойлолт (4 хавтаст хэргийн 136),

- Эд зүйлийн үнэлгээ нийт 900.000 төгрөг (2 хавтаст хэргийн 6)

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотоос эд зүйл хулгайлсан, хулгайлсан эд зүйлээ танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 163),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд “...18 цаг 05 минутад ....... дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 01 тоот хашааны гадаа очиж “би 2015 оны 05 дугаар сарын 20-ны үеэр гэрийн тооноор нь орж нэг ширхэг зурагт, 1 ширхэг хөөрөг аваад хаалгаар нь гарсан” гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 70, 75)

 

8. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ....... дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” караокены текний араас Э.Б-ийн паск болон бэлэн 350.000 төгрөгийг хулгайлж, 390.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 23 цагаас 00 цагийн үед би өөрийн ажиллуулдаг ....... дүүргийн 2 удгаар хороо Орбитын 21-368 тоот хаягтай Толгойтын эцэст байрлах “Тэмүүлэл” караоке, пабдаа байхад караокед байсан 2 согтуу хүн төлбөрийн маргаан хийгээд өрөөнөөс гарахгүй байхаар нь манай ээж Ө- тэр 2 хүнийг гаргасан. Тэр үед намайг караокены текний ард байхад буудалд хонож байсан 170 см орчим өндөр нуруутай, ногоон өнгийн нүдтэй, шаймий эрүүтэй, туранхай цайвар царайтай, хамар нь чихэгдсэн, бор ногоон өнгийн коршокон малгайтай, ханцуй дээрээ хөндлөн цагаан өнгийн канттай хар хөх өнгийн футболктой, хар өнгийн олон халаастай даавуун өмд, саарал өнгийн пүүзтэй нэг залуу пивоны хоосон шил авчирч өгөөд “виф өрөөг чинь сая гардаг 2 залуу муухай болгочихсон байна” гэхээр нь би цэвэрлэх гээд ороход заваартуулсан зүйл байхгүй байсан. Ширээн дээрх зүйлсийг хураагаад удалгүй, 2, 3 минутын дараа буцаад ирэхэд текний ард байсан өдрийн орлого болох пасктай 350.000 төгрөг байхгүй байсан. Уг мөнгийг нэхэмжилж байна. Алдагдсан цүнх, түлхүүрийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 167-169),

- Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Тэмүүлэл” дэн буудал, караокег 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэн ажиллуулж байгаа юм. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн орой 23 цагийн орчим...төлбөр тооцооны маргаан хийсэн... хоёр залууг доошоо 1 давхар луу буулгачихаад буцаад шатаар дээш өгсөж байхад буудалд хонож байсан нэг залуу миний өөдөөс шатаар доош буусан. ...маргааш нь караокений камерийн бичлэгээ шүүж үзсэн чинь буудалд хонож байсан, өчигдөр орой надтай шатан дээр таарсан залуу лангууны араас паскатай мөнгө авч байгаа нь харагдсан. Тэр залуу буудалд байнга ирж хонодог...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 171),

            - Эд зүйлийн үнэлгээ 40.000 төгрөг (1 хавтаст хэргийн 172),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын сүүлээр ....... дүүргийн Толгойтын хуучин эцэс дээр байрлах Хас Банк, Баар, буудал гэсэн 2 давхар улаан тоосон буудал байсан би 23 цагийн үед буудалд орсон Текний хажууд пиво ууж байгаад текин дотроос хүрэн жижиг цүнх байхаар нь цүнхийг аваад гараад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 123),

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...“Тэмүүлэл” караокены текний араас паск, түлхүүр авсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 162),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “...Б.Н- нь ....... дүүргийн Толгойтын хуучин эцсийг зааж, хуучин эцсийн төв замын баруун талд байрлах 3 давхар улаан өнгийн тоосгон байшинг зааж өгөв. Уг байшин нь гаднаа “Билэгт-Учрал” ХХК, бар, караоке, буудал, Хас банк гэсэн бичигтэй байв. Б.Н- байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд зүүн зүгт харсан төмөр хаалгийг зааж би энэ хаалгаар орсон миний орсон баар 2 давхарт байгаа хэмээн тайлбарлаж өгөв...” гэх тэмдэглэл, (2 хавтаст хэргийн 71),

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр авагдсан гэрэл зураг (1 хавтаст хэргийн 39),

2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...15 цаг 25 минутад ....... дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын эцэст ирж караоке, паб гэсэн 3 давхар тоосгон байшингийн гадна очиж “би энэ буудлын 2 давхарт байх пабын текний ардаас пасктай...мөнгө авсан гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 69, 73), 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М-гийн өгсөн: “...Б.Н-тай 2009 2010 онд хорих 415 дугаар ангид хамт ял эдэлж байгаад танилцсан...Би 2015 оны 5 дугаар сард 461 дүгээр ангид хоригдож байсан. Би Тэмүүлэл караокены текны араас пастай мөнгө эд зүйл хулгайлах үед Б.Н-тай оролцоогүй. Б.Н-тай түр бичгээр хамт гарч машинд цуг сууж явсан үед надаас гуйгаад тус болооч би чамайг хам татаад хэргээ буцаах гэсэн юм гэж хэлж гуйж байсан...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 81),

 

9. 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ....... дүүргийн 3 дугаар хороо, .........гийн 25 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, алтан ээмэг, бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж,  2.160.000 төгрөгийн  шууд хохирол учруулсан,

- Хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр ....... дүүргийн 3 дугаар хороо .........гийн 25 дугаар гудамжны 05 тоотод байдаг. Би 2015 оны 6 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ 09 цаг болж байхад гарсан. Гарахдаа байшингийн гадна хаалгыг нууц цоожоор түгжээд гарсан. Орой 18 цагт ганцаараа гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоож бүрэн, би түлхүүрээр хаалгаа нээж ороход зүүн талын жижиг цонх нээлттэй, өрөөнд байх бурханы ширээн дээр байсан цүнх орон дээр тавиад дотор нь байсан эд зүйлсийг гаргаад хаясан байхаар нь би эд зүйлсээ бүртгэхэд 1 хос алтан ээмэг, 1 ширхэг алтан бөгж, монетон гинж 2 ширхэг байсан байхгүй байсан. Мөн орны дээд талд байсан сахарын өвчин хэмждэг шинэ аппарат, хувцасны шүүгээнд байсан 3 ширхэг соронзтой зүүлт алдагдсан байсан...Манай зүүн талын том өрөөний хагарсан цонх хэсгээс эхлээд бурханы тавиур хүртэл алхсан гутлын мөр байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 64-65),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 56-61),

- Эд зүйлийн үнэлгээ нийт 2.160.000 төгрөг (1 хавтаст хэргийн 83)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 04/279 дугаар дүгнэлт

“...Шинжилгээнд тэнцэх 5 ширхэг гарын мөрийг санд бүртгэгдсэн гарын хээний дардсууд...тай тохирох эсэхийг тогтоох зорилгоор Адис-Папилон санд 2015-163-СХД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 2, 3, 4, 5, 8 гэж дугаарласан гарын мөр нь Адис-Папилон санд MN000210014995 дугаараар бүртгэлтэй Б- овогтой Н-ын зүүн гарын дунд хурууны хээтэй...2, 4, 8 гэж дугаарласан гарын мөр нь Б- овогтой Н-ын баруун, алганы хээтэй ...3, 4 зурагт улаан өнгөөр зурж тэмдэглэсэн хувийн онцлог шинжүүдээр тохирч байна...ДҮГНЭЛТ

1. Хэргийн газраас бэхжүүлж авсан 2, 3, 4, 5, 8 гэж дугаарласан гарын мөрүүд папилляр шугамнуудын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд тод бэхжигдсэн байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. ...

2. Адис-Папилон санд 2015-163-СХД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 2, 3, 4, 5, 8 гэж дугаарласан гарын мөр нь Адис-Папилон санд MN000210014995 гэсэн бүртгэлийн дугаартай Б- овогтой Н-ын зүүн гарын дунд хуруу..., баруун, зүүн гарын алганы хээгээр үүссэн байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 68-80),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 669 дүгээр дүгнэлтэд “...Болсон хэргийн талаар өөрийн үгээр: 2015 оны 6 дугаар сарын 21-нд айлын гэрээс зурагт, алтан ээмэг, бөгж, гинж авсан...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 82)

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “.......... дүүргийн 3 дугаар хороо .........гийн 25 дугаар гудамжны 5 тоотод хашааны...ар талаар давж хашаанд орж...байшингийн зүүн талын цонхыг чулуугаар хагалсан. Харин дотор талын давхар цонхыг хөлөөрөө жийгээд цааш орсон...би байшин дотроос...нэг хос алтан ээмэг, нэг ширхэг эмэгтэй хүний алтан бөгж, монетон гинж байхаар нь аваад орсон цонхоороо буцаж гарсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124),

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн 3 дугаар хороо .........гийн 25 дугаар гудамжны 5 тоотоос эд зүйл хулгайлахдаа ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 161),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай,

2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “.......... дүүргийн 3 дугаар хороо 25 дугаар гудамжны 5 тоот...хашаанд ороод байшингын урдуур тойроод том өрөөнд байсан эмэгтэй хүний хар өнгийн цүнхнээс алтан ээмэг бөгж, монетон эдлэл авсан............гийн 25 дугаар гудамжны 5 тоот хашаа нь 4 талдаа модон хашаатай хойд талдаа нэг давхар тоосгон байшин байх ба Б.Н-ын орсон гэх цонхыг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэх гэсэн боловч уг .............гийн 25 дугаар гудамжны 5 тоот хашаанд хүн байхгүй байсныг хашааг гаднаас гэрэл зургийн аргаар бэхжүүлан авав...” гэх тэмдэглэл (2 хавтаст хэргийн 72)

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр авагдсан гэрэл зураг (1 хавтаст хэргийн 39)

2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...15 цаг 15 минутад ....... дүүргийн 3 дугаар хороо, .............гийн 25 дугаар гудамжны 5 тоотын гадаа ирж “2015 оны 06 дугаар сарын эхээр энэ айл руу орж алтан ээмэг, бөгж, монетон гинж, зэрэг эд зүйлийг авсан орохдоо байшингийн урд талын цонхыг хөшиж орсон” гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 69, 72 ар тал),

 

10. 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10-12 цагийн хооронд ....... дүүргийн 29 дүгээр хороо, “Сүү” ХК-ийн хойд талд байрлах иргэн Т.Г-тийн гэрийн хаалгыг эвдлэн, нэвтрэн орж, “LG” брэндийн 42 инчийн LCD зурагтыг хулгайлж 800.000 төгрөгийн шууд хохирол, 150.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Т.Г-тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өглөө хүү Энхболд ажилдаа явсан. Би 10 цагийн үед “Сутайн буянт” зах руу машины сэлбэг хүнээс асуухаар яваад 12 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Гэрээсээ гарахдаа хаалгыг монгол цоожоор цоожлоод явсан. Тэгээд гэртээ иртэл гэрийн хаалганы хавтас цөм цохигдож эвдэрсэн байдалтай, хаалганы эвдэрсэн завсраар баруун хойморт зурагтны тавиур дээр байсан 42 инчийн хар өнгөтэй зурагт алдагдсан харагдсан. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... ...Монгол гэрийн хаалгаа 150.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 192, 5 хавтаст хэргийн 87),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 179-183),

