Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

Улсын яллагч: З.Энхжаргал,

Хохирогч Т.Чинсанаагийн өмгөөлөгч Ц.Оргил /1259/,

Хохирогч Э.Энхээ,

Иргэний нэхэмжлэгч Х.Удвал,

Иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгч С.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энх-Амгалан,  

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунгэрэл,

Гэрч Б.Дулмаа,

Шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр /0206/,

Шүүгдэгч Ө.О түүний өмгөөлөгч А.Ариунаа /1869/,

Шүүгдэгч Д.Н түүний өмгөөлөгч Б.Энхтуяа /0668/,

Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.А түүний өмгөөлөгч Л.Жавзмаа /0576/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Н.Б, Ө.О, Д.Н нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг, Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг, Н.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015250001497 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын сарын 15-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, “Эс Ти Эн Эйженси” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 3 хэсэг гудамж 27-1255 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, “Охироо” зочид буудалд харуул ажилтай, ам 1, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 4 дүгээр байрны 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх 2 хүүхдийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол 26-81 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Монгол улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетенгийн менежнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхон Сот гудамж, 11 дүгээр байр 4 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 107-06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Б, Ө.О, Д.Н нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Т.Чинсанаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт GP плаза цамхагт байрлах “Модерн намодс” ресторанд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй “...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 километр зам барих...” хуурамч мэдэгдлийг үзүүлж, зохиомол байдал зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Т.Чинсанаагийн 215.000.000 төгрөгийг залилан авч түүнд их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Н нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/ “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.11. “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Аын эзэмшлийн 53-83 УНП улсын дугаартай “Тоёото Приүс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн урд замд Зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.А нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б/ ”согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Аын эзэмшлийн 53-83 УНП улсын дугаартай “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Нд жолоогоо шилжүүлсний улмаас Д.Н нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн урд замд Зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Энхээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр ажлаа тараад Бөмбөгөрөөс гараад 100 айл руу гэр рүүгээ харьж явсан. Монгол 3 дугаар сургуулийн урд явж байтал гэнэт машин мөргөлдөх чимээ гараад хажуу талаас нэг машин тулаад ороод ирсэн. Тэрнээс хойш сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт очсон байсан. Хөлөө гипсдүүлээд коридорт гараад байж байтал эргэж ухаан алдаад 2-3 хоног ухаангүй хэвтэж байгаад сэрсэн. Хэн машин барьж явсныг санахгүй байна. Одоо гүйж чадахгүй, удаан хөл дээрээ зогсож чадахгүй, өвддөг. Эдгээр хүмүүс ямар ч гэмшиж байгаа сэтгэл байхгүй. Нэг удаа биеийг минь асууж ярьж байгаагүй. Хэрэг болсноос хойш би өөрөө ярьж эмчилгээний мөнгө нэхэж байсан. Нийтдээ хохирол 1 сая гаруй төгрөг өгсөн гэж хэллээ. Би 850.000 төгрөг авсан. Н.А 45.000 төгрөгөөр намайг эргэж ирэхдээ тариа авч өгсөн. Түүнээс хойш авсан мөнгийг би өөрийнхөө дансаар авч байсан. Дансны хуулгыг хавтаст хэрэгт өгсөн. Н.Ааас хохиролд мөнгө авч байсан. Д.Нгаас мөнгө авч үзээгүй. Би хохирлоо авмаар байна. Энэ хүмүүс ямар нэгэн байдлаар ял авах нь тодорхой харагдаж байгаа учраас миний хохирлыг барагдуулж өгнө гэсэн баримт үйлдүүлж авахыг хүсч байна. Цаашид энэ гэмтлээс болж би явж чадахгүй болохыг  ч үгүйсгэхгүй байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгч С.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг болсныг би утсаар мэдсэн. Зун би ажлаар хөдөө явчихдаг. Намайг байхгүй үед ах миний машинаар халтуур хийдэг байсан. Намайг хөдөө байхад залгаад аваар хийчихлээ гээд яриад өөрөө сайн тайлбарлаж чадахгүй байсан. Би дүү рүүгээ яриад дүү очоод эмнэлэгт үзүүлсэн байсан. Би тухайн үед хөдөө байсан учир болсон явдлыг сайн мэдэхгүй ахаасаа сонссон. Ах үнэлгээ хийлгэсэн байсан. Тухайн үед Н.А хохирол барагдуулах тухай ярьж байсан. Машины хохирол 3.654.000 төгрөг болсон. Төлөгдсөн зүйл байхгүй. С.Ганбатын эмчилгээний төлбөрийг хэрэгт авагдсан баримтынхаа хүрээнд  нэхэмжилж байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Охин маань тухайн машиныг зээлээр аваад удаагүй байсан. Одоогоор Солонгос улс руу явсан. Машины хохиролд 2.519.400 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Төлөгдсөн зүйл байхгүй. Эмчилгээний төлбөрт 150.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Х.Удвал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Автомашины хохиролд 5.695.000 төгрөг, автомашины ачилтанд 60.000 төгрөг, автомашин журмын хашаанд хонуулсан хөлс 85.000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний байгууллагад 180.000 төгрөг, толгойны томографын зураг 260.000 төгрөг, таван цулын эхо 35.000 төгрөг, уушигны эхо 12.000 төгрөг, зүүн гар, хөл бариулсан хөлс 130.000 төгрөг. Нийт хохиролд 6.790.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч Н.Ааас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл хохиролд 4.790.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлыг хурдан хугацаанд төлж барагдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.                                                                                                                                                                

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2013 оны 9 сард ажил дээрээ байхад Т.Дашдулам 1 эмэгтэйгийн хамт орж ирээд Баянхонгор Бууцагааны чиглэлийн 125 км авто замын ажлын зураг, танилцуулга бусад материал авч орж ирээд “танд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг таньдаг компани байна уу?” гэж асуусан. Намайг яаж мэдэж ирсэн талаар асуухад барилга дээр ажилладаг Оюунаа гэдэг хүнээс намайг мэдэж ирсэн гэсэн. Би П.Анар-Эрдэнэтэй холбогдоод энэ тухай асуусан. П.Анар-Эрдэнэ тухайн үед консалтингийн компанид ажилладаг гэж байсан. “Т.Дашдулам мөнгө төгрөгтэй хятад компани байвал сайн байна” гэдэг санал тавьсан. Хятад компаны нэр дээр албан мэдэгдэл гаргаж 400-500 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан. Хятад компаний төлөөлөлтэй уулзуулахад ажлын тоо хэмжээтэй танилцаагүй учир мөнгө өгөх боломжгүй гээд албан мэдэгдлийг Т.Дашдуламд буцааж өгсөн. “Цаанаа байгаа дарга гээд байгаа хүнтэйгээ намайг уулзуул” гэж хэлэхэд “таны нэрийн хуудсыг зам тээврийн яамны хүнд өгье” гээд авсан. Дараа нь над руу Баатар гэдэг хүн 90111102 дугаараас залгасан. “...Би зам тээврийн яаманд ажилладаг Баатар гэдэг хүн байна. Тодорхой хэмжээний албан тушаал эрхэлдэг учир өөрөө биечлэн уулзаж болохгүй байна. Хэл ам ихтэй байдаг. Өөрийнхөө дүү Д.Нг явуулъя...” гээд Т.Дашдуламын дараа тухайн оны 10 сарын эхээр Д.Н гэдэг залуу гарч ирсэн. Д.Н Т.Дашдуламын адил албан мэдэгдлүүдийг компаниудын нэр дээр гаргаж 400.000.000-500.000.000 төгрөг нэхдэг байсан. Д.Нд мөн “Баатар даргатай чинь уулзъя” гэхэд “төрийн албанд ажиллаж байгаа хүн янз бүрийн хүнтэй уулзуулж болохгүй, дараа нь янз бүрийн асуудал гардаг” гээд ерөөсөө уулзуулдаггүй байсан. Д.Н “Монгол Билаз” ХХК-ийн захирал Гантулгатай Баатар гэгчийг уулзуулсан. П.Анар-Эрдэнэ бид 2-г очиход Д.Н үүдэн дээр нь зогсчихоод оруулаагүй. П.Анар-Эрдэнэ гадаа нь хүлээж зогсож байгаад гарч ирэхэд нь Баатарыг анх харсан байдаг. “Монгол Билаз” ХХК-ийн захирал нь Баатар надаас нэмж мөнгө нэхсэн, тэр мөнгийг нь өгч чадахгүй гэж байсан. Харин Баатар дарга нь “мөнгөгүй компаниудтай битгий уулзуулж бай” гээд явсан байдаг. 11 сард Д.Н, П.Анар-Эрдэнээр дамжуулж манай хүүхдийн ай-пад аваад алга болсон. Түүнээс хойш уулзалдаагүй. Улаанбаатар их дэлгүүрт Ө.Отой хамт очиж ай-падыг манай эхнэрт буцааж өгсөн байсан. Баатар 90111102 дугаараас залгаад “манай дүү итгэл алдсан тул өөрийн туслах, тендерийн мэргэжилтэн Мөнхбадралыг явуулъя, Мөнхбадралаар дамжуулж энэ ажлыг ажил болгоё” гэж надтай ярьсан. 94151542 дугаараар өөртэй чинь холбогдоно гэж хэлсэн. Тухайн дугаараар нь над руу холбогдож Мөнхбадрал буюу Ө.О ирж уулзсан. Урьд Т.Дашдулам, Д.Н нартай адил албан мэдэгдэл гаргаж байгууллагуудаас мөнгө нэхдэг. Компаниуд нь мөнгөгүй гэхээр албан мэдэгдлээ нүүрэн дээр нь урчихаад аваад явчихдаг. Дараа нь П.Анар-Эрдэнэ “Арвис интернэйшнл” ХХК-ийн захирал Ё.Пүрэвдавааг  Ө.О, Д.Н нарыг 1  бус удаа уулзуулсан байсан. Тэр бүрт Ё.Пүрэвдаваагаас мөнгө нэхэж байсан юм билээ. Би тэр уулзалтанд байгаагүй. Баатар гэгчтэй удаа дараа уулзах санал тавихад ажил гарчихлаа гээд ирдэггүй байсан. Ө.О яриад дарга завгүй байна гэдэг байсан. 11 сарын дундуур над руу утасдаад яаралтай ажил болгомоор байна гээд яаралтай компани олж өгөхийг хүссэн. Би Т.Чинсанаатай холбож өгсөн. Өмнө нь Ө.От Т.Чинсанаагийн компанийн материалыг өгсөн байсан. 11 сарын 19-ний өдөр Т.Чинсанаа, Ө.О зэрэг хүмүүс уулзаж Ө.О албан мэдэгдлээ үзүүлэхэд хөдөө орон нутаг ажил авахгүй гэдгээ Т.Чинсанаа хэлсэн. Гэтэл Мөнхбадрал” би буруу ойлгосон байна даргатай ярья” гээд явсан. Орой 19.00 цагийн үед Баатар гэгч над руу яриад “Төв аймгийн замын ажил нийт 43 тэрбум төгрөгийн ажил. 1 хувийг нь өгчихвөл ажил болгож болно, энэ тухай цаашаа хэлээдэх” гэсэн. Үүнийг Т.Чинсанаад дамжуулж хэлсэн. Маргааш өглөө нь Т.Чинсанаа 0.5 хувийг өгөх боломжтой гэж хэлсэн. Би энэ тухай дамжуулсан. Ө.О 11 сарын 21-ний орой 17.00-18.00 цагийн үед уулзаад албан мэдэгдлээ авчирч Т.Чинсанаад үзүүлсэн. Гэхдээ энэ мэдэгдэл өөрчлөгдөнө. Төв аймгийн 33 км замын ажлыг танай байгууллагад өгнө гэж Ө.О хэлсэн. 215.000.000 төгрөгийг Т.Чинсанаа өгсөн. Ө.О “би төрийн албан хаагч учир хамаагүй юм авч гарч болохгүй” гээд Т.Чинсанаа туслахаараа гаргуулсан. Би машиных нь хойд талын хаалгыг нь онгойлгож өгөхдөө өөр хүнтэй хамт явж байгаа эсэхийг харахад ганцаараа явж байсан. Би дотогшоо ороод Т.Чинсанаатай ярьж сууж байгаад гарсан. Охиноо ажлынхаа гаднаас тосч аваад шууд гэр рүүгээ харьсан. 11 сарын 21-ээс хойш удаа дараа утсаар ярьдаг мэссэж бичдэг ажил болох гэж байна гэж ярьдаг байсан. 12 сарын 25 хүртэл ийм байдалтай байсан. Ажил ихтэй байгаад уулзаж чадахгүй байгаа юм байна он гартал хүлээе гэж Т.Чинсанаа, П.Анар-Эрдэнэ бид ярилцсан. Мөнгө авснаас 10-аад хоногийн дараа Баатар гэгч нууцалсан дугаараас залгаад “...ажил болох гээд байна, жоохон бярдах хэрэгтэй байна. Дахиад  50.000.000 төгрөг нэмээд өгчих...” гэж хэлсэн. Энэ талаар хэлэхэд Т.Чинсанаа “эхний ажил нь болоогүй байхад мөнгө нэмж өгөх боломжгүй” гэсэн. Би Баатарт энэ тухай хэлсэн. Он гараад 1 сар болсон. Утас нь холбогдохоо болиод Т.Чинсанаа хуульч хүмүүсээс зөвлөгөө авахад биднийг залилуулсан байж болзошгүй гэсэн учир эдгээр хүмүүсийг хайж эхэлсэн. 90111102 гэсэн дугаар Д.Нгийн нэр дээр байсан. Д.Нгийн бүртгэлтэй хаягаар нь очиход тэндээсээ нүүсэн гээд хаяг нь тодорхой биш болсон...Хэн хэдийг авсаныг мэдэхгүй 215 сая төгрөг авсан...” гэв.

 

Шүүгдэгч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ үйлдлийг хууран мэхлэх хэрэг гэж анх мэдээгүй байсан. Би дөнгөж 21 настай хүүхэд байсан. Д.Н Н.Б ах нарыг харахад хоёулаа амьдралд хүрчихсэн хүмүүс байсан. 2 ах нь чамд тус болно. Ажилд орох гээд явж байгаа мөнгө төгрөг хэрэгтэй байгаа тухайгаа хэлсэн. 2014 оны 11 сарын үед Д.Н над руу залгаад “Н.Бтай очиж уулз. Цэвэрхэн костьюм өмсөж очоод уулзаад хэлснээр нь хийгээрэй” гэж хэлсэн. Хэлснийх нь дагуу төв бассейны ойролцоох “Tom’n Tom’s” кафед очсон. Намайг очиход тусгай вип өрөөнд нь хэдэн ах нар сууж байсан. Намайг ороход Н.Б ах “...чимээгүй сууж бай, ярих юмаа би өөрөө ярьна...” гэсэн. Хоорондоо ярьж байгаад гараад явцгаасан. Гарахад Н.Б ах дугтуйтай юм өгөөд “чи ороод надад өгөөрэй” гэж хэлсэн. Би хэлснээр нь дугтуйтай зүйлийг тэнд байсан хүмүүсийн нүдэн дээр Н.Б ахад өгсөн. Дотор нь бичиг байсан. 17.00-18.00 цагийн үед гэртээ хариад байж байхад “...такси бариад түрүүний газартаа хүрээд ир...” гэсэн. Очиход өдөр уулзаж байсан ах Н.Б ах 2 байсан. Удаагүй байтал гаднаас хайрцагтай мөнгө оруулж ирсэн. Мөнгийг нь авч гараад ирсэн таксиндаа суугаад хүүхдийн 100-н урд байдаг гражийн орчим Батжаргал ахтай уулзаад, Т.Чинсанаа гэдэг хүний өгсөн бичиг баримтууд болон 115.000.000 төгрөгийг Н.Б ах авсан. Д.Н ахтай утсаар ярьж байсан. Намайг “Д.Нд аваачиж өг” гээд 100.000.000 төгрөг өгсөн. Д.Н ах дээр очиход “50, 50 хувиар нь авъя” гээд надад 50.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед үнэхээр л ажил хөөцөлдөөд бүтчихэж байгаа юм байна гэж бодсон. Д.Н ах болон Н.Б ах нартай утсаар ярьж холбоотой байдаг байсан. Гэтэл 6 сард цагдаагийн байгууллагаас ирж намайг барьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хугацаанд ээж маань бурхан болсон. Хохирлыг төлье гэхээр ажил хийх боломжгүй байна. Гэхдээ хохирлыг төлнө...” гэв.

 

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би анх Б.Дулмаатай танилцаад энэ хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зайсангийн тэнд газар зарах гэж явж байгаад Б.Дулмаатай танилцсан. “...Эгч нь насаараа зам тээврийн яаманд ажилласан, нийлээд нэг ажил хийе таньдаг хүн байна уу?...” гэж асууж байсан. Эгч нь “чамайг нэг хүнтэй танилцуулъя чи бид хоёрын дунд хэдэн материал зөөгөөд өгөөч” гэж хэлсэн. Хүүхдийн 100-аас Зам тээврийн яам руу явуулаад Баатар гэдэг хүнд материал явуулсан. Баатар гэдэг хүн Зам тээврийн яаманд дарга хийдэг гэж хэлсэн. Тэгж явж байгаад П.Анар-эрдэнэ, Н.Б 2-той танилцсан. П.Анар-эрдэнэтэй газар зарах гэж явахдаа танилцсан. П.Анар-Эрдэнээр дамжуулж Н.Бтай танилцсан. Баатартай энэ 2-г холбож уулзуулсан. “Жүр үр” дээр 1 удаа уулзсан. Ай-пад тавьснаас хойш П.Анар-Эрдэнэтэй муудалцаад энэ ажлаас гарлаа гэдгээ хэлсэн. Н.Бын ай-падыг авсан байсан нь албан тоотын зургийг аваад өгөөч гэсэн. Би ломбарданд тавьчихсан байсан. Хүүхдийн 100-н тэнд нэг газарт албан тоотыг хувилж Н.Бд өгсөн. Үүнээс хойшхи асуудлыг би сайн мэдэхгүй. Намайг гэртээ байхад Ө.О над дээр 100.000.000 төгрөгтэй ирсэн. 50, 50-р нь хувааж авсан. Би машин аваад байр түрээслээд мөнгөө дуусгасан. Зам тээврийн ослын тухайд маргаан байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 6 сарын 10-ны өдөр 16.00 цагийн орчим Д.Нтай уулзсан. Би тухайн үед зуслангийн газар зараад мөнгөтэй байсан. Бид 2 16.00-17.00 цагийн орчим найзуудаа хүлээнгээ Жуковын музей орчим зочид буудалд ороод 0.75 литрийн архи болон 6-7 ширхэг шар айраг авч уусан. Би нэлээн согтсон. Миний хэтэвчинд мөнгө байсан учир согтоод уначихвал хүн авчих байх гэж бодоод Д.Нд “машинд оруулаад тавьчих” гээд өгсөн. Орж ирэхэд нь түлхүүрээ авахаа мартсан. Д.Н орж ирэхдээ мөн уух юм авч орж ирсэн түүнийг нь уугаад тасарчихсан. Нэг сэрэхэд ардын эрхийн автобусны буудлын орчим, машиндаа сэрсэн. Намайг эрүүлжүүлэх рүү авч яваад Д.Нг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Маргааш нь Д.Н эмнэлэгт хэвтээд, цагдаа нар болсон хэргийн талаар дуудсан. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Гэрч Б.Дулмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөнхбадрал гэдэг залуу зуучилж өгнө гэж хэлээд надаас 25.000.000 төгрөг авсан. Би Мөнхбадрал гэдэг залууг хайж байнга нэг таксигаар ийш тийшээ явдаг байсан. Тэр таксины жолоочийн хажууд Нямдаваа гэх залуу сууж явсан. Тэгээд танилцсан. Түүнээс хойш 2-3 удаа таксинд таарч байсан. Би Нямдаваа гэх хүүхэдтэй ажил төрөл яриагүй. Би Баасан болон Ганбаа гэх хүн танихгүй. Мөн “Тотал инж” ХХК-ны захирал Т.Чинсанааг танихгүй. Шүүгдэгч нараас Д.Нгийн бүтэн нэрийг мэдэхгүй зүс танина бусдыг нь танихгүй. Би Т.Дашдуламтай 2-3 удаа уулзсан. Т.Дашдулам замын гэрээний материалуудтай тухай би хэлсэн. Тэгээд Нямдаваа, Батжаргал хоёр надаас утасны дугаарыг нь авсан. ..” гэв

 

