Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2017/00022

 


Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаарНэхэмжлэгч: Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Х.Е нэхэмжлэлтэй,Хариуцагч: Баян-Өлгий аймгийн аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад тус тус холбогдох,Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дүгээр захирамжийг, мөн аймгийн Газрын харилцаа, хот, байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 тушаалыг тус тус хүчингүй болгож, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 2017 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэл 6 сар 7 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С , хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, гуравдагч этгээд Г.М, түүний өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:Нэхэмжлэгч Х.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Х.Е намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн "Х.Еыг ажлаас чөлөөлөх тухай" Б\21 дүгээр тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч өөрийн зөрчигдсөн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.1.Х.Е би Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтад орж, тэнцэн төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, тухайн албан тушаалын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагуудыг ханган улмаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн "Нэр дэвшүүлэх тухай" 29 дүгээр тогтоолоор Ц чөлөөт бүсийн захирагчийн албаны Ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт, архитектур төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр Ц Чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн "X.Еыг ажилд томилох тухай" № Б/2 дугаар тушаалаар томилогдсон юм. Үүний дараа Ц Чөлөөт бүсийн захиргаа Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын захиргаа хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн "Х.Еыг шилжүүлэн томилох тухай" № Б\16 дугаар тушаалаар Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22 1-т заасныг үндэслэн Ц чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан намайг албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд томилсон юм. Ингээд би маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн томилогдсон учраас төрийн жинхэнэ албан хаагч юм.2. Х.Е намайг анх уг албан тушаалд томилоход Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б\16 дугаар тушаал гарсан юм. Би тушаал гаргахэрх бүхий этгээд биш, хариуцагчаас миний ажиллаж байсан орон тоог аймгийн Засаг дарга томилох ёстой учир хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа асуудлыг би хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Би тухайн үед Хот байгуулалтын тухай хуулиар албан тушаалд томилогдох ёстой гэдгийг мэдээгүй байсан, мэдэх боломж ч байхгүй байсан юм. Хэрэв ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа байсан бол ажил олгогчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг ажилтан би хариуцах ёсгүй гэж бодож байна.3. Газрын харилцаа, геодези, зураг зүйн зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн "Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай" Б\65 дугаартушаалын хавсралтын 13-т "Хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектур" гэсэн орон тоог баталсан юм, БӨГХ газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталсан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.3.6-т "Байгууллагын бүтцийн нэгжүүдийн орон тоог дарга тушаалаар баталж, мөн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, төрийн үйлчилгээний болон гэрээт ажилчид ажилтнуудыг ажилд томилж, чөлөөлнө" гэсэн тушаалууд хүчинтэй байна. Энэ нь миний ажиллаж байсан архитекторын албан тушаалын томилгоо хууль ёсны болохыг нотолж байна.4. Ажил олгогч нь Х.Е намайг үүрэгт ажлаас чөлөөлөхөд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2,13.3-т заасан үйл ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 1-15, 1 8-т заасан миний хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломжоор хангаагүй байхад гэнэт ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 13.1, 13.2, 13.3, 15.1.1-15.1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.5 Х.Е би тухайн албан тушаалд томилогдсоноос хойш өдий хүртэл сахилгын зөрчил гаргаагүй, төрийн ажлыг цалгардуулаагүй, ажлын хариуцлага алдаагүй, эрхэлсэн ажилдаа чин шударгаар зүтгэж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ирсэн юм.6. Ажил олгогч нь Х.Е намайг үүрэгт ажлаас чөлөөлж мэдэгдэх хуудас урьдчилан өгөөгүй, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй байна.Эцэст Х.Е намайг үүрэгт ажлаас гэнэт чөлөөлж байгаа ажил олгогчийн үйлдэл нь намайг намын үзэл бодлын хувьд хавчин гадуурхаж буй асуудал гэж үзэж байна. Учир нь, миний аав Х.Х нь тус аймагт Монголын Ардчилсан холбоог анхлан үүсгэн байгуулагч ба одоо Монголын Ардчилсан холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын даргын сонгуульт ажилтай. Ардчилсан үзэлтэй хүн юм. Харин би ямар нэгэн намын гишүүн бус, төрийн захиргааны албан хаагч юм. Х.Е би Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Х.Еыг ажлаас чөлөөлөх тухай" Б\21 дүгээр хууль бус тушаалыг хүчингүй болгуулах талаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасан боловч аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн хариуг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 99 тоотоор хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн юм.Иймд Монгол улсын иргэн Х.Е намайг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын аймгийн ерөнхий архитекторын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шүүхийн шийдвэр гарган миний зөрчигдсөн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү. Би ажлаас гэнэт хууль бусаар чөлөөлөгдсөн явдалд гомдолтой байна гэжээ.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хүсэлтүүдэд:Аймгийн Засаг дарга А.Гы 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 тоот захирамжийг хүчингүй болгож, аймгийн Засаг дарга А.Гы миний оронд аймгийн ерөнхий архитектороор томилсон шийдвэр нь хууль зүйн үндэстэй эсэхийг, намайг хууль бус томилогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, миний оронд Г.М нэртэй төрийн албаны шалгалт өгөөгүй, аймгийн Засаг даргын Тамгын газарт түр тушаалаар ажиллаж байсан хүнийг томилсонд нь гомдолтой байгаа ба түүнийг ямар зарчмаар томилсныг тус тус тогтоож өгөхийг хүсье.Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр К.Быг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжаар томилсон байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т ...Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно... гэж заасан юм.Гэтэл К.Б нь тухайн албан тушаалд томилогдохоос өмнө Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргын сонгуульт ажилтай, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажиллаж байгаагүй. Газрын харилцааны талаар мэргэжилгүй, зөвхөн багшийн мэргэжилтэй, өмнө албан тушаал, авилгын хэргээр шүүхээс ял сонсож байсан этгээд юм. Иймд К.Б нь тухайн албан тушаалд хууль бусаар томилогдсон гэж үзэж байна. Тэрээр нэгэнт тухайн албан тушаалд хууль бусаар томилогдсон нь илт тодорхой учраас ажлаа хэвийн хэмжээнд хийж байсан төрийн жирийн нэгэн алба хаагч Х.Еын үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна... гэсэн зарчим дарга цэрэггүй адилхан үйлчлэх ёстой юм.Иймд К.Быг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Х.Еыг ажлаас чөлөөлөх тухай Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 тоот тушаал гаргасан байна. Энэ тушаал өөрөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлахгүйгээр илт хууль бус гарсан акт.Тухайлбал, Х.Еыг ажлаас чөлөөлөх тухай гэж бичсэн байгаа. Уг тушаалд Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасныг үндэслэн тушаах нь гэж заасан ба энэ үндэслэл нь аймгийн ерөнхий архитекторыг томилох Засаг даргын эрх хэмжээний заалт байсан. Хот байгуулалтын тухай хуулийг буруу хэрэглэн аймгийн ерөнхий архитектороор Х.Еыг томилсон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгосугай гэж бичсэн байгаа. Ажлаас чөлөөлөх тухай гэж бичсэн боловч тушаалыг хүчингүй болгосугай гэж бичсэн байгаа юм. Ажлаас чөлөөлөхөд бол Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг үндэслэх ёстой, мөн тушаах гэсэн хэсэгт Х.Еыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тухай бичих ёстой гэж үзэж байна.Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан эрхийн акт бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д зааснаар захиргааны илт хууль бус акт болж байна. Ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу нэг сарын өмнө мэдэгдэх хуудас өгөх ёстой байтал мэдэгдэх хуудас өгөөгүй. Дээрээс нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар халах гэж байгаа ажилтныг сонсох, тайлбарыг нь авах зэрэг үйл ажиллагаа хийгдэх ёстой. Гэтэл энэ хуулийн дагуу захиргааны шийдвэр гаргахдаа хэрэгжүүлэх чиг үүрэг явагдаагүй, шууд тушаал гаргаж ажлаас халсан юм. Та бол Хот байгуулалтын тухай хуулийн дагуу томилогдоогүй, тийм учраас ажлаас халж байна. Хот байгуулалтын тухай хуулийн дагуу чамайг аймгийн Засаг дарга томилох ёстой гэсэн үндэслэлээр ажлаас халсан юм. Хариуцагч байгууллага бол Засгийн газрын том агентлаг юм. Энэ бол жирийн нэгэн компани биш, компани ч гэсэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтныг ажлаас халах, чөлөөлөхдөө түүнд мэдэгдэж ажлаас чөлөөлдөг.Х.Е нь Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцээд, төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад  бүртгэгдэж, тухайн албан тушаалын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай 29 дүгээр тогтоолоор нэрийг нь дэвшүүлж, Ц чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай Б/19 дүгээр тушаалаар Ц чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт, архитектор хариуцсан мэргэжилтнээр томилогдсон юм. Үүний дараа Ц чөлөөт бүсийн захиргаа, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай зөвшилцсөний үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд  заасныг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Х.Еыг шилжүүлэн томилох тухай Б/16 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн Ц чөлөөт бүсийн хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Еыг албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд томилсон юм.Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн түүнийг ажилд томилсон учраас төрийн жинхэнэ албан хаагч болсон юм. Х.Е анх ажилд томилогдохдоо аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б/16 дугаар тушаал гарсан бөгөөд тушаал гаргахад эрх бүхий этгээдэд гаргаагүй, тухайн сул орон тоонд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдох ёстой гэдэг хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед бол Хот байгуулалтын тухай хуулиар томилохыг мэдээгүй, байсан мэдэх боломж ч байхгүй байсан.Учир нь, аймгийн ерөнхий архитекторын бүтэц, орон тоо болон цалин нь аймгийн Засаг даргын Тамгын газарт байх үед тухайн албан тушаалыг аймгийн Засаг дарга томилж байсан ба дараа нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц орон тоонд шилжиж, аймгийн төсвөөс биш улсын төсвөөс төсөвлөгдөж байсан үеэс эхлэн аймгийн ерөнхий архитекторыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга томилж байсан юм. Үүнийг нотлох албан ёсны баримтыг хавтаст хэрэгтэй танилцах үеэр олж харсан болно. Тэгэхээр энд бол ажилтан ямар ч буруугүй гэж үзэж байна. Яагаад гэвэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяанд биш Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт харьяалагдан үйл ажиллагаа явуулж, дарга нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын өмнө хариуцлага хүлээнэ гэж ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын зохион байгуулалт, бүтэц, орон тоог батлах тухай Б/65 дугаар тушаалын 13 дугаар хавсралтад хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн орон тоог баталсан юм. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 2.2.6-д байгууллагын бүтцийн нэгжүүдийн орон тоог дарга тушаалаар баталж, хэлтсийн дарга, нэгжүүдийн ажилтныг дарга томилж, чөлөөлнө гэсэн тушаал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Үүнээс үзэхэд Х.Еын ажиллаж байсан орон тоо хууль ёсны болох нь нотлогдож байгаа юм. Ажил олгогч Х.Еыг ажлаас чөлөөлөхөд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3-д заасан үйл ажиллагааг явуулаагүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.8-д заасан эрхээр Х.Еыг хангаагүй байхад гэнэт ажлаас халсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Х.Е тухайн албан тушаалд томилогдсоноос хойш нэг ч удаа сахилгын арга хэмжээ авагдаагүй, ажлын алдаа гаргаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай эзэн ёсоор хандаж шударгаар ажиллаж ирсэн болно.Монгол Улсын иргэн Х.Еыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын ажилд эгүүлэн томилж өгөх, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Бын Х.Еыг ажлаас чөлөөлөх тухай Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 6 сар 7 хоног ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай" Б/504 тоот захирамжийг хүчингүйд тооцуулах, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/472 дугаар захирамжийг хүчингүйд тооцох, хариуцагчийн Х.Еыг ажлаас чөлөөлсөн эс үйлдэхүйг илт хууль болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Мөн Х.Еыг ажлаас чөлөөлөөд оронд нь Г.М гэдэг хүнийг томилсон ба энэ асуудлын талаар тайлбар хэлэхэд, Г.М нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 11 тоот тушаалаар 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дэд бүтэц, эрчим хүч, барилгын архитектор хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байгаа.Гэхдээ төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдээгүй хүнийг аймгийн Засаг дарга А.Г нь аймгийн ерөнхий архитекторын ажилд шууд томилсон байна. Энэ нь мөн адил Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д зааснаар илт хууль бус байна. Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт өгсөн гэээд архиваас асууж, лавлаж, тухайн үед аймгийн ЗДТГ-ын хүний нөөцөд ажиллаж байсан н.П гуай, н.Танай нараас авсан янз бүрийн баримт хавтаст хэрэгт авагдсан боловч энэ нь ямар нөөцөд бүртгэгдсэн талаарх баримт гараагүй байна. Г.М нь энэ завсарт Капитрон банкинд манаачаар ажиллаж байсан юм.Төрийн албаны нөөцийн хугацаа хоёр жил байх бөгөөд энэ хүн ажлаас чөлөөлөгдснөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байгаа. Ийм хүнийг шууд томилж байгаа нь намын харьяллаар хууль зөрчиж хүмүүсийг төрийн албанд томилж болно гэдгийг аймгийн Засаг дарга харуулж байна. Дараагийн асуудал бол К.Бтай холбоотой байна. А.Г даргын тайлбарт Х.Е нь хуулинд заасан заалтууд болон ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийн түвшин зэрэг шалгууруудыг хангахгүй байгаа тул аймгийн Ерөнхий архитектороор томилох боломжгүй юм гэж бичиж, ингэж иргэн хүнийг аймгийн Засаг дарга дүгнэлт хийсэн байна. Монгол Улсад бол Газрын тухай хууль гэж хууль байдаг. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно гэсэн хуулийн заалттай байна.Тэгээд энэ салбарт ажиллах туршлагагүй, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга н.Хүрэлшагайн албан бичигт ... тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан хүнийг томилно гэж ... байсаар байтал шууд томилж байгаа юм. Гэтэл Монгол Улсын шүүхийн цахим санд бол нөхөр К.Б нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Күнатын Быг бусдын эд хөрөнгө завших, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан албан тушаалтан хуурамч бичиг баримт бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 263 дугаар зүйлийн 263.1, 71 дүгээр зүйлийн 71.1.-д зааснаар гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай, шүүгдэгч К.Бад Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар К.Бад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч К.Бад оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнцэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар К.Бад хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай гэх мэтчилэн шүүхийн шийдвэр 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарч байсан байна.Ийм учраас энэ хүн бол тухайн албан тушаалд томилогдох ёсгүй, хууль зөрчиж томилсныг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Иймд Монгол Улсын шүүх бол  шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэв. Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Иргэн Х.Еыг томилсон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга X Нын 2016 оны Б/16 тоот тушаал нь дараах хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Үүнд; Хот байгуулалтын тухай Монгол улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д аймгийн Засаг дарга нь аймгийн ерөнхий архитекторыг томилно гэснийг зөрчиж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын гарын дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн Засаг даргын хуулиар олгосон эрхэд халдаж өөрийнхөө чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан тул миний бие хууль бус тушаалыг хүчингүй болгосон, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар Б/16 тоот тушаал нь илт хууль бус болох нь батлагдаж байгаа.Иргэн Х.Е нь Хот байгуулалтын хуулийн дагуу аймгийн ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга томилно гэдгийг мэдээгүй, мэдэх ч боломж байгаагүй гэж нэхэмжлэлд дурьдаж байгаа нь Х.Е нь аймгийн ерөнхий архитекторын хуульд заасан эрх үүргийг судлаагүй, цахим мэдээлэл болон хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгааг харуулж байна. Аймгийн ерөнхий архитекторыг томилох асуудал нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар биш Хот байгуулалтын хуулиар зохицуулагдахаар заасан байгаа.Х.Еыг ажлаас чөлөөлсөн тухай захиргааны маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газраас илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар зохих хариуг шүүхэд хүргүүлсэн байна. Х.Ед түүнийг томилсон шийдвэр хууль бусаар томилогдсоныг өөрт нь шийдвэр гаргахаас өмнө тайлбарлан хэлж өгсөн.Хууль бус шийдвэрийг залруулан эргэж ирэх боломж байсан учраас урьдчилан мэдэгдэх хуудас өгөх шаардлагагүй гэж үзсэн. Гэвч аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Г.Мыг томилсон болно. Аймгийн ерөнхий архитектороор томилогдсон Г.Мын хууль ёсны эрх хөндөгдөж байнаИймд X.Еын нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй ба хууль бусаар томилсон шийдвэрийг хүчингүй болгосон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны Б/21 тоот тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Х.Еыг ажлаас чөлөөлөхөд би төрийн албанд ажиллаж байсан уу, ажиллаагүй байна уу, аль эсхүл төрийн албаны шалгалт өгсөн үү, өгөөгүй юу гэх асуудлыг хөндөхөөс өмнө би ажилд томилогдсоны дараа энэ хүн ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэг талаас түүнийг ажилд томилсон эрхийн актуудыг судлан үзсэн байгаа. Ингэж судлан үзэхэд аймгийн ерөнхий архитекторын албан тушаалтныг чөлөөлөх, томилох эсэх асуудал нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах юм байна гэдгийг олж мэдээд, Х.Етой биеэр уулзан, өөрт нь ойлгуулж хэлсэн болно.Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар аймгийн Засаг дарга нь ерөнхий архитекторыг томилж чөлөөлөх, бүрэн эрхтэй ба урьд нь түүнийг ажилд томилсон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын тушаал нь хууль бус байна гэдгийг өөрт нь ойлгуулж хэлсэн. Гэхдээ би хууль судлаагүй, үүнийг сайн мэдэхгүй байна, тэр бол надад хамаагүй гэсэн тайлбар хэлсэн учраас би энэ хүнийг аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тул чөлөөлсөн юм. Би чөлөөлсөн өдрийн маргааш нь аймгийн Засаг даргын захирамжаар дахин томилогдох бүрэн боломжтой учраас заавал мэдэгдэх хуудас өгөх шаардлагагүй гэж үзсэн. Тухайн тушаал нь илт хууль бус байна гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар бол Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Х.Н нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д илт хууль бус захиргааны акт гарсан цагаас эрх зүйн үйлчлэлгүй гэсэн утгаараа би энэ хүнийг чөлөөлөхгүй ч гэсэн нэгэнт хууль бусаар томилогдсон учраас үүнийг заавал зөвтгөх нь хууль ёсны хэрэг гэж үзсэн юм. Ийм учраас би энэ хүнийг ажлаас чөлөөлөх гэсэн утгаар биш хууль зөрчиж гарсан захиргааны актыг зөвтгөх талаас нь тийм шийдвэр гаргасан гэж хэлмээр байна.Нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дотоод журмаар томилж, чөлөөлнө гэж маргаж байна. Хөдөлмөрийн хуулийг тухайн харилцааг зохицуулсан өөрсдийн эрх хэмжээнд хамаарах асуудалд хэрэглэх ёстой болохоос биш хамаарахгүй асуудлаар уг хуулийг хэрэглэх шаардлагагүй байна. Маргаан бүхий орон тоо Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын бүтэц орон тоонд байж байгаа гэж байна. Байж байгаа нь үнэн. Гэхдээ хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн орон тоогоор явж байгаа, сүүлд нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн хэлтсийн даргыг тусад нь томилоод ерөнхий архитекторын орон тоог сул орон тоо болгосон байна. Өмнөх дарга нь манай байгууллагаас сул орон тоо гарсан байна гээд аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн байна. Тэгээд н.Н дарга энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө би нэхэмжлэгчийг Т.М даргын утсаар хэлсний дагуу ажилд томилсон гэсэн мэдүүлэг өгсөн ба энэ бол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс харахад сул орон тоог зохих журмын дагуу бүрдүүлээгүй, хууль зөрчсөн нь тодорхой байна. Гэхдээ би энэ талаасаа биш хуулийн заалтын дагуу захиргааны актыг зөвтгөх талаас нь асуудлыг шийдэх гэж оролдсон болно.Мөн ерөнхий архитекторын томилох талаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга н.Хүрэлшагайн 1/1117 гэсэн албан тоотод ерөнхий архитекторыг хэн томилж, чөлөөлөх вэ, ямар үүрэгтэй ажил, албан тушаал вэ гэдэг талаас нь тухайн үед аймгийн Засаг дарга байсан Х.Дд албан ёсоор албан тоот ирүүлсэн байна. Энэ нь мөн хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дээрх үндэслэлүүдээр энэ хүн эдгээр эрхийн актуудын дагуу чөлөөлөгдөж байгаа юм. Нөгөө талаар нэхэмжлэгч тал чөлөөлөх үндэслэл муутай байна гэж маргаж байгаа бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд илт хууль бус захиргааны актыг Засаг дарга өөрөө хүчингүй болгох эрхтэй болохоос биш аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь Төрийн албаны тухай хуульд ч, Хөдөлмөрийн тухай хуульд ч өөрийн гаргасан актыг өөрөө хүчингүй болгох талаар зохицуулаагүй учраас түүнийг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй болно.  Ер нь бол аймгийн ерөнхий архитекторыг ингэж будлиантуулж байсан явдал бол аймаг орны хөгжлийн асуудалд хор уршигтай байна гэдгийг үе үеийн сумын Засаг дарга байсан  нөхдүүд мэдэж байгаа. Өнөөдөр хот төлөвлөлтийн замбараагүй асуудал үүсч газрын наймаа гарч байгаа нь аймгийн ерөнхий архитекторыг хууль ёсоор томилж чадаагүй асуудалтай шууд холбоотой гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, аймгийн ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлж байх ёстой. Ийм учраас ерөнхий архитекторыг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос нөхөн олгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй, надад даалгах эрх хэмжээ байхгүй, энэ бол аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал ба аймгийн Засаг даргын өмнөөс би тушаал гаргах эрхгүй болно. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж надтай холбогдсон хэсгийн талаар тайлбар хэлэх шаардлагатай байна. Тухайн үед ажиллаж байсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга өөрөө хүсэлт гаргаад ажлаас чөлөөлөгдсөн учраас дараагийн хүнийг томилох эрх бол зөвхөн аймгийн Засаг даргад байдаг.Газрын тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх гэж заасан учраас үүнийг Х.Х дарга унших хэрэгтэй байна. Дээд шатны байгууллага буюу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаас ирсэн албан бичгийг би гаргаж өгсөн ба үүнийг шүүгч уншиж танилцуулсан. Харин Х.Х даргын аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад сонгон шалгаруулалтын журмаар мэргэжлийн хүнийг томилох ёстой гэдэгт нэмж тайлбар хэлье. Намайг тухайн албан тушаалд бүр томилсон тушаал бол энд байхгүй байгаа. Сонгон шалгаруулалт хүртэл гэж түр томилсон аймгийн Засаг даргын захирамж бол хавтаст хэрэгт авагдсан байгаа.Тийм учраас тухайн орон тоонд сонгон шалгаруулалт явуулах нь аймгийн Засаг даргын Тамгын газрын эрхэнд байгаа бөгөөд энэ сонгон шалгаруулалтыг явуулах хүртэл би түр томилогдон ажиллаж байгаа юм. Нэхэмжлэгч талаас гаргасан намайг шүүхээр шийтгэгдсэн гэдэг асуудлын талаас тайлбар хэлэхэд, би тухайн үед аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын шийдвэрийг биелүүлсний төлөө хэлмэгдсэн. Тухайн үед би аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг шалгуулах хүсэлт тавьсан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр тэр хоёрыг чөлөөлөөд эргээд би энэ асуудалд холбогдсон.Гэхдээ би хохироогүй ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлж, ажилдаа эргэн томилогдсон ба миний ажил эрхлэх эрхийг хаагаагүй болно. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт миний эрх хэмжээний асуудал биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бидний гаргасан шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсье гэв. Хариуцагч аймгийн Засаг дарга А.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Аймгийн ерөнхий архитектор Г.М нь 1998 онд төрийн захиргааны албанд анх орж ТЗ-4 зэрэглэлээр ажиллаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн, 1999 онд аймгийн Засаг даргын 33 дугаар захирамжаар зэрэглэлээ ахиулан ТЗ-5-аар цалинжиж байсан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч мөн бөгөөд 2000 онд төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөн, 2002 оны 5-р сарын 22 -нд Улсын дээд шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоогдож урьд ажиллаж байсан албан тушаалд хэвээр үргэлжлэн ажиллаж байсан ба аймгийн ЗДТГазрын даргын 2003 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 03 дугаар тушаалаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдан төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам"-ын 2.2.3, 4.2 дугаар заалт, Төрийн албаны тухай хуулийн 23.4, 23.5 дахь заалтын дагуу нөөцөд байгаад тооцогдож, 2014 онд эргэж мөн аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст төрийн жинхэнэ албан хаагч болон мэргэжилтнээр томилогдон ажилласан.Г.М нь аймгийн ерөнхий архитектороор томилогдохоос өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст 2014 оноос 2016 оны 9-р сарын 19 нь хүртэл нийт 2,8 жил барилга архитектор, орон нутгийг хөгжүүлэх сан, төлөвлөлт, жижиг дунд үйлдвэр хариуцсан ажилтнаар ТЗ-5 зэрэглэлээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2016 оны 1/1117 тоот зөвлөмж, мөн Г.Мын мэргэжил ажлын туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан үзэж аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дугаар захирамжаар аймгийн Ерөнхий архитектороор томилсон.Харин нэхэмжлэгч Х.Еын хувьд Ц чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 6-р сарын 27-ны Б/13 дугаар захирамжаар "Өөрийн хүсэлтийн дагуу" үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Уг захирамжийн 1 дүгээр заалтад тус чөлөөт бүсийн захирагчийн албаны хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Х.Е нь өөрийн хүсэлтээр ... шилжин ажиллах болсон тул 2016 оны 6-р сарын 27-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй" гэжээ.Өөрөөр хэлбэл, Х.Е нь тухайн байгууллагын ажлын зайлшгүй шаардлага элдэв, шахалт, зүй бус шаардлагаар бус зөвхөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн дээрх захирамжаар нотлогдож байгаа юм.Энэхүү захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 22.1-ийг дурдсан боловч албан ажлын зайлшгүй шаардлагаар бус зөвхөн Х.Еын өөрийн хүсэлтээр чөлөөлсүгэй гэж захирамжийн 1 дугээр заалтад тусгаж баталгаажуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 24-р зүйлийн 24.1.3 болон 17-р зүйлийн 17.7-д тус тус зааснаар цаашид төрийн албаны нөөцөд бүртгэх боломжгүй юм.Үүнээс үзэхэд Х.Е нь одоо төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй бөгөөд цаашид төрийн албад эргэж орох нөхцөлд дээрх хуулийн заалтын дагуу дахин мэргэшлийн шалгалтад орох ёстой Х.Е нь дээрх хуулинд заасан заалтууд болон ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийн түвшин зэрэг шалгууруудыг хангахгүй байгаа тул аймгийн Ерөнхий архитектороор томилох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа К.Быг ажилд томилохдоо Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалтад заасны дагуу Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сумын Засаг даргаар 16 жил ажилласан ажлын туршлагатай, газар зохион байгуулалт төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн, химич, төрийн захиргааны удирдлагын менежер зохион байгуулагч мэргэжилтэй, хүнтэй ажиллах арга барилтай шилдэг менежерийн хувьд төрийн албаны сонгон шалгаруулалт явагдах хүртэл түр томилон ажиллуулж байгаа.Нэн ялангуяа Өлгий сумын үе үеийн Засаг дарга нарын эмх замбараагүй, хууль бус олгосон газрыг эмхлэн цэгцлэх, газрын харилцааны талаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын эцсийн шийдвэрийг гаргаж гэрчилгээ олгох, сумдын газрын даамал мэргэжилтнүүдийг өндөр хурдтай тоног төхөөрөмжөөр хангаж мэдээллийн цахим системд шилжүүлэн ажиллаж байна. Мөн К.Б нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Барилга, Хөгжлийн төвтэй үр дүнгийн гэрээгээ байгуулан ажиллаж байна.Иймд К.Быг томилсон аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгох боломжгүй ба Х.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчийн болон хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хамгийн түрүүнд Г.Мын талаар яривал, аймгийн ерөнхий архитектороор томилогдсон Г.М нь 1998 онд анх төрийн албанд орж, ТЗ-4 зэрэглэлээр ажиллаж байгаад 1999 онд аймгийн Засаг даргын 33 дугаар захирамжаар зэрэглэлээ ахиулаад ТЗ-аар цалинжиж байсан ба төрийн захиргааны албан хаагч юм. Тэгээд 2000 онд хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон байгаа. Ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 3 дугаар тушаалаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдаж төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч Г.М нь 2003 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 2.2.3, 4.2 дугаар заалт, Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасны дагуу нөөцөд байгаад тооцогдож, 2014 онд аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч мөн.Г.Мыг аймгийн ерөнхий архитектуроор томилохоос өмнө аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтэст 2014 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл нийт 2 жил, 8 сар барилга, архитектур, орон нутгийн хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэр хариуцсан ажилтнаар ТЗ-5 зэрэглэлээр ажиллаж байсан учраас Г.Мыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл, мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 1/1117  тоот зөвлөмжийг харгалзаж, Г.Мын ажлын туршлага, мэргэшсэн байдлыг харгалзан аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дугаар захирамжаар аймгийн ерөнхий архитектуроор томилсон юм.Ажилд томилох болсон шалтгаан нь хавтаст хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын зөвлөмж, мөн Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар аймгийн Засаг дарга томилно гэж заасны дагуу Г.Мыг тухайн байгууллагад шилжүүлэн томилсон юм. Харин тухайн байгууллагад аймгийн ерөнхий архитектороор томилогдон ажиллаж байсан Х.Е нь Ц чөлөөт бүсийн ззахирагчийн 2016 оны 06 дугаар сарын Б/13 дугаар захирамжаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба дараа нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэн ажиллуулж байсан юм. Энэ талаар хариуцагч тайлбартаа сул орон тоог нөхөх талаар Төрийн албаны салбар зөвлөлд захиалга ирүүлсэн байна. Гэхдээ ямар ч шалгалт зарлалгүйгээр энэ хүнийг томилсон, энэ нь өмнөх даргын гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэж хэлсэн юм. Бид нар ямар нэгэн хүний өгсөн үүрэг даалгаврын дагуу биш, хууль журмын дагуу томилогдох ёстой байсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх тогтоолоор томилогдох ёстой байсан юм.Харин Х.Еын нэрийг дэвшүүлсэн тухай тогтоол хавтаст хэрэгт байхгүй байна. Тийм Х.Е нь анхнаасаа хууль бусаар томилогдсон гэж үзэж байгаа. Мөн Х.Е нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс хасагдсан гэж үзэж байна. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д  энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө гэсэн тодорхой заалттай учраас Х.Е нь нэгэнт төрийн албанаас чөлөөлөгдсөн тул энэ хүн бол дахин сонгон шалгаруулалт өгч төрийн албанд томилогдох ёстой гэж үзэж байна. Харин Г.Мын хувьд бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5-д зааснаар аймгийн ерөнхий архитектурын ажилд томилсон болно. К.Быг томилсон эрхийн актыг хүчингүй болгуулах, хууль бус эрхийн акт гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа К.Быг бид нар бол Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д заасны дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж, мөн сумын Засаг даргаар ажилласан туршлагыг харгалзаж энэ хүнийг томилсон ба томилсон үндэслэл маань урьд ажиллаж байсан Х.Н гуай бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул түүний оронд К.Быг томилсон юм. Гэвч нэхэмжлэгч тал шүүхээр ял шийтгүүлсэн хүнийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон гэж маргаж байгаа боловч К.Быг ялтайд тооцох хугацаа нэгэнт өнгөрсөн, ялгүй болсон тул Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй гэсэн хориглосон заалт түүнд хамаарахгүй гэж үзэж К.Быг Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар түр томилон ажиллуулж байгаа.  Мөн түүнийг ажилд томилохдоо Газрын харилцаа, геодез, зураг зүйн газрын даргатай зөвшилцсөний дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явагдах хүртэл томилсон юм. Аймгийн ЗДТГ-ын дарга төрийн албаны сонгон шалгаруулалтанд ороогүй, Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүн томилогдоогүй учраас одоохондоо К.Бын оронд сонгон шалгаруулалт зохион байгуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа гэв. Гуравдагч этгээд Г.Маас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Миний бие Гончигийн М арван жилийн сургуулиас эхлээд архитектор болохыг мөрөөдөж Политехникийн дээд сургуулийг 1987 онд "Хот суурин төлөвлөлтийн архитектор" мэргэжлээр төгссөн. Надаас өмнө тус аймгаас архитектор мэргэжлээр төгсөж аймгийн төрийн байгууллагад он удаан жил ажиллаж байгаа 3 хүн байгаагийн нэг нь аймгийн ерөнхий архитектороор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Б.М, нөгөө нь Өлгий сумын хотын архитектороор ажиллаж байгаа Х.С, гуравдагч нь миний бие Г.М юм. Аймгийн ерөнхий архитекторын алба аймагт ганц байдаг тул би олон жил архитектороор ажиллах ээлж дарааллаа хүлээгээд байсан. Би 2014 оноос 2016 он хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст "Барилга, хот байгуулалт, төлөвлөлт, орон нутгийг хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн"-ээр төрийн захиргааны ТЗ-5 ангилалд ажиллаж байсан ба 2016 оны 4-р сарын 21-ний өдөр буюу Б.М гуай тэтгэвэрт гарахаас 2 сарын өмнө аймгийн Засаг дарга байсан Х.Дд Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2-ыг тодорхой дурдаад аймгийн ерөнхий архитектороор ажиллуулж өгөх тухай хүсэлт гаргаж байсан боловч надад хариу өгөөгүй орхигдуулсан юм.Ингээд би шинээр сонгогдсон аймгийн Засаг дарга А.Гд учир байдлаа танилцуулж мэргэжил, ажлын туршлагыг харгалзан аймгийн ерөнхий архитектороор томилж өгөх тухай хүсэлтийг дахин гаргасан юм. Аймгийн Засаг дарга уг хүсэлтийг минь судалж үзээд цаашид миний Хөгжлийн бодлогын хэлтэст хариуцаж байсан ажлын орон тоонд төлөвлөлтийн эдийн засагч хүн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага байгааг надад ойлгуулаад, дээрх хүсэлтийг минь хүлээн зөвшөөрснөөр аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний Б/504 дугаар захирамжаар намайг аймгийн ерөнхий архитектороор томилсон юм.Аймгийн Засаг даргаас намайг аймгийн ерөнхий архитектороор томилохдоо Хот байгууллалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, аймгийн Газрын харилцаа барилга, хот, байгуулалтын газрын бүтэц орон тоог баталдаг, ерөнхий архитекторуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болох Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 07 сарын 07 -ны 1/1117 албан тоотоор өгсөн зөвлөмж, миний төрийн захиргааны болон барилгын зураг төсөл, барилгын захиалагчийн хяналтын байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын туршлага, төрийн захиргааны байгууллагын ТЗ-5 ангилалд ажиллаж байгааг тус тус харгалзан үзсэн юм.Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга байсан Х.Н аймгийн ерөнхий архитекторыг томилох эрх хэмжээгүй мөртлөө аймгийн ерөнхий архитекторыг томилох тушаал гаргаж Монгол улсын Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд энэ үйлдэл нь аймгийн Засаг даргын хуулиар олгосон эрхэд бүдүүлгээр халдсан илт хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Миний бие тухайн үед ийм хууль бус шийдвэр гарсныг мэдээгүй байсан. Иргэн Х.Е нь илт хууль бус аргаар томилогдож ажлаас чөлөөлөгдсөн бол, харин миний бие зохих хууль журмын дагуу ажлын олон жилийн туршлагаараа аймгийн ерөнхий архитектороор томилогдон ажиллаж байна. Ингээд миний хууль ёсны эрх хөндөгдөж болзошгүй байгаа тул ийнхүү тайлбар гарган гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.Иймд аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу намайг аймгийн ерөнхий архитектороор томилсон 2016 оны Б/504 дугаар захирамжийг хүндэтгэн үзэж, Газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга байсан Х.Нын 2016 оны Б/16 дугаар бүхий хууль бус тушаалыг хүчингүй болгосон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Бын 2016 оны Б/21 дугаар тушаалыг хэвээр үлдээж намайг аймгийн ерөнхий архитектороор ажиллах, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалжөгөхийг хүсье гэжээ.Гуравдагч этгээд Г.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний бие 1987 онд их сургууль төгсөж, 1988 оноос эхлэн аймгийн ЗДТГ-т барилгын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан юм. 1990 оноос хойш аймгийн ЗДТГ-ын бүтэц бүрэлдэхүүний ажил хариуцаад явж байсан. Тэгээд шинээр Төрийн албаны тухай хууль гарахад намайг уг хуулийн дагуу төрийн албаны сонгон шалгаруулатад оруулахгүйгээр шууд тангараг өргүүлээд, төрийн жинхэнэ албан хаагчид оруулж байсан. Гэхдээ би Жол компани гэх төрийн өмчит хуулийн этгээдэд ерөнхий инженерээр ажиллаж байсныг харгалзаж, аймгийн ЗДТГ-аас шийдэж, 1998 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын   төлөвлөлт санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дэд бүтэц, хариуцсан мэргэжилтнээр анх ороход, намайг төрийн албаны шалгалтад оруулсан. Тэгээд би төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж тангараг өргөсөн. Үүнд холбогдох материалыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөл хадгалах ёстой бөгөөд үүний дагуу би судлуулахад материал нь гараагүй алга болгосон байсан. Зөвхөн минийх биш олон хүний материал алга болсон байна.Тухайн үед ажилд томилсон Засаг даргын захирамж, тушаал, шийдвэрийг гардуулахаас биш шалгалтанд орсон тухай, үүнд ямар оноо авсан тухай материалыг бидэнд өгдөггүй байсан юм. Төрийн албаны салбар зөвлөл ажилдаа хайнга хандаж бидний материалыг алга болгосон асуудалд гүнээ харамсаж байгаа юм. Олон жил барилгын салбарт ажилласан хүний хувьд бол би аймгийн ерөнхий архитекторыг сайн мэддэг, ажлын туршлагатай. Үүний дагуу аймгийн Засаг дарга надад санал тавьсан ба уг саналыг би хүлээж авсан тул  Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасны дагуу аймгийн ерөнхий архитектороор томилогдон ажиллаж байгаа юм. 2014 онд би шинээр аймгийн ЗДТГ- эргээд орсон. Ийнхүү эргэж орохдоо би өмнө нь аймгийн Засаг даргын захирамжаар орон тооны цомхтголоор, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж байсан. Намайг ажилд авахдаа Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын 2.2.4-д зааснаар төрийн албаны нөөцөд байгаа, тийм учраас чи шууд томилогдон ажиллах ёстой гэж байсан.Миний бие 2014 онд эргээд ажилд орохдоо энэ журам бол хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан болно. Тийм учраас миний бие 2014 оноос аймгийн ЗДТГ-т 2 жил 8 сарын хугацаанд Нийгмийн бодлогын хэлтсийн хэлтэст, хот төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн сан, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж ирсэн. Тэгээд аймгийн Засаг дарга энэ бүгдийн тооцож үзээд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж, миний ажлын туршлагыг харгалзан намайг аймгийн ерөнхий архитекторын ажилд томилсон юм. Тийм учраас би хууль ёсоор томилогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэлт тавьж байна гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн иш үгийг удирдлага болгож байна. Үүний дагуу өнөөдрийн маргаан суурь хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Х.Еыг ажлаас чөлөөлөх тухай Б/21 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Х.Еыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын аймгийн ерөнхий архитекторын ажилд эгүүлэн томилж, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 6 сар 7 хоног ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах шийдвэр гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр ханган шийдвэрлэх ёстой.Хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Е нь Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцээд, төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад  бүртгэгдэж, тухайн албан тушаалын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай 29 дүгээр тогтоолоор нотлогдож байгаа бөгөөд энэ тогтоол өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байна. Дараа нь тухайн албан тушаалын ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж, улмаар Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай 29 дүгээр тогтоолоор Х.Е Ц чөлөөт бүсийн захирагчийн албаны ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт, архитектор хариуцсан мэргэжилтнээр Ц чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Х.Еыг ажилд томилох тухай Б/16 дүгээр тушаалаар томилогдсон байна.Өнөөдөр Х.Еыг  Ц чөлөөт бүсийн захирагчийн албаны ерөнхий төлөвлөгөө,  хот төлөвлөлт, архитектор хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал бол хуулийн хүчинтэй байна. Үүнийг хариуцагч няцааж чадаагүй. Үүний дараа Ц чөлөөт бүсийн захиргаа, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хоорондоо харилцан тохирсны үндсэн дээр мөн Х.Еын саналыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд  заасныг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Х.Еыг шилжүүлэн томилох тухай Б/16 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн Ц чөлөөт бүсийн захирагчийн албаны ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Еыг албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд шилжүүлэн томилсон юм.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын зохион байгуулалт, бүтэц, орон тоог батлах тухай Б/67 дугаар тушаалын хавсралтын 13-д хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн орон тоог баталсан. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 2.2.6-д байгууллагын бүтцийн мэргэжилтнүүдийн орон тоог дарга тушаалаар баталж, хэлтсийн дарга, нэгжүүдийн ажилтныг дарга томилж, чөлөөлнө гэсэн дээд газрын тушаал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Үүгээр Х.Еын томилогоо хууль ёсны болох нь нотлогдож байна.Мөн нэхэмжлэгчтэй 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үр дүнгийн гэрээ байгуулсан ба гэрч Х.Н нь Х.Е нь хууль ёсоор томилогдсон гэж тодорхой бичсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д бол албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заалттай учраас үүнийг дагуу томилогдсон болно.Х.Е нь зохих журмын дагуу томилж, төрийн захиргааны албан хаагчаар ажиллуулсан байгаа ба үүний хууль зүйн үндэслэл нь Төрийн албан тухай хуулийн 5.1-т Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна, 5.1.1-т төрийн улс төрийн, 5.1.2-т төрийн захиргааны, 5.1.З-т төрийн тусгай,  5.1.4-т төрийн үйлчилгээний. 5.2-т энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ. 7.1-т төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна. 7.1.10-т хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, 7.3-т Төрийн жинхэнэ албан тушаалыг дор дурдсанаар ангилна, 7.3.4-т дэс түшмэл, 10.1-т Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн, 11.1-т Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ. 17.1-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө. 17.2.Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй. 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид мэргэшлийн шалгалт гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ. 17.6-т мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна гэсэн заалтуудтай нийцэж байна. Миний үйлчлүүлэгч Х.Е нь хуулийн дээрх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.Гэтэл Х.Еыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 тоот тушаалаар ажлаас гэнэт чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан заалтанд харшилж байна. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3-д заасан үйл ажиллагааг явуулаагүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.8-д заасан эрхээр Х.Еыг хангаагүй байхад гэнэт ажлаас халсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тэгэхээр ажил олгогч би дуудаад хэлсэн гэж байгаа мөртлөө утсаар ярьсан гэж Т.Мн мэдүүлгийг урдаа барьж, онцгойлон ярьж байгаа. Ажилтантай огт уулзаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаанууд огт явагдаагүй, тэр бол хүн байгаа юм. Төрийн ажил бол бичгээр явагдах учиртай. Мөн үүрэг гүйцэтгэгчийн тухайн тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэж байгаагийн хувьд ажилтантай байгуулсан гэрээг ямар үндэслэлээр, ямар шалтгаанаар цуцалж байгаа нь тодорхой бус эрх зүйн актад тавигдах шаардлага буюу Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Энүүгээр ажил ологч үр дүнгийн гэрээг дуусгавар болгож байгаа, энэ тохиолдолд үндэслэлээ тодорхой заасан, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулийг заавал баримталсан байх ёстой гэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол байгаа.Ийм учраас энэ тушаал илт хууль бус болох нь тогтоогдож байна. Анхаарал татаж байгаа нэг зүйл бол Х.Еыг ажлаас чөлөөлөх тухай гэж заасан мөртлөө тушаалын тушаах хэсэгт ажлаас чөлөөлсөн утга, агуулгатай заалт байхгүй байна. Мөн энэ тушаалд Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасныг баримталж байгаа. Энэ нь өөрөө аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд маш их боловсролгүй, газрын салбарт ажиллаж байгаагүй, ямар ч хууль эрх зүйн мэдлэггүй хүний боловсруулсан эрх зүйн акт болох нь тодорхой харагдаж байна. Ядаж эрх зүйн актыг зөв гаргавал бид нар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсан. Бидний маргаж байгаа хамгийн гол зүйл бол энэхүү захиргааны акт юм. Энэ актыг шүүх хүчингүй болгох ёстой,яагаад гэвэл тушаалын үндэслэх хэсэгт чөлөөлсөн зүйл байхгүй гэж нийгмийн даатгалын хэлтсээс ажлаас халагдсаны тэтгэмж авч чадаагүй байна. Ингээд энэ хүний эрх нь зөрчигдөж байгаа гэдгийг хэлье.Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх ёстой. Хоёрдугаар шаардлага бол Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/504 дүгээр захирамжийг хүчингүйд тооцох тухай юм. Төрийн албаны тухай хуулийг давтан хэлэх шаардлагагүй ба энэ тушаалыг гаргахдаа хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4-д заасан үндэслэлүүд огт явагдаагүй, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэх тухай тогтоол гараагүй байна. Төрийн алба бол тасралтгүй явагдах ёстой, өнөөдөр бид нар хэвлэлийн бага хурал хийх гэж байгаа, эдгээр албан тушаалтнууд бүгд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, эрх зүйн чадамжгүй хүмүүс байгаа. Төрийн албыг ийм жамаар явуулж байгаа учраас эцэстээ бол жирийн төрийн албан хаагч нар хохирч байгаа.Гуравдугаар шаардлага бол Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/472 дугаар захирамжийг хүчингүйд тооцох тухай ба Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно гэж заасан, К.Б гэдэг хүн тухайн албан тушаалд томилогдохдоо Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын дэд дарга гэсэн сонгуульд ажил эрхэлж байсан ба аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нэг ч өдөр ажиллаж байгаагүй, газрын харилцааны талаар эзэмшсэн мэргэжилгүй, мэдлэггүй, багш мэргэжилтэй, мөн сумын Засаг даргаар ажиллаж байсан үед албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан. Ийм учраас К.Б нь тухайн албан тушаалд хууль бусаар томилогдсон гэж үзэж байгаа. Мөн К.Быг тухайн албан тушаалд томилсон гэх 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01/1581 тоот  албан бичиг бол байхгүй гэж үзэж байгаа. Үүнийг шүүхэд гаргаж өгч чадаагүй. Энэ бол байхгүй албан тоот гэж үзэж байгаа.Тийм учраас Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирсэн бичигт гайхаж байна. Ирсэн бичиг байгаа мөртлөө явуулсан бичиг нь хавтаст хэрэгтэй байхгүй байдаг. К.Б нь тухайн албан тушаалд хууль бусаар томилогдсон нь илт тодорхой учраас ажил үүргээ хэвийн хэмжээнд явуулж байсан Х.Еыг тушаал гаргаж ажлаас чөлөөлөх эрхгүй гэж үзэж байна. Ёс суртахууны ч, хууль эрх зүйн хувьд ч ийм эрх байхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байгаа. Тэгээд энэ албан тоотыг авч ирэхгүй техникийн алдаа гэж тайлбарлаж байгаа нь утга учиргүй.Энэ талаар бид шүүхийн өмнө маргаж байгаа, техникийн алдаа гаргах юм гэж байна, алдаа гаргахгүй гэж юм байна. Үүгээр хүний хувь заяа шийдэгдэж, шинээр гэр бүл болсон Х.Е нь ийм хууль бус шийдвэрийн улмаас 7,8 сар ажилгүй явж байна. Мөн биеийн байцаалтаас хархад Х.Б өөрөө 60 насанд хүрсэн хүн байна. Ийм учраас К.Бын томилгоо бол ингэж хууль бус болсон гэдгийг хэлье. К.Б тухайн албан тушаалд томилогдоод 9 сар болж байна. Газрын тухай хуульд заасан шаардлагыг К.Б хангахгүй учраас тухайн орон тоонд төрийн албаны сонгон шалгаруулалт зарлахгүй байгаа гэж ойлгож байна. Өөрөө аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хууль бусаар томилгдсон мөртлөө Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг үзэл бодлоор ажлаас чөлөөлж байгаа нь хэрхэвч шударга бус явдал гэж бодож байна.Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ял шийтгүүлсэн байна. Энэхүү ялтай байх хугацаа 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусах ёстой. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийг 16.2.1-д заасныг зөрчсөн үйлдэл байна. Яагаад Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-ээр хориглосон хүнийг төрийн албанд ажиллуулж байгаа вэ, энэ хүний ялтай байх хугацаа өнгөрсөн гэдгийг нотолж чадаагүй байгаа.  Би хүсэлт гаргаад энэ хүн ялтай гэдгийг нотолсон байгаа. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй гэж заасан ба ялтай байдаг хугацаа нь ял шийтгүүлснээс 5 жил байдаг, ялтай байх хугацаа дууссан гэдгийг нотлох хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Харин хорих ялаар шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол байсаар байтал энэ хүн 9 сар газрын байгууллагаар тоглож байгаа юм. Тэгээд аймгийн Засаг дарга ямар хүнийг дээд шатны байгууллагад уламжилж байгаа вэ, ийм учраас бид нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд заасан үндэслэлийн дагуу ярьж байгаа болохоос хэн нэгний нэр хүндийг үндэслэлгүй гутаасан, гүтгэсэн асуудал байхгүй.Иймд Х.ЕсБын нэхэмжлэлийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 5.1.2, 7.1, 7.10, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.6, 22 дугаар зүйлийн 22.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.1, 106.3.7, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие гуравдагч этгээд Г.Мын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Х.Еын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Г.Мын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж болзошгүй учраас өөрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. Г.М нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс маргааны зүйлийн талаар шүүхэд тайлбар гаргаж байсан  ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн тайлбарыг хэлсэн байгаа.Юуны өмнө нэхэмжлэгч тал Г.Мын төрийн жинхэнэ албан хаагч мөн, биш гэж эргэлзэж, зарим нь биш гэж ярьж байгаа тэгвэл Г.М бол төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдэг талаас нь өмгөөллийн үйл ажиллагааг чиглүүлэн тайлбарлая.Г.М бол төрийн байгууллагад 1988 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт байгаа аймгийн ерөнхий архитекторын орон тоонд томилогдохын өмнө аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст, төлөвлөлт, барилга, орон нутгийг хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. Г.М бол төрийн жинхэнэ албан хаагч мөн юм. Мөн гэдгийг юугаар нотлох вэ гэвэл Г.М урьд өмнө 1988 оноос эхлэн төрийн байгууллага ажиллаж байсан бөгөөд тухайн үед төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцээд тангараг өргөж байсан явдал нь  гэрч н.Е болон тухай үед Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Пн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, н.Е тухайн үед Г.Мтай хамт өрсөлдөж нэгдүгээр байрыг эзэлж байсныг нотолж байгаа бол н.П гуай бол тухайн үед төрийн албанд шалгалт өгч тэнцсэн хүнийг ажиллуулдаг байсан, ажиллаж байгаагийн хувьд сонгон шаларгуулалтад орсон болохыг нотолж байгаа гэх мэдүүлгээр болон Г.М нь төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдгийг түүнийг  ажилд эгүүлэн тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183 дугаар тогтоолоор батлагдаж байна.Үүнээс хойш Г.М нь төрийн албанаас орон тооны цомхтголоор чөлөөлөгдөж, дахин 2014 онд эргээд төрийн албанд томилогдсон байна. Дахин томилогдсоны дараа түүнийг төрийн албанд түр томилсон тушаал байгаа боловч үүнийг төрийн албан хаагч биш гэж үзэх боломжгүй байна. Учир нь, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 2.2.3-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч, төрийн жинхэнэ албаны ямар нэгэн албан тушаалд ажиллахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц-д бүртгэнэ гэж заасан байдаг.Үүнийг бол нөөцөд бүртгэгдсэнээс хойш 7 жил өнгөрсөн нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан мэт нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа. Энэ бол тухайн журмын 4.2-д Энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон 2.2.1, 2.2.2. 2.2.3, 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн  бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй гэж заасан ба Г.Мын нөөцөд бүртгэлтэй байх хугацааг энэ журмаар хязгаарлаагүй учраас энэ хүн нөөцөд байгаад дахин орсон гэж үзэж бүрэн үндэслэлтэй байна.Дараагийн асуудал бол Г.Мыг аймгийн Засаг даргын захирамжаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан үндэслэлээр томилсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт аймгийн ерөнхий архитекторын сул орон тоо гарсан нөхцөлд бол Г.М нь тухайн төрийн байгууллагад ажиллаж байсны хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар ажил олгогчийн эрх хэмжээний дагуу тухайн албан тушаалд шилжин томилогдсон явдал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.Гуравдагч этгээд бол нэгэнт Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар бол нөөцөд байгаад тооцогдох учиртай. Мөн Г.М нь тухайн ажлын байранд тавьсан шаардлагыг бүрэн хангаж байгаа, мэргэжлийн хувьд таарч тохирч байна. Ажлын туршлагын хувьд төрийн байгууллагад тэр дундаа тухайн салбар он, удаан жил ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан эрхийн актуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байгаа. Мөн аймгийн ЗДТГ-аас Г.Мын ажиллаж байсан бүтэц, орон тоог баталсан тушаалуудыг ирүүлсэн ба эдгээрээс үзвэл Г.М нь барилгын салбар буюу архитекторын чиг үүрэг бүхий ажлыг хашиж байжээ.Аймгийн ерөнхий архитекторын ажлын байрны тодорхойлолтод тухайн архитектор, хот төлөвлөлт, дизайны мэргэжил гэсэн гурван төрлийн мэргэжил шаардаж байгаа бөгөөд Г.М нь хот төлөвлөлтийн арихтектор мэргэжилтэй учраас тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг бүрэн хангаж байна. Мөн төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага тавигдсан ба Г.М нь төрийн байгууллагад он, удаан жил ажилласнаараа энэ шаардлагыг илүү хангаж байгаа. Нэхэмжлэгч Х.Еын талаар дурьдах нь зүйтэй. Х.Е бол 2016 оны 02 дугаар сард төрийн албаны сонгон шалгаруулалтанд ороход Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад орсон байгаа.Ерөнхийдөө төрийн албаны сонгон шалгаруулалтыг дөрвөн төрөлд хувааж байгаа юм байна. Үүнд, Улсын хэмжээнд  нэгдсэн журмаар зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт, төрийн төв байгууллагуудын болон орон нутгийн байгууллагын захиалгын дагуу тусгайлан зохион байгуулах сонгон шалгаруулалт, төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалт гээд ангилж байна. Х.Еын орсон сонгон шалгаруулалт бол нутгийн захиргааны байгууллагын захиалгын дагуу зарласан сонгон шалгаруулалт юм. Уг шалгалтад ороод нөөцөд бүртгэгдсэн нь Төрийн албаны салбар зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Х.Еын нөөцөд байгаа сонгон шалгаруулалт бол төрийн захиргааны удирдах албан тушаалтны шалгалт юм.Энэхүү сонгон шалгаруулалт нь УИХ-ын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмаар зохион байгуулагдаж явагдсан гэж үзэж байна. Уг журмын 40 дүгээр зүйлд Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл  сонгон шалгаруулалтад дахин орно гэж заажээ. Тэгвэл Х.Е бол сумын ЗДТГ-ын даргын статусын хэмжээнд албан тушаалаас өөр албан тушаалд томилогдохыг хүсвэл энэ журмын 40.1-д зааснаар дахин сонгон шалгаруулалт өгөх шаардлагатай байна.Дараагийн асуудал бол Х.Е нь нэгэнт Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх тогтоолоор Ц чөлөөт бүсийн захирагчийн албанд томилогдсон байгаа. Нэгэнт тухайн орон тоонд томилогдсон явдал нь Ц сумын захирагчийн ажилд томилох тухай захирамжаар нотлогдож байгаа бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 3.2.2-д зааснаараа бол тухайн хүн албан тушаалд томилогдсон байвал нөөцөөс хасагдах учиртай. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар буюу өөрийн хүсэлтээр Ц захирагчийн захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байна.Энэ тохиолдолд Х.Е дахин төрийн албанд орох бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д зааснаар буюу энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө гэж зохицуулснаар дахин төрийн албаны сонгон шалгаруулалтад орохыг шаардаж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байна. Нөгөө талаар Х.Еыг аймгийн ерөнхий архитектороор томилсон эрх бүхий этгээд хууль зөрчсөн үү гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтаар ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга томилох ёстой байтал аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан н.Н томилсон нь хууль зөрчсөн явдал болж байна. Мөн Х.Е нь аймгийн ерөнхий архитекторын ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.Учир нь, Турк улсаас ойн архитектор ландшафт мэргэжлээр төгссөн ландшафт гэдэг чинь ойн ногоон байгууламжийн архитектор гэсэн олон улсын хэллэг ба ногоон байгууламжийн архитектор гэсэн тусгай шаардлагыг маргаан бүхий албан тушаалын ажлын байранд тавиагүй байна. Ийм учраас тухай албан тушаалын ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Х.Еыг аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд томилсон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын тушаалыг хүчингүй болгосон, өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчаар татагдаж оролцож байгаа тухайн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Бын тушаалын талаар хэдэн зүйл дурдахгүй бол болохгүй байх. К.Б бол тухайн эрх зүйн актыг хүчингүй болгохдоо Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасныг үндэслэн хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.Энэ нь хуульд нийцэхгүй байлаа ч гэсэн хариуцагч бол тайлбар хэлэхдээ тухайн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар илт хууль бус захиргааны акт учраас эрх зүйн үйлчлэлгүй тул хүчингүй болох ёстой гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн энэхүү тайлбар бол үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Хот байгуулалтын тухай хуулиар ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй байтал үүнийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын тушаалаар томилсон хуулийг ноцтой зөрчсөн асуудал болжээ. Энэ асуудал бол яах аргагүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар тушаал гаргасан илт хууль бус үйлдэл болох нь тогтоогдож байна.Хариуцагч нар тайлбарлаж байна энэ нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дотоод журмын 2.3.6-д зааснаар тухайн байгууллагын бүтцэд хамаарах албан тушаалтнуудыг тухайн газрын дарга томилж, чөлөөлнө гэж заасан ба энэ бол бусад албан тушаалтнуудад хамаарч байгаа болохоос Хот байгуулалтын тухай хуульд тусгайлан зохицуулснаар  ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй тул энэ асуудал хамаарахгүй гэж үзэж байна. Х.Е нь төрийн албанд ажилласан уу, үгүй үү гэдэгт хариуцагч болон гуравдагч этгээд эргэлзээтэй байгаа ба нэхэмжлэгч бол гэр хорооллыг орон сууцаар хангах төсөлд ажиллаж байсан гэж ярьж  байна. Гэхдээ төсөл хариуцсан ажилтнаар ажилласныг төрийн албанд ажилласан гэж үзэхгүй байна. Учир нь, төрийн албанд ажилласан гэдэг нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцээд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн явдлыг ойлгох юм. Энэ талаас ч гэсэн Х.Е тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв. ҮНДЭСЛЭХ нь:Шүүх нэхэмжлэгч талаас гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дүгээр захирамжийг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 тушаалыг тус тус хүчингүй болгох, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын ажилд эгүүлэн тогтоох, 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 2017 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэл 6 сар 7 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:Нэхэмжлэгч Х.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр К.Быг томилсон аймгийн Засаг даргын шийдвэрийг[1] хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэжээ.Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн дагуу[2]Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх... эрхтэй байна.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т ...Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ...нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоногэж тус  тус заасан.К.Быг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын шийдвэр нь нэхэмжлэгч Х.Еын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн ерөнхий архитекторын албан тушаалд эгүүлэн тогтоох тухай энэхүү маргаантай хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй тул тухайн томилгоотой холбоотой захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй байна.Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хгийн дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дүгээр захирамжийг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 тушаалыг тус тус хүчингүй болгох, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах шаардлагын тухайд:Нэхэмжлэгч Х.Е нь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор[3] төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн, нөөцөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор[4] Цагааннур чөлөөт бүсийн захирагчийн албаны ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт, архитектор төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшигдсэн, Ц чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар[5] тухайн албан тушаалд томилогдсон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.