- Эд зүйлийн үнэлгээ 800.000 төгрөг, 150.000 төгрөг нийт 950.000 төгрөг (1 хавтаст хэргийн 206, 5 хавтаст хэргийн 91),

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 184),

- Эд мөрийн баримтаар тооцох тотоол (1 хавтаст хэргийн 185),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 20-ны орчим ....... дүүргийн “Талх чихэр” ХК-ны хашаан ар талын гэр хорооллын зүүн талын үзүүрийн хашаа...н дотор байсан гэрийн хаалгыг эвдэн орж 42 инчийн LED зурагт авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 125),

2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн нутаг дэвсгэрт байрдаг “Сүү” ХХК-ний яг ар талын хашааны үүдэнд миний бие өвдөөд сүүдэрт сууж байсан. Надад биеэ эмнэлэгт үзүүлэх мөнгө байхгүй байсан болохоор...сууж байсан хашааны айлаас зурагт хулгайлсан. Тэгээд уг хашааны хаалгаар ороход хоёр монгол гэр урд талд нь цагаан өнгийн портер байсан. Би портер маркийн машины ард байсан Монгол гэрээс 42 инчийн LED зурагт хулгайлж гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 200),

2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн 29 дүгээр хороо, Таван шарын лобарторын хажууд байрлах түүхий эдийн цэгийн хойгуур далан дээр байрласан буюу “Сүү” ХХК-ний хойно байрлах гэртээ айлаас 42 инчийн LED зурагт хулгайлсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 187),

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...иргэн Т.Г-тийн гэрийн хаалгыг эвдлэн зурагт хулгайлсан үйлдлийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 162),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...18 цаг 49 минутад “Сүү” ХХК-ний хойно байх явган хүний төмөр гүүрний хойд талд машинаас бууж ертөнцийн зүгээр хойш харсан хар өнгийн хаалганы гадаа очиж “би 2015 оны 6 дугаар сард гэрийн хаалгыг нь цөм өшиглөж ороод 40 орчим инчийн LCD зурагт аваад гарсан” гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 70, 75 ар тал)

 

11. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ....... дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Т-ийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 1.215.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 08 цагийн орчимд би ажилдаа явахдаа гэрээ цоожлоод цонхоо хаагаад явсан. Тэгээд ажлаа хийж байгаад өдөр 14 цаг 30 минутын орчимд гэртээ харихад унтлагын өрөөний цонхны поорчиг хөшиг онгорхой байсан. Тэгээд цонхоор харсан чинь манай хамаг юмыг онгичоод хаясан байсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 6 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, орифлемийн үнэртэй ус зэрэг эд зүйлс алдагдсан. Би гомдолтой байна. 1.200.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 102-105)

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 95-100),

- Эд зүйлийн үнэлгээ 1.200.000 төгрөг, 15.000 төгрөг нийт 1.215.000 (1 хавтаст хэргийн 126, 5 хавтаст хэргийн 89),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 04/249 дүгээр дүгнэлт

“...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийг...Адис-Папилон санд 2015-170-СХД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд ...1 гэж дугаарласан гарын мөр нь MN000210014995 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Б.Н-ын зүүн гарын дунд хурууны хээнүүдтэй...доорхи хувийн онцлог шинжүүдээр тохирч байна.

Шугамын эхлэл:                   6, 7,

Шугамын төгсгөл                  1, 3, 4, 5, 8,

Шугамын салаалалт                        2,

Мөн 2, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь Б.Н-ын зүүн гарын долоовор болон эрхий хуруугаар тус тус үүсгэгдсэн байна....ДҮГНЭЛТ

1. ....... дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод хулгай орж  эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 7 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн...1, 2, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь MN000210014995 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Б- овогтой Н-ын зүүн гарын долоовор, дунд, эрхийн хурууны хээнүүдээр тус тус үүссэн байна....” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 110-116),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ....... дүүргийн Толгойтын 125 дугаар гудамжны 02 тоотод модон хашаатай айл байсан. Би баруун талын эзэнгүй айлын хашаагаар дамжин орж байшингийн баруун талын вакум цонхыг эвдэн орж шинэ цагийн 10 ширхэг мөнгөн аяг, эмэгтэй хүний монетон гинж байхаар нь авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124),

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн Толгойтын 125 дугаар гудамжны 02 тоотоос эд зүйл хулгайлсан, мэдүүлгийг шалгахад зааж өгсөн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 162),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан,

2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “....... дүүрэг Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоот 4 талдаа модон хашаатай хашааны хойд хэсэгт нь 2 давхар улаан өнгийн тоосгон байшин байх ба уг байшингын вакум цонход төмөр тор хийгдсэн байдалтай...” гэх тэмдэглэл (2 хавтаст хэргийн 73)

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрэл зураг (1 хавтаст хэргийн 39)

2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...16 цаг 41 минутад ....... дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод гүйдэг ногоон хаалгатай хашааны гадна очиж “би 2015 оны 6 дугаар сарын эхээр байшингийн баруун талын вакум цонхыг түлхэж ород 10 ширхэг мөнгөн аяга хулгайлсан” гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зурагаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 69, 74)

 

12. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ....... дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны задгайд тоотод бусдын халдлагаас хамгаалсан хашаа буюу агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж иргэн Д.О-ы эзэмшлийн монгол гэрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Д.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүү Г-ын хүүхдийг харахаар болоод...танил Батболд гэх хүнтэй уулзаж өөрийн гэрийг харж хандаж байхыг захисан. ...2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Г-ын хүүхдийг хараад гэрт нь байхад манай хүүхэд Т- ирээд ээж таны гэрийг чинь ачсан байна гэж хэлсэн. Тэгээд би Г-ын гэрээс гараад өөрийнхөө хашаанд ирэхэд манай гэр байхгүй хашаа хоосон байсан. 1.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41-43),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 18-20),

- Илтгэх хуудас “...2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 20 минутад ....... дүүргийн 26 дугаар хороо Баруун баян уулын 2-1 тоотод байрлах “Төгөлдөр” хүнсний дэлгүүрийн камерийг шалгахад .......... улсын дугаартай цэнхэр өнгийн портер машин монгол гэрийн эд зүйл ачиж явсан бичлэг...” байсныг илтгэв. (1 хавтаст хэргийн 30),

- Эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 34),

- Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг О-гийн хашааны гадаа ирэхэд гэр нь харагдахгүй байсан. Тэгээд би хашаанд гүйгээд очсон чинь О-ны гэрийг цэнхэр өнгийн ачааны машинтай хүмүүс ачиж байсан. Тэгэхээр нь би наад гэр чинь айлын гэр, би харж байгаа юм гэхэд тооно барьж байсан өндөр шар залуу “чи юу хуцаад байгаан би өөрийнхөө гэрийг ачаад явж байна” гэсэн. Тэгээд би хажууд нь байх айлд очиж энэ талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41, 5 хавтаст хэргийн 230),

- Гэрч Г.М-нцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би гэртээ байж байхад гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд надад хандан танай ээж О-ны гэрийг ачиж байна гээд хэлэхээр нь би араас нь гараад харахад цэнхэр өнгийн ачааны портер машин “Төгөлдөр” дэлгүүрийн хажуугаар явж байгаа харагдсан, Тэгээд би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 46-47),

- Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай ачааны портер маркийн тээврийн хэрэгсэлтэй...зогсож байтал...15 цагийн үед миний гар утас руу 88319336 дугаарын утаснаас залгаад “ачаа ачих уу” гэхээр нь... “ачина” гэсэн. Тэгээд би ....... дүүргийн ар талын шинэ зам дээр гүүр өнгөрөөд явж байхдаа...тэр залууг тосч авсан. Тэгээд би тэр хүнтэй хамт Мандал Овоогийн 31 дүгээр гудамжинд...очиход гэрийг буулгасан ачихад бэлэн болгосон байсан. Тэгээд намайг дуудсан залуу гэрийг ганцаараа ачсан. Гэрийг ачиж дуусгаад тэр залуу ........... худалдааны төв орно гээд тэнд очоод гэрээ өөр машинд ачаад, тооцоогоо хийгээд буугаад явсан. Тэр залуу шар царайтай туранхай хүн байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 50-51, 5 хавтаст хэргийн 228-229), 

- Гэрч О.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Н-ын иргэний үнэмлэхний хуулбарыг нь авч үлдсэн. 2015 оны наадмын өмнө “МТ” ШТС дээр Монгол гэр ачаад ирсэн авах уу гэхээр нь үзэж хараад 220.000 төгрөгөөр үнэ тохирч аваад цэнхэр портерийн жолоочоос Шижирбаатарын цагаан өнгийн портер машинд шилжүүлж ачаад тэр гэрийг шууд газар дээр нь Ц.М- гэдэг хүнд 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 85),  

- Гэрч Ц.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны зун Ц-...гаас 5 ханатай хуучин монгол гэрийг 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр гэр нь шалгүй, дан эсгий бүрээстэй гэр байсан. Тэр гэрийг зарсан одоо байхгүй...” гэсэн мэдүүлэг (4 хавтаст хэргийн 86),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд

2015 оны 7 дугаа сарын 04-ний өдөр өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ....... дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 31 дүгээр гудамжны задгайд архи ууж байгаад унтсан, миний унтаж байсан хашаанд 5 хантай гэр бариатай байхаар нь гэрийн хажууд очиход хаалга нь цоожтой байсан. гэрийн хаалганы цоожийг эвдээд орсон. Гэрийг ганцаараа буулгаж дуусаад машин олж ачихаар гарсан. Тэгээд гудамжинд таарсан Портер машинаас гэр ачих уу гэж асуухад надад нэг утасны дугаар өгөөд энэ гэр ачна гэхээр нь би өөрийн утаснаас залгаад гэр ачих уу гэж асуухад тэрээр ачна гэж хэлсэн. Тэгээд би гэрийг ганцаараа тэр Портерт ачаад ........... зах руу авч ирээд Цэцэгээ гэх хүнд зарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 201-202),

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 125),

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 31 дүгээр гудамжны задгайд тоотоос Монгол гэр хулгайлсан үйлдлийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 161),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай

2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “.......... дүүргийн 26 дугаар хороо, .......... оршин суугч Л, А...би энэ хашаанд 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нүүж ирсэн энэ хашааг би хөлсөлж байгаа. Урьд нь оршин сууж байсан хүн гэрээ хулгайд алдаад байх газар байхгүй болоод хашаагаа надад түрээслүүлсэн...” гэх тэмдэглэл (2 хавтаст хэргийн 73),

2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...14 цаг 10 минутад ....... дүүргин 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжинд байх задгай тоотын гадна ирж /1,6/ ямар нэгэн тоот хаяггүй, банзан хашааны гадаа ирэхэд “би 2015 оны 6 дугаар сарын сүүлээр...протероор ачиж явсан” гэж хэлснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургийн бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 58, 77),

 

13. 14. 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ....... дүүргийн 3 дугаар хороо, .........гийн 43 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Н.Б-ын байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, “Samsung” брэндийн 42 инчийн LED зурагт, “Sony” маркийн зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг хулгайлж, 1.460.000 төгрөгийн шууд хохирол,

Мөн тоотод оршин суух иргэн Л.П-ийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж “Olloo” брэндийн 32 инчийн LCD зурагт, гар утас зэргийг хулгайлж, 980.000 төгрөгийн шууд хохирол,  80.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь,

- Хохироч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад эхнэр хүүхдээ өөрийн аав Н-гийн гэрт хүргэж өгөөд ажилдаа явсан. 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад эхнэр хүүхдээ аваад .........гийн 43-4 тоотод байрлах гэр рүүгээ явсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн том өрөөний поорчиг онгорхой, мөн хүргэн ах Пүрэвдоржийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонх хагарсан байсан. Тэгээд би өөрийн гэрийн хаалгыг нээж ороход зүүн ханад байсан 42 инчийн Samsung маркийн зурагт алдагдсан байсан. Мөн манай эхнэрийн мөнгөн хос ээмэг, бөгж, гинж алга болсон байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг. (1 хавтаст хэргийн 227, 228, 5 хавтаст хэргийн 85, 221-222),

- Хохирогч Л.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ....... 3 дугаар хороо, Баганарангийн 43-4 тоотод 2008 оноос хойш оршин сууж байна. Хадам дүү Б-тай хамт байшин барьж амьдарч байна. 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би Хөвсгөл аймаг руу ачаа ачаад тээвэрт явсан ба 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Орхон суманд явж байхад манай хажуу айлын дүү болох Б- миний утас руу залгаад манай 2 гэрт хулгай орсон байна, танай гэрийн зурагт алдагдсан байна гэсэн. Манайхаас “Оllоо” маркийн 32 инчийн зурагт алдагдсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1хавтаст хэргийн 223-225),

- Хохирогчийн оршин суугаа хорооны тодорхойлолт (4 хавтаст хэргийн 133),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 214-220),

- Хохирогч Б.Б-ын эд зүйлийн үнэлгээ 1.350.000 төгрөг, 110.000 төгрөг нийт 1.460.000 төгрөг (1 хавтаст хэргийн 239, 5 хавтаст хэргийн 90)

- Хохирогч Л.П-ийн эд зүйлийн үнэлгээ 980.000 төгрөг, 80.000 төгрөг нийт 1.060.000 төгрөг (1 хавтаст хэргийн 240, 6 хавтаст хэргийн 77),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Криминалистикйн шинжээчийн 3589 дугаар дүгнэлт

“...Шинжилгээнд тэнцэж буй 1, 2 дугаартай гарын мөрийг харьцуулах загварын гарын дардсууд болон санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирох эсэхийг тогтоох зорилгоор санд 2015-3626-СХД дугаараар кодлон оруулж автомат харьцуулалт хийж харьцуулан шинжилж үзэхэд ...2 дугаартай гарын мөр сангаас Б.Н-ын зүүн гарын эрхий хурууны дардастай ерөнхий шинж тэмдэг болон дараах хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Үүнд

папилляр шугамын төгсгөл                                     -1, 7

папилляр шугамын салаалалт                   -8, 9, 11, 12, 13

папилляр шугамын эхлэл                           -2, 3, 4, 5, 6, 10

Дээрх тохирч буй шинж тэмдгүүд нь цогц байдлаараа харьцангуй тогтвортой, дахин давтагдашгүй, адилтгалын ач холбогдол өндөр тул хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн...2 дугаартай гарын мөр Б.Н-ын зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна гэсэн дүгнэлт өгөх үндэслэл боллоо....ДҮГНЭЛТ

...2. Шинжилгээнд тэнцэж буй...2 дугаартай гарын мөр нь Б.Н-ын зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

3. Б.Н- нь санд MN000210014995, MN005310000413, MN2551649 дугаараар бүртгэгдсэнийг маягтаар хэвлэж хавсаргав.” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 231-236),

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...Sony маркийн саарал өнгийн зөөврийн компьютерийг...цэнэглэж асаахад дэлгэцэн дээр нь нэг өгч хадгалаагүй 2 хавтас байх бөгөөд уг хавтасууд руу ороход хохирогч Н.Б- болон түүний эхнэр Н.С- нарын зураг байв...үзлэгийн явцад “Nikon” маркийн зургийн аппаратаар 6 кадр зураг авч бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 хавтаст хэргийн 249, 250),

- Хохирогч Н.Б-т 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Sony” маркийн саарал өнгийн зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (6 хавтаст хэргийн 1),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “.......... дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар сургуулийн ар талын цэцэрлэгийн зүүн талд баруун зүгт харсан ногоон төмөр хашаатай дотроо хоёр ширхэг байшинтай хашаа руу нэвтэрч ороод баруун талын байшингийн цонхны салхивчийг түлхэн орж том өрөөний тавиур дээр байсан 32 инчийн “Olloo” маркийн зурагтыг аваад гарсан. Мөн зүүн талын байшингийн урд талын вакум цонхыг эвдэж ороод 42 инчийн “Samsung” маркийн зурагт, эмэгтэй мөнгөн гинж, ээмэг, бөгж авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124),

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн 3 дугаар хороо, .........гийн 43 дугаар гудамжны 4 тоотоос эд зүйл хулгайлсан үйлдлийг ганцаараа хийсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 162),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан

2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “.......... дүүргийн 3 дугаар хороо, .............гийн 43 дугаар гудамжны 4 тоот хашааг зааж уг ............. 43 дугаар гудамжны 4 тоот хашаанд хөндлөн 2 ширхэг байшин байрлаж уг хашаанд байх зүүн талын байшин нь урд талдаа 2 вакум цонхтой байв. Мөн баруун талын байшин нь улаан тоосгон байшин байрлаж урд талдаа модон хүрээтэй цонхтой байв...” гэх тэмдэглэл,  (2 хавтаст хэргийн 72),

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрэл зураг (1 хавтаст хэргийн 37),

2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...15 цаг 03 минутад ....... дүүргийн 3 дугаар хороо, .............гийн 43 дугаар гудамжны 04 тоот хашааны гадна ирэхэд ногоон  өнгийн хашааны гадаа очиж “ хашаанд нь орж зүүн гар талын байшингийн урд талын салхивчаар орж зөөврийн кампьютер LCD зурагт, мөнгөн эдлэл зэрэг зүйл авсан. Тэгээд баруун талын байшинд нь орж 1 ширхэг LED зурагт, 1 ширхэг гар утас хулгайлсан” гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 69, 72),

 

15. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ....... дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Г.М-ний монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, “LG” брэндийн 42 инчийн LCD зурагт, орны даавуу зэргийг хулгайлж, 505.000 төгрөгийн шууд хохирол, 3000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Г.М-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед манай хүү Мөнхдөлгөөн гэртээ ирэхэд хаалганы цоож нь эвдэрсэн, онгорхой, гэр дотроос “LG” брэндийн 42 инчийн зурагт, орны цагаан цэнхэр өнгийн даавуу алдагдсан байсан. Зурагтаа 500.000 төгрөгөөр, орны даавуугаа 5.000 төгрөгөөр үнэлнэ...хулгайч манай гэрийн хаалганы цоожийг эвдлээд дотогш орсон байсан би уг цоожийг 3.000 төгрөгөөр үлнэ...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 2, 223),

- Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Манай гэрээс 42 инчийн зурагт алдагдсан байсан. “Хийн Түлш” дэлгүүрийн камерт хулгай хийсэн хүн бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 3),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 226-230),

- Эд зүйлийн үнэлгээ 505.000 төгрөг, 3000 төгрөг нийт 508.000 төгрөг (4 хавтаст хэргийн 11, 12, 6 хавтаст хэргийн 76),

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (2 хавтаст хэргийн 231),

- Камерийн бичлэгт үзлэг хийж, бэхжүүлсэн тэмдэглэл “...2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10:59:56 секундэд... хар бараан өнгийн куртик, өмд, цагаан өнгийн гутал өмссөн зүс царай тодорхойгүй эрэгтэй хүн явж хашааны зүүн урд хэсгээр давж орж хашаан дотроос цайвар өнгийн зүйлээр бүтээсэн телевизор мэт зүйл авч, хашааг давж, далан доогуур нурууны ар хэсэгтээ үүрсэн байдалтай явж өнгөрсөн...” гэх тэмдэглэл (2 хавтаст хэргийн 232)

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 1 тоотоос хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 163),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...16 цаг 16 минутад ....... дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорь 2 дугаар гудамжны 1-1 тоотын гадаа ирж “би айлын баруун урд булангаар давж ороод хаалганы цоожийг эвдэж 42 инчийн LCD зурагт хулгайлсан” гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 70)

                                                                                          

16. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ....... дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Н-гийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтрэн орж, 40 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер, улаан эрээн орны бүтээлэг зэргийг хулгайлж, 1.030.000 төгрөгийн шууд хохирол, 40.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь,

- Хохирогч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагий үед ажил дээрээ байхад дүү Эрдэнэбаатар над руу утсаар залгаж “гэрийн цонхыг давхраар нь хагалсан, цонх онгорхой, хулгай орсон юм шиг байна, та хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би тэр даруй цагдаад дуудлага өгөөд гэртээ ирэхэд манай байшингийн том 2 цонхны салхивчны шил хагарсан, зүүн талын цонхны салхивч онгорхой буюу түгжигдээгүй, дотогш ороход гэр дотор эд зүйлийг нурааж тараасан байдалтай зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс алдагдсан... ...Би хулгайд алдсан орны бүтээлгээ 50.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 194, 5 хавтаст хэргийн 83),

- Гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга дэлгээстэй онгорхой байшингийн зэрэгцээ 2 цонхны салхивчны шил хагарсан байхаар нь гэрт хулгай орсон байна гэж бодоод гэртээ ороогүй, шууд эгч Наранд хэлж эгч цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 195),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргйин 183-187),

- Эд зүйлийн үнэлгээ 1.020.000 төгрөг, 50.000 төгрөг нийт 1.070.000 төгрөг (2 хавтаст хэргийн 191, 5  хавтаст хэргийн 88),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “.......... дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамжны 1 тоотоос хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн хулгайлсан эд зүйлээ танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 163),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “...19 цаг 25 минутад ....... дүргийн 30 дугаар хороо Хилчин 1 дүгээр гудамжны 1 тоотын гадна очиж “ би 2016 оны 01 дүгээр сард энэ хашаа руу орж гадаа нь байсан зурагт, зөөврийн компьютер зэргийг аваад явсан” гэснийг өөрөөр нь заалгуулж, гэрэл зурагаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (4 хавтаст хэргийн 70, 76 ар тал),

