Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 207/ма2024/00005

 

 

 

 

 

2024 01 04 207/МА2024/00005

 

 

Т.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

В ХХК-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн .... дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 1....-ний өдрийн 142/ШШ2023/0.... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В ХХК-д холбогдох,

В ХХК-ийн хууль бус эзэмшлээс зоорийн 01 дэх хэсгийн ...... м.кв үл хөдлөх эд хөрөнгийг, ... м.кв эзэмшил газрыг тус тус албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. Иргэн Т-ын С миний бие нь 2007 онд С ХХК-иас С зочид буудлын 1, 2 дугаар давхрыг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон ба уг уг үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрын хамтран эзэмшигч болсон. Улмаар 2021 оны 07 сарын 27-ны Худалдах худалдан авах гэрээгээр С зочид буудлын ..... м.кв 1 дүгээр давхар, мөн ...... м.кв 2 дугаар давхар, .... мкв үудний хэсэг, зоорийн ........м.кв 1 дэх хэсэг, 243..... м.кв 2 дахь хэсэг, 455.7 м.кв 3 дахь хэсэг нийтдээ 2221 5 м.кв хэсгийг авч 2012 оны 07 сарын 28-нд Ү-....................... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл В ХХК нь миний өмчлөлийн зоорийн 1 дэх хэсэг буюу ........м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, чөлөөлж өгөх шаардлагыг ул тоомсорлож байна. Хоёр. С ХХК нь 2014.02.25-ны .................... тоот гэрчилгээгээр С зочид буудал түүний орчны .........................2 нэгж талбарын дугаартай .................. м.кв газрыг 12 жилийн хугацаатай эзэмшиж байсан. 2021 оны 07 сарын 27-нд С зочид буудлын үлдэх хэсгийг надад худалдсантай холбоотойгоор Засаг даргад хүсэлт гаргаж миний үл хөдлөх эд хөрөнгө болон түүний орчны ...... мкв газрын эзэмших эрхийг Засаг даргын 2021 оны 11 сарын 0....-ний .......... тоот захирамжаар миний нэр дээр шилжүүлж надад ................... нэгж талбарын дугаартай .................... тоот эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон Засаг даргатай тохиролцсоноор үлдэх ............ мкв газрыг нийтийн эзэмшилд буцаан үлдээсэн. Миний эзэмшил газар дээр В ХХК нь 183 мкб граж, ....... мкв америк дэлгүүр, ..... мкв лифтийн хэсэг, ... мкв кофе шопыг газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр ашиглаж байна. Энэ зөрчлөө арилгах, нэг бол газар чөлөөлөх эсхүл газар эзэмшигчтэй тохиролцон газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх талаар В ХХК-д 2022 оны 01 сарын 24-д мэдэгдэл өгсөн. Гэтэл намайг болон Ц.Н, Ц.Н нарыг В ХХК-ийн газрыг бусдад шилжүүлж залилан мэхэлсэн гэж Цагдаад гомдол гаргасныг шалгаад прокурорын 2022 оны 04 сарын 2....-ний ... тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, В компани газар эзэмшиж байгаагүй болохыг тогтоож шийдвэрлэсэн. Энэ хариуг мэдсэний үндсэн дээр В ХХК-д 2023 оны 01 сарын 08-нд дахин мэдэгдэл өгсөн боловч хариу ирүүлээгүй. В ХХК-ийн дээр дурдсан объектууд миний эзэмшил газар дээр байгаа болох нь кадастрын зургаар батлагдана. Би В ХХК-ийн эзэмшиж байгаа газар дээр 8 машины дүлаан гражын төлөвлөлт төсөв хийлгэсэн ба энэ ажлаа явуулж чадахгүй байна. В ХХК-ийн хууль бус эзэмшлээс миний зоорийн 1 дэх хэсгийн ........мкв үл хөдлөх эд хөрөнгийг, ... мкв эзэмшил газрыг тус тус албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.С. Н.Б нарын хооронд байгуулсан гэрээг хэрэгт өгөөгүй. Яагаад гэхээр үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршлыг тогтоосон гэрээ байсан. Хариуцагч тал 2005 онд үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад дагалдах хэсэг болох газрын гэрчилгээг өгнө гэсэн зүйлийг ярьж байна. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Дагалдах хэсгээ авах гэж байгаа бол Газрын тухай хуульд заасан журмаар авна. В ХХК-тай холбоотой 4 үл хөдлөх хөрөнгөтэй хамраалтай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Газартай хамааралтай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байх. Яагаад гэхээр хамтран хариуцагч татаж, сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Анх энэ газрын эзэмшигчээр С Э ХХК явж байсан. Г.С үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч Засаг даргатай тохиролцсоноор ............ м.кв газрыг нийтийн эзэмшилд буцаан үлдээж, үлдсэн газрыг эзэмшсэн. С Э ХХК олон эзэмшигчтэй байсан учир бусад эзэмшигчээс хураамжаа авч газрын албанд тушаадаг байсан. С Э ХХК-тай Г.Сгээс өөр хамтран эзэмшигч байхгүй. Хамтран эзэмшигч байсан дээр маргаан байхгүй. Барилгын хэсгийг худалдан авч газрын албанд бүртгүүлж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-т зааснаар газар эзэмшигчийн зөвшөөрлөөр бусдад шилжүүлж авсан. Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар хууль ёсны өмчлөгч болсон мөн кадастрын зураг хийлгэсэн. Өөрийн эзэмшилд байгаа газрыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй болсон. Гэтэл зоорины хэсгийн зүүн талд В ХХК ямар нэгэн ашиглах гэрээ байхгүй атлаа газрыг ашигласан учир уг газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Хариуцагч компани зоорийн хэсгийг өмчлөх эрхтэй гэсэн ямар нэгэн нотлох баримт гаргаагүй учир Г.С Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах бүрэн эрхтэй этгээд юм. В ХХК-ийн 4 үл хөдлөх хөрөнгө дээр нэхэмжлэгч ямар нэгэн шаардлага гаргаагүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Засаг даргын захирамж гарсан, кадастрын зураг хийлгэсэн. Зөвхөн эзэмшил газар буюу барилгын газраас гадагш нэмж барилга барьсан хэсэг дээр шаардлага гаргасан. Ц.Н гэдэг хүн газар эзэмшигч байсан болохоос бусдад газар эзэмших эрхийг олгодог эрх бүхий этгээд биш байсан. Г.С газрыг шилжүүлж аваад бусдад эзэмших эрхийг шилжүүлэхээр аваагүй. В ХХК-тай байгуулсан гэрээн дээр газар банкны барьцаанд байгаа тул цаашид газрыг шилжүүлнэ гэсэн тийм зүйл гэрээ хэлэлцээр дээр байхгүй. Барилгын үндсэн тойргоос гадагш барилга барих эрхийг Г.С мэдэх учиртай. Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасны дагуу газар чөлөөлүүлэх албан бичиг явуулсан. Газрын албаны мэргэжилтэн В ХХК-д газар эзэмших эрх байгаагүй, одоо ч байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Энэ хэрэгт авагдсан байгаа, үүнийг шүүгч анхаарч үзнэ үү. В" ХХК-ийн эзэмшиж байгаа газар дээр 8 машины дулаан гражийн төсөл хийлгэсэн. Энэ бол хэрэгжих болоогүй зүгээр бизнес төлөвлөгөө гэж хэлмээр байна. Иргэний шударга эзэмшигч гэдэг зүйлийг яриад байна. Газар дээр шударга эзэмшигч гэж ярихгүй, гагцхүү Газрын тухай хуулиар зохицуулагдана. Нэхэмжлэлийг няцаасан баримт байхгүй байна. Барилгаа нураах эсэх талаар нэхэмжлэгчтэй ярилцсан. Хамтран эзэмшигч болох эвсэл энэ зөрчлөө арилгахгүй үл тоогоод байх юм бол дараа дараагийн удаа нураах талаар яригдах байх. Газар эзэмшигчийн гэрчилгээг хуульд заасны дагуу шилжүүлж авах эсвэл хамтран газар эзэмших хүсэлт өгөх гэсэн сонголт байгаа гэжээ.

