Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Янжим, Ж.Нямсан нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр  сарын 11-ны өдрийн 143/ШШ2016/00170 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Янжим, Ж.Нямсан нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Болдгэрэлд холбогдох

 

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.966.634 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Болдгэрэлийн зээлийн гэрээний 2.5% хүү гэсэн нөхцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүргээ гүйцэтгэсэн болохыг тогтоож, Ж.Янжимаас илүү төлсөн 22.692.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч        Ж.Энхчулуун

Хариуцагч                                          Д.Болдгэрэл

Нарийн бичгийн дарга                      Б.Байгалмаа нар оролцов.

Ж.Янжим анхан шатны шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл тайлбартаа:  - Ж.Янжим миний бие 2010 оны 10 сарын 25-нд нөхөр Ж.Нямсангийн хамт Д.Болдгэрэл, Н.Энхболд, Ц.Ганзориг нарт хятад улсын Шинфен компаниас нүүрс тээвэрлэх хүнд даацын шланз машин авахад нь 1 машины урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгөөр тооцож, 5 машины урьдчилгаа төлбөрт 100.000.000 төгрөгийг зээлж Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь Хадгаламж банкнаас Хятад руу Шинфен компаний ажилтан Анарсудагийн нэр дээр 1.000.000 /нэг сая/ юань шилжүүлсэн. Шилжүүлсэн хүнтэй нь гэрээ хийнэ гэж Шинфен компани Янжим миний нэрээр машинуудын гэрээ хийгдсэн. Ингэж урьдчилгаа төлбөр шилжүүлснээр хариуцагч Д.Болдгэрэл /түүний хамтран зээлдэгч Н.Энхболд, Ц.Ганзориг/ нар нь тус компаниас машинуудаа хүлээн авч гарцгаасан. Нэхэмжлэгч Янжим миний бие нөхөр Ж.Нямсангийн хамт дээр дурьдснаар хариуцагч Д.Болдгэрэл /Н.Энхболд, Ц.Ганзориг/ нарт зээл өгөхөөр тохиролцсоны дагуу зээлдэгч нар зээлсэн 100.000.000 төгрөгийг 2010 оны 10 сарын 25-ны өдрөөс 3 сарын хугацаатай, 1 сарын 2.5% хүү төлөхөөр тохирсон. Үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй нөхцөлд алдангийг хоногт 0.5%-иар тооцож төлнө, машин эзэмшигчид нь тус бүрийн эзэмшлийн машины бүрэн бүтэн байдал, үндсэн үнэ төлбөрийг Шинфен компаний өмнө хариуцна гэж харилцан тохиролцсоны дагуу баримтанд гарын үсэг зурсан. Хариуцагч Д.Болдгэрэл нь 3 шланз машиныг чиргүүлийн хамт хариуцан 2010 оны 10 сарын 25-аас 2013 оны 8 сарын 29-ны өдөр буюу цаашид ч нүүрс ачаа тээвэрлэлт хийж хөлс үнэ өртгийг авч хэрэглэсээр байгаа. Д.Болдгэрэл нь 31-09 ӨМӨ, 31-43 ӨМӨ, 31-44 ӨМӨ хамтран зуучлан зээлдэгч Н.Энхболд нь 31-42 ӨМӨ шланз машины үнэ өр төлбөрийг 2013 оны 8 сард төлж барагдуулсан. Хамтран зээлдэгч Ц.Ганзориг нь 31-45 ӨМӨ шланз машины төлбөрөө 2011 онд дансаар шилжүүлж барагдуулсан. Одоо Д.Болдгэрэл нь 3 машины өр төлбөр барагдуулаагүй. 3 жил шахам болж байна. Хариуцагч Д.Болдгэрэл нь анх хамаатан Н.Энхболдоор дамжуулан зээлийг гуйлгаж өдөр шөнө тасралтгүй гэр орноор ирж 300 сая төгрөг зээлмээр байна, зээлийн хүү хэд байх нь хамаагүй, зээл зээлийн хүүг чинь 3 сарын дотор бүгдийг нь төлнө, машин бэлэн болчихоод яараад байна гэж олон удаа яаруулж шамдуулж олуулаа байн байн ирж гуйж байсан. Нэхэмжлэгч Ж.Янжим миний нөхөр Ж.Нямсан хэлэхдээ “ 300.000.000-ыг зээлж чадахгүй, 100.000.000 төгрөгийг эд хөрөнгөө барьцаалаад хямд хүүтэй авч өгч болно. Харин та нар найдвартай л өгөөрэй гэж хэлж зээл авч өгсөн. Бид хөдөлмөрлөж бүтээсэн эд хөрөнгөө барьцаалж зээл авч өгч байгаа тул 2.5%-ийн хүү тооцож зээлээ төлүүлэх гэрээ хийсэн боловч үндсэн зээлээс 2 жил шахамд алдаг оног төлсөөр 49.209.000 төгрөг төлсөн. Уг 3 машины “60.000.000 төгрөг үндсэн зээлийн төлбөр, хүүгийн хамт төлөх төлөлт нь дуусаагүй, сураг тасраад 2012 оны 4 сарын 25-аас алга болсон. 1 жил 4 сар өнгөрч байна. Д.Болдгэрэлийг зээлээ төлөхийг 3 сар биш 3 жил шахам гуйсан, хөөцөлдсөн. Одоо гомдолтой байна. Бид Болдгэрэлийн зээл хийлгэсэн зээлийг тасралтгүй төлсөөр байгаа. 1.Фургон машинаа 10.000.000-д зарж 2 удаа төлөлт 2. Хүргэн Баярмагнайг 10.000.000 цалингийн зээл авахуулж төлөлт хийсэн. 3. Бид 2 удаа дараа цалингийн зээл хийсэн 2012 онд төлж дуусаагүй. 4. Орон сууцаа жилээр түрээслэж төлбөр хийсэн. 2012 оны 9 сард 5. Хадгаламж банкны алтан картны зээлийг хийж өртэй байгаа Энэ хүний өр төлбөрийг их ч төлсөн. Одоо цаашид чадахгүй гэхээр эд хөрөнгөө хураалгах хүнд нөхцөлд ороод байгаа.

