Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2017/0027/З |
Дугаар | 110/ШШ2017/00032 |
Огноо | 2017-04-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 110/ШШ2017/00032
Баян-Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаарНэхэмжлэгч: Баян-Ө аймгийн Ө сумын *дүгээр багийн оршин суугч Х.Хгийн нэхэмжлэлтэй;Хариуцагч: Баян-Ө аймгийн Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох;Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, тус багийн Хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Х, хариуцагч А.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь :Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг А.Х даргалж, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуульд хуралдуулан багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж нууцаар санал хураалт явуулсан юм. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн багийн сонгуулийн насны 1112 иргэн оролцсоноос 398 буюу 35,7 хувь нь иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигч Х.Х миний төлөө, 401 буюу 36 хувь нь нэр дэвшигч Ө.Сын төлөө, 257 буюу 23,1 хувь нь нэр дэвшигч Р.Бы төлөө тус тус санал өгсөн ба 71 иргэн буюу 6,3 хувийн саналын хуудас хүчингүйд тооцогдсон юм. Гэтэл санал хураалтад оролцсон иргэдийн тоо 1112 боловч санал хураалтын ажиллагаа дуусч саналын хуудсыг тоолоход нийт санал өгсөн хүний тооноос 15 саналын хуудас илүү гарсан. Өөрөөр хэлбэл санал хураалтад оролцсон иргэний нийт тоо 1112 байхад саналын хуудасны тоо 1127 болж зөрсөн нь саналын хуудас, тухайн хурлын хуралдааны тэмдэглэл, хуралдаан даргалагчийн болон ажиглагч нарын хувийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Энэ нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтын дүнд ноцтой нөлөөлж байгаа тул уг санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулах шаардлагатай байна. Ө сумын Засаг даргын Тамгын газраас комисс томилон ирүүлсэн ба тухайн комисс санал хураалт зохион байгуулах, саналын хуудас хэвлэх, тоолох ажлыг гардан зохион байгуулсан бөгөөд үүнийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-т заасан багийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд нь хамаарах асуудлыг сумын удирдлагууд шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн багийн Засаг даргад нэр дэвшигч А.Жын эцэг болох Айбатын төрсөн дүү Х.М тухайн хурлын хуралдааны нарийн бичгийн даргаар ажилласан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.Иймд Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон тогтоолыг хүчингүйд тооцуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох хуралдааныг дахин хуралдуулж хуулийн дагуу зохион байгуулахыг **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.Хариуцагч Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаан даргалагч А.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13:00 цагаас тус багийн ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуульд болов. Хуралд Ө сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Б, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Д нар оролцов. **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Х би үг хэлж хурлыг нээв. Тус Хурлын хуралдааны даргаар А.Х, нарийн бичгийн даргаар Х.Мийг сонгов. А.Х хурлаас хэлэлцэх асуудлыг танилцуулав.1.Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох2.Тус багийн Засаг дарга сонгох буюу хурлын дэгийг танилцуулж хуралд оролцогчид 100 хувийн саналаар батлав. Багийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигчдийг танилцуулав. Багийн Засаг даргад А.Ж, Ш. Б нар, иргэдийн Нийтийн Хурлын даргад Х.Х, Ө.С, Р.Б, Т.Ө нар нэр дэвшүүлэв. Т.Ө нэрээ дэвшүүлэхээс татгалзав. Ингээд Хурлын дэгийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14:14 цагт санал авах үйл ажиллагаа эхлэв. Багийн Засаг даргад нэр дэвшигч А.Жын ажиглагчаар Е.Г, Ш.Бын ажиглагчаар М.Б, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигч Х.Хгийн ажиглагчаар Б.