Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 601

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа,                            

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Л.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн 1906 0118 80563 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Л.Э, 1972 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1362 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Очгэрэлд агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж, зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 /хорь/ цагийн албадан сургалтанд хамруулж, 14 /арван дөрөв/ хоног баривчлагдсан,

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1473 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Очгэрэлд агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж, зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 /хорь/ цагийн албадан сургалтанд хамруулж, 14 /арван дөрөв/ хоног баривчлагдсан,

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1557 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Очгэрэлд агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж, зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 /арван тав/ цагийн албадан сургалтанд хамруулж, 7 /долоо/ хоног баривчлагдсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Очгэрэлд агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж, зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 /арван тав/ цагийн албадан сургалтанд хамруулж, 21 /хорин нэг/ хоног тус тус баривчлагдаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эхнэр В.Очгэрэлтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Л.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, урьд 4 удаа шүүхээр баривчлагдсан. Өөрийн гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Дахин архи ууж элдэв асуудал гаргахгүй” гэв.

Хохирогч В.Очгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би нөхөр Э-той 1995 онд гэр бүл болж дундаасаа 1 хүүхэд төрүүлсэн. Бид хоёр гэр бүлийн баталгаатай. Э сүүлийн 10 жил архи ихээр уудаг болсон. 7 хоног архи уухгүй байж байгаад нэг уухаараа 7-10 хоног үргэлжилдэг. Архи уух болгондоо агсам согтуу тавьж хэл амаар доромжилдог. Би эхэндээ цагдаад хэлдэггүй байж байгаад сүүлдээ цагдаад дуудага өгдөг болсон. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирээд хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад мэдэгдэж 14 хоног баривчлуулсан, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэртээ согтуу ирээд хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад мэдэгдэж 7 хоног баривчлуулсан, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөн хэл амаар доромжлоод цагдаад мэдэгдэж шүүхээр орж баривчлагдаж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ согтуу ирж хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад өгч 21 хоног баривчлуулж байсан. Би зугтчихдаг болохоор зодуулдаггүй. Энхболдыг байнга агсам согтуу тавьдаг гэдгийг манай дүү Одгэрэл мэднэ. Арх уухгүй бол ааш зан зүгээр, архи уухаараа л ааш нь догшин ширүүн болчихдог. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8/,

Гэрч В.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э архи уух их дуртай. Архи уухаараа агсам тавиад шөнөжингөө орилж чарлаад, гэрийн хүмүүсээ хэл амаар доромжлоодбайдаг. Архи уухаараа эхнэрээ зоддог. Гэртээ бол ямар ч эцэг хүний үүрэг, хариуцлага гэж байдаггүй, манай эгч яг л нөхөргүй хүн шиг амьдардаг. Ганцаараа л гэр орноо авч , үр хүүхдээ тэжээдэг. Нөхөр бол зүгээр л архи уудаг. Э ах намайг хүүхэд байхад л архи уугаад агсам согтуу тавиад, манай эгчийг зодож нүддэг байсан. Э ахыг архинаас гаргах гэж бүхий л зүйлийг хийсэн. Юунаас болоод яагаад агсам согтуу тавиад байдаг болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15/,

Гэрч Э.Буяндэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай аав Э архи нэлээд уудаг. Нэг уухаараа 3-4 хоног дараалан уудаг. Уухаараа агсам тавьж, гэрийнхээ эд зүйлийг эвдэлдэг. Харин бид нарыг зодож цохиод, хэл амаар доромжлоод байдаггүй. Намайг бага байхаас л архи уудаг байсан. Намайг юм ойлгодог болсон хойно ч гэсэн архи уудаг байсан. Аав яагаад агсам тавиад байдаг болохыг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар агсам тавиад 3 удаа баривчилгаанд явж байсан. Архи уухаараа шал өөр хүн болоод хувирчихдаг. Архи уусан үедээ бол ээжээс архины мөнгө нэхдэг ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18/,

Яллагдагч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг архи уухааар л манай эхнэр уурлаад, хэрүүл хийгээд л цагдаа дуудчихдаг. Тэрнээс биш би  зодож, цохиж, догшин авирлаад байдаггүй. Би эхнэртэйгээ хэрүүл хийгээд л хоёр биенээ хэл амаар доромжлох зүйл бол байдаг. Манай эхнэр уурандаа надад шаралхаад цагдаа дуудчихдаг. Тэгээд л баривчилгаанд явдаг. Намайг архи уусан үед л гэрт хэрүүл үүсдэг. Архи уугаагүй үед манай гэрт ямар ч хэрүүл маргаан болдоггүй. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би архи уухаараа эхнэрээ хэл амаар доромжилдог. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Хохирогчийн аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 34/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврүүд /хх-ийн 43-50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 8/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1362 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Очгэрэлд агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж, зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 /хорь/ цагийн албадан сургалтанд хамруулж, 14 /арван дөрөв/ хоног баривчлагдсан,

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1473 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Очгэрэлд агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж, зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 /хорь/ цагийн албадан сургалтанд хамруулж, 14 /арван дөрөв/ хоног баривчлагдсан,

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1557 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Очгэрэлд агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж, зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 /арван тав/ цагийн албадан сургалтанд хамруулж, 7 /долоо/ хоног баривчлагдсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Очгэрэлд агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан зөрчил гаргаж, зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 /арван тав/ цагийн албадан сургалтанд хамруулж, 21 /хорин нэг/ хоног тус тус баривчлагдаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн эхнэр В.Очгэрэлтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь

Хохирогч В.Очгэрэлийн: “...Э-ыг байнга агсам согтуу тавьдаг гэдгийг манай дүү Одгэрэл мэднэ. Арх уухгүй бол ааш зан зүгээр, архи уухаараа л ааш нь догшин ширүүн болчихдог. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч В.Одгэрэлийн: “...Архи уухаараа эхнэрээ зоддог. Гэртээ бол ямар ч эцэг хүний үүрэг, хариуцлага гэж байдаггүй, манай эгч яг л нөхөргүй хүн шиг амьдардаг. Ганцаараа л гэр орноо авч , үр хүүхдээ тэжээдэг. Нөхөр бол зүгээр л архи уудаг.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Э-ыг гэр бүлийн харилцаатай хүнтэй байнга догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Э-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч В.Очгэрэл нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдав.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж, хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Л.Э-ыг гэр бүлийн харилцаатай хүнтэй байнга догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Л.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР