Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 25 207/МА2024/00012

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Ф.Б-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ал, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ... дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ф.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 49.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Э- нь Ф.Б-д 50.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлдүүлэн түүний Х банкны .............. тоот дансанд шилжүүлсэн. Ф.Б- нь 2021 оны ... дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн ба үлдсэн зээлсэн мөнгөө авахаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Ф.Б-гаас 49.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ф.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ф.Б нь нэхэмжлэгч Б.Э-аас 50.000.000 төгрөгийг зээлээгүй, хамтран ОХУ-аас материал авч ирж зарж борлуулж бид 2 ашиг олох зорилготой байсан. Тухайн үед дайны байдлын улмаас банкны шилжүүлгүүд бүгд хаагдсан байсан учир миний данс руу шилжүүлж би хувь хүнээс рубль худалдан авч бэлэн мөнгийг Улан-үдэ хотод байдаг хүн рүү явуулсан. Тухайн хүн нь 7 хоногийн дотор бид 2-ийн захиалсан рейкийг ачуулах ёстой байсан боловч ачуулаагүй. Хамтран ашиг олох зорилготой байсан нь Б.Э- бид 2-ын ватсапп мессеж харилцаанаас харагдана. Одоогийн байдлаар тухайн мөнгийг буцааж авч чадаагүй байгаа бөгөөд Улан-үдэ хотноо Монгол улсын төлөөлөгчийн газар болон цагдаагийн эдийн засгийн албаар дамжуулан өргөдөл гомдол гаргасан боловч хараахан тухайн хүнийг олоогүй гээд байгаа. Ашиг олох болохоор хамтарч ашиг олж болдог, харин алдах болохоор би ганцаараа буруутай болчихоод байгаа тул би тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бид 2-ын мөнгийг авч залилсан Ю С гэх хүн нь дайны байдлаас болж зугтаад Монголд байгаа гэсэн сургийг одоогийн байдлаар тогтоосон байгаа. Би гадаад иргэн харьяат дээр бүртгүүлсэн хаягаар нь хэд хэдэн удаа очсон боловч хүн байхгүй байгаад байгаа юм. Мөн нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э надаас 1 сая төгрөгөөр нэг удаа, 6 сая төгрөгөөр 1 удаа мөнгө авсан байгаа. Өөрийгөө хүнд байдалд орсон гэж 10 хувийн хүүтэй мөнгө олчихоод түүнийг миний нэр дээр авч өөрт нь өгөхийг удаа дараа шаардаж байсан. Би давхар давхар хохирогч болж мөнгөний хүүнд ормооргүй байсан учир аваагүй. Тухайн алдсан мөнгийг эргүүлэн олж авахаас нааш би Б.Э-т мөнгийг өгөх боломжгүй. Мөн миний Х банкны .............. тоот дансыг хаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

50.000.000 төгрөгөөс хариуцагчийн буцааж өгсөн 7.000.000 төгрөгийг хасаад одоо 43.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ... дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 478 дугаар зүйлийн 478.9. дэх хэсэгт зааснаар хариуцагч Ф.Б-гаас 25.800.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Давж заалдах гомдол гаргагч: Б.Э- нэхэмжлэлтэй О аймаг, Б сум, Х баг, 4-р баг ...-р хороолол, 1 байр 6 тоотод оршин суугч Х овогт Ф-ийн Б хариуцагчид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М овогтой Б-ийнн А, О аймгийн Б сумын Х багийн ...-р хорооллын .... тоотод оршин суугч, О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ... дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. 1.Тус шийдвэрийн 2 хуудасны үндэслэх хэсгийн 3 дэх хэсэгт Зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. гэх дүгнэлтийг шүүх хийсэн. Дээрх хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэж байгаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитой судлаагүй, хууль ёсны шаардлага хангаж байгаа эсэхийг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 50.,000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр гүйлгээний утга нь 'зээлдүүлэв' гэж бичиж түүний Х банкны .............. тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч 2 удаагийн үйлдлээр 7.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч Иргэний хуулийн 2.... дүгээр зүйлийн 2.....1-т заасны дагуу Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, Зээлдэг ч шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ' гэж заасны дагуу Зээлийн харилцааны хүсэл зориг илэрхийлэгдсэн. Зохигчид хоорондоо 2 жил цахим сүлжээгээр харилцсан байдаг ба зөвхөн хариуцагчид ашигтай нэг л харилцан яриа бичлэгийг нотлох баримтаар үнэлэн талуудын хооронд хамтран ажиллах хүсэл зориг илэрхийлэгдсэн нь тогтоогдож байна гэж үзсэн нь зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн тодорхой зүйл заалтыг хэрэглэхгүй, хуулийг буруу хэрэглэж, буруу үнэлэлт, дүгнэлт хийж, илт хууль хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгчиин эрх, хууль есны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. 2. Тус шийдвэрийн 3 хуудасны үндэслэх хэсгийн 8 дах хэсэгт ... Талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй ч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т заасны дагуу амаар байгуулагдсан, хамтран ажиллах гэрээний талууд хураамж төлөх бөгөөд нэг талаас хөрөнгө, нөгөө талаас үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон, хураамжийн хэмжээг 40/60 тодорхойлсон тул энэ хэмжээгээр талуудын хувийг тооцож, хариуцагчаас 25,800,000.0 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,200,000.0 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэж хураамжийн хэмжээг 40/60 тодорхойлсон тодорхой б\. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шүүх анхаарсангүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн заалтыг Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь эргэлзээгүй, хэргийг тал бүрээс нь үнэн зөв, бодш байдлыг тогтоосон, хуульд заасан үндэслэл бүхий байх ёстой атал анхан шатны шүүх нь хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхгүй, хууль бус шийдвэр гаргасан. 3. Хариуцагч нь нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын ...-ны өдөр хүлээн авч 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбараа өгөх ёстой байхад энэ үүргээ биелүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг шүүх дүгнэлт хийгээгүй болно. Дээрхээс үзвэл шүүгч хэргийг тал бүрээс бүрэн дүүрэн судлаагүй, шаардлагатай чухал нотлох баримтуудыг журмын дагуу цуглуулаагүй, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бодитой судлаагүй, эрх зүйн дүгнэлт хангалтгүй хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хариуцагчийн талд хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан нь шүүх шударга ёсонд нийцэхгүй шүүхийн практик ажиллагааны буруу жишиг тогтоох үйл явц болж байна. Иймд О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ... дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Ф.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ф.Б- нь Б.Э-аас мөнгө зээлж аваагүй, бид хоёр хамтран ажиллах талаар ярилцаж мөнгө авч өгөлцсөн гэсэн татгалзсан тайлбар гарган маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчид ОХУ-аас рек мод оруулж ирэх бизнес хийхээр 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э- гаргаж хариуцагч Ф.Б- нь ОХУ-аас рек мод оруулж ирэх хил гаалийн асуудлыг зохицуулахаар харилцан тохирч олсон ашгаа 40/60%-иар хуваан авахаар тохирсон болох нь зохигчдын хооронд бичсэн чат болон voice-д хийсэн үзлэгээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн гэж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,22-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүхийн зохигчид мөнгө, хөрөнгийн хэмжээг ихэсгэх буюу хөдлөх хөрөнгө үүсгэх, ашиг олох, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэл зоригийг илэрхийлсэн байсан болох нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан ба хэлцлийн гол нөхцөл болох бараа материал /рек, мод/ худалдан авахаар тохирсон улмаар худалдаа үйлчилгээ эрхэлж ашиг олох, үр дүнгээр хамтран ажиллах хүсэл зориг илэрхийлэгдсэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2.-т заасны дагуу хамтран ажиллах гэрээ нь амаар байгуулагдсан хураамжийн хэмжээг 40/60% байхаар тодорхойлсон гэсэн дүгнэлт хийж хариуцагчаас 25.800.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд нийцжээ.

Хариуцагч Ф.Б- нь нэхэмжлэгчид 7.000.000 төгрөгийг буцаан өгсөн байх тул 43.000.000 төгрөгийн хэмжээнд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Б.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ... дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...9 дүгээр зүйлийн ...9.4., ...9.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛ

ШҮҮГЧ С.У