Нэхэмжлэгч Ж.Янжим миний бие хариуцагч Д.Болдгэрэлээс 3 шланз машин чиргүүлүүдийг хамт 3*20.000.000 = 60.000.000 төгрөг үндсэн зээлээс төлсөн 49.209.000 төгрөг, өөр хүү алданги төлөгдөөгүй. 10.791.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэрээний дагуу 60.000.000*2.5% хүү алданги = 1.500.000 /1 сар/ 2010 оны 10 сарын 25-аас 2013 оны 8 сарын 29 хүртэл 34 сар * 1.500.000 = 51.000.000 хүү алданги, нийт 60.000.000 + 51.000.000 = 111.000.000. 111.000.000 - 49 209 000 = 61.791. 000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж 60.000.000 * 1.5% = 900.000 /1 сар хүү/ 2010 оны 10 сарын 25-аас 2013 оны 8 сарын 29 = 34 сар * 900.000 = 30.600.000. Үндсэн зээл 60 000 000 + хүү алданги 30.600.000 = 90.600.000, 90.600.000 – 49.209.000/ төлсөн дүн, хүү алданги/ = 41.391.000 буюу 600.000 төгрөг хасаад 40.791.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ. Нэхэмжлэгч Ж.Янжим 2010 оны 02 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлтдээ: “... нэхэмжлэгч Ж.Янжим миний бие тус шүүхэд хандаж, Д.Болдгэрэлээс 40.791.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Гэтэл хариуцагчаас гаргуулах зээлийн үлдэгдэл, хүүг дутуу бодсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараахи байдлаар нэмэгдүүлж байна. Хариуцагч Д.Болдгэрэлтэй зээлийн гэрээ байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 60 сая төгрөг буюу 600.000 юань Хятадын талд автомашины төлбөрт гэж Д.Болдгэрэлийн өмнөөс шилжүүлсэн. Зээлийн гэрээг 3 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй байгуулсан бөгөөд гэрээ байгуулснаас хойш нийтдээ зээл, түүний төлбөрт 14 удаа Д.Болдгэрэл мөнгө шилжүүлж, төлбөр гүйцэтгэсэн болно. Ингээд зээл, хүүний тооцоолсон, төлбөрийн гүйцэтгэлийн талаархи тооцоог харуулбал: 1. 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 60 сая төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. 1 сарын хүү 60.000.000 төгрөг* 2.5%=1.500.000 1 хоногийн хүү 1.500.000 төгрөг: 30 хоног=50.000 төгрөг байна. 2. Д.Болдгэрэл нь эхний төлбөр болох 3.840.000 төгрөгийг 2011 оны 01 сарын 26-нд шилжүүлсэн. 2010 оны 11 дүгээр сарын 10-аас 2011 оны 01 дүгээр сарын 26 хүртэл нийт 76 хоног байна. Энэ 76 хоногийн хүү х 50 000 төгрөг=3.800.000 төгрөг байна. Гүйцэтгэсэн төлбөрөөс хүүг хасахад 3.840.000 төгрөг-3.800.000 төгрөг=40.000 төгрөг. Энэ 40.000 төгрөгийг үндсэн зээл болох 60.000.000 төгрөг-40 000 төгрөг=59.960.000 төгрөг үндсэн зээл төлөв. 3. Д.Болдгэрэл 2 дахь удаагийн төлбөр болох 11.520.000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 28-нд төлжээ. Энэ 2 хоногт ногдох хүү: 59.960.000 төгрөг х2.5%=1.499.000 төгрөг 1.499.000 төгрөг:30 хоног=49.966 төгрөг 49.966 төгрөг х2 хоног=99.933 төгрөг байна. 11.520.000 төгрөг -99.933 төгрөг=11.420.067 төгрөг. Үндсэн зээлийн үлдэгдлээс хасагдах 59.960.000 төгрөг-11.420.067 төгрөг=48.539.933 төгрөг 2011 оны 01 дүгээр сарын 28-нд 48.539.933 төгрөгний үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон байна. 1. Д.Болдгэрэл 3 дахь удаагийн төлбөрийг 2011 оны 02 сарын 26-ны өдөр хүртэл 28 хоногийн хүү бодогдоно. Үүнийг тооцолбол: Үндсэн зээлийн үлдэгдэл:48.539.933 төгрөг 48.539.933 төгрөг х 2.5%= 1.213.498 төгрөг 1.213.4988 төгрөг: 30= 40.449 төгрөг 40.449 төгрөг х 28 хоног = 1.132:598 төгрөг хүү байна. Төлбөрөөс хасвал: 1.920.000 төгрөг- 1132598 төгрөг=769.402 төгрөг үлдэж байна. Үндсэн зээлээс хасвал: 48539933-769402 төгрөг=47770531 төгрөг. Зээлийн үлдэгдэл 2011 оны 2 сарын 26-нд 47770531 төгрөг болжээ.

 Д.Болдгэрэл 4 дэх удаагийн төлбөр болох 1.300.000 төгрөгийг 2011 оны 02 сарын 28-нд төлсөн байна. Энэ 2 хоногийн хүү, зээлийн үлдэгдлийг тооцвол: 4770531 төгрөг х2.5%=1194263 төгрөг 1194263 төгрөг:30 хоног=39808 төгрөг 39808 төгрөг х2 хоног=79 617 төгрөгний хүү байна. 1300 000 төгрөг-79617 төгрөг=1220383 төгрөг 47770531 төгрөг-1220383 төгрөг =46.550.148 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болжээ. 1. Д.Болдгэрэл 5 дахь удаагийн төлбөр болгож, 3 удаагийн төлөлтөөр нийтдээ 3 900 000 төгрөгийг 2011 оны 03 сарын 26-нд төлсөн байна. Энэ 26 хоногийн хүү, зээлийн үлдэгдлийг тооцвол: 2011 оны 02 сарын 28-аас 2011 оны 03 сарын 26 хүртэл 26 хоногийн хүү тооцогдоно. 466550148 төгрөг х 2.5%=1163753 төгрөг 1163753 төгрөг:30 хоног= 38791 төгрөг 38791 төгрөг х26 хоног=1.008586 төгрөг хүүг хасвал 3.900.000-1.008.586 төгрөг=2.891.414 төгрөг 46.550.148 төгрөг-2.891.414 төгрөг=43.658.773.4 төгрөгний зээлийн өрийн үлдэгдэл үлджээ.

Д.Болдгэрэл 6 дах удаагийн төлбөр болох 5 сая төгрөгийг 2011 оны 8 сарын 14-нд төлсөн байна. 2011 оны 3 сарын 26-аас 2011 оны 8 сарын 14 хүртэл хүү тооцох хоног нийтдээ 138 хоног байна. Хүү болон үндсэн зээлийн үлдэгдлийг тооцвол: 43.658.734 төгрөг х2.5%=1.091.468 төгрөг 1.091.468 төгрөг : 30 хоног= 36.382 төгрөг 36.382 төгрөг х138 хоног= 5.020.754 төгрөгний хүү байна. Төлбөрийн 5 сая төгрөгийг бүхэлд нь хүүнд тооцоход 20.754 төгрөгний хүү төлөгдөлгүй өртэй үлдлээ. 1. Д.Болдгэрэл 7 дахь удаагийн төлбөр болох 4 сая төгрөгийг 2011 оны 11 сарын 24-нд төлсөн байна. 2011 оны 8 сарын 14-өөс 2011 оны 11 сарын 24 хүртэл хүү тооцох хоног 100 хоног байна. Зээлийн үлдэгдэл 43.658.734 төгрөг хэвээр байгаа тул 100 хоног х 36.382 төгрөг=3.638.200 төгрөг энэ хүүн дээр өмнөх хүүгээс төлөгдөөгүй үлдсэн 20.754 төгрөгийн хүүг нэмвэл: 3.638.200 төгрөг +20.754=3.658.954 төгрөг болж байна. Төлбөрөөс хасаж тооцвол: 400.000 төгрөг – 3.658.954 төгрөг=341.046 төгрөг боллоо. Үндсэн зээлээс хасвал: 43.658.734 төгрөг- 341.046 төгрөг= 43.317.688 төгрөгний зээлийн өрийн үлдэгдэл үлдлээ. 1. Д.Болдгэрэл 8 дахь удаагийн төлбөр болох 5 сая төгрөгийг 2011 оны 12 сарын 24-нд төлсөн байна. Хүү тооцох хугацаа 2011 оны 11 сарын 24-2011 оны 12 сарын 24 буюу 30 хоног, хүүг тооцвол: 1. .317. 688 төгрөгх2.5%=1.082.942 төгрөг 1.082.942:30 хоног =36.098 төгрөг 1. хоног х36.098 төгрөг= 1.082.942 төгрөгний хүү байна. 5.000.000 төгрөг – 1.082.942 төгрөг = 3.917.060 төгрөг үлдэж байна. Зээлийн үлдэгдлийг тооцвол: 43.317.688 төгрөг № 3917060 төгрөг= 39.400.628 төгрөгний зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. 10. Д.Болдгэрэл 2011 оны 12 сарын 25-нд 9 дэх удаагийн төлбөр болох 2.247.000 төгрөг төлбөртөө төлжээ. Хүү тооцох хугацаа № 1 хоног.тооцоог харуулбал: 39.400.628 төгрөг х2.5%= 985.015 төгрөг 985.015 төгрөг:30 хоногт=32.833 төгрөг 2.247.000 төгрөг-32.833 төгрөг=2.214.167 төгрөг үлдэж байна. Үндсэн зээлийн өрийн үлдэгдлийг тооцвол: 39.400.628 төгрөг-2.214.167 төгрөг= 37.186.461 төгрөгний зээлийн өрийн үлдэгдэл үлдлээ. 11. Д.Болдгэрэл 10 дах удаагийн төлбөр болох 2 сая төгрөгийг 2012 оны 2 сарын 9-нд төлсөн байна. Хүү тооцох хоног: 2011 оны 12 сарын 25-аас 2012 оны 02 сарын 09 хүртэл нийт 44 хоног байна. Зээлийн хүү болон зээлийн үлдэгдлийг тооцвол: 37.186.461 төгрөг х2.5%=929.661 төгрөг 929.661 төгрөг: 30 хоног=30.988 төгрөг 44хоногх30.988төгрөг=1.363.503 төгрөгний хүү байна. Хүүг төлбөрөөс хасвал: 2.000.000 төгрөг – 1.363.503 төгрөг = 636.496 төгрөг үлдэж байна. 37.186.461 төгрөг – 636.496 төгрөг = 36.549.965 төгрөгний зээлийн өрийн үлдэгдэлтэй боллоо. 12. Д.Болдгэрэл 11 дэх удаагийн төлбөр болох 3.500.000 төгрөгийг 2012 оны 02 сарын 15-нд төлсөн байна. Хүү тооцох хоног 6 хоног. Хүү болон зээлийн өрийн үлдэгдлийг тооцвол: 36.549.965 төгрөг х2.5%=913.749 төгрөг 913.749 төгрөг:30 хоног=30.458 30.458 төгрөг х6 хоног=182.749 төгрөгний хүү төллөө. Хүүг хасаж тооцвол: 3.500.000 төгрөг-182.749 төгрөг= 3.317.251 төгрөг үлдэж байна. Зээлийн өрийн үлдэгдлийг тооцвол: 1. төгрөг=33.232.714 төгрөгний зээлийн өрийн үлдэгдэлтэй боллоо 13. Д:Болдгэрэл 12 дахь удаагийн төлбөр болгож 5 сая төгрөгийг 2012 оны 4 сарын 25-нд төлжээ. Хүү тооцох хоног 2012 оны 02 сарын 15-аас 2012 оны 04 сарын 25 хүртэл 70 хоног байна. Хүү болон зээлийн өрийн үлдэгдлийг тооцвол: 33.232.714 төгрөг х2.5%=830.817 төгрөг 830.817 төгрөг : 30 хоног=27.693 төгрөг 27.693 төгрөг х70 хоног= 1.938.574 төгрөгний хүү тооцогдлоо. Төлбөрөөс хасвал: 5.000.000 төгрөг-1.938.574 төгрөг=3.061.425 төгрөг үлдэж байна. Зээлийн өрийн үлдэгдлийг тооцвол: 33.232.714 төгрөг-3.061.425 төгрөг=30.171.289 төгрөгний зээлийн өрийн үлдэгдэлтэй боллоо. 14. Д.Болдгэрэл нь 2012 оны 04 сарын 25-ны өдрөөс хойш нэг ч төлбөр хийж гүйцэтгээгүйтул түүнээс 2012 оны 04 сарын 25-аас 2014 оны 02 сарын 28-ныг дуусталх хугацааны хүү болон зээлийн үлдэгдлийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.Тооцоог харуулвал: хүү тооцох нийт хугацаа 2012 оны 04 сарын 25-аас 2014 оны 02 сарын 28 нийт 1 жил 10 сар 3 хоног байна. Хоногт шилжүүлбэл:365+300+3=668 хоног Хүүг тооцвол: 30.171.289 төгрөгх 2.5%=754.282 төгрөг 754.282 төгрөг:30 хоног=25.142 төгрөг 25.142 төгрөг х668 хоног=16.795.345 төгрөгний хүү тооцогдож байна.

 

Нэхэмжилж буй нийт үнийн дүн: Зээлийн өрийн үлдэгдэл 30.171.289 төгрөг, хүү болох 16.795.345 төгрөг нийт 46.966.634 төгрөгийг Д.Болдгэрэлээс нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагч Доржшинуугийн Болдгэрэлээс 46.966.634 төгрөгийг гаргуулж, төлбөрийг түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Болдгэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Янжим нь надад 60.000.000 төгрөгийн зээл мөнгөн хэлбэрээр зээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээний дагуу 2.5% хүү тооцож, мөн миний төлсөн төлбөрүүдийг зээлийн хүүнд суутгах замаар тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй талаар миний бие, нэхэмжлэлд гаргасан тайлбарууддаа дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Өмнөговь аймгаас БНХАУ руу нүүрс тээвэрлэх ажил дөнгөж эхэлж хүнд даацын машин олдохгүй ховор байсан 2010 онд хүнд даацын 10 тээврийн хэрэгслийг БНХАУ-аас оруулж ирэх талаар Д.Бат-Эрдэнээс надад санал болгосноор Ц.Ганзориг, Н.Энхболд бид нар нэхэмжлэгч Ж.Янжимтай хамтран ажиллахаар харилцан тохиролцож, улмаар Ж.Янжим /Ч.Энхмөнх, Чулуунбаатар/ нар нь эхний ээлжинд орж ирсэн 5 тээврийн хэрэгслийг өөрсдөдөө авч, үлдсэн 5 тээврийн хэрэгслийг дараахь байдлаар буюу Д.Бат-Эрдэнэ /эдгээр 10 тээврийн хэрэгсэл авахад зуучилсан/ 2 тээврийн хэрэгсэл, мөн Ц.Ганзориг, Н.Энхболд бид гурав тус бүр 1 тээврийн хэрэгсэл авсан билээ. Гэтэл Ж.Янжим, Д.Бат-Эрдэнэ нарын хоорондын тохиролцоо буцсанаас болж Д.Бат-Эрдэнэ 2 машинаа Ц.Ганзориг бид 2-т үлдээснээр миний хариуцах тээврийн хэрэгсэл 2 болсон ба зээлийн гэрээнд ч 2 тээврийн хэрэгсэлтэй холбоотой гарын үсэг зурсан юм. Хэргийн материалд авагдсан Ц.Ганзориг, Н.Энхболд нарын цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар, гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг, Ж.Янжим нь 10 тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт 1.000.000 юанийг БНХАУ руу шилжүүлсэн, мөн Шинфен компанитай 10 тээврийн хэрэгслийн гэрээ байгуулсан талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, машины гэрээ, санхүүгийн баримт болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа “зээлийн гэрээ” баримтад Д.Бат-Эрдэнэ гарын үсэг зурахаар тусгагдсан байгаа зэргээр нотлогдож байгаа билээ. Ж.Янжимтай 5 тээврийн хэрэгслийн урьдчилаа төлбөрийг сарын 1% хүү төлөх талаар Д.Бат-Эрдэнэ, Ц.Ганзориг, Н.Энхболд бид нар тухайн үедээ амаар харилцан тохиролцсон. Гэвч Ж.Янжим нь 2011.06.07-ны өдөр Ц.Ганзориг, Н.Энхболд бид нарыг гэртээ дуудаж байгаад 2.5% хүүтэй зээлдүүлсэн мэтээр тулгаж байгаад зээлийн гэрээ гэх баримтыг нөхөн бичиж гарын үсэг зуруулсан юм. Ж.Янжим нь эдгээр 5 тээюрийн хэрэгслийн нийт үнэ гэх 100.000.000 төгрөгийг Н.Энхболдоос гаргуулахаар Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулж байсан ба үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргасан байгаа болно. Иймээс миний бие Ж.Янжимын нэхэмжлэлд дурдсан 60.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрийг 2.5% хүүтэй төлөхийг хууль бус нөхцөл гэж үзэж байгаа болно. Би тээврийн хэрэгсэл авсан дараа сарын буюу 2011 оны 1 сараас эхлэн нийт 62.209.000 төгрөгийг Ж.Янжимд төлсөн, энэхүү тооцоонд Ж.Янжимын шүүхэд гаргасан 49.209.000 төгрөгөөс гадна 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 13,000,000 төгрөгийг миний тооцоонд оруулахгүйгээр Ц.Ганзоригийн тооцоонд оруулсан нь үндэслэлгүй байгаа юм. Ц.Ганзориг бид 2 хамтдаа 4 тээврийн хэрэгслийн тооцоог хийхээр харилцан тохиролцож үйл ажиллагаа хамт явуулж байсан боловч Ц.Ганзориг нь надаас төлбөрийн бүх баримтыг хулгай хийж авч, Ж.Янжимтай 1 машины тооцоо хийж дуусган, шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн байгаа тул миний зүгээс энэхүү шүүхийн ажиллагаагаар Ж.Янжимтай тооцоогоо хийж илүү төлсөн төлбөрөө гаргуулахыг хүсэж байна. Ж.Янжим нь намайг тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрийг төлөхөөс санаатай зайлхийсэн этгээд гэх мэтээр нэхэмжлэл, тайлбартаа бичиж байгаа ч миний бие 2011 оны 01-03 сарын хугацаанд 22,642,000 төгрөг төлсөн байгааг юу гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Ж.Янжим нь миний төлсөн дээрх төлбөрүүдийг хуульд заасны дагуу төлөх тухай бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй байхад эхлээд хүүний төлбөрт суутгах, үлдсэн мөнгийг зээлд тооцох зарчмаар тооцсон тооцооллыг ч огт үндэслэлгүй хууль бус гэж үзэж байгаа болно. Иймд дараахь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Зээлийн гэрээний 2,5% хүү гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Болдгэрэлээс Ж.Янжимд зээлийн гэрээнд заасан 2 тээврийн хэрэгслийн төлбөр 38.366.000 төгрөгийг харилцан тохиролцсны дагуу 1% хүүг 3 сарын хугацаагаар тооцож, бүгд 3 % хүүнд нийт 1.150.980 төгрөг, нийт 39.516.980 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэсэн болохыг тогтоож, Ж.Янжимаас илүү төлсөн 22.692.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх -Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Д.Болдгэрэлээс 26059500 төгрөг гаргуулан Ж.Янжим, Ж.Нямсан нарт олгож,

