Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2016/0058/З |
Дугаар | 110/ШШ2017/021 |
Огноо | 2017-03-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 110/ШШ2017/021
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж, Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Н Ж овогт Д А нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн аргад ; Нэхэмжлэлийн шаардлага: Д.А Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Б сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилоогүй тус хэлтсийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд Д.Аыг томилохыг даалгах тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн аргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н , гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.З , орчуулагч А.Е шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: ээс болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: Миний бие Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж, 70.16 оноогоор тэнцэж, салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор төрийн жинхэнэ албанд орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн юм. Б сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан хүн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарч үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн учир нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоо гарсан юм. Энэ үед би аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Ш очоод намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилж өгнө үү гэхэд, тухайн албан тушаалд чиний мэргэжил таарах юм байна, холбогдох материалыг бүрдүүлж өгөөрэй гэсэн юм. Дараа нь би материалаа бүрдүүлээд өгсөн ба тус сумын нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэрт гарснаар би С.Ш даргад дахин очсон, тэрээр надад энэ хүн ээлжийн амралт авах юм байна. Түүний ээлжийн амралтын хугацаанд манай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өөр хүн ажиллана, тэрний дараа чи хүрээд ир гэсэн хариу өгсөн. Тэгээд би хүлээж байгаад дахиад очиход ээлжийн амралтын хугацаа нь дуусаагүй байна. Дууссаны дараа би өөрөө чамайг дуудна гэж явуулсан юм. Дараа нь би тухайн албан тушаалд өөр хүн томилсон талаар сураг сонсоод С.Ш даргад очиход, дарга надад би чамайг авах гэсэн чинь дээрээс А.Б гэдэг УИХ-ын гишүүн албан бичиг явуулсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ардчилсан намын дарга гэсэн байх, Х.Ж аавын гаргасан өргөдөл байгаа гэж надад нэг хүний өргөдлийг танилцуулсан ба үүнд Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд миний охиныг авч ажиллуулж өгнө үү гэсэн агуулгатай байсан. Тэгээд би тухайн албан тушаалд миний мэргэжил таарч байна, мөн төрийн албаны шалгалтад тэнцэж, хуульд заасан болзол, журмыг хангаж байгаа, одоо яах вэ гэж даргаас асуухад, нэгдүгээрт нь Х.Жадыра гэдэг хүний мэргэжил таарахгүй, хоёрдугаарт нь дээрээс ирүүлсэн албан тоот, бусад материалыг үндэслээд түүнийг би түр томилсон байгаа, чи эхлээд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт очоод нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд Х.Ж нь мэргэжлийн бус хүн гэдэг дүгнэлт гаргуулаад ир гэсний дагуу би холбогдох материалыг хавсарган өргөдөл гаргасан. Мөн Х.Ж гэдэг хүн уг орон тоонд томилогдсон болохыг мэдсэний дараа түүнийг уг албан тушаалд томилсон тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар анх 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгч нэхэмжлэлийг хянаж үзээд урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан шаардлага биелэгдээгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 110/ШЗ2016/129 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Тэгж байтал аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-06-031/257 тоот дүгнэлт гарч иргэн Х.Жийн томилгооны асуудал хууль бус болох нь тогтоогдсон. Ингэсний дараа Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан. Тэд миний гомдлыг хянаж үзээд Х.Ж томилгоо хууль бус болохыг дурдаж, удахгүй маргаан бүхий орон тоонд сонгон шалгаруулалт явагдах гэж байгаа талаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 92 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн. Хууль тогтоомжид зааснаар бол Нийгмийн даатгалын хэлтэс тухайн сул орон тоог нөхөхийг Төрийн албаны зөвлөлд захиалга өгч, Төрийн албаны зөвлөл уг сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж тэнцсэн иргэнийг онооны дэс дараалал, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хамгийн илүү хангасан хүнийг дэвшүүлснээр томилдог учиртай. Ингэхдээ төрийн албанд анх орох нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэдийн нэрийг ч гэсэн дээр дурдсан шалгуурын дагуу нэр дэвшүүлэх боломжтой байдаг. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж өгөх тухай 212 тоот албан бичгийг салбар зөвлөлд ирүүлснээр тус салбар зөвлөлөөс уг орон тоог нөхөх талаар 2016 оны 08 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд өөрсдийн албан ёсны www.csc.gov.mn цахим хаягаар дамжуулж зарласан юм. Үүний дагуу би салбар зөвлөлд очиход, нөөцөөс нөхөхөөр боллоо. Та ямар ч байсан холбогдох бүх материалуудыг бүрдүүлээд өгчих гэснээр би материалуудаа бүрдүүлээд өгсөн юм. Тэрний дараа аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс намайг Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 94 тоот албан бичгээр захиалга өгсөн байгууллага болох Нийгмийн даатгалын хэлтэст уг тогтоолыгхүргүүлж байсан. Миний бие үүнийг мэдээд ажилд томилох тухай тушаалаа авахын тулд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст очтол дарга С.Ш амралттай байгаа, ирэхээр нь уулзаарай гэж нарийн бичгийн ажилтан нь учирлаж хэлсэн. Дараа нь очиход өвчний улмаас Улаанбаатар хот руу явсан, ирэхээр нь бид мэдэгдье гэж хэлсэн юм. Энэхүү байдлыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргад Х.Н хэлэхэд дарга С.Ш ирэхийг хүлээхгүй бол бусад байдлаар шийдэгдэхгүй, таныг ажилд томилох эрх бүхий албан тушаалтан дарга С.Шээс өөр хүн тухайн байгууллагад байдаггүй юм гэж хэлсэн. Ингэж явсаар 2016 оны 11 дүгээр сарын дундуур болж байхад С.Ш ирсэн байна гэдгийг сонсоод очиход, ажлын газартаа байхгүй байсан. Тэнд ажилладаг хүмүүсээс асууж тодруулахад, гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгээд би утсаар С.Ш даргатай холбоо барихад салбар зөвлөлийн тогтоол, албан бичигтэй танилцсан, би чамайг ажилд авахгүй, ханддаг газартаа хандаарай гэж хэлсэн. Тэгээд би буцаад аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргахад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 122 тоот бичгээр хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн утгатай хариу өгсөн. Миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж байгаа учраас шүүхэд хандсан. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын намайг Б сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Д.А нь өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар өөрөө тайлбарласан. 2016 оны 08 дугаар сарын 15-нд Төрийн албаны салбар зөвлөлөөс тогтоол гарсан, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарч Х.Ж гэдэг хүн хууль бусаар томилогдсон нь үнэн болсон. Д.Аыг тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Ш гэдэг хүн ажилд томилохоос татгалзсан учраас Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд томилж өгөхийг шүүхээс хүсч байна. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш бидний очоогүй, хаалгыг нь татаагүй газар байхгүй, хамгийн сүүлд эцсийн шийдвэр шүүхээс гарах тул нэхэмжлэл гаргасан болно. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Уг маргаан нь намайг тус хэлтсийн даргаар томилогдохоос өмнөх маргаан бөгөөд Төрийн албаны тухай хууль болон нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримтыг үндэслэн уг маргаантай орон тоонд ажиллаж байсан Х.Ж нь хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 тоот тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтыг авсан байна. Иймээс Х.Ж оронд нь нэхэмжлэгч Д.Аыг хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/62 тоот тушаалаар түр авч томилсон болно. Х.Ж хувийн хэрэгтэй танилцахад мэргэжил болон төрийн албаны шалгалт өгөөгүй учраас жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа Д.Аыг тухайн орон тоонд бүр томилох боломжтой. Иймд Д.Аы нэхэмжлэл хангагдсан гэж үзэж байна. Харин ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрын хувьд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх тогтоол гарсан боловч манай байгууллагаас эрх зүйн үр дагавар бүхий ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй учраас цалин нөхөн олговор олгох ямар ч боломжгүй болно. Аливаа байгууллага сул орон тоо гарсан талаар захиалгаа явуулдаг боловч цаанаасаа нэгэнт нөөцөд хүн бүртгэлтэй байвал түүгээр нь нөхөх хуультай учраас Д.Аыг нөөцөөс нөхсөн гэж бодож байна. Хариуцагч талаас нэхэмжлэгч Д.Аы нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд урьд өгсөн тайлбараа дэмжиж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болно гэв. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Анх би аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Б сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажиллах хугацаанд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байж ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасны дагуу жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт авч, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай байгаа хүний албан тушаал хэвээр хадгалагдах учиртай бөгөөд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т зааснаар хуульд заасан амралтын хугацаа дуусмагц ажил олгогч урьд эрхэлж байсан албан тушаалд ажилтныг авах үүрэгтэй талаар тус тус заасан. Өөрөөр хэлбэл жирэмсний амралт дуусангуут би өөрийн ажилдаа орох эрхтэй ба миний ажлын байр болох Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоо хэвээр хадгалагдахаар хуульчилсан. Гэтэл Д.А нь миний ажиллаж буй орон тоонд би ажиллах ёстой, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нөөцөд бүртгэгдсэн. Улмаар салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай тогтоолоор Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд нэр дэвшүүлсэн гэжээ. Миний бие Д.Аы төрийн албаны шалгалт өгсөн нь үнэн эсэхийг мэдэхээр Төрийн албаны зөвлөлийн үндсэн сайт болох www.csc.gov.mn цахим хаяг руу орж үзэхэд Баян-Өлгий аймгаас 2016 онд төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарласан талаар, шалгалтад орж тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн нэрс болон нөөцөөс нэр дэвшүүлэх тухай сонгон шалгаруулалтын талаар ямар нэгэн зар тавигдаагүй байна. Иймд энэ сонгон шалгаруулалтыг нууцаар зохион байгуулсан, хууль бус явагдсан гэж үзэхээр байна. Хэрэв сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан бол аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тухайн орон тоонд захиалга өгснөөр нийтэд зарлаж иргэдийг шударга өрсөлдүүлэх замаар шалгаруулах ёстой юм. Мөн нэхэмжлэгч уг орон тоонд ажиллаж байсан хүн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарснаар Б сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоо гарсныг, Х.Ж томилсныг 6 сарын дундуур мэдсэн гэжээ. Н анх томилогдсоныг Д.А нь 6 сард мэдсэн биш 5 дугаар сард мэдсэн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн болох нь харагдаж байна. Иймд иргэн Д.Аы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Ж эцэг бөгөөд миний охин 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажилд томилогдсон. Түүнээс хойш ажлын ямар нэгэн алдаа, дутагдал гаргахгүй ажиллаж ирсэн. Саяхан жирэмсний амралт авсан, амралтын хугацаанд байхдаа нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Х.Жадыра нь математикийн багш мэргэжилтэй, Зохиомж дээд сургуульд банкны эдийн засагч, ня-бо мэргэжлээр суралцаж байгаа. Өөрөө саяхан амаржсан 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажилд эргэж орох ёстой. Бид урьд нь шүүхэд хандаж байгаагүй, хууль сайн мэдэхгүй. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байгаа гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч анх шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн гурав дахь шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай хэсгийг багасгаад эхний хоёр шаардлагыг дэмжээд явж байгаа, үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гагцхүү ажиллаж байсан асуудалтай холбоотой нэгэнт тушаал гараагүй болохоороо цалин хөлс олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан учраас энэ талаар тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзлээ. Гуравдагч этгээдийн хувьд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд тайлбар ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэдгээр гурван үндэслэлээр тайлбарласан байдаг. Үүнд нэгдүгээрт Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар би тухайн орон тоонд ажиллах ёстой гэжээ. Үүний агуулгыг шинээр хүүхэд төрүүлсэн нялх хүүхэдтэй, дээр дурдсан утгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д зааснаар ажлын байр хадгалагдах ёстой, цаашид хүүхэд нь 3 нас хүртэл ажиллах эрхтэй мэтээр тайлбарласан байна. Хоёрдугаарт, Д.А нь төрийн албаны шалгалт өгсөн нь үнэн эсэхийг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтаас үзэхэд сонгон шалгаруулалт явуулсан талаарх зар, мөн нөөцийн бүртгэл байхгүй байсан. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хууль бусаар, нууц хэлбэрээр сонгон шалгаруулалт явуулсан. Гуравдугаарт нэхэмжлэгч бол хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болох ёстой гэдэг байдлаар тайлбарлажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзэхэд маргаан бүхий орон тоо бол сул орон тоо болох нь тогтоогдож байна. Үүнд аль нэг тал маргаагүй, сул орон тоог хэрхэн нөхөх вэ гэдэг асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд дэлгэрэнгүй заасан, үүний дагуу хариуцагч байгууллага болох Нийгмийн даатгалын хэлтэс 2016 оны 07 дугаар сарын 18-ний өдөр 212 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд захиалга ирүүлсэн. Өөрөөр хэлбэл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулаад өгнө үү гэсэн агуулгатай байна. Төрийн албаны салбар зөвлөл тухайн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар олон нийтэд зарлаж, салбар зөвлөлийн албан ёсны цахим хуудас болох csc.gov.mn сайтаар зарлаж сонгон шалгаруулалт явуулсан. Тухайн үед нэхэмжлэгчээс өөр хэн нэгэн иргэн хүсэлт гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар Д.А нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн, энэхүү жагсаалтаас үзэхэд нэхэмжлэгч 70.16 оноогоор 5 дугаар байранд орж, тэнцсэн. Иймээс Д.Аыг нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол гарсан. 2016 оны 04 дүгээр сараас хойш сул орон тоо гарсан үеэс эхлэн нэхэмжлэгч удаа дараа тухайн сул орон тоонд ажиллах сонирхолтой байгаагаа ажил олгогчид илэрхийлсэн, мөн 2016 оны 07 дугаар сард энэхүү маргаантай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл хариуцагч бол уг сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан болон бусад хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу сонгон шалгаруулалт өгөөгүй, хуулийн шаардлага хангаагүй иргэн Х.Ж томилж, түүнийг чөлөөлж болохгүй, нэгэнт УИХ-ын гишүүн А.Б гэдэг хүн албан тоот явуулсан учраас томилсон, дээд шатны байгууллагын шаардлагын дагуу ажиллуулж байна гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа нь буруу юм. Өнөөдрийн байдлаар тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Ш нь ажлаасаа чөлөөлөгдсөнөөр иргэн хүний хувиар шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөөд явж байгаа боловч тухайн үед ажил олгогчийн хувьд хууль бус томилгоо хийсэн гэж үзэж байна. Учир нь, төрийн жинхэнэ албанд Төрийн албаны тухай хуульд заасан болзол, журмын дагуу томилогдоогүй хүн ажиллаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал бөгөөд гуравдагч этгээдийн гурван нас хүрээгүй хүүхэдтэй гэх үндэслэлээр цаашид энэ орон тоонд ажиллана гэсэн утгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан баталгааг эдэлнэ гэж үзэж байгаа бол тухайн албан тушаалтан эхлээд Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоонд бүр томилогдсон, дараа нь хүүхэдтэй болсны дараа ажлаас халсан бол энэхүү баталгааг эдлэхээр хуулиар зохицуулсан байна. Түүнээс биш хууль бусаар томилогдсон тохиолдолд хуульд заасан баталгааг эдэлнэ гэж маргаж байгаа нь буруу зүйл юм. Үүнийг шүүгчээс анхаарч үзэхийг хүсч байна. Хариуцагч талаас нэхэмжлэгч төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтөгсөн, түүнийг нөөцөөс нэр дэвшүүлсэн болон бусад асуудлын талаар маргаагүй. Нэхэмжлэгчийн нэрийг дэвшүүлсэн салбар зөвлөлийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа нөхцөлд маргаан бүхий орон тоонд томилогдох ёстой. Гэтэл хариуцагч бол эс үйлдэхгүйгээр томилохгүй байгааг хууль бус гэж үзнэ. Иймээс нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага болох нэхэмжлэгчийг томилохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоох, хоёрдугаарт тухайн орон тоонд нэхэмжлэгч Д.Аыг томилохыг даалгах шийдвэр гаргуулахыг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй учраас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн зохих заалт мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмын асуудлыг баримтлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Гуравдагч этгээдийн тайлбарын хүрээнд өмгөөллийн үгээ явуулсан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцээд нөөцөд бүртгэгдсэн нь буруу, түүний нэрийг дэвшүүлсэн тогтоол зөрчилтэй байна гэж шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тайлбарлаж байгаа нь өөр буруу гэж хэлмээр байна. Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч энэ эрхээ эдлээд зохих журмын дагуу Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, 33 дугаар зүйлд заасан шаардлага буюу төрийн албан тушаал эрхлэх болзол, журмыг хангаснаар ажиллах ёстой. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг тайлбарлаж байна. Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ гэж заасан.Х.Ж бол төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй, нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол байхгүй, хуульд заасан болзол, шаардлагыг хангахгүй байгаа хүн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, баталгаагаар хангагдана гэж яригдах ёсгүй. Салбар зөвлөлийн 2016 оны 11 дугаартай нэхэмжлэгчийг нөөцөд бүртгэх тухай тогтоол байгаа. Иргэнийг нөөцөд Төрийн албаны салбар зөвлөл бүртгэх ёстой юу, Төрийн албаны төв зөвлөл батлах ёстой юм уу гэдэгт иргэний буруу байхгүй. Нөөцөд бүртгүүлсэн уг тогтоолыг үндэслээд нэр дэвшүүлсэн нь өөрөө үндэслэлтэй юу, үгүй юу гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанаар ярьж байгаа нь илүү гэж бодож байна. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудал шийдэгдэх ёстой. Үнэхээр гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаад Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулахаар орж ирсэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь энэ шүүх хуралдаанд оролцож хариулт өгөх ёстой байсан юм. Захиргааны хэргийн шүүхэд онцлог байгаа, хэргийг нотлох үүргийг хүлээх ёстой, бид хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцэх ёстой. Хэрэгт авагдсан салбар зөвлөлийн 2016 оны 11, 37 дугаар тогтоолууд маргаан бүхий акт болж хувирсан. Энэ нь хуульд нийцсэн юм уу, нийцээгүй юм уу гэдэгт маргаж байгаа нь өөрөө хэр үндэслэлтэй юм бэ, гуравдагч этгээд энэ шаардлагыг гаргаж тогтоолыг хүчингүй болгох талаар маргах боломжтой байсан. Түүнээс биш эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоолгохын тулд тогтоол хуульд нийцсэн нийцээгүй гэдэг асуудлыг хөндөж байгаа нь буруу гэж үзэж байна. Салбар зөвлөл нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаан хийхдээ процессын алдаа гаргасан гэдэг асуудал байна. Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан агуулгаараа бол даргын эзгүйд бусад гишүүд нь орлох заалттай байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тогтоолд салбар зөвлөлийн дарга Т.М гарын үсэг зураагүй гэдэг асуудлаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс маргасан, мөн бусад гишүүд гарын үсэг зурах эрх бий юу гэсэн асуудал давхар хөндөгдсөн .Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд салбар зөвлөлийн дарга Т.М нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон байна. Ингээд Төрийн албаны салбар зөвлөлийн даргын эзгүйд бусад гишүүдийн аль нэг нь хуралдааныг даргалж, тогтоолд гарын үсэг зурж болно гэдэг нь гэрч салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Н мэдүүлгээр нотлогдож байгаа. Нөгөө талаар Төрийн албаны зөвлөлийн 128 дугаар тогтоолоор батлагдсан журам байдаг. Энэхүү журмын 2 дугаар зүйлд салбар зөвлөлийн эрх, үүргийн талаар заасан, 2.3.4-д Салбар зөвлөлийн дарга эзгүй байх үедээ салбар зөвлөлийн гишүүдийн аль нэгээр түр орлон гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг. Мөн 4 дүгээр зүйлд Салбар зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт гэсэн гарчигтай заалтын 4.4.3 дахь хэсэгт хуралдаанд салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах эрхтэй оролцох бөгөөд асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, хуралдаанаас гарсан шийдвэр буюу тогтоолд салбар зөвлөлийн дарга, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн гарын үсэг зурна гэж зохицуулсан бол мөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.6-д хуралдааныг зөвлөлийн дарга, түүний эзгүйд түр орлон гүйцэтгэж байгаа гишүүн даргална гэж заасан байгаа. Үүнээс үзвэл маргаан бүхий тогтоол болох Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар тогтоол хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байна гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн санал дэвшүүлж байна гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа, мөн хариуцагч талаас шүүх хуралдааны явцад болон шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг мөн нэхэмжлэгч хууль ёсны шаардлага тавьсан эсэх талаар тайлбар дүгнэлтээ гаргасан. Гэтэл хариуцагчийн хүлээн зөвшөөрснөөр энэ хэрэг шийдэгдэхгүй талаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тайлбар гаргаж байгаа. Д.Аы хувьд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хууль ёсны хүчин төгөлдөр тогтоолын дагуу нэр дэвшсэн, харин хариуцагчийн зүгээс тухайн хугацаандаа уг тогтоолыг биелүүлээгүй. Шүүх хуралдааны явцад болон нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч маргаан бүхий орон тоонд хууль бусаар ажиллаж байсан гуравдагч этгээдийн эрх, ашиг зөрчигдөж болзошгүй гэдэг үүднээс өнөөдрийн шүүх хуралдаан хийгдэж байгаа. Гуравдагч этгээд гэдэг асуудалд бид хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Х.Ж гэдэг хүн нь гуравдагч этгээд мөн үү, гуравдагч этгээдийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж чадах уу гэдэгт тайлбар гаргах нь зүйтэй гэж бодож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт гуравдагч этгээд гэж хэнийг хэлэх вэ гэдэг ойлголтыг тодорхой тусгаж өгсөн. Үүнд нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэж тодорхойлж өгсөн ба Х.Ж хувьд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар төрийн албанд анхнаасаа хууль бусаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдсон. Нэгэнт хууль бусаар төрийн албыг эрхэлж байсан хүний хувьд гуравдагч этгээдийн эрх, үүргийг эдлэх үү, үгүй үү гэдэг нь эргэлзэлтэй. Үнэхээр хууль ёсны дагуу ажиллаж байгаа хүний хууль ёсны эрх ашиг сонирхол яригддаг болохоос биш хууль бусаар ажиллаж байгаа хүний эрх, ашиг яригдах ёсгүй. Мөн гуравдагч этгээд бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдэлмээр байна гэж шүүхэд хариу тайлбараа ирүүлсэн байдаг. Гэвч Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу томилогдож, хууль ёсны дагуу ажиллаж байсан нөхцөлд хуульд заасан эрхээ хамгаалуулах болохоос анхнаасаа хууль бусаар ажиллаж байсан хүний хувьд дээрх эрхийг эдлэх тухай ойлголт байхгүй гэж үзсэн А.С өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс нэхэмжлэгч Д.Аы нэрийг дэвшүүлсэн тогтоолын талаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлэх юм шиг байна. Жишээлбэл тогтоолд өөр хүн гарын үсэг зурсан мэтээр, мөн тогтоолыг гаргахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн, зар өгөөгүй зэргээр маргаж байна. Энэхүү шүүх хуралдаан бол зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын дагуу явагдах ёстой гэж бодож байгаа. Бидний нэхэмжлэлийн шаардлага маань маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн орон тоонд томилохыг даалгах шийдвэр гаргуулах гэсэн агуулгатай ба энэ шаардлагын хүрээнд энэ шүүх хуралдаан явагдах ёстой болохоос Д.Аыг нэрийг дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгох тухай аль нэг талаас шаардлага гаргаагүй, нэхэмжлэгчийн тайлбараас гадуурх тайлбарыг өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэх ёсгүй гэж бодож байна. Мөн гуравдагч этгээд Х.Ж хувьд бол төрийн албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэхүү орон тоог сул орон тоо гэж үзэх үндэслэлтэй, учир нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 4 дүгээр хэсэгт хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ гэж тайлбарласан байдаг. Үүний дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс тогтоол гарган нөөцөд бүртгэлтэй байгаа Д.Аыг нэрийг дэвшүүлсэн байхад хариуцагч биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Төрийн албаны зөвлөлийн дээд, доод байгууллагын хоорондох зөрчилдөөнөөс болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй, нөгөө талаараа нэр дэвшүүлсэн тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн дахин сонгон шалгаруулалт явуулах ёстой гэсэн тайлбарт холбогдуулан хэлэхэд, Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар тогтоол хүчингүй болсон тохиолдолд дахин сонгон шалгаруулалт явагдах ёстой. Нөгөөтэйгүүр дахин сонгон шалгаруулалт явагдсан ч гуравдагч этгээд сонгон шалгаруулалтад орох эрхгүй, багш мэргэжилтэй хүн тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй болно. Иймээс эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гуравдагч этгээд болох ёстой гэсэн үндэслэлээр хандаж байгаа нь учир дутагдалтай. Эрх бүхий байгууллагаас гуравдагч этгээдийн нэрийг дэвшүүлсэн тогтоол гаргаагүй, Х.Ж нь маргаан бүхий албан тушаалд хууль ёсны дагуу томилогдон ажиллаж байгаа, миний эрх ашгийг хамгаалах ёстой гэдэг боловч нэгэнт төрийн жинхэнэ албанд томилуулахаар нэр дэвшүүлэх эрх нь зөвхөн Төрийн албаны зөвлөлд байдаг. Эцэст нь дүгнэж хэлэхэд салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоолд зөрчил байгааг бид мэдлээ, Х.З өмгөөлөгч бас дэлгэрэнгүй ярьж өглөө. Гэтэл үүнд шалгалт өгсөн иргэн Д.Аы нэг ч буруутай үйлдэл, дутагдал байгаагүй, энэ нь дандаа төрийн эрх бүхий байгууллага, ажилтнуудын алдаанууд гэж үзэж байна, үүнээс болж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөх ёсгүй. Төрийн эрх бүхий байгууллага хуулийн дагуу ажиллаад, хуулийн дагуу нэр дэвшүүлсэн бол энэ хүн нэр дэвших эрхтэй байсан. Төрийн албаны шалгалтад тэнцсэн, өргөдлөө гаргасан, нэхэмжлэгчээс өөр өрсөлдөх хүн байгаагүй гэв. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Иргэн Х.Ж шүүхээс гарсан захирамжийн дагуу тухайн хэрэгт бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа ба уг захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа нөхцөлд Х.Ж гуравдагч этгээд биш гэж үзэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал болно. Учир нь Х.Ж гуравдагч этгээдээр татан оролцуулсан Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа. Иймээс өнөөдрийн шүүх хуралдаанд түүнийг гуравдагч этгээд биш гэж дуугарах эрх хэнд ч байхгүй. Гуравдагч этгээд Х.Ж ямар эрх ашиг зөрчигдсөн талаар товч тайлбарлавал, тухайн үеийн нэршлээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг үндэслэн Х.Ж Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд туршилтын журмаар томилсон байдаг. Ингээд томилогдон ажиллаж байгаад ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 тоот тушаалаар жирэмсний амралт эдэлж байгаа юм. Х.Ж тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэдгийг хэлэхээс илүүтэйгээр нэхэмжлэгч Д.А нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангах уу гэдгийг судлан тайлбар хийх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалтай танилцаж байхад нэхэмжлэгч Д.А нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад оролцоод 60-аас дээш оноо авч тэнцсэн нь тогтоогдсон. Энэхүү сонгон шалгаруулалт бол Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд зарлагдсан гэдгийг дурьдах нь зүйтэй байна. Тухайн сонгон шалгаруулалтын үр дүнгээр Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нөөцөд бүртгүүлэхээр салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд тайлбарлахдаа миний бие Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот нэр дэвшүүлэх тухай тогтоолын үндсэн дээр тухайн албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа гэж хэлсэн. Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай 37 дугаар тогтоол өөрөө хууль ёсны эрхийн акт мөн үү гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх нь нэн тэргүүний асуудал болж байна. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот тогтоол гаргахын өмнө Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд ажил олгогч байгууллагын захиалгын дагуу нэг бол сонгон шалгаруулалт явуулах эсхүл нөөцөөс нөхөн бүрдүүлэх эсэх асуудлын талаар дүгнэлт хийх учиртай. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөл 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаарх 07 тоот хурлын тэмдэглэлийг хэргийн материалд хавсаргасан байна. Уг нотлох баримтыг шүүх хуралдааны явцад танилцуулсан, үүнд тухайн хуралдаанд салбар зөвлөлийн гишүүд Х.М , С.Е, Ө.Тнарийн бичгийн дарга Х.Н нарын 4 хүн оролцсон байна. Энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа. Сул орон тоог нөөцөөс бүрдүүлэх тухай асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-аар зохицуулсан бөгөөд энэ нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Уг журмаар бол төрийн жинхэнэ албанд анх орох нөөцийн сан гэдгийг 4 бүрэлдэхүүн хэсэгт хувааж үздэг. Нэхэмжлэгч Д.Аы хувьд 2.1.2-т төрийн төв байгууллагуудын болон нутгийн захиргааны байгууллагын санал, захиалгыг харгалзан тусгайлан зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц-д гэж заасны дагуу уг нөөцийн санд хамаарагдсан байх учиртай. Ингэхэд Д.А энэ журмын 2.1.2-т заасан нөөцийн санд бүртгэгдсэн үү гэдэг асуудлыг бид харах хэрэгтэй. Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 3.3.1-д энэхүү журмын 2.1.1, 2.1.2 болон 2.1.3-т заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэх тухай төрийн албаны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш гэж дурдаад, энэ журмын 3.3.3-т энэхүү журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3 болон 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн тухай томилох эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш тус тус ажлын 3 хоногт багтаан нөөцийн бүртгэлд тэмдэглэл хийнэ гэж заасан байгаа. Үүнээс үзэхэд Д.Аыг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд байхгүй гэж үзэж болно. Учир нь 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын энэхүү заалтын дагуу тухайн хугацаанд Д.Аыг нөөцөд бүртгэсэн Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гараагүй гэдгийг онцлох нь зүйтэй байна. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Дараагийн асуудал бол нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудал байна. Юуны өмнө ажил олгогч захиалгаа ирүүлсэн байдаг ба энэхүү захиалгаа ирүүлэхдээ юуг зөрчсөн бэ гэвэл, Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар хэсэгт ажил олгогч сул орон тооны талаар нөөцийн санд захиалга ирүүлэх үндэслэл, журмын талаар зохицуулсан байгаа. Уг журмын 5 дугаар хэсгийн 5.3.4-т зааснаар буюу энэхүү журмын 5.1-д заасны дагуу албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлсэн тухай баримт-ыг өмнөх дарга нь байсан С.Ш байна уу, эсхүл одоогийн дарга Х.