Эрүүгийн 2015250001497 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нямдаваа, Отгон-Орших нарыг би тухайн үед огт танидаггүй байсан. Зам тээврийн яамны дарга Баатар гэх хүнд Дашдулам гэдэг хүүхэн миний нэрийн хуудсыг өгсөн байдаг. Тэгээд Баатар гэдэг хүн над руу холбогдож анх энэ хэрэг эхэлсэн. Нямдаваа гэдэг нөхөр тухайн үед тэр Баатарын жолооч хийж байсан. Нямдавааг надтай уулзаад явсаны дараа Баатар нь дахин над руу утасдаад Отгон-Оршихийг тухайн үед Мөнхбадрал гэж нэртэй зам тээврийн яамны тендерийн мэргэжилтэн гэж хэлээд над руу мөн ирүүлсэн. Дашдулам, Нямдаваа, тухайн үед Мөнхбадрал нэртэй байсан Отгон-Орших нар ирээд надаас найдвартай мөнгө төгрөг өгөөд замын ажил авчих компани байна уу гэж асуудаг байсан. Тэгээд би тухайн үед Анар-Эрдэнэд ийм ажил байна компани байна уу гэтэл нэг компани олж ирсэн. Тэр компани нэр дээрх 3 хүн надад үзүүлдэг албан тоотыг гаргаж ирсэн. Тэгээд би энэ 3 хүнтэй уулзахаар танай компанид ажил гарсан бэлэн болсон дарга мөнгө өг гэж байна гэж нэхдэг байсан. Тэгэхдээ дандаа 400.000.000-500.000.000 нэхдэг байсан. Одоо миний энэ ярьж байгааг үнэн зөвийг тогтоохын тулд Баатар гэдэг хүнийг зайлшгүй олж тогтоох хэрэгтэй байна. Үүнийг Дашдулам анх гаргаж ирсэн хүн Дашдулам болон Нямдаваа, Отгон-Орших нар олж өгөх ёстой дээрх хүмүүсээс энэ хэргийг зохион байгуулсан Баатар гэх хуурамч нэртэй хүнийг олж өгөхийг хүсч байна. Энэ хүнийг олсон цагт би гэм буруугүй гэдэг нь нотлогдон мөн худал мэдүүлээд байгаа Отгон-Орших, Нямдаваа нарын мэдүүлгийг яагаад ингэж үнэлээд байгаа юм бэ түүнийг бас гүйцэт шалгаж өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 65-72 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Отгон-Орших, Батжаргал нартай бүлэглэж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй. Би Батжаргал ахын зураг аваад өг гэсэн Айпад дээр зам тээврийн яамны албан бичгийн зургийг дарж аваачиж өгсөн. Түүнийг Анар-Эрдэнэ улсын их дэлгүүрийн урд ирж авсан. Тэр албан бичигт “Тотал инж” гэж компани нэр бичээгүй цагаанаар өгсөн. Харин Баатарыг мэдэж байгаа хүн бол Дулмаа гэдэг нэртэй Дууяа гэж дууддаг эгч байгаа тэр эгч л мэдэж байгаа. Тэр хүнийг олж аваад Баатарыг олж авах хэрэгтэй байх. Би Батжаргал, Отгон-Орших нартай бүлэглэж хохирогч Чинсанааг залилаагүй. Би тэр хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Би өөрийнхөө авсан 50.000.000 төгрөгийн хохирлыг Чинсанаад төлсөн. Авто аваарын хэрэг дээр зарим нэг хүнд хохирол төлөх дутуу байгаа би төлж барагдуулна...бид хоёр машинд архи уугаад сууж байхад Анхбаяр надад машиныхаа түлхүүрийг өгөөд унтаад өгсөн. Тэгээд байж байгаад хороолол орох хэрэг би машиныг жолоодоод хөдөлж байснаа л санаж байна...” гэсэн мэдүүлэг  /6 дугаар хх-ийн 30-32 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 107-108 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ө.Оын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Би Чинсанаа хохирогчид хохирлоо төлж барагдуулна...”  гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 51-64 дүгээр хуудас, 7 дугаар хх-ийн 102 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би хэн нэгэн хүний биед гэмтэл учруулаагүй. Тухайн үед Нямдаваа миний машиныг жолоодож яваад дээрх гэмтэл хохирлыг учруулсан. Иймээс би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэрэг болсны дараа хохирогч Удвалд 2.000.000 төгрөг, хохирогч Энхээд 950.000 төгрөг төлсөн. Өөр хүнд мөнгө төгрөг төлөөгүй...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 24-25 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

Гэрч П.Анар-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Н.Б бид хоёр нэг байрын хүмүүс бие биенээ мэднэ, ингээд 2014 оны 9 дүгээр сард Н.Б ах “замын тендерийн ажил олж өгөх хүмүүс байна худалдаж авах хүн байна уу асууж лавлаж байгаарай” гэсэн ингээд нэг хэсэгтээ бид замын тендерийн ажил авах компанийг хайж явсан. Мөн Батжаргал ахтай Дашка эмэгтэй анх холбогдоод тэгээд ажил авах хүн байвал олоод өгөөч гээд ингээд надад хандаад хамтдаа явсан юм. Энэ хугацаанд ЗТЯаманд ажилладаг Баатар гэж хүн ирсэн мөн газрын дарга гэсэн. Тэгээд түүний дүү нь Нямдаваа энэ хүнтэй холбогдож уулзаарай гэсэн ингээд Нямдаваа хэд хэдэн удаа уулзаж мөн замын ажил компаниудын материал баримтыг өгөх барих гээд л ажил хөөцөлдсөн ингэж яваад сүүлдээ Батжаргал ах өөрийн танил Чинсанаа гэж хүнд энэ ажлыг хэлээд тэгээд хоорондоо тохиролцоод Төв аймгийн чиглэлд замын ажил авахаар болцгоосон бөгөөд үүнээс өмнө Нямдаваа нь Өндөрхаан-Чойбалсаны чиглэлд 30 км замын тендерийн ажил хийх шууд гэрээ бүхий ЗТЯамны төрийн нарийн бичгийн даргын албан мэдэгдэл баримтыг үзүүлсэн. Тиймээс Чинсанаа итгээд 215 сая төгрөг егсөн байна лээ. Энэ ажилд зуучилж өгсний хөлсөнд Т.Чинсанаагаас 1,2 тэрбум төгрөгийн ажлаас нэг хувийг авна гэж Батжаргал ах бид хоёр ярилцсан байсан юм. Тэгээд сүүлд нь Мөнхбадрал гэж залуу 215 сая төгрөг аваад явсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28, 3 дугаар хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Дашдулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би хувиараа барилгын ажил эрхэлдэг юм. 2014 оны намар шиг санагдаж байна баруун дөрвөн замын “Гранд плаза” төв дотор явж байтал Оюунаа гэж хүн надтай гар утасны сүлжээнд элсэх талаар санал болгосон. Тэр сүлжээний нэрийг нь санахгүй байна, ямар ч байсан утсаар ярих болгонд минут тутамд мөнгө ордог сүлжээний ажил байсан. Би Оюунаад өөрөө барилгын ажил эрхэлдэг гэж хэлсэн. Тэгтэл надад барилгын салбарт ажилладаг хүмүүс мэднэ гэж ярьж байсан бөгөөд намайг Нараа гэдэг хүнтэй танилцуулсан ба тэр хүн нь 8817-той дугаартай  байсан. Ингээд Нараа гэж эмэгтэй барилга барих болон замын ажил хийх зөвшөөрөл олж чадна, ийм ажил авах компаниуд байвал олоод өгөөч гэсэн ингээд би нэг компани нэрийг нь санахгүй байна  нэг компани материалыг аваад Нараад 2014 оны намар өгсөн. Тэгтэл заасан хугацаанд зөвшөөрлийг нь гаргаж өгөөгүй. Нөгөө Хятадын компаниуд нь надаас материалаа мөн Нараатай утсаар ярих гэхээр утсаа авахгүй тэгснээ Дууяа гэж хүний утасны дугаарыг өгсөн бөгөөд тэр дугаар нь 96-тай байсан. Ингээд Дууяа гэгчтэй хүүхдийн 100-гийн гадаа 2014 оны 9 дүгээр сард байсан байхаа уулзсан. Тэгтэл нөгөө материалыг чинь яам руу оруулаад өгчихсөн. Нараагаас би материалыг чинь авсан гэсэн, тэгээд надад Баянхонгорын чиглэлийн Байдраг гэсэн байхаа замын завсарын ажлын зургийг үзүүлээд энэ зураг нь 5 сая төгрөгний үнэтэй гэсэн тэгээд надад тэр зургаа өгөөд 2 сая төгрөг аваад үлдэгдэл 3 сая төгрөгийг дараа өгөөрэй гэсэн. Миний зуучилж байсан Хятадууд замын ажил авах гээд байсан бөгөөд тэр Дууяа-д өгсөн мөнгийн би найзтайгаа нийлж өгсөн юм тэгээд мөн дээрээс нь тэр Хятад компани чинь хөрөнгөтэй байх ёстой дансандаа 2.5 тэрбум төгрөг байршуулсан дансны хуулга байх ёстой гэсэн боловч тэгэх боломжгүй байгаагүй. Ингээд маргааш Дууяагийн өгсөн ажлын зургийг аваад Батжаргал дээр очсон бөгөөд Оюунаа эгчээр дамжуулан танилцсан ба би түүнд хэлэхдээ хөрөнгө мөнгөтэй компани хэрэгтэй байна гэсэн юм. Ингээд би Батжаргалын ажил болох БЗДүүрэг 13 дугаар хороололын Шанел төв дээр очсон тэгээд Батжаргалд Баянхонгорын замын ажлын зургийг үзүүлсэн хөрөнгө оруулагч олоод өгөөч гэсэн. Ингээд надад Хятад компани материалыг өгсөн. Тэгэхээр түүнийг аваад би 2014 оны 9 дүгээр сарын дундуур Дууяа эгч Мөнгөнзавьягийн хажууханд уулзаад нөгөө Батжаргалын өгсөн Хятад компани материалыг өгсөн, тэгсэн чинь маргааш хариуг нь хэлье гэсэн тэгээд мөн компани дансны хуулгыг аваад ир гэхээр би дахин Батжаргал ахтай уулзаад дансны хуулга аваад буцаагаад Дууяад мөнгөнзавьяагийн хажууд өгсөн. Тэгээд буцаагаад гэрээгээ хэзээ хийх юм бэ гээд утсаар залгаж ярихад манай дүүтэй ярьчих нэг хүний бие муудаад байна гээд надтай утсаар яриад байсан дугаараа өгсөн ба тэр дугаар руу залгахаар дүү нь гэх Очироо гэж хүн холбогдсон Дууяагийн надтай яриад байсан дугаарыг Очироо гэж хүн их олон хоног бариад надтай ярьсан. Тэгснээ сүүлдээ утсаа авахаа больсон бөгөөд ингээд нэг удаа холбогдоод Очироо гэж дүү гэх залуутай ЗТЯамны гадаа уулзсан бөгөөд бүтэн өдөржин намайг хүлээлгэсэн ба өөрөө болчихсон. Тэгээд маргаашаас нь 90111102 гэсэн дугаараас залгаад нэрээ хэлээгүй би Очироогийн яаманд ажилладаг хүн нь байна, эхний ээлжинд 50 сая төгрөг өгөх хэрэгтэй авчирч өг гэсэн тэгээд би Батжаргал ахад энэ талаар хэлээд мөн надтай утсаар яриад байсан хүнд Батжаргалын ахын дугаарыг өгөөд дахин би энэ ажилд оролцоогүй. Дууяа эгчид би ажлын зурагны мөнгө гэж 2 сая төгрөг өгсөн одоо энэ зураг нь манай найзын гэрт нь байгаа ба тухайн үед Дууяа гэж хүн энэ зургийг хамаагүй хунд үзүүлж болохгүй шүү гэсэн. Тэрнээс би Баатар, Нямдаваа, Мөнхбадрал гэж хүмүүсийг танихгүй…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Дулмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Дашдуламтай би 2 удаа уулзсан. Түүнтэй уулзах шалтгаан нь замын засвар үйлчилгээ хийх Хятадын хөрөнгө оруулалттай компани байна зөвшөөрөл болон гэрээ олоод өгөөч гэхээр нь би тухайн үед 2015 оны 8 дугаар сарын дундуур Дашдуламаас Хятад компаний хуулбар, ажил хүссэн баримт материалыг авч Ганбат гэж хүнд өгсөн. Тэгээд тэр надад зураг өгөөд 2 сая төгрөг авчирч өг гэсэн. Түүнийг би Дашдуламаас авч Ганбатад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-37 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Чинсанаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Надад Мөнхбадрал, Батжаргал нар хэлэхдээ ажил хөөцөлдөж явахад зарцуулах юм. Мөн сонирхож байгаа чиглэлд ажил олж өгнө гээд авсан. Миний сонирхож байсан чиглэл нь Төв аймгийн Өндөрширээт хүртэл 30 км зам барих ажлын шууд гэрээг олж авах сонирхол байсан бөгөөд 40 тэрбум төгрөгийн ажил байсан. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байхаа Мөнхбадрал буюу Отгон-Оршихийг Батжаргал дагуулан манай ресторанд авчирч уулзсан. Тэгэхэд Батжаргал түүнийг яаманд ажилладаг, тендер хариуцсан мэргэжилтэн гэж ярьсан. Ингээд энэ уулзалтаар надад 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өдрийн 17/... дугаартай ЗТЯамны төрийн нарийн бичгийн дарга Манлайбаярын гарын үсэгтэй, Өндөрхаан-Чойбалсангийн чиглэл дэх 30 км зам барих шууд гэрээний мэдэгдэл үзүүлсэн. Би Батжаргалд Төв аймгийн чиглэлд замын ажил авна гээд өмнө нь хэлчихсэн байсан учраас тухайн санал болгосон замын ажлыг авахгүй гэдгээ хэлсэн. Надад энэ мэдэгдлийг эх хувиар нь үзүүлсэн бөгөөд Отгон-Орших нь бор өнгийн дугтуйнаас гаргаж ирээд надад өгч үзүүлээд буцаагаад авсан. Мөн тэр үед надтай уулзахдаа хар өнгийн костюмтай байсан. Энэ уулзалтаар Төв аймгийн ажлыг авахаар болсон. Мөн буруу замын чиглэл аваад ирсэн байна гээд ярилцаад салцгаасан. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Батжаргал надтай яриад “Төв аймгийн зам болох юм байна. Урьдчилгаа мөнгө төгрөг хэрэгтэй юм байна 215 сая төгрөг гаргаж өгч чадах уу” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Надтай энэ замын ажлын талаар ганцхан Батжаргал холбогдож ярьдаг байсан. Тэрнээс Нямдаваа, Мөнхбадрал, Баатар гэж хүмүүстэй утсаар ярьж байгаагүй. Батжаргал ийм нэртэй хүмүүсийг л яриад байдаг тэрнээс ганцхан уулзсан хүн нь Мөнхбадрал буюу Отгон-Орших юм. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин манай ресторан дээр Батжаргал, Мөнхбадрал буюу Отгон-Орших хоёр ирээд уулзаад 2 хоногийн өмнө үзүүлж байсан нөгөө мэдэгдлийг Мөнхбадрал буюу Отгон-Орших нь ураад ингээд удахгүй Төв аймгийн чиглэлийн замын ажлын шууд гэрээ хэд хоногоос ирнэ гэсэн. Батжаргал надтай энэ замын ажлын талаар яриад байдаг. Мөнхбадрал нь үг солиод байдаггүй дуугай сууж байдаг байсан. Ингээд би мөнгийг гаргаж өгөөд Батжаргал нь тоолж аваад манай баз хүргэн Анхбаяр цугтаа хайрцагтай мөнгийг гаргалцаж өгсөн бөгөөд цэнхэр өнгийн 13-97 УНҮ улсын дугаартай суудлын приүс маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Машинд мөнгийг хийгээд Мөнхбадрал буюу Отгон-Орших суугаад явсан. Батжаргал надтай жаахан юм ярьж зогсож байгаад явсан. Дээрх хоёр уулзалтанд Анар-Эрдэнэ ирээгүй би түүнийг Батжаргалаар дамжуулан таньдаг болсон бөгөөд дотно харилцаатай биш...Н.Б Мөнхбадрал нар нь хамтдаа орж ирээд дугтуйны бичиг баримтыг надад Мөнхбадрал нь өгсөн. Энэ бичиг баримтыг өгөх үед Н.Б нь Мөнхбадралаа бичиг баримтаа өгөө гэж хэлж зааварчилж байсан. Ингэж хэлсний дагуу Мөнхбадрал нь надад бичиг баримтаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 19-20, 3 дугаар хх-ийн 2-3 дугаар хуудас, 7 хх-ийн 62 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Чимэд-Очирын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

Гэрч О.Анхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, GB плаза төвийн 2 давхарын рестораны вип өрөөнөөс захирал дуудаад энэ хүний мөнгийг гаргаад өгөөдөх гэсэн. Би хайрцагтай мөнгийг нь тэврээд гадаа гараад суудлын өнгийг нь мартчихсан байна. Цайвар өнгийн машин байсан байхаа приүс-10 маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр хайрцагтай мөнгийг тавьсан. Тухайн үед надтай цуг ахимаг насны ах дагаж гараад тэгээд машиныхаа арын хаалгыг онгойлгож өгөхөөр нь машинд нь оруулж тавьчихаад гарсан. Тухайн үед машины дугаарыг харж цээжлээд тэгээд захиралд хэлж дугаарыг нь тэмдэглүүлж авч байсан. Одоо тэр машины дугаарыг нь санахгүй байна сери дугаар нь УНҮ-тэй байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Өлзий-Отгон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би нөхөртэйгээ хамт байхдаа Анар-Эрдэнэтэй цуг ярьж байгаа яриаг нь сонсохоор хүнд замын ажлын тендер зуучилж өгч байгаа гэсэн. Замын ажил авах гэж байгаа нь Чинсанаа, замын ажил олж өгөх гэж байгаа нь яаманд ажилладаг Баатар гэх хүний туслах Мөнхбадрал нарын хооронд дээрх асуудал болсон юм байна лээ. Мөн хамт явж байхад Мөнхбадрал гэх залуу байнга өдөр шөнөгүй залгадаг. Нөгөө ажлаа авахгүй юм уу дарга уулзъя гээд байна, хэзээ хаана уулзах бэ гээд яриад байдаг байсан. Мөн Анар-Эрдэнэ манай нөхөрт нэгэнт энэ ажлыг бүтээгээд хөөцөлдөөд дуусгая гээд хоёулаа хөөцөлдөж явдаг байсан. Мөн хэдэн төгрөгийн ажил, ямар компани, ямар зам авах талаар надад мэдээлэл алга ямар ч байсан манай нөхөр зуучилж өгч байна гэж ойлгосон. Өөр нарийн асуудал мэдэхгүй. Би Баатарыг хараагүй, Мөнхбадрал болон Нямдаваа нарыг харсан. Тэр хоёр Улаанбаатар их дэлгүүрийн хоёр давхарт явж байхад надтай утсаар яриад 2014 оны 12 дугаар сарын дундуур ай пад авчирч өгсөн. Мөнхбадрал гэж залуу нь манай нөхрөөс “яам руу ороод зураг аваадхая” гээд 2014 оны 11 дүгээр сарын эхээр манай хүүгийн хэрэглэж байсан ай падыг авч яваад буцаагаад өгөөгүй. Нилээд удсан бараг сар гаран болсон ингээд би нэхэж утсаар ярьж байгаад авсан. Тухайн үед Мөнхбадрал гэх залуутай утсаар ярьдаг байсан бөгөөд түүний утасны дугаар нь иргэний үнэмлэхээ хаясан хүний гар утас болж таарсан. Манай нөхөр Чинсанааг яаж таньдаг болсныг мэдэхгүй байна. Анар-Эрдэнийг замын ажил хөөцөлдөж эхлэх үеэс харж танидаг болсон. Өмнө нөхөр маань энэ хоёр хүнийг яаж таньдаг мэддэг болсон гэдгийг мэдэхгүй байна. Тэр талаар асууж сонирхож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч Ё.Пүрэвдаваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний үүсгэн байгуулсан компани барилгын замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 оны намар 10 дугаар сарын үеэр санагдаж байна Анар-Эрдэнэ гэж залуу миний утасны дугаарыг хаанаас юм бүү мэд олоод замын ажил сонирхож үзэх үү гэж ярьсан. Ингээд би тэр залууг дуудаад манай оффис дээр ирж уулзъя гэж санал тавьсан. Тэгэхэд манай оффис болох МЗХолбооны байранд Анар-Эрдэнэ, Батжаргал гэж залуутай цуг ирсэн. Ингээд хамтдаа уулзсан ба надад Баянхонгор, Говь-Алтай замын чиглэлд тендерт нь оролцуулж авч өгч болох юм гэсэн. Тэгээд мөн манай компанийг хэрэг зэрэг хөрөнгө мөнгө баталгаатай эсэхийг лавлаж асуугаад мөн “одоо байгаа компанийхан дансны үлдэгдлийг үзүүлчих” гээд байсан. Үнэхээр хөрөнгө мөнгөтэй юм бол цаанаа их том ажил байгаа мөн том хүнтэй уулзуулна гээд байсан. Тэгэхээр нь сейфиндээ байгаа 500 сая төгрөгийн зургийг утсаараа аваад үзүүлсэн. Тэгтэл орой нь дахин уулзъя гэсэн. Тэгээд орой нь Анар-Эрдэнэ, Батжаргал хоёр яриад хорооллын Жүр үрийн гадаа уулзахаар болсон ба цаг 20-21 цагийн орчимд байсан шиг санагдаж байна. Би өөрийн эзэмшлийн 09-96 УНП улсын дугаартай Лексус-570 маркийн машинтай ирсэн. Тэгтэл Анар-Эрдэнэ Батжаргал хоёр намайг ЗТЯаманд ажилладаг гэх Мөнхбадрал буюу Отгон-Орших гэх залуутай уулзуулсан ба бид гурав миний машинд уулзсан. Отгон-Оршихтой цуг явж байсан нэрийг нь мэдэхгүй байна. Нөгөө шар царайтай залуу Баянхонгор-Говь-Алтай чиглэлд 180 орчим км замын ажил авч өгье, тэгээд цаашаа явахаар болвол мөнгө төгрөгөө өгөөд тендерт нь оролц тэгээд асуудалгүй шийдэж өгнө. Эхний ээлжинд урьдчилгаа мөнгө төгрөг хэрэгтэй гээд нилээд их хэмжээний мөнгө яриад байсан. Одоо бүр санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Биндэръяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Нямдаваагийн холбогдсон хэргийн талаар юу ч мэдэхгүй байсан. Ямар ч байсан залилангийн хэрэгт холбогдсон гэснээс өөр ойлголт алга. Бид хоёр хамт амьдарсан үе бол 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэг Хурд хороололын 27-11 тоотод 2 өрөө орон сууцыг бүтэн нэг жилээр хөлсөлж амьдарсан үе юм. Тэрнээс өмнө хоёр гэрийн хооронд байдаг байсан. Бидний хөлсөлж суусан байр нь сарын 900.000 төгрөг байсан ба бүтэн жилээр нь төлбөрийг нь хийх бол сарын 835.000 төгрөг санагдаж байна. Нийт 10 гаран сая төгрөг болж байсан ба гэрээг түрээслэгчтэй би хийсэн. Нэрийг нь санахгүй байна Нямдаваа бичиг баримтгүй байсан бөгөөд намайг хийчих гэсэн. Ингээд ямар учраас хаанаас ийм их хэмжээний мөнгө олсон юм бэ гэхэд барилгын ажил хийгээд мөнгөтэй болсон гэдэг. Тэгээд энэ мөнгөөрөө байр зээлээр авахад ашиглая гэхээр бичиг баримт хөөцөлдөх ажил их гарна дараа нь эхний ээлжинд тусдаа гаръя хамт байж чадахгүй тал талд байхаар гэхээр нь итгэсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр гарын үсэг зурж Монгол Улсын Зам тээврийн яам гэсэн тэмдэг дарж “Тотал Инж” ХХК-д хүргүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17/... дугаартай мэдэгдэл /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Хураан авах тогтоол “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо GP плаза төвийн 2 давхарт байрлах “Модерн Найзи” ресторанд Н.Б, Ө.О нар нь хохирогч Т.Чинсанаагаас 215.000.000 төгрөг бэлнээр авсан гар бичмэл баримтыг хохирогч Т.Чинсанаагаас эх хувиар нь хураан авсан тухай...” тэмдэглэл /2 дугаар хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

