Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 310

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч А.Ганзориг,

            шүүгдэгч М.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шарнууд овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908003930272 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Ннь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5-6 тоотод “...эхнэртэйгээ архи уусан... гэр бүлийн асуудалд оролцлоо...” гэх шалтгаанаар иргэн П.Аг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч М.Ннь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5-6 тоотод “...эхнэртэйгээ архи уусан... гэр бүлийн асуудалд оролцлоо...” гэх шалтгаанаар иргэн П.Арыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч П.Ан:... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой...Болормаа бид хоёр таксигаар модны хоёрт очиж нэг караокед орж сууцгаасан ба Болормаа бид хоёр тус караокед нэг хүний гурван шил пиво хувааж ууцгаасан. Тэгээд 01 цагийн орчим гараад такси барьж Болормаагийн гэрт ирсэн. Тэгсэн Болормаагийн нөхөр Нэргүй уурлаж босч ирээд эхнэртэйгээ маргалдсан бөгөөд би Нэргүйд “чи болиоч” гэж хэлтэл Нэргүй над руу уурлаад миний баруун шанаа руу алгадсан. Тэгээд шалан дээр унахад миний дээрээс дараад намайг боосон. Тэгтэл Болормаа салгасан, би боссон чинь миний шилэн хүзүүн дээрээс атгаж аваад миний толгойны зүүн хойд хэсгээр ханан пийшин мөргүүлсэн. Би шалан дээр унасан бөгөөд босож ирээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-7-9/

- гэрч Ц.Аийн:... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой манай эхнэр Анхбаяр найзтайгаа уулзана гээд гарсан бөгөөд шөнө унтаж байтал 04 цагийн үед манай эхнэр Анхбаяр над руу утсаар залгаад “би Нэргүйгийн гэрт байна намайг ирж ав” гэж хэлсэн. Тэгээд би Нэргүйгийн гэрт яваад очиход Нэргүйгийн гэрт манай эхнэр Аяр мөн Нүй бас Нэрийн эхнэр Баа нар бас хоёр цагдаа ирсэн байсан ба юу болсон талаар тэд нараас асуухад “Нй манай эхнэр Арыг зодсон” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-20-21/

- гэрч Т.Бн:... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр...Ан бид хоёр модны хоёрт ирж нэг караокед орж суусан бөгөөд Ан бид хоёр хүний гурваас дөрвөн шил пиво хувааж уусан. Тэгээд караокеноос хэдэн цагт гарсан гэдгээ сайн санахгүй байгаа бөгөөд Анхбаяр бид хоёр такси бариад манай гэрт ирсэн. Манайд ороход манай нөхөр Нэргүй хоёр хүүхэдтэйгээ унтаж байсан. Анхбаяр бид хоёрыг ороход манай нөхөр сэрсэн ба “та хоёр дуугүй байгаач” гэж хэлээд босоод ирсэн. Манай нөхөр Нэргүй Анхтай муудалцсан. Анр Нэрй хоёр бие биенийгээ бариад авах шиг болсон. Нэргүй Анхбыг ямар ч байсан хоёр удаа алгадах шиг болсон. Би тэр хоёрын дундуур орж салгах гэсэн боловч би дийлэхгүй байсан ба удалгүй цагдаа нар хүрээд ирсэн байсан...гэх мэдүүлэг /хх-15-17/

- гэрч Я.Бмын:... 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна. Миний хариуцдаг хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5-6 тоотод найзынхаа нөхөрт зодуулчихлаа гэсэн утгатай дуудлага ирсний дагуу очиж шалгасан ба уг дуудлаганд ирэхэд хоёр согтуу эмэгтэй мөн нэг эрүүл эрэгтэй байсан. Эрэгтэйгээс нь юу болсон талаар асуухад Анхбаяр гэх эмэгтэй манай эхнэртэй хамт архи ууж ирчихээд шөнө унтуулахгүй бас гэр бүлийн асуудалд ороод байсан гэж хэлсэн. Анхбаяр гэх эмэгтэйн нүүр бага зэрэг улайсан байсан. Анхбаяр гэх эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “Нэргүй намайг мөргүүлсэн” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-22-23/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 1419 дугаартай:... П.Ан биед баруун хацар, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн гарын алганд цус хуралт, баруун зүүн гарын шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-25/

- шүүгдэгч М.Нн:... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой манай эхнэр надад би ойрхон гарчихаад ирье гэж хэлээд гэрээс гарсан. Шөнө 02 цагийн орчим надтай хамт ажилладаг Анхбаясгалангийн эхнэр Анхбаяртай хамт архи уучихсан согтуу гэртээ орж ирээд Анхбаяртай чанга чанга яриад байхаар нь би босож ирээд эхнэртээ “чи одоо болиоч хүүхдүүд сэрээлээ” гээд уурлахад Анхбаяр голоор орж ирээд намайг “чи яах гэж эхнэрээ гомдоогоод байгаа юм” гэж хэлэхээр нь би уурлаад Анхбаярт “бид хоёрын асуудал чамд хамаагүй” гээд гараараа Анын баруун шанаа руу нь хоёр удаа алгадсан. Тэгтэл Аняр газар унахаар нь би дээрээс нь дартал манай эхнэр намайг салгасан. Босож ирээд чи муу намайг зоддог хэн юм бэ? гээд дайраад байхаар нь би шилэн хүзүүн дээрээс нь гараараа атгаж аваад цааш нь түлхчихсэн чинь толгойгоороо хана мөргөчихсөн. Тэгээд Аяр цагдаад дуудлага өгсөн. Шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцсан бөгөөд П.Аын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн... гэх мэдүүлэг /хх-62-66/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... хэргээ хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Иймд шүүгдэгч М.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна. 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-11/ гэх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.

Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Нд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ннь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР