Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 023

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Ерболат, Н.Манига, Д.Алтынай нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох,

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны Б/52 дугаар тушаалын Н.Манига, Д.Алтынай нарт холбогдох хэсгийг, 2016 оны 29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчдийг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ерболат, Н.Манига, Д.Алтынай, нэхэмжлэгч Н.Манигагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, нэхэмжлэгч Д.Алтынайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, нэхэмжлэгч Ш.Ерболатын өмгөөлчид С.Нургайып, А.Серикжан, хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, гуравдагч этгээд М.Ботагөз, Х.Саттигүл, Х.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ерболат шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтдээ:

Миний бие Шаймуратын Ерболат нь 2013 оны 3 дугаар сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Хүнс, тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр анх томилогдож байсан ба тус байгууллагад хэд хэдэн мэргэжил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж ирсэн юм. Хамгийн сүүлд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн "Ш.Ерболатыг ажилд томилох тухай" Б/25 дугаар тушаалаар тус хэлтэст Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдсон. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаж байсан юм.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн "Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолын дагуу Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулсантай холбоотойгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах тухай 01/2 тоот албан бичгийг байгууллагынхаа удирдах албан тушаалтнууд үл биелүүлж биднийг шилжүүлэн авсан тушаалаа албан ёсоор гаргаагүй. Тэгсэн хирнээ 2016 оны 8, 9, 10 дугаар сард ажиллуулж, цалин хөлс өгч байсан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ямар нэгэн мэдэгдэх хуудас, ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэр гаргалгүйгээр буюу Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох, тайлбар гаргах боломж олгох зэрэг ажиллагаануудыг хийлгүйгээр ажлыг минь бараг хүчээр шахуу булааж авсан юм.

Энэхүү зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулахаар мөн хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч тэд 2016 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 119 дүгээр албан бичгээр миний гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй болохыг илэрхийлж, энэхүү төрийн албаны маргааныг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж хариу өгсөн юм.

Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан нь бидэнд хандаж хэлэхдээ "...Та нар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байгаа, тэрхүү тушаалд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул та нар ажлаас чөлөөлөгдсөн, одоо та нар 3 сарын тэтгэмжээ авч ажлаа хүлээлгэн өгөх ёстой..." гэж хэлдэг юм. Миний хувьд уг тушаалыг гардан аваагүй. Уг тушаалд юу бичсэнийг ч мэдэхгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийгээд, цалин хөлсөө авч байсан. Уг ёсондоо Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01/2 тоот нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах тогтоолыг аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн дарга нар буруугаар ойлгож бидний хөдөлмөрлөх эрх, төрийн албан хаагчийн баталгааг ноцтойгоор зөрчиж байна. Миний орон тоонд ямар нэгэн шалгуур, шалгалтгүйгээр гаднаас 2 хүнийг шинээр томилон авсан.

Мөн үүнээс гадна Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан орон тоо нь шинэ бүтцээр батлагдаагүй нэг хүнийг авч ажиллуулж байгаа. Мөн түүнчлэн Улаанхус сумын 2 ажилтны нэгийг миний ажиллаж байсан орон тоонд давхар томилон ажиллуулж байгаа. Миний бие хувьдаа ипотекийн зээлтэй ба ажлаас халагдсан тул уг зээлээ эгүүлэн төлөх ямар ч боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлээ асарч хамгаалахад орлогын эх үүсвэргүй болж ялангуяа өвлийн цаг хаяанд ирсэн байхад цаашид амьдрахад үнэхээр хэцүү байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөн болохыг олж мэдлээ. Ийм тушаал гарсныг урьд нь мэдээгүй, надад танилцуулж, гардуулж өгөөгүй. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бүтэц, тоог шинэчлэн баталсан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан, албан хаагчдын ажлаас чөлөөлөх тухай Б/32 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын намайг Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ерболат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны Б/32 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, бусад гаргасан шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Ш.Манига шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрийн албаны мэргэжлийн шалгалтад орж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хариуцсан мэргэжилтний орон тоонд 1 дүгээр байранд шалгарч төрийн албаны зөвлөлийн 2013 оны 167 тоот тогтоолын дагуу тус орон тоонд томилогдсоноор төрийн албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон билээ. Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар тус орон тоо хасагдаж 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/20 тоот тушаалаар тус хэлтсийн Улаанхус сум хариуцсан мэргэжилтнээр шилжин томилогдон ажиллаж байсан. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Засгийн Газрын бүтцэд өөрчлөлт орж Хөдөлмөрийн яам татан буугдаснаар мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг татан буулгаж, түүний ажлын чиг үүргийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн болно.

Түүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус газраас цалинг бүрэн хэмжээгээр авсан болно. Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж түүний ажлын чиг үүргийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт нэгтгэсэн учраас цаашид Төрийн албаны тухай хуулинд заасан баталгаагаар хангагдаж тус газрын сум хариуцсан мэргэжилтнээр томилж өгөх талаар тус газрын даргад санал хүсэлт гаргасан боловч таны ажлын байр хасагдсан болохоор ажилд томилох боломжгүй гэдэг нэрийдлээр томилох шийдвэр гаргахгүйгээр миний маргаж буй орон тоонд Төрийн албаны шалгалт өгөөгүй Х.Саттигүлийг томилжээ. Миний бие тус Хөдөлмөрийн хэлтэст 4 дэхь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ня-бо мэргэжилтэй бакалаврын зэрэгтэй төрийн албаны шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан хаагч мөн юм.

Уг маргааны урьдчилан шийдвэрлүүлэхээр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан боловч зөвлөлийн бүх гишүүд үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн тэдний оронд түр орлон гүйцэтгэгч томилогдсон болохоор одоогоор төрийн албаны зөвлөл бүрэлдэн тогтоож үйл ажиллагаагаа явуулаагүй байна. Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия нь намайг ажлаас чөлөөлөх үед надад мэдэгдээгүй, мөн бага насны хөхүүл хүүхэдтэй байсан болно. Иймд аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Тийм учраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилох шийдвэр гаргахыг тус газрын дарга Б.Сьезханд даалгаж, А.Саттигүлийг ажилд хууль бус томилсон тушаалыг хүчингүй болгож шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Манигагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Муратаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Манига  дөрвөн төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт: Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоонд Н.Манигаг томилох шийдвэр гаргахыг тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сьезханд даалгах, Хоёрдугаарт: Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  29 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Гуравдугаарт: Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын Н.Манигад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дөрөвдүгээрт: Нэхэмжлэгч Н.Манигагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлж өгөхийг тус газрын даргад даалгах гэсэн дөрвөн төрлийн шаардлага гаргасан байгаа.

Нэгдүгээр шаардлагын хувьд, нэхэмжлэгч Н.Манига нь 2013 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймагт зохион байгуулсан төрийн албаны мэргэжлийн сонгон шалгаруулалтад орж өрсөлдсөн орон тоонд нэгдүгээр байранд шалгарснаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 167 тоот тогтоолоор түүнийг нэрийг тус албан тушаалд дэвшүүлэн ажилд томилохыг санал болгожээ.

Улмаар уг тогтоолын дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн Б/64 тоот тушаалаар Н.Манигаг тус орон тоонд томилон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлснээр төрийн захиргааны албан хаагч болсон байна. Мөн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэцэд өөрчлөлт орж, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, халамжийн хэлтсийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг бий болгосон байна. Хөдөлмөрийн ажлын чиг үүргийг тус газарт шилжүүлэн өгснөөр Н.Манига 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн хэлтсийн 08 тоот тушаалаар, мөн оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус газарт цалингийн хамт шилжүүлсэн байна. Ингэснээр Н.Манига  урьд эрхэлж байсан ажлыг хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэж, 2016 оны 08, 09, 10 дугаар сарын цалин хөлсийг бүрэн хэмжээгээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас авч байсан нь гэрч н.Мухибатын мэдүүлэг, цалингийн цэс, түүний нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдож байна. Улмаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/21 тоот тушаалаар тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан байна. Тухайн бүтцээр сум хариуцсан халамжийн үйлчилгээний мэргэжилтний орон тоог 19 орон тоогоор баталсан ба үүний 6 орон тоог аймгийн төвд ажиллуулахаар болжээ. Гэтэл урьд ажиллаж байсан 3 хүнийг аваад үлдсэн 3 орон тоонд М.Ботакөз, Х.Саттигүл, Х.Серикжан нарыг томилон ажиллуулж байна. Төрийн албаны тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-д зааснаар орон тоо гарсан тохиолдолд тухай байгууллагад ажиллаж байсан албан тушаалтныг эхний ээлжинд томилон ажиллуулах ёстой байна.

Үүнээс гадна Н.Манига бол 0-1 насны нярай хүүхэдтэй учраас хамгийн түрүүнд томилогдон ажиллах  ёстой юм. Тийм учраас Н.Манига тус газрын Өлгий сум хариуцсан хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханд даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан.

Хоёрдугаарт,  нэхэмжлэгч Н.Манигагийн маргаж байгаа орон тоонд Х.Саттигүлийг түр томилон түүнийг ТЗ-5 дугаар шатлалын 1-р зэрэглэлээр цалинжуулдаг байжээ. Тухайн үйлдлээр хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй гэснийг зөрчсөн байна.

Учир нь, Х.Саттигүл нь төрийн албаны сонгон шалгаруулалт өгөөгүй, төрийн албаны тангараг өргөж төрийн албанд ажиллах эрх нь нээгдээгүй байгаа нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эндээс үзэхэд Б.Сьезхан нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаас гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль дээдлэх үндсэн зарчим, төрийн  4.1.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах зарчим, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.23., 27.2.4-д заасан төрийн албан хаагчийг баталгаагаар хангах гэснийг тус тус зөрчсөн байна. Тийм учраас Х.Саттигүлийг маргаан бүхий орон тоонд томилсон тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Гуравдугаарт, нэхэмжлэгч Н.Манига маргаж байх хугацаанд хариуцагч тал болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын дарга Б.Сьезхан нь ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгох, хуульд заасан баталгаагаар хангах талаар бичгээр болон амаар ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй хариуцагч Б.Сьезхан өөрөө 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 52 тоот тушаал гаргаж түүнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангасан дүр эсгэж, түүний зөвшөөрөлгүйгээр харилцах дансанд мөнгө шилжүүлсэн байна. Хариуцагч Б.Сьезхан нь шүүхэд ирүүлсэн удаа дараагийн тайлбарт татан буугдсан Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан  Н.Манигаг авч ажиллуулах боломжгүй гэж байсан ба гэнэт зангаа хувиргаж, сайн санаа гаргаж өөрийгөө тусархаг мэт харагдуулан хууль бус шийдвэр гаргаж, шүүхэд нөлөөлөх гэсэн далд санаа байгааг харуулж байна. Түүнээс гадна ийнхүү захиргааны акт гаргах ажиллагааг ажилтнуудад мэдэгдээгүй, тэднийг сонсох, тайлбарыг нь авах зэрэг сонсох ажиллагаа хэрэглээгүй байсан нь Захиргааны ерөнхий хуулийг хариуцагч уландаа гишгэж байгаа. Иймд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын Н.Манигад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн гурав дахь шаардлага байна.

Дөрөвдүгээрт, нэхэмжлэгч Н.Манига хариуцагч Б.Сьезханы эс үйлдэхүйгээр Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдөсөнөөс гадна авах цалин хөлсөөс хохирсон байна. 2016 оны 10 дугаар сарыни 31-ний өдөр хүртэл ажиллаж байх хугацаанд ТЗ-5 зэрэглэлийн 1-р шатлалаар цалинжиж сард 509940 төгрөгийн цалин авч байжээ. Түүнээс гадна Н.Манига 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад цалин хөлсийг бүтэн авч байсан нь тогтоогдсон байгаа. Тийм учраас нэхэмжлэгч Н.Манигагийн ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 4 сар 13 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 2341088 төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын санхүүгээс гаргуулан олгож мөн үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг хариуцагч Б.Сьезханд даалгаж өгнө үү гэсэн дөрөв дэх шаардлага гаргасан байгаа.

Хариуцагч тал Н.Манига нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбар ирүүлсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсний дагуу нэхэмжлэгч Н.Манига  2016 оны 10 дугаар сар дуустал цалингаа бүрэн хэмжээгээр тус газраас авч байсан ба 2016 оны 11 дүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн болно. 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Н.Манигаг ажлаас чөлөөлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээни газрын мэдэлд шилжүүлсэн талаар албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх боловч үүнийг баримтжуулсан талаар шүүхэд нотолж чадаагүй. Н.Манига тухайн үед Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргахад Төрийн албаны салбар зөвлөл тухайн өргөдлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу явуулсан тухай хариу бичиг байгаа энэ хавтаст хэрэгт авагдсан.

Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хариу бичиг ирсэн. Хариу өгөөгүй болохоор хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ үү гэсэн зөвлөмж байсан. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүргийг шинээр бие болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж ойлгох бөгөөд Засгийн газрын 2016 оны 09 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлагуудын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар багтаж байгаа юм.

Ийм учраас Н.Манигаг нэмэгдэл баталгаагаар хангах үүрэг нь ажил олгогчид байгаа. Хариуцагч тал нийлүүлэх, нэгтгэх тухайн Засгийн газрын тогтоолд ямар ч өгүүлбэр ороогүй гэсэн тайлбар ирүүлсэн. Энэ асуудалд нэхэмжлэгч буруугүй юм. Энэхүү хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа Х.Серикжан, Х.Саттигүл, М.Ботакөз нарын гаргасан тайлбарын хувьд   Х.Серикжан, Х.Саттигүл, М.Ботакөз  нар нь хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүйгээс гадна ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчмыг алдагдуулж, үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Үүнийг шүүгч дотоод итгэлээр үнэлэх байх. Харин М.Ботакөзийн гаргасан тайлбарын хувьд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал-д хамааруулахаар заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-д Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоон. гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 тоот тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг хэрхэн тогтоох тухай дурдаж тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар төрийн захиргааны 5 дугаар зэрэглэл буюу дэс түшмэлийн ангилалд багтаж байгаа.  

Тийм учраас М.Ботакөзийн туслах түшмэлийн ангилалд шалгалт өгсөн нь уг тогтоолын дээрх заалтад нийцэхгүй байна. Хамгийн сүүлд дүгнэж хэлэхэд шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодит байдлаар, дотоод итгэлээр үнэлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол хамгийн сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу  уг маргаантай асуудлыг хамгийн сүүлд бий болсон Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд авч үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Д.Алтынай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.6 дахь заалт, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоол, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот тушаалаар Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 тоот тушаалаар Баяннуур сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр түр томилогдон 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан юм. Би Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр 2013 оноос одоо хүртэл ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллаж байтал намайг Баян-Өлгий аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 тоот тушаалаар бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн юм. Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоо байхгүй гэдэг үндэслэлээр намайг одоо хүртэлажиллуулахгүй байна. Би төрийн албан хаагч тул намайг Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн тушаалыг одоо хүртэл гаргаж өгөхгүй байна.

Би Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс нийлж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсныг далимдуулж намайг Баяннуур сум хариуцсан орон тоо байхгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй, аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 тоот тушаал нь миний эрхийг зөрчиж байгаа талаарх гомдлоо төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан юм. Гэтэл салбар зөвлөл нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 132 тоотоор тус салбар зөвлөлөөс хяналт шалгах боломжгүй хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариу өгсөн. Иймд Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг Өлгий сум хариуцсан нийгэм халамжийн мэргэжилтнээр томилохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Алтынайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан ихэсгэх тухай хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан ихэсгэж байна. 2016 ны 08 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нэгтгэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулсан юм. Халамжийн хэлтсийн гүйцэтгэх ажлын чиг үүргийг тус газарт нэгтгэж, цалингийн сан ажилтан, албан хаагчдыг тус газарт шилжүүлснээр Д.Алтынайн ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна гэж ойлгож болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны бүтэц орон тоо баталсан Б/21 тоот тушаал нь захиргааны хэм хэмжээ тогтоосон захиргааны акт мөн бөгөөд улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэгдсэн болохоор уг актыг хэн нэгэн хүн, өөрчилж солих эрхгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д тус тус заасны дагуу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ба мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлэн томилно гэж заажээ.

Иймд Д.Алтынай нь төрийн албаны шалгалт өгч тэнцсэн төрийн захиргааны албан тушаалтан мөн болно. Төрийн албаны тангараг өргөсөн, 2013 оноос халамжийн байцаагчаар ажиллаж байгаа. Нийгмийн халамж зүйн бакалавр зэрэгтэй, мөн нийгмийн халамжийн мэргэжлээр суралцаж сертификат авсан тул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сум хариуцсан хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр томилох ёстой юм. Сум хариуцсан хөдөлмөр халамжийн мэргэжилтнээр хууль бус аргаар томилогдсон хүмүүсийн оронд томилох шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье. Нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймаг дахь нийгэм халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/32 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгөх тухай шаардлагаа буруу болсон тул уг шаардлагаасаа татгалзаж байгаа болно. Нэхэмжлэгч Д.Алтынай нь тэтгэмж авах талаар хүсэл зорилгоо илэрхийлэн амаар болон бичгээр хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд Д.Алтынайд тэтгэмж олгох тухай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 52 тоот тушаалын Д.Алтынайд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье. Нэхэмжлэгч Д.Алтынай нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нөхөн олговор гаргуулах ба нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хүсэлт гаргаж байна. Иймд нэхэмжлэгч Д.Алтынайгийн ажилгүй байсан үеийн хөлс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдөр хүртэл 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх цалин хөлс нөхөн олговор болох 1622561 төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс гаргуулан олгож мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Д.Алтынай  Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн байна. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, аймгийн Хөдөмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нэгтгэж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулсан. Үүнтэй холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нямдаваагаас Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст 1/2 тоот албан бичиг ирсэн. Мөн аймгийн ЗДТГ-ын бүтцийг батлах тухай Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тушаалаар аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулсан байгаа.  Иймд Нийгмийн халамжийн хэлтсийн ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, өөрчлөн байгуулагдсан газарт цалингийн хамт шилжүүлэх, тушаал гаргаж 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагаас өмнө тушаал, хавсралтын хамт ирүүлэхийг мэдэгдэв. Уг албан бичгийн дагуу аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тушаалыг үндэслэн Б/32 дугаар тушаал гаргаж аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг ажлаас чөлөөлж, цалингийн хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн ба уг тушаалын хавсралтад Д.Алтынайгийн нэр байгаа. Халамжийн хэлтсийн гүйцэтгэх чиг үүргийн ажилтнуудын чиг үүргийг тус газар нэгтгэж, цалингийн сан, ажилтан албан хаагчдыг тус газарт шилжүүлснээр Баяннуур сумын нийгмийн халамжийн асуудал хариуцсан Д.Алтынайн ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна гэж үзэж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны бүтэц, орон тоо баталсан Б/21 дүгээр тушаал гарсан ба энэ тушаал нь захиргааны хэм хэмжээ тогтоосон захиргааны акт мөн бөгөөд Улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгүүлсэн болохоор уг актыг хэн нэгэн хүн өөрчлөх, солих эрх байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д тус тус заасны дагуу Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заажээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолд Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. Энэ хэсэгт заасан ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн... гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно. Мөн хэсэгт заасан ...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн... гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж тайлбарласан. Иймд Д.Алтынай нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх гэсэн шаардлагыг хангаж байгаа.

Нийгмийн халамжийн хэлтэс татан буугдсан бөгөөд тус хэлтсийн дарга асан н.Цэрэндорж нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 болон Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Д.Алтынайг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл б/32 дугаар тушаалаар тухайн үеийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн нийт ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлж, шинээр бүтцийн өөрчлөлтөөр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн хамт шилжүүлсэн болохоос бүр мөсөн ажлаас чөлөөлөөгүй. Энэ талаар н.Цэрэндорж гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой хэлсэн байгаа. Б.Сьезхан даргын тайлбарт: Д.Алтынай нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт урьд ажиллаж байгаагүй бөгөөд ажилд орсон тушаал байхгүй болохоор Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр авч ажиллуулах боломжгүйг дахин тайлбарлая гэжээ. Гэтэл Д.Алтынай нь 2013 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 18 дугаартай тушаалаар Баяннуур сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр түр томилогдож, улмаар 2015 оны 01 дүгээр сраын 30-ны өдрийн б/26 дугаар тушаалаар жинхэлэн томилогдсон юм. Харин Б.Сьезхан нь 2013 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 18 дугаартай тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн б/26 дугаар тушаалуудыг хараагүй, үзээгүй байгаа юм уу, аль эсхүл дээрх тайлбарыг зориуд өгч байгаа юм уу? Мөн Б/32, Б/52 дугаартай тушаалуудыг шүүх хүчингүй болгох үндэслэлгүй юм гэжээ. Б.Сьезханы энэхүү тайлбарыг би ойлгохгүй байгаа. Сум хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн хувьд нийгмийн ажилтан байх, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх, ур чадварын хувьд багаар ажиллах чадвартай байх гэсэн шаардлага тавьсан байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим байгаа. 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасан ил тод байх зарчим алдагдсан, 4.2.З.ард түмэнд үйлчлэх, 4.2.5.төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 4.2.6. төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах гэсэн зарчмууд алдагдаж, Д.Алтынай нь ажилгүй болсон тул нэхэмжлэлийн дараах шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

Үүнд: 1. Сум хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр хууль бусаар томилогдсон хүмүүсийн оронд Д.Алтынайг томилох шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханд даалгах шийдвэр гаргах, 2. Д.Алтынай нь ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж авах талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаагүй байхад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар тэтгэмж олгосон байх тул уг тушаалын Д.Алтынайд холбогдох хэсгийг хүчингүй болгох, 3. Д.Алтынайд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 4 сар  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох нийт 2994766 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг мөн хариуцагч байгууллагад даалгах шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нэхэмжлэгч Ш.Ерболатын нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолоор аймгуудад шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг Засаг даргын дэргэд байгуулан өгсөн байдаг. Энэ 09 дүгээр тогтоолыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталж өгсөн байдаг. Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Галияг 18-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Ш.Ерболат шууд захирагч дарга нь байсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга асан Б.Цэрэндорж нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаараа аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст тухайн үед ажиллаж байсан нийт 42 ажилчин, ажилтнуудыг тушаал гаргасан өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтан албан хаагчдын нэрсийг цалингийн хамт ерөнхий газарт хүргүүлсэн. Б.Цэрэндоржийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нь 2016 оны 09 дүгээр сарын Б/19 тоот тушаалаар тэр өдөрт ажлаас чөлөөлсөн байдаг. Дарга байсан Б.Цэрэндоржийг Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлсөн, дээрх Б/32 дугаартай тушаалын 13 дугаартай хэсэгт нэхэмжлэгч Ш.Ерболатын нэр байгаа болно. Ш.Ерболат нь Б.Цэрэндорж даргынхаа Б/32 дугаар тушаалыг мэдсээр байж, шүүхэд гомдлоо гаргаагүй хугацаа алдсан бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэхээр тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандахад гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн байна.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаал гаргаж 3 сарын ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгохоор болсон чөлөөлөгдсөн ажилтнуудад түүн дотор нэхэмжлэгч Ш.Ерболатад нэг удаагийн тэтгэмж ирүүлснийг түүний дансанд хийсэн бөгөөд тэрээр авсан байсан. Ш.Ерболат нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст гэрээгээр ажиллаж байсан бөгөөд саяхан үндсэн ажилтнаар орж ирээд байхад байгууллага нь татан буугдаж, Б.Цэрэндорж даргынхаа тушаалаар чөлөөлөгдсөн болохоор шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажилд орох боломжгүй гэдгийг нь өөрт нь ойлгуулан хэлсэн байгаа. Түүнээс гадна Ш.Ерболатыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тушаал гаргаж ажилд аваагүй бөгөөд мөн энэ газар тушаал гаргаж ажлаас нь чөлөөлөөгүй юм.

Тиймээс Ш.Ерболатын хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцлага хүлээх хариуцагч биш гэдгийг тайлбарлаж байна. Мөн Ш.Ерболат Нийгмийн халамжийн хэлтэст гэрээгээр буюу үндсэн ажилтнаар ажиллаж байх үед нийгмийн хамгааллын мэргэжилтэн байсан болохоос Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн байгаагүй уг орон тоо шинээр бий болсон орон тоо юм. Иймд дээрх гаргасан тайлбарын үндэслэлүүдийг танилцаж Ш.Ерболатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нэхэмжлэгч Н.Манигагийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

Улаанхус сумын Хөдөлмөрийн хэлтэст Н.Манига 2014 оноос, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст Б.Көкгүл нар ажиллаж байсан юм. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинэ бүтэц орон тоо, зохион байгуулалтаар байгуулагдсан. Энэ 09 дүгээр тогтоолыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар сум хариуцсан мэргэжилтний орон тоог 19 хүн болгосон юм. Өлгий сумыг оролцуулалгүйгээр Цагааннуур тосгоны хамт 13 хэсэг тус бүрт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн нэг орон тоо бүтцээр ажиллахаар болсон тул урьд ажиллаж байсан хоёр мэргэжилтний нэг нь чөлөөлөгдсөн байна.

Өөрөөр хэлбэл орон тоо бүтэц нь байхгүй болсон байна. Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Галия нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б/08 дугаартай тушаалаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан уг тушаалын хавсралтад заасан 23 нэр бүхий ажилтныг жагсаалтын 16-д нь Н.Манигаагийн нэр байгаа ба тэднийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар батлагдсан орон тоо бүтцийг баримтлан Улаанхус суманд урьд ажиллаж байсан хоёр мэргэжилтнээс 2008 оноос эхлэн буюу Н.Манигагаас 3-5 жилийн өмнөөс ажиллаж байсан Б.Көкгүл гэдэг эмэгтэйг дээрх ганц орон тоонд авсан. Одоо ганц орон тоонд Б.Көкгүл ажиллаж байгаа бөгөөд энэ байгууллагад Н.Манигаг багтаах орон тоо алга. Н.Манигагийн нэхэмжлэлд Х.Саттигүл гэдэг эмэгтэйг Б.Сьезхан нь хууль бус томилсон гэжээ. Х.Саттигүл гэгч Улаанхус сумд дээрх татан буугдсан Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст огт ажиллаж байгаагүй. Х.Саттигүл нь Н.Манигагийн ажлын байрыг нь авч албан тушаалд нь ороогүй бөгөөд энэ нэхэмжлэлд хамаагүй болохыг дурдъя. Харин Х.Саттигүл Н.Манигаагийн оронд албан тушаалд томилогдсон байсан бол Н.Манига нь нотолно биз.

Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Галиягийн гаргасан Б/08 дугаар тушаалыг Н.Манига мэдсэн үү, тушаалын нэг хувийг авсан уу гэдэг нь манай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь, Н.Манигаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажлаас чөлөөлөөгүй юм. Н.Манигааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажилд аваагүй мөн чөлөөлөөгүй болохоор хариуцагч биш юм. Н.Манига нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг авчихсан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нэхэмжлэгч Д.Алтынайгийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тус аймагт шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллуулахаар тогтоосон юм. Энэ тогтоолоор урьд тус аймагт ажиллаж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдсан бөгөөд тус хэлтсийн дарга асан Б.Цэрэндорж нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-ийг болон Засгийн газрын 09 дүгээр тогтоол зэргийг үндэслэн Д.Алтынайг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Ажлаас чөлөөлөгдсөн Д.Алтынайд Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтаар татан буугдсан албан тушаалын 2016 оны 08, 09, 10 дугаар саруудын ажлаа хийгээгүй байсан ч хуулийн заалтыг үндэслэн цалин хөлс олгожээ. Мөн заалтыг үндэслэн 3 сарын тэтгэмжийг олгохоор тушаал гарч мөнгийг дансанд нь хийжээ.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шинэ орон тоо бүтцийг баталсан. Энэ тушаалаар хөдөө орон нутагт буюу сумуудад халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнийг сум тус бүрт нэг орон тоо байхаар шинээр томилон ажиллуулсан. Тухайн үед Д.Алтынай нь Баяннуур сум хариуцсан халамжийн мэргэжилтэн байсан бөгөөд орон тоо байхгүйгээс түүнийг тус газарт авч ажиллуулах боломжгүй байна. Баяннуур суманд олон жил ажилласан Н.Нурдыханыг тус сумын хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байгаа. Нэгэнт Д.Алтынайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт урьд ажиллаж байгаагүй бөгөөд ажилд орсон тухай тушаал байхгүй болохоор ямар нэгэн түүн дотор Өлгий сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр авч ажиллуулах боломжгүй гэжээ.

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар өөрсдийн тайлбарыг тодорхой хэлж байна. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа талаар хариуцагч бичгээр ирүүлсэн тайлбарт болон миний бие шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч нартай эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгч Н.Манигаг Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Галия тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн ба нэхэмжлэгч Ш.Ерболат, Д.Алтынай нар нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Цэрэндоржийн тушаалаар чөлөөлөгдсөн байдаг. Харин ажлаас чөлөөлсөн үндэслэлийг нэхэмжлэгч нар сайн мэдэхгүй байгаа бололтой. Эдгээр нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар тайлбарлавал, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан ба энэ тогтоолд аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтийг нэгтгэж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэн зохион байгуулсугай гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар тус аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Цэрэндоржыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус тус үндэслэсэн ажлаас чөлөөлж, 6000000 төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Энэ нь өөрөө тухайн байгууллага татан буугдсан гэдэг ойлголтыг илэрхийлж байгаа. Мөн дээрх байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар  Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Галияг ажлаас нь чөлөөлж, тэтгэмж олгосон байдаг. Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Галия нь 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар, аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Цэрэндорж нь мөн оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар харьяа байгууллагынхаа ажилтан албан хаагч нарыг ажлаас чөлөөлсөн юм. Тухайн тушаалуудын хавсралтад эдгээр нэхэмжлэгч нарын нэр нь байгааг өөрсдөө мэдэж байгаа бөгөөд үүний дараа 6 сар өнгөрч шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийд өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авах боломжгүй юм. Үүнийг шүүх анхаараасай гэж хүсч байна.

Мөн татан буугдсан байсан хоёр хэлтэст тухайн үед 64 гаруй албан тушаалтан ажиллаж байсан ба одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц 45 хүний орон тоотой батлагдаж ирсэн. Иймээс өмнө нь ажиллаж байсан 64 хүнийг одоогийн 45 хүний бүтэцтэй байгууллагад багтаан ажиллуулах боломж байхгүй байна. Харин сум хариуцсан мэргэжилтнээр 19 хүн ажилладаг. Урьд нь сум тус бүрд 2 мэргэжилтэн ажиллаж ирсэн ба шинэ бүтцийн дагуу сум бүрд 1 мэргэжилтэн ажиллуулж, зармыг нь ажлаас чөлөөлж, шинээр хүн томилсон байгаа. Урьд нь Улаанхус суманд мөн адил нийгмийн халамжийн асуудал хариуцсан 2 мэргэжилтэн ажиллаж байснаас Көкгүл гэх мэргэжилтнийг хэвээр ажиллуулж, өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа Н.Манигаг ажлаас чөлөөлсөн, мөн Баяннуур сумын хувьд урьд нь ажиллаж байсан мэргэжилтнийг үргэлжлүүлэн ажиллуулж,  Д.Алтынайг ажлаас нь чөлөөлсөн юм. Х.Ерболатын хувьд орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Ямар ч байсан сум хариуцсан мэргэжилтний 19 орон тоонд эдгээр нэхэмжлэгч нар багтахгүй гэдгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга тодорхой хэлээрэй гэснийг уламжилж байна.

Нэхэмжлэгч Н.Манига нь Х.Саттигүлийг миний орон тоонд ажиллуулсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлд бичсэн байгаа. Х.Саттигүл нь урьд нь Улаанхус суманд ажиллаж байгаагүй, Н.Манигатай хамт ажиллаж байгаагүй, өөр чиглэлээр энэхүү албан тушаалд томилогдсон ба өөрөө шүүхэд гаргасан тайлбарт энэ талаар тодорхой бичсэн болно. Нэхэмжлэгч нар ажлаас халагдсан үед Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 тоот хариу хүргүүлэх хуудсаар нэхэмжлэгч Д.Алтынай, Н.Манига нарт гомдлын хариуг хүргүүлсэн ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Уг маргаан хянан шийдвэрлэх байгууллагад ирүүлсэн иргэдийн гомдлыг маргаан хянан шийдвэрлэх ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гарсан юм. Үүнд Таны гомдлыг судлаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 95, 98 дугаар зүйл, УИХ-ын 2008 оны 14 дүгээр тогтоол, баталсан төрийн байгууллага болон төрийн албан хаагч уг албанд нэр дэвшигчийн хоорондох төрийн албатай холбогдон гарсан маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журмыг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тайлбар үндэслэлтэй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Энэхүү хөдөлмөрийн маргаан нь Засгийн газрын 09 дүгээр тогтоолд холбогдуулан зөвхөн манай аймагт биш бусад аймаг, дүүрэгт ихээр гарч байна. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, манай аймгийн Засаг дарга зэрэг дээд шатны байгууллага албан тушаалтнаас татан буугдсан хэлтэст ажиллаж байгаад ажлаас халагдсан хүмүүсийг цаашид хэрхэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 1/2 гэсэн албан бичиг ирүүсэн ба тухайн албан бичигт татан буугдсан хоёр хэлтсийг нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулах гэсэн ганцхан өгүүлбэр байдаг. Өнөөдрийн байдлаар тус газарт харьяалагдан сум хариуцсан 19 мэргэжилтний орон тоонд 19 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд илүү хүн авч ажиллуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Гуравдагч этгээд Х.Серикжан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хадыс овогтой Серикжан 1990 онд төрсөн. Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг. Ам бүл 5, 2012 онд Монгол улсын их сургуулийн Худалдааны сургуулийг Эдийн засгийн мэдээлэл зүй мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2014 онд Хүмүүнлэгийн их сургуулиас Нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж буй өнөөгийн байдлыг боловсронгуй болгох арга зам сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 2013 оны 03 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сар хүртэл Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан. Уг хугацаанд Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах 1,2 дугаар шатны сургалтад хамрагдаж байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/91 тоот тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тоо бүтцийг баталсан. Миний одоогийн ажиллаж байгаа орон тоо нь шинээр нэмэгдсэн орон тоо бөгөөд урьд Өлгий суманд 3 мэргэжилтэн ажиллаж байсан.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т заасны дагуу Өлгий сумын засаг захиргааны нэгж, хүн амын тоо, халамжид хамрагдах өрх иргэний тоог харгалзан шинээр нэмсэн орон тоо болно. Өлгий сум нь 30-аад мянган хүн амтай ба дээрх хуулийн заалтын дагуу гарсан журмаар 6 мэргэжилтэн ажиллах болзол хангаж байгаа бөгөөд миний бие шинээр нэмэгдсэн 1 орон тооны нэгэнд томилогдсон болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасан Ш.Ерболат, Н.Манига, Д.Алтынай нарын аль нэгний ажиллаж байсан орон тоонд томилогдоогүй юм. Шинээр бий болсон орон тоонд томилогдож ажиллаж байгаа дээрх нэр дурдсан хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Тэд нарын ажиллаж байсан орон тоонд томилогдоогүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаагийн хувьд маргааш өдөр шүүх дээрх этгээдийг миний ажиллаж байгаа орон тоонд томилогдвол миний хуульд заасан эрх ашиг хөндөгдөж би ажилгүй болох магадлалтай.

Би ч гэсэн хуулийн шаардлагыг хангасан учир уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа гэж үзэж байна. Би хэн нэгний ажиллаж байсан орон тоонд томилогдоогүй, хэнийг ч ажлыг булаан аваагүй. Шинээр бий болсон орон тоонд томилогдсон учир миний ажиллаж байгаа орон тоонд дээрх хүмүүс булаацалдах ёсгүй гэж үзэж байна. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Энэ тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан дээрх тушаал гарснаар би ажилд томилогдсон юм. Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Миний ч эрх ашиг сонирхол зөрчигдвөл эрх ашгаа хамгаалуулахаар хуулийн байгууллагад хандах болно гэв.

Гуравдагч этгээд Х.Саттигүл шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхийн дагуу эзэмшсэн мэргэжлийн дагуу ажилд орох хөдөлмөрлөх эрхтэй. Би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалын дагуу Өлгий сумын хөдөлмөр, эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон юм. Энэ тушаал нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу төрийн албанд мэргэжлийн дагуу анх орсон ба түр тушаалтай орсон болно.

Мөн Монголд улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролтой, ур чадвартай, мэргэшсэн байх талаар заасан байдаг. Энэ нь мэдлэг боловсролтой гэдэг нь дээд боловсролыг, мэргэшсэн гэдэг нь ажлыг эрхлэх мэргэжлийн дагуу ажиллах талаар бичигдсэн байна. Энэ хуулийн дагуу өнөөдөр би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өлгий сум хариуцсан хөдөлмөр, эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд нийгмийн ажил мэргэжлийн дагуу орсон хүн. Хэрэв төрийн албаны шалгалт зарласан тохиолдолд би заавал орох юм. Иймд уг албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг бүрэн хангаж байна.

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т төрийн тухайн албан тушаалд буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өлгий сум хариуцсан хөдөлмөр, эрхлэлт халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг, үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө, чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам олон нийтийн буад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно гэж заасан байдаг. Гэтэл намайг шинээр төгсөж ирсэн юу ч мэдэхгүй, залуу хүн гэх утгаар нь ажлаас нь чөлөөлөх зэргээр хандаж болохгүй. Н.Манига гэх хүн намайг танихгүй хирнээ намайг нэрлэн зааж, барьцалдаж байгаа, миний хуульд заасан хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна.

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2, 16.2.3, 16.2.4, 16.2.5, 16.2.6-т төрийн албанд авч ажиллуулахыг хориглосон заалт байдаг. Эдгээр заалтад би хамааралгүй юм байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу төрийн албанд мэргэжлийн дагуу төрийн албанд анх түр туршилтын хугацаатай томилох талаар заасан гэж ойлгож байна. Хуульд хориглоогүй байна.

Би Өлгий сум хариуцсан хөдөлмөр, эрхлэлт, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажилд өндөр хариуцлагатай ажиллаж байгаа. Би залуу боловсон хүчин, сурах юм их байгаа боловч мэргэжлийн дагуу надад таарсан тохирсон албан тушаал. Би ажиллах хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Би хэн нэгний ажлын хууль бус замаар булааж аваагүй. Монгол улсын засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хэрэгжүүлэгч агентлаг газрыг бүтцийг шинэчлэн тогтоосон 09 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж шинээр байгуулан тогтоосон байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай тушаалаар аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог баталсан бөгөөд үүнд, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц нь захиргаа, хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэх шинээр батлагдсан орон тоотой шинэ бүтэцтэй болсон байна.

Нөгөө талаар Н.Манига нь миний ажил албан тушаалд булаалцах ямар ч үндэслэл байхгүй. Н.Манига Улаанхус сум хариуцсан мэргэжилтэн байсан байна. Н.Манига нь ня-бо мэргэжилтэй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжлийн дагуу хүн биш юм. Ш.Ерболат, Н.Манига, Д.Алтынай нарын ажлын орон тоог би аваагүй. Шинээр батлагдсан шинэ орон тоонд орсон. 2016 онд Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Галиягийн тушаалаар Н.Манига үүрэгт ажлаас нь байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн байна. Аль аль нь чөлөөлөгдсөн мөртлөө тухайн үед хуулийн дагуу ажлаас гаргасан субъектэд болон шүүхэд гомдол гаргаагүй байна. Ажлаас халагдсаны тэтгэмжийг авсан байна. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд энэ нөхцөл байдлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр халагдаж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу нэхэмжлэгч нар нь зөвшөөрч ажлаас халагдсаны тэтгэмж авсан байна.

Би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүсэлт гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын намайг тус аймгийн Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, цалинг ТҮ-6 шатлалаар тогтоож томилсон тушаал нь хуулийн дагуу эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны тушаал болно. үүнийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон миний хөндөгдөж буй хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шударга шийдвэр гаргах өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээд М.Ботагөз шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Өлгий сумын 5-р багийн 1-60 айлын орон сууцны 47 тоотод аав, ээж, 2 хүүхдийн хамт оршин суудаг. Нөхөр болох Т.Дауренбек нь 2013 оны 5-р сард хунд өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш өрх толгойлон 2 хүүхэд /том нь 5 настай, бага нь 3 настай/-ийн хамт амьдарч байна. 2007 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч-менежер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2008 онд тус сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр тус тус төгссөн.

2010 онд Төрийн албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцэж Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлэг үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр 2015 оны 06-р сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад аав, ээж маань аймагт шилжин ажиллаж байсан тул 2015 оны 06-р сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/24 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 1 7-р зүйлийн 17 1 дэх, 22 дугаар зүйлийн 22 1 дэх заалтуудын дагуу 'Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол гарч аймгуудад шинээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан юм. Үүнтэй холбогдуулан шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/08 тоот "Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай" тушаалаар тухайн үед Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан бүх албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн билээ

Миний бие уг тушаалын дагуу 2016 оны 11-р сарын 02-ныг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд ажиллаж цалингаа бүрэн авч байгаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн 31 тоот тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтын дагуу Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл тус албан тушаалд ажиллаж байна. Миний бие энэхүү албан тушаалын дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилогдсоныг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

1.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албанхаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар.ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасны дагуу надыг одоогийн албан тушаалд томилсон гэж үзэж байна Миний бие 2015, 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 92% буюу "А үнэлгээгээр дүгнүүлж байсан. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж мэдлэгээ байнга дээшлүүлж байсан, төрийн жинхэнэ албыг эрхлэх зохих туршлагатай болсон. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

2.Одоогийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байна.

3.Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн "Нийгмийн халамж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний" Ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагад эдийн засагч мэргэжилтэй байхыг шаардсан байдаг. Иймд миний бие Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний ажлыг хийх мэргэжил, боловсрол. дадлага, туршлагатай байсан тул уг албан тушаалд томилогдсон бөгөөд томилогдсоноос одоог хүртэл ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй ажиллаж байна.

4.Түүнчлэн миний бие өрх толгойлсон эмэгтэй, орон сууцны зээлтэй зэрэг ар гэрийн гачигдалтай байдлыг уг албан тушаалд томилохоос өмнө хамт олны хуралд Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан танилцуулахад бүх ажилтнууд надыг дэмжиж байсан юм.

5.Надыг томилоход Хөдөлмөр, эрхлэлтийн хэлтсийн даргыг А.Галиятай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга зөвшилцсөн байх. Миний бие уг албан тушаалд хууль тогтоомжийн дагуу томилогдсон гэв.

Нэхэмжлэгчийн Ш.Ерболатын өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Ерболат нь анх тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд тухайн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн бөгөөд энэхүү хариу тайлбартаа дөрвөн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ талаар багцлаад хариу тайлбар хэлье. Үүнд:

1. Нэхэмжлэгчид 2016 оны 08 дугаар сарын 17, 18-ний өдрүүдэд ажлаас халагдсан байхад мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэдэг байдлаар тайлбар ирүүлжээ.

2. Өмнөх хоёр хэлтэст ажиллаж байсан ажилтан, албан хаагчдыг шинээр байгуулсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт авч ажиллуулах талаар үүрэг даалгавар, заалт, зөвлөмж, чиглэл байхгүй гэж тайлбарлаж байна.

3. Ш.Ерболат нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаагүй, шинээр бий болсон ажлын байр учраас нэхэмжлэгч Ш.Ерболатад огт хамааралгүй гэсэн утга, агуулгатай тайлбар гаргасан байна.

4. Ш.Ерболат нь ажлаас чөлөөлөгдсөнийг мэдсээр байж зохих газарт гомдол гаргаагүй гэдэг талаас тайлбар ирүүлсэн байгаа. Эдгээр асуудлын талаар өмгөөлөгчийн хувьд хууль зүйн дүгнэлт хийж, нэг бүрчлэн хариу тайлбар хэлэх нь зүйтэй байна. Хариуцагчийн тайлбарын нэгдүгээр үндэслэл нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар тухайн хэлтэст Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Ш.Ерболат болон бусад ажилтан, албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг чөлөөлөгдсөн ажилтнуудын нэрсийг цалингийн сангийн хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлж байсан байна. Улмаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Ш.Ерболатад 2016 оны 08, 09, 10 дугаар саруудын цалин хөлсийг олгож байсан, түүнчлэн хариуцагч Б.Сьезхан нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийт ажилтан, албан хаагч нарт хурал хийж ажлаас чөлөөлөх, ажлаас халагдсаны тэтгэмж олгох эсэх асуудлыг хэлэлцсэн байх ба дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халагдсан ажилтнуудад өөрсдийн санал, хүсэлт, зөвшөөрлийг аваагүйгээр шууд тэтгэмж олгож байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар иргэн хуулийн этгээд захиргааны актын улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ш.Ерболатыг ажил ологч маргаан бүхий орон тоо болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар нэг удаагийн тэтгэмж олгож, үүрэгт ажлаас чөлөөлснөөр түүний эрх ашиг зөрчигдсөн байна.

Ингээд нэхэмжлэгч Ш.Ерболат нь дээрх байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөнийг мэдсэнээс хойш Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар 30 хоногийн дотор төрийн албан хаагчийн эрх ашиг зөрчигдсөн талаарх гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргаж, тухайн маргаан хянан шийдвэрлэх байгууллагаас гомдлын хариуг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгснөөр 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэж байна. Мөн хариуцагчийн маргаж байгаа хоёрдугаар үндэслэл нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн батлах тухай 09 дүгээр тогтоолоор аймгийн ЗДТГ-ын эрхлэх асуудлуудын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсийг нэгтгэж, ЗГ-ын 2008 оны 67 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай, 2015 оны 08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан ажилтан албан хаагч нарыг ажлаас чөлөөлж, цалингийн хамт дээд шатны байгууллагад хүргүүлжээ. ЗГ-ын 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 1/2 тоот албан бичгээр бол өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан хоёр хэлтсийн чиг үүрэг нь бүрмөсөн дуусгавар болсон талаар тусгаагүй ба шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт чиг үүргийг нэгтгэж, тухайн байгууллагууд өөрчлөн байгуулагдсан нь тодорхой харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдийн чиг үүргийг зогсоож, шинээр бий болсон хуулийн этгээдэд нийлүүлснийг хуулийн этгээдийг нэгтгэсэн гэж ойлгох бөгөөд ЗГ-ын 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтсүүд нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж шинээр байгуулагдсан юм. Нөгөө талаар тус газрын дарга Б.Сьезхан нь тухайн байгууллагын албан хаагч нарт хурал хийж, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс нэгдэж газар болон байгуулагдсан талаар тайлбар хэлж байснаас үзэхэд энэ асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Энэ нь тухайн өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэхүү өөрчлөн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр К.Назымгүлийн томилж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн А/18 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн түр томилсон юм.

Ингэхдээ зөвхөн нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс олгох зэрэг эрхийг олгосон ба томилоо хийх тухай эрх олгоогүй байна. Харин нэхэмжлэгч Ш.Ерболат нь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Б/32 дугаар тушаалаар тухайн байгууллагад шилжин ажиллаж тухайн байгууллагаас 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад цалин хөлс авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар хуульчилсан ба түүнийг хангах нь тухай албан тушаалыг ажиллуулж байгаа ажил олгогчийн үүрэг юм. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж зохицуулжээ.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд сум хариуцсан мэргэжилтний орон тоо 19-ээр батлагдсан ба нэхэмжлэгч Ш.Ерболатын урьд ажиллаж байсан албан тушаал нь хэвээр батлагдаж ирсэн нь мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн Б/79 дүгээр тушаалаар иргэн Б.Сьезханыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байх ба эрх бүхий этгээдийн хувьд нэхэмжлэгч Ш.Ерболатыг маргаан бүхий орон тоонд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийг тухай албан тушаал хасагдсан гэх үндэслэлээр ажиллуулаагүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад нийцээгүй бөгөөд ажилтны нийгмийн баталгаагаар хангагдах, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Ш.Ерболатын урьд гүйцэтгэж байсан албан тушаалын нэр нь өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх чиг үүрэг нь хэвээр батлагдсан байхад үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд төрийн албан хаагчийн мэргэжлийн шалгалт өгөөгүй, төрийн албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Дашрамд дурдахад нэхэмжлэгч Ш.Ерболат нь төрийн албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцээд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж, зохих хууль журмын дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм.

Мөн нэхэмжлэгч хамгийн сүүлд батлагдсан Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаагаас гадна Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн албан хаагчийн баталгааг эдлэх бөгөөд тухайн орон тоо хасагдаагүй хэвээр байгааг дурдах нь зүйтэй байна. Иймээс хариуцагчийн дээрх дөрвөн үндэслэл бүхий тайлбар нь үндэслэлгүй болох нь эдгээр нөхцөл байдлуудаар тогтоогдож байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн санал оруулж байна гэв.

Нэхэмжлэгч Ш.Ерболатын өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа.  Нэхэмжлэгч Ш.Еролат нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн боловч хуулийн хугацаанд нэхэмжлэл гараагүй гэж хариуцагч тал маргаж байгаа. Ажлаас халагдсан өдрийг Хөдөлмөрийн тухай хуульд бол тодорхой зохицуулсан байгаа. Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба үүнээс өмнө Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж маргаантай асуудлыг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлж байсан юм. Мөн хариуцагч талаас 2016 оны 8, 9, 10 дугаар сард ажлаас халагдсаны тэтгэмж авсан, энэ хугацаанд ажил хийгээгүй гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна.

Нэгэнт ажил, хөдөлмөр хийгээгүй хүнд цалин хөлс олгон гэсэн асуудал байхгүй бөгөөд Ш.Ерболатад тухайн байгууллагаас цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсан өдрийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэж авч үзэх нь зүйтэй байна. Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагчийг ямар ч шийдвэр, тушаалгүйгээр төрийн албанаас халаад гудамжинд гаргаж байгаа нь маш ноцтой асуудал байна. Хариуцагч бол би тухайн албан тушаалтныг ажлаас халах тушаал, шийдвэр гаргаагүй учраас үүнийг би мэдэхгүй гэж байгаа нь зүйд нийцэхгүй юм. Тухайн үеийн аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Б/32 дугаар тушаалаар чөлөөлсөн гэж хариуцагч маргаж байгаа нь үндэслэлгүй ба уг тушаал нь ажилтнуудыг ажлаас халах тухай утга, агуулгаар гарсан тушаал биш бөгөөд уг тушаал гарсны дараа нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр хүртэл шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үргэлжлэн ажиллаж цалин хөлсийг авч байсан байна.

Үүнээс харахад нэхэмжлэгч бол шилжин ажиллаж байсан ба зөвхөн тушаал нь гараагүй байсан гэж хэлж болно. Мөн Б/32 дугаар тушаалын үндэслэх хэсэгт бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 гэсэн албан бичгийг үндэслэсэн байгаа ба энэ тушаалаар ажилтнуудыг чөлөөлөөд нэгтгэн байгуулсан газарт шилжүүлж өгсөн гэдгийг нотлох, нотлох баримт болж байна. Нөгөөтэйгүүр тус аймгийн Хөдөлмөр, халамжийн, үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханы тухайн байгууллагын нийт ажилчид, албан хаагчдын хурлын үед Нэгэнт 45 орон тоо батлагдсан учраас зарим нэгэн хасагдана гэж 2016 оны 10 дугаар сард хэлж байсан юм. Үүнээс үзэхэд тухайн албан тушаалтнууд 10 дугаар сар хүртэл шилжин ажиллаж байсан нь давхар нотлогдож байна. Ингээд тухайн байгууллагад шилжин ажиллаж байгаа албан хаагчдыг ажил олгогч ажлаас халсан гэдэг нь тогтоогдож байгаа.

Хариуцагчийн зүгээс 8, 9, 10 дугаар сарын цалинг тэтгэмж гэж ярьж байгаа боловч энэ бол тухайн ажилтны хөдөлдмөр эрхэлсэний төлөө төрөөс авч байгаа цалин хөлс болох нь тодорхой байна. Харин тэтгэмжийн асуудал тусдаа бөгөөд халагдсан ажилтнуудын дансанд шилжүүлсэн ба энэ одоо хүртэл захиран зарцуулагдаагүй байгаа. Мөн хариуцагч тал 65 хүнийг 45 болгосон одоо бол ямар ч сул орон тоо байхгүй гэх боловч өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа этгээдүүдийн орон тоо сул орон тоо гэж үзэх нь зүйтэй байна. 

Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ...сул орон тоо гарсан... гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ гэжээ. Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ гэж тодорхой заасан байгаа. Иймээс эдгээр гуравдагч этгээдийн аль аль нь ч Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж төрийн албанд томилогдсон нь тогтоогдохгүй байгаа.

Учир нь, энэ талаар ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүйгээс гадна өөрсдөө тайлбараар нотолж чадахгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Харин эдгээр нэхэмжлэгч нар хуульд заасан болзол шаардлагыг хангаж байгаа хэдий ч төрийн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан баталгаагаар хангаагүй ажлаас чөлөөлж ба энэхүү чөлөөлөхдөө ямар нэгэн эрхийн акт гаргаагүй, тэдгээрт урьдчилан мэдэгдээгүй зэрэг эрхийг нь хааж байгаа асуудал байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг эрхэм шүүгч танаас хүсч байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ерболат, Н.Манига, Д.Алтынай нарын тус бүрээс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан Өлгий сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч нэхэмжлэл тус бүрт захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгчид нь нэг хариуцагчид холбогдуулан ижил төрлийн орон тоонд буюу Өлгий сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах шаардлага гаргасныг харгалзан нэг мөр, давхардуулахгүй шийдвэрлэх үүднээс шүүгчийн 2017 ооны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 110/Ш32017/0053 дугаартай захирамжаар[1] хэргүүдийгнэгтгэж хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болно.

Шүүх хуралдааны явад нэхэмжлэгч Ш.Ерболат нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаататгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын[2] Н.Манига, Д.Алтынай нарт холбогдох хэсгийг, мөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалыг[3] тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгчдийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлагуудыг тус тус хангаж, нэхэмжлэгч Д.Алтынайгаас илүү нэхэмжилсэн 480,604 төргөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ш.Ерболат нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн б/25 дугаар тушаалаар[4] Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр, нэхэмжлэгч Д.Алтынай нь 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн б/26 дугаар тушаалаар[5] Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр, нэхэмжлэгч Н.Манига нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар[6] Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан нь, мөн тэдгээр нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч нар болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс гэсэн хэрэгжүүлэгч агентлагуудыг ажиллуулах тухай Засгийн газрын 2008 оны Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 67 дугаар тогтоол болон 2015 оны Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 8 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоожээ.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний газрын чиг үүрэг нь бүрмөсөн дуусгавар болоогүй, харин дээрх Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор шинээр бий болсон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2 байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг шилжүүлж хуулийн этгээдүүдийг нийлүүлснээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөн байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.

Дээрх 9 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалын холбогдох хэсгээр[7] Баяннуур сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Д.Алтынай, Өлгий сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Ш.Ерболат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, чөлөөлөгдсөн албан хаагчдыг, цалингийн сангийн хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/08 дугаар тушаалын[8] холбогдох хэсгээр Н.Манигаг Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тус тус шилжүүлжээ.

Анх Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоо[9] 21, Хөдөлмөрийн хэлтэст сум хариуцсан хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо[10] 7, нийт 28 байсан, байгууллага өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар[11] батлагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоонд сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог 19 болгож цөөрүүлсэн, үүнээс 13 сум тус бүрт 1, Өлгий сумд 6 орон тоо[12] байхаар тогтоожээ.

Хариуцагч Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 6 орон тоонд өмнө нь Өлгий сум хариуцаж байсан нийгмийн халамжийн мэргэжилтнүүд М.Сакен, Ш.Лида, Улаанхус сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Еркежан, Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн М.Ботакөз, мөн Х.Саттигүл, Х.Серикжан нарыг тус тус томилжээ.

Хариуцагчийн зүгээс Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 3 орон тоонд урьд нь сум хариуцсан мэргэжилтнүүдийг томилсон нь хуульд нийцсэн бөгөөд харин үлдсэн 3 орон тоонд буюу Х.Саттигүл, Х.Серикжан, М.Ботакөз нарын ажиллаж байгаа орон тоонд нэхэмжлэгчдийг томилохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсэгт ...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал/ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна... гэж заажээ.

Сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтний орон тоонуудын нэр нь сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн, мөн уг 2 мэргэжилтний гүйцэтгэх чиг үүргийг нэмж нэгтгэсэн нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаар тогтоогдож байгаа тул хуулийн дээрх заалтын дагуу урьд нь Өлгий сум, Баяннуур сум хариуцсан хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Ерболат, Д.Алтынай, Улаанхус сумын хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтэн Н.Манига нарын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзлээ.

Тодруулбал, Ш.Ерболат нь урьд ажиллаж байсан орон тоонд, Н.Манига, Д.Алтынай нар нь өөр сумд ажилласан байдлаас үл хамааран сум хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байр хэвээр хадгалагдсан нөхцөлд үлдсэн 2 орон тоонд томилогдон ажиллах хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой.

Маргаан бүхий орон тоонд Х.Саттигүл, Х.Серикжан, М.Ботакөз нарыг томилсон нь хууль бус, хариуцагч энэхүү үйлдлээрээТөрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ...шударга ёс,... хууль дээдлэх... төрийн албаны үндсэн зарчмуудыгзөрчсөн гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон тоонд тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч нарыг томилоогүй атлаа төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй иргэд Х.Саттигүл, Х.Серикжан нарыг томилсон нь хэрэгт авагдсан аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3-02/139 дүгээр албан бичгүүдээр[13] тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал Х.Саттигүлийн томилсон тушаалыг[14] хүчингүй болгуулах шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тул хууль бусаар Х.Саттигүлийг томилсон тушаал нь нэхэмжлэгчдийн маргаан бүхий албан тушаалд ажиллах эрхийг зөрчсөн гэж үзлээ.

Харин гуравдагч этгээд М.Ботакөз нь өмнө нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан Б/21 дүгээр тушаалаар уг орон тоо хасагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4-д ... төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих... гэж төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангахаар зохицуулсан, хуулийн энэ заалтад тусгасан ...өөр албан тушаал... гэдэг нь сул орон тоо байхыг шаардах ба маргаан бүхий орон тоонд эхний ээлжинд 27.2.3-д заасан албан тушаалын орон тоо цөөрсөн, төрийн албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн төрийн жинхэнэ албан хаагчдыг буюу нэхэмжлэгчдийг үргэлжлүүлэн ажиллуулах учиртай.

Мөн нэхэмжлэгч нарын ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн, орон тоо нь хасагдаагүй, мөн тэтгэлэг авах талаар хүсэлтээ гаргаагүй байхад хуулийн 27.2.4-д зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгон, төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэсэн хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын[15] Д.Алтынай, Н.Манига нарт холбогдох хэсэг нь мөн адил хууль бус байна.

Дээрх үндэслэлээр Өлгий сум хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд нэхэмжлэгч нарыг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь, мөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаал нь, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын Д.Алтынай, Н.Манига нарт холбогдох хэсэг нь тус тус хууль бус,үүний улмаас нэхэмжлэгчдийн төрийн жинхэнэ албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзлээ.

Иймд Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Ш.Ерболат, Н.Манига, Д.Алтынай нарыг томилохыг хариуцагчид даалгаж, маргаан бүхий захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, цалингийн тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан 4 сар 20 хоногийн цалин 2,514,162 төгрөгийг нэхэмжлэгч тус бүрт олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч Д.Алтынайгийн илүү нэхэмжилсэн 480,604 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.7,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ерболат нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3,27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ерболат, Н.Манига нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч Д.Алтынайгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын Н.Манига, Д.Алтынай нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Ш.Ерболат, Н.Манига, Д.Алтынай нарыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,514,162 / хоёр сая таван зуу арван дөрвөн мянга зуун жаран хоёр/ төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгч нарын тус бүрт олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэгч Д.Алтынайгийн үлдсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 480.604 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 


[1] Хэргийн 167 дугаар хуудас

[2] Хэргийн 49-50 дугаар хуудас

[3] Хэргийн 116 дугаар хуудас

[4] Хэргийн 5 дугаар хуудас

[5] Хэргийн 91 дүгээр хуудас

[6] Хэргийн 60 дугаар хуудас

[7] Хэргийн 39-40 дүгээр хуудас

[8] Хэргийн 61-62 дугаар хуудас

[9] Хэргийн 40-41 дүгээр хуудас

[10] Хэргийн 61-62 дугаар хуудас

[11] Хэргийн 43-44 дүгээр хуудас

[12] Хэргийн 164-166 дугаар хуудас

[13] Хэргийн 121, 190 дүгээр хуудас

[14] Хэргийн 116 дугаар хуудас

[15] Хэргийн 49-50 дугаар хуудас