Харин аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектороор ажиллаж байсан Б.М нь өндөр насны тэтгэвэрт гарсан тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дүгээр Б.Мыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар[6] ажлаас чөлөөлж, түүний хашиж байсан ерөнхий архитекторын албан тушаалд Х.Еыг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар[7] томилсныг хууль бус гэж дараагийн томилогдсон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар[8] хүчингүй болгожээ.Хариуцагч ийнхүү хүчингүй болгосон үндэслэлээ аймгийн ерөнхий архитекторыг Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар аймгийн Засаг дарга томилох эрхтэй, Х.Еыг аймгийн Газрын дарга томилсон нь хууль бус, томилох эрхгүй этгээд томилсон гэж тайлбарлажээ.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай Б/65 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар[9] Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог тогтоосон, үүнд Барилга, хот байгуулалтын хэлтсийн бүтцэд хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалыг 1 орон тоогоор баталжээ.Анхнаасаа 1 орон тоогоор батлагдсан хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалын хэлтсийн даргын үүргийг барилга угсралт, техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Х.Асхард түр хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан, ерөнхий архитекторын орон тоог салгаж Х.Еыг урьд ажиллаж байсан төрийн байгууллагаас шилжүүлэн томилсон талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан гэрч Х.Н мэдүүлсэн[10] ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй тул батлагдсан 1 орон тоог 2 тусдаа салгасан гэх үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.Харин ерөнхий архитекторын сул орон тоонд Төрийн албаны тухай 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус баримтлан Х.Еыг шилжүүлэн томилсон Газрын даргын тушаалыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь,1. 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т ...аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох... эрхийг аймгийн Засаг даргад олгохоор зохицуулсан, аймгийн ерөнхий архитекторын орон тоо нь тухайн үед аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын албад хамаарч, орон нутгийн төсвөөр санхүүждэг байсан нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 69 дүгээр захирамж[11] болон гэрч Б.Мын тайлбараар батлагдаж байна.Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн төвийг татан буулгаж, үүнтэй холбогдуулан 2008 оны 67 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг[12] шинэчлэн тогтоож, Газрын албаны чиг үүрэгт Барилга, хот байгуулалтын асуудлыг нэгтгэн зохион байгуулсан, улмаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар Аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын бүтэц орон тоог батлах тухай тушаалаар[13] батлагдсан бүтэц, орон тоонд багтсан барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн нь ерөнхий архитекторын үүрэгтэй ажиллахаар болсон нь Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/114 дүгээр албан бичгээр[14] тогтоогдож байна.2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д ...Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна..., 16.4-д ...дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна..., 16.4.18-д ...төсвийн байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн ..., 16.5.3-ттөсвийн шууд захирагч нь ...батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажиллагчдын цалин хөлсийг тогтоох ёстой, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог баталсан 2015 оны Б/65 дугаар тушаалд аймгийн ерөнхий архитектор гэсэн орон тоог батлаагүй, хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн орон тоог баталсан, энэ орон тоонд ажиллах ажилтны цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны хувьд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга уг ажилтныг томилж, чөлөөлөх эрхтэй гэж үзлээ.2. Эрх бүхий албан тушаалтнаас боловсруулсан ерөнхий архитекторын ажлын байрны тодорхойлолтод[15] уг албан тушаалыг төрийн захиргааны, ТЗ-5 зэрэглэлтэй, төрийн жинхэнэ албан тушаалын дэс түшмэлийн ангилалтай төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахаар заажээ.Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулахыг тус тус нарийвчлан зохицуулсан.Нэхэмжлэгч Х.Е нь анх хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу төрийн байгууллага болох Ц чөлөөт бүсийн захирагчийн албаны ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлт, архитектор төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан, энэ хугацаанд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ерөнхий архитекторын сул орон тоо гарсан тул томилох эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зйүлийн 17.1, 22 дугаар зүйлйин 22.1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан түүнийг маргаан бүхий орон тоонд томилсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.3.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-дэх хэсэгт ...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусадтохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх... нэмэгдэл баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагч хангагдах ёстой ба ерөнхий архитекторын албан тушаалд томилогдон ажиллаж байсан Х.Еыг томилох эрхгүй этгээд томилсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзлээ.4. Аймгийн ерөнхий архитектороор Г.Мыг томилсон аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Б/504 дүгээр захирамж[16] нь Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журамд нийцээгүй, аймгийн ерөнхий архитектор гэсэн сул орон тоо байхгүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтцэд хамаарах ерөнхий архитекторын орон тоонд хууль ёсоор Х.Е ажиллах ёстой байхад гуравдагч этгээдийг томилсон нь хууль бус байна.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Х.Е нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орсон мөртлөө өөр албан тушаалд томилогдсон нь Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 40-т заасан ...өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно... гэснийг зөрчсөн гэж, гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг ... мэргэжлээрээ ажиллаагүй... гэж тус тус маргажээ.Холбогдох журам нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулсан журам бөгөөд журмын 40-д тусгасан ...өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл... гэдгийг төрийн жинхэнэ албаны удирдах өөр албан тушаалд ажиллахыг хүссэн нөхцөлд тухайн албан тушаалын сонгон шалгаруултад дахин орохыг зохицуулсан зохицуулалт, энэ нь Х.Еыг томилсон албан тушаалд хамаарахгүй, харин түүнийг ТЗ-5 зэрэглэлтэй, дэс түшмэлийн ангиллын албан тушаалд томилсон нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 6.3-т заасантай нийцсэн гэж үзнэ.Түүнчлэн уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагад ...архитектор, хот байгуулалтын архитектор, дизайн... байхаар тусгасан, Х.Е нь архитекторын мэргэжил эзэмшсэн нь хэрэгт авагдсан Станбулын Их сургуулийн ойн аж ахуйн факультетийн 1238 дугаартай бакалаврын дипломын хуулбараар[17], мөн туршлага хэсэгт ... мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх... шаардлагыг хангасан нь Гэр хорооллын орон сууцжуулах төслийн ОНҮГ-ын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/126 дугаартай албан бичиг[18], нийгмийн даатгалын 0675558 дугаартай дэвтрийн бичилтээр[19] тус тус тогтоогдож байна.Иймд дээрх үндэслэлүүдээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаал болон аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дүгээр захирамж нь тус тус хууль бус, уг захиргааны актуудын улмаас Х.Еын төрийн жинхэнэ алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгож, Х.Еыг ерөнхий архитекторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа болох 6 сар 7 хоногийн цалинг Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг үндэслэн тооцож, ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хгаас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Еын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 19 ний өдрийн Б/504 дүгээр захирамж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын албан тушаалд Х.Еыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.225.717 /гурван сая хоёр зуун хорин таван мянга долоон зуу арван долоо/ төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША[1] Хэргийн 262 дугаар хуудас[2] Хэргийн 233 дугаар хуудас[3] Хэргийн 306, 307 дугаар хуудас[4] Хэргийн 15 дугаар хуудас[5] Хэргийн 8 дугаар хуудас[6] Хэргийн 146 дугаар хуудас[7] Хэргийн 10 дугаар хуудас[8] Хэргийн 11 дүгээр хуудас[9] Хэргийн 12-13 дугаар хуудас[10] Хэргийн 185 дугаар хуудас[11] Хэргийн 121 дүгээр хуудас[12] Хэргийн хэргийн 116 дугаар хуудас[13] Хэргийн 122-123 дугаар хуудас[14] Хэргийн 119 дүгээр хуудас[15] Хэргийн 175 дугаар худас[16] Хэргийн 194 дүгээр хуудас[17] Хэргийн 163 дугаар хуудас[18] Хэргийн 14 дүгээр хуудас[19] Хэргийн 16-17 дугаар хуудас