Өсерхан байсан эсэхээс үл хамаараад сул орон тоог нийтэд зарлах үүрэг нь ажил олгогчид байдаг. Дараагийн асуудал бол Төрийн албаны салбар зөвлөл нь нэр дэвшүүлэхдээ Төрийн албаны тухай хууль болон нөөц бүрдүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын холбогдох хэсгийг ноцтой зөрчсөн байдаг. Ноцтой зөрчсөн асуудлын талаар товч дурдвал, нэр дэвшүүлэх тухай тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-ыг баримталсан байгаа, энэ бол хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үйлдэл гэж үзэж болно. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид мэргэшлийн шалгалт гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж зааснаас үзвэл Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад тухайн сонгон шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн хүнийг нэрийг дэвшүүлэх ёстой. Харин сул орон тоог нөөцөөс нөхөн бүрдүүлсэн салбар зөвлөлийн тогтоолд хуулийн энэ заалтыг баримталсан нь буруу гэж үзнэ. Хэрвээ Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог нөөцөөс нөхөх буюу нөөцөд бүртгэлтэй гэх Д.Аы нэрийг дэвшүүлбэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг баримталсан байвал зохино. Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор баталсан журмыг Төрийн албаны салбар зөвлөл дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна. Энэ журмын 6.2.2-ыг баримталсан байх бөгөөд үүнд энэхүү журмын 2.1.1-2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд байгаа болон мөн журмын 2.2.1-2.2.4-т заасан төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг Төрийн албаны зөвлөлийн дарга болон орон тооны гишүүд, салбар зөвлөлд түүний дарга, нарийн бичгийн дарга болон 3-аас доошгүй бусад гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хэлэлцэж, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцсэн 07 дугаар хуралдаанд салбар зөвлөлийн дарга оролцоогүй. Өөрөөр хэлбэл тухайн үед Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар Т.М ажиллаж байсан бөгөөд Т.М өөрөө оролцоогүй байна. Хуралдааныг тус салбар зөвлөлийн гишүүн Х.М даргалсан байдаг. Тэгвэл нөөц бүрдүүлэх тухай журмын 6.2.2-т зааснаар бол салбар зөвлөл 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад уг хуралдаанд 4 хүн оролцсон ба дарга нь мөн оролцоогүй. Төрийн албаны салбар зөвлөл 5 гишүүний бүрэлдэхүүнтэй асуудал шийдвэрлэх талаар зохицуулсан нь зүгээр нэг санамсаргүй асуудал биш, харин 5-ын тоо бол сондгой тоо, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар аливаа асуудлыг шийдвэрлэх, санал тэнцэхгүй байх үүднээс гаргасан сондгой тоо гэж үзэж болно. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх асуудал хэлэлцсэнхуралдаанд 4 хүн оролцсон, мөн дарга нь оролцоогүй нарийн бичгийн даргаас гадна 3 гишүүн оролцсон нь 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 6.2.2-ыг ноцтой зөрчсөн үйлдэл байна. Иймээс Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай 37 дугаар тогтоол нь эрх зүйн чадамжгүй, хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Тийм учраас нэхэмжлэгч Төрийн албаны салбар зөвлөлийн 37 тоот тогтоолыг үндэслэл болгоод түүнийг Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд томилохыг ажил олгогчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ. Энэхүү маргаан бүхий орон тоог сул орон тоо гэж үзвэл Төрийн албаны тухай хууль болон 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын холбогдох зүйл, заалтын дагуу дахин сонгон шалгаруулалт явуулах учиртай. Үүнийг хоёр үндэслэлээр тайлбарламаар байна. Нэгдүгээрт, Төрийн албаны салбар зөвлөл тухайн сул орон тоог зохих журмын дагуу нийтэд зарлаж, салбар зөвлөл байрлаж байгаа байгууллагын самбарт байрлуулсан, мөн салбар зөвлөлийн цахим хуудсанд байрлуулсан гэж нэг бичгийн баримтыг хэрэгт хавсаргасан байна. Төрийн албаны тухай хуульд сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах асуудлыг нийтэд зарлах талаар нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэж заасан бөгөөд салбар зөвлөлийн цахим хуудаст байршуулсныг нийтэд зарласан гэж үзэх боломжгүй байна. Тэр бол тухайн байгууллагын цахим хуудас юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл байрлаж байгаа байгууллагын самбарт байршуулсан нь нийтэд зарлаж байгаа хэлбэр биш. Нөгөө талаар бол ажил олгогч байгууллага өөрөө нийтэд зарлах үүрэгтэй байсан. Ийм учраас тухайн сул орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарлах учиртай гэж үзэж байна. Нэгэнт Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 37 тоот тогтоол бол холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гаргасан эрхийн акт учраас үүнийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэх, үүгээр Д.Аы нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Тэгвэл энэ асуудалд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа, Захиргааны ерөнхий хуулийг авч үзвэл энэ хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг тогтоосон бөгөөд 3.2-д Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ гэж заасан. Тэгвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийн талаар зохицуулсан ба 47.2-д Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж зааснаар Төрийн албаны салбар зөвлөлийн 37 дугаар тогтоол бол эрх зүйн чадамжгүй хууль зөрчиж гарсан учраас үүнийг Захиргааны ерөнхий хуулийг 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар эрх зүйн үйлчлэлгүй акт гэж үзнэ. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар шүүх хүчингүй болгох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гуравдагч этгээдээр оролцож байгаа Х.Жийн эрх зөрчигдөөгүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан. Х.Ж нь маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллаж байсан, дараа нь жирэмсний амралт аваад ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан үндэслэлээр жирэмсний амралт эдлээд явж байна. Ийм учраас тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээтэй, хөдөлмөрийн харилцаатай болох нь бүрэн нотлогдож байгаа. Х.Ж Төрийн албаны тухай хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчид тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар хөндөж байгаа хэдий боловч Х.Ж нь төрийн жинхэнэ албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангах эсэх асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх асуудал биш тэр бол төрийн албаны салбар зөвлөл эсхүл ажил олгогч байгууллагын шийдвэрлэх асуудал юм. Х.