 

Хураан авах тогтоол “...Д.Н цагдан хоригдож байхдаа Ө.Оод дамжуулсан 11х6 хэмжээтэй, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр 11 мөр бүхий дармал үсгээр бичсэн бичвэрийг хураан авсан тухай...” тэмдэглэл /2 дугаар хх-ийн 85 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай “...Яллагдагч Д.Нгаас Ө.Оод цагдан хоригдож байхдаа дамжуулсан 11х6 хэмжээтэй, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр 11 мөр бүхий дармал үсгээр бичсэн бичвэр...” тогтоол /3 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №3281 дугаартай “...Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Бэлэн мөнгө хүлээн авсан гэх” баримтын дээд хэсэгт байх “2014.11.21 иргэн Батжаргал” гэж эхлээд “Хүлээн авсан Н.Б” гэж төгссөн гар бичмэлийг Н.Б бичсэн байна.

2. Уг баримтын дунд хэсэгт байх “Иргэн Мөнхбадрал” гэж эхлээд “Хүлээн авсан” гэж төгссөн гар бичмэлийг Ө.О бичсэн байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 96-106 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №938, №939, №949 дугаартай дүгнэлт /Н.Б, Ө.О, Н.Нямдаваа нарын сэтгэцэд дүгнэлт хийсэн талаар/ /2 дугаар хх-ийн 122, 124, 126-127 дугаар хуудас/,

 

Монгол Улсын Зам, Тээврийн яамны 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03/3083 дугаартай Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэний гарын үсэг бүхий Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн алба бичигт “...Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Дорнод  аймгийн төвийг нийслэлийн хоттой хатуу хучилттай замаар холбох ажлын хүрээнд тус яамны зүгээс 2014 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Худалдан авах ажиллагааны газарт захиалга өгөх, гэрээ байгуулах мэдэгдлийг гүйцэтгэгчээр шалгарсан тухайн компанид хүргүүлэх, гэрээ байгуулах талаар ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй болно...” гэжээ /3 дугаар хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/1299 дугаартай албан бичигт “...Худалдан авах ажиллагааны газарт Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 км зам барих АББҮХ-2014/10 дугаартай тендер зарлагдаагүй болно...” гэжээ. /3 дугаар хх-ийн 87 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зам тээврийн яамны архивт байх албан хаагчдын анкетуудад/ /7 дугаар хх-ийн 74-84 дүгээр хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хх-ийн 85-87 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Энхээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 6 дугаар сарын 10-ны орой ажлаа тараад гэр рүүгээ 21 цагийн үед 3 дугаар сургуулийн урд явган хүний замаар баруунаас зүүн гар тийш алхаад явж байсан.Тэгтэл гэнэт тас хийх чимээ гараад зам дээр байсан жимсний лангуун доогуур орчихоод нэг залуу гаргах гээд байсныг санаж байна. Зүүн хөл шилбээрээ хугарсан, баруун өвдөг гэмтэлтэй, баруун гуя зулгарч шалбарсан байдалтай байсан. Эмнэлэг дээр очоод хэвтсэнээс хойш хэд хоногийн дараагаас хөл өвдөөд байдаг болсон...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 92-94 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгалангийн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 100 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Удвал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би орой 21 цаг өнгөрч байхад 11-р хороолол орохоор өөрийнхөө эзэмшлийн Төрийн банкны нэр дээр байдаг Т.Приүс маркийн 10-77 УБЗ дугаартай авто машиныг жолоодон Сүхбаатар дүүргийн нутаг 3 дугаар сургуулийн өмнөх замаар ерөнцийн зүгээр баруунаас зүүн гар тийш 3 дугаар эгнээгээр явж байгаад гэрлэн дохион дээр зогсож байгаад дөнгөж хөдөлтөл гэнэт түс тас хийгээд явчихсан. Тэгээд нэг хэсэг ухаан санаа самуураад сэртэл амнаас цус гарчихсан байсан. Удалгүй түргэн ирээд намайг аваад гэмтэл явсан. Осол гарах үед би машиндаа ганцаараа явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очих үед толгой, зүүн гар өвдөөд байсан. Дараа нь гэртээ очоод харахад зүүн хөл нилээд хөхөрсөн байсан. Дараа нь бариа хийлгээд гайгүй болсон. Нилээд хэд хоногийн дараа баруун талын цээж хэсэгт хөндүүрлээд хөдөлж болохгүй байсан. Зургийг авахуулаад зөөлөн эд гэмтэлтэй байсан. Үнэлгээгээр 5.695.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би орой 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад хорооллоос гараад 19 дүгээр хороолол руу гэр рүүгээ өөрийн эзэмшлийн Төрийн банкны нэр дээр байдаг Т.Приүс маркийн 76-57 УНИ дугаартай автомашиныг жолоодон машиндаа ганцаараа Сүхбаатар дүүргийн нутаг 3-р сургуулийн урд замаар баруунаас зүүн гар тийш 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэгтэл урд явсан Приус-30 маркийн автомашин тормозлохоор нь дагаад тормозоо гишгээд зогстол нөгөө машины өмнөөс нэг саарал өнгийн Х.Соната маркийн автомашин мөргөөд нөгөө машин мөргүүлсэн эрчээрээ ухарч миний машины урд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд буугаад харахад замын эсрэг талд саарал өнгийн нэг Т.Приүс замаас гарчихсан нэг хүн мөргөсөн байдалтай зогсож байсан. Үнэлгээгээр 2.600.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн биеэ эмчлүүлэхэд ойролцоогоор 150.000 төгрөг гаргаад байгаа...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 129-130 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад 100-н айл орох гээд Х.Соната-6 маркийн 41-95 УБЦ дугаартай авто машиныг жолоодон ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээс баруун гар тийш 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт хойноос тас хийгээд явчихсан. Тэгээд нэг сэрээд харахад миний машин урсгал сөрөөд орчихсон өмнөөсөө явсан нэг Т.Приүс маркийн авто машиныг мөргөсөн байдалтай зогсож байсан ба арын хаалгаараа гараад хартал баахан хүмүүс шавчихсан байсан. Би хэсэг сууж байгаад араас мөргөсөн машинаа харах гэтэл нөгөө машин байхгүй байсан. Ахиулаад хартал араас мөргөсөн машин 3 дугаар сургуулийн хашаа ТҮЦ хоёрын завсар зогсож байсан. Мөргөсөн жолоочийг хашааны хажууд байна гэхээр нь яваад очтол нэг хүн нэг хүн согтуу хэвтэж байсан. Жолооч талын хаалганаас одоо энэ уулзаад яваад байгаа Анхбаяр мөн байсан. Үнэлгээгээр 3.600.000 төгрөгийн хохирол гарсан. Би өөрийн төрсөн дүү Энх-Амгалангийн машиныг жолоодож явсан... Миний эмчилгээнд хэдэн төгрөг гарсан талаар нарийн тооцоо гаргаагүй байна. Эмчилгээнд гарсан хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 99, 188-190 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Энхтайван мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр юу болсон талаар би мэдэхгүй. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай сургуулийн урд зам тээврийн осол болж улмаар манай сургуулийн хашааг мөргөж эвдэлсэн байсан. Манай сургуульд 274.547 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг буруутай хүнээс гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 165 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр машинд Нямдаваа бид хоёр хамт явсан. Би их согтуу байсан. Автомашинд учирсан хохирлоо Нямдаваагаас нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 151 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ё.Одончимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Toyota Harrier маркийн хар өнгийн 03-00 УНИ улсын дугаартай машиныг танил Ганболдын найз Хишигжаргалаас 21.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өглөө Хишигжаргалтай уулзаж тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ хийх гэхэд Хишигжаргал нь уг машин нь манай дүүгийн машин байгаа юм би итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гээд Ганбат гэх хүнээс итгэмжлэл хийгээд аваад ирсэн байсан. Тэгээд гэрээгээ хийх гэтэл Хишигжаргал надад 10.000 төгрөг байна гэрээгээ 10.000.000 төгрөгөөр хийчихье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Бусдаар бол 21.500.000 төгрөг өгч худалдаж авсан. Хишигжаргал наад машины чинь улсын дугаар 03-00 УНИ нь 1.000.000 төгрөгийн дугаар дугаараа авна эсвэл чи надаас 1.000.000 төгрөгөөр худалдаж авах уу? гэж хэлсэн тэгэхээр нь би асууж байж болно гэж хэлээд машинаа аваад Хөвсгөл аймагт явж байтал Хишигжаргал утасдаж машиныхаа гэрчилгээг улсын дугаартай нь өгөөд явуул гэж хэлэхээр нь яасан гэж тэгэх вэ? би байнга унаж байгаа улсын дугаар нь өөрчлөгдөхөөр худалдах худалдан авах гэрээ чинь яах болж байна гэж хэлэхэд уурлаад утсаа тасалсан. Тэгэхээр нь би Ганболд руу ярьж Хишигжаргал чинь нөгөө дугаараа тайлж өг нэг бол 1.000.000 төгрөгөөр ав гээд байна гэхэд Ганболд чи Хишигжаргалд 300.000 төгрөгөөр өгчих гэж хэл өгөхгүй бол хая яавал яаг гэж хэлсэн. Би машинаа өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл Хишигжаргал байж бай 03-00 УНИ гэсэн дугаараа би өөрөө авна миний таньдаг хүн ажилдаа ороогүй байна гээд уяад байсан. Бас манай нэг дүү надад 1 жилийн дотор машинаа өөрийн нэр дээр шилжүүлж болно гэхээр нь тайван байж байтал 2015 оны 9 сард Ганболд над руу залгасан байсан ба хурдан залга гэж мессеж үлдээсэн байхаар нь Ганболд руу утасдахад та машинаа хурдан өөрийн нэр дээр шилжүүлж ав гэж хэлээд өөр ямар нэгэн зүйл яриагүй. Тэгэхээр авто тээврийн газар дээр очиж машинаа өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл прокуророос хориг тавьсан байна гэж хэлсэн. Гомдолтой байна. Машинаа өөрийн нэр дээр болгож авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хх-ийн 63-65, 67-72 дугаар хуудас/,

 

Согтуурал шалгасан магадлагаа /5 дугаар хх-ийн 73-76 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /5 дугаар хх-ийн 77-80 дугаар хуудас/,  

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №514 дугаартай “...Дүгнэлт:

1. 53-83 УНП улсын дугаартай Toyota-Prius маркийн автомашины жолооч Д.Н нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамруулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 53-83 УНП дугаартай Toyota-Prius маркийн автомашин эзэмшигч Н.А нь МУ-ын ЗХД-ийн 2.7 б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. 41-95 УБЦ улсын дугаартай Hyundai Sonata-5  маркийн автомашины жолооч С.Ганбат нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна.