Ергенбек, Ө.Сын ажиглагчаар К.Е, Р.Бы ажиглагчаар Б.Анар ажиллав. Хурлын дэгийн дагуу 19:14 цагт санал авах үйл ажиллагаа дуусгавар болов. Эхлээд санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтын дүнг гаргав. Үүнд: Ш.Хгаас 389, М.Агаас 320, Х.Еоос 355, Ж.Ааас, 48 нийт 1112 хүн санал өгсөн байна. Дараа нь зөвхөн нэр дэвшигчийн өмнө байгаа дугаарыг дугуйлбал хүчинтэйд тооцохоор тохиров. А.Х би сонгуулийн комисс болон бүх ажиглагч нарт хандаж нийт 1112 хүн санал өгсөн байна, энэ явцад ямар нэгэн зөрчил гарсангүй,одоо хайрцгийг задлан саналын хуудсыг сайн шалгаж, тоолж ямар нэгэн зөрчилгүй ажиллахыг санал болгов. Хурлын даргад нэр дэвшигч Ө.Сын төлөө санал өгсөн 1 дүгээр хайрцгаас 123, 2 дугаар хайрцгаас 278 хуудас гарч, нийт 401 хүн Ө.Сын төлөө санал өгсөн байсан. Х.Хгийн хувьд 1 дүгээр хайрцгаас 125, 2 дугаар хайрцгаас 273 саналын хуудсанд түүний төлөө санал өгсөн байсан ба тэрээр нийт 398 хүний саналыг авсан. Р.Бы хувьд 1 дүгээр хайрцгаас 91, 2 дугаар хайрцгаас 166 саналын хуудсанд Р.Бы төлөө санал өгсөн хуудаснууд гарсан ба түүний төлөө нийт 257 хүн саналаа өгсөн байсан. Хоёр хайрцгаас нийт хүчингүй 71 саналын хуудас гарсан. Ингээд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигч Ө.С 401 хүний саналаар тодров. Бүх ажиглагчид болон сонгуулийн комисс ямар нэгэн зөрчилгүй явуулсныг зөвшөөрч гарын үсэг зурав. Би саналын хуудас ба санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтуудыг тамга дарж, гарын үсэг зурж битүүмжлэв. Багийн Засаг даргаар сонгогдсон А.Ж, Хурлын даргаар сонгогдсон Ө.С нарт тогтоол гарган батламжилж гарын үсэг зурав. Бүх саналын хуудас, санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалт, хуралдааны протокол, тогтоол бүгдийг Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Ад хүлээлгэж өгсөн. Х.Хгийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Хайрцгаас гарсан саналын хуудас болон санал өгсөн хүний тоо хоёр нь зөрүүтэй байгаа гэдэг нь үнэн байна. Санал өгсөн хүний тоо 1112 байна. Хайрцгаас гарсан саналын хуудасны тоо багийн Засаг даргын саналын хуудас 1129, Хурлын даргын саналын хуудас 1127 байна. Саналын хуудас тарааж байсан Х.Ш удаа дараа хэлж байсан боловч санал өгөх хүмүүсээс талоныг хурааж аваагүй. Саналын хайрцгийг задлахаас өмнө би сонгуулийн хэсэгт ажиллаж байсан хүний хувьд саналын хуудасны тоо болон санал өгсөн иргэдийн тоо адилхан байх ёстой, дараа нь маргаан гаргахгүй байх үүднээс ийм асуудлыг анхаараА гэж сонгуулийн комисст удаа дараа сануулж байсан юм. Гэвч сонгуулийн комиссын гишүүд ...бид сонгуулийг дэг журмын дагуу явуулж байгаа, үүнээс өмнө бид нар 2-3 багт сонгууль явуулж ирсэн, та бол хуралдааныг даргалах ёстой гэж хэлсэн. Саналын хайрцгийг задалсны дараа саналын хуудсыг санал өгсөн сонгогчдын тоотой тулгаж үзээгүй ба та бүхэнд гомдол санал байхгүй бол гарын үсэг зураА гэж хэлэхэд бүгд хүлээн зөвшөөрч байсан учраас гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн байгаа. Бүх материалуудыг дахин хянан шалган үзэж хуулийн дагуу биелүүлэн ажиллах саналтай байна гэв.Гуравдагч этгээд Ө.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Е шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Тухайн өдрийн санал хураалтын үйл ажиллагаа ямар нэгэн зөрчилгүй, маргаангүй явагдаж хурлын тэмдэглэлд оролцогч, ажиглагчид болон бусад комиссын гишүүд бүгд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор олонхийн санал авсан Ө.Сыг баталгаажуулан Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилж ажиллаж байгаа юм. Тухайн үед хуралдаан даргалагч А.Х болон Ө сумын хуралдаан зохион байгуулагч нарын хариуцлагагүй байдлаас болж, танай байгууллагад ч гэсэн бид хоёрт ч гэсэн маш их хүндрэл үүсгэж байна. Ийм хариуцлагагүй явдалд гомдолтой байна. Тухайн үед сонгууль ёс журмаараа болсон гэж тэмдэглэл хөтлөөд, гарын үсэг зурцгааж тарсан ба хэд хоногийн дараа ийм явдал гарсан нь харамсалтай байна. Үүнийг шүүх өөрөө шийдвэрлэх байх гэв.ҮНДЭСЛЭХ нь:Нэхэмжлэгчийн Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,тус багийн Хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.Маргаан бүхий захиргааны акт болох Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[1] гуравдагч этгээд Ө.Сыг хуралдаанд оролцсон иргэдийн хамгийн олон санал авсан гэсэн үндэслэлээр тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсонд тооцсон байна.Нэхэмжлэгч Х.Х энэхүү тогтоолыг хүчингүй болгуулах, **дүгээр багийн Хурлын даргыг сонгох хуралдааныг дахин хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд буюу санал хураалтад нийт 1112 иргэн оролцож, санал өгсөн боловч саналын хайрцагнаас 1127 саналын хуудас гарсан, энэ нь санал хураалтын дүнд ноцтой нөлөөлж байна гэж тодорхойлж маргажээ.Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тус сумын **дүгээр багийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгох хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдуулахаар товлон зарласнаар Ө сумын **дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдаж, хуралдаан даргалагчаар хариуцагч А.Хыг сонгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.Уг хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад Х.Х, Ө.С, Р.Б нарын нэрийг дэвшүүлж, Хурлын даргад 2-оос дээш хүний нэр дэвшсэн тул нууц санал хураалт явуулснаар нэр дэвшигч Ө.С 401, Х.Х 398, Р.Б 257 хүний санал авсан, хүчингүй саналын хуудас 71, нийт саналын хуудасны тоо 1127 гэж уг санал хураалтын дүнг тооллогын комиссоос гаргаж, энэ талаар 01 тоот тогтоол[3]үйлдсэн байх ба мөн тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл болон Ө сумын **дүгээр багийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд нийт 1112 иргэн санал өгсөн гэж тусгагдсан[4] байна.Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Ө сумын **дүгээр багийн сонгогчдын нэрсийн жагсаалтын 6 дугаар хуудасны дэс дугаарын 236-д байгаа Такийн Бота, 1**дүгээр хуудасны дэс дугаарын 750-д байгаа Бийн С гэх сонгогчдын гарын үсэг нэрсийн жагсаалтад байхгүй байхад санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцсон, 10 дугаар хуудасны дэс дугаарын 370-д байгаа Р Б сонгогчоор нэрсийн жагсаалтад гарын үсэг зуруулсан мөртлөө санал өгсөн сонгогчдын тоонд оруулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] тогтоогдсон. Энэхүү сонгогчдын нэрсийн жагсаалтад гарын үсэг нь байхгүй сонгогч болох Т Б , Бийн С нар нь тухайн өдрийн хуралдаанд оролцож санал өгөөгүй, харин Рийн Б нь санал өгч, сонгогчдын нэрсийн жагсаалтад гарын үсгээ зурсан болох нь гэрч нарын мэдүүлгээр[6] нотлогдсон болно. Түүнчлэн шүүхээс хийсэн үзлэгээр[7] Хурлын даргад нэр дэвшигч Ө.С 401, Х.Х 399, Р.Б 257 санал тус тус авсан, 71 саналын хуудсыг хүчингүйд тооцсон, нийтдээ саналын хайрцагнаас 1128 саналын хуудас гарсан нь тогтоогдсон ба хэргийн оролцогчид хүчингүйд тооцсон саналын хуудасны талаар маргаагүй болно.Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд санал өгсөн сонгогчийн тоог 1112 гэж гаргасан байгаа боловч санал өгсөн сонгогчдын тоонд оруулж тооцсон 2 сонгогч санал өгөөгүй, харин санал өгсөн сонгогчдын тоонд оруулаагүй 1 сонгогч санал өгсөн нь нотлох баримтаар тогтоогдсон тул Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааны санал хураалтад нийт 1111 сонгогч оролцож санал өгсөн гэж үзэхээр байгаа, гэтэл саналын хайрцагнаас 1128 саналын хуудас гарсан буюу тухайн хуралдаанд оролцож, саналаа өгсөн сонгогчдын тоо нь сонгогчдод олгосон саналын хуудастай тохирохгүй байна.Өөрөөр хэлбэл сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчид сонгогчийн бүртгэлийн хуудас олгох, сонгогчийн бүртгэлийн хуудас авсан сонгогчид саналын хуудас олгох, саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрсийн жагсаалтад гарын үсэг зуруулах үйл ажиллагаа журмын дагуу явагдаагүй, мөн хэвлүүлсэн, зарцуулсан, зарцуулаагүй саналын хуудасны тоо нь тодорхой биш, саналын хуудсыг тоолж, тэмдэглэл үйлдээгүй,санал тоолох ажиллагааг гүйцэтгэхээс өмнө саналаа өгсөн сонгогчдын тоо нь сонгогчдод олгосон саналын хуудастай тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, тооцоо гаргаагүй зэргээр тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Хурлын даргыг сонгох санал хураалтын үйл ажиллагаа сонгуулийн хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу явагдаагүйгээс болж дээрх зөрчил гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8] тогтоогдсон.Дээрх байдлаар Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Хурлын даргыг сонгох хуралдаанд оролцож саналаа өгсөн сонгогчдын тооноос саналын хуудас илүү гарсан буюу санал хураалт хуулийн дагуу явагдаагүй нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байгаа, тухайлбал нэр дэвшигч Ө.С нь 401 хүний санал авснаар Хурлын даргаар сонгогдсон, харин Хурлын даргад нэр дэвшигч Х.Х 39**хүний санал авсан буюу уг 2 нэр дэвшигчийн авсан саналын зөрүү нь 2 байгаа тохиолдолд саналаа өгсөн сонгогчдын тооноос сонгогчдод олгосон саналын хуудас 17-оор илүү гарсан нь нэр дэвшигчийн төлөө өгсөн нийт саналын дүн өөрчлөгдөж,сонгогдох эсэхэд илт нөлөөлөхүйц байна гэж үзлээ.Иймд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой бөгөөд Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны Хурлын даргыг сонгох үйл ажиллагаа буюу санал хураалт хуулийн дагуу явагдаагүй нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байгаа тул уг санал хураалтын дүнг үндэслэн гаргасан тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нь тус багийн Хурлын даргад нэр дэвшигч нэхэмжлэгч Х.Хгийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байх тул тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.Мөн уг Ө сумын **дүгээр багийн Хурлын даргыг сонгосон 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг оролцуулан ....баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасны дагуу тус багийн Хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх нь баг, хорооны Хурлын бүрэн эрхэд хамаарах ба 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар Хурлын хуралдааныг товлон зарлах бүрэн эрхийг Хурлын Тэргүүлэгчид , 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг Хурлын дарга тус тус хэрэгжүүлдэг байна.Гэтэл Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 07 дугаар тогтоолоор тус сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар товлон зарласнаар хуралдаан тухайн өдөр зохион байгуулагдаж, тус багийн Хурлын даргаар А.Хыг сонгосон, харин тухайн хуралдаанаар Хурлын Тэргүүлэгчдийг сонгоогүй, түүнчлэн дээр дурдснаар Ө сумын **дүгээр багийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан боловч Хурлын Тэргүүлэгчдийг мөн сонгоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[9] тогтоогдсон.Иймээс Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар Ө.Сыг сонгосон 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул 2012 онд сонгогдсон Хурлын дарга А.Хы бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй гэж үзэх үндэслэлтэй, мөн тус багийн хувьд 2012 оноос хойш иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид сонгогдоогүй байх тул **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг даргалсан, 2012 онд сонгогдсон Хурлын дарга А.Хд тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг даалгах үндэслэлтэй байна.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ө сумын **дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, багийн Хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг даргалагч бөгөөд 2012 онд сонгогдсон Хурлын дарга А.Хд даалгасугай.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ[1] Хэргийн 27-р хуудас[2] Хэргийн 22-24,27-28, 147-151-р хуудас[3] Хэргийн 25-р хуудас[4] Хэргийн 22-24,44-98-р хуудас[5] Хэргийн 49,53,62,102-103,111-р хуудас[6] Хэргийн 155,157,159-р хуудас[7] Хэргийн 42-43-р хуудас[8] Хэргийн 102-103,107,109,111,113,117,120-121-р хуудас[9] Хэргийн 21-24,27,109,120-121,127-142-р хуудас