Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2017/0034/З |
Дугаар | 110/ШШ2017/00028 |
Огноо | 2017-04-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 110/ШШ2017/00028
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: - Ц сумын сонгуулийн хороонд ;
Нэхэмжлэлийн шаардлага: Ц сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл бүхий сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн тус тойрогт сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль явуулахыг Ц сумын сонгуулийн хороонд даалгах тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Ц сумын Ардчилсан намын хорооны дарга Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т , Ц сумын сонгуулийн хорооны дарга Б.Е , гуравдагч этгээд Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Р.Ө , Р.Б , С.С , Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ээс болон шүүх хуралдаанд гаргасан ийн үндэслэлийн талаарх тайлбартаа:
2016 оны орон нутгийн Хурлын буюу тухайн Баян-Өлгий аймгийн Ц сумын Хурлын сонгуульд Ардчилсан намаас тус сумын 8 дугаар багт Б.А, М.Т, К.Ш, Б.Х нарын нэрийг Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 155.3-т заасныг тус тус баримтлан нэр дэвшүүлсэн билээ.
Гэтэл Ц сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг тус тус үндэслэл болгон нэр дэвшигч Б.А, М.Т нарыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан бөгөөд тухайн үед уг 04 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ************** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон.
Улмаар хариуцагч талаас 34 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч давах, хяналтын шатны шүүхээс тус тус хариуцагчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэгэнт шат шатны шүүхийн шийдвэрээр Ц сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгосон тул Ц сумын Ардчилсан намын хорооны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар, аймгийн Ардчилсан намын хорооны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01-15 дугаар, 01-17 дугаар албан бичгээр Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-д заасан ...сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно... гэснийг үндэслэн сонгуулийн дүнг хүчингүйд тооцож, дахин сонгууль явуулах талаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын болон сумын Сонгуулийн хорооны дарга Б.Е нарт тус тус хүсэлт гаргасан хэдий ч Сонгуулийн хороо татан буугдсан гэж хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгснийг хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэж, Ц сумын Ардчилсан намаас Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасны дагуу дараах хууль зүйн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Энэ удаа явагдсан Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь 31 мандаттай байсан ба маргаантай байгаа 8 дугаар тойрог нь 4 мандаттай байснаас Монгол Ардын намаас 4 нэр дэвшигч, Ардчилсан намаас 4 нэр дэвшигч бүртгүүлсэн боловч Ардчилсан намын 2 нэр дэвшигчийн нэрийг нэрсийн жагсаалтаас хассан хууль бус тогтоол гаргасан үйлдлийн улмаас сонгуулийн дүнгээр Монгол Ардын нам хүний суудал илүү авсан хэдий ч Ардчилсан намаас 2 нэр дэвшигч сонгуульд оролцож чадаагүй, хэрэв сонгуульд шударгаар өрсөлдөж, манай намын 2 нэр дэвшигч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд Хурлын төлөөлөгчийн нэг том бүрэн эрх болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан ...Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрөө сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал дүгнэлт гаргах... нөгөө талаас энэ хуульд заасан Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан.
Улмаар намын болон сонгогч олон түмний эрх ашгийн төлөөлөл болж чадаагүй 8 дугаар багийн Ардчилсан намын 2 нэр дэвшигчийг дэмжигч мянга мянган сонгогчид маань төлөөлөгчөөр дамжуулан үгээ хэлэх, санал хүсэлтээ гаргах эрхгүй болсон. Нам нь төлөөлөгчөөр дамжуулан сонгогч олон түмний эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүргийг хүлээсэн байдаг юм.
Мөн Ардчилсан намын хороо нь өөрөө улс төрийн байгууллага учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй субъект болно. Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д ...гишүүддээ сонгуульд нэр дэвших боломж олгох ..., 14.1.1-д ...аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох..., 14.1.3-д ...намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах..., Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар ...намын орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх..., мөн нэр дэвшигч Б.А, М.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан ...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй..., Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан ...сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно... гэж тус тус заасан байдаг. Ц сумын сонгуулийн хороо нь хууль тогтомжийг зөрчсөнөөс болж Ц сумын Ардчилсан намын хороо дээрх хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.
Ардчилсан намын эрх ашиг зөрчигдсөн нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон тул тухайн тойрогт дахин сонгууль явуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд Ц сумын Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн дүнг гаргасан сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, тус тойрогт дахин сонгууль явуулахыг сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрх нь зөрчигдсөн гэх М.Т, Б.А нарыг сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хассаныг аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн **************** дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон учраас үүний дагуу тухайн үед сумын сонгуулийн хороо аймгийн сонгуулийн хороо болон Сонгуулийн Ерөнхий хороонд хандаж, М.Т, Б.А нарын нэрсийг саналын хуудаст оруулж, сонгуульд оролцуулж өгөхийг уламжилсан. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо уг хүсэлтийг хүлээж аваагүйгээс болж дээрх 2 иргэний эрх ашиг нь хөндөгдсөн юм. Сумын Сонгуулийн хорооны зүгээс дээрх 2 иргэнийг сонгуульд оролцуулахгүй байх, эрх ашгийг хохироох талаар ямар ч санаатай үйлдэл хийгээгүй. Иймд дээрх 2 иргэний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэдэгт Сонгуулийн Ерөнхий хорооны буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна.
Тухайн сонгуулийн маргаан бүхий тойрогт ногдох 4 мандатын тоогоор 8 хүн өрсөлдөх ёстой байснаас 6 хүн өрсөлдөж, Р.А нарын 4 хүн сонгогдон ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн нэрийг хасах, дахин сонгуульд оролцуулах хууль зүйн үндэслэл байхгүй, дахин сонгууль явуулсан нөхцөлд одоогоор сумын иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон дээрх 4 төлөөлөгчийн эрх ашиг нь хөндөгдөх асуудал үүснэ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан байгаа. Үүнд тухайн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан, тухайн орон нутгаас шилжсэн бол нэрийг хасах үндэслэл болох юм. Тийм учраас дахин сонгууль явуулах боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Гуравдагч этгээд Р.А нарын 4 хүнээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:
2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орон нутгийн Хурлын сонгуульд 8 дугаар багаас 6 иргэн өрсөлдөж, сонгуулийн дүнгээр Р.А, Б.Б, С.С, Р.Б бид 4 ялалт байгуулан Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Хуулийн дагуу сонгуульд оролцож бүгд 60 хувиас дээш санал авсан.
Орон нутгийн Хурлын сонгуульд өрсөлдөх иргэд Сонгуулийн тухай хуулийг уншиж судалсан байх, хуульд заасан болзол шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ Ардчилсан намаас нэр дэвшсэн 2 иргэн хуульд заасан шаардлага хангаагүй байж нэр дэвшсэн нь өөрсдийн буруу гэж хэлмээр байна. Бидэнд ямар ч гэм буруу байхгүй, мөн нэр дэвшигч М.Т, Б.А нарыг хасаж өг гэж сонгуулийн хороонд өргөдөл гаргаагүй.
Энэ асуудалд бидний ямар ч буруу байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоогоор сумын Хуралд төлөөлөгчийн хувьд иргэдийн дуу хоолой болж ажиллаж байгаа. Дахин сонгууль явагдсан ч ямар нэгэн үр дүн гарахгүй гэж бодож байна. Учир нь Ц сумын хэмжээнд 31 төлөөлөгч сонгогдсоноос Монгол Ардын намаас 22, Ардчилсан намаас 9 төлөөлөгч сонгогдсон ба дахин сонгуулийн үр дүнгээр ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг хэлье
Дахин сонгууль явагдвал бидний ч эрх зөрчигдөнө. Бидний төлөөлөгч байх эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, 13.1.5 дугаар заалтуудад нийцсэн тохиолдолд дуусгавар болж иргэдийн Төлөөлөгчийн Хурлын чуулганаас тогтоол гарч шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Бидний төлөөлөгчөөр сонгогдсон бүрэн эрх сонгуулийн дүнгээр сонгогдсон 31 төлөөлөгчийн 93.7 хувийн саналаар баталгаажсан ба сонгогч олон түмний итгэл найдварыг хүлээсэн. Иймд дахин сонгууль явуулахыг зөвшөөрөхгүй, дахин сонгууль явагдах нөхцөлд сонгуульд оролцохгүй гэдгээ үүгээр хүргүүлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Нэхэмжлэгчээс Ц сумын 8 дугаар баг буюу тус сумын Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн дүнг гаргасан Ц сумын сонгуулийн хорооны нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, тухайн 8 дугаар багт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн дахин сонгууль явуулахыг Ц сумын сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.10-д зааснаар сумын сонгуулийн хороо нь сум, дүүргийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх гэж заасны дагуу Ц сумын сонгуулийн хорооноос сонгуулийн 8 дугаар тойрогт явагдсан сонгуулийн дүнг баталгаажуулсан нэгтгэл бүхий шийдвэр гаргасан байна. Гуравдагч этгээдүүдийн зүгээс нэгэнт сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан асуудлыг хэн шийдвэрлэх вэ, сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигчид нэгэнт олонхийн санал авч чадаагүй учраас нэхэмжлэлийг татаж авах боломж байна уу гэж байгаа ч энэ ньөнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэх асуудал биш бөгөөд, шүүх хуралдааны явцад мэтгэлцээн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдах ёстой юм. Нэхэмжлэлийн шаардлагыг түүний өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна.
Мөн гуравдагч этгээдүүдээс сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн М.Т, Б.А нар нэр дэвшихгүй гэж хэлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нэр дэвшихгүй гэсэн асуудал яригдаагүй, уг нэр дэвшигчдийн нэрсийг сонгуулийн хорооноос хассан тухайн үед намаас нь шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг хэрэгт М.Т, Б.А нарыг гуравдагч этгээдээр оролцуулснаар тэдгээрийн эрх ашиг зөрчигдөж, цаашдын зорилго нь үндэслэлгүй хассан сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, дахиж нэр дэвших болно гэдгийг илэрхийлж байсан юм. Нэхэмжлэгчээс 2016 оны орон нутгийн Хурлын сонгуульд 4 нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлж, сонгуульд оролцохоор сонгуулийн хороонд бүртгүүлсний дараагаар 2 нэр дэвшигчийн нэрийг нэрсийн жагсаалтаас хассан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх ханган шийдвэрлэж, сонгуулийн хорооны уг тогтоолыг хүчингүй болгосон ба хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг шат шатны шүүх тус тус хэвээр баталсан шийдвэрүүд хэрэгт авагдсан байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Ц сумын Ардчилсан намын хороо нь дахин сонгууль явуулах талаар холбогдох газруудад хүсэлт тавьсан боловч сонгуулийн хороо татан буугдсан учраас дахин сонгууль явуулах боломжгүй гэж хариу өгч байсан байна. Шүүхээс сумын сонгуулийн хороо татан буугдсан эсэх талаар нотлох баримт шаардаж авахад тус сумын сонгуулийн хороо татан буугдаагүй болох нь тогтоогдсон, ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд Ц сумын сонгуулийн хороо хариуцагчаар оролцож байгаа.
Ардчилсан намын хорооны эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж хөндөгдсөн вэ? гэдэг асуудал үүсэх бөгөөд үүнд нам бол төлөөлөгчөөр дамжуулан сонгогч олон түмний эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүргийг хүлээж байгаа байгууллага юм. Тус намаас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч сонгуульд оролцож чадаагүйн улмаас намын болон сонгуульд нэр дэвшигч М.Т, Б.А нарыг сонгогдох, тэдний дэмжигч олны сонгох эрх ашиг нь зөрчигдөж, сонгогчдын төлөөлөгчөөрөө дамжуулан санал, гомдол, хүсэлтээ гаргах эрхгүй болсон гэж үзэж байна. Ардчилсан намын хороо нь өөрөө улс төрийн байгууллага учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй субъектийн хувьд Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д зааснаар гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших боломжоор хангах үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох эрхтэй ба 14.1.3-д заасны дагуу нам нь гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн хамгаалах бүрэн эрхтэй юм.
Гуравдагч этгээд нараас дахин сонгууль явуулж, ялалт байгуулсан ч иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхи болж чадахгүй гэж тайлбарлаж байна. Хэрэв сонгуульд шударгаар өрсөлдөж хоёр нэр дэвшигч Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан Хурлын дарга, Тэргүүлэгчид, нарийн бичгийн даргыг сонгох, өөрөө сонгогдох эрхтэй байдаг. Нөгөө талаас иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу нам орон нутгийн Хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй учраас намаас нэхэмжлэл гаргасан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Гуравдагч этгээдүүдийн зүгээс бид нар ямар ч буруугүй, М.Т, Б.А нар нь өөрсдөө үүргээ ухамсарлаж, холбогдох материалыг бүрдүүлж өгөөгүйн улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэх тайлбарын хувьд нэр дэвшигчид материалаа дутуу бүрдүүлж өгсөн үү, сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан уу гэдэгт гурван шатны шүүх шийдвэрээр тогтоосон байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Иймд Ц сумын Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн санал хураалтын буюу сонгуулийн дүн гаргасан сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг тус сумын сонгуулийн хороонд даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ц сумын Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн дүнг гаргасан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2016 оны орон нутгийн Хурлын сонгуульд тус аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт ногдох 4 мандатын тоогоор Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн 4 нэр дэвшигчээс Б.А, М.Т нарыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан Ц сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай тогтоол нь тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай шийдвэрээр хүчингүй болж, анхан шатны шүүхийн уг шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 709 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор тус тус хэвээр батлагдснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ц сумын сонгуулийн хорооны дээрх тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглох заалт, 11.8-д заасан ...энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэний тухайн шатны орон нутгийн Хуралд сонгогдох эрх, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох талаарх Ц сумын Ардчилсан намын хорооны эрхийг тус тус зөрчсөн, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан сонгуулийн үйл явцыг зохион байгуулахад баримтлах зарчим болон 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.5,154.6,158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3,159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.
Энэ тохиолдолд буюу сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл,сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно гэж Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т заасан.
Ц сумын хувьд сонгуулийн 9 тойрогтой, тойрог бүр нь сонгуулийн нэг хэсэгтэй байх ба тус сумын сонгуулийн 8 дугаар тойрогийн нутаг дэвсгэрт харьяалагдах хэсэг нь 193 дугаартай байна.
Хуулийн[1] 34 дүгээр зүйлийн 34.1.10-т зааснаар сумын Хурлын сонгуулийн дүнг гаргах нь сумын сонгуулийн хорооны эрх хэмжээ бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 06 дугаартай Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын дагуу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж оролцсон Р.А, Б.Е,С.С, Р.Б, Ардчилсан намаас нэр дэвшиж оролцсон К.Ш, Б.Х нарын авсан саналыг тус сумын сонгуулийн хорооноос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 264 дүгээр тогтоолын 12 дугаар хавсралтаар батлагдсан Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 193 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл бүхий маягтаар сонгуулийн дүнг гаргасан байна.
Орон нутгийн Хурлын сонгууль явагдах үед дээрх байдлаар Ц сумын сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргах замаар нэхэмжлэгчийн сонгуульд оролцох эрх, нэхэмжлэгчээс сонгуульд оролцуулахаар нэр дэвшүүлсэн нэр бүхий 2 нэр дэвшигчийн сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр Ц сумын Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн дүнг гаргасан сумын сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т заасныг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Дахин сонгууль явуулахыг Ц сумын сонгуулийн хороонд даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ц сумын сонгуулийн хороо нь татан буугдаагүй[2] байх ба дээрх байдлаар тус сумын Хурлын сонгуулийн 8 дугаар тойргийн дүнг гаргасан сумын сонгуулийн хорооны шийдвэр хүчингүй болсон нь мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д заасан үндэслэлд хамаарч 163.1-д зааснаар дахин сонгууль явуулах үндэслэл болох бөгөөд дахин сонгууль хүчингүй болсон хэмжээгээр явагдах, дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулах тухай хуулийн 163.2, 163.3-т заасан зохицуулалтын дагуу Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт ногдох 4 мандатын тоогоор тус сумын Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль явуулахыг Ц сумын сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэлээ.
3.Бусад маргааны тухайд:
2016 оны орон нутгийн Хурлын сонгуулийн үеэр Ц сумын Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж оролцсон Р.А нарын 4 нэр дэвшигч нь хамгийн олон санал авснаар сумын сонгуулийн хорооноос 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар 08 дугаартай тогтоол гаргаж холбогдох хэсгээр тэдгээр Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэснээр шинээр сонгогдсон Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоолын холбогдох хэсгээр гуравдагч этгээд болох Р.А нарын 4 хүний Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан байна.
Гуравдагч этгээд болон хариуцагч талаас нэхэмжлэлийн талаар шүүх хуралдааны явцад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан үндэслэл байхгүй тохиолдолд тус сумын сонгуулийн 8 дугаар тойрогоос сонгогдсон Р.А нарын 4 хүний Ц сумын Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрх хэвээр үлдэх бөгөөд сонгуулийн тухайн тойрогт дахин сонгууль явуулах үндэслэл байхгүй гэх тайлбарууд нь Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1,163.1.1-д заасантай нийцэхгүй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Ц сумын сонгуулийн хорооны 2016 оны 04 дугаартай Нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай тогтоол шүүхээс хүчингүй болсоны дараа Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигч Б.А, М.Т нарын нэрийг саналын хуудаст оруулахыг хүсэж Сонгуулийн Ерөнхий хороонд хандсан боловч хариу ирүүлээгүй гэх тайлбар нь нэхэмжлэлийг хангахаас татгалзах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.
Мөн гуравдагч этгээд Р.А, Б.Б нарын шүүх хуралдааны үед гаргасан нэр дэвшигч Б.А, Г.Т нартай уулзахад дахин сонгуульд оролцохгүй, цаашид маргахгүй гэж хэлсэн гэх тайлбарын хариуд нэхэмжлэгчээс Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшүүлсэн Б.А, Г.Т нарын хүсэлтээр тэдний болон намын эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбар гаргаж, Ц сумын Ардчилсан намын хороо нь сонгуульд намын гишүүдээс нэр дэвшүүлж оролцох эрхтэй, хэрэв Б.А, Г.Т нар нь Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж оролцохоос татгалзвал намын өөр гишүүдийн нэрийг дэвшүүлэх замаар нэхэмжлэгч сонгуульд оролцох эрхтэй гэж үзсэн ньүндэслэлтэй байна. Учир нь Б.А, Г.Т нар нь сонгуульд бие даан нэр дэвшээгүй байх ба нэхэмжлэгч Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар сонгуульд оролцох хүсэлтээ гаргах, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар тухайн орон нутгийн Хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх, Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох, 14.1.3-т зааснаар намын болон гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй юм.
Иймд нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдсон тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.1, 163.1.1, 163.2, 163.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ардчилсан намын хорооны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогийн дүнг гаргасан тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 193 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож, сонгуулийн тус тойрогт Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль явуулахыг Ц сумын сонгуулийн хороонд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмааргомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА
[1] Сонгуулийн тухай хууль
[2] Аймгийн сонгуулийн