Хариуцагч В ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.С, Н.Б нарын хооронд байгуулсан гэрээг хэрэгт өгөөгүй яагаад гэхээр үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, байршлыг тогтоосон гэрээ байсан. Хариуцагч тал 2005 онд үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад дагалдах хэсэг болох газрын гэрчилгээг өгнө гэсэн зүйлийг ярьж байна. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Дагалдах хэсгээ авах гэж байгаа бол Газрын тухай хуульд заасан журмаар авна. В ХХК-тай холбоотой 4-н үл хөдлөх хөрөнгөтэй хамааралтай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Газартай хамааралтай шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С зочид буудлын зүүн талыг В ХХК худалдаж авсан. Худалдаж авахдаа газрын хамтаар үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Худалдах худалдан авах нийт 4 гэрээг байгаа. ...Гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх гэхээр тухайн үед банкны барьцаанд газрыг барьцаалсан байсан. Газрыг барьцаалсан учир газрын гэрчилгээ өөр дээр нь байхгүй байсан. Газрын гэрчилгээ сулрах үед В ХХК-ийн нэр дээр худалдан авсан үүнийг анхаарч үзэх хэрэгтэй байх. С рестороны тойрсон оёдлын газар байгаа. Тэр компани газар болон гадна талбайг худалдаж авч хашаа барьж албан ёсны болгосон. Үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдаж авч байсан. Банкнаас чөлөөлөгдөөд Г.Сд зарахдаа гэрчилгээ дээр байгаа газрын бүх мк.в-ыг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төлсөн мөнгөнд маань газрын төлбөр хамт орсон учир дахин Г.Сд мөнгө төлж газар авах гэсэн аж ахуй нэгжүүд байгаа. С рестароны хойд талд үйлчилгээний зориулалтай 2 аж ахуй нэгжүүдийг нэг стандартай болгохоор аймгийн Засаг даргын захирамж гарсан. ...Хэн нэгний нэр дээр гараагүй байгаа дундын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн би дийлэнх газар, талбайг авсан учраас би энэ үл хөдлөх хөрөнгийн газрыг В ХХК-аас гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь газар чөлөөлүүлэх гэсэн байгаа. В ХХК нь хууль ёны дагуу гэрээ хийж худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө юм. Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгө гэдэг нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй өөрөөр хэлбэл газартай салшгүй холбоотой, үл хөдлөх хөрөнгийн дагалдах нэг хэсэг нь юм гэж заасан байдаг. Үл хөдлөх хөрөнгө маань газар дээр хоосон байдлаар оршихгүй. Г.Сгийн өмч гэхээр бид ойлгохгүй байна харин дундын гэвэл ойлгож болохоор байна. Бусад аж ахуй нэгжтэй хамааралтай хэсгийг дундын өмч биш миний өмч гэж маргах нь буруу юм. Үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэснээрээ хөрөнгийн маргаантай асуудлыг шийдээд байгаа зүйл байхгүй. ...Хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар гэж байгаа. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр авсан .................. гэсэн гэрчилгээ нь С Э ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй гэсэн байгаа хэр нь дахиад Н.Б А хоёрын хооронд байгуулсан худалдах худалан авах гэрэээд мөн энэ дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байсан. Энэ хоёр баримтыг харахаар хэнтэй нь анх гэрээ хийгдээд орж ирээд байгаа нь тодорхойгүй. Маргаан болоод байгаа объект нь хэний өмч болох нь дараах 2 баримтаар тогтоогдохгүй байгаа. ...Хаагдсан эрүүгийн хэрэг дотор Ц.Нтой холбоотой ямар ч тайлбарыг аваагүй. Тухайн үед бид Г.Стэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй байсан. Ц.Нтой эрх зүйн харилцаанд орсон. Тэр харилцааны талаар тодруулахад эрүүгийн хэргийг хаасан гомдол гаргасан тохиодолд шалгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Бодит байдал буюу эрх зүйн харилцааг харахгүйгээр Г.С гэдэг хүнтэй тулаад үлдээсэн учир би гомдол гаргах эрхтэй юм байна гэж ойлгосон байх нэхэмжлэгч. Энэ асуудлыг зүй ёсны дагуу шийдэх ёстой байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж харж байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 1....-ний өдрийн 142/ШШ2023/0.... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.4.-т тус тус зааснаар В ХХК-ийн хууль бус эзэмшлээс зоорийн 01 дэх хэсгийн ...... м.кв үл хөдлөх эд хөрөнгийг, ... м.кв эзэмшил газрыг тус тус албадан чөлөөлүүлэх тухай Т.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэн Т. С нь 2021 оны 07 дугаар сарын 27-нд худалдаж, худалдан авах гэрээ"-гээр С зочид буудлын В ХХК-ийн эзэмшлийн зоорийн 1 дэх хэсэг буюу ........м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хууль бусаар эзэмшлээс чөлөөлүүлэх, мөн гэрээгээр С зочид буудлын газрыг үл хөдлөхийн хамт шилжүүлсэнтэй холбоотойгоор В ХХК-ийн 183 м.кв гражийн газар, ....... мкв америк дэлгүүр. ..... мкв лифтийн хэсэг, ... м.кв кофе шопийн хэсгийг хууль бусаар эзэмшиж байгаа тул газрыг албадан чөлөөлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. О аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 1....-ны өдрийн №142/ШШ2023/0.... тоот шийдвэрийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэн дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. № 142/ШШ2023/0.... тоот шийдвэр нь хэт нэхэмжлэгч талыг эрх ашгийг барьсан шийдвэр болсон. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн холбогдох газрын бүртгэл нь хэдийгээр манай компани дээр шилжсэн баримтыг хэргийн материалд аваагүй байгаа боловч нэхэмжлэлд дурдсан газрууд нь В ХХК-ийн эзэмшлийн зүйл мөн эсэхийг бүрэн тогтоогоогүй, эдгээр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээгээр олж авсан эд хөрөнгийг хуулийн дагуу өмчлөлдөө аван даруй 18 жил болж, уг үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах хэсэг зоорийн давхар болон газрын төлбөрийг байнга төлж ирсэн. Энэ талын баримт нотолгоог авалгүй хэргийг шийдсэн болно. 2. Анхан шатны шүүхээс ИХШХШТухай хуулийн 38.6-д заасан нотлох баримтыг дугуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн. В ХХК нь С зочид буудлын өөрт хамаарах хэсгийн барилгыг Э ХХК-аас худалдан авахад барилгад хамаарах газрыг хамтад нь шилжүүлэн авахаар тохиролцсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлсэн ба газраа авахаар ярилцахад Э ХХК-ийн зүгээс "тухайн газар нь банкны барьцаанд байгаа тул зээлийг төлж барагдуулсны дараа шилжүүлж өгнө гэсэн хариуг авч байсан. Энэ талаар өөрийн тайлбартаа дурдсан бөгөөд газрыг барьцаанд байсан эсэх талаар нотлох баримтыг шүүх гаргуулан аваагүй. Мөн түүнчлэн О аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан О аймгийн Б сум, О баг, С зочид буудлын зүүн хойд хэсэг орших ... м.кв кофе шопын зориулалттай өргөтгөлийн газрын зөвшөөрлииг өгсөн шийдвэрииг гаргуулах талаар хариуцагчиин хувьд шүүхийн захирамжаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангалгүй хэргийг шийдсэн нь иргэний хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахдаа хариуцагч нь нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч В ХХК-ийн эрх зөрчих эсэх нь хамаагүй мэтээр дүгнэн хэргийг шийдсэн нь талуудын хооронд мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй гэж үзэхээр байгаа юм. 2021 оны 07 дугаар сарын 27-нд иргэн Т.С нь манай компанийн хууль ёсны эзэмшлийн газар болон өмчлөх эрх бүхий үл хөдлөх хөрөнгийн хөрш зэргэлдээ үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Ингэснээр өөрийн үл хөдлөх хөрөнгийн дагалдах газрыг өөрийн нэр дээр авахдаа В ХХК-ийн газрын хамт шилжүүлэн авсан байгаа. Энэ талаар шүүхээс дүгнэж үзэлгүй В ХХК-ийн газар нь хууль бусаар шилжүүлэн авсан байх тул албадан чөлөөлөх ёстой гэж үзсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт юм. Бид өөрийн үл хөдлөх хөрөнгө болон газрыг хуулийн дагуу олж авсан тул манай эзэмшлийн газар хууль бусаар бусдын өмчлөлд шилжсэнээр өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөөд байгаа болно. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа газрууд нь манай үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг дэмжсэн /лифтийн газар, гражийн газар. кофе шоныг үүдний хэсэг гэх мэт/ салгаж үл болох зориулалттай барилгын газрууд бөгөөд өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулсан шүүхийн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Ингэснээр Үндсэн хуулиар олгогдсон өмчийн халдашгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа юм. Дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж О аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 1....-ны өдрийн №142/ШШ2023/0.... тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-д заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч В ХХК-д холбогдуулан тус компанийн хууль бус эзэмшлээс зоорийн 1 дэх хэсгийг ....... м2 үл хөдлөх эд хөрөнгө, ... м2 газрын хамт албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч В ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.С нь зоорийн давхрын ....... м2 гэж андуурч бичсэн тул ...... м2 гэж өөрчилж талбайн хэмжээг багасгасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Анх С ХХК энэ газрын эзэмшигч байсан ба түүнээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авснаар Засаг даргатай тохиролцож ............ м2 газрыг нийтийн эзэмшилд үлдээж үлдсэн газрын эзэмших эрхийг авсан. Тухайн газраа газар эзэмшигчийн зөвшөөрлөөр шилжүүлэн авч газрын албанд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. В ХХК ямар нэг эзэмших ашиглах гэрээ байхгүй атлаа тухайн газрыг ашиглаж байгаа учир газар чөлөөлүүлэх шаардлага гаргасан гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Хариуцагч В ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын талаар Нийт 4 удаагийн худалдах, худалдан авах гэрээгээр газрын хамт худалдаж авсан, тэр үед газрыг банкинд барьцаалсан байсан. Барьцаанаас чөлөөлөгдөөд Г.Сд худалдахдаа гэрчилгээн дээр байгаа бүх газрын м2-ийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, өмчлөх эрхийг хууль бусаар олж авах байдлаар бусдаас нэхэмжлэх эрхгүй гэж татгалзсан тайлбар гарган маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Т.С нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан О аймаг Б сум 2-р баг О баг-2 хороолол, С гудамж 0 тоот хаягт байршилтай 2221.5 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, нэхэмжлэгч Т.С-ийн 2221.2 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн .... м2 үүд хэсэг, ...... м2 нь 3 давхар, 368 м2 нь 4 давхар, ........м2 нь зоорь, 1, 243..... м2 нь зоорь 2, 2455.7 м2 нь зоорь 3 гэсэн хэсгүүд болох нь С зочид буудлын өрөө тасалгаануудыг хэмжилт хийж тогтоосон нь Г ХХК-ийн тэмдэглэл, план зургуудад авагджээ.

