Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00642

 

 

 

  

 

 

 

 

 

 

2024 03 29 210/М*******2024/00642

 

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

*******ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 13/ШШ2023/04222 шийдвэртэй

*******эхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******.*******уянтогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. *******эхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь Япон Улсад амьдарч байгаа *******.******* руу утсаар ярьж эхийн бие муу байна, **************СУ-д эмчилгээ хийлгэх боллоо, 6-12 сарын хугацаатай 120,000,000 төгрөг зээлдүүлэхийг хүссэн. үний дагуу 2020 оны 03 сарын 07-ны өдөр хадам эцэг *******.*******ын нэр дээр Худалдаа хөгжлийн банк ХХК-д хадгалж байсан мөнгөнөөс 120,000,000 төгрөгийг хүү тооцохгүйгээр *******.*******ийн Хаан банк ХХК дахь дансанд 110,000,000 төгрөгийг шилжүүлж, 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. *******.******* уг мөнгөө 6-12 сард төлөхөө илэрхийлсэн бичиг эцэг *******.*******айдандоржийн нэрээр хийж *******.*******д өгсөн.

1.2. *******.******* нь мөнгө зээлснээс хойш ямар ч чимээгүй байсан тул 2020 оны 12 сарын 02-ны өдөр түүнтэй утсаар ярихад тэрээр ойлголоо, даруй шийднэ, мөнгийг чинь өгөхгүй гэсэн юм байхгүй гэж хэлээд ямар ч хэл үггүй өдийг хүрсэн.

Иймээс *******.*******ээс 120,000,000 төгрөг гаргуулж *******.*******од олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2020 оны 03 сарын 06-ны өдөр аав *******.*******айдандорж, ээж М.Цэемаа болон миний бие байлцан *******.******* ахтай утсаар ярин 120,000,000 төгрөгийг зээлсэн болно. Уг мөнгийг хорт хавдартай байсан ээжийн минь эмчилгээнд зориулан авсан бөгөөд миний хувьд бүх мөнгийг аав, ээжид бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэн олгосон. Харамсалтай нь Ковид цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн асуудлаас болж 2021 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр ээж маань өөд болсон.

*******ав, ээжийн маань бизнес цар тахал, хил гаалийн нөхцөл байдал, мөн хорт хавдар гэж зогсонги байдалд орсон тул санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон байсан. *******ид бусдад нийт 570 гаруй сая төгрөгийн өр төлөх нөхцөл байдал үүссэн, мөн ээжийн бизнесээс үлдсэн хөрөнгүүдийг зарж өрөө дарах төлөвлөгөөтэй байсан боловч өв залгамжлах эрх 12 сарын хугацаанд шилжүүлж чадахгүй байсан тул *******.******* ахын өрийг төлж чадахгүй байсан. Тухайн хугацаанд *******.******* ахтай удаа дараа утсаар болон цахимаар холбогдож байсан боловч та нар 9911-тэй аа зараад ч болтугай миний өрийг төлөх байсан, төлсөнгүй, сэтгэлгүй хандлаа гэж бухимдаж байсан.

2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр өв шилжүүлэх эрх үүссэн бөгөөд Эмээлт дэх үл хөдлөх эд хөрөнгө болон газар, *******аянгол , , - хаягтай, эрхийн улсын бүртгэлийн - тай, 3 өрөө орон сууцыг шилжүүлэх ажил дуусаагүй байна.

2.2. Миний хувьд ээж аавынхаа зээлсэн мөнгийг дансаар шилжүүлэн авч аав ээждээ өгсөн, хувьдаа уг мөнгийг зээлж аваагүй. *******ид уг зээлийг төлөхийг удаа дараа мэдэгдэж байгаа боловч эдийн засгийн нөхцөл байдал, өв залгамжлалын асуудлаас болж одоо хүртэл төлж чадаагүй. *******идний зүгээс эвлэрэх замаар асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. *******нхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. *******эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******нхан шатны шүүх *******.*******, *******.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас өөр дүгнэлт болсон байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон *******.*******айдандорж нь *******.*******оос 120 сая төгрөгийг 6-12 сарын хугацаагаар 2020 оны 03 сарын 07-ны өдөр зээлж авсан гэсэн бичгийн баримт нь хариуцагч *******.******* эцгийнхээ нэрийг бичиж өөрөө үйлдсэн баримт юм. Энэ талаар би удаа дараа шүүхэд тайлбар гаргасан, хариуцагч ч үгүйсгэж маргаагүй.

*******.******* нь *******.*******ийн эцэг *******.*******айдандоржид урьд нь ихээхэн хэмжээний зээлийг өгөөд хугацаандаа буцааж өгөлгүй хохироож, итгэл алдарсан. Иймээс зээлийг *******.*******тэй тохирч, түүний дансанд мөнгийг шилжүүлсэн байдаг.

*******.******* 2022 оны 0 сард цахим хаяг буюу фэйсбүүкээр мөнгөн дээрээс болж ийм түвшинд хүрнэ гэж бодсонгүй. Одоо бодохнээ өгөөгүй байсан ч болоосой гэж харамсаж байна гэж бичсэн зурваст *******.******* 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр хариу өгөхдөө Сайн байна уу *******.******* ахаа шүүхэд намайг өгчээ...бидний хувьд таныг буруутгах юм байхгүй ээ авсан юм чинь өгөлгүй яахав өгөхгүй гэж хэзээ ч хэлэхгүй гагцхүү бид нарт цаг хугацаа л хэрэгтэй байна таныг 9911-тэй аа ч болов зараад төлж чадна ш дээ гэж яриад уурлаж байгааг сонсоод үнэндээ яг энэ асуудлаар ярьж чадахгүй байлаа...*******үх зүйл талийгаачийн нэр дээр шилжүүлж авах гэхээр нэг жил нь өнгөрч байж шилжинэ гээд юу ч шилжүүлж чадахгүй...түүнээс бус одоо ч гэсэн төлмөөр л байна... энд нуугдаад зугтаад байгаа зүйл байхгүй ээ ахаa шүүх, цагдаа гэхгүйгээр хугацаа тохироод шийдэж болох уу... гэсэн баримтаас үзэхэд хариуцагч *******.******* нь маргахгүйгээр төлөхөө хүлээн зөвшөөрснөөс гадна эв зүйгээр эвлэрэх хүсэлт гаргаж байсныг шүүх үнэлээгүй. Энэ бичгийн баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй, хэрэгт авагдсан баримт юм. *******.*******ийн дансанд 110,000,000 төгрөг шилжүүлсэн баримтаас үзэхэд Иргэнийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө гэсэн хуулийн заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.2. Эцэст нь *******.*******айдандоржийг хамтран хариуцагч гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 242 зүйлд зааснаар нэхэмжлэгч *******.******* нь хэн алинаас нь шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч *******.******* хариуцагч *******.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байгаа нь Иргэний хуулийн агуулгыг зөрчөөгүй болно.

*******эхэмжлэгч анх 2020 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******.******* сайхан сэтгэлээр 120,000,000 төгрөгөө хүүгүйгээр зээлүүлж тусалсан байхад хариуцагч зээлийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй, аль болох хэрэг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулж, шүүх хуралдааныг хойшлуулж өдийг хүрлээ. Шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш 3 жил 4 cap болсон энэ хугацаанд мөнгөний ханш унаж, *******.******* өөрийн мөнгийг ашиглах боломжийг хязгаарлаж давхар хохирсон, харин ч хохирол нэхэмжлээгүй байдлыг анхаарч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж эцэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. *******эхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргадаг. Гэтэл *******.*******, *******.******* хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр үндэслэл бүхий гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон.

5.2. *******.*******оос 120,000,000 төгрөгийг 6-12 сарын хугацаатай зээлсэн гэсэн бичиг хэргийн 4 дэх талд авагдсан. Уг бичгээр *******.*******айдандорж, *******.******* хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. *******.*******, *******.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. *******.*******ээс ирүүлсэн мессеж нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудад дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

5.3. *******.******* нь аавынхаа өмнөөс гарын үсгийг зурсан гэсэн асуудал яриад байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс гарын үсэгт шинжээч томилуулж, гарын үсэг мөн эсэхийг тодруулах ажиллагаа хийгдээгүй. *******нхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт байгаа эсэх талаар асуухад нэхэмжлэгч талаас тийм хүсэлт байхгүй гэж хэлж байсан учраас гарын үсэгт маргаан байхгүй.

Иймд *******.*******д хамааралгүй, тэрээр зээлдэгч биш юм. *******.*******айдандорж нь шүүхэд хариуцагчаар оролцох хүсэлтээ гаргаад уг асуудлаа эв зүйгээр шийдвэрлүүлэх талаар ярилцаж байсан. *******.*******, *******.*******айдандорж хоёр ах дүү хүмүүс. Мөн *******.******* нь данснаасаа 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан баримтыг хэрэгт өгсөн. Энэ мөнгийг хэнд өгсөн нь мэдэгдэхгүй, баримтаар нотлогддоггүй. Харин 110,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. *******нхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯ**************В*******Л:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. *******эхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1. Худалдаа хөгжлийн банк ХХК дахь *******.*******ын эзэмшлийн 413022577 данснаас 2020 оны 03 сарын 07-ны өдөр 110,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь *******.*******ийн эзэмшлийн 5065253053 дансанд шилжүүлсэн, мөн *******.*******ын дээрх данснаас 10,000,000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

3.2. *******.******* нь 2020 оны 03 сарын 06-ны өдөр аав *******.*******айдандорж, ээж М.Цэемаа болон миний бие байлцан *******.******* ахтай утсаар ярин 120,000,000 төгрөгийг зээлсэн гэсэн хариу тайлбар гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 зүйлийн 42.1, 42.4 дэх хэсэгт зааснаар бодит үнэнд нийцсэн, мөн эсрэг талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөн нотлох баримт гэж дүгнэнэ.

3.3. *******нхан шатны шүүх *******атмөнх овогтой *******айдандорж миний бие төрсөн дүү *******атмөнх овогтой *******оос 120 сая төгрөгийн зээлийг 2020 оны 03 сарын 07-нд авсан нь үнэн болно ... гэсэн бичгийн баримтыг үндэслэн *******.*******, *******.*******айдандорж нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Учир нь, уг баримт нь дээрх мөнгөн хөрөнгийн шилжүүлэг болон хариуцагчийн хариу тайлбарыг үгүйсгэх нотлох баримт биш юм.

3.4. Иймээс нэг талаас *******.******* нь зээл авах, нөгөө талаас *******.******* нь зээл өгөх хүсэл зоригоо илэрхийлснийг тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4. *******эхэмжлэгч нь *******.*******оор дамжуулан зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 210 зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдэд үүрэг гүйцэтгүүлэх зохицуулалтад нийцсэн, энэ талаар зохигч маргаагүй.

5. Хариуцагч нь зээл 120,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Хариуцагч нь мөнгийг ээжийн эмчилгээнд зориулан авч, аав ээжид шилжүүлсэн, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан төлөх боломж бүрдээгүй гэж тайлбарласан ба зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг ямар зориулалтаар хэрхэн зарцуулсан нь түүний эрхэд хамаарах асуудал бөгөөд зээлдүүлэгчийн шаардах эрхэд нөлөөлөхгүй болно.

Иймээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 120,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан агуулгатай өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 13/ШШ2023/04222 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******ээс 120,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******.*******од олгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******.*******ээс 757,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******.*******од олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 757,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.3, 172 зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

Д*******РГ*******Л*******ГЧ ШГЧ Э.ЗОЛЗ*******Я*******

ШГЧИД Д.ЦОГТС*******ЙХ**************

Д.ЗОЛЗ*******Я*******