-Нэхэмжлэгч Ж.Янжим, Ж.Нямсан нарын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 20907134 төгрөг, хариуцагч Д.Болдгэрэлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Янжимаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 475.655 төгрөг, хариуцагч Д.Болдгэрэлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 271.410 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Болдгэрэлээс 288247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Янжим, Ж.Нямсан нарт, нэхэмжлэгч Ж.Янжим, Ж.Нямсан нараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 30870 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэж,

- Хариуцагч Д.Болдгэрэлийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг солиулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 8324 тоот шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байлгаж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь Дундговь Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч Д.Болдгэрэл давж заалдах гомдолдоо: “...Ийм учраас дараах давж заалдах гомдол гаргаж байна 1. Шүүх нь 2010 оны 11 сарын 10-нд хийсэн гэрээг 2011 оны 06 сарын 7-ны өдөр нөхөж хийсэн гээд 2010 оны 11 сарын 10-н өдрөөс эхлэн 3143 ӨМӨ, 3109-ӨМӨ машины 40 сая төгрөгийг, 3 сарын хугацаатайгаар сарын 2,5 хувиар хүүтэй зээлсэн гэрээ байгуулсан гэсэн юм шиг байна. Янжим нь Хятадаас түрээсээр авсан машидуудынхаа урьдчилгаанд нэг машинд 20000 юань шилжүүлсэн. Би түүний нэг машиныг нь авч тээвэр хийж байсан. Би түүнээс монгол төгрөг огт аваагүй. Шүүх  юанийг яагаад монгол төгрөг бодож төлүүлсэн нь тодорхойгүй байна. 2010 оны 11 сард машин  авахаар хятадад байхад Нямсан нь би төрийн албан хаагч, энд хамаагүй шүү гэж байсан учраас тэр хүнтэй 2010 оны 11 сард гэрээ огт байгуулсан гэх учиргүй. Иймээс 2010 оны 11 сарын 10-нд гэрээ байгуулагдсан байх учиргүй. Угаасаа 2010 оны 11 сард гэрээ байгуулагдаагүй учраас шүүхээс хүү алданги тооцсон тооцоо бруу тул надад 26059500 төгрөгийг төл гэж хууль бус гийдвэр гаргасан. 2. 2010 оны 11 сарын 10-нд Хятадаас оруулж ирсэн машинаас оруулж ирсэн машинаас Бат-Эрдэнийн шүүхэд гэрчээр байцаалгахдаа “...би 2 машинаа Янжимд буцаан өгөх гэтэл Ганзориг, Болдгэрэл нарт өг гэсэн. Би Ганзориг, Болдгэрэл хоёрт /31-43, 31-44/ буцаан өгсөн...” гэж хэлснийг /хх-ийн 115/ Ганзоригийн гэрчээр байцаалгахдаа “...31-44 нь Бат-Эрдэнийх, 31-43 Болдгэрэл, 3109 нь Цоггэрэлийн эзэмшилд байсан...” /хх-ийн 445/ гэж хэлснийг нотолгоо болгосон байна. Тэд нарын мэдүүлэгтээ хэлээд байгаа машины дугаарууд зөрүүтэй байна. Чухам хэн нь ямар дугаартай байсан нь тодорхойгүй байна. Бас гэрээ байгуулсан өдөх гэж шүүхийн үзсэн 2010 оны 11 сарын 10-ны өдөр би нэг машинтай байсныг дээрх мэдүүлгүүд нотолж байгаа нь гэрээ энэ өдөр байгуулагдаагүйг давхар нотолж байгаа. 3. Шүүх Бат-Эрдэнэ-2 /31-43, 31-44/ гэсэн машинуудын 31-44 дугаартай машины урьдчилгаа 20 сая төгрөгийг надаар хүү алданги тооцохгүй төлүүлэхээр болж, харин 31-43 дугаартай машины урьдчилгааг 20 сая төгрөг түүн дээрээ хүү, алданги нэмж төлүүлэх  боллоо. Яагаад нэг хүний хоёр машины үнийг надаар төлүүлэхдээ хоёр өөрөөр хариуцах болсон учрыг би ойлгохгүй байгаа. Бат-Эрдэнэ машинаа хэзээ орхиод явсан хугацааг тогтоож өгөөгүй байна. Бат-Эрдэнийн байцаалтаас “...орхиод л явсан...” гэснээс машины урьдчилгааг хэн яаж хариуцах талаар Янжимтай болоод Ганзориг бид хоёртой яриа хэлцээ хийгдээгүй нь нотдогдож байна. Тиймээс түүний орхиод явсан машиныг бид 2 хадгалж, хамгаалж байх үүрэгтэй байсан гэж болно. Би хоёр машины төлбөрийг төлөх ёстой юм бол авсан өдрөөсөө л хариуцажтөлөх учиртай байх. Надад байхгүй өөр хүнд байгаа машины хүүг би төлнө гэдэг байж боломгүй асуудал биздээ. 4. Би шүүхэд 2011 оны 06 сарын 7-нд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь –Энэ гэрээнд 80 сая төгрөг гээд 4 хүний нэр байгаа. Үнэхээр тохиролцоод гарын үсэг зурсан бол хэн нь хэдэн төгрөг төлөх, хэдийнээс эхлэж тооцох, одоо хэдийг төлөөд байгаа зэргээ ярилцах нь мэдээж байсан. Харин яаж ийж байгаад гарын үсэг авах л санаа тэд нарт байж хүчээр зуруулсныг харуулж байгаа.

