Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 207/МА2024/00015

 

 

 

2024 02 01 207/МА2024/00015

 

 

М даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Б-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/............... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

Гэм хорын хохирол 30.439.862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М даатгал ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М даатгал ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эүйлдвэр ТӨҮГ нь Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр О аймгийн Б сумын Б багийн нутаг дэвсгэрт ................ УНҮ улсын дугаартай Л крузер 200 маркийн автомашиныг ........ ОРХ улсын дугаартай Д маркийн автомашин мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн байна. Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг О аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг гүйцэтгэж, ........ ОРХ улсын дугаартай, Д маркийн автомашины жолооч Д-ийн Б нь М улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах заалт, 4-р хавсралтын 2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Хохирлын хэмжээг 2020 оны 11 сарын 16-ны өдөр И ХХК нь 19166674-..... дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 41,516,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байна. Ийнхүү М даатгал ХК-ийн ТУЗ-ын хурлын тогтоолоор 30.439.862 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгосон. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 30.439.862 төгрөгийг буруутай этгээд болох Д.Б-гаас гаргуулж, М даатгал ХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Б- миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний унаж явсан автомашины дугуй салж, зам дээр өнхөрсөөр өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн ба уг тээврийн хэрэгсэл аюул бий болмогц зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд намайг тухайн үед Зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлийн 51-р зүйлийг зөрчсөн гэж шийтгэлийн хуудас гэдгийг цагдаагийн ажилтан танилцуулсны дагуу 100.000 төгрөгийн торгууль төлсөн. Энэ үед Эүйлдвэр-ийн өмч гээд түүнийг төлөөлж байгаа гэх Э гэх залуу надаас 10.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн билээ. Энэ үед би Т даатгал ХХК-ийн даатгалтай гэсэн чинь тухайн даатгалын байгууллагаас мөнгийг хөөцөлдөж авна гээд надаас Т даатгал ХХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар зэргийг авсан. Дараа нь Т даатгал ХХК-аас 6.224.784 төгрөг авсан гэж хэлж байсан. ...Мөн даатгалын байгууллага нэгэнт төлсөн гэж байгаа төлбөрийг би хариуцах үндэслэлгүй. Төлбөр гарсан тохиолдолд би төлнө гэх гэрээг М даатгал ХК-тай хийж байгаагүй. Мөн Эүйлдвэр ХХК нь өөр байгууллагад даатгалтай байсан юм бол Т даатгал ХХК-аас төлбөр гаргуулах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б- нь зам тээврийн осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч зөрчлийн хэргээ шийдвэрлүүлсэн. Үнэлгээг 12 дугаар сарын 17-ны өдөр буюу зөрчлийн арга хэмжээ авагдсан өдөр танилцуулсан. 12 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн хэргийг хаасан. Ослын хохирлыг тооцож гаргах тухай ямар ч баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэр шинжээч томилох тухай тогтоол хэрэгт байхгүй. И-3 ХХК-ийн гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасныг зөрчсөн байна. Уг дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай замын цагдаагийн тасгийн тодорхойлолтоор Л 200 маркийн автомашины урд талын их гэрэл хагарсан, гуперын зүүн хэсэг хагарсан, урд моторын хаалт чирэгдсэн зэрэг гэмтлийг дурдсан. Энэ нь хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдсон. Энэ хугацаанд хохирогчийн зүгээс тухайн машиныг М ХХК-аас авсан машин байсан учир М ХХК-аар асуудлыг шийдвэрлүүлнэ гээд 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 ширхэг хохирлын баримтыг гаргаж ирсэн. Нэг нь 18 978 200 төгрөг, нөгөөх нь 16 982 100 төгрөг гэсэн баримтууд байсан. Эдгээр баримтуудын дийлэнх нь эвдрэл гэмтлээс бус элэгдэл, хорогдлоос шалтгаалсан гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл зүүн хаалганы гишгүүрийг солих, өөрчлөх гэх мэт байсан. Ослын улмаас зүүн хаалганы гишгүүрт гэмтэл учраагүй байсан. Үүнтэй холбоотойгоор маргаан үүсгэж М ХХК-ийг зөвхөн гэмтсэн хэсгийг тодруулж өгнө үү гэж дахин хандсан. Хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 11 167 200 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийг төлж гүйцэтгэсэн. Үүнээс өөр баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн хохирол төлбөрт 12 408 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хариуцагч нь Т даатгал ХХК-аас 5 600 000 төгрөгийг, өөрөөсөө бусад эвдрэлийн сэлбэг хэрэгслийг авах мөнгө болох 3 200 000 төгрөгийг Х гэх худалдагч руу шилжүүлсэн. Нийт 9 800 000 төгрөгийг хариуцагч нь төлсөн. Үүнээс хойш талууд хохирол төлбөрийн талаар дахин маргаан гаргаагүй. Гэтэл гэнэт уг хохиролтой холбоотойгоор 30 000 000 төгрөг төлөгдсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гарсан. И ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай тогтоолгүй уг үнэлгээнд үндэслэн нэхэмжлэл гаргаад байгаа. Эд хөрөнгийн хохиролд 12 408 000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлоос 9 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. Эүйлдвэр ТӨҮГ нь хууль бус үнэлгээгээр М даатгал ХК-аас мөнгө авч тухайн мөнгийг хохирлыг засварлахад огт зарцуулаагүй. Даатгагч болон даатгуулагчийн хооронд үүссэн хууль бус үйлдлийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Даатгагч компани нь шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчаас шаардах эрхийг даатгуулагчаас шилжүүлж авсан тухай баримт байхгүй. Даатгуулагчийн биднээс уг мөнгийг шаардах эрхийг зөвшөөрсөн эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан. Даатгагч болон даатгуулагч нарын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь хууль ёсны байсан бөгөөд үүний дагуу нөхөн төлбөрийг төлсөн гэх байдлыг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Төлбөрийн гүйцэтгэлийн тухайд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 408 000 төгрөгийг төлбөрийг төлсөн. М ХХК-ийн зүгээс хамгийн сүүлийн байдлаар 11 167 200 төгрөгийн хохирол гарсан болохыг тодорхойлж өгсөн. Уг төлбөрийг 100 хувь төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/............... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-гаас гэм хорын хохирол 3.811.698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М даатгал ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26.628.164 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

М Даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох иргэний хэргийгхянан шийдвэрлэсэн О аймгийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/............... дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийн хүрээнд энэхүү гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар олэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэж заасныг зөрчиж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

НЭГ. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХУУЛЬ ЁСНЫ БАЙХ ШААРДЛАГЫГ ХАНГААГҮЙ.

1.1 Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ...И 3 ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №74/ДД№191166674-..... дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь эрх бухий байгууллага албан тушаалтны шийдвэргуйгээргаргасан, үнэлгээг хийсэн компани нь хийх тусгай зөвшөөоөлтэй. эох бухий этгээд эсэх нь тодоохойгуй байна. Шүүхийн шижилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. 7-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэж мөрдөгч, прокурор, шүүгч, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д Шүүх шинжилгээ /цаашид шинжилгээ гэх/ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байна. Шинжилгээ хийлгэхдээ шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна, 6.2-т Хүн, хуулийн этгээдээс шинжээчийн дүгнэлтийн талаар шинжилгээний байгууллагад гаргасан гомдол, хүсэлт нь шинжилгээ хийх үндэслэл болохгүй гэж заажээ. И 3 ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хохирлын үнэлгээг хийлгэх захиалагч нь М Даатгал гэсэн байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн тул шийдвэрийн ундэслэл болохгуй гэж дүгнэсэн байна. Үүнийг тодруулбал: ..Хохирлын үнэлгээ нь эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэргүйгээр гаргасан.. гэж дүгнэсэн тухай: М Даатгал ХК нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ЭҮйлдвэр ТӨҮГ-тай даатгалын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 14 дүгээр зүйлийн 14.8.3-т Даатгалын тохиолдлын улмаас хохирлын үнэлгээ хийлгэхэд шаардагдах зардлыг Алтан жолоо болон Мөнгөн жолдоо багцад даатгалын тохиолдол бүрт олгоно. юлбоотой бухий л асуудалд хурдан шуурхай уйлчилгээ узуулж мэргэжилтэнг томилж эгөх уйлчилгээг алтан жолоо багиад хамаарна." гэж заасан тул манай компанийн зүгээс 'эрээний үүргээ биелүүлэн даатгуулагчийн ...... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд /чирсан хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Тухайн зам тээврийн осолтой холбоотойгоор зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ЭҮйлдвэр ТӨҮГ нь хохирогчоор оролцсон. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүлийн 3.2.2-т хохирогч дараах эрхтэй, 3.2.2.5-т Нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх мөн хуулийн ; 2.2.7-т Зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжпэх, нөхөн төлүүлэх т/сэлт гаргах эрхтэй гэж заасан тул хуулиар олгогдсон эрхийн хүрээнд И 3 ХХК-ийн үнэлгээний тайланг хохирол нэхэмжлэхтэй холбоотойгоор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгсөн. Уг үнэлгээний тайлантай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Б нь танилцаад санал хүсэлтгүй гэдгээ илэрхийлсэн. (Зөрчлийн хэргийн 36 угаархуудас). Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед олцогч нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд хохирол нэхэмжлэхээр гаргаж өгсөн нотлох холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

ХОЁР. ШҮҮХИЙН ШИЙДВЭР ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ БАЙХ ЗАРЧМЫГ ХАНГААГҮЙ. 2.1 Хууль бус нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан тухай:

Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3063 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэжээ. Тус шинжээчийн дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гаргасан дүгнэлт бөгөөд өөрөөр хэлбэл шинжилгээ хийсэн шинжээч нь И 3 ХХК-ИЙН хөрөнгийн үнэлгээнд үзлэг, шинжилгээ хийгээгүй, ямар шалтгаан үндэслэлээр тухайн тайланг хэрэгсээгүй талаар дүгнэлтэнд тайлбарлаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай 4-р зүйлийн 4.1,5-д Шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжилгээ хийх" мөн хуулийн 14.1.1 -т Шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хурээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх" гэж мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д Шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзана. гэж заасныг тус тус зөрчиж гаргасан дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл Шинжээч нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тухайн үед авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдэд үзлэг, шинжилгээ хийж, дүгнэлтийн үндэслэл болгохдоо үзлэг хийх үед тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан гэмтлийг зөвхөн гадна талаас нь харагдах байдлаар бүрэн дүүрэн дүгнэх боломжгүй илэрхий байдлыг тооцож үзэлгүй дүгнэлт гаргасан байх ба энэ нь үйлдэл нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж гаргасан дүгнэлт бөгөөд энэ нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ................ дугаартай дүгнэлтээр батлагдаж байна. Анхан шатны шүүх хууль зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. 2.2 Даатгалын тохиолдлоор үүссэн хохирлын хэмжээг М ХХК-ийн Төлбөрийн баримт-ыг үндэслэл болгож тодорхойлсон тухай: Даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлыг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно." гэж зохицуулсан. М Даатгал ХК болон ЭҮйлдвэр ТӨҮГ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн даатгалын гэрээний 13.52-т Даатгалын тохиолдол үүссэн хохирлын хэмжээг тодорхойпохдоо М Улсад унэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийнэ. гэж харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлж М ХХК-ийн 2020.12.14-ны өдрийн төлбөрийн баримт-ыг үндэслэн даатгалын хохирлын хэмжээг 9,414,000 төгрөг гэж тодорхойлсон. Даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлыг Даатгалын мэргэжпийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд үнэлэх эрхтэй. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь дараах төрөлтэй байна." мөн хуулийн 8.1.3-т даатгалын хохирол үнэлэгчийн" гэж байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгогдоогүй М ХХК-ийн төлбөрийн баримтыг хохирлын үнэлгээнд тооцож хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа явдал нь Даатгалын тухай хууль болон Даатгалын мэргэжпийн оролцогчдын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгуй буюу анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. 2.3 Нотлох баримтыг тал бүрээс нь судалж үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, үндэслээгүй шалтгаан нөхцөлийг тайлбарлаагүй тухай: Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч тал дээрх шинжээчийн хамтарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан бөгөөд Техникийн шинжээч 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ................ дугаар дүгнэлт гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй заасан. Нэгэнт осол болж гэм хор учирсан гэдгийг зохигчид хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд шүүх хохирлыг тооцохдоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ШУТИС-ийн механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбар-ын ахлах багш, доктор РМ.О, Н.М нарын гаргасан дүгнэлтийг үндэслэсэн бөгөөд уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгч дүгнэлтийг зөвшөөрөөгүй нь шийдвэрийн үндэслэл болохыг үгүйсгэхгүй, хэргийн бодит байдалд нийцнэ гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн байна. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т заасны дагуу өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болгож байгаа талаарх нотлох баримтаа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцээний үндсэн дээр оролцсон. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3063 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн объектод Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Крималистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний өсгөгч шил ашиглан энгийн нүдээр үзлэг хийхэд Шинжилгээнд ирүүлсэн. 142/2021/............./и дугаартай 2-р хавтаст хэргийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн баримтын жагсаалтад 7,9,10,11,13,14,19,20 дурдагдсан эд ангиуд нь Т Л Круйзер маркийн маркийн ................ УНҮ улсын дугаартай автомашины 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр О аймгийн Б сумын Б багийн Гурилын үйлдвэрийн урд талын замд салж өнгөрсөн дугуйнд мөргүүлэх үед эвдэрсэн эд ангийг сольж засварлахад хэрэглэх боломжтой. Бусад төлбөрийн баримтын жагсаалт дахь эд ангиуд, тухайн осолтой холбоотой эвдрэлтэй тохирохгүй байна. гэж дүгнэсэн. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Тээврийн салбар-ын эрхлэгч Доктор дэд Профессор, И.Базаррагчаа, Тээврийн салбарын ахлах багш, доктор Д.Б, Тээврийн салбарын багш магистр А.Э нарын Техникийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ................ дугаартай дүгнэлтээр Техникийн шинжээчид ирүүлсэн материалд авагдсан гэрэл зураг, баримтын хэмжээнд үндэслэн Т Л Круйзер маркийн ........... УНҮ улсын дугаартай автомашинд үүссэн ил болон далд эвдрэл гэмтлийг бүрэн тогтоох боломжгүй байна" гэж дүгнэсэн. Гэтэл Анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ................ дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар тусгаагүй, мөн энэ талаар нэхэмжпэгчийн зүгээс мэтгэлцээгүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй мэтээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 118 дугаар зүйлийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй байна. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болгоогүй баримтыг мөн зааж, шалтгааныг тайлбарлах ёстой. Тухайн шүүхийн шийдвэрт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн М ХХК-ийн төлбөрийн баримтыг /2-р хавтаст хэргийн 2дугаар хуудас/ яагаад үндэслэл болгоогүй, хэрхэн үнэлсэн талаараа тайлбарлаагүй байна. Дээрхээс үзэхэд Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд О аймгийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/............... дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч М даатгал ХК нь Д.Б-гаас даатгалын нөхөн төлбөр 30.439.862 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Б- нь зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч М даатгал ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эүйлдвэр ТӨҮГ-тай 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М даатгал ХК нь Эүйлдвэр ТӨҮГ-тай барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр О аймаг Б сумын Б багийн нутаг дэвсгэрт Эүйлдвэр ТӨҮГ-н ................ УНҮ улсын дугаартай Л-200 маркийн автомашиныг хариуцагч Д.Б- нь ........ ОРХ улсын дугаартай Д маркийн автомашин жолоодож явахдаа урд дугуй нь салж өнхрөн мөргөсөн осол гаргасан, ослын улмаас Л-200 маркийн автомашины зүүн урд талын их гэрэл хагарсан, крило зурагдаж хонхойсон, урд буферны зүүн хэсэгт хагарсан, урд нүүр сетка зүүн хэсэгт хагарсан гэмтэл учирсан болох нь /О аймгийн Замын цагдаагийн газрын ослын үзлэг/ замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 4-р хавсралтын 2,1 дахь заалт жолооны механизмын эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан. Уг зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

