Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, шүүгч Б.Халиун, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,         

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,  

иргэдийн төлөөлөгч Ч.Ганхуяг,

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

хохирогч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:                      

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, дүүгийн хамт оршин суудаг, урьд 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 81 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11 сар 15 хоногийн өмнө тэнссэн суллагдасан, Боржгон овогт Н.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911000380049 дугаар 186/2019/0210/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                      

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,   тоотод зэвсэг буюу хутга хэрэглэж Н.Пийн хэвлийн тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг         

 

Хохирогч Н.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед өглөө ах гарч яваад хоёр хүнтэй орж ирэхээр би хөөгөөд гаргатал дахин орж ирээд бид хоёр муудалцсан. Тэгээд ахын гарт нь юм харагдахаар нь хараад хаах гэтэл амжаагүй. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг явсан… гэх мэдүүлэг                                                           

 

Хохирогч Н.П мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед ах Э гаднаас 2-3 хүн дагуулан орж ирээд архи ууна гээд байхаар нь би уурлаад уг хүмүүсийн хамт гэрээс хөгөөд гаргасан. Э эргээд 13 цагийн орчим архи уучихсан нэлээд согтуу ганцаараа гэртээ орж ирсэн. Энэ үед би зуухан дээр цай чанаад түүнийгээ данханд уудлаад зогсож байсан. Э согтуу ороод ирэхээр нь уур хүрээд архи уугаад байгаа талаар нь хэлэхэд миний өөдөөс уурлан чамайг ална шүү гэхээр нь миний уур хүрээд “тэгвэл би таныг алчихна шүү гэж хэлсэн” энэ үед Э миний ард гал тогооны шкаф орчим зогсож байсан. Би хальт эргээд харах үед Э над руу хутга бариад дайрч байгаа харагдахаар нь би өөрийгөө хамгаалах гэж гараараа хаасан боловч хоцроод уг хутга нь миний хэвлийн зүүн доод хэсэгт гэмтэл үүсгэсэн... гэсэн мэдүүлэг /хх-12-16/,       

Гэрч Г.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны 13 цагт би Зуунмод зусланд байдаг Чандмань дэлгүүрийн цас цэвэрлэж байтал Алтангэрэл зам дээр гараад 2 цаг гаран зогсоод байсан юм. Тэгээд явж очоод юу болоод зам дээр зогсоод байгаа юм гэж асуутал Онон гэж дууддаг Пийн гэдэс зүсэгдсэн байна, түргэн дуудчихлаа түргэн ирэхгүй байна түргэн хүлээгээд зогсож байна гэж хэлсэн. Тэгээд түргэн 2 цаг гаран болоод ирсэн. Тэгээд би дэлгүүрээс нүүрс авч байгаа хүмүүст нүүрс зөөж өгөөд завгүй байсан болохоор түргэн ирээд юу болсныг мэдээгүй байтал орой 17 цагийн үед Пийн ах болох Элбэгээ буюу Э над дээр ирээд би дүүгээ хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-23-24/,  

 

Гэрч Ч.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны 12 цаг 30 минутанд гадаа цаг агаар сайхан байсан болохоор гадаа гарсан. Тэгээд дэлгүүр ороод авах юм байна байхгүй болчихоод буцаад явж байтал манай хөрш болох Пийн гэрийн яндангаас утаа гарч байсан болохоор нэг ороод гаръя гэж бодоод ортол П гэдсээ барьчихсан ахаа би төмөр ачиж байгаад төмөр дээр унаад гэдсээ ийм болгочихлоо гээд хөвөн барьчихсан өөрийнхөө орон дээр сууж байсан. Тэгээд би сандраад хөвөнг нь тавиад дээр нь 00-н цаас тавиад скочоор наагаад яаралтай түргэн дуудсан юм. Намайг ороход Пийн ах нөгөө орон дээрээ согтуу унтаж байсан. Тэгээд би түргэний машин хүлээгээд зам дээр 2 цаг гаран хүлээж зогссон юм... гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

 

Гэрч Н.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд: ...Намайг анх ороход П гэртээ ганцаараа сууж байсан. Түргэн тусламж дуудаад сандраад нааш цааш гүйж байх хооронд нэг мэдсэн чинь Э гэртээ ороод унтаж байсан... гэсэн мэдүүлэг /хх-27-28/,

             

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны 568 тоот дүгнэлтэд:

  1. Н.Пийн биед хэвлийн хөндийг нэвтэрч чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч О.Болормаа гэсэн дүгнэлт /хх-36/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №290 тоот дүгнэлтэд:

  1. Н.Э нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Н.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Н.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. Н.Э нь хэрэг хариуцах чадвартай байна.

Коммисын дарга О.Баатаржав

Гишүүн Я.Ганхүү

Илтгэгч Б.Энх-Ундрах гэсэн дүгнэлт /хх-40-41/

 

Яллагдагчаар Н.Э мөрдөн байцаалтын шатанд: ...Дүү П нь намайг архи уулаа гэж хэлж маргалдсанаас болж хутгалсан. ...Манай гэрийн хутга, модон бор иштэй 20 орчим см урттай хутга байсан. ...Би өөрөө гаргаад шидсэн. Тэгээд дараа хайгаад олоогүй... гэсэн мэдүүлэг /хх-90/,          

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн тодорхойлолт /хх-52/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-53-58/, ажлын үнэмлэхний хуулбар /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-64, 66-69/, зөрчлийн бүртгэл /хх-73-74/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.     

