Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 573

2019         6              11                                            2019/ДШМ/573

Б.Цт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Ц,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806013640015 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Батсайханы Ц, 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн  дүгээр гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: 0/;

Б.Ц нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 9 дүгээр гудамжны 365 тоотод оршин суух Ж.Саруулсайханы гэрт нэвтэрч мөнгөн тоногтой бүс, ногоон чулуун хөөрөг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 8 дугаар гудамжны 3276 тоотод оршин суух Э.Мөнх-Эрдэнийн өвлийн сууцанд нэвтэрч 49 инчийн Haier загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол овгийн Батсайханы Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Цыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Цт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Цаас 180.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 9-365 тоотод оршин суудаг /РД: НТ54120510/ Ж.Саруулсайханд, 1.199.940 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 8-3276 тоотод оршин суух /РД:ПЮ92042014/ Э.Мөнх-Эрдэнэд тус тус олгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн гэм буруугаа ухаарч үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, цаг тухайд нь цагдаагийн байгууллагад шалгуулж байсан ба мөрдөн байцаалтад саад учруулаагүй. Хуулийн мэдлэггүйн улмаас өөрийгөө аврах гэсэн ахархан бодол тээн хүн хүний ятгалгад автаж хорих ял авсандаа харамсаж байна. Сүүлд илэрсэн гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэлэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд холбогдох хоёр гэмт хэргийг хэлж байсан. Энэ байдлыг авч хэлэлцэхгүй эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн хэрэгжилтээр ханган ажиллаж байгаа нөхцөл байдлыг анхаарч нэг удаагийн шийтгэх тогтоолд оруулж өгнө үү. Хувийн байдал болон гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргүүдийн нөхцөл байдал, гэмшсэн зэргийг тал бүрээс нь харж нэг шийтгэх тогтоолоор хорих ялыг нэмж нэгтгэн оногдуулж өгнө үү.

Миний бие бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа болон хувийн байдлыг харгалзан нээлттэй дэглэм болгож өөрчилж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Б.Ц нь:

2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 9 дүгээр гудамжны 365 тоотод оршин суух Ж.Саруулсайханы гэрт нэвтэрч мөнгөн тоногтой бүс, ногоон чулуун хөөрөг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 8 дугаар гудамжны 3276 тоотод оршин суух Э.Мөнх-Эрдэнийн өвлийн сууцанд нэвтэрч 49 инчийн Haier загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Саруулсайханы “...2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ...орой 22.00 цаг болж байхад гэртээ ортол гэрийн хаалганы цоож нь байхгүй доторх эд зүйл нь эмх цэгцгүй болчихсон байсан. ...Манайхаас 20.000 төгрөг, авдран дотор байсан мөнгөн тоногтой арьсан бүс, ааваас минь ирсэн ногоон чулуун хөөрөг зэрэг зүйлс алга болсон байсан...” /хх 6-7/,

хохирогч Э.Мөнх-Эрдэнийн “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ...манай байшингийн баруун зүгт харсан цонхны салхивчийг түлхэж хулгай ороод гэрийн эд зүйлсийг онгичоод том өрөөнд байсан 49 инчийн Хайер брэндийн UHD маркийн зурагтыг 4 ширхэг шинэ гар чийдэнгийн хамт аваад явсан байсан...” /хх 94-97/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...гарын мөр санд М1Ч005210010824, МЫ005210010824, МЫ000610021101 дугаараар 3 удаа бүртгэгдсэн Батсайханы Цын баруун гарын ядам хуруугаар, 8 дугаартай гарын мөр Б.Цын зүүн гарын эрхий хуруугаар, 7 дугаартай гарын мөр Б.Цын зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 101-113/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 49-51, 114-115/, хэргийн газарт үлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-11, 12-13, 87-88, 89-91/, шүүгдэгч /яллагдагч/- ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 63-64, 129-130/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Цын гаргасан “...нэг шийтгэх тогтоолоор хорих ялыг нэмж нэгтгэн оногдуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Цын үйлдсэн гэмт хэргүүд нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж  заасантай нийцэж байгаа болно.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цт ял шийтгэл оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарахгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