Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Эд холбогдох эрүүгийн 1811023390877 дугаар 186/2019/0181/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Ж.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 5, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суудаг, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарны 10-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг журамлан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хзсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ялаа эдлэж дууссан, Боржгон овогт Ж.Э

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, тоотод согтуурсан үедээ Ж.С маргалдан зодож, улмаар архины шилний хагархайгаар нуруунд нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                        

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед гэрээсээ автобусны буудал руу гараад Н таарсан. Ингээд манайд орчихоод ирье гэж хэлээд орсон. Гэрт нь архи байсан ба намайг уух уу гэж асуухаар нь би уухгүй гэж хэлэхэд кино үзээд сууж байсан. Гэтэл гаднаас С орж ирсэн. С, Н хоёр гараад явсан. Гарч яваад 10 гаруй минутын дараа дахин нэг шилтэй архи барьж буцаж орж ирээд архи ууж байсан. Хөзөр тоглох болоод тэр хоёр намайг хөзрөнд явуулсан. Тэгээд хөзөр тоглож суугаад би кино үзээд сууж байх үед Н үүдний өрөө рүү мах гаргаж хоол хийж иднэ гээд мах гаргах гээд явсан. С бид хоёр тоглоод үлдсэн. С тоглож байх үедээ миний толгой руу алгадаж, тоншоод байсан юм. Би хөзөр тоглоод хожоод байсан учир намайг “...бацаан чинь яагаад намайг хождог юм...” гээд бид хоёр маргасан ба үүдний дэргэд байрлах зуухны хажууд зодолдсон. Тэгээд би буцаж хойшоо суусан. Гэтэл намайг хоёулаа гадаа гарч байгаад зодолдъё гэж хэлсэн. Гараад тамхи асааж орж ирээд намайг аваад гарсан. Гарах үедээ баруун гартаа архины шил барьсан байсан ба үүдний амбаараар гарах үед миний толгой руу архины шилээр цохисон. Тухайн архины шил хагарсан байсан ба дахин над руу дайрах үед нь би биеэ хамгаалах зорилгоор архины шилийг буцаан аваад архины шилээр буцаагаад хоёр удаа цохисон. Тэгээд орилолдсон ба Н гарч ирээд бид хоёр буцаж ороод 103 түргэн тусламж дуудаад гарч ирэх үед С байхгүй байсан. Тэгээд эмнэлэг дуудаад би доошоо гүйж ээж дээрээ очоод юу болсон талаар хэлсэн. Буцаж очоод  тэндээсээ баригдаад явсан... гэх мэдүүлэг                                                                         

Хохирогч Ж.С мөрдөн байцаалтын шатанд: ...Мөөжиг гэдэг залуу Нын тал болоод байсан бөгөөд гэнэт миний нүүр рүу өшиглөсөн. Тэгээд би нүүрээ дартал доошоо дараад нуруу руу өшиглөсөн. Тэгээд би гэнэт амьсгал авахад их хэцүү болоод байсан бөгөөд хаалга харагдахаар нь шууд хаалга руу гүйгээд зугтаад гарсан. Тэгээд хашааны хаалгаар гараад явж байтал зүүн талын хавирга, далны орчим нойтон оргиод байхаар нь үзтэл цус гарч байсан. Гэрт хүн байхгүй байсан. Би ухаан алдаад уначих гээд байсан болохоор хамаатны айл болох Цэрэнжаргалын гэрт нь очсон. Би анх хутга гэж бодож байсан юм. Тэгтэл Цэрэнжаргал миний шархыг цэвэрлэсэн бөгөөд уг шархнаас шил гарч ирсэн. Тэгээд би шилээр хатгасан байна гэж бодсон юм... гэсэн мэдүүлэг /хх-21-22/,

Гэрч К.Ц мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим манай үеэл С манайд хүүхдээ үлдээчихээд явсан. Ингээд 17-18 цагийн хооронд С хүрч ирээд манай хашаанд байдаг манай хамаатны дүүгийнх эзгүй байсан бөгөөд тэдний гэрт орчихсон байсан. Манай хүүхэд С ахаас цус гарсан байна гэхээр нь би хамаатны дүүгийн гэр рүү ороод харахад хөмсөг нь сэтэрч цус гарсан, нүд нь хавдсан, хамар нь цаашаа хонхойгоод орчихсон, нүүрээрээ цус болчихсон зүүн тохойн орчим язарсан байсан. Тэгээд би хутгалуулсан байна гэж бодоод өмсөж байсан подволкийг нь сөхөж харахад нурууных нь зүүн далны доод хэсэгт хүүлчихсэн юм шиг шарх үүссэн байсан. Эхлээд би түргэн тусламж дуудаад, дараа нь цагдаа дуудсан. Энэ хооронд нурууны шархан дээр нь нүүр гарын алчуур дарсан. Би алчуур цус нэвтрээд байхаар нь аваад нугалсан чинь алчууран дээр шилний хэлтэрхий байсан... гэсэн мэдүүлэг /хх-29/,

Гэрч И.Н мөрдөн байцаалтын шатанд: ...Бид нар покер тоглож байхад М, С нар маргалдсан. С дээшээ харсан байдалтай нуруугаа барьсан, яая гээд хэвтэж байсан. М хажууд нь зогсож байсан. Би Сг дээш нь өргөсөн чинь нуруунаас нь цус гарч байсан. Би М-г пизда минь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь М би одоо яана гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-30-31/,

Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Орой 19-20 цагийн орчим М гэртээ оролгүй үүдэнд дүүдээ цамцаа тайлж өгчихөөд буцаад явж байсан. Би хойноос нь гараад М-г дуудсан чинь М-ийн царай нь хувхай цайчихсан “ээжээ би таны хүүхэд биш, би нэг хүнийг шилээр хатгачихлаа ээжээ, би таны хүүхэд биш шүү намайг асуувал тийм хүүхэд байхгүй гэж хэлээрэй” гээд уйлаад цаашаа яваад өгсөн. ...Эргэж ирэхдээ согтуу уйлчихсан байдалтай орж ирсэн. Биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй, баруун билүү, зүүн талын эрүүний орчимд нь бага зэрэг хавдсан юм уу гэмээр харагдаж байсан шиг санагдаж байна... гэсэн мэдүүлэг /хх-34, 103/,

Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өглөө буюу 08 цагаас оройн 20 цагийн хооронд Согоот 114 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 18-19 цагийн орчим байх хутгалуулсан хүн байна гэх дуудлага, мэдээлэл Согоот 10-с хүлээн авч, дуудлага өгөгдсөн хаягаар очиход хутгалуулсан гэх С гэх залуу эгчийнхээ гэрт нурууны хэсгээс нь цус алдсан, нилээд согтсон байдалтай байсан. Ж.М-г түр саатуулахад хүргэж өгсөн. Тухайн үед М гэгчийн биед ил харагдахаар гзмтэл шарх харагдаагүй. М-г бариад хэрэг учрал болсон газар руу явж байх замд юу болсон талаар асуухад тэр ах намайг дээрэлхээд толгой, тархи руу цохиод байсан гэсэн яриа өгүүлэл гаргаж байсан... гэсэн мэдүүлэг /хх-100-101/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №10095 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.2. Ж.Сгийн зүүн далны доод хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа, уушгины бүрэн бус уналт, зүүн далны доод хэсэг, бүсэлхий, зүүн тохойн хэсэг дэх зүсэгдсэн шарх, зүүн 7-р хавирга, баруун ухархайн дотно хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамар, хацарт цус хуралт, баруун нүдний зовхи, хөмсөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун хөмсөг, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ    гэмтэл болно.

4.6. Дээрх гэмтлүүдээс зүүн далны доод хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн хураа, уушигны бүрэн бус уналт, зүүн далны доод хэсэг, бүсэлхий, зүүн тохойн хэсэг дэх зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

7. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06/628 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд, гарын дардсууд шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 дугаартай гарын мөрүүд нь сэжигтэн Жадамба овогтой М-ийн гарын дардастай тохирно.

Шинжилгээнд ирүүлсэн И овогтой Нын гарын дардас нь санд 3 удаа, Жадамба овогтой М-ийн гарын дардас 1 удаа тус тус бүртгэгдсэн байна.

Шинжээч Г.Гантулга гэсэн дүгнэлт /хх-41-42/,

Яллагдагчаар Ж.Э мөрдөн байцаалтын шатанд: ...Н ах мах гаргах гээд үүднийхээ өрөө рүү явсан. С намайг тоглох уу гэхээр нь би Стэй хөзөр тоглосон. С намайг тоншиж аваад толгой руу цохиж аваад, бацаан гэх мэтчилэн ахархаад байхаар нь би уурлаад Стэй маргалдаад бид хоёр барьцалдаж аваад, С бид хоёр нэг нэгнийхээ нүүр рүү 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд би Сг хавираад шалан дээр унагаагаад дахиж толгой руу нь 2-3 удаа цохичихоод хойшилсон. Би Сгийн толгойг нь гараараа уургалж аваад доороос нь 2-3 удаа өвдөглөсөн бөгөөд Сгийн барьсан байсан архины шилийг булааж аваад уг шилээр Сгийн нуруу руу нь 2-3 удаа цохисон. Би хүлээн зөвшөөрч байна надад хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн мэдүүлэг /хх-56-57/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15/, хохирлын баримт /хх-88-91/, 2018 оны 08 дугаар сарын 15-ны оройн 21 цаг 50 минутанд Ж.М-г Нийслэлийн цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүлээн авсан бүртгэл болон биед нь үзлэг хийсэн тэмдэглэл /хх-107-108/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийнм 266 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-62-65, 110-111/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-69/, зөрчлийн бүртгэл /хх-75-78/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 58 дугаар гудамжны 675 тоотод согтуурсан үедээ Ж.С маргалдан зодож, улмаар архины шилний хагархайгаар нуруунд нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ж.Э нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн зүүн хөлийн углааш нэг ширхэг, хараа нэртэй архины шилний хагархай нэг ширхэг, сэнгүр гэх нэртэй 2.5 литрийн хуванцар сав нэг ширхэг хураагдан ирснийг устгах саналтай байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 58 дугаар гудамжны 675 тоотод согтуурсан үедээ Ж.С маргалдан зодож, улмаар архины шилний хагархайгаар нуруунд нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Н ах мах гаргах гээд үүднийхээ өрөө рүү явсан. С намайг тоглох уу гэхээр нь би Стэй хөзөр тоглосон. С намайг тоншиж аваад толгой руу цохиж аваад, бацаан гэх мэтчилэн ахархаад байхаар нь би уурлаад Стэй маргалдаад бид хоёр барьцалдаж аваад, С бид хоёр нэг нэгнийхээ нүүр рүү 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд би Сг хавираад шалан дээр унагаагаад дахиж толгой руу нь 2-3 удаа цохичихоод хойшилсон. Би Сгийн толгойг нь гараараа уургалж аваад доороос нь 2-3 удаа өвдөглөсөн бөгөөд Сгийн барьсан байсан архины шилийг булааж аваад уг шилээр Сгийн нуруу руу нь 2-3 удаа цохисон. Би хүлээн зөвшөөрч байна надад хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Сгйин: ...Мөөжиг гэдэг залуу Нын тал болоод байсан бөгөөд гэнэт миний нүүр рүу өшиглөсөн. Тэгээд би нүүрээ дартал доошоо дараад нуруу руу өшиглөсөн. Тэгээд би гэнэт амьсгал авахад их хэцүү болоод байсан бөгөөд хаалга харагдахаар нь шууд хаалга руу гүйгээд зугтаад гарсан. Тэгээд хашааны хаалгаар гараад явж байтал зүүн талын хавирга, далны орчим нойтон оргиод байхаар нь үзтэл цус гарч байсан. Гэрт хүн байхгүй байсан. Би ухаан алдаад уначих гээд байсан болохоор хамаатны айл болох Цэрэнжаргалын гэрт нь очсон. Би анх хутга гэж бодож байсан юм. Тэгтэл Цэрэнжаргал миний шархыг цэвэрлэсэн бөгөөд уг шархнаас шил гарч ирсэн. Тэгээд би шилээр хатгасан байна гэж бодсон юм... гэсэн мэдүүлэг, гэрч К.Цын:  ...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим манай үеэл С манайд хүүхдээ үлдээчихээд явсан. Ингээд 17-18 цагийн хооронд С хүрч ирээд манай хашаанд байдаг манай хамаатны дүүгийнх эзгүй байсан бөгөөд тэдний гэрт орчихсон байсан. Манай хүүхэд С ахаас цус гарсан байна гэхээр нь би хамаатны дүүгийн гэр рүү ороод харахад хөмсөг нь сэтэрч цус гарсан, нүд нь хавдсан, хамар нь цаашаа хонхойгоод орчихсон, нүүрээрээ цус болчихсон зүүн тохойн орчим язарсан байсан. Тэгээд би хутгалуулсан байна гэж бодоод өмсөж байсан подволкийг нь сөхөж харахад нурууных нь зүүн далны доод хэсэгт хүүлчихсэн юм шиг шарх үүссэн байсан. Эхлээд би түргэн тусламж дуудаад, дараа нь цагдаа дуудсан. Энэ хооронд нурууны шархан дээр нь нүүр гарын алчуур дарсан. Би алчуур цус нэвтрээд байхаар нь аваад нугалсан чинь алчууран дээр шилний хэлтэрхий байсан... гэсэн мэдүүлэг, гэрч И.Нын: ...Бид нар покер тоглож байхад М, С нар маргалдсан. С дээшэз харсан байдалтай нуруугаа барьсан, яая гээд хэвтэж байсан. М хажууд нь зогсож байсан. Би Сг дээш нь өргөсөн чинь нуруунаас нь цус гарч байсан. Би М-г пизда минь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь М би одоо яана гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Орой 19-20 цагийн орчим М гэртээ оролгүй үүдэнд дүүдээ цамцаа тайлж өгчихөөд буцаад явж байсан. Би хойноос нь гараад М-г дуудсан чинь М-ийн царай нь хувхай цайчихсан “ээжээ би таны хүүхэд биш, би нэг хүнийг шилээр хатгачихлаа ээжээ, би таны хүүхэд биш шүү намайг асуувал тийм хүүхэд байхгүй гэж хэлээрэй” гээд уйлаад цаашаа яваад өгсөн. ...Эргэж ирэхдээ согтуу уйлчихсан байдалтай орж ирсэн. Биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй, баруун билүү, зүүн талын эрүүний орчимд нь бага зэрэг хавдсан юм уу гэмээр харагдаж байсан шиг санагдаж байна... гэсэн мэдүүлэг, гэрч О.Бын: ...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өглөө буюу 08 цагаас оройн 20 цагийн хооронд Согоот 114 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 18-19 цагийн орчим байх хутгалуулсан хүн байна гэх дуудлага, мэдээлэл Согоот 10-с хүлээн авч, дуудлага өгөгдсөн хаягаар очиход хутгалуулсан гэх С гэх залуу эгчийнхээ гэрт нурууны хэсгээс нь цус алдсан, нилээд согтсон байдалтай байсан. Ж.М-г түр саатуулахад хүргэж өгсөн. Тухайн үед М гэгчийн биед ил харагдахаар гэмтэл шарх харагдаагүй. М-г бариад хэрэг учрал болсон газар руу явж байх замд юу болсон талаар асуухад тэр ах намайг дээрэлхээд толгой, тархи руу цохиод байсан гэсэн яриа өгүүлэл гаргаж байсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №10095 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 58 дугаар гудамжны 675 тоотод согтуурсан үедээ Ж.С маргалдан зодож, улмаар архины шилний хагархайгаар нуруунд нь хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

Шүүгдэгч Ж.Э нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                             

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

Шүүгдэгч Ж.Эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ж.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.     

Хохирогч Ж.С нь эмчилгээний хохиролд нийт 1.576.036 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар тогтоогдсон 592.537 төгрөгийг гаргуулах зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Э хохирогч Ж.Сд 592.537 төгрөгийг төлсөн байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн саравчтай малгай 1, хар өнгийн зүүн хөлийн углааш 1, Хараа бичиглэлтэй дотроо агууламжгүй архины шил 1, Хараа гэх архины шилний хагархай, Сэнгүр гэх бичигтэй 2,5 литрийн хэмжээний хуванцар сав 1 ширхэг зэргийг устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.