4. 10-77 УБЗ улсын дугаартай Toyota-Prius маркийн автомашины жолооч Х.Удвал нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна.

5. 79-57 УНИ улсын дугаартай Toyota-Prius маркийн автомашины жолооч Б.Бямбадулам нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна...” гэжээ /5 дугаар хх-ийн 230-231 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8404 дугаартай “...Дүгнэлт:

1. Б.Энхээгийн биед шаант ясны ил хугарал, баруун гуя, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” гэжээ /5 дугаар хх-ийн 201 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8268 дугаартай “...Дүгнэлт:

1. Ганбатын биед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /5 дугаар хх-ийн 212 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8243 дугаартай “...Дүгнэлт:

1. Удвалын биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /5 дугаар хх-ийн 214 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8335 дугаартай “...Дүгнэлт:

1. Бямбадуламын биед тархи доргилт, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтооглоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /5 дугаар хх-ийн 216 дугаар хуудас/,

 

Автомашин техникийн болон эвдрэл хохирлын үнэлгээний тайлан “... 41-95 улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн автомашин үнэлсэн “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: нийт шууд зардлын дүн 2.962.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 3.654.000 төгрөг...”, “...10-77 УБЗ улсын дугаартай Toyota-Prius-30 маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлыг үнэлсэн “Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнэлэгээний тайлан: нийт шууд зардлын дүн 2.970.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.420.000 төгрөг...”, “...79-57 УНИ Toyota-Prius-20 маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлыг үнэлсэн “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний үнэлэгээний тайлан: нийт шууд зардлын дүн 2.240.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.519.400 төгрөг...”, “...53-83 УНП улсын дугаартай Toyota-Prius маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлыг үнэлсэн “Лэндс” ХХК-ийн үнэлэгээний тайлан: нийт шууд зардлын дүн 2.922.000 төгрөг, нийт зардлын дүн 3.610.000 төгрөг...” гэжээ /5 дугаар хх-ийн 103-105, 112-114, 131-135, 152-157 дугаар хуудас/,  

 

“ВЕНДО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Эрхүүгийн гудамжинд байрлах 3 дугаар сургуулийн гадна хашаанд учирсан хохирол болно. Уг хашаанд учирсан хохирол нь зардлын хандлагаар үнэлэгдэв. Тус хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ нь нийт 194.547 /нэг зуун ерөн дөрвөн мянга таван зуун дөчин долоо/ төгрөгөөр үнэлэгдлээ...” гэжээ /5 дугаар хх-ийн 167-184 дүгээр хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолд “...03-00 УНИ улсын дугаартай MHU380020549 арлын дугаартай хар өнгийн Доржийн Ганбатын нэр дээрх бүртгэлтэй Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр тогтоосугай...” гэжээ /2 дугаар хх-ийн 72 дугаар хуудас/,

 

Захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол “...00-32 УНЛ улсын дугаартай Nissan Gloria маркийн МҮ34602526 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн ХГ71032771 регистрийн дугаартай Намсрайжавын Батжаргалын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хэргийг шийдвэрлэж дуустал шилжилт хөдөлгөөнд нь хориг тавих зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Уртнасангаас хүсэж, Авто тээврийн үндэсний төвд уламжилж хариуг тогтоол үйлдсэн албан тушаалтны нэр дээр яаралтай ирүүлнэ үү...” гэжээ. /4 дүгээр хх-ийн 128-130 дугаар хуудас/,

       

Хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол “...Д.Н, Ө.О нарын LTG загварын мэдрэгчтэй хар өнгийн гар утас, Nokia 1100 загварын хар саарал өнгийн гар утас зэргийг битүүмжлэхээр тогтоосугай...” гэжээ /4 дүгээр хх-ийн 245-250 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Б, Ө.О нар 2014 оны 11 сарын 21-ний өдрийн  94154512, 99711110 дугаараас холбогдсон талаарх гар утасны жагсаалт /4 дүгээр хх-ийн 230-243, 7 дугаар хх-ийн 97-98 дугаар хуудас/,   

 

Хохирогч Б.Энхээгээс гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /5 дугаар хх-ийн 96, 6 дугаар хх-ийн 151-158 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Ганбатын хохирол төлбөртэй холбоотой баримтууд /6 дугаар хх-ийн 147-150 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Удвалын хохирол төлбөртэй холбоотой баримтууд /5 дугаар хх-ийн 112-114 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадуламын хохирол төлбөртэй холбоотой баримтууд /5 дугаар хх-ийн 133 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Энхтайванаас өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /5 дугаар хх-ийн 176 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Отгонсүхийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 198 дугаар хуудас/, урьд ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас /6 дугаар хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /6 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /6 дугаар хх-ийн 38 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /4 дүгээр хх-ийн 37-42 дугаар хуудас/, шүүгдэгч Ө.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 248 дугаар хуудас/, Ө.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 248 дугаар хуудасны ар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Энхтуяагаас гаргаж өгсөн хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 4 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Залилах гэмт хэргийн тухай:

 

Шүүгдэгч Н.Б, Ө.О, Д.Н нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “GP” плаза цамхагт байрлах “Модерн намодс” ресторанд Д.Н нь Монгол Улсын Зам тээврийн яамнаас “Тотал Инж” ХХК-нд хандаж гаргасан “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 километр зам барих тендерт шалгарсан” гэсэн агуулгатай бичгийг бусдад итгүүлэх зорилгоор хуурамчаар үйлдэж, тэрхүү бичгийг Н.Б нь хуурамч гэдгийг мэдсээр байж хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн танил хохирогч Т.Чинсанаад дээр дурьдсан “Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй “Тотал Инж” ХХК-нд хандаж гаргасан “...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 километр зам барих тендерт шалгарсан...” тухай хуурамч мэдэгдлийг үзүүлж “Төв аймагт зам барих ажил бүтэх боломжтой болсон” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон худал хэлж, тэрхүү үйлдлээ бодит болгох зорилгоор Н.Баас Ө.Оыг хохирогч Т.Чинсанаад “Мөнхбадрал” хэмээн яамны ажилтан гэж танилцуулсаныг Ө.О яамны ажилтан болж дүр эсгэн, мэдэгдлийг үзүүлэх гэх зэргээр төөрөгдөлд оруулан, хуурч Т.Чинсанаагийн 215.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь

 

Шүүгдэгч Д.Нгийн “...албан тоотыг хүүхдийн 100-д подволд байрлах комьпютер каноны газарт оруулаад засаад дээд талд нь компани нэр тавихаар бэлдсэн баримтыг Батжаргалд үзүүлсэн. Тэгтэл тэр “урьдчилгаа мөнгө авч зүтгүүлээд үзэх үү өөрсдөө хөөцөлдөх үү” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Надаас нөгөө албан тоотыг авсан...би Отгон-Оршихтой уулзаад “чи яаманд ажилладаг мэргэжилтэн гэж хэлээрэй, мөн нэрээ солино шүү” гэж Батжаргалын хэлснийг дамжуулж хэлээд Отгон-Оршихыг Мөнхбадрал гэж нэрээр очиж уулзаарай Батжаргал ах чамайг дагуулж уулзуулна гэсэн. Ингээд Батжаргал, Отгон-Орших 2 Монгол компаний захирал Чинсанаатай 2  удаа уулзсан байдаг...” гэсэн мэдүүлэг, 

 

Шүүгдэгч Ө.Оын “...2014 оны 11 сарын үед Д.Н над руу залгаад “Н.Бтай очиж уулз. Цэвэрхэн костьюм өмсөж очоод уулзаад хэлснээр нь хийгээрэй” гэж хэлсэн. Хэлснийх нь дагуу төв бассейны ойролцоох “Tom’n Tom’s” кафед очсон. Намайг очиход тусгай вип өрөөнд нь хэдэн ах нар сууж байсан. Намайг ороход Н.Б ах “...чимээгүй сууж бай, ярих юмаа би өөрөө ярьна...” гэсэн. Хоорондоо ярьж байгаад гараад явцгаасан. Гарахад Н.Б ах дугтуйтай юм өгөөд “чи ороод надад өгөөрэй” гэж хэлсэн. Би хэлснээр нь дугтуйтай зүйлийг тэнд байсан хүмүүсийн нүдэн дээр Н.Б ахад өгсөн. Дотор нь бичиг байсан. 17.00-18.00 цагийн үед гэртээ хариад байж байхад “...такси бариад түрүүний газартаа хүрээд ир...” гэсэн. Очиход өдөр уулзаж байсан ах Н.Б ах 2 байсан. Удаагүй байтал гаднаас хайрцагтай мөнгө оруулж ирсэн. Мөнгийг нь авч гараад ирсэн таксиндаа суугаад хүүхдийн 100-н урд байдаг гражийн орчим Батжаргал ахтай уулзаад, Т.Чинсанаа гэдэг хүний өгсөн бичиг баримтууд болон 115.000.000 төгрөгийг Н.Б ах авсан...” гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Т.Чинсанаагын “...Мөнхбадрал буюу Отгон-Оршихыг Батжаргал дагуулан манай ресторанд авчирч уулзсан. Тэгэхэд Батжаргал түүнийг яаманд ажилладаг, тендер хариуцсан мэргэжилтэн гэж ярьсан. Ингээд энэ уулзалтаар надад 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өдрийн 17/... дугаартай Зам Тээврийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Манлайбаярын гарын үсэгтэй, Өндөрхаан-Чойбалсангийн чиглэл дэх 30 км зам барих шууд гэрээний мэдэгдэл үзүүлсэн. Би Батжаргалд “Төв аймгийн чиглэлд замын ажил авна” гээд өмнө нь хэлчихсэн байсан учраас тухайн санал болгосон замын ажлыг авахгүй гэдгээ хэлсэн. Надад энэ мэдэгдлийг эх хувиар нь үзүүлсэн бөгөөд Отгон-Орших нь бор өнгийн дугтуйнаас гаргаж ирээд надад өгч үзүүлээд буцаагаад авсан. Энэ уулзалтаар Төв аймгийн ажлыг авахаар болсон. Мөн буруу замын чиглэл аваад ирсэн байна гээд ярилцаад салцгаасан. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Батжаргал надтай яриад “Төв аймгийн зам болох юм байна. Урьдчилгаа мөнгө төгрөг хэрэгтэй юм байна 215 сая төгрөг гаргаж өгч чадах уу” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Надтай энэ замын ажлын талаар ганцхан Батжаргал холбогдож ярьдаг байсан. Тэрнээс Нямдаваа, Мөнхбадрал, Баатар гэж хүмүүстэй утсаар ярьж байгаагүй. Батжаргал ийм нэртэй хүмүүсийг л яриад байдаг. Тэрнээс ганцхан уулзсан хүн нь Мөнхбадрал буюу Отгон-Орших юм. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин манай ресторан дээр Батжаргал, Мөнхбадрал буюу Отгон-Орших хоёр ирээд уулзаад 2 хоногийн өмнө үзүүлж байсан нөгөө мэдэгдлийг Мөнхбадрал буюу Отгон-Орших нь ураад “ингээд удахгүй Төв аймгийн чиглэлийн замын ажлын шууд гэрээ хэд хоногоос ирнэ” гэсэн. Батжаргал надтай энэ замын ажлын талаар яриад байдаг. Мөнхбадрал нь үг солиод байдаггүй дуугай сууж байдаг байсан. Ингээд би мөнгийг гаргаж өгөөд Батжаргал нь тоолж аваад манай баз хүргэн Анхбаяр цугтаа хайрцагтай мөнгийг гаргалцаж өгсөн. Н.Б нь “Мөнхбадралаа бичиг баримтаа өгөө” гэж хэлж зааварчилж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Анхбаярын “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, GB плаза төвийн 2 давхарын рестораны вип өрөөнөөс захирал дуудаад энэ хүний мөнгийг гаргаад өгөөдөх гэсэн. Би хайрцагтай мөнгийг нь тэврээд гадаа гараад суудлын өнгийг нь мартчихсан байна. Цайвар өнгийн машин байсан байхаа приүс-10 маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр хайрцагтай мөнгийг тавьсан. Тухайн үед надтай цуг ахимаг насны ах дагаж гараад тэгээд машиныхаа арын хаалгыг онгойлгож өгөхөөр нь машинд нь оруулж тавьчихаад гарсан....” гэсэн мэдүүлэг,   