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,   тоотод зэвсэг буюу хутга хэрэглэж Н.Пийн хэвлийн тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Н.Э нь мөрдөн байцаалтын эхнээс өөрийн гэм буруугаа хүлээж байсан. Хохирогчийн талаас хохирол нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирогчийн зүгээс төрсөн ах дүү учраас эмнэлэгт эргэж тойрч, тодорхой хэмжээний туслалцаа үзүүлж байсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж болно гэж үзэж байна. Үүний дагуу 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар улсын яллагчийн санал болгож байгаа 5 жилийн хорих ялыг доош нь татаж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж байна гэв.                 

 

Иргэдийн төлөөлөгч Ч.Ганхуяг дүгнэлтэндээ: Гэм буруутай байна гэж дүгнэж байна гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.                 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,   тоотод зэвсэг буюу хутга хэрэглэж хохирогч Н.Пийн хэвлийн тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Дүү П нь намайг архи уулаа гэж хэлж маргалдсанаас болж хутгалсан. ...Манай гэрийн хутга, модон бор иштэй 20 орчим см урттай хутга байсан. ...Би өөрөө гаргаад шидсэн. Тэгээд дараа хайгаад олоогүй... гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Пийн: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед ах Э гаднаас 2-3 хүн дагуулан орж ирээд архи ууна гээд байхаар нь би уурлаад уг хүмүүсийн хамт гэрээс хөгөөд гаргасан. Э эргээд 13 цагийн орчим архи уучихсан нэлээд согтуу ганцаараа гэртээ орж ирсэн. Энэ үед би зуухан дээр цай чанаад түүнийгээ данханд уудлаад зогсож байсан. Э согтуу ороод ирэхээр нь уур хүрээд архи уугаад байгаа талаар нь хэлэхэд миний өөдөөс уурлан чамайг ална шүү гэхээр нь миний уур хүрээд “тэгвэл би таныг алчихна шүү гэж хэлсэн” энэ үед Э миний ард гал тогооны шкаф орчим зогсож байсан. Би хальт эргээд харах үед Э над руу хутга бариад дайрч байгаа харагдахаар нь би өөрийгөө хамгаалах гэж гараараа хаасан боловч хоцроод уг хутга нь миний хэвлийн зүүн доод хэсэгт гэмтэл үүсгэсэн... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Батсайханы: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны 13 цагт би Зуунмод зусланд байдаг Чандмань дэлгүүрийн цас цэвэрлэж байтал Алтангэрэл зам дээр гараад 2 цаг гаран зогсоод байсан юм. Тэгээд явж очоод юу болоод зам дээр зогсоод байгаа юм гэж асуутал Онон гэж дууддаг Пийн гэдэс зүсэгдсэн байна, түргэн дуудчихлаа түргэн ирэхгүй байна түргэн хүлээгээд зогсож байна гэж хэлсэн. Тэгээд түргэн 2 цаг гаран болоод ирсэн. Тэгээд би дэлгүүрээс нүүрс авч байгаа хүмүүст нүүрс зөөж өгөөд завгүй байсан болохоор түргэн ирээд юу болсныг мэдээгүй байтал орой 17 цагийн үед Пийн ах болох Э над дээр ирээд би дүүгээ хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Алтангэрэлийн: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны 12 цаг 30 минутанд гадаа цаг агаар сайхан байсан болохоор гадаа гарсан. Тэгээд дэлгүүр ороод авах юм байна байхгүй болчихоод буцаад явж байтал манай хөрш болох Пийн гэрийн яндангаас утаа гарч байсан болохоор нэг ороод гаръя гэж бодоод ортол П гэдсээ барьчихсан ахаа би төмөр ачиж байгаад төмөр дээр унаад гэдсээ ийм болгочихлоо гээд хөвөн барьчихсан өөрийнхөө орон дээр сууж байсан. Тэгээд би сандраад хөвөнг нь тавиад дээр нь 00-н цаас тавиад скочоор наагаад яаралтай түргэн дуудсан юм. Намайг ороход Пийн ах нөгөө орон дээрээ согтуу унтаж байсан. Тэгээд би түргэний машин хүлээгээд зам дээр 2 цаг гаран хүлээж зогссон юм... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Алтанцэцэгийн: ...Намайг анх ороход П гэртээ ганцаараа сууж байсан. Түргэн тусламж дуудаад сандраад нааш цааш гүйж байх хооронд нэг мэдсэн чинь Э гэртээ ороод унтаж байсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны 568 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.        

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,   тоотод зэвсэг буюу хутга хэрэглэж Н.Пийн хэвлийн тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.                 

 

Шүүгдэгч Н.Э нь зэвсэг хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                                        

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Н.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                                                         

 

Шүүгдэгч Н.Эид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Н.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.                                            

 

Хохирогч Н.П нь шүүгдэгч Н.Эоос хохиролд нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.