 

            17. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ....... дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 68 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэн Д.О-ы байшингийн цонхны салхивчийг түлхэн нэвтэрч “Samsung” маркийн 43 инчийн зурагт, 2 ширхэг булган малгай, зургийн аппарат зэргийг хулгайлж, 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

            - Хохирогч Д.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 06 цагт гэрээсээ гарч...ажил дээрээ очиж ажлаа хийсэн. Манайд тухайн үед миний зээ охин Отгонцэцэг хамт амьдардаг байсан ба тэрээр 15 цагийн орчим гэрт ирээд цонхоор хулгай орсон талаар надад хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд манай байшингийн 1 давхарын цонхоор хулгай орсон...байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс “Samsung” маркийн 43 инчийн LCD зурагт, OUCCA гэсэн бичигтэй дижитал зургийн аппарат, 2 ширхэг эмэгтэй булган малгай алга болсон байсан...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 204-205)

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн
Хөрөнгийн үнэлгээний 452 дугаар тайланд “...4 нэр төрлийн эд зүйлийн нийт дүн...1.085.000 төгрөг” гэх баримт (9 хавтаст хэргийн 212-214),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (9 хавтаст хэргийн 190-195),

            - UNO ломбардны барьцаат зээлийн гэрээ (9 хавтаст хэргийн 215),

            - Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сард би ....... дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний задгай тоотод хашаа, байшин түрээслэж байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр амьдарч байсан газрынхаа ойролцоо манайхаас урагшаа 2-3 гудамж яваад үзүүрийн айлд очиход хашаан дотроо 2 давхар саарал өнгийн байшинтай айл байсан. Тухайн үед цаг 11-12 болж байсан ба би уг айлын хашааг давж ороод гал тогооны өрөөний вакум цонхыг түлхэж онгойлгоод 2 давхарт гарч хавтгай дэлгэцтэй зурагт, ...шүүгээнээс эмэгтэй хүний 2 ширхэг булган малгай, ...зургийн аппарат зэргийг аваад буцаад цонхоороо гарсан. Би тэр айлаас гараад замаасаа такси бариад зурагтыг нь өөрийнхөө бичиг баримтаар ....... дүүргийн 21 дүгээр хорооллын орчим байдаг ломбарданд 220.000 төгрөгөнд тавиад...бусад эд зүйлсийг нь зарж үгүй хийсэн...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 235-238),

 

18. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ....... дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамжны 15 тоотод оршин суух иргэн Э.Э-ын өвлийн байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж, “BSB” маркийн 32 инчийн зурагт, дөрвөн талтай булган малгай, хүрэн модон хайрцагтай шилэн шатар, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгжний хослол 1 ширхэг, “Sony”, “Nokia” маркийн гар утас, мөнгөн очир, нэг шил дарс, бэлэн 350.000 төгрөг зэргийг хулгайлж, 1.248.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

- Хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 09 цагт ....... дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 2-15 тоотод байрлах өвлийн байшингийнхаа хаалгыг түгжээд гэрээсээ гарч явсан. Орой 18 цаг 30 минутын орчим хүү М- над руу залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь гэртээ ирсэн. ...Хулгайч манай байшингийн зочны өрөөний вакум цонхыг түлхэж ороод BSB маркийн 32 инчийн LED зурагт, 4 талтай буудаг булган малгай, бэлэн 350.000 төгрөг, хүрэн модон хайрцагтай шилэн шатар, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгжний хослол, Sony Ericsson, Nokia маркийн 2 ширхэг ухаалаг утас, бурханы өмнө тавьсан байсан мөнгөн очир, шилтэй дарс зэрэг зүйлийг авсан байсан...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 174-175)

- “Дамно” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний СХЗ-244 дугаар тайланд “...9 нэр төрлийн эд зүйлсийг 1.248.000 төгрөг” гэх баримт (10 хавтаст хэргийн 182-183),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (10 хавтаст хэргийн 151-158),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (10 хавтаст хэргийн 159-163),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би тэр айлаас эрэгтэй хүний буудаг саравчтай булган малгай, BSB маркийн зурагт, модон хайрцагтай чулуун бил үү шилэн шатар, шилтэй дарс, хоёр ширхэг гар утас, бэлэн 350.000 төгрөг зэргийг аваад булган малгайг нь өмсөөд тухайн айлаас гараад явсан. ...Тэгээд цагдаа нарт баригдан цагдан хоригдохдоо цаг хожих, хэргийг сунжруулах маягаар П-, Ганболд гэх хүмүүсийн нэрийг оролцуулж мэдүүлэг өгсөн. Би П-тай цагдан хорих 461 дүгээр ангид нэг давхарт хоригдож байхдаа танидаг болсон. ...Харин Ганболд гэх залуутай хамт ял эдэлж байсан. Тэгэхдээ аль хорих ангид ял эдэлж байснаа санахгүй байна. Тийм учраас мэдүүлэг өгөхдөө би хамгийн түрүүнд санаанд орж ирсэн хоёр хүнийхээ нэрийг хэлж хамт хэрэг үйлдсэн гэж худлаа хэлсэн...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 233-234),

- Гэрч Ч.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Н- гэдэг хүнтэй 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид нэг корпуст хамт хоригдож байсан. ...Би 2017 оны 12 дугаар сарын 08-наас 23-ны өдрийн хооронд Төв аймгийн Зуунмод суманд хадам аав Даваадэлгэрийн гэрт байсан...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 177-179),

“...Би А-ийн Г гэх хүнийг огт танихгүй. Би 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхээс батлан даалтад гарснаас хойш Б.Н-тай огт уулзаагүй...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 221),

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03/3186 дугаар албан бичигт “...Аюуш овогтой Ганболд гэх нэр хорих ял эдэлсэн иргэдийн мэдээллийн санд бүртгэлгүй байна.” гэх баримт (10 хавтаст хэргийн 229)

 

19. 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ....... дүүргийн 16 дугаар хороо, “Дэлгэрэх” дэн буудлын 02 тоотод өрөөнд үйлчлүүлж байхдаа иргэн Л.Б-гийн 468.000 төгрөгийн үнэлгээ бүхий  “I Phone plus-6” гар утас, 258.300 төгрөгийн үнэлгээ бүхий монетан бөгж, 127 АНУ-ын мөнгөн дэвсгэртийг Монгол банкны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ханшаар 1 АНУ доллар 2437.41 төгрөг тэнцэх буюу 309.551.07 төгрөг, бэлэн 300.000 төгрөгийг зэргийг хулгайлж нийт 1.335.851 төгрөг 07 мөнгөний хохирол учруулсан,

мөн иргэн Н.А-ийн 959.200 төгрөгийн үнэлгээ бүхий “I Phone 7” гар утас, бэлэн 150.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 1.109.200 төгрөгийн хохирол, 80.000 төгрөгийн хор уршиг  тус тус учруулсан болох нь,

- Хохирогч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найз Н.А-тэй.......... дүүргийн 16 дугаар хороо............. гүүрний өмнө 20 цагийн орчим...уулзаад пабад орж 0.5 граммын “Соёрхол” архи, 3 шил “Нийслэл” пиво хамт уугаад үргэлжлүүлээд 3 цаг караокед сууссан. ...Тэндээсээ гараад “.......” баар ...орж нэг нэг шил пиво уугаад сууж байхдаа зүс үл таних эмэгтэйтэй...маргалдсан. ...Тэгтэл зүс үл таних 2 залуу 2 талаас утсаараа бичлэг хийгээд байхаар ...дахиад маргалдаж хэрэлдсэн. ...Тэгээд хэсэг маргалдаж байгаад хоорондоо танилцаад юм ярьж суусан. .......... баарнаас үүрийн 05 цагийн үед гарахад зүс үл таних 2 залуу болох Н-, Т- хоёр бид хоёр энүүхэнд буудал захисан байгаа хэдүүлээ юм ярьж хамт сууъя гэхээр нь зөвшөөрөөд ....... дүүргийн 16 дугаар хороо 30 дугаар байрны Дэн буудалд орж хамт сууцгаасан. Тухайн дэн буудал дотор хүний нэг нэг шил пиво ууцгаасан. Тэгээд нойрондоо дийлдээд унтаад өгсөн. Тэр үед манай найз хүүхэн Алтансүхийг Т- нь оролдоод байх шиг хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхэд Н- нь архи авахаар гарч явсан. ...Дэн буудалд унтаж байгаад өглөө 08 цагийн орчим сэрэхэд... “I Рhone 6 plus” гар утас, чигчий хуруунд байсан цэцгэн хээтэй 4-3 граммын баталгаат сорьцгүй бөгж, цүнхэнд байсан бэлэн 127 америк доллар, 300.000 төгрөг зэрэг эд зүйлс байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 44-46), 

            “...Өөрийгөө Н- гэж танилцуулсан эрэгтэй нь туранхай, шар царайтай, шаамийдуу, 170 см орчим өндөртэй...хүрэн өнгийн урт савхи шиг материалтай хүрэмтэй, хар бараан өнгийн ноосон малгайтай байсан. ...Харин нөгөө эрэгтэй нь Аляска куртиктэй, малгайгүй, хацар нь хонхойсон туранхай, улаан шардуу өнгийн зууван царайтай, давхараатай юм шиг нүдтэй, хүйтэн царайтай...хүн байсан. ...Бид нар дэн буудалд 2017 оны 12 дугаар сарын 11-ний үүрийн 05 цагт орсон. ...Би “I Рhone 6 plus” гар утсаа Солонгос улсаас 2016 оны 10 дугаар сард 1.410.000 воноор худалдаж авч байсан. Миний утас саарал өнгөтэй 9191...61 дугаартай. Мөн зүүн гарын чигчий хуруунд байсан 3 дэлбээтэй цэцэг шиг хэлбэртэй Солонгос сорьцгүй 4.1 граммын жинтэй монетан бөгж, Чингэлтэй дүүргийн “Гялгар” модны зах дээр модон эдлэл зарсны орлогын мөнгө ...300.000 төгрөг, 127 ам доллар алдагдсан...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 47-48),

            - Гэрч Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Л.Б- 2017 оны 4 дүгээр сард Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаад ирсэн юм. Тэгээд “Гялгар” модны зах дээр мод модон материал зардаг ажил хийдэг болсон. Манай дүү Солонгос улсаас ирэхдээ “I Рhone 6 plus” гар утастай ирсэн. Мөн зүүн гарын чигчий хуруундаа бөгж зүүдэг байсан. Тэр бөгж нь нэлээд том бөгж харагддаг байсан. ...Манай модны захын хүмүүсийн өдрийн орлого нь хүн хэр их байхаас хамаарч 400.000-2.000.000 орчим төгрөгийн хооронд байдаг...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 64),

- Хохирогч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найз Л.Б-тэй...20 цагийн үед уулзаад...пабад...орж 0.5 граммын “Соёрхол” архи, 3 шил “Нийслэл” пиво хувааж уугаад үргэлжлүүлээд 3 цаг караокед орж суусан. Караокеноос гараад “.......” баарлуу Л.Б-гийн хамт орж дахин нэг нэг пиво уугаад сууж байхад...найз Л.Б- нэг хүүхэнтэй хэрэлдсэн. Тэгтэл зүс үл таних хоёр залуу дундуур орж ирж хэрэлдээд 2 талаас бичлэг хийгээд байсан. ...Тэгээд хэсэг хэрэлдэж байгаад хоорондоо танилцаад юм ярьж суухаар болцгоож үүрийн 05 цагийн үед “.......” баарнаас гартал тэр хоёр залуу бид хоёр энүүхэнд буудал захисан байгаа гэхээр нь зөвшөөрөөд...30 дугаар байрны дэн буудалд хамт орж юм ярьцгааж байсан. Тухайн үед дэн буудал дотор хүний нэг шил пиво ууцгаах шиг болсон. Тухайн үед найз Л.Б- нойрондоо дийлдээд унтаад өгсөн. Тэгтэл Төрбөт гэх залуу нь намайг ар нуруугаар тэвэрч аваад үнсэх гэж дайрахаар нь би түлхсэн. Тэгээд би Т-тай унтаж хэвтэхгүй гэснээс болж хоорондоо үл ойлголцол үүсч хэрэлдсэн. Бид хоёрыг хоорондоо хэрэлдэж байхад Н- нь архи, пиво олж ирнэ гэж гарч яваад эргээд 4 шил пивотой орж ирэхээр нь хамт хувааж ууцгаасан. Тэгээд би нойрондоо дийлдээд найзынхаа хажуугаар ороод унтаад өгсөн байсан. Ингээд 08 цагийн үед найз Л.Б- түрүүлж босоод цүнх алга болсон байна гэхээр нь өөр өөрсдийнхөө эд зүйлийг үзэхэд миний эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 53-54),

            “...Тухайн үед өөрийгөө Н- гэж танилцуулсан залуу нь шаамийдуу шар царайтай, биедээ таарсан махтай 167-170 см өндөртэй, бараан өнгийн ноосон малгайтай, хиймэл савхин хүрэм өмссөн байсан. Нөгөө эрэгтэй нь хар бараан өнгийн куртиктэй, малгайгүй, том нүдтэй, туранхай, цайвар царайтай эрэгтэй байсан. ...Тухайн үед миний өмсөж явсан куртикны халаасанд байсан Солонгос улсаас 2017 оны 01 дүгээр сард 1.800.000 воноор худалдаж авсан “I Phone 7” загварын 9976..91 гэсэн дугаартай гар утас, бэлэн 150.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 55),

            - Гэрч С.т-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ээж Алтансүх Солонгос улсаас 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн. Ирэхдээ  хар өнгийн “I Phone 7” загварын гар утастай байсан. Манай ээж Солонгос улсад 12 жил ажиллаж амьдарч байгаад ирсэн...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 63),

            - Гэрч А.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны 22 цагийн орчим...нэг залуу ирээд “Би Эрдэнэтээс билүү Дарханаас гэл үү ирлээ гээд 1 ортой өрөө байна уу” гэхээр нь би “1 ортой өрөө байхгүй байна чи 2 ортой өрөөнд нэг ортой өрөөний үнээр орчихож болно” гэхэд орсон. Би бичиг баримтыг чинь бүртэгье гэхэд найзуудтайгаа уулзчихаад ирье гэж хэлээд 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед нөгөө залуу өөр нэг залуу, 2 хүүхэнтэй хамт орж ирээд 02 дугаарын өрөөнд орсон. Тэгээд тэд нар ороод удаагүй байхад 04 цагийн орчим өрөө авсан эрэгтэйг дагаж ирсэн залуу ганцаараа гараад явсан. ...Тэгэхэд нөгөө өрөөнд үлдсэн 3 хүмүүс гарч ороод сэрүүн байж байсан. ...Эхэлж гарсан залууг явсны дараа үлдсэн 3 хүн нь гарчихаад нэг их удалгүй эргэж орж ирээд өрөөндөө орсон. Тэр хүмүүс 05 цагийн орчим унтсан. Өрөө захиалсан эрэгтэй 07 цаг өнгөрөөд 08 цаг болж байхад ганцаараа гараад явсан ба нөгөө хоёр эмэгтэй нь унтаад үлдсэн. ...Тэр эрэгтэйг явснаас хойш 09 цаг өнгөрч байхад хоёр эмэгтэй сэрээд дуудахаар очтол...эд зүйлсээ алдсан гэдгийг нь мэдсэн. ...Эд зүйлсээ алдсан гэх 2 эмэгтэйг сэрүүн байхад буюу буудлын өрөө авсан эрэгтэйг дагаж ирсэн залуу эхлээд гарч явсан дахиж орж ирээгүй...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 62),

Гэрч Ф.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны сүүлээр Эрдэнэтээс гэрээсээ гарч Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд ....... дүүргийн 16 дугаар хороо 30 дугаар байрны “Дэн” буудалд ороод өрөө авсан. Тэндээ хэсэг байж байгаад буудлын үйлчлэгчээс хоолны газар байна уу гэхэд 24 цагийн цайны газар зааж өгөхөөр нь буудлаасаа гараад .......... гүүрний хойд талд явж байгаад Н-тай тааралдсан. Тэгээд бид хоёр ойр зуур юм ярилцаж байгаад Best баар луу орсон. Тэгээд тухайн бааранд ороод сууж байтал гаднаас 00 цагийн орчим...хоёр хүүхэн орж ирээд бид хоёрын сууж байсан ширээний цаад талын ширээнд суусан. Тэр хоёр хүүхэн архи ууж байснаа гэнэт нэг хүүхэнтэй маргалдаад эхлэхээр нь би босож очоод болиулах гэтэл хоорондоо маргалдсан...тэр үед Н- бичлэг хийж эхэлсэн. Тэгтэл тэр Б- гэх хүүхэн нь намайг таньж мэддэг болж жүжиглээд эхлэхээр нь танилцаж нэг ширээнд бид 4 хамт суусан. Тэгтэл баар хаах цаг болсон байна гэж зөөгч нь хэлэхээр нь буудлаас гартал Б- нь миний төрсөн өдөр болж байгаа гэхээр нь... буудал авсан байгаа талаараа хэлтэл тэд нар зөвшөөрөөд миний авсан буудал руу хамт явсан. Буудалд ороод пиво уугаад сууж байхад...Н- би гадагшаа гараад ганц нэг хатуу юм олж ирье гээд гараад явсан. Тэгээд хэсэг сууж байснаа би гэнэт гар утсаа санаад нөгөө хоёр хүүхнээс наад хавьд чинь миний гар утас байна уу гэж асуутал өндөр хүүхэн нь байхгүй байна гэж хэлээд нөгөө хоёр хүүхэн бас утаснуудаа үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь бид гурав буудлаас гарч орсон баарныхаа тэр хавьд Н-ыг хайгаад олоогүй буцаж ирээд буудалдаа ирсэн. ...Хэсэг байж байтал өндөр хүүхэн нь манай гэр энүүхэнд байдаг би ер нь харьлаа гэтэл Б- нь чи намайг ганцаарг минь орхиод явах гэлээ гээд тэр хоёр хооронд маргалдаад хэсэг хугацааны дараа хоорондоо эвлэрээд хэвтээд өгсөн. Би тэр үед нөгөө талын орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд 06 цаг өнгөрч байхад буудлаас гараад явсан. ...Би Н-тай Булган, Мааньтын хориход хамт ял эдэлж байхдаа танилцсан. ...Буудалд байхад тэр хоёр хүүхэн хоёулаа  том жижиг I Phone утастай байсан...” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 164-167),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (9 хавтаст хэргийн 34-39),

- “Дамно” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний СХЗ-256 дугаар тайланд “...“I Рhone 6 plus” гар утас 468.000 төгрөг,  “I Phone 7” гар утас 959.200 төгрөг, “Монетан бөгж” 258.300 төгрөг...” гэх үнэлгээ (9 хавтаст хэргийн 68-69),

- Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа “...АНУ доллар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2437.41 төгрөг...” гэх (9 хавтаст хэргийн 89),

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төлбөр 80.000 төгрөг Б.Алтансүх гэх баримт (9 хавтаст хэргийн 88),

- Хохирогч Л.Б-, Н.А- нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (9 хавтаст хэргийн 84-87),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. ........... захын гүүрэн доор явж байгаад хамт ял эдэлж байсан Т- гэх залуутай тааралдсан. Тэгээд бид хоёр гүүрний доор байх “.......” бааранд цугтаа орсон. .......... бааран дотор бид хоёр хоёр эмэгтэй хүнтэй танилцаад баар хаах боллоо гэхэд баарнаас гарсан. Тэгтэл Т- би зочид буудал захиалсан байгаа 4 лээ тэнд орж пиво уух уу гэхэд би болон нөгөө хоёр эмэгтэй зөвшөөрч буудалд нь очсон. Тэгээд бид дөрөв буудалд орж пиво ууж юм ярьж байгаад пиво дуусахаар нь би ганцаараа дэлгүүр орж пиво, архи авахаар гарах үед Т- нөгөө эмэгтэйчүүдтэйгээ буудалд үлдсэн. Би дэлгүүрээс пиво, архи аваад ирэхэд тэд нар бүгдээрээ унтаж байхаар нь буудалд жоохон пиво ууж байгаад нөгөө хэд сэрэхгүй болохоор нь тухайн эмэгтэйчүүдийн гар утаснууд болон эд зүйлсийг нь аваад...явсан.” гэх мэдүүлэг (9 хавтаст хэргийн 175-176),

 

- Дээрэмдэх гэмт хэргийн талаар;

20. Шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ....... дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны орчим иргэн Н.Э-ын согтуурсан байдлыг далимдуулан түүний “I Phone 6” загварын гар утас, бэлэн 1.780.000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 2.356.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

- Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой...найз Бямбадоржийн хамт пабад сууж байгаад тараад...23 цагийн орчим ....... дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд таксинаас буугаад өөрийн амьдардаг 3 дугаар орц руу орох гээд явж байхад үл таних 2 залуу над дээр ирээд юм яриад байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан болхоор юу яриад байгааг нь мэдээгүй. Тэгээд гэртээ ороод гар утас, бэлэн мөнгө зэрэг зүйл байхгүй болхоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим  I Phone –ийн Find my I phone-оор өөрийн гар утасны байршлыг үзэхэд ....... дүүргийн 23 дугаар байрны 218 тоотод дохио өгөхөөр нь...цагдаагийн алба хаагч нартай тухайн тоотод орж 18 настай эрэгтэйгээс өөрийн гар утсаа авсан. Тэр хүүхдээс өөрийн 1.780.000 төгрөг хаана байна гэж асуухад тэрээр манай ах энэ утсыг зарсан би өөр зүйл мэдэхгүй гэж хэлсэн...Тэр хүмүүс намайг цохиж зодсон зүйл байхгүй харин миний утсыг авах үедээ намайг дарамталж айлгасан. Би мөнгөө өөрийн өмсөж явсан куртикны дотор талын цахилгаантай халаасанд хийсэн. Би таксинаас буухдаа мөнгөтэйгөө буусан. Тэр мөнгө бол миний 2017 оны 11 дүгээр сарын цалин байсан. Тухайн өдөр цалингаа өөрийн ажлын нягтлан Будаас 18 цаг болж байхад авсан юм...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 8-10, 11-12),

“...Тэр өдөр би найзтайгаа 7-8 шил пиво уусан байсан учраас нилээн согтолттой байсан юм зарим нэг үйл явдлыг санахгүй байна. Ямар ч байсан таксинаас бууснаа санаж байна. Тэгээд би тэр үед хүмүүс юм ярьж байсан шиг санагдаад байна. Миний эд зүйлийг яг хэдэн хүн авсныг санахгүй байна. Ямар ч байсан гэртээ ороод 1-2 цагийн дараа эд зүйлээ алдсанаа мэдсэн...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 125-126)

- Гэрч Н.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ...хичээлээ тараад гэртээ ирэхэд манай аавын дүү болох Н- ах гэрт байсан. Орой 19 цагийн орчим ах хоолоо идчихээд гэрээс гараад явсан. ...Маргааш өглөө нь сэрэхэд Н- ах гэртээ ирээгүй юм шиг байсан. Учир нь би урьд өдөр нь Н- ахын хөнжлийг орон дээр нь эвхээтэй тавьсан ба яг тэр чигээрээ хөнжил нь орон дээр байсан. Тэгээд би хичээлдээ явчихаад 15 цагийн орчим гэртээ ирэхэд...Н- ах хонины мах эвдээд зогсож байснаа надад “би гоё болж уу” гэж асуухаар нь харахад шинэ өмд, гутал, куртик авчихсан байхаар нь би эмээгийн тэтгэврийн мөнгөөр авсан юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд Н- ах саарал өнгийн “I Phone 6s” маркийн гар утас гаргаж ирээд симээ уншихгүй байгаа юм гээд өвөөгийн симийг хийж үзээд байсан. Тэгсэнээ тэр утсаа хүнээс авсан намайг 150.000 төгрөгөөр авах уу гэж байснаа...утсаа үлдээгээд гэрээс гараад явсан. ...Тэгээд би гэртээ байхдаа нөгөө утсаар нь оролдоод байж байхад манай байрны Бангаа гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй ах намайг дуудахаар нь гараад очтол лифтний хажууд 4 ах зогсож байсан ба нэг нь надаас “утсаа авъя, миний утас танай гэрт байгаа гээд заагаад байна” гэхээр нь би эмээгээсээ асууя гээд гэртээ орсон. Гэртээ орж ирээд Н- ах руу залгахад тэрээр “наад утсаа байрны булангаас олсон гээд гаргаад өгчих” гэхээр нь би гаргаад нөгөө ахад утсыг нь өгсөн. Тэгтэл тэр ах утастай цуг байсан 1.800.000 төгрөгөө авъя гэхээр нь...” манай ах Н- энэ утсыг авчирсан юм би ямар нэгэн дээрэм хийсэн зүйл байхгүй” гэсэн. Тэгээд Н- ах руу дахиж залгаад энэ хүмүүстэйгээ учраа ол гэхэд би очих болоогүй хотын төвд явж байна гээд утсаа таслаад дахиж холбогдоогүй. ....Н- ахыг ямар мөнгөөр хувцас авсныг мэдэхгүй. Эмээгийн тэтгэвэрийн мөнгөөр авсан гэж бодсон. Гэхдээ орой нь эмээгээс асуухад эмээ Н- ахад мөнгө өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 16-18),

- Гэрч Д.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай ач хүү Гүндсамбуу хичээлээсээ ирээд нэг гар утас оролдоод энэ Н- ахын утас юм уу манай гэрт харагдаагүй утас байна гэж хэлсэн. ...Тухайн үед Н- гэрт байхгүй байсан. ...Тэгээд байж байхад гэрийн хаалга тогшихоор нь онгойлгосон чинь хэдэн залуучууд ирчихсэн цаад залуугаа гаргаад ир миний утас танай гэрт байна гэж заагаад байна гэж хэлсэн. ...Н-ын авчирсан бололтой байсан утсыг цагдаагийн хажууд би нөгөө утасны эзэн хүнд өгсөн...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 19),

- Гэрч Д.О-цэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-наас мөн оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед манай хүү Н.Э- гэртээ орж ирээд би дээрэмдүүлчихлээ хоёулаа цагдаагийн хэлтэс дээр очъё гэж хэлэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тухайн үед манай хүүг цохиж зодсон гэхээр зүйл байгаагүй. ...Тэгээд манай хүү 2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед интернетээр утсаа хайж байгаад манай байрны 7 дугаар орцны 1 давхарын айлаас олж авсан. Тэр айлаас ...манай хүү утсаа авахад айлын банди нь уг утсыг ах маань авчирсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 20),

- “Дамно” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний СХЗ-18-23 дугаар тайланд “...I Phone 6s маркийн гар утас 576.000 төгрөг” гэх баримт (10 хавтаст хэргийн 47-48),

- Цалингийн тооцооны карт (10 хавтаст хэргийн 50),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 онд өдөр хоногийг нь санахгүй байна оройн 23 цагийн үед 1 дүгээр хорооллын 23 дугаар байр болох гэрийнхээ гадаа нэг хүнтэй таарсан. Тухайн үед би согтуу тэр хүн ч бас согтуу байсан. Тэр хүн надаас гал асуухаар нь өгчихөөд хамтдаа тамхи татаад зогсож байсан чинь тэр хүний гар утас нь газар унасан. Тэгэхэд тэр хүн утсаа авах гээд доошоо тонгойхоор нь тэр хүнийг дээш босгох гээд куртикнээс нь татсан чинь куртикнийх нь халаасанд мөнгө тэмтрэгдсэн. Тэгээд би татаж босгоод халааснаас нь мөнгийг нь аваад газар унасан байсан гар утсыг нь мөн аваад цаашаа яваад өгсөн. Тэр хүн тэндээ тамхи татаад үлдсэн...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 86),

 

21. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О-ын өгсөн “...Би Б.Н- гэх хүнийг огт танихгүй, тийм нэртэй хүн мэдэхгүй. Би 1998 онд Нийслэлийн шүүхээс...Эрүүгийн хуульд зааснаар 10 жилийн хорих ял шийтгүүлж Авдрантын хорих 441 дүгээр ангид 3 жил орчим ял эдлээд, 2001, 2002 оны орчим Хөвсгөл аймгийн 443 ангид 2-3 жил болоод 2004-2005 онд Улаанбаатар хотын хорих ангид ирж ялынхаа 3/2-ыг эдэлсэн учир тэнсэж суллагдсан. Би суллагдсанаасаа хойш 2005-2006 оны хооронд Өгөөмөр зах дээр сэлбэг зарж байгаад 2006-2007 онд Да Хүрээ зах дээр тос зардаг байсан. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл Да Хүрээ захын орчим кузов засварын газар ажиллуулж байсан. Би хотын төв болон ....... дүүрэг рүү ордоггүй. ........., Мандал Овоо, Ногоон зоорь гэх гэр хорооллуудыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (7 хавтаст хэргийн 160, 161,)

 

22. Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ....... дүүргийн прокурорын тогтоолд “...Б.О-ыг яллагдагч Б.Н-тай бүлэглэн ...хохирогч Э.Б-, ... Д.Ц-, ...Д.О-, ...Г.М-н нарын орон байранд нэвтэрсэн гэх хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр (7 хавтаст хэргийн 227-228),

 

23. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...Би яллагдагчаар татаж байгаа тогтоолтой танилцлаа. Би дээрх 16 хулгайн үйлдлийн 11-ийг буюу ......., ....... дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Харин ........... дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй (8 хавтаст хэргийн 96)

 

24. Шүүгдэгч Б.Н-ын

1. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 669 дүгээр дүгнэлт

“...Болсон хэргийн талаар өөрийн үгээр: 2015 оны 6 дугаар сарын 21-нд айлын гэрээс зурагт, алтан ээмэг, бөгж, гинж авсан 500.000 төгрөгөөр зарсан....ДҮГНЭЛТ

1. Яллагдагч Б.Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй байсан. Б.Н- нь өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдэж удирдах чадвартай байсан.

...3. Яллагдагч Б.Н- нь ...гэмт үйлдлээ хариуцаж чадна.

4. Яллагдагч Б.Н- нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 82),

 

2. Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 75), оршин суугаа хорооны тодорхойлолт (4 хавтаст хэргийн 131), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (4 хавтаст хэргийн 148-150),

3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас (1 хавтаст хэргийн 84), 1999, 2000, 2007, 2013 онуудад ял шийтгэгдэж байсан талаарх таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 46-57), 2008 он ял нийцүүлэн хассан, 2013 он хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан шүүгчийн захирамжийн хуулбар (2 хавтаст хэргийн 68-70, 5 хавтаст хэргийн 185-186), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 863 дугаар магадлал (10 хавтаст хэргийн 114-118),

4. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 18-21, 4 дүгээр хавтаст хэргийн 46, 51, 54, 58, 205, 207, 232, 234-236, 5 хавтаст хэргийн 29-36, 53-57, 67, 75, 103, 135, 139, 141-142, 158, 203-205, 213, 244, 6 хавтаст хэргийн 92, 7 дугаар хавтаст хэргийн 151, 152, 222, 250, 8 дугаар хавтаст хэргийн 2-6, 33-36, 80, 131, 138-139, 10 дугаар хавтаст хэргийн 114-118, 141-142, 244-245), 

- цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүхийн шийдвэр 4 дүгээр хавтаст хэргийн 42, 8 дугаар хавтаст хэргийн 80, 138-139)

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр хааллттай ангийн лавлагаа (10 хавтаст хэргийн 80), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны албан бичиг (10 хавтаст хэргийн 81), ялын тооцооны тодорхойлолт (10 хавтаст хэргийн 139)

- Шийдвэрийг хүчингүй болгох тухай Нийслэлийн ....... дүүргийн прокурорын газрын 2018 оны 27 дугаар тогтоол (10 хавтаст хэргийн 55), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Нийслэлийн ....... дүүргийн прокурорын газрын 2018 оны 345, 344 дүгээр тогтоолууд (10 хавтаст хэргийн 238-240) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-т гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон, байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Н- нь

1. ........... дүүргийн 12, 13, 15, 17, 19 дүгээр хороо, ....... дүүргийн 11 дүгээр хороо, ....... дүүргийн 1, 2, 16, 20, 22, 26, 29, 30 дүгээр хорооны нутаг дэвсгэрүүдэд, 2015 оны 3, 4, 5, 6, 7, 12, 2016 оны 1 дүгээр сарын 16, 2017 оны 11 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд, нууц далд аргаар, машин механизм ашиглаж, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр хохирогч:

- Ш-эд 430.000 төгрөгийн шууд хохирол, 10.000 төгрөгийн хор уршиг,

- Л-д 600.000 төгрөгийн шууд хохирол, 10.000 төгрөгийн хор уршиг,

- М-д 573.000 төгрөгийн шууд хохирол, 5000 төгрөгийн хор уршиг,

- О.М-т 450.000 төгрөгийн шууд хохирол,

- Т-т 560.000 төгрөгийн шууд хохирол,

- Г-т 4.384.000 төгрөгийн шууд хохирол,

- Ц.Б-ын 500.000 төгрөгийн шууд хохирол, 400.000 төгрөгийн хор уршиг,

- Э.Б-т 390.000 төгрөгийн шууд хохирол,

- Д.Ц-д 2.160.000 төгрөгийн  шууд хохирол,

- Т.Г-тэд 800.000 төгрөгийн шууд хохирол, 150.000 төгрөгийн хор уршиг,

- Б.Т-т 1.215.000 төгрөгийн шууд хохирол,

- Д.О-д 1.500.000 төгрөгийн шууд хохирол,

- Н.Б-т 1.460.000 төгрөгийн шууд хохирол,

- Л.П-ид 980.000 төгрөгийн шууд хохирол,  80.000 төгрөгийн хор уршиг,

- Г.М-нд 505.000 төгрөгийн шууд хохирол, 3000 төгрөгийн хор уршиг, 

- Н.Н-д 1.030.000 төгрөгийн шууд хохирол, 40.000 төгрөгийн хор уршиг,

- Д.О-д 1.085.000 төгрөгийн шууд хохирол,

- Э.Э-од 1.248.000 төгрөгийн шууд хохирол,

- Л.Б-д 1.335.851 төгрөг 07 мөнгөний шууд хохирол,

- Н.А-эд 1.109.200 төгрөгийн шууд хохирол, 80.000 төгрөгийн хор уршиг  тус тус учруулсан буюу 20 нэр бүхий иргэнд 22.315.051 төгрөг 07 мөнгөний шууд хохирол,  778.000 төгрөгийн хор уршиг тус тус учруулсан болох нь,

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш-ийн (6 хавтаст хэргийн 114, 115), Л-гийн (7 хавтаст хэргийн 16), М-гийн (6 хавтаст хэргийн 232), О.М-ийн (6 хавтаст хэргийн 153, 154), Т-ын (6 хавтаст хэргийн 187, 188), Г-ийн (1 хавтаст хэргийн 145, 146, 5 хавтаст хэргийн 86, 224), Ц.Б-ын (2 хавтаст хэргийн 3-5), Э.Б-ийн (1 хавтаст хэргийн 167-169), Д.Ц-гийн (1 хавтаст хэргийн 64-65), Т.Г-тийн (1 хавтаст хэргийн 192, 5 хавтаст хэргийн 87), Б.Т-ийн (1 хавтаст хэргийн 102-105), Д.О-ы (1 хавтаст хэргийн 41-43), Б.Б-ын (1 хавтаст хэргийн 227, 228, 5 хавтаст хэргийн 85, 221-222), Л.П-ийн (1хавтаст хэргийн 223-225), Г.М-ний (4 хавтаст хэргийн 2, 223), Н.Н-гийн (2 хавтаст хэргийн 194, 5 хавтаст хэргийн 83), Д.О-ы (9 хавтаст хэргийн 204-205), Э.Э-ын (10 хавтаст хэргийн 174-175), Л.Б-гийн (9 хавтаст хэргийн 44-46, 47-48), Н.А-ийн (9 хавтаст хэргийн 53-54, 55) өгсөн мэдүүлгүүд,

- Эд зүйлийн үнэлгээ (6 хавтаст хэргийн 116, 7 хавтаст хэргийн 110), (7 хавтаст хэргийн 18, 109), (6 хавтаст хэргийн 225, 7 хавтаст хэргийн 108), (6 хавтаст хэргийн 149), (6 хавтаст хэргийн 196), (1 хавтаст хэргийн 153, 154, 5 хавтаст хэргийн 92), (2 хавтаст хэргийн 6), (1 хавтаст хэргийн 172), (1 хавтаст хэргийн 83), (1 хавтаст хэргийн 206, 5 хавтаст хэргийн 91), (1 хавтаст хэргийн 126, 5 хавтаст хэргийн 89), (1 хавтаст хэргийн 34), (1 хавтаст хэргийн 239, 5 хавтаст хэргийн 90), (1 хавтаст хэргийн 240, 6 хавтаст хэргийн 77), (4 хавтаст хэргийн 11, 12, 6 хавтаст хэргийн 76), (2 хавтаст хэргийн 191, 5  хавтаст хэргийн 88), (9 хавтаст хэргийн 212-214), (10 хавтаст хэргийн 182-183), (9 хавтаст хэргийн 68-69), (9 хавтаст хэргийн 89) хийсэн дүгнэлтүүд,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 184), (2 хавтаст хэргийн 232) баримт,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл (7 хавтаст хэргийн 27-31), 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл (4 хавтаст хэргийн 58-75), 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 71-73), 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (10 хавтаст хэргийн 159-163),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04/279, 04/249, 3589 дугаар дүгнэлт (1 хавтаст хэргийн 82), (1 хавтаст хэргийн 110-116), (1 хавтаст хэргийн 50-51, 5 хавтаст хэргийн 228-229), (1 хавтаст хэргийн 231-236),

- Гэрч Ж.Б-, Г.М-нцэцэг, Б.У-, О.Ц-г, Д.А-, А.У-, Ф.Т-ын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (1 хавтаст хэргийн 41, 5 хавтаст хэргийн 230), (1 хавтаст хэргийн 46-47), (4 хавтаст хэргийн 86), (4 хавтаст хэргийн 3), (9 хавтаст хэргийн 62, 164-167), мэдүүлэг,

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн (1 хавтаст хэргийн 150-151), (4 хавтаст хэргийн 161-163), (1 хавтаст хэргийн 123-125), (1 хавтаст хэргийн 187) (1 хавтаст хэргийн 200-202), (9 хавтаст хэргийн 235-238), (10 хавтаст хэргийн 233-234), (9 хавтаст хэргийн 175-176) мэдүүлгүүд,

- Барьцаат зээлийн гэрээ (9 хавтаст хэргийн 215),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (9 хавтаст хэргийн 34-39) зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Б.Н- нь ....... дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны орчим, 2017 оны 11 дугаар сарын 30-наас мөн оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр Н.Э-ын “I Phone 6” загварын гар утас, бэлэн 1.780.000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 2.356.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

- Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой...найзынхаа хамт пабад сууж байгаад тараад...23 цагийн орчим ....... дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд таксинаас буугаад өөрийн амьдардаг 3 дугаар орц руу орох гээд явсан. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор юу яриад байгааг нь мэдээгүй. Тэгээд гэртээ ороод гар утас, бэлэн мөнгө зэрэг зүйл байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчим I Phone-ийн Find my I phone-оор өөрийн гар утасны байршлыг үзэхэд ....... дүүргийн 23 дугаар байрны 218 тоотод дохио өгөхөөр нь...цагдаагийн алба хаагч нартай тухайн тоотод орж 18 настай эрэгтэйгээс өөрийн гар утсаа авсан....” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 8-10, 11-12),

“...Тэр өдөр би найзтайгаа 7-8 шил пиво уусан байсан учраас нилээн согтолттой байсан юм зарим нэг үйл явдлыг санахгүй байна. Ямар ч байсан таксинаас бууснаа санаж байна. ...Миний эд зүйлийг яг хэдэн хүн авсныг санахгүй байна. Ямар ч байсан гэртээ ороод 1-2 цагийн дараа эд зүйлээ алдсанаа мэдсэн...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 125-126)

- Гэрч Н.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н- ах хонины мах эвдээд зогсож байснаа надад “би гоё болж уу” гэж асуухаар нь харахад шинэ өмд, гутал, куртик авчихсан байхаар нь би эмээгийн тэтгэврийн мөнгөөр авсан юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд Н- ах саарал өнгийн “I Phone 6s” маркийн гар утас гаргаж ирээд симээ уншихгүй байгаа юм гээд өвөөгийн симийг хийж үзээд байсан. ...Тэгээд би гэртээ байхдаа нөгөө утсаар нь оролдоод байж байхад манай байрны Бангаа гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй ах намайг дуудахаар нь гараад очтол лифтний хажууд 4 ах зогсож байсан ба нэг нь надаас “утсаа авъя, миний утас танай гэрт байгаа гээд заагаад байна” гэхээр нь би эмээгээсээ асууя гээд гэртээ орсон. Гэртээ орж ирээд Н- ах руу залгахад тэрээр “наад утсаа байрны булангаас олсон гээд гаргаад өгчих” гэхээр нь би гаргаад нөгөө ахад утсыг нь өгсөн. ...Н- ахыг ямар мөнгөөр хувцас авсныг мэдэхгүй. Эмээгийн тэтгэвэрийн мөнгөөр авсан гэж бодсон. Гэхдээ орой нь эмээгээс асуухад эмээ Н- ахад мөнгө өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 16-18),

- Гэрч Д.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай ач хүү Гүндсамбуу хичээлээсээ ирээд нэг гар утас оролдоод энэ Н- ахын утас юм уу манай гэрт харагдаагүй утас байна гэж хэлсэн. ...Тухайн үед Н- гэрт байхгүй байсан. ...Тэгээд байж байхад гэрийн хаалга тогшихоор нь онгойлгосон чинь хэдэн залуучууд ирчихсэн цаад залуугаа гаргаад ир миний утас танай гэрт байна гэж заагаад байна гэж хэлсэн. ...Н-ын авчирсан бололтой байсан утсыг цагдаагийн хажууд би нөгөө утасны эзэн хүнд өгсөн...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 19),

- Гэрч Д.О-цэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-наас мөн оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед манай хүү Н.Э- гэртээ орж ирээд би дээрэмдүүлчихлээ хоёулаа цагдаагийн хэлтэс дээр очъё гэж хэлэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тухайн үед манай хүүг цохиж зодсон гэхээр зүйл байгаагүй. ...Тэгээд манай хүү 2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед интернетээр утсаа хайж байгаад манай байрны 7 дугаар орцны 1 давхарын айлаас олж авсан. Тэр айлаас ...манай хүү утсаа авахад айлын банди нь уг утсыг ах маань авчирсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 20),

- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 онд өдөр хоногийг нь санахгүй байна оройн 23 цагийн үед 1 дүгээр хорооллын 23 дугаар байр болох гэрийнхээ гадаа нэг хүнтэй таарсан. Тухайн үед би согтуу тэр хүн ч бас согтуу байсан. Тэр хүн надаас гал асуухаар нь өгчихөөд хамтдаа тамхи татаад зогсон байсан чинь тэр хүний гар утас нь газар унасан. Тэгэхэд тэр хүн утсаа авах гээд доошоо тонгойхоор нь тэр хүнийг дээш босгох гээд куртикнээс нь татсан чинь куртикнийх нь халаасанд мөнгө тэмтрэгдсэн. Тэгээд би татаж босгоод халааснаас нь мөнгийг нь аваад газар унасан байсан гар утсыг нь мөн аваад цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг (10 хавтаст хэргийн 86) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ын 19 удаагийн хулгайн гэмт хэргийн аль үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, аль үйлдлийг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг ялгаж яллах дүгнэлт үйлдээгүй. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Б.Н-ын хулгай үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж тухайн зүйл хэсэгт заасныг журамласан атлаа тухайн зүйлийн хэд хэдэн хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал шүүгдэгч Б.Н-ын хохирогч Э.Б-, Л.Б-, Н.А- нарын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн мэтээр яллах дүгнэлтээс ойлгогдох боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь “...Энэ гэмт хэргийг” гэсэн утга агуулгыг илэрхийлж мөн хэсгийн хэд хэдэн заалтаар тухайн гэмт хэргийн шинжийг хүндрүүлсэн байгаа тул дээрх зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зарим үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зарим үйлдлийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх шаардлагагүй буюу аль хүндрүүлсэн шинжээр зүйлчлэх талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан байна.

Тиймээс улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн зүйлчэлийг зөвтгөж шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон болно. Ийнхүү яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно.

Иймд шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар буюу хулгайлах гэмт хэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, хүн байнга амьдрах орон, байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэн бусдын эд хөрөнгийг авсан, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинж болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориурлалттай орон байр буюу 18 иргэний монгол гэр, байшингийн цонхыг хагалах, хөших, хаалгыг эвдэж, өшиглөх зэргээр нэвтэрсэн, хохирогч Д.О-ы гэмт халдлагаас хамгаалах зориулалтаар өөрийн эзэмшлийн монгол гэрийг хамгаалсан хашаанд нэвтэрсэн нь дээрх гэмт хэргийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч гэх шинжийг мөн хангах ба тухайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн.

Мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч байгаа үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Н- нь хулгай, дээрмийн гэмт хэргийн улмаас бусдад нийт 24.671.051 төгрөг 07 мөнгөний шууд хохирол, 778.000 төгрөгийн хор уршиг учруулснаас хохирогч Н.Б-т учруулсан 1.460.000 төгрөгийн хохирлоос 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Sony” маркийн саарал өнгийн зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (6 хавтаст хэргийн 1), хохирогч Н.Э-т учруулсан 2.356.000 төгрөгийн хохирлоос 576.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I Phone 6s” маркийн гар утас (10 хавтаст хэргийн 47-48) зэргийг буцаан өгсөн, хохирогч Э.Б- нь өөрт учирсан 390.000 төгрөгийн шууд хохирлоос пасакны үнэ болох 40.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж (1 хавтаст хэргийн 167-169) мэдүүлсэн байх тул дээрх хохирлыг шүүгдэгч Б.Н-ын бусдад учруулсан хохирлоос хасаж үлдэх хохирол хор уршгийг шүүгдэгчээс хуульд заасан хугацаанд гаргуулж хохирогч нарт доорх байдлаар олгох нь зүйтэй гэж үзэв. Үүнд

- Ш-эд 430.000 төгрөгийн шууд хохирол, 10.000 төгрөгийн хор уршиг,

- Л-д 600.000 төгрөгийн шууд хохирол, 10.000 төгрөгийн хор уршиг,

- М-д 573.000 төгрөгийн шууд хохирол, 5000 төгрөгийн хор уршиг,

- О.М-т 450.000 төгрөгийн шууд хохирол,

- Т-т 560.000 төгрөгийн шууд хохирол,

- Г-т 4.384.000 төгрөгийн шууд хохирол,

- Ц.Б-ад 500.000 төгрөгийн шууд хохирол, 400.000 төгрөгийн хор уршиг,

- Э.Б-т 350.000 төгрөгийн шууд хохирол,

- Д.Ц-д 2.160.000 төгрөгийн  шууд хохирол,

- Т.Г-тэд 800.000 төгрөгийн шууд хохирол, 150.000 төгрөгийн хор уршиг,

- Б.Т-т 1.215.000 төгрөгийн шууд хохирол,

- Д.О-д 1.500.000 төгрөгийн шууд хохирол,

- Н.Б-т 1.110.000 төгрөгийн шууд хохирол,

- Л.П-ид 980.000 төгрөгийн шууд хохирол,  80.000 төгрөгийн хор уршиг,

- Г.М-нд 505.000 төгрөгийн шууд хохирол, 3000 төгрөгийн хор уршиг, 

- Н.Н-д 1.030.000 төгрөгийн шууд хохирол, 40.000 төгрөгийн хор уршиг,

- Д.О-д 1.085.000 төгрөгийн шууд хохирол,

- Э.Э-од 1.248.000 төгрөгийн шууд хохирол,

- Л.Б-д 1.335.851 төгрөг 07 мөнгөний шууд хохирол,

- Н.А-эд 1.109.200 төгрөгийн шууд хохирол, 80.000 төгрөгийн хор уршиг,

- Н.Э-т 1.780.000 төгрөг  буюу нийт 24.483.051 төгрөг 07 мөнгийг Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Н-аас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцэхгүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 5 жил хүртэл хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагатай тул шүүгдэгчид оногдуулахаар дүгнэлт гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 6 сарын эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн байгаа эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөлд тооцов.

Харин шүүхээс шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүнд төрлийн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, санаатай гэмт хэрэг удаа дараа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болох бусдад учруулсан хохирол, хор уршиг зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 4 жил 6 сарын, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Н-т шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд, хэдэн гэмт хэрэгт нь нэг төрлийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоов.

Мөн шүүгдэгч Б.Н-ын хувийн байдал буюу биеийн эрүүл мэндийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан түүний биечлэн эдлэх хорих ялыг хэмжээг тогтоосон 5 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.Н- нь 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 18) 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг (4 хавтаст хэргийн 42) хүртэл 148 хоног, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс (4 хавтаст хэргийн 46) 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр (8 хавтаст хэргийн 80) хүртэл 630 хоног, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс (8 хавтаст хэргийн 131) 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг (8 хавтаст хэргийн 138) хүртэл 76 хоног,  2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 304 хоног буюу нийт 1158 (мянга нэг зуун тавин найм) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 1158 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлээр хэргийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх талаар зохицуулсан байна. Иймд тус хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 4 ширхэгийг CD-г мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Н-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй байна.

Харин шүүгдэгч нь сүүлд үйлдсэн гэмт хэрэгтээ ....... дүүргийн шүүхийн 2013 оны 130 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх (Багануур дүүрэг)-ийн шүүхийн шүүгчийн 2015 оны 50 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хугацаанд дээрх 19 удаагийн хулгайн, 1 удаагийн дээрмийн гэмт хэргийг үйлджээ. Энэхүү нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарах хэдий ч 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр Улсын Их Хурлаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан байх тул энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар түүний тэнсэж хянан харгалзсан 1 жил 6 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хугацааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3 дахь заалтад заасанд хамааруулж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Н-т ....... дүүргийн шүүхийн 2013 оны 130 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 16 хоногийн хорих ялын тэнсэн хянан харгалзсан хугацааг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. ....... дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Б.Н-ыг

- Хулгайлах гэмт хэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, хүн байнга амьдрах орон, байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэн бусдын эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан,

- Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Б.Н-ыг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 (тав) жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 1158 (мянга нэг зуун тавин найм), хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1111111111111 дугаартай хэргийн хамт ирсэн “ANGTER DVD+R│4.7GB│” гэсэн нэртэй СD-ийн дээр 201526011136 гэж бичигдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн СD-ийн дээр “Сүү” ХК камер бичлэг 2015.06.26 гэж бичигдсэн, “ANGTER DVD+R│4.7GB│” гэсэн нэртэй СD-ийн дээр “Мөнгөний гэрийн хулгай” гэж бичигдсэн, цагаан өнгийн СD-ийн дээр “201526030523 “Lord” ломбард” гэж тус тус бичигдсэн 4 (дөрөв) ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай. 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 24.483.051 (хорин дөрвөн сая дөрвөн зуун наяан гурван мянга оо тавин нэг) төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт энэ тогтоолын хавсралт ёсоор олгосугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсогсоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дугаар сарын 17-ний өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МӨНХЗУЛ

 

 

....... дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны

өдрийн ..... дугаар шийтгэх

тогтоолын хавсралт

 

Шүүгдэгч Б.Н-аас гаргуулах хохиролын тооцоо /төгрөгөөр/

 

Д/д

Хохирогчийн нэр

Регистрийн дугаар,

Холбоо харих утас

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол /төгрөгөөр/

Нийт

Хохирол

Хор уршиг

1

Ш-

ПЭ78090212

99559955

430.000

10.000

440.000

2

Л-

РД88051902

 

600.000

10.000

610.000

3

М-

ПЙ82102969

 

573.000

5.000

578.000

4

О.М-

ХМ75051460

 

450.000

-

450.000

5

Т-

НУ73103117

 

560.000

-

560.000

6

Г-

ЧС70112516

 

4.384.000

-

4.384.000

7

Ц.Б-

АЖ75050214

 

500.000

400.000

900.000

8

Э.Б-

ЙР83031920

 

350.000

-

350.000

9

Д.Ц-

УХ53052526

 

2.160.000

-

2.160.000

10

Т.Г-т

ИЭ59121314

 

800.000

150.000

950.000

11

Б.Т-

АК90041007

 

1.215.000

-

1.215.000

12

Д.О-

ЧЕ58031765

 

1.500.000

-

1.500.000

13

Н.Б-

РЭ93032037

 

1.110.000

-

1.110.000

14

Л.П-

РС83072810

 

980.000

80.000

1.060.000

15

Г.М-н

ИР75112317

 

505.000

3.000

508.000

16

Н.Н-

ТК82050903

 

1.030.000

40.000

1.070.000

17

Д.О-

МЗ55031502

 

1.085.000

-

1.085.000

18

Э.Э-

ЙЛ69011117

 

1.248.000

-

1.248.000

19

Л.Б-

ХД83020508

 

1.335.851,07

-

1.335.851,07

20

Н.А-

ЧО75060607

 

1.109.200

80.000

1.189.200

21

Н.Э-

УП88100516

 

1.780.000

-

1.780.000

Нийт

23.705.51,07

778.000

24.483.051,07

 

-ooOoo-

 

 


[1] (2 хавтаст хэргийн 75),

[2] (1 хавтаст хэргийн 82),

[3] (2 хавтаст хэргийн 46, 47),

[4] (2 хавтаст хэргийн 48, 49),

[5] (2 хавтаст хэргийн 50, 51),

[6] (2 хавтаст хэргийн 60),

[7] (2 хавтаст хэргийн 52-54),

[8] (5 хавтаст хэргийн 185-186),

[9] (2 хавтаст хэргийн 64),

[10] (2 хавтаст хэргийн 65-67),

[11] (2 хавтаст хэргийн 68-70),