О аймгийн газрын алба С ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр О аймгийн Б сум О багт байрлах С зочид буудлын газрыг Засаг даргын шийдвэрийг үндэслэн 12 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.

Хамтран эзэмшигчээр Т.С бүртгэгдэн хамтран эзэмшиж байсан. /ХХ-23/ Нэхэмжлэгч Т.С нь С ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2221.5 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотойгоор газрын албанаас аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 0....-ний өдрийн .......... дугаар захирамжийг үндэслэн С зочид буудал байрлах .................. м2 газрын ...... м2 талбайтай газраас бусад газрыг нийтийн эзэмшилд үлдээж ...... м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газрын гэрчилгээ олгосон байна.

Энэ нь газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим санд бүртгэлтэй байна. Нэхэмжлэгч Т.С нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2022-2023 оны газрын төлбөрөө төлсөн. /ХХ-162/

Хариуцагч В ХХК Э ХХК-ийн хооронд 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 11 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр В ХХК нь С зочид буудлын барилгын 4 давхрын зүүн хойд хэсгийн ..... м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. /Үүнд 15 өрөө ......... м2, коридор ..........м2, шат ........ м2 1-4 давхрын тавцангийн хэмжээ ........... м2 багтсан/

Мөн 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн .... дугаартай гэрээгээр тус барилгын 2-3 давхрын зүүн хойд хэсгийн 776.48 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. /Үүнд 34 өрөө бүхий 644.38 м2, коридор 12.1 м2 талбай багтсан/ /ХХ-123-126/ зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Хариуцагч В ХХК нь Т.С-ийн эзэмшлийн ...... м2 газраас 183 м2 газрыг гражийн, 34 м2 газрыг дэлгүүрийн, ... м2 газрыг кофе шопын, ..... м2 газрыг лифтний хэсгийн зориулалтаар тус тус ашиглаж байгаа болох нь Г ХХК-ийн гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн кадастрын зургаар, мөн С зочид буудлын барилгын 5 давхрын ...... м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг рестораны, хойд талд байрлах 35..... м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дэлгүүрийн, мөн зүүн хойд талд байрлах 258..... м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг кофе шопын, мөн зүүн талд байрлах 258..... м2 үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөл гражийн зориулалтаар тус тус ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба харин талуудын хооронд маргааны зүйл болж байгаа газар, зоорийн хэсгийг худалдан авсан болон тухайн үед үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад газар нь банкны барьцаанд байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Хариуцагч В ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Т.С нь хариуцагч В ХХК-ийн хууль бус эзэмшлээс С зочид буудлын барилгын зоорийн 1 дэх хэсгийн ...... м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ... м2 газрыг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.М-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 1....-ний өдрийн 142/ШШ2023/0.... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.М-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ц.М-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ....200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.... дүгээр зүйлийн 11.....4., 11.....7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У