Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 0552

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: С.Нямсүрэн

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Мандал

шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт М  овогт Б Ц холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806013640015 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М  овогт Б Ц,19 оны 3 дугаар  сарын 25-ны  өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 4,  Сүхбаатар  дүүргийн  дугаар хороо Бэлхийн  дүгээр гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 677 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа Багануур дахь хорих ангид эдлэж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Ц нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо дүүргийн дүгээр гудамжны  тоотод оршин суух Ж.С гэрт нэвтэрч мөнгөн тоногтой бүс, ногоон чулуун хөөрөг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

        2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо дүүргийн  дугаар гудамжны  тоотод оршин суух Э.М өвлийн сууцанд нэвтэрч 49 инчийн Haier загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн гэв.

           Шүүгдэгч  Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын эхээр байх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн урд талд байрлах гэр хорооллын дунд байх хашаандаа  байшин, монгол гэртэй айлын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж ороод мөнгөн эдлэл, мөнгөн бүс, 20.000 төгрөг болон хөөрөг авсан. Би хашааных нь гүйдэг хаалгыг онгойлгож орсон. Гарахдаа мөн тэр хаалгаараа гарсан. Гадаа харанхуй байсан. Маргааш нь би Нарантуул зах дээр мөнгөн эдлэл авдаг хүнд зарсан хэдэн төгрөгөөр зарсанаа санахгүй байна гэжээ. /хх-ийн 23/

           Хохирогч Ж.С  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2018 оны  2 дугаар сарын 4-ны өдөр би өглөө 7.30 цагт гэрээсээ гараад өдөр 14.30 цагийн орчимд гэртээ иртэл гэрийн хаалга зүгээр байсан. Орой 22.00 цаг болж байхад гэртээ ортол гэрийн хаалганы цоож нь байхгүй доторхи эд зүйл нь эмх цэгцгүй болчихсон байсан. Манай гэрт өдрийн цагаар хүн байгаагүй. Манайд ирэх хүн ч байхгүй байсан. Би өөрөө Нарантуул зах дээр хувиараа бараа зардаг юм. Манайхаас 20.000 төгрөг, авдран дотор байсан мөнгөн тоногтой арьсан бүс, ааваас минь ирсэн ногоон чулуун хөөрөг зэрэг зүйлс алга болсон байсан гэжээ. /хх-ийн 6-7/

          Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-13/

          Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/

          2018.5.24-ний өдрийн 3675 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаарын 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

3.Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр санд байх эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна гэжээ. /хх-н 20-22/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 49-51/ бүс- 120.000, хөөрөг-60.000 төгрөг, нийт 180.000 төгрөгөөр үнэлсэн байна.

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 52/         

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 53-54/

       Яллагдагчийн цагдан хорих байрыг шилжүүлэх тухай 2019.01.24-ний өдрийн 137/ш дугаартай шүүгчийн захирамж /хх-н 55-56/

          Эрүүгийн нэгтгэх тухай мөрдөгчийн санал /хх-н 76/

          Хэргийн газарт үлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,илтгэх хуудас /хх-н 87-92/

          Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөөдөр  буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би өглөө 07.30 цагийн орчимд ажилдаа гарч яваад ажил дээрээ байж байхад хамт амьдардаг манай эгч Э 20.00 цаг болж байхад над руу залгаад гэрт чинь хулгай орчихсон байна зурагт чинь байхгүй байна гэхээр нь би гэртээ яваад иртэл манай байшингийн баруун зүгт харсан цонхны салхивчийг түлхэж хулгай ороод гэрийн эд зүйлсийг онгичоод том өрөөнд байсан 49 инчийн Хайер брэндийн UHD маркийн зурагтыг 4 ширхэг шинэ гар чийдэнгийн хамт аваад явсан байсан. Алдсан зурагтыг 2017 оны 1 дүгээр сард 1.190.000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэг ширхэгийг нь 25.000 төгрөгөөр худалдан авсан 4 ширхэг гар чийдэн байсан гэжээ.   /хх-н 94-97/

          Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 98/

          2018.03.26-ны өдрийн 2064 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 2,3,4,5,6,7,8 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр санд MN005210010824, MN005210010824, MN000610021101 дугаараар 3 удаа бүртгэгдсэн  Ц баруун гарын ядам хуруугаар, 8 дугаартай гарын мөр Б.Ц зүүн гарын эрхий хуруугаар, 7 дугаартай гарын мөр Б.Ц зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна.

