Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
Хэргийн индекс | 106/2015/1308/Э |
Дугаар | 112 |
Огноо | 2017-02-16 |
Зүйл хэсэг | 188.3., 192.1., 192.2., 194.2.1., 194.2.5., |
Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 112
Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор У.Дэндэвдорж,
Ялтан Х.Ермек /цахимаар/, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Цэнгэнбаяр, Б.Бат-Ерөөлт,
Ялтан Э.Агар /цахимаар/, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг,
Ялтан Б.Явуухулан /цахимаар/, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,
Ялтан Б.Энхболд,
Ялтан И.Гомбо-Очирын өмгөөлөгч Л.Ганцэцэг,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт, ялтан Б.Явуухулан, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, ялтан Э.Агар, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2014260000399 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Керейхаражанауле овогт Хайсагийн Ермек, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математик-мэдээлэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 24 дүгээр байрны 81 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тус хорооллын 24 дүгээр байрны 204 тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:ЧТ86111577/,
2. Шарнууд овогт Энхтүвшингийн Агар, 1987 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамжны 59 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 15а-46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЕ87110976/,
3. Хонгорынхон овогт Баатарын Явуухулан, 1983 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, ах, 4 дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдоржийн 7 дугаар гудамжны, 13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 121 тоотод оршин суух,
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялын зарим буюу 6 сарыг нэмж, нийт 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж сулласан,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:НЭ83120610/,
4. Боржигин овогт Баасангийн Энхболд, 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 28 дугаар гудамжны 479 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧГ84062817/,
5. Мандал овогт Ихбаярын Гомбо-Очир, 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн ангийн ажилчдын 14 дүгээр байрны 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ88042931/,
6. Мэргэн овогт Энх-Амарын Уянга, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, авга эгч, түүний 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45 дугаар гудамжны 1-6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦБ87111001/,
1. Х.Ермек нь дангаараа давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэж өөрийгөө нэрлэх Б.Энхболдод НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 800.000 төгрөгөөр борлуулсан,
2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Б.Явуухуланд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан,
2014 оны 2 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөгөөр борлуулсан,
Э.Агартай бүлэглэн, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Э.Агартай бүлэглэн борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,
2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,
Б.Явуухулантай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 2, 3 дугаар саруудад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 300.000 төгрөг, “Iphone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож, 2 удаа борлуулсан,
Э.Агар, Б.Энхболд нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан,
2. Э.Агар нь Х.Ермектэй бүлэглэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Х.Ермек, Б.Энхболд нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан,
давтан үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,
Х.Ермектэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,
3. Б.Явуухулан нь нэг удаагийн үйлдлээр 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан,
2 удаагийн давтан үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 300.000 төгрөг, “Iphone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулахад дэмжлэг үзүүлж, Х.Ермект худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцон, Э.Уянгад дээрх сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар олж авах, хадгалахад оролцсон,
4. Б.Энхболд нь дангаараа 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэх нэрээр 800.000 төгрөгөөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан,
2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чука гэх үл таних эмэгтэйгээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,
И.Гомбо-Очиртой бүлэглэн борлуулах зорилгогүйгээр, урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан,
Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож дээрх мансууруулах бодисыг И.Гомбо-Очирт борлуулахад хамжигчаар оролцсон,
5. Э.Уянга нь давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Б.Явуухулантай бүлэглэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 300.000 төгрөг, “Iphone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,
2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 400.000 төгрөгийг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,
2014 оны 2 дугаар сард борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.Явуухулангаас хууль бусаар олж авсан, хадгалсан,
6. И.Гомбо-Очир нь Б.Энхболдтой бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Х.Ермекээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас Х.Ермек, Э.Агар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар, И.Гомбо-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Энхболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар, Б.Явуухулангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар, Э.Уянгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Э.Агар, Х.Ермек нарын Б.Энхболдтой бүлэглэн И.Гомбо-Очирт “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан хэргээс Б.Энхболдтой бүлэглэсэн гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Э.Агарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт, Х.Ермекийг дангаараа болон урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт, Б.Явуухуланг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамжигчаар оролцсон, “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Э.Уянга нь “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг дангаараа болон бүлэглэн, давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Б.Энхболдыг дангаараа болон бүлэглэж, “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, И.Гомбо-Очирыг бүлэглэж, “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар Х.Ермек, Э.Агар нарыг тус тус 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар Х.Ермек, Э.Агар нарыг тус тус 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь дахь хэсэгт зааснаар Б.Явуухуланг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Явуухуланг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Явуухуланд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарт тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар Х.Ермек, Э.Агар нарт оногдуулсан 10 жил 1 capын хугацаагаар хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт оногдуулсан 10 жил 1 capын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон Х.Ермекийн 571 хоног, Э.Агарын 481 хоног, Б.Явуухулангийн 442 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Х.Ермекээс 1.500.000 төгрөг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone 5” загварын гap утсыг улсын орлогод оруулж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Б.Энхболд 168 хоног, Э.Уянга 101 хоног, И.Гомбо-Очир 182 хоног тус бүр цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Х.Ермек, Б.Явуухулан Э.Агар нарын эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ермек, Б.Явуухулан, Э.Агар нарт цагдан хорих, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэжээ.
Ялтан Х.Ермек давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр болсон. Учир нь уг хэрэгт чухал мэдүүлэг өгөх Э.Уянгыг байхгүй байхад шүүх хуралдааныг хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон.
Тодруулбал Э.Уянга нь зохиомлоор А.Амарбат байцаагчийн хэлж, зааснаар мэдүүлэг өгөхдөө Х.Ермект саарал өнгөтэй энгийн “iphone-5” загварын гар утас өгч, мансууруулах бодисоор сольж авсан гэж худал мэдүүлсний дагуу миний өөрийн эзэмшлийн хар өнгийн “iphone-5S” загварын гар утсыг хураан авч нотлох баримт гэж үзэж байгаа нь үнэнд огт нийцэхгүй байна. Энэ 2 утас нь хоорондоо үнийн зөрүүтэй хоёр өөр утас юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Э.Уянга нь Х.Ермект энгийн “Iphone-5” гар утас биш “Iphone-5S” загварын гар утсыг өгсөн гэсэн нь хуульд нийцэхгүй байна. Миний бие Э.Уянгад гар утас болон мөнгөөр мансууруулах бодис борлуулсан зүйл огт авагдаагүй авахад Э.Уянгыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгааг хянаж үзнэ үү.
Шүүгдэгч нарын өөр хоорондоо мессеж бичсэн, ярьсан нь нотлогдсон болно гэж шүүх дүгнэсэн атлаа гэмт хэргийн сэдвээр хоорондоо ярьсан яриа, мессеж нь хавтаст хэрэгт огт авагдаагүй байхад шүүх мөн л яллах талыг барьж өнгөц дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис”-ыг Х.Ермек нь И.Гомбо-Очирт ямар үнэ ханшаар зарсан эсэх, хэрхэн өр төлбөртөө суутгасан эсэх нь тодорхойгүй тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнийг Х.Ермекээс гаргуулах боломжгүй болно гэсэн дүгнэлт гаргасан атлаа шийтгэх тогтоолын бусад хэсэгт дээрх үйлдлийг нотлогдсон мэтээр үнэлж дүгнэн буруутгасан нь эргэлзээ бүхий болсон. Мөн анх өмгөөлөгч Наранбаатарын хамт прокурор Г.Золзаяа, мөрдөн байцаагч А.Амарбат нарт өгсөн мэдүүлэг огт дурдагдаагүй. Зөвхөн 2014 оны 3 дугаар сарын 14-ний шөнө А.Амарбат байцаагч нь тест гэх зүйлээр шээснээс шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн гэдгийг илрүүлсэн боловч эрүүлжүүлэх арга хэмжээ авалгүй, том биетэй хоёр залуугаар зодуулж, мансуурсан байхад мэдүүлэг авч “гарын үсэг зураад зайл” гэж гарын үсэг зуруулж, мөн өмгөөлөгч авах эрхээр хангалгүй авсан мэдүүлгээ гол нотлох баримт болгож ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Замын-Үүд боомтоор мансууруулах бодис зөөвөрлөсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулж байгаа боловч хэрэгт үүнийг нотлох баримт огт авагдаагүй. 2016 оны 12 дугаар сард Замын-Үүд боомтоор нэвтэрсэн боловч ямар нэгэн зөрчил илрээгүй. Шүүхийн хэлэлцүүлэг болон гэрч Я.Түвшинжаргалын өгсөн мэдүүлгийг хянаж үзнэ үү. Зөвхөн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Мөнгөн тойг” зочид буудалд Э.Агар бид хоёр анх удаа борлуулах зорилгогүйгээр “мөс” гэх бодисыг хэрэглэж байгаад баригдсан энэ үйлдэл л нотлох баримтаар нотлогддог тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсан гэмшиж байна. Мөн 600 гаруй хоног цагдан хоригдож бүгдийг ойлгож ухаарсан. Мөн биеийн байдал, өндөр настай эцэг, эх, ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Ялтан Х.Ермекийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Х.Ермект холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийн зүйлчлэл тус бүрээр асуудлыг нэг бүрчлэн нягталж үзэлгүй шийдвэрлэсэн нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 671 дүгээр магадлалын заалтыг хангасангүй.
Мөн шийтгэх тогтоолд “Х.Ермекийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Хятад Улсын нутаг дэвсгэрт “борлуулах зорилгоор” олж авсан, хадгалсан нь тогтоогдсон, тухайн гэмт хэрэгтээ ял шийтгүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, мөн Х.Ермек, Агар нар тухайн олж авсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул тухайн бодисыг хил нэвтрүүлэхдээ хилийн шалган нэвтрүүлэх албаны хяналт, шалгалтаар илрүүлэх боломжгүй хууль бус арга хэрэглэсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Шүүхээс Х.Ермект холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг журамлах үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхойлсон атлаа хэрэглээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх заалтыг зөрчжээ. Х.Ермек, Э.Агар нар мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Х.Ермек, Агар нар тухайн үед мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсаныг анхаарна уу.
Харин тэднийг уг бодисыг хил нэвтрүүлэхдээ хилийн шалган нэвтрүүлэх албаны хяналт, шалгалтаар илрүүлэх боломжгүй хууль бус арга хэрэглэсэн гэж шүүх дүгнэсэн нь илт хууль бус, хийсвэр болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Хэрэгт зөвхөн Х.Ермек, Э.Агар нарын мэдүүлэг авагдсан бөгөөд ямар төрлийн мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар хэрхэн нэвтрүүлснийг тогтоогоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бодис байдаггүй. Гэтэл “ice” гэх мансууруулах бодис гэж тогтоож байгаа нь эргэлзээтэй. Тэгсэн атлаа яллагдагч нарын өөрсдийн нь мэдүүлгээр яллаж, ял шийтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь заалтыг зөрчиж байна. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Х.Ермек нь Э.Уянга, Б.Энхболд нарт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулаагүй, Э.Уянга, Б.Энхболд нар Х.Ермекээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаж аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан “iphone 5” загварын хар өнгийн гар утас нь Х.Ермекийнх байхад “саарал өнгөтэй” гэсэн тухай баримтууд хэрэгт авагдсан байхад түүнээс 1.500.000 төгрөг, гар утасны хамт улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэсэн нь буруу боллоо.
Хэрэгт зөвхөн Х.Ермек, Э.Агар нарын мэдүүлэг авагдсан бөгөөд ямар төрлийн, мансууруулах бодисыг хууль бусаар хэрхэн олж авсан, хадгалсаныг тогтоогоогүй, мансууруулах гэх бодис хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаагүй. Тэгсэн атлаа яллагдагч нарын өөрсдийн нь мэдүүлгээр яллаж, ял шийтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа тул дээрх үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Түүнчлэн Х.Ермек, Э.Агар нар 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хэрэглэж байгаад баригдсан. Иймд энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Х.Ермек, Б.Явуухулан нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2014 оны 2, 3 дугаар саруудад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянгад мансууруулах бодис борлуулсан гэж яллагдагч нар мэдүүлэгтээ дурдсан боловч уг бодис болон гар утас, мөнгө зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Түүнчлэн шинжилгээнд ч өгөөгүй байж “ice” гэх мансууруулах бодис гэж тогтоож, яллаад байгаа нь эргэлзээтэй байна.
Х.Ермек нь “ice” гэх мансууруулах бодисыг Батболд гэж өөрийгөө нэрлэх Б.Энхболдод 800.000 төгрөгөөр борлуулсан хэмээн ял шийтгэл оногдуулсан боловч хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шинжилгээгээр тогтоогоогүй хэрнээ “ice” гэх мансууруулах бодис гэж дүгнэж, яллаад байгаа нь эргэлзээтэй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар огт өөрөөр буюу эсрэгээр мэдүүлцгээдэг. Мөн Х.Ермекийн 2014 оны 2 дугаар сард “ice” гэх мансууруулах бодисыг Б.Явуухуланд борлуулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгоно уу.
Х.Ермек Сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгүүдээс харахад мөрдөн байцаагч эхлээд 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Э.Уянгыг, 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Б.Явуухуланг гэрчээр тус тус байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэснийг зөрчсөн. Дараа нь сэжигтэн, яллагдагчаар байцааж, Э.Уянга, Б.Явуухулан нарыг хүнд гэмт хэрэгт санаатай холбогдуулсан гэж үздэг. Мөн Х.Ермекийг удаан хугацаагаар, хууль бусаар цагдан хорьсон. Энэ бүгдийг мөрдөн байцаагч хошууч А.Амарбат зохиомлоор хийж, хууль бусаар, хүчээр тулган ялласан гэж Х.Ермек гомдолтой байдаг ба мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч А.Амарбат, мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Б.Хурц нарыг шалгуулахаар гомдол гаргахад шалгаагүй, шалгахыг ч хүсээгүй байдаг.
Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд “Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” шаардлагыг хангаагүй, яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ялгаж салгасангүй. Ер нь Х.Ермект холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад нэг талыг буюу хэт яллах талыг барьж, гүйцэд биш хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтооход зайлшгүй ач холбогдол өгч анхаарна уу. Х.Ермек анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохиролгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, урьд нь тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй зэрэг байдлууд тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу түүнд холбогдох хэргээс “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хэрэглэж байгаад баригдсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэйг анхаарч, бусад үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Ялтан Х.Ермекийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдал, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж, хөдөлбөргүй нотлогдсон тохиолдолд ял шийтгэл оногдуулах зарчмыг зөрчсөн хууль бус шийтгэх тогтоол болсон гэж үзэж гомдол гаргаж байна.
Учир нь тухайн хэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүд нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэлтэй шүүхийн шийдвэр болж чадаагүй юм. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаахад хэрэгт ач холбогдол бүхий ямар ч нэмэлт ажиллагаа хийгдэж байгаагүй. Тухайлбал Х.Ермекийг Э.Агартай бүлэглэн Монгол Улсын хилээр мансууруулах бодис оруулж ирсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байхад зөвхөн Х.Ермек, Э.Агар нарын л мэдүүлгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Ямар төрлийн мансууруулах бодисыг хэр хэмжээгээр оруулж ирсэн нь тодорхойгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл ч байдаггүй, яллагдагч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч хэрэгт цугларсан хөдөлбөргүй нотлох баримт байдаггүй. Х.Ермек нь 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалан улмаар хэрэглэсэн үйлдэл нь нотлогдсон бөгөөд Х.Ермек нь мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт л гэм буруутай нь нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль.”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Ялтан Х.Ермекийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт Х.Ермекийг Монгол Улсын хилээр гарсан нотлох баримт авагдсан боловч Монгол Улсын хилээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар оруулсан талаар ажиллагаа хийгдээгүй. Түүнчлэн эдгээр бодисуудыг хууль бусаар олж авсан, хилээр оруулсныг гэрчлэх гэрч болон бусад хуульд заасан эх сурвалжаас тогтоосон нотлох баримт огт байхгүй байхад дан ганц яллагдагчийн мэдүүлгийг үндэс болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Далайжаргал “Ер нь Х.Ермек Хятад руу явж бараа авчирч зардаг бөгөөд надаас мөнгө зээлэхдээ Хятад руу явна гэж байсан” /1-р хх-117/ гэсэн мэдүүлгээр түүнийг бараа авахаар явсан үйл баримтыг л гэрчилдэг. Харин Х.Ермек нь Хятад Улсаас мансууруулах бодис оруулж ирсэн талаар ямар ч баримт авагдаагүй байгаа нь яллах үндэслэл болох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Х.Ермек бусдаас мөнгө зээлсэн, Хятад улс руу явсан ахуйн үйл ажиллагааг бусадтай бүлэглэн гэмт санаа бодлоо нэгтгэн энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь үндэслэлгүй байна. Х.Ермек нь “Iphone 5S” загварын гap утас эзэмшиж байсан. Гэтэл Э.Уянгаас Х.Ермект өгсөн гэх гар утсыг мөрдөн байцаалтын тэмдэглэлүүд дээр “Iphone” загварын гар утас гэж бэхжүүлж байсан. Мөрдөн байцаалтын явцад Уянгаас төлбөрийн хэрэгсэл болгосон гэх гар утас нь “Iphone 5S” загварынх болж өөрчлөгдөн бэхжигдсэн байдаг. Энэ талаар талуудын хүсэлтээр шүүх хуралд оролцсон гэрч Я.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаагч чи Х.Ермекийг гүтгэж чадсан уу, утсаа “Iphone 5S” гэж
хэлж чадсан уу...” гэж ярьж байсан нь үнэн болно гэж хууль сануулсан гэрч мэдүүлж байгаа нь нотолгооны ач холбогдолтой байхад зөвхөн Э.Уянгын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянаж үзэх үүрэгтэй.” гэж заасны дагуу хянаагүй гэж үзэж байна.
Харин Х.Ермек нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Мөнгөн тойг” зочид буудалд “мөс” гэх мансууруулах бодис хэрэглэсэн нь өөрийн өгсөн мэдүүлэг гэрч болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгааг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин Б.Явуухулан, Э.Агар, Х.Ермек нарын мөрдөн байцаалтын эхэнд өгсөн тайлбар мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт мэдээллийг нотлох баримт гэж үзэх үндэслэлийг зөрчсөн” гэж үзэж байна. 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Мөнгөн тойг” зочид буудлаас Х.Ермек Э.Агар Б.Явуухулан нар нь “мөс” гэх бодисыг хэрэглэж мансуурсан байдалтай байхад нь мансуурсан байдлаас гаргах, эрүүлжүүлэх арга хэмжээ авалгүйгээр байцаасан байцаалтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Х.Ермекийн “Мөнгөн тойг” зочид буудлаас цагдаагийн алба хаагчдад баригдах үед зочид буудлаас гарсан “мөс” гэх мансууруулах бодисыг хадгалсан гэж үзэх нь хэт нэг талыг барьж ажиллагаа хийсэн гэж үзэж байгаа бөгөөд хадгалсан гэх нь цаг хугацааны эхлэл төгсгөлтөй, тухайн бодисыг байлгаж байгаа зорилго зэргээс хамаарах талаар Эрүүгийн хуулийг тайлбарласан албан ёсны тайлбарыг шүүх хэрэглээгүй гэж үзэж байна.
Мөн Х.Ермек, Б.Явуухулан, Б.Энхболд нартай бүлэглэн болон давтан үйлдлээр борлуулсан гэх үйлдэл нь зөвхөн яллагдагч нарын мэдүүлгийг үнэлсэн бусад цагаатгах нотлох баримтыг үнэлэхгүй хэт нэг талыг барьж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт “мөрдөн байцаагч прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн байх хангалттай үндэслэл байхад шүүх харгалзаж үзээгүй, тул Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилж ял оногдуулсан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Ялтан Б.Явуухулан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт холбогдогч Э.Уянга бид хоёрыг “мөс” гэх мансууруулах бодисыг бусдад худалдан борлуулах зорилгогүйгээр хамт хэрэглэдэг байсан бөгөөд энэ хэргийн холбогдогч Х.Ермек, Э.Агар нартай бүлэглэн үгсэн хуйвалдаагүй, тэдний гэмт үйлдэлд зуучлах, хамжих, хадгалах, тээвэрлэх, борлуулах хэлбэрээр оролцоогүй. Намайг Э.Агар, Х.Ермек нартай бүлэглэсэн гэж зүйлчилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг гэрчлэх гол гэрч Э.Уянгыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Э.Уянга бид хоёр мансууруулах бодис хэрэглэдэг л байсан тул тохирох зүйлчлэлээр ял шийтгэл оногдуулах учиртай гэж ойлгож байна.
Мөрдөн байцаалтын шатанд боловсролгүй, уншиж бичиж чаддаггүй гэж хэлсээр байхад мөрдөн байцаагч А.Амарбат, прокурор Г.Золзаяа нар “таниулах ажиллагаа хийж байна, Э.Уянга та хоёрт хамааралгүй, энэ хэрэгт зохиомлоор явж байгаа юм. Гол нь Х.Ермек нарыг гэрчлэх, нотлох хэрэгтэй” гэж итгүүлснээр би гарын үсэг зурсан. Миний бие тухайн үед юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй юм. Мөн хэрэг прокурорт шилжих үед гарын үсэг зуруулах гэхээр нь зүйлчилж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэтэл “Чи Х.Ермек нарыг гэрчилж байгаа болохоос, тэдний хэрэгт хамааралгүй, санаа зоволтгүй, Э.Уянга та хоёрыг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгоно” гэж ойлгуулаад гарын үсэг зуруулсан. Миний бие өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож, мансууруулах бодис хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ял шийтгүүлэхэд бэлэн байна. Энэ хэрэгт холбогдогч Э.Уянгыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу. Энэ хэрэгт холбогдогч болох Х.Ермек, Э.Агар нар 2014 оны 3 дугаар сарын 15-наас 2014 оны 3 дугаар сарын 16-ны шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байх үедээ баривчлагдсан. Уг хэрэг үйлдэгдэх шөнө Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан нар сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэсэн байх үед нь Х.Ермекийг зодож дарамтлан “чи урьд нь хэн нэгэнд өгч байсан биз дээ” гэхэд нь айсандаа “найздаа зарж борлуулах зорилгогүйгээр нэг удаа өгсөн” гэж мэдүүлээд гарын үсэг зурсан байдаг. Энэ хэрэгт холбогдох болсон шалтгаан нь Х.Ермекээс сонирхоод хэн нэгэнд өгөх зорилгогүйгээр Э.Уянгатай хамт хэрэглэсэн. 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаан болох үед Э.Уянга бид хоёрыг зохиомлоор өөрийн бичсэн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр шүүх ажиллагаа явагдсан. Шүүх хуралдааны явцад миний огт мэдэхгүй “Iphone 5” болон 300.000 төгрөг, 400.000 төгрөг гэсэн нотлох баримт оруулж Х.Ермек бид хоёрыг бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч үгсэн тохиролцож, Э.Уянга болон бусдад борлуулсан гэж буруутгасан. Шүүх хуралдааны явцад миний бие зөвхөн үнэнийг хэлж мэдүүлсэн. Шүүх бүрэлдэхүүн намайг төрийн албан хаагчийг гүтгэлээ хэргээ үнэн зөвөөр хүлээсэнгүй гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 болгон өөрчилж 10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон. Үүнээс хойш хэрэг удаа дараа мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт буцаж байгаа бөгөөд миний бие болон ар гэрийнхэн маань сэтгэл санааны гүн хямралд автан эцэст нь үнэхээр залхаж хийсэн юм шиг санагдах болсон. Иймд цаашдын амьдрал болон ирээдүйг минь харж үнэнийг олж өгнө үү...” гэв.
Ялтан Б.Явуухулангийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Явуухуланг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Уянгад удаа дараа борлуулахад Х.Ермектэй гэмт санаа үйлдлээрээ санаатай нэгдсэн. Х.Ермекийн борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүнтэй хамтран, урьдчилан үгсэн тохиролцож, Э.Уянгад борлуулсан гэж үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс харахад Б.Явуухуланг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Уянгад удаа дараа борлуулахад Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх бус, харин мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Х.Ермекээс хууль бусаар олж авч улмаар Э.Уянгатай хэрэглэсэн нь нотлогдож байна. Б.Явуухулан нь Э.Уянгад дээр дурдсанаар хоёр удаагийн үйлдлээр хар тамхи борлуулахаар Х.Ермектэй урьдчилан үгсэн тохиролцсон гэдэг нь хөдөлбөргүй нотлогдоогүй, Х.Ермектэй хар тамхи борлуулахаар урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр борлуулсан гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй байна. Зөвхөн Э.Уянгын “би Явуугаас авсан” гэх мэдүүлэгт тулгуурлан түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Х.Ермек нь Э.Уянгад хоёр удаагийн үйлдлээр хар тамхи борлуулсан гэж үзсэн тохиолдолд ч Б.Явуухулан нь Х.Ермектэй мансууруулах бодисыг Э.Уянгад зарж борлуулахаар хэзээ, хэрхэн, яаж урьдчилсан үгсэн тохиролцсон гэдэг нь нотлогдоогүй байхад урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн давтан үйлдлээр гэж үзэж байгаа ч эд мөрийн баримтаар хураагдсан гар утас нь Х.Ермекийн худалдаж авсан гар утас байдаг бөгөөд төлбөрийн хэрэгсэл болгон өгч, хамтран борлуулсан гэх Э.Уянга, Б.Явуухулан нар нь уг утсыг хараагүй байдаг. Давтан үйлдлээр, бүлэглэн борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүрэгтэй ч хэзээ, хэрхэн, урьдчилан үгсэн тохиролцсон, хэрхэн борлуулсан зэрэг нь нотлогдож тогтоогдохгүй байна. Иймд Б.Явуухуланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Ялтан Э.Агар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр найз Х.Ермектэй Бээжин үзэхээр яваад буцаж ирэхдээ хил, гаалийн шалтгалтаар нэвтэрэхэд хууль бус зүйл илрээгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Мөнгөн тойг” зочид буудалд Х.Ермектэй мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Байцаалт авахдаа мансуурсан байхад хүчээр тулгаж байцаалт авсан ба юу ч ойлгоогүй, ярьсан зүйлээ санадаггүй. Мөн И.Гомбо-Очир, Б.Энхболд нарыг танихгүй гэж хэлсээр байхад тэдэнтэй холбогдуулж хэргийг шийдвэрлэсэн.
Харин “Мөнгөн тойг” зочид буудалд “мөс” гэх мансууруулах бодисыг хадгалсан гэж үзэж байгаа боловч тухайн үед ширээн доор унасан байсан бодисыг буцааж тавина гэж бодоод өмднийхөө халаасанд хийсэн байсан. Үүнээс хойш 30 минутын дараа цагдаа нар орж ирсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192.3.4, 192.3.5 гэх зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шалгаж өгнө үү...” гэв.
Ялтан Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авч, хадгалсан гэх үйлдлийн тухайд:
Э.Агарыг Х.Ермектэй бүлэглэн, борлуулах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч, Метамфетамин буюу олон улсын нэршлээр “ice” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэлд гэм буруутай хэмээн ял халдаасан нь учир дутагдалтай хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь энэ талаарх нотлогдсон баримт хэрэгт байдаггүй бөгөөд ялтан нарын мэдүүлгийг үндэслэн шийдвэрээ гаргах нь хэтэрхий учир дутагдалтай юм. Э.Агар нь Х.Ермектэй БНХАУ руу хамт явсан нь үнэн бөгөөд хил гаалийн үзлэг, шалгалтаар ямар нэгэн зөрчилгүй нэвтэрсэн бөгөөд зөрчил гаргасан ямар нэгэн баримт авагдаагүй байгаа нь хөтөлбөргүй нотлогдоогүйг харуулж байна. Э.Агарыг зөвхөн Х.Ермектэй хамт Хятад улс руу явсан гэдэг үндэслэлээр мансууруулах бодисыг олж авч, хил нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутай хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм.
Э.Агар нь Х.Ермек, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцож, И.Гомбо-Очирт “мөс” гэх мансуурууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамтран оролцсон гэх нотолгоо тогтоогдоогүй. Х.Ермек, Б.Энхболд, И.Гомбо-Очир нарын мэдүүлэгт Э.Агарын оролцооны талаар тодорхой мэдээлэл, эх сурвалж байдаггүй. Анхан шатны шүүхээс Э.Агарыг уг үйлдэлд ямар оролцоотой эсэхийг нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй байгааг анхаарч үзсэнгүй. Э.Агарын “...Х.Ермек намайг өөрийнхөө байранд хүрээд ирээч гэхээр нь 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна очиход Х.Ермек гарч ирсэн бөгөөд “энэ хүмүүст юм зарах гэж байна” гэж хэлээд 70-78 дугаартай “Benz” загварын саарал өнгийн машинтай залуучуудтай уулзсан, би очоогүй сүүлд нь тэр тухай мэдсэн...” гэх мэдүүлгээр түүнийг Х.Ермек, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцсон, “мөс” гэх бодисыг борлуулахад хамтран оролцсон гэж үзэх хангалттай үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд Э.Агар нь 89981333 дугаарын гар утастай байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хэргийн холбогдогч нартай холбогдсон удаа байхгүй бөгөөд шийтгэх тогтоолд энэ тухай дурдахдаа “...шүүгдэгч нар бие биенээ танихгүй, огт холбогдож байгаагүй гэх боловч Х.Ермек, Б.Явуухулан, Э.Уянга, Б.Энхболд, И.Гомбо-Очир нарт холбогдох тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд өөр хоорондоо гар утсаар олон удаа мессэж бичсэн, залгасан нь нотлогдсон болно...” хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл энэ хугацаанд Э.Агар нь эдгээр хүмүүсийн хэнтэй нь ч холбогдоогүй байгаа нь дээрх үйлдэлд оролцоогүйг нотолж байна. Х.Ермектэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудалд “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдэлд гэм буруутай хэмээн ял халдаасан. Тухайн үед “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд Х.Ермек, Э.Агар, Б.Оргил, Б.Цэцэгмаа, Т.Цэрэнпагма, Н.Занабазар гэх залуус байсан ба Б.Оргил, Б.Цэцэгмаа, Т.Цэрэнпагма, Н.Занабазар нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт бүгдээрээ “мөс” гэх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэж үзсэн тухайгаа мэдүүлсэн байгаа нь уг бодисыг борлуулах, зарах үйлдэл байгаагүй болохыг нотолсон байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нар өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэснийг шүүх зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Ялтан Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Агарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын хилийн халдашгүй байдал, Монгол Улсын нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах журам гэсэн давхар объекттэй. Х.Ермек, Э.Агар нар тухайн үед Замын-Үүдийн боомтоор хилээр ямар нэг зөрчилгүй нэвтэрсэн. Хавтаст хэрэгт Гаалийн Ерөнхий газраас авсан “Х.Ермек нь 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэхдээ Монгол Улсын Гаалийн хуулийг зөрчөөгүй байна” гэсэн албан бичиг авагдсан байгаа. Х.Ермек мансууруулах бодис хэрэглэсэн үедээ “би Монгол Улсын хилээр нэвтрэхдээ хувцасныхаа энгэрийн халаасанд хар тамхи хийж орж ирсэн” гэж мэдүүлсэн. Иймд Э.Агарийн үйлдэлд энэ хэргийн объектийн шинж байхгүй. Х.Ермек тухайн үед монгол хэл мэддэггүй байсан. Эрүүгийн Цагдаагийн газрын 5 дугаар тасгаас хүн мансуурсан үедээ ямар байдалтай байх талаар тодорхойлолт авсан бөгөөд “хөөрөлтийн байдалтай байна” гэсэн. Х.Ермек “хар арьстан хүнээс мансууруулах бодис авсан” гэдэг. Гэтэл монгол хэлээр сайн ойлгохгүй байгаа хүн хар арьстан хүнээс мансууруулах бодис авсан гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд Х.Ермек мансуурсан буюу хөөрөлттэй байх үедээ энэ мэдүүлгийг өгсөн гэдэг нь нотлогдож байна. Шийтгэх тогтоолд “Х.Ермек нь Монгол Улсын гаалийн шалган нэврүүлэхээр илрүүлэх боломжгүй арга хэрэглэж мансууруулах бодис нэвтрүүлсэн” гэж дүгнэсэн байна. Гэтэл илрүүлэх боломжгүй ямар арга хэрэглэсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Х.Ермек, Э.Агар нарт ийм арга хэрэглэх материаллаг боломж байхгүй. Х.Ермек, Э.Агар нарын эцэг эх нь тэтгэвэрийн хүмүүс байдаг. Э.Агар нь Х.Ермектэй цуг Хятад улсын Бээжин хот руу хөгжим авах гэж явсан гэдэг бөгөөд мөнгө нь дутсан учир авч чадаагүй. Ийм нөхцөлд хэрхэн мансууруулах бодис худалдаж авах нь эргэлзээтэй байна. Х.Ермек машинаа ломбарданд тавьж 6.000.000 төгрөг зээлж авсан байдаг. Тэгвэл яагаад 6.000.000 төгрөгөөр мансууруулах бодис аваагүй 2.100.000 төгрөгөөр мансууруулах бодис авсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн мансууруулах ямар бодисыг хэр хэмжээтэй хил нэвтрүүлсэн бэ гэдгийг тогтоогоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд хохирлын хэмжээг тодорхойлох талаар заасан. Хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэрэг нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Э.Агарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Э.Агарыг хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн тул “олж, авч хадгалсан” гэж үздэг. Мөн “Мөнгөн тойг” зочид буудалд 2014 оны 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө мансууруулах бодис “борлуулах зорилгоор олж авч, хадгалсан” гэж үзэн “давтан үйлдэлтэй” гэж байна. Монгол Улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн нь тогтоогдоогүй тул “давтан” гэх ойлголт байхгүй. Гэрч Занабазар, Оргил, Цэрэнпагма нар “Э.Агар халааснаасаа мөс гэх бодис гаргаж ирээд хэдүүлээ сорох уу гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Иймд Э.Агар мансууруулах бодисыг борлуулах зорилгогүй, хэрэглэх зорилготой авчирсан нь нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэрэг нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасныг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2.2 дахь хэсгээр заавал давхар зүйлчлэх ёстой байтал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн анхан шатны шүүх Монгол Улсын хилийн гадна байгаа Э.Уянгад ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Э.Уянга нас барсан байвал яах нь ойлгомжгүй байна. Учир нь Э.Уянга нь хилийн гадна байгаа нь нотлогдсон боловч амьд эсэх нь нотлогдоогүй. Х.Ермек бүх шатны Цагдаагийн байгууллага, прокурорт мөрдөн байцаагч дарамталж байцаалт авсан тухай гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон. “Мөнгөн тойг” зочид буудалд Цагдаагийн ажилтан орж ирэхэд Э.Агар ширээн доор байсан мансууруулах бодисыг авч халаасандаа хийсэн. Энэ үйлдлийг нь “олж авч, хадгалсан” гэж үзэж байгаа. Улсын Дээд Шүүхийн 2008 оны 29 дүгээр тогтоолд “олж авсан” гэх ойлголтын талаар тайлбарласан тайлбарт Э.Агарын үйлдэл тохирохгүй байна. Гэхдээ Э.Агар өөрөө “олж авсан” гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт болгож Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Ялтан Э.Агарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа “...Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.Агарт ял халдаах хөдөлбөргүй нотлох баримт байхгүй. Би уг хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн Э.Агарын өмгөөлөгчөөр оролцсон. “Мөнгөн тойг” зочид буудалд Э.Агарын биеэс гарч ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан жижиг ууттай “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис байдаг. Э.Агарын үйлдэл бүрт мансууруулах бодис “борлуулах зорилгоор олж авсан” гэж дүгнэсэн. Гэтэл ямар төрлийн бодисыг борлуулах зорилгоор олж авч, хилээр нэвтрүүлснийг тогтоогоогүй “Мөнгөн тойг” зочид буудлаас олдсон бодисоор л тодорхойлдог. Улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд Х.Ермек, Э.Агар нар хилээр нэвтрэхдээ баригдаагүй ч мансууруулах бодисыг нууж орж ирсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллаж байна гэсэн утга бүхий зүйл ярьсан. Бусад өмгөөлөгч нар шүүгдэгч нар хил гаалийн зөрчилтэй гэх нотлох баримт авагдаагүй тул гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Х.Ермектэй бүлэглэн Гомбо-Очирт мансууруулах бодис худалдан борлуулсан гэдэг. Энэ үйлдлийн тухай Х.Ермек, Б.Энхболд, И.Гомбо-Очир нар ярьдаг. Тухайн үед Э.Агар эдгээр хүмүүстэй хамт байгаагүй машинд сууж байсан. Наана нь байсан эдгээр хүмүүс мансууруулах бодис өгч, авалцсан гэх боловч үүнийгээ давс байсан гэж тайлбарладаг. Үүнд Э.Агарын оролцоо харагддаггүй. “Мөнгөн тойг” зочид буудалд Э.Агарын халааснаас жижиг ууттай зүйл гарч ирсэн. Үүнийг Э.Агар авч ирсэн гэдэг нь эргэлзээтэй. Э.Агар тэдгээр хүмүүсийг цугларсны дараа ирсэн. Х.Ермек мөрдөн байцаалтын шатанд “би үүнийг хорооллоос танихгүй залуугаас авсан” гэж мэдүүлдэг. Зочид буудалд Цагдаагийн ажилтан ороход Э.Агараас мансууруулах бодис олдсон тул Э.Агарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. “Мөнгөн тойг” зочид буудалд борлуулах зорилготой ямар нэг үйлдэл болсон нь нотлогддоггүй. Х.Ермек, Э.Агар, Б.Оргил, Б.Цэцэгмаа, Н.Занабазар нар Х.Ермекийн авчирсан мансууруулах бодисыг татаж мансуурсан байдаг бөгөөд эдгээр хүмүүс “худалдан борлуулсан” талаар хэлээгүй. Иймд мансууруулах бодисыг “борлуулах зорилгоор” гэдгийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч нарын гар утасны мэссэж, дуудлага зэргийг нотлох баримтын хэмжээнд бэхжүүлж авсан. Тухайн үед Э.Агар 89981333 гэсэн дугаартай байсан. Э.Агар эдгээр холбогдогч нартай нэг ч удаа холбогдож байгаагүй нь дээрх баримтаас харагддаг. Үнэхээр ашиг олох зорилгоор мансууруулах бодисыг худалдан борлуулсан бол тэдгээр худалдаж авсан хүмүүстэй ямар нэг байдлаар холбогдох ёстой. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэв.
Ялтан И.Гомбо-Очирын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий хуулийн шаардалага хангасан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Ялтан Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэр өдрийн урьд орой нь И.Гомбо-Очир бид хоёр утсаар ярьсан. Би И.Гомбо-Очироос HTC загварын гар утас өмнө нь худалдаж авсан. И.Гомбо-Очир “наад утсан дээр чинь үсгээр тэмдэглэсэн дугаар байгаа тэр дугаар луу залгаад хувцас байгаа юу гэж асуучих” гэсэн. Би тэр дугаар луу нь залгахад “өглөө залга” гэсэн. Ингээд маргааш өглөө нь залгахад “1 дүгээр хороололд уулзъя” гэсэн. Би И.Гомбо-Очир луу залгаад “нөгөө хүн чинь 1 дүгээр хороололд уулзъя гэж байна” гэж хэлсэн. Ингээд 1 дүгээр хороололд би ганцаараа очсон. И.Гомбо-Очир ирээд миний машинд Х.Ермектэй уулзаж суусан. Би тэр үед машинаасаа гарсан байсан. Ингээд л би явсан...” гэв.
Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ялтны өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байдаг атлаа цагаатгах нотлох баримт гаргаж ирдэггүй. Гагцхүү хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэх, ач холбогдолгүй гэж үзэх, үнэлүүлэхгүй байх байдлаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Х.Ермек, Э.Агар нарыг зөвхөн мансуурлын байдалтай өгсөн мэдүүлгээр нь буруутгасан зүйл байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлгийг нь шалгасан. “Мөнгөн тойг” зочид буудлаас илэрсэн мансууруулах бодис анх ямар нэг газраас гарч ирсэн байх ёстой. Учир нь энэ мансууруулах бодисыг Монгол Улсад үйлдвэрлэдэггүй. Энэ бодис нь байгальд ургадаг бодис биш, химийн аргаар гаргаж авдаг бодис юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад энэ бодисыг үйлдвэрлэсэн тохиолдол бүртгэгдээгүй. Э.Агар, Х.Ермек нар тус тусдаа мэдүүлэхдээ энэ бодисыг Хятад улсаас авчирсан гэдгээ хэлсэн. Энэ хоёрыг улсын хилээр гарсан эсэх лавлагааг авахад энэ хоёр нь яг нэг цаг хугацаанд улсын хилээр гарсан байдаг. Энэ нь нотлох баримт болж байна. Б.Явуухулан, Э.Уянга нарын тухай Х.Ермек, Э.Агар нар анх мэдүүлсэн. Б.Явуухулан, Э.Уянга нарыг дуудаж гэрчээр асуухад Х.Ермек, Э.Агар нарын мэдүүлгийг нотолж ярьсан. Тэдний үйлдэл оролцоо нь гэмт хэргийн шинжтэй байсан тул сэжигтэнээр татсан. Үүнд сэжигтэн, яллагдагчийг гэрч болгож хууль зөрчсөн асуудал байхгүй. Э.Уянга, Б.Явуухулан нар сүүлд мэдүүлгээсээ буцаж Х.Ермекийг танихгүй гэж мэдүүлдэг. Х.Ермек, Э.Агар нарын мэдүүлгийг шалгасан энэ нь бусад нотлох баримтаар батлагдаж, тэр нь гэм бурууг нь нотолсон баримт болж байгаа болохоос зөвхөн сэжигтэн яллагдагчийн мэдүүлгээр гэм буруутай гэж үзээд байгаа зүйл байхгүй. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Гар утастай холбоотой тайлбарыг шүүх хуралдаан болгон дээр хийж байхад өмгөөлөгч нар яагаад ойлгохгүй байна. Iphone загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон мансууруулах бодис худалдаж авсан гэх асуудлыг Х.Ермек өөрөө анх мэдүүлсэн бөгөөд Э.Уянга ч энэ талаараа мэдүүлсэн. Энэ нь тогтоогдчихсон асуудал юм. Мөрдөн байцаалт явагдаж байх үед Х.Ермект Iphone загварын гар утас байсан учир энэ утас байж болзошгүй гэдэг үндэслэлээр эд мөрийн баримтаар хурааж авсан. Яг төлбөрийн хэрэгсэл болгосон гар утас нь энэ мөн юм гэж тогтоосон асуудал байхгүй. Х.Ермек энэ утсыг өөрийн утас болохыг нотолсон баримт гаргаж өгсөн. Иймд энэ утас нь Х.Ермекийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөтэй ижил загварын гар утас учир улсын орлого болгох нь зүйтэй юм гэж үзэж Х.Ермекээс 1.500.000 төгрөг хурааж, гар утсыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасны дагуу улсын орлого болгосон. Үүнийг өмгөөлөгч нар янз бүрээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч нар өмгөөллийн туслалцаа авсан үеэс эхлэн өмнөх мэдүүлгээсээ буцсан. Үүнийгээ мөрдөн байцаагч хуурч мэхэлж, айлган сүрдүүлж, дарамталж мэдүүлэг авсан гэж тайлбарладаг. Энэ асуудлыг шалгаад тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Энэ шийдвэрт өмгөөлөгч нар гомдол гаргаагүй байж шүүх хуралдаанд ийм зүйл ярьж байгаа нь ойлгомжгүй. Мөрдөн байцаагч дарамталж, хуурч мэхлэн мэдүүлэг авсан зүйл байхгүй. Шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч нарыг цагаатгах нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Өмгөөлөгч Ш.Бадмаараг Гаалийн Ерөнхий газраас авсан Х.Ермек, Э.Агар нар ямар нэг зөрчилгүй хил нэвтэрсэн гэсэн бичгийг нотлох баримт болгон ярьж байна. Энэ баримт нь Х.Ермек, Э.Агар нарыг мансууруулах бодисыг нуун далдлаж улсын хилээр нэвтрүүлснийг нотолсон баримт болж байна. Шүүгдэгч Х.Ермек, Э.Агар, Э.Уянга, Б.Явуухулан нар мэдүүлгээсээ буцдаг. Шүүгдэгч Б.Энхболд, И.Гомбо-Очир нарын тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг нь Х.Ермек, Э.Агар нарын мэдүүлгийг нотолсон байдаг. Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг, үйлдэл оролцоо нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Яллаж буй нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж авагдсан асуудал байхгүй. Иймд эдгээр нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч нарын зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийг журамлаагүй нь буруу гэж өмгөөлөгч З.Цэнгэнбаяр ярьж байна. Х.Ермек, Э.Агар нар Хятад улсад байхдаа мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан гэх нэг үйлдэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийг журамлах ёстой гэж үзэж журамлахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. Үүнийг журмалснаараа үйлдэл оролцоо нь хөнгөрөх, хүндрэх зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог орхигдуулсан асуудал байхгүй. Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг болгонд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалыг үндэслэн, ялтан нар, тэдний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримталсан болно.
Х.Ермек, Э.Агар нар бүлэглэн, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь:
Гэрч Б.Далайжаргалын “2013 оны 10 дугаар сарын 11-нд Х.Ермек автомашинаа барьцаалж зээл авъя гэсэн. Тэгээд машинаа унаж явахаар 3.000.000 төгрөгийн зээл авсан. Түүнийг таньдаг болохоор машиных нь гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж аваагүй. Удалгүй Х.Ермек машинаа унахгүйгээр барьцаанд тавиад 6.000.000 төгрөг зээлчих гэхээр нь зээлсэн. Түүний машин манай ломбарданд нийт 9.000.000 төгрөгийн барьцаанд байгаа. Х.Ермек мөнгө зээлэхдээ Хятад руу явна гэж байсан...” /1-р хх-117,
Гэрч Н.Болорцэцэгийн “манай нөхөр Х.Ермек бид хоёр БНХАУ-ын Шэн Жень, Гонконг зэрэг газруудаас хувцас оруулж ирж зардаг байсан. Би 2014 оны 2 дугаар сарын сүүлчээр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байсан болохоор Х.Ермекийг ямар зорилгоор Бээжин явсныг мэдэхгүй байна. Хувцас авах гэж явсан байж магадгүй...” /1-р хх-122/,
Х.Ермекийн сэжигтнээр өгсөн: “Би Бээжин рүү явж мөс гэх нэртэй хар тамхи оруулж ирж заръя, азаа үзье гэж бодоод 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр найз Э.Агартай хамт явсан. ...Бээжинд очоод Санлитун гэдэг хороололд ...нэг хар арьстай хүнээс 2 жижиг ууттай “мөс” гэж нэрлэдэг хар тамхи 7000 юанаар буюу нэг уутыг нь 3500 юанаар бодож авсан. Мөн хар тамхи татахад хэрэглэж, ашигладаг хуванцар сав болон шилэн гаансыг дэлгүүрээс худалдаж авсан. Хар тамхиа хувцасныхаа энгэрт хийгээд оруулж ирсэн. ...Хятадын хотуудаас бараа оруулж ирж зардаг байсан бөгөөд энэ үедээ бааранд орох гээд явж байгаад Санлитун гэдэг гудамжинд хар тамхи зардаг гэдгийг мэддэг болсон байсан...” /1-р хх-247-248/,
Э.Агарын сэжигтнээр өгсөн: “...Бээжинд очоод байж байхдаа үл таних хар арьстай залуугаас 2 ууттай мөс гэх зүйлийг аваад Улаанбаатарт Замын-Үүд боомтоор орж ирсэн. Хил гаалийн шалгалтаар биднийг шалгаагүй бөгөөд халаасандаа хийгээд ороод ирсэн. Оруулж ирээд Х.Ермек М.Гомбо-Очир гэх залууд нэг ууттайг нь зарсан. Нөгөө залуу нь мөнгийг нь одоо болтол өгөөгүй байгаа. Түүнд хэдэн төгрөгөөр өгснийг нь мэдэхгүй байна.” /1-р хх-233-236, 239-240/ гэх мэдүүлгүүд, барьцаат зээлийн гэрээ /2-р хх-56-59/, Монгол Улсын хилээр орсон гарсан лавлагаа /2-р хх-62-63/ зэрэг нотлох баримтуудаар,
Х.Ермек нь дангаараа давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэж өөрийгөө нэрлэх Б.Энхболдод ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 800.000 төгрөгөөр борлуулсан,
Б.Энхболд нь 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Батболд гэх нэрээр 800.000 төгрөгөөр ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Х.Ермекийн сэжигтнээр өгсөн: “...Э.Уянга надаас хар тамхи авсны маргааш над руу юнителийн дугаараас Батболд гэх залуу залгаад “Явуу чамд хар тамхи байгаа гэж хэлсэн, би худалдаж авах гэсэн юм” гэхээр нь тэр залуутай 1 дүгээр хороололд уулзахад 14-00 гэсэн цагаан өнгийн гранд марк 2 загварын машинтай ирээд 800.000 төгрөгөөр аваад “чамд нэг уут байвал 4.000.000 төгрөгөөр авъя, ямар нэг асуудал байхгүй” гэсэн. Тэр өдрөө 800.000 төгрөгөөр нэг хэсгийг худалдаж авсан. Батболд над руу “хар тамхи авъя” гэж залгаад л анх танилцсан. Батболд манай хүмүүс байгаа, би хар тамхи зардаг хүмүүстэй гэсэн утгатай зүйл яриад байсан...” /1-р хх-247-249/,
Б.Энхболдын сэжигтнээр өгсөн: “...2013 оны 8 дугаар сард анх найз нартайгаа “мөс” гэх мансууруулах бодисыг сонирхоод татаж үзсэн. Түүнээс хойш цөөн хэдэн удаа хэрэглэж байсан. Тэгээд 2014 оны 2 дугаар сарын сүүлээр нэг залуу “мөс” гэх мансууруулах бодис зарж байна гэж хүнээс сонсоод утасны дугаарыг нь тэмдэглэж авсан. ...Тэгээд тэр залуу руу залгаад “найзаасаа утасны дугаарыг чинь авсан юм, намайг Батболд гэдэг, “мөс” авах гэсэн юм” гэхэд “чи хэн бэ” гээд байсан. Тэгэхээр нь “уулзаж байгаад ярилцъя, ямар нэг асуудал байхгүй” гэсэн. Тухайн үед санаад орсон нэрээ хэлсэн...” /2-р хх-22-24/ гэх мэдүүлгүүдээр,
Х.Ермек нь давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадна Э.Уянга, Б.Явуухулан нарт ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 300.000 төгрөг, “Iphone 5” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулсан,
Э.Уянга, Б.Явуухулан нар нь давтан үйлдлээр 2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны гадна ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 300.000 төгрөг, “Iphone 5” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан,
Э.Уянга нь 2014 оны 2 дугаар сард борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны гадна ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.Явуухулангаас хууль бусаар олж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:
Х.Ермекийн сэжигтнээр өгсөн: “...Нэг уутыг нь бүтнээр нь Батболд хоёр найзынхаа хамт аваад явсан, нөгөө уутыг нь Б.Явуухулан, Э.Уянга, Батболд нарт задалж зараад үлдсэнийг нь өөрөө хэрэглэсэн. Уянга надаас хар тамхи авснаас хойш дахиж нэг удаа 200.000 төгрөгөөр авсан бөгөөд түүнээс хойш авъя гэж олон удаа залгасан боловч надад байхгүй хүнээс асууж өгье гээд аргалаад байсан...” /1-р хх-247-249/,
Э.Уянгын гэрчээр өгсөн: “...Б.Явуухулантай яриад сууж байхад тэрээр “мөс” гэх мансууруулах бодисоо гаргаж ирээд сорж хэрэглэсэн. Түүнээс “хэнээс авсан юм бэ” гэхэд нэг хүнээс авсан гэснээ “чи мөс хэрэгтэй байгаа, хэрэглэдэг хүн таних уу, тэгвэл Iphone 5 утсаар солиод мөс өгч болно” гэсэн. Энэ тухай ярихдаа “Х.Ермек гэх залууг таних уу, би энэ мөсийг түүнээс авсан. Х.Ермек эхнэртээ гар утас авч өгнө, мөсөөр солино гээд байна лээ” гэсэн. Нэг хоногийн дараа би найзаасаа Iphone 5 гар утас худалдаж аваад Б.Явуухулантай уулзаад мөс худалдаж авъя гэхэд намайг 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна дагуулж очоод наанаа байж бай гэснээ Х.Ермектэй уулзаад Iphone 5 гар утсаар мөс сольж авсан. Тэр мөсийг Б.Явуулан бид хоёр хамт хэрэглэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа 300.000 төгрөг олоод Б.Явуухулантай хамт 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна очиж Х.Ермекээс 300.000 төгрөгөөр худалдаж авсан...” /1-р хх-123-124/,
Сэжигтнээр өгсөн: “...2014 оны 2 дугаар сарын сүүлчээр Б.Явуухулан над руу залгаад уулзъя гэхээр нь надад мөнгө хэрэгтэй байсан болохоор түүнээс мөнгө авъя гэж бодоод Гандангийн уулзвар дээр байдаг бензин колонкийн ойролцоо уулзсан. Тэр өдрөө Б.Явуухулангаас мөнгө аваад салсан. Хэд хоногийн дараа Б.Явуухулантай Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо уулзахад жижигхэн уутанд хийсэн “мөс” гэх мансууруулах бодис гаргаж ирсэн. Тухайн үед ажилтай байсан болохоор суух боломжгүй байна гээд явсан. Гэтэл Б.Явуухулан над руу байн байн залгаад 4 дүгээр дэлгүүрийн хойно буудалд байна, уух юм, шампунь дөхүүлээд өгөөч гэхээр нь орой нь түүний байсан буудалд очсон. Бид хоёр юм ярьж суугаад түүнд байсан мөсийг сорж хэрэглэсэн. Түүнээс мансууруулах бодис хэнээс авсан талаар асуухад хэлэхгүй байсан...” /2-р хх-43-45/,
Б.Явуухулангийн гэрчээр өгсөн: “...Х.Ермек “чи гар утас олдвол над руу яриарай, оронд нь мөс өгөөд авна” гэсэн. Тэгээд Э.Уянга Iphone загварын гар утастай ирэхээр нь би Х.Ермектэй яриад 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна очоод түүнтэй уулзаж, Э.Уянгын авч ирсэн гар утсыг өгөөд жижиг уутанд хийсэн мөс гэх хар тамхийг авсан. Хоёр хоногийн дараа Э.Уянга надтай дахиж яриад “хар тамхи авах хэрэгтэй байна” гэхээр нь би Х.Ермектэй яриад “нөгөөдөхөөс чинь байна уу” гэхэд “байна” гэсэн. Тэгээд би Э.Уянгатай хамт 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна очиж би ганцаараа Х.Ермектэй уулзаж Э.Уянгын авч ирсэн 300.000 төгрөгийг Х.Ермект өгч мөн жижиг уутанд хийсэн мөсийг аваад Э.Уянгад өгсөн. ...Х.Ермекээс 2 удаа мөс авч Э.Уянгад өгсөн...” /1-р хх-125-126/,
Сэжигтнээр өгсөн: “...Би Х.Ермекээс Iphone 5 утсаар сольж болон 300.000 төгрөгөөр “мөс” гэх мансууруулах бодис худалдаж аваад Э.Уянгаад өгсөн. Би тэр мансууруулах бодисоос бага зэргийг л авч өөрөө хэрэглэсэн...” /2-р хх-50-51/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Э.Уянгатай нийлж мансууруулах бодис хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө, харин удаа дараа борлуулаагүй...” /шүүх хуралдааны тэмдэглэл 7-р хх-60-75/,
Х.Ермек нь 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны гадна Б.Явуухуланд ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан,
Б.Явуухулан нь 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны гадна ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Х.Ермекийн сэжигтнээр өгсөн: “...Монголд ирээд хар тамхиа зарах гээд Бээжинд байхдаа танилцаж байсан хар тамхи хэрэглэдэг Б.Явуухулан гэх залуутай уулзахад “хар тамхийг чинь хүнд зарж өгч чадна, харин надад жаахан сорохыг өгөөрэй” гэсэн. Тэгээд миний авч ирсэн хар тамхинаас жижиг уутанд тасалж аваад үүнийг чинь 500.000 төгрөгөөр зараад өгье гээд авч явсан. Тэгээд удалгүй мөнгийг маань авчирч өгсөн...” /1-р хх-247-249/, Б.Явуухулан сонирхоод хэрэглэж үзье гээд гуйгаад байхаар нь нэг удаа “мөс” гэх бодисыг жижиг уутаар бага хэмжээтэйг өгсөн...” /шүүх хуралдааны тэмдэглэл 7-р хх-60-83/
Б.Явуухулангийн “...2014 оны 2 дугаар сард Х.Ермекээс хэрэглэж үзэхээр нэг удаа авсан. Түүнээс хадгалахаар авсан зүйл байхгүй. Х.Ермекээс сонирхоод бүжиглэдэг гэхээр нь нэг удаа авч, хоёр удаа хэрэглэсэн...” / шүүх хуралдааны тэмдэглэл 6-р хх-57-76/,
Э.Уянгын гэрчээр өгсөн: “...Уулзсан өдрөөсөө хэд хоногийн дараа Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо уулзахад Б.Явуухулан жижиг уутанд хийсэн “мөс” гэх мансууруулах бодис гаргаж ирээд “чамайг завтай байвал хэсэг ярьж сууя” гэсэн юм гэхээр нь “хаанаас авсан юм бэ” гэхэд “нэг хүнээс авсан” гэсэн...” /1-р хх-123-124/ гэх мэдүүлгүүдээр,
Х.Ермек нь 2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны гадна Э.Уянгад ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 400.000 төгрөгөөр борлуулсан,
Э.Уянга нь 2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны гадна ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 400.000 төгрөгийг төлбөрийн хэрэгсэл болгон Х.Ермекээс олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Х.Ермекийн сэжигтнээр өгсөн: “... 2 хоногийн дараа юнителийн дугаараас “хип хоп Э.Уянгаа байна, таньж байна уу, чамд “мөс” байгаа гэж сонслоо, авах гэсэн юм, ...Явуу чамд байгаа гэж хэлсэн” гэсэн. Тэгээд Э.Уянга надтай ирж уулзаад 500.000 төгрөгөөр бага зэрэг “мөс” худалдаж авсан ба найз нь чамд зарж өгнө гэж хэлээд явсан. ...Би хоёр уут хар тамхи авч ирсэн байснаас нэг уутыг нь бүтнээр нь Батболд найзтайгаа ирээд авч явсан бөгөөд нөгөө уутыг нь Б.Явуухулан, Э.Уянга, Батболд нарт задалж зараад үлдснийг нь өөрөө хэрэглэсэн...” /1-р хх-247-249/,
Э.Уянгын гэрчээр өгсөн: “...Тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа Х.Ермекийн юнителийн дугаар луу залгаад “Б.Явуухулангаас чамд “мөс” байгаа гэж сонслоо, худалдаж авах гэсэн юм” гэхэд Х.Ермек “хөдөө байна” гэсэн. Тэгээд үдээс хойш залгаад “хотод ирчихлээ, уулзах уу” гэхээр нь би 400.000 төгрөг аваад 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна очоод жижиг уутанд хийсэн “мөс”-ийг 400.000 төгрөгөөр худалдаж авсан...” /1-р хх-123-124/ гэх мэдүүлгүүд, 2014 оны 2 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Б.Явуухлан 94447652 дугаараас Х.Ермекийн 86194747 дугаар луу бичсэн мэссэж гарсан дуудлага, /5-р хх-68-69/, 2014 оны 2 дугаар сарын 25, 27-ны өдрүүдэд Х.Уянгын 95520061 дугаараас Х.Ермекийн 86194747 дугаар луу бичсэн мэссэж, гарсан дуудлага /5-р хх-69-70, 90-92, 94/ зэрэг баримтуудаар,
Х.Ермек нь Э.Агартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны гадна И.Гомбо-Очирт ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан,
И.Гомбо-Очир, Б.Энхболд нар бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны гадна ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Х.Ермекээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь:
Б.Энхболдын сэжигтнээр өгсөн: “...Нэг хүнээс мансууруулах бодис зардаг гэх залуугийн дугаарыг аваад утсан дээрээ нэг үсэг тавиад 86194747 гэж тэмдэглэсэн байсан. 2014 оны 3 дугаар сарын эхээр И.Гомбо-Очир над руу залгаад “мөс зардаг хүн байна уу, авах гэсэн юм” гэхээр нь “тийм хүн танихгүй, гэхдээ хадгалж авсан нэг дугаар байгаа” гэхэд тэр хүнтэйгээ яриад өгөөч гэсэн. Тэгэхээр нь нөгөө дугаар луу залгаад “мансууруулах бодис чинь байна уу, манай найз асуугаад байна” гэхэд “маргааш ярьж байгаад уулзъя” гэсэн. И.Гомбо-Очирт маргааш уулзъя гэж байна гэхэд И.Гомбо-Очир үнэн юм байгаа биз дээ гээд лавлаад асуугаад байсан. Маргааш нь 86194747 дугаарын утаснаас “яахаар болсон бэ” гэхээр нь И.Гомбо-Очир луу залгаад “нөгөө хүн чинь уулзах гээд байна” гээд “би уулзъя, дугаарыг нь өгчих” гэхээр нь энэ тухай нөгөө залуу руу хэлэхэд “чи өөрөө уулз” гэсэн. Тэгээд Тайванбаатараас машиныг гуйж аваад нөгөө залуутай 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадна уулзахаар болсон. И.Гомбо-Очирыг ирэхээс өмнө тэр залуутай уулзсан. Туранхайвтар, дундаж нуруутай залуу байсан. Өөрийгөө Х.Ермек гэж танилцуулахаар нь өөрийгөө Батболд гээд хэлчихсэн. Удалгүй И.Гомбо-Очир ирэхээр нь Х.Ермек рүү залгаад манай найз ирчихлээ гэхэд гараад ирсэн. Тэд миний унаж явсан 14-00 дугаартай автомашин дотор уулзсан. Тэр хоёр арын суудал суугаад Х.Ермек мөс гаргаж ирэхэд И.Гомбо-Очир авч үзсэн. Тухайн үед мансууруулах бодисыг харсан боловч хэр хэмжээтэй байсныг нь анзаараагүй...” /2-р хх-25-27/,
И.Гомбо-Очирын сэжигтнээр өгсөн: “...Б.Энхболд Х.Ермекийг мансууруулах бодис зарж байгаа гэдгийг надад хэлээд намайг уулзуулж өгсөн. Тэгэхдээ намайг Х.Ермекээс мансууруулах бодис авах гэж байгааг мэдээгүй…” /2-р хх-36-37/,
Х.Ермекийн сэжигтнээр өгсөн: “...Батболд надтай дахиж уулзаад “юмаа аваад гараад ир, авъя” гэхээр нь аваад гарахад ганцаараа байсан ба удахгүй манай хоёр найз ирнэ, тэгэхээр нь үзүүлээд мөнгийг чинь өгье гэхээр нь хүлээж байтал 70-78 дугаарын бенз 200 загварын машинтай хоёр залуу ирсэн. Тэгээд Батболд найзууддаа үзүүлье гэхээр нь хүлээж байтал тэр 3 миний хар тамхийг аваад явчихсан. Тэгэхээр нь би Батболд руу залгаад “чи яаж байгаа юм бэ” гэхэд “бензтэй залуу чамайг таньдаг юм байна, Гомбоо гэдэг юм байна, орой мөнгийг чинь өгье гэж байна гээд түүний 99043797 дугаарын утсыг мэссэжээр явуулсан. Хоёр уут мөсний нэгийг нь бүтнээр нь Батболд хоёр найзтайгаа аваад явсан...” /1-р хх-247-249/ гэх мэдүүлгүүд, Б.Энхболд 89255771 дугаараас 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Х.Ермекийн 86194747 дугаар луу дуудлага хийсэн, мэссэж бичсэн тэмдэглэл /5-р хх-73-74/ зэрэг нотлох баримтуудаар,
Х.Ермек, Э.Агар нар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Гэрч П.Золбаярын “...Манай буудал хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ба шөнө 03 цагийн үед гаднаас цагдаа орж ирээд өрөөнүүдийг шалгана гээд шалгахад 204 тоот өрөөнд байсан залуучууд мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан. Тэдгээр залуучууд өмнө нь манай буудалд хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан...” /1-р хх-118/,
Гэрч Б.Цэвэлмаагийн “...2014 оны 3 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн орчим цагдаа нар орж ирээд өрөөнд байгаа хүмүүсийг шалгасан. Гэтэл 204 тоот өрөөнд байсан залуучууд мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан...” /1-р хх-119/,
Гэрч Б.Батнасангийн “...Тэргэнцэртэй залуу манай буудлаар хэд хэдэн удаа үйлчлүүлэхдээ цагтаа өрөөгөө хүлээлгэж өгөхгүй маргаан гаргаад байдаг болохоор өрөө өгөөгүй. Гэтэл эмэгтэй хүнээр асуулгаж байгаад өрөө аваад орчихсон байсан. Маргааш нь ямар нэг асуудал гаргахгүй гээд өрөөгөө дахин хоногоор сунгасан. Тэгээд дараагийн ээлжиндээ гарахаар иртэл тэднийг мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан гэсэн. Тэднийг мансууруулах бодис хэрэглэж, хадгалж байсныг мэдээгүй...” /1-р хх-120/,
Гэрч Б.Оргилын “...Бид буудалд орж шоудахаар тохиролцоод “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд орсон. Х.Ермек халааснаасаа жижиг ууттай мөс гэх зүйл гаргаж ирээд хэрэглэж үзэх үү гээд бид нар буудлаа сунгуулахаар болсон. Уг мөсийг Гомбоо гэх хүнээс авсан гэж байсан. Бид нар тойрч суугаад ээлжилж сорж байсан. Татсаны дараа бие хөнгөрөх шиг болсон...” /1-р хх-101-104/,
Гэрч Т.Цэрэнпагмын “...Намайг орж ирээд 30 минут орчмын дараа мансууруулах бодис болох мөсийг сорж үзэх үү гэхээр нь сонирхоод утаанаас нь сорж үзсэн...” /1-р хх-108-110/,
Гэрч Н.Занабазарын “...Агар, Ермек, Оргил, Цэрэнпагма нар тойрч суугаад уг зүйлийг сороод байсан. Тэднийг харж сууж байгаад нэг сорж үзье гэж гуйж аваад түүнээс нь сорсон. Тэгэхэд бие хөнгөрөөд зүйрлэж хэлэхэд шүд өвдөж байгаад өвчнөөсөө салчихсан юм шиг мэдрэмж авсан. 10 гаран удаа сорсон. Тэр нунтаг зүйл нь мөс гэх мансууруулах бодис байсан бөгөөд жижиг гялгар уутанд хийчихсэн байсан...” /1-р хх-111-113/,
Х.Ермекийн сэжигтнээр өгсөн: “... 2014 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би үлдсэн хэсгийг нь найз нартайгаа хамт “Мөнгөн тойг” зочид буудалд хэрэглэж байгаад баригдсан ба хар тамхины үлдсэн хэсгийг Э.Агар халаасандаа хийсэн байсан...” /1-р хх-247-248/,
Э.Агарын сэжигтнээр өгсөн: “...2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Х.Ермектэй утсаар ярихад “Мөнгөн тойг” зочид буудалд байна, хүрээд ир” гэхээр нь очиход 204 тоот өрөөнд Х.Ермек, Т.Цэрэнпагма, Н.Занабазар, Б.Оргил нар хөзөр тоглоод сууж байсан ба шилэн тавцантай ширээний доод талын тавиур дээр “бонго” гэж нэрлэдэг улаан тагтай сав, шилэн гаанс байхаар нь би тэд нарыг “мөс” гэх тамхи татсан байна гэдгийг мэдээд тэр хэрэглэлүүдийг нь гаргаж шилэн гаансан дотор нь үлдсэн байсан мөсийг сорсон. ...ширээний доод талын тавиур дээр мөс гэж нэрлэдэг хар тамхи жижиг уутанд хийсэн байхаар нь би аваад халаасандаа хийчихсэн. Ширээн доор байсан зүйл хэнийх болохыг мэдэхгүй байна. Ямар нэг зорилго байгаагүй. “Мөнгөн тойг” зочид буудалд “мөс” гэх мансууруулах бодисыг биедээ хадгалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” 1-р хх-233-236, 239-240/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-7-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-41-47/, Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07/210 дугаартай шинжилгээний хариу, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол /1-р хх-94-95/ зэрэг нотлох баримтуудаар,
Б.Энхболд нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чука гэх үл таних эмэгтэйгээс ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Б.Энхболдын сэжигтнээр өгсөн: “...2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа халагдаад сэтгэлээр унаад явж байгаад орой нь Доргио гэх бааранд орсон. Баарнаас шөнө 02 цагийн орчим гартал нэг эмэгтэй такси барих гээд зогсож байсан. Түүнээс хаашаа явахыг нь асуухад 1 дүгээр хороолол явна гэхээр нь хамт таксинд суугаад явсан. Тэр охин өөрийгөө Чука гэдэг гэж байсан. Бид хоёр танилцаад Саппоро дээр хамт буусан. Байрнуудын голд байрлах сандал дээр суугаад юм ярьж байхад тэр охин надаас “мансууруулах бодис хэрэглэж үзсэн үү, гэхээр нь “үзсэн” гэхэд “надад байгаа” гээд харуулсан. Тэрээр уутанд хийсэн багахан хэмжээтэй мөс гэх мансууруулах бодис харуулахаар нь “надад өгчих” гэхэд өгөхөөр нь хэтэвчиндээ хадгалж байгаад 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Теди” худалдааны төвийн замын эсрэг талд байх байрны орцонд хэрэглэсэн...” /2-р хх-25-27/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4529 дүгээр шинжээчийн дүгнэлт /1-р хх-151/ гэх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон ба хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.
Прокуророос Б.Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн Э.Агар, Х.Ермек нарын Б.Энхболдтой бүлэглэн И.Гомбо-Очирт мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан хэргээс Б.Энхболдтой бүлэглэсэн гэсэн үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Ялтнууд, тэдний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:
Ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт нар “...Э.Уянгыг байлцуулалгүй шүүх хуралдаан хийсэн, ...мансууруулах бодисоор солилцсон гэх гар утас зөрүүтэй байхад эд мөрийн баримтаар хураан авч, улсын орлогод оруулахаар тооцсон нь үндэслэлгүй, ...Б.Явуухулантай борлуулсан гэх үйлдэл тогтоогдоогүй, ...И.Гомбо-Очирт ямар үнэ ханшаар борлуулсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн атлаа уг үйлдлийг нотлогдсон гэж дүгнэсэн, ...анх мэдүүлэг авахдаа өмгөөлөх эрхээр хангаагүй, эрүүдэн шүүж, хүчээр тулган ялласан, ...Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй, ...мансууруулах бодис борлуулсан гэх боловч эд мөрийн баримтаар хураагдаагүй, шинжилгээгээр тогтоогдоогүй”,
Ялтан Б.Явуухулан, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар “...Х.Ермек, Э.Агар нартай бүлэглэн Э.Уянгад мансууруулах бодис борлуулаагүй, Э.Уянгатай хамт хэрэглэсэн...”,
Ялтан Э.Агар, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг нар “... 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдөр хүртэл БНХАУ-д байхдаа мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан гэж ял халдаасан, ...хил гаалийн шалгалтаар ямар нэг зөрчилгүй нэвтэрсэн байхад мансууруулах бодис хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлууд гаргажээ.
Анхан шатны шүүх Б.Явуухуланг давтан үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 24 дүгээр байрны гадна ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 300.000 төгрөг, “Iphone 5S” загварын гар утсыг төлбөрийн хэрэгсэл болгон солилцож борлуулахад дэмжлэг үзүүлж, Х.Ермект худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Аливаа гэмт хэрэгт хамжигчаар оролцох хэлбэрийн үндсэн шинж нь гэмт хэрэг үйлдэхийг зааж зөвлөх, учрах саадыг арилгах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, зарж борлуулахаар урьдчилан амласан байдаг онцлогтой.
Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Явуухулан нь Х.Ермекээс авсан бодисоо Э.Уянгатай хамт хэрэглэж, улмаар Э.Уянгатай тохиролцон Х.Ермекээс мансууруулах бодисыг түүнд худалдан авч өгч хамт хэрэглэж байсан болох нь Х.Ермекийн “...Э.Уянга над руу залгаад “таньж байна уу, чамд “мөс” байгаа гэж сонслоо, авах гэсэн юм...” гэсэн. Тэгээд Э.Уянга надтай ирж уулзаад 500.000 төгрөгөөр бага зэрэг мөс худалдаж авсан...”, /1-р хх-247-249/, Б.Явуухулангийн “...Би Х.Ермекээс “Iphone 5” загварын утсаар сольж болон 300.000 төгрөгөөр худалдаж аваад Э.Уянгаад өгсөн. Э.Уянга намайг мөс гэх мансууруулах бодис аваад өг гээд байсан болохоор л түүний олж ирсэн мөнгө болон гар утсыг Х.Ермект өгөөд мансууруулах бодис авч өгсөн...” /2-р хх-50-51/, Э.Уянгын “...Б.Явуухулангийн байсан буудалд очоод бид хоёр түүнд байсан мөс гэх мансууруулах бодисыг сорж хэрэглэсэн. Б.Явуухулан тухайн үед мөс гэх мансууруулах бодисоо Х.Ермекээс авсан, гар утас байвал солино гэж ярьж байсан. Тэгээд би нэг хоногийн дараа найзаасаа “Iphone 5” загварын гар утас аваад Б.Явуухуланд мөсөөр солъё гэж хэлэхэд ...Х.Ермектэй уулзаад мөсөөр сольж ирсэн. Авсан мансууруулах бодисоо бид хоёр хамт хувааж хэрэглээд дуусгасан. Хоёр хоногийн дараа 300.000 төгрөг олоод Явуухулантай уулзаад Х.Ермекээс мөс худалдаж аваад талыг нь Явуухуланд өгөөд, үлдсэнийг нь өөрөө хэрэглэж дуусгасан. Б.Явуухулан надад мөс зараагүй, надтай хамт очоод Х.Ермекээс миний мөнгөөр болон утсаар сольж авч өгсөн...” /2-р хх-43-45/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул Б.Явуухуланг давтан үйлдлээр Х.Ермект мансууруулах бодис борлуулахад нь дэмжлэг үзүүлж, худалдан авагч олж өгч, хамжигчаар оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Нийслэлийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон өөрчлөх нь хуульд нийцнэ.
Түүнчлэн прокуророос Х.Ермек, Э.Агар нарыг борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл БНХАУ-д байх хугацаандаа ...Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг бодисыг ямар аргаар, хаанаас хэрхэн олж авч, хаана, яаж хадгалсан нь тогтоогдоогүй бөгөөд Монгол Улсын хилийн гадна үйлдсэн гэх дээрх гэмт үйлдлийн талаар гадаад улсын нутаг дэвсгэрт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй, энэ гэмт үйлдлийн талаар сэжигтнүүдийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болговол зохино.
Харин Х.Ермек, Э.Агар нар 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд нь Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагаа болон гэрч нарын мэдүүлэг, автомашин барьцаалсан зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Х.Ермек, Э.Агар нар нь Монгол Улсад аливаа хэлбэрээр буюу үйлдвэрлэлийн болон бусад аргаар гаргаж авдаггүй дээрх Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг БНХАУ-аас хууль бусаар нэвтрүүлсэн өдрөөс хойш энэхүү бодисыг бусдад зарж, борлуулсан нь хэрэгт цугларсан бүхий л баримтуудаар нотлогдсон.
Ялтан Э.Уянга нь Х.Ермекээс “Iphone 5” загварын гар утсаар “мөс” гэх мансууруулах бодис сольж авсан тухайгаа мэдүүлсэн нь Б.Явуухулангийн мэдүүлгээр давхар нотлогдсон байхад Х.Ермекээс өөрийнх нь эзэмшлийн “Iphone 5 S” загварын гар утсыг хураан авч битүүмжилснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гомдлын “...мансууруулах бодисоор солилцсон гэх гар утас зөрүүтэй байхад эд мөрийн баримтаар хураан авч, улсын орлогод оруулахаар тооцсон нь үндэслэлгүй...” гэх хэсгийг, ялтан Б.Явуухулан, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар “...Х.Ермек, Э.Агар нартай бүлэглэн Э.Уянгад мансууруулах бодис борлуулаагүй, Э.Уянгатай хамт хэрэглэсэн...” гэх гомдлыг бүхэлд нь, ялтан Э.Агар, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг нарын гаргасан гомдлын “... 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл БНХАУ-д байхдаа мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан гэж ял оногдуулсан...” гэх хэсгийг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “Шүүх гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан нэг буюу хэд хэдэн нэмэгдэл ялыг үндсэн ялтай нь хамт оногдуулж болно”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2 дахь хэсэгт “Шүүгдэгч нь Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн бол хэргийг түүний байхгүйд хэлэлцэж болно.” гэж тус тус зааснаар тухайн хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Мөн Х.Ермекийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын Х.Ермек, Б.Явуухуланд борлуулсан гэх үйлдэл тогтоогдоогүй, анх мэдүүлэг авахдаа өмгөөлөх эрхээр хангаагүй, эрүүдэн шүүсэн гэх боловч Х.Ермек анх сэжигтнээр байцаалт өгөхдөө өмгөөлөгчгүйгээр байцаалт өгөхөд татгалзах зүйлгүй гэж, Б.Явуухулан сонирхоод хэрэглэж үзье гээд гуйгаад байхаар нь нэг удаа “мөс” гэх бодисыг жижиг уутаар бага хэмжээтэйг өгсөн. Удалгүй мөнгийг маань авчирч өгсөн хэмээн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Мансууруулах бодисыг борлуулах арга хэлбэрүүд нь бусдад бэлэн мөнгөөр худалдахаас гадна хариу төлбөртэй болон төлбөргүйгээр шилжүүлэх, түүнчлэн аливаа хэлбэрээр бусдад түгээж байгаа үйлдлийг хамааруулан ойлгох бөгөөд уг үйлдлийн эцэст өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр борлуулсан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогддог.
“Мөнгөн тойг” зочид буудалд Х.Ермек, Э.Агар нартай байсан Б.Оргилын биеэс мансууруулах бодисын агууламж илэрсэн талаарх мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгасан үр дүн болон Т.Цэрэнпагма, Н.Занабазар нарын “...сонирхоод сорж үзсэн...” гэх мэдүүлгүүдээр тэднийг хүчээр, хууран мэхэлж хэрэглүүлсэн гэх байдал тогтоогдоогүй байна.
Х.Ермек, Э.Агар нар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт, ялтан Э.Агар, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг нарын гаргасан “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хэрэглэж байсан гэх гомдол үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн Х.Ермек, Э.Агар нар нь олон улсын нэршлээр “ice” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн цааш нь борлуулах зорилгоор гэмт санаа үйлдлээ нэгтгэн бусдад давтан үйлдлээр борлуулсан гэмт хэргийг хамтран үйлдсэн нь мөрдөн байцаалтад өгсөн тэдний мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон тул ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт нарын “...Э.Уянгыг байлцуулалгүй шүүх хуралдаан хийсэн, ...эрүүгийн хэргийн зүйлчлэл тус бүрээр асуудлыг нэг бүрчлэн үзэлгүй шийдвэрлэсэн, ...анх мэдүүлэг авахдаа өмгөөлөх эрхээр хангаагүй, эрүүдэн шүүсэн”, ...Монгол Улсын хилээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.9 дэх заалтад “...согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах...” хойшлуулшгүй ажиллагаа явуулахаар заасан боловч согтуурсан, мансуурсан этгээдээс байцаалт авахыг уг хуулиар хориглоогүйн гадна сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг хуульчилжээ.
Мансуурсан байдал нь тухайн хүний мэдүүлгийн нотолгооны хүчин чадлыг сулруулах үр дагавартай ч, бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэх замаар хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжтой учраас Х.Ермек, Э.Агар нарыг мансуурсан байх үед нь байцаалт авсан болон тэдний өгсөн мэдүүлгүүдийг яллах нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж үзэв.
Харин шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тооцон үзвэл Х.Ермек 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс /1-р хх-156/ 2014 оны 9 дүгээр сарын 10 хүртэл /3-р хх-83/ 178 хоног, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс /4-р хх-120/ 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл /5-р хх-35/ 137 хоног, 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс /6-р хх-146/ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 257 хоног буюу нийт 572 хоног, Б.Энхболд 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс /1-р хх-202/ 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 14 хоног, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс /4-р хх-120/ 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл /5-р хх-35/ 137 хоног, 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс /6-р хх-30/ 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 хоног /6-р хх-37/ буюу нийт 169 хоног, И.Гомбо-Очир 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс /1-р хх-216/ 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл /3-р хх-96/ 102 хоног, 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс /4-р хх-72/ 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл /4-р хх-223/ 106 хоног, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс /6-р хх-45/ 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 4 хоног буюу нийт 212 хоног, Б.Явуухулан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс /3-р хх-45/ 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл /3-р хх-89/ 33 хоног, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс /4-р хх-120/ 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл /5-р хх-35/ 137 хоног, 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс /6-р хх-146/ 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл 257 хоног буюу нийт 427 хоног тус тус цагдан хоригдсон байхад цагдан хоригдсон хоногуудыг буруу тооцсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг давхардуулан буруу дугаарласныг үүгээр зөвтгөж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 246 дугаар зүйлийн 246.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Прокуроорс Б.Явуухуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,
1 дэх заалтад “Х.Ермек, Э.Агар нар бүлэглэн борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулж,
2. 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар Б.Явуухуланг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг хүчингүй болгож,
3. 3 дахь заалтын “Б.Явуухуланг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамжигчаар оролцсон, “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,” гэснийг,
“Б.Явуухулан нь ганцаараа болон бүлэглэн, давтан үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Явуухуланг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Явуухуланг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
5 дахь заалтын “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Явуухуланд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял” гэснийг,
“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Явуухуланд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял” гэж,
6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Явуухуланд оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Явуухуланд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж,
7 дахь заалтын “...цагдан хоригдсон шүүгдэгч Х.Ермекийн 571 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэснийг,
“...цагдан хоригдсон шүүгдэгч Х.Ермекийн 572 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэж,
8 дахь заалтын “...эд мөрийн баримтаар хураагдсан Iphone 5 гар утсыг улсын орлогод оруулсугай.” гэснийг,
“...ялтан Х.Ермекийн эзэмшлийн “Iphone 5S” загварын гар утсыг Х.Ермект буцаан олгосугай.” гэж,
9 дэх заалтын “...Б.Энхболд 168 хоног, Э.Уянга 101 хоног, И.Гомбо-Очир 182 хоног тус бүр цагдан хоригдсон болохыг дурдсугай.” гэснийг,
“...Б.Энхболд 169 хоног, Э.Уянга 101 хоног, И.Гомбо-Очир 212 хоног, Б.Явуухулан 427 хоног тус бүр цагдан хоригдсон болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Х.Ермек, түүний өмгөөлөгч, З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт, ялтан Э.Агар, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Б.Явуухуланг нэн даруй суллаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ГАНСҮХ
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Н.БАТСАЙХАН