Жийн тайлбарыг би уншиж танилцахад Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийг эдлэх ёстой гэсэн агуулгаар бичсэн байна лээ. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж тодорхой заасан, тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд халахыг хориглосон заалттай. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар түүний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа асуудал бас байна. Хэрэв ямар нэгэн байдлаар ажлаасаа чөлөөлөгдөх, өөрчлөгдөх асуудалд тухайн байгууллага өөр ажлын байраар хангаж өгөх үүрэгтэй байна. Ийм учраас эцсийн эцэст нэг хүний эрх ашгийг шийдвэрлэхээс илүүтэйгээр Захиргааны хэргийн шүүх бол ялангуяа хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэн зөв судлан байж шийдвэр гаргах учиртай бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот тогтоол буюу эрх зүйн чадамжгүй актаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломж алга байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Шаардлагатай бол тухайн орон тоонд ажил олгогч болон Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй. Тухайн үед бол салбар зөвлөлийн дарга Т.М нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Гэхдээ Т.М нь уг албан тушаалын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн боловч Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөгүй, эрх хэмжээ нь хэвээр байсан, энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс ямар нэгэн эрхийн акт гараагүй болно. Төрийн албаны салбар зөвлөлийн даргыг аймгийн Засаг дарга, томилж, чөлөөлөхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга томилж, чөлөөлөх хуулийн зохицуулалттай. Ийм учраас тухайн хуралдаанд Т.М оролцох боломжтой байсан юм. Үүнээс гадна Төрийн албаны салбар зөвлөлд 10 хэдэн гишүүн байсан боловч тэдгээр гишүүдээс оролцуулан 5 гишүүнтэйгээр хуралдаан хийх боломжтой байсан. Мөн нэхэмжлэгч тал нөөцөөс нэр дэвшүүлсэн гэж байгаа боловч нөөцөөс нэр дэвшүүлэх журмыг Төрийн албаны салбар зөвлөл бас зөрчсөн. Нөөцөөс нэр дэвшүүлэхээр бол УИХ-ын 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын 33 дугаар зүйлийн б-д зааснаар /энэ журмын 9-ийн "б", "в", "г", 10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг дэвшүүлнэ гэсний дагуу нөөцөөс нөхөхдөө заавал 2-оос доошгүй иргэний нэрийг дэвшүүлээд үүнээс ажил олгогч аль нэг иргэнийг сонгож авах эсэх асуудлыг өөрөө шийдвэрлэх эрхтэй. Түүнээс биш заавал энэ хүнийг томилох ёстой гэж Төрийн албаны салбар зөвлөл ажил олгогчид тулгах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.А нь анх тус шүүхэд түүнийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Б сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилоогүй тус хэлтсийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ззасан эрхийн дагуу бичгээр хүсэлт гаргаж,[1] ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан иргэн Х.Д нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр уг албан тушаалаас хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/04 дүгээр тушаалаар[2] чөлөөлөгдөж ажлын байрны сул орон тоо гарснаар томилох эрх бүхий этгээдээс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай албан бичгээр[3] Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж, тус ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж өгөхийг хүсэж, захиалга ирүүлжээ. Төрийн жинхэнэ албаны сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас ...сонгон шалгаруулах замаар нөхөх бөгөөд эдгээр албан хаагчдаас нөхөх боломжгүй тохиолдолд энэ хуулийн 17.4-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авахаар, 17.8-д ...төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтоохоор тус тус заасан. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь[4] томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн захиалгыг үндэслэн Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нөөцөөс[5] нөхөхөөр нийтэд зарлаж, үүний дагуу нэхэмжлэгч Д.Ааас өөр хүн бүртгүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх тухай зар[6], Нийгмийн даатгалын хэлтсийн Б сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд бүртгүүлсэн иргэдийн жагсаалт[7], гэрч Х.Нурханатын мэдүүлэг[8] зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д.А өмнө нь Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу явагдсан Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцснээр салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр тогтоолоор[9]түүнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн байх ба журмын 41 дүгээр зүйлд удирдах албан тушаалтны шалгалтад тэнцсэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэнийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгснөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Д.Аыг Төрийн албаны тухай хуулийн 17.3-т заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, төрийн жинхэнэ албанд тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн гэж үзэхээр байна. Улмаар салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Д.Аыг нөөцөөс нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг маргаан бүхий албан тушаалын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан гэж үзснээр, нөөцөд байгаа иргэдээс уг албан тушаалд нэр дэвшүүлэх хүсэлтээ ирүүлсэн ганц хүн байсны хувьд нэхэмжлэгчийг холбогдох байгууллагын захиалгынх нь дагуу уг ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэж, энэ талаар 37 дугаартай тогтоол гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар 17.4, 17.8-д зааснаар батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын[10] Зургаагийн 6.2.2-т заасан төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг ... тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх зохицуулалттай нийцсэн гэж үзлээ. Төрийн албаны тухай хуулийн 17.6-д зааснаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь ...мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргаж баталгаажуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилуулахаар салбар зөвлөлөөс дээрх байдлаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн байхад 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи хугацаанд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаас түүнийг Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчимыг, 17.2-т зааснаар нэхэмжлэгчийн ...төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг, 17.6-д заасан маргаан бүхий албан тушаалд томилох үүргээ зөрчсөн хууль бус болохыг тогтоож, Д.Аыг Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг томилох эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэлээ. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн нөөцөөс нэр дэвшсэн эрхтэй холбогдуулж гаргасан маргааныг шүүхээс дараах байдлаар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Үүнд нэгдүгээрт, нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр тогтоолыг эрх хэмжээгүй этгээдээс гаргасан, нөөцөд бүртгэх шийдвэрийг Төрийн албаны зөвлөл гаргах талаарх холбогдох журмыг зөрчсөн гэх маргааны хувьд Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын нэр дэвшүүлэх асуудлыг зохицуулсан Ес дүгээр хэсгийн 32-т салбар зөвлөл нь ...иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргахаар зохицуулагдсан тул нэхэмжлэгч Д.А нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал болох Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад орж, тэнцсэнээр түүнийг нөөцөд бүртгэсэн салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр тогтоол нь журмын дээрх заалтад нийцсэн байна. Хоёрдугаарт, энэхүү журмын Ес дүгээр хэсгийн 33-ийн б-д зааснаар ... 2-оос доошгүй хүний нэрийг дэвшүүлээгүй, салбар зөвлөл нь нэг хүний буюу Д.Аы нэрийг томилуулахаар нэр дэвшүүлж, ажил олгогчид тулгах эрхгүй гэх маргааны хувьд, журмын дээрх зохицуулалт нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тохиолдолд хамааралтай бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нөөцөөс нэр дэвшүүлэх тохиолдолд хамааралгүй юм. Түүнчлэн Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын Зургаагийн 6.2.2-т зааснаар ...төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс ...нэг иргэнийг холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхээр зохицуулагдсныг дурьдах нь зүйтэй. Гуравдугаарт, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын Зургаагийн 6.2.2-т .. төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлыг салбар зөвлөлд түүний дарга, нарийн бичгийн дарга болон 3-аас доошгүй бусад гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж хэлэлцэхээр зохицуулагдсан боловч маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэхэмжлэгчийг нэр дэвшүүлж шийдвэрлэсэн салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд 3-аас доошгүй салбар зөвлөлийн гишүүн болон нарийн бичгийн дарга оролцсон, харин 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр салбар зөвлөлийн дарга Т.М нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тохиолдолд түүнийг салбар зөвлөлийн даргын эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй гэж үзэх боломжгүй юм. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийнбүрэлдэхүүний нийтлэг жишгийг батлах тухай журамд зааснаар салбар зөвлөлийн дарга нь Засаг даргын Тамгын газрын дарга байх бөгөөд уг албан тушаалтай нь холбогдуулж Т.Мг Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргаар томилсон байх учир түүнийг салбар зөвлөлийн даргаар томилсон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 141 дүгээр тогтоолын холбогдох хэсэг хүчингүй болж, өөрчлөгдөөгүй боловч, дээрх байдлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн нөхцөлд Т.Мг салбар зөвлөлийн даргын эрх хэмжээг эдлэх эрхтэй этгээд гэж үзэхгүй юм. Томилох эрх бүхий этгээдийн захиалгын дагуу нөөцөөс нэр дэвшүүлэх асуудлыг холбогдох хууль, журамд зааснаар салбар зөвлөл хариуцаж зохион байгуулах бөгөөд салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд даргын оронд өөр гишүүнийг оролцуулаагүй, эсвэл бүрэлдэхүүн дутуу хуралдсан гэх асуудалд иргэний буруу байхгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж дүгнэлээ. Гуравдагч этгээд Х.Жийн хувьд маргаан бүхий албан тушаалд анх томилох эрх бүхий этгээдийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үндэслэлээр туршилтын хугацаагаар томилогдсон гэх боловч мөн энэхүү журмаар томилон ажиллуулах иргэн нь хуулийн 18.2-т заасны дагуу батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршитын хугацаа хэрэглэх болзол, журам[11]-ын 2-т зааснаар төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн байх шаардлагатай юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд Х.Жадыра нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байх тул тухайн албан тушаалд түүнийг хууль, журмын дагуу томилогдсон гэх үзэхээргүй байна. Иймд гуравдагч этгээд Х.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай байгаа тохиолдолд 35.1-д зааснаар ажил, албан тушаал хэвээр хадгалагдах, 36 дугаар зүйлийн 36.1.3-т зааснаар амралтын хугацаа дуусмагч ажил олгогч урьд эрхэлж байсан албан тушаалд ажилтныг авах үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн боловч хуулийн энэхүү зохицуулалт нь гуравдагч этгээд Х.Жадыра нь маргаан бүхий орон тоонд дээрх байдлаар хууль бусаар томилогдсон тохиолдолд үл хамаарахыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2016 оны 37 дугаар тогтоолыг 2016 оны 11 дүгээр сард хүлээн авч, 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдснөөр Д.Аы томилгоотой холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй талаар тухайн үед аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Ш нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх замаар мэдэгдсэн ба нэхэмжлэгчээс энэ талаар салбар зөвлөлд гаргасан гомдлын хариуг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авч[12] 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Иймд энэ талаарх гуравдагч этгээдийн маргааныг үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.4, 17.6, 17.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Аыг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн Б сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилоогүй тус хэлтсийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд нэхэмжлэгч Д.Аыг томилохыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийнтөлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдахгомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА [1] Хэргийн 60-61 дүгээр хуудас [2] Хэргийн хуудас [3] Хэргийн хуудас [4] Цаашид салбар зөвлөл гэж тусгагдсан [5] Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц [6] Хэргийн 19 дүгээр хуудас [7] Хэргийн 50 дугаар хуудас [8] Хэргийн 79 дүгээр хуудас [9] Хэргийн 48-49 дүгээр хуудас [10] Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралт [11] Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолын хавсралт [12] Хэргийн 5 дугаар хуудас