Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 863

 

Б.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Энхбат,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас прокурор Э.Энхбатын бичсэн дүгнэлтээр Б.Нт холбогдох эрүүгийн 201526011136 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Б.Н, 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайран дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15 дугаар гудамжны 2386 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заанаар оногдуулсан хорих ялын таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 359 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 5 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 83 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон,

мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 709 дүгээр
таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр
зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 359 дүгээр талсан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 87 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 6 сарын хорих ялыг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял болгон өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 5 жилийн хорих ял эдлэхээр тогтоож, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх (Багануур дүүрэг)-ийн шүүхийн шүүгчийн 2015 оны 50 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 cap 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, /РД:ЧГ81091016/.

Б.Н нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 71-126 тоотод орших иргэн Д.Шүхэртийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд херөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 5000 төгрөг зэргийг хулгайлан авч, 425.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 4 дүгээр сарын 11-ний едөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5-44 тоотод орших иргэн Б.Лхагвасүрэнгийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 42 инчийн зурагт хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 5 дугаар сарын 01-нээс 3-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 100 модны зуслангийн задгайд орших М.Минжигмаагийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 40 инчийн "Monel" маркийн зурагт, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 338 тоотод орших иргэн О.Мөнхцэцэгийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Ленова маркийн зөөврийн компьютер хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгай тоотод орших Б.Таванбаярын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 32 инчийн LG зурагт, 32 инчийн "Monel" зурагт зэрэг эд зүйл хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Ганзоригийн гэрээс "Sharp" маркийн LCD зурагт, "Samsung Galaxy s-2" маркийн rap утас, хар өнгийн хромон гутал, зүүлт, гэрийн түлхүүр, гар утас, үүргэвч зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 4.384.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Ц.Баасанбатын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, "Funai" маркийн 32 инчийн LCD зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тэмүүлэл" караокены текний араас Э.Батцэцэгийн пасктай бэлэн 350.000 төгрөгийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 25 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн гэрт нэвтрэн орж, алтан ээмэг, алтан бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж, 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10-12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, "Сүү" ХК-ийн хойд талд байрлах иргэн Д.Гэрэлтийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, LG маркийн 42 инчийн LCD зурагтыг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Тунгалагийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 1.215.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны задгайд оршин суух иргэн Д.Оюуны эзэмшлийн Монгол гэрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 43 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Н.Бямбабаярын байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, "Samsung" маркийн 42 инчийн LED зурагт, "Sony" маркийн зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг хулгайлж, 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тоотод оршин суух иргэн Л.Пүрэвдоржийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, гар утас зэргийг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, "LG" маркийн 42 инчийн LCD зурагт, орны даавуу зэргийг хулгайлж, 505.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Нарангийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтрэн орж, 40 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер, улаан эрээн орны бүтээлэг зэргийг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 17.509.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Б.Нт Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 130 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 cap 16 хоногийн хорих ялын тэнсэн хянан харгалзсан хугацааг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.3 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овогт Батдоржийн Наранбаатарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ныг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 871 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2015 2601 1136 дугаартай хэргийн хамт ирсэн "ANGTER DVD+R|4.7GB|" гэсэн нэртэй CD-ийн дээр 201526011136 гэж бичигдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн CD-ийн дээр "Сүү"ХК камер бичлэг 2015.06.26 гэж бичигдсэн, "ANGTER DVD+R| 4.7GB|" гэсэн нэртэй CD-ийн дээр "Мөнгөний гэрийн хулгай" гэж бичигдсэн, цагаан өнгийн CD-ийн дээр "201526030523 "Lord" ломбард" гэж тус тус бичигдсэн 4 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 17.845.000  төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт энэ тогтоолын хавсралт ёсоор олгож, шийтгэх тогтоол уншиж сонсогсоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Энхбат тус шүүхэд бичсэн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Н нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 23 дугаар байрны орчим иргэн Н.Энхбаярын “Ай Фоне-6” загварын гар утас, бэлэн 1.780.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг 1708027270448 дугаартай хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Дээрх 1708027270448 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай байх боловч 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулаагүй байх тул Б.Нт холбогдох хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхээр байна. Иймд Б.Нт холбогдох эрүүгийн 201526011136 дугаартай хэрэгт эрүүгийн 1708027270448 дугаартай хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул Б.Ныг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 201526011136 дугаартай хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг, 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив.” гэв.

ХЯНАВАЛ:

Б.Н нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 71-126 тоотод орших иргэн Д.Шүхэртийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 5000 төгрөг зэргийг хулгайлан авч, 425.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 5-44 тоотод орших иргэн Б.Лхагвасүрэнгийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын 42 инчийн зурагт хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 3-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 100 модны зуслангийн задгайд орших М.Минжигмаагийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын 40 инчийн "Monel" маркийн зурагт, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 338 тоотод орших иргэн О.Мөнхцэцэгийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын Ленова маркийн зөөврийн компьютер хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн задгай тоотод орших Б.Таванбаярын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын 32 инчийн LG зурагт, 32 инчийн "Monel" зурагт зэрэг эд зүйл хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Ганзоригийн гэрээс "Sharp" маркийн LCD зурагт, "Samsung Galaxy s-2" маркийн rap утас, хар өнгийн хромон гутал, зүүлт, гэрийн түлхүүр, гар утас, үүргэвч зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 4.384.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 60 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Ц.Баасанбатын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, "Funai" маркийн 32 инчийн LCD зурагт, шинэ үеийн дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тэмүүлэл" караокены текний араас Э.Батцэцэгийн пасктай бэлэн 350.000 төгрөгийг хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 25 дугаар гудамжны 5 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн гэрт нэвтрэн орж, алтан ээмэг, алтан бөгж, монетон зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж, 2.160.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10-12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, "Сүү" ХК-ийн хойд талд байрлах иргэн Д.Гэрэлтийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, LG маркийн 42 инчийн LCD зурагтыг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 125 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Тунгалагийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, монетон бөгж, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 1.215.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 31 дүгээр гудамжны задгайд оршин суух иргэн Д.Оюуны эзэмшлийн Монгол гэрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 43 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Н.Бямбабаярын байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, "Samsung" маркийн 42 инчийн LED зурагт, "Sony" маркийн зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, бөгж, гинж зэргийг хулгайлж, 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тоотод оршин суух иргэн Л.Пүрэвдоржийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн LCD зурагт, гар утас зэргийг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Г.Мөнгөний гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, "LG" маркийн 42 инчийн LCD зурагт, орны даавуу зэргийг хулгайлж, 505.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Н.Нарангийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтрэн орж, 40 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер, улаан эрээн орны бүтээлэг зэргийг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 17.509.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

 

Б.Н-ын дээрхи 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд үйлдэгдсэн 16 удаагийн үйлдлээр бусдын 17,509,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэжээ.

 

Гэтэл Б.Н-ын дээрх гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны орчим иргэн Н.Энхбаярын “Ай Фоне-6” загварын гар утас, бэлэн 1.780.000 төгрөг дээрэмдэн авсан гэмт хэрэгт 1708027270448 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болох нь түүнийг яллагдагчаар татсан тогтоол, прокурорын дүгнэлт зэргээр нотлогдсон байна.

Энэ нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал илэрсэн гэж үзэхээр байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх хуулийн зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон эрүүгийн хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл тус тусад нь мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээс хоёр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлаагүй байх тул ийм тохиолдолд шүүх ялтны нийт эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй.

Иймд прокурор Э.Энхбатын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Н-т холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очих хүртэл Б.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                                Д.МЯГМАРЖАВ