3.Шинжилгээнд тэнцэж буй 5 дугаартай гарын мөр санд MN004810001100 дугаараар бүртгэгдсэн Э М зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна.

4.Шинжилгээнд тэнцэж буй 6 дугаартай гарын мөр санд MN000310009454 дугаараар бүртгэгдсэн Б Э баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

5.Шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын дардсууд болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ.  /хх-н 101-113/

          Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 116/

          Дамно хөрнөгийн үнэлгээний тайланд: /хх-н 114-115/ зурагт- 1.199.940, гэр чийдэн 80.000 төгрөг, нийт 1.279.940 төгрөгийн үнэлгээ гарсан байна.

          Б.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 73 /, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-н 74/, 2018.9.19-ний өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 27-34/

          Б.Ц Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 48,126/, прокурорын тогтоол /хх-н 61-62,127-128/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 63-66,129-130/ зэрэг болно.

         Б.Ц нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо дүүргийн  дүгээр гудамжны  тоотод оршин суух Ж.С гэрт нэвтэрч мөнгөн тоногтой бүс, ногоон чулуун хөөрөг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

        2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо дүүргийн  дугаар гудамжны  тоотод оршин суух Э.М өвлийн сууцанд нэвтэрч 49 инчийн Haier загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэртээ ортол гэрийн хаалганы цоож нь байхгүй доторхи эд зүйл нь эмх цэгцгүй болчихсон байсан,манайхаас 20.000 төгрөг, авдран дотор байсан мөнгөн тоногтой арьсан бүс, ааваас минь ирсэн ногоон чулуун хөөрөг зэрэг зүйлс алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/ хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай байшингийн баруун зүгт харсан цонхны салхивчийг түлхэж хулгай ороод гэрийн эд зүйлсийг онгичоод том өрөөнд байсан 49 инчийн Хайер брэндийн UHD маркийн зурагтыг 4 ширхэг шинэ гар чийдэнгийн хамт аваад явсан байсан. Алдсан зурагтыг 2017 оны 1 дүгээр сард 1.190.000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан гэсэн мэдүүлэг, 2018.03.26-ны өдрийн 2064 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2,3,4,5,6,7,8 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.2.Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр санд MN005210010824, MN005210010824, MN000610021101 дугаараар 3 удаа бүртгэгдсэн Б Цн баруун гарын ядам хуруугаар, 8 дугаартай гарын мөр Б.Ц зүүн гарын эрхий хуруугаар, 7 дугаартай гарын мөр Б.Ц зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна гэж тогтоогдсон, Шүүгдэгч  Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн урд талд байрлах гэр хорооллын дунд байх хашаандаа  байшин, монгол гэртэй айлын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж ороод мөнгөн эдлэл, мөнгөн бүс, 20.000 төгрөг болон хөөрөг авсан. Би хашааных нь гүйдэг хаалгыг онгойлгож орсон. Гарахдаа мөн тэр хаалгаараа гарсан. Гадаа харанхуй байсан. Маргааш нь би Нарантуул зах дээр мөнгөн эдлэл авдаг хүнд зарсан хэдэн төгрөгөөр зарсанаа санахгүй байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Б.Ц холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Б.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

         Б.Ц ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

  Шүүгдэгч Б.Ц 180.000 төгрөгийг гаргуулж Ж.С, 1.199.940 төгрөгийг гаргуулж Э.М тус тус олгох нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. М  овогт Б Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар Б.Ц 2 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар  хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 02 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 02 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар  зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Ц оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц 180.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суудаг /РД: / Ж.С, 1.199.940 төгрөгийг гаргуулж  Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух /РД/ Э.Мд тус тус олгосугай.

 8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Б.Ц авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН