Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00686

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024  04  05  210/МА2024/00686

 

 

*******.*******рдэнэбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/00292 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******рдэнэбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******эрэл, *******.*******-******* нарт холбогдох

50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.олормаа, хариуцагч *******.*******эрэл, хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.  *******.*******рдэнэбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******.*******эрэлийн дансанд 50,000,000 төгрөг шилжүүлсэн. ******* ******* ХХК-ийн санхүү албаны захирал *******.*******эрэл, гүйцэтгэх захирал *******.*******-******* нар 7 хоногийн дараа *******нэтхэг улсаас хувьцаа эзэмшигч Паунаас мөнгө ирэхээр буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. 2015 оны 08 дугаар сард ирсэн уг компанийн хувьцаа эзэмшигч Паун Анил экэри нь 05 дугаар сард хөрөнгө оруулалтын талаар яригдсан зүйл байхгүй, ойрын хугацаанд орж ирэхгүй гэх зүйлийг ярьсан.

1.2. *******.*******эрэл, *******.*******-******* нар утсаа салгаж, уулзахаас зайлсхийж зугтааж эхэлсэн тул *******.*******рдэнэбаатар нь залилан мэхлүүлсэн гэх агуулгатай гомдлыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн. *******эвч *******.*******-******* оргон зайлж 2016 оны 01 дүгээр сард Монгол улсын хилээр гарч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буцаж ирсэн. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1429 дугаар тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийн шинжтэй боловч хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн, яллагдагчаар татаж болохгүй гэж хэргийг хаасан.

Иймд *******.*******эрэл, *******.*******-******* нараас 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/-т гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Нэхэмжлэлд дурдагдаж буй хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай прокурорын тогтоолоор гэм буруугийн асуудлыг тогтоохгүй.

2.2. *******.*******эрэл, *******.*******-******* нар *******.*******рдэнэбаатараас хувийн зорилгоор 50,000,000 төгрөг аваагүй. *******.*******рдэнэбаатар болон ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч . нарын компанид мөнгө зээлдэх, зээлдүүлэх тохиролцооны дагуу компанийн данс татварын байгууллагаас битүүмжтэй байсан учир уг мөнгийг *******.*******эрэл дансаараа авсан. Тухайн мөнгийг Централ пойнт-ын барилгын ажлыг гүйцэтгэж байсан ажилчдын цалин болон барилгын материалд бүрэн зарцуулсан. Зээлийн гэрээ *******.*******рдэнэбаатар болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан. Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээ байгуулаагүй, бодитоор мөнгөн хөрөнгө олж авсан этгээдүүд биш учраас энэ мөнгийг хариуцан төлөх үүрэггүй юм. үхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн *******.*******рдэнэбаатарын мэдүүлэгт энэ талаар тодорхой тусгагдсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ХХК-ийн тайлбарын агуулга:

3.1. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх албан тушаалд *******. 2015 оны 09 сарын 22-ны өдөр томилогдсон гэдгийг шүүхэд ирж, танилцуулсан материалыг үзэж албан ёсоор мэдлээ. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой үндсэн хэргийн тухайд тухайн үйл явдал аливаа харилцааг болон хариуцагч мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй.

3.2. *******.*******эрэл, *******.*******рдэнэбаатар нарын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 7 хоногийн хугацаа тохирсон санхүүгийн харилцааны тухай анх удаа уншиж мэдлээ. *******.*******эрэл гэдэг хүнтэй би 2015 оны 06 дугаар сард танилцсан. *******.*******рдэнэбаатар гэдэг хүнийг танихгүй. Миний бие ******* ******* ХХК-ийн албан ёсны захирал биш.

Иймд шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч *******.*******эрэлээс 47,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******.*******рдэнэбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч *******.*******-*******т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан хариуцагч *******.*******эрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 392,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******.*******рдэнэбаатар, хариуцагч *******.*******эрэл нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч харилцан тохиролцсоны дагуу 50,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна.

Уг хэрэгт 50,000,000 төгрөг зээлэхээр нэхэмжлэгч *******.*******рдэнэбаатар, хариуцагч *******.*******эрэл харилцан тохиролцсон гэж үзэх нотлох баримт ганц ч байхгүй. Харин ч нэхэмжлэгч нь дээрх мөнгөө өөрийн ахын компани болох уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон ******* ******* ХХК-д зээлдүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн 50,000,000 төгрөгийг гуравдагч этгээдэд л зээлдүүлсэн буюу гагцхүү *******.*******рдэнэбаатар болон ******* ******* ХХК нарын хооронд л зээлийн гэрээний харилцаа бий болсон байдаг.

******* ******* ХХК-ийн данс битүүмжтэй байсан тул хувьцаа эзэмшигч .ы даалгавраар тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан *******.*******эрэлийн дансаар *******.*******рдэнэбаатараас зээлсэн мөнгөө авч, түүнийгээ тэр дор нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан нь хэрэгт авагдсан *******.*******эрэлийн Төрийн банк ХК-ийн дансны хуулга, ******* ******* ХХК-ийн туслах нягтлан бодогч .ын тодорхойлолт, тайлбар зэргээр нотлогддог.

Ийнхүү хариуцагч *******.*******эрэл ******* ******* ХХК-ийн данс битүүмжтэй байсны улмаас өөрийн дансаа хувьцаа эзэмшигч .ы зөвшөөрлийн дагуу компанидаа ашиглуулж, компанийн зээлийг хүлээн авсныхаа л төлөө одоо компанийн өмнөөс уг зээлийг төлөх болж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

5.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01049 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгохдоо маргаантай харилцааны талуудыг бүрэн оролцуулсан тохиолдолд шүүхээс уг маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх, маргааныг үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу хэрэгт гуравдагч этгээдээр ******* ******* ХХК-ийг татан оролцуулсан боловч төлөөлөгчийг нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн. Хариуцагч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Иймээс магадлал бүрэн хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй үлдсэн.

5.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т ...Түүнчлэн хариуцагч 50,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч *******.*******эрэлийн дансны хуулга болон тухайн мөнгийг банк дээрээс гүйлгээ хийх үед байсан хөндлөнгийн этгээд болох ******* ******* ХХК-ийн туслах нягтлан .ын гаргасан тайлбар зэргээр нотлогддог. .ын тайлбарыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, уг баримтыг хариуцагч талаас гаргаж өгснийг ч шийдвэртээ дурдаагүй орхигдуулсан. Маргааны зүйл болсон 50,000,000 төгрөгийг юунд хэрхэн зарцуулсныг тухайн үед хамт байсан туслах нягтлан бодогч .оос илүү сайн мэдэх хөндлөнгийн хүн байхгүй.

Мөн *******.*******эрэлийн дансны хуулгаар тус 50,000,000 төгрөгөөс ******* ******* ХХК-ийн хамаарал бүхий компаниудын ажилтнуудын цалинг олгосон нь харагддаг. Тухайн хамаарал бүхий компаниудын цалингийн дансны хуулгуудыг гаргуулах хүсэлт гаргасан боловч түүнийг шүүх хангаагүй. Ингэж шийдвэрлэсэн атлаа хариуцагчийг өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

5.4. Түүнчлэн нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад өгсөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тайлбартаа дээрх 50,000,000 төгрөгөөс 6,800,000 төгрөг авсан болохоо мэдүүлдэг. Ийнхүү өөрөө ойлгомжтой илэрхийлсээр байтал анхан шатны шүүх түүний авсан 3,800,000 төгрөгийг зээлийн төлбөрт өгсөн болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй, шударга бус байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

6.1. *******.*******рдэнэбаатарыг 15 жилийн хугацаанд хохироосон атлаа ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй бөгөөд ёс зүйгүй байна. 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* ХХК-ийг хариуцагч *******.*******эрэлийн аав .*******үнсэн гэх хүн байгуулсан, уг компани нь гэр бүлийн компани байсан. Тухайн үед гадаадаас их хэмжээний хөрөнгө, мөнгө орж ирнэ гэх хэлэлцээр явагдаж байгаа мэтээр нэхэмжлэгч *******.*******рдэнэбаатарт ойлгуулан зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг зээлж авсан үйл баримт хэргийн нөхцөл байдлын хүрээнд тогтоогддог. Тухайн мөнгийг авах шаардлагыг компанийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага биш хариуцагч *******.*******эрэл өөрөө тавьж байсан үйл баримт байдаг. 2015 оны 08 дугаар сард *******.*******рдэнэбаатар нь үхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст *******.*******эрэл болон *******.*******-******* нарт холбогдуулж гомдол гаргадаг. Үүнд ямар нэгэн компанийн талаар яригддаггүй.

6.2. Зээлийн гэрээ заавал бичгээр байгуулагдах шаардлагагүй, талууд сайн дурын үндсэн дээр хэлэлцээрийн хүрээнд хийгдэж болох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгийг шилжүүлсэн гэх агуулгыг анхан шатны шүүх хуралдааны үеэр хангалттай тайлбарласан. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтыг зөв дүгнээгүй, .ын тайлбарыг үндэслээгүй гэх гомдол үндэслэлгүй. . нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч биш тул гэрчээр дуудаж асуух шаардлагагүй байсан бөгөөд тухайн хүний тайлбар хэрэгт нотлох баримтын хэмжээнд яригдахгүй. . нь ******* ******* ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч байсан болох нь компанийн улсын бүртгэлээс харагддаг бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тухайн гэрчийн мэдүүлгийг хариуцагч тал өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь гэрчийн мэдүүлгээс зөрж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******.*******рдэнэбаатар нь хариуцагч *******.*******эрэл, *******.*******-******* нарт холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. ие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ХХК нь нэхэмжлэгч талын байр суурийг дэмжсэн тайлбар гаргажээ.

 

3.1. Нэхэмжлэгч *******.*******рдэнэбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төрийн банк ХК дахь өөрийн эзэмшлийн 107500067056 тоот данснаас хариуцагч *******.*******эрэлийн эзэмшлийн 107500054781 тоот данс руу 50,000,000 төгрөгийг *******рдэнэбаатараас зээлүүлэв гэсэн утгаар шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.2. Хариуцагч *******.*******эрэл мөнгийг өөртөө аваагүй, ******* ******* ХХК зээлж, үйл ажиллагаандаа зарцуулсан гэж тайлбарласнаас дүгнэхэд шүүх тус маргаантай эрх зүйн харилцааг зээлийн гэрээ гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

3.3. Түүнчлэн мөнгөн хөрөнгийг Кератив ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь хэргийн баримтаар хангалттай нотлогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь Кератив ******* ХХК-ийн үйл ажиллагааг *******.*******эрэлийн харилцах дансны зарлагын гүйлгээг үндэслэн тодорхойлохгүйн зэрэгцээ тус компанийн хувьцаа эзэмшигч, гэрч . ...*******.*******рдэнэбаатараас *******.*******эрэл гэдэг хүн 50,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Ярилцах үед нь би байсан ... тэр мөнгийг юунд зарцуулах гэж байсныг мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг өгсөн байна. Уг компанид туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх .ын ... мөнгийг компанийн нягтлан бодогч *******.*******эрэл эгч, барилгын ажлыг хариуцаж байсан н.Дорж захирал нар компанийн үйл ажиллагаа, цалин хөлс, барилгын бараа материалын төлбөрт шилжүүлэхээр банк руу хамт явцгаасан. *******нэ үед ... олон гүйлгээний зарлагын баримтыг гараараа бичиж тусалсан гэх бичгээр гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болох гэрчийн мэдүүлэг биш байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. *******нэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.4. *******.*******рдэнэбаатар, *******.*******эрэл нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч *******.*******рдэнэбаатар нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн учир хариуцагч *******.*******эрэлээс зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг хариуцагчаас, 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,800,000 төгрөг *******.*******-*******оос, 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг .аас тус тус авсан байдал түүний өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан тул *******.*******-*******, . нарын шилжүүлсэн төлбөрийг зээлдэгчийн үүрэгт тооцох үндэслэлтэй.

Иймээс анхан шатны шүүхийн *******.*******-******* 1,800,000 төгрөг, . 2,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт өгсөн болох нь тодорхойгүй гэсэн дүгнэлтийг залруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас тус 3,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагч *******.*******-*******той зээлийн гэрээ байгуулаагүй үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно. Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан тул энэ талаарх гомдол мөн үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг 43,200,000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:

 

1. аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/00292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 47,000,000 гэснийг 43,200,000 гэж, 3,000,000 гэснийг 6,800,000 гэж, 2 дахь заалтад 392,950 гэснийг 373,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч  *******.ЗОЛЗАЯА

ШҮҮ*******ЧИД  Д.ЦО*******ТАЙХАН

Д.ЗОЛЗАЯА