-Одоо энэ гэрээ ёсоор бол 4-үүлээ нийлээд 80 сая төгрөг төлөх гэвэл 80 байтугай сая төгрөгийг төлүүлээд авсан. 2010 оны 11 сард шилжүүлсэн юанийг харвал Янжимаас их мөнгө гарсан юм шиг боловч түүний тооцоогоор Ганзориг бид хоёроос 87 сая, Ганзоригоос 36 сая төгрөг авсан. Дээр нь Бат-Эрдэнэ машинаа авч байх үедээ мөнгө төлсөн байгаа.

-Энэ гэрээнд монгол төгрөг зээлсэн гэж бичсэн. Бид нар монгол төгрөг огт зээлээгүй. –Хятад руу юань шилжүүлсэн өдрөөр гэрээг хийсэн гэж үзэхүү. Эсвэл машинаа Монголд хүлээн авсан өдрөөс гэрээ хийгдсэн гэж үзэхүү гэдэг нь тодорхойгүй. –Зээлийн гэрээг хүүтэй байгуулбал бичгээр гэрээгээ хийнэ гэж хуулиар заасан. 2010 оны 11 сарын 10-нд бид нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан.

5. Шүүх тооцоолын хуудсаар нотлогддог гэж бичсэн. Тооцооллын хуудас гэхээр л Янжимйн надтай, бас Ганзоригтой хамтарч байгаад хийсэнм тооцоо хийсэн юм шиг хүн ойлгох байх. Огт ийм юм байхгүй. Би тооцоо хийгээгүй. Янжимын өөрийнх нь хийгээд байгаа түүвэх. Харин энэ бичгээ цагдаад өгч шалгуулахдаа Ганзориг бид хоёроос авсан нийт мөнгө гэж хэлж, бид хоёрыг хамтарч байсан гэж байсан. Гэтэл одоо болохоор бид хоёроос тус тусдаа авсан мөнгө гэж хэлж будилуулаад шүүх бид хоёрыг хамтарч байсан нь нотлогдохгүй байна гэсэн. Миний хамтарч байсныг нотолгоо болгож өгсөн бусдад өр төлсөн баримтуудыг шүүх үнэлж үзээгүй. 6. Өмнөх шүүх хуралдаануудад хүү нэхэмжлэхгүй гэдэг байсан. Гэтэл шүүх хүүнд 3000000 төгрөг төлөх ёстой гэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагынхаа дүнг багасгасан байснаа Нямсан анхны өргөдөлд өгсөн мөнгөөр нэхнэ гэхээр шүүх түүгээр нь шууд бодож төлүүлсэн. 7. 13 сая төгрөгийг би тооцоондоо оруулсан. Шүүх болохоор “Янжимын 13 сая төгрөгийг Ганзоригийн тооцоонд суутгасныг буруутгах боломжгүй” гэсэн байна. Юугаар буруутгахгүй байгаа юм. Өөрийнх нь бичсэн бичиг шүү дээ. Ядаад тэгвэл мөнгөө 50%-иар бодож болдоггүй юмуу. 8. Энхмөнх мэдүүлэг өгсөн даруйдаа гарын үсэг зураагүй явчихсан. Шүүх түүний завтай үедээ ирж гарын үсэг зурсны дараа намайг дуудаж гарын үсэг зуруулсан учраас түүний мэдүүлэг нотолгоо болж чадахгүй. Шүүхийн өмнө Энхмөнх, Янжим бид нар адилхан эрхтэй хүмүүс.

Иймээс шүүхийн шийдвэрийг өөрчилж, Янжимд  би өгөх мөнгөө өгсөн, харин илүү төлсөн тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нямсан нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Янжим нь 2013 оны 08 сарын 18-нд анх шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ Д. Болдгэрэл, Н.Энхболд, Ц.Ганзориг гарт Хятад улсаас шланз машин авахад 100,000,000 төгрөг зээлж, машины урьдчилгааг төлсөн. Хариуцагч Болдгэрэл нь 3 шланз машиныг чиргүүлийн хамт хариуцан 2010 оны 10 сарын 25-наас ачаа тээвэрлэж хөлс өртгийг авч хэрэглэсээр байгаа ч  уг 3 машины өр төлбөрийг барагдуулаагүй 3 жил болж байна. Болдгэрэлээс үндсэн зээл 60,000,000 хүү алданги 30,600,000 нийт 90,000,000 , төлсөн дүн нь /хүү алданги ороогүй/  49,209,000, үлдэгдэл 41,391,000-ноос 600,000 хасаад 40,791,000 төг нэхэмжилнэ гэжээ.

Энэхүү нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардаж буй зүйлээ машины урьдчилгаа төлбөр, зээл гэж янз бүрээр тодорхойлж байсны зэрэгцээ нэхэмжлэлийн дүнг 40,791,000 гэж заасан атлаа, нэхэмжлэлийн ямар шаардлага  гаргаж байгаа болохоо тодорхойлоогүй байхад шүүх үүнийг анхааралгүй иргэний хэрэг үүсгэжээ.  Нэхэмжлэлдээ “хүү 30,600,000төг”, ”49,209,000 төлсөн дүн /хүү алданги ороогүй/, /хавтаст хэргийн 4 дэх тал/ гэж дурьдсан байна. Шүүх энэ байдлыг анхааралгүй  шууд иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх нь шүүхэд гаргах нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарах тухай заалтыг зөрчжээ.

Шүүх нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийх нь зүйтэй юм. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулаагүй байсан учраас удаа дараа шүүхэд өгсөн тайлбаруудаа өөр өөр байдлаар гаргаж байжээ. Тухайлбал “Д.Болдгэрэлийн гаргасан тайлбарын талаар“ гэсэн  Янжимийн гарын үсэг бүхий бичигт/ хавтаст хэргийн 36 дах тал/ 40491.0 төг нэхэмжилж байна гэсэн бол 2014 оны 02 сарын 17 ны өдрийн” нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай” хүсэлтдээ “зээлийн өрийн үлдэгдэл 30.171.289 төгрөг,  хүү болох 16.795.345 төгрөг нийт 46.966.634 нэхэмжилжээ /хавтаст хэргийн 90-95 дахь тал/. Мөн 2015 оны 05 сарын 18-нд болсон анхан шатны шүүх хуралдаан дээр  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 22.936.500 төгрөг нэхэмжлэн шүүхээр хэлэлцүүлсэн, 2015.11.30-ны “нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нотолсон тооцоо” гэсэн баримтдаа үндсэн зээл 10.791.000, нийт алдангийн хэмжээ 33,000,000“ гээд “нийт төлөх 33.000.000 + 10.791.000 =43791000 төг болно гэж  тайлбарлан хоёр дахь удаа шүүх хурлаар хэлэлцүүлсэн бол 2016 оны 04 сарын 11-ний өдрийн  Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 143/ШШ2016/00170 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсгийн эхэнд  40,791,000 төг нэхэмжилж байна гэсэн бол нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэл гэсэн хэсэгт  зээлийн өрийн үлдэгдэл 30.171.289 хүү болох 16.795.345 нийт 46.966.634 төгрөг гаргуулна гэжээ.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт  нэхэмжлэгч  шаардлагынхаа  эхний хэсэгт  хүү, алданги 30.600.000 төгрөг  гэсэн бол  дараахи хэсэгт хүү болох 16.795.345 төгрөг гэх зэргээр өөр  өөрөөр тайлбарласан байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага юу болохыг тодорхойлж, эрх зүйн хувьд зөв тогтоож чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах, хэнээс, юуг, ямар үндэслэлээр шаардахаа өөрөө хэрэгжүүлэх эрхтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгын үндэслэлийг зөв тогтоож чадаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсээгүй, шаардаагүй зүйлийг шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байхгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага,, түүний агуулгын үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хуульзүйн үндэслэлийг олж тогтоох, шаардах эрхтэй эсэхийг иргэний хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй юм.  

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах  шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч Болдгэрэлийн давж заалдах гомдолдоо дурьдсан ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3  дахь хэсэгт тус тус заасан зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 143/ШШ2016/00170 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Д.Болдгэрэлийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  559,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                   ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

               Ш.ТӨМӨРБААТАР