М даатгал ХК нь Эүйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 27.395.875 төгрөг шилжүүлсэн. Т даатгал ХХК жолоочийн хариуцлагын даатгалд 5.600.000 төгрөг шилжүүлсэн, И ХХК-ийн дүгнэлтээр хохирлыг 41.516.000 төгрөгөөр тогтоосон. Шүүх И ХХК-ийн үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7., 6 дугаар зүйлийн 6.1., 6.2. заалтыг зөрчсөн гэж үзэж үнэлээгүй зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Анхан шатны шүүх тухайн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг тухайн үед эрх бүхий этгээд тогтоож, дүгнэлт гаргаагүй байх ба бодит байдалд хийсэн хэргийн газрын үзлэг, тухайн үед авсан фото зургуудад үндэслэн хариуцагчийн хүсэлтээр хийлгэсэн шүүх шинжилгээний хүрээлэн, ШУТИС-ийн механик техникийн сургуулийн тээврийн салбарын багш нарын гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулан эвдрэл гэмтлийг тогтоож үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

И ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №74/ДД№1916674-..... дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүй гаргасан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7., 6 дугаар зүйлийн 6.1., 6.2.-т заасныг зөрчсөн гэж үзэж шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцжээ.

Мөн хэрэгт авагдсан М ХХК-ийн тооцооны хуудас төлбөрийн баримт гэх нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй, /2020 оны 12 дугаар сарын 22, 2020 оны 12 дугаар сарын 14, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдийн төлбөрийн баримтын жагсаалт/ осолд өртсөн Л-200 маркийн ................ УНҮ улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэлтэй тохирохгүй, тухайн жагсаалтын 7,9,10,11,13,14,19,20-д дурдагдсан эд ангиуд тухайн автомашины өнхөрсөн дугуйнд мөргүүлэх үед эвдэрсэн эд ангийг сольж засварлахад хэрэглэх боломжтой болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр тухайн төлбөрийн баримт тооцооны хуудсанд бичигдсэн сэлбэг хэрэгслүүд давхцаж тооцогдсон болох нь тус тус техникийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хохирлыг тооцохдоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ШУТИС-ийн механик техникийн сургуулийн тээврийн салбарын багш нарын гаргасан дүгнэлтүүд нь Шинжилгээний тухай хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч тал шинжээчийн хамтарсан дүгнэлтийг зөвшөөрөхгүй дахин шинжээч томилуулж техникийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ................ дугаар бүхий дүгнэлт гаргасан боловч тухайн шинжээчид дүгнэлт нь өмнөх 2 шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор тавьсан асуултуудад тодорхой хариулт өгөөгүй, хариулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан учраас шүүх энэ дүгнэлтийг үнэлэх боломжгүй байх ба энэхүү дүгнэлтээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн баримт, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн хуудас, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны хуудасны зарим эд анги давхардсан болохыг тогтоосон. Л-200 маркийн ................ УНҮ улсын дугаартай автомашинд үүссэн ил далд эвдрэл гэмтлийг бүрэн тогтоох боломжгүй, тухайн төлбөрийн баримт тооцооны хуудаст дурдсан эд ангиуд автомашины эвдрэл гэмтэлд хамааралтай эд анги эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэлт гаргасан учир шинжээчийн өмнөх 2 дүгнэлтэнд үндэслэн эд ангийн үнэлгээ буюу 9.414.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж Т даатгал ХХК-иас төлөгдсөн 5.602.302 төгрөгийг хасч хариуцагч Д.Б-гаар 3.811.698 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд нийцсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/............... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т- давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291.091 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У