 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр гарын үсэг зурж Монгол Улсын Зам тээврийн яам гэсэн тэмдэг дарж “Тотал Инж” ХХК-д хүргүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17/... дугаартай мэдэгдэл бүхий баримт,

 

Хураан авах тогтоол “...2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо GP плаза төвийн 2 давхарт байрлах “Модерн Найзи” ресторанд Н.Б, Ө.О нар нь хохирогч Т.Чинсанаагаас 215.000.000 төгрөг бэлнээр авсан гар бичмэл баримтыг хохирогч Т.Чинсанаагаас эх хувиар нь хураан авсан тухай...” тэмдэглэл,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №3281 дугаартай “...Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Бэлэн мөнгө хүлээн авсан гэх” баримтын дээд хэсэгт байх “2014.11.21 иргэн Батжаргал” гэж эхлээд “Хүлээн авсан Н.Б” гэж төгссөн гар бичмэлийг Н.Б бичсэн байна.

2. Уг баримтын дунд хэсэгт байх “Иргэн Мөнхбадрал” гэж эхлээд “Хүлээн авсан” гэж төгссөн гар бичмэлийг Ө.О бичсэн байна...” дүгнэлт,  

 

Монгол Улсын Зам, Тээврийн яамны 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03/3083 дугаартай албан бичиг,

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/1299 дугаартай албан бичиг, гэрч Ж.Өлзий-Отгон, гэрч Б.Биндэръяа нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

  

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч нараас төрийн байгууллагын хүсэлтийн дагуу зам барих ажил байгааг судалж, хууль журамд зааснаар зохих ажиллагааг хийгээгүй атлаа шүүгдэгч Н.Баас өөрийн танил бизнес эрхлэгч Т.Чинсанаад Д.Нгийн хуурамчаар үйлдсэн баримтыг үзүүлж итгэл төрүүлэхүйц үг, үйлдлээр худал хэлж, уг үйлдлээ бодит болгох зорилгоор Д.Н, Н.Б нараас Ө.Оыг хуурамч нэр өгч, эрх бүхий ажилтан болгож хохирогчтой уулзуулж төөрөгдүүлэн их хэмжээний мөнгийг бэлнээр авсан үйлдэлдээ шүүгдэгч нар хамтран оролцсон нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч нараас нэгдмэл санаа зорилгоор хохирогчид “Монгол Улсын Зам тээврийн яамнаас “Тотал Инж” ХХК-нд хандаж гаргасан “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 километр зам барих тендерт шалгарсан” гэсэн хуурамч бичиг үзүүлж, “Төв аймагт зам барих ажил бүтэх боломжтой болсон” гэж худал хэлж хуурч хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг өөрсөддөө шилжүүлэн авсанаар төгсөж буй гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

            Хохирогч Т.Чинсанаа нь“Тотал Инж” ХХК-ийн захирал бөгөөд уг компанийн зам барих тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах зорилгыг шүүгдэгч нараас овжин байдлаар ашиглаж төрийн байгууллага болох Монгол Улсын Зам Тээврийн яамнаас зам барих тендертэй холбоотой хууль, журамд заасны дагуу нарийвчилсан, хариуцлагатай ажлыг энгийн иргэн хийх боломжгүй гэдгийг мэдсээр байж үйлдсэнийг шүүгдэгч нар бусдыг залилан мэхлэх гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.  

 

            Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар “өөрийн үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн агуулгад нийцсэн байна.

 

            Монгол Улсын Зам Тээврийн яамнаас буюу төрийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ явуулах тохиолдолд энэхүү харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль, тендер шалгаруулах журмын дагуу явагдах бөгөөд шүүгдэгч нараас зохих журмын дагуу төрийн байгууллагад хандсан хууль ёсны үйлдэл хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.     

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас залилах гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуульд заасан зүйлчлэлийн дагуу шүүгдэгч нарыг яллаж шүүгдэгч Д.Н, Ө.О болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болох нь нь хууль зүйн үндэслэлтэй байх ба, харин шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч нараас “...Баатар гэгч уг хэрэгт оролцсон. Батжаргал бусдад итгэсэн, төөрөгдсөн тул гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү...” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь хэрэгт авагдсан баримтаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, “Баатар” гэгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох талаар бүхий л ажиллагаа хийсэн боловч уг этгээд байдаг эсэх нь тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримтууд эргэлзээтэй, тэрээр “Баатар” гэгчийг мөн эсэхийг лавтай сайн тодруулж, магадласан байх ёстой байсан боловч түүнийг тодруулаагүй, мэдээгүй гэснийг төөрөгдсөн гэж үзэхгүйгээс гадна уг хэрэг нь хохирогч Т.Чинсанааг залилсан үйлдэлд Н.Баас итгэл төрүүлсэн Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирчээ.

 

Шүүгдэгч Н.Б нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг эх сурвалжгүй, тодорхой бус буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг залилах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Өмгөөлөгч Ч.Энхбаяраас гаргасан санал нь дээр дурьдсан шүүгдэгч Н.Бын бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтээр үгүйсгэгдсэн болохыг тэмдэглэв.   

 

Шүүгдэгч Н.Б, Ө.О, Д.Н нарын гэмт үйлдэл нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлаж Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцож хууль буцаан хэрэглэх нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2-т зааснаар “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тогтоогдсоноор шүүгдэгч Н.Быг гүйцэтгэгч, зохион байгуулагч, шүүгдэгч Ө.Оыг гүйцэтгэгч, хамжигч, шүүгдэгч Д.Нг зохион байгуулагч, хатгагч хэлбэрээр оролцсон гэж шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл Н.Быг гэмт хэрэг үйлдэхийг удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан буюу гэмт хэргийн зохион байгуулагч, гэмт хэргийг бусадтай гардан үйлдсэн буюу гэмт хэргийн гүйцэтгэгч, Д.Нг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан буюу гэмт хэргийн зохион байгуулагч, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу гэмт хэргийн хатгагч, Ө.Оыг гэмт хэргийг бусадтай гардан үйлдсэн буюу гэмт хэргийн гүйцэтгэгч, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу гэмт хэргийн хамжигч гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Б, Ө.О, Д.Н нарыг бүлэглэн бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хоорондын танил харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Н.Быг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, А.Отгон-Оршихыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Д.Нг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.              

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн тухай:

 

Шүүгдэгч Д.Н нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/ “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.11. “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Аын эзэмшлийн 53-83 УНП улсын дугаартай “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн урд автомашины замд зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэнийн нэхэмжлэгч С.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгалангийн эзэмшлийн 41-95 УБЦ улсын дугаартай “Хьюндай Соната 5” маркийн тээврийн хэрэгсэлд 3.654.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Удвалын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон түүний эзэмшлийн 10-77 УБЗ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд 5.695.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Бямбадуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол түүний эзэмшлийн 79-57 УНИ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд 2.519.400 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Аын эзэмшлийн 53-83 УНП улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд 3.610.000 төгрөгийн хохирол, Нийслэлийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эзэмшлийн хашааг мөргөж 194.547 төгрөгийн хохирол тус тус учруулсан,   

 

Шүүгдэгч Н.А нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.б/ ”согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Аын эзэмшлийн 53-83 УНП улсын дугаартай “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Нд жолоогоо шилжүүлсний улмаас Д.Н нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол 3 дугаар сургуулийн урд замд Зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулж, иргэнийн нэхэмжлэгч С.Ганбат, Х.Удвал, Б.Бямбадулам нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгалан, Х.Удвал, Б.Бямбадулам, Б.Энхтайван нарын тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөд гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч Д.Н, Н.А нарын мэдүүлэг, хохирогч Б.Энхээгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Ганбат, Х.Удвал, Б.Бямбадулам, С.Энх-Амгалан, Б.Энхтайван, Н.А нарын мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  согтуурал шалгасан магадлагаа, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №514 дугаартай дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №8404, №8268, №8243, №8335 дугаартай дүгнэлтүүд, Автотехникийн болон эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.  

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Д.Н Н.А нар согтуурч Н.Ааас өөрийн жолоодон явсан 53-83 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрээ шилжүүлсний улмаас Д.Н тухайн тээврийн хэрэгслэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас хэргийн үйл явдал,  хэрэг болсны дараах нөхцөл байдал, үүнээс үүссэн хохирол, хор уршиг болон хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлүүдийг тодорхой мэдүүлж, гэмт хэрэг гарсан газар, зам орчны нөхцөл байдал нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тусгагдаж, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Энхээд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд хохирол, эд хөрөнгөд эвдрэл гэмтэл учирсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, автомашины техникийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож, шүүгдэгч нар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэг цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Нгийн үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих ” гэмт хэргийн, шүүгдэгч Н.Аын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Д.Нг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар, Н.Аыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллаж шүүгдэгч Д.Н түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болох нь хууль зүйн үндэслэлтэй байх ба, харин шүүгдэгч Н.Ааас “...жолоогоо шилжүүлсэн зүйл байхгүй...”,  түүний өмгөөлөгчөөс “...Н.Ааас машинаа шилжүүлсэн үгүйгээ мэдээгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь хэргийн нөхцөл байдлаас үзвэл хэрэг болсон 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 53-83 УНП улсын дугаартай “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.А нь өөрийн автомашинаа эзэмшиж хэрэглэж байхдаа Д.Нтай архидан согтуурч улмаар түүнд автомашины түлхүүрээ өгч, Д.Н тухайн автомашиныг жолоодон осол хэрэг гарахад хамт байсан болох нь шүүгдэгч Д.Нгийн “...бид хоёр машинд архи уугаад сууж байхад Анхбаяр надад машиныхаа түлхүүрийг өгөөд унтаад өгсөн....” гэж, шүүгдэгч Н.Аын “...2016 оны 6 сарын 10-ны өдөр 16.00 цагийн орчим Д.Нтай уулзсан. Би тухайн үед зуслангийн газар зараад мөнгөтэй байсан. Бид 2 16.00-17.00 цагийн орчим найзуудаа хүлээнгээ Жуковын музей орчим зочид буудалд ороод 0.75 литрийн архи болон 6-7 ширхэг шар айраг авч уусан. Би нэлээн согтсон. Миний хэтэвчинд мөнгө байсан учир согтоод уначихвал хүн авчих байх гэж бодоод Д.Нд “машинд оруулаад тавьчих” гээд өгсөн. Орж ирэхэд нь түлхүүрээ авахаа мартсан. Д.Н орж ирэхдээ мөн уух юм авч орж ирсэн түүнийг нь уугаад тасарчихсан. Нэг сэрэхэд ардын эрхийн автобусны буудлын орчим, машиндаа сэрсэн...” гэж, иргэний нэхэмжлэгч С.Ганбатын “...араас мөргөсөн машин 3 дугаар сургуулийн хашаа ТҮЦ хоёрын завсар зогсож байсан. Мөргөсөн жолоочийг хашааны хажууд байна гэхээр нь яваад очтол нэг хүн нэг хүн согтуу хэвтэж байсан. Жолооч талын хаалганаас одоо энэ уулзаад яваад байгаа Анхбаяр мөн байсан...” гэсэн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  согтуурал шалгасан магадлагаа, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №514 дугаартай дүгнэлт бусад нотлох баримтуудаар Н.Аын гэм буруугүй нөхцөл байдал үгүйсгэгдсэн байна.  

 

Өөрөөр хэлбэл Н.Ааас Д.Нг согтуурсныг мэдсээр атлаа тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж буй уг үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдаж үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол, эд хөрөнгөд гэмтэл учруулжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар “Согтуурсан...үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Н, Н.А нарын гэмт үйлдэл нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлаж Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцож хууль буцаан хэрэглэх нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Нг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Аыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.     

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Чинсанаад 215.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Н.Б, Ө.О, Д.Н нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар тогтоож, хохирогчоос Д.Нгийн хохирол төлөгдсөн, гомдолгүй талаар хүсэлтээ /6хх-ийн 68/ гаргаж, түүний өмгөөлөгч Ц.Оргил хүсэлтийг давхар илэрхийлсэн тул Д.Нг уг хэрэгтээ төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Энхээгээс “...эмчилгээний төлбөрт 850.000 төгрөгийг Н.Ааас төлсөн. 3 сарын цалин болох 1.950.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх ба хэрэгт гэм хорын хохирлын эмчилгээний төлбөрийн баримт авагдаагүй, цалингийн тодорхойлолтоор 650.000 төгрөг /5 хх-ийн 96/-ийн цалинтай ажилладаг гэсэн баримтыг үндэслэж, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 сарын хугацаанд 360.000 төгрөгийн цалин авч шимтгэл төлсөн баримт /6 хх-ийн 158/ байх тул цалингийн зөрүү болох /650.000-360.000=290.000, 290.000*3=870.000/ 870.000 төгрөгийг гаргуулахаар тогтоосныг шүүгдэгч нараас төлсөн нөхцөл байдал тогтоогдсон.      

 

Шүүх иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Д.Н, шүүгдэгч, иргэний хариуцагч Н.А нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар тогтоосон ба иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгаланд 3.654.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч С.Ганбатад 630.300 төгрөгийн /эмчилгээний баримт/, иргэний нэхэмжлэгч Х.Удвалд 5.865.000 төгрөгийн /5.695.000+170.000=5.865.000 төгрөг/, /5 хх-ийн 112,114/, иргэний нэхэмжлэгч Б.Бямбадуламд 2.597.400 төгрөгийн /5 хх-ийн 133/, иргэний нэхэмжлэгч Б.Энхтайваны 274.547 төгрөгийн /5 хх-ийн 176/ төлбөртэй байгаагаас Н.Ааас иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгаланд 1.827.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Удвалд 2.935.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Бямбадуламд /иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунгэрэл/ 1.299.500 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон тул үлдэх төлбөрийг Д.Н, Н.А нараас гаргуулж тэдгээрт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Ааас “...автомашинд учирсан хохирлоос Д.Нгийн надад өгсөн 1 сая төгрөгөөс 575.000 төгрөгийг хасч тооцож өгнө үү...” гэсэн хүсэлтээ илэрхийснийг шүүх хүлээн авч хасч 3.610.000-575.000=3.035.000/ 3.035.000 төгрөгийг Д.Нгаас гаргуулахаар тооцов.    

 

Хохирогч Б.Энхээд цаашид гарах эрүүл мэндэд гэм хор учруулсаны хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Удвал, Б.Бямбадулам нараас эрүүл мэндэд гэм хор учирснаас үүссэн  гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй.

 

2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолоор 03-00 УНИ улсын дугаартай, MHU380020549 арлын дугаартай, хар өнгийн Доржийн Ганбатын нэр дээрх бүртгэлтэй “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ё.Одончимэг хууль ёсоор худалдан авч шударга эзэмшигч мөн болох нь тогтоогдсон тул уг тогтоолын хүчингүй болгох нь зүйтэй.  

 

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Б, Д.Н, Ө.О, Н.А нарыг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр тус бүрийг гэм буруутайд тооцсон тул тэдгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Н.Б, Д.Н, Ө.О нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, Д.Нг залилах гэмт хэрэгт өөрт оногдох хэсгийн хохирлыг нөхөн төлсөнийг /хохирогч түүнд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт/, Н.Аыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Н.Б, Ө.О нарт хөнгөрүүлэх нөхцөл байдал, Н.Ат хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, залилах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, Ө.О гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдсон болохыг тэмдэглэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч бүрийн үйлдэл, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч бүрт ялыг ялгамжтай байдлаар оногдууллаа.

 

 Үүнд шүүгдэгч Н.Бд шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, А.Отгон-Оршиход шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Нг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Аыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодод эрхийг хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Н нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан түүнд оногдуулсан хөнгөн ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар хорих ялыг, хүнд ял болох 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан тэдгээрийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

      Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгчөөс “ ...Нямдаваагийн үйлдсэн хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь торгох ялын санкцтай байгааг анхаарч эсвэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй. 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д,Нямдаваа залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-т зааснаар “Эрүүгийн хариуцлагын зорилго”, 6.1-т зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”, 7.1-т зааснаар “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” журмын дагуу гэмт хэрэг үйлдэгчийн нөхцөл байдалд тал бүрээс дүгнэлт хийж, эрх зүйн байдалд тохируулан ял оногдуулах шаардлагатай тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох үйлдлийн арга хэлбэр, үйлдэл, оролцоо зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Мөн шүүгдэгч Н.Аын өмгөөлөгчөөс “...Анхбаярт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан боловч шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн тус зүйл хэсгийг хэрэглэх хууль үндэслэлгүй.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгө болох 03-00 УНИ улсын дугаартай хар өнгийн “Тоёото Харрейр” маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 2 дугаар хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдож байхдаа шүүгдэгч Ө.Оод дамжуулж өгсөн 11х6 хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр дармал үсгээр 11 мөр бичсэн захидал, 2 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан А4 хэмжээтэй хохирогч Т.Чинсанаагаас 215 сая төгрөг өгсөн баримт зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Н нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 14 хоног, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 22 хоног, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 25 хоног, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 110 хоног нийт 171 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Н.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ө.О нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 172 хоног цагдан хоригдсон байх ба тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

 

            Шүүгдэгч Н.Бын эзэмшлийн 00-32 УНЛ улсын дугаартай “Nissan Gloria, маркийн МҮ34602526 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл, LTG загварын мэдрэгчтэй хар өнгийн гар утас, шүүгдэгч Д.Нгийн Nokia 1100 загварын хар саарал өнгийн гар утас зэрэг эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хөрөнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв шударгаар амьдрах, биеэ зөв авч явах зан төлөвшил хэвшээгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сахин биелүүлэх ёс суртахуунгүй, хариуцлагагүй байдал хэрээс хэтэрсэн зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Б, Н.Д, Ө.О нарыг нарыг бүлэглэн бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хоорондын танил харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.Ныг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Шүүгдэгч Н.Аг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            4. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Бд 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Отгон-Оршиход 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Нг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/  жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодод эрхийг хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нгийн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 61 хоног, шүүгдэгч Д.Нгийн цагдан хоригдсон 171 хоног, шүүгдэгч Ө.Оын цагдан хоригдсон 172 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

            8. 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор 03-00 УНИ улсын дугаартай, MHU380020549 арлын дугаартай “Тоёото Харейр” маркийн автомашиныг битүүмжилсэнийг хүчингүй болгосугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11х6 хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр дармал үсгээр 11 мөр бичсэн захидал, А4 хэмжээтэй хохирогч Т.Чинсанаагаас 215 сая төгрөг өгсөн талаарх баримтуудыг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас 71.767.000 төгрөг, шүүгдэгч Ө.Ооос 71.767.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Чинсанаад олгохоор , шүүгдэгч Д.Нгаас 9.545.623 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Энх-Амгаланд 1.827.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Ганбатад 315.150 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Удвалд 2.932.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Бямбадуламд 1.298.700 төгрөгийг, Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль /иргэний нэхэмжлэгч Б.Энхтайван/-д 137.273 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Ат 3.035.000 төгрөгийг тус тус, шүүгдэгч Н.Ааас 452.423 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Ганбатад 315.150 төгрөгийг, Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургууль /иргэний нэхэмжлэгч Б.Энхтайван/-д 137.273 төгрөгийг тус тус олгосугай.

 

11. Хохирогч Б.Энхээд цаашид гарах эрүүл мэндэд гэм хор учруулсаны хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Удвал, Б.Бямбадулам нараас эрүүл мэндэд гэм хор учирснаас үүссэн  гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Н.Б нарын хувьд ногдох 00-32 УНЛ улсын дугаартай Nissan Gloria маркийн МҮ34602526 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл, LTG загварын мэдрэгчтэй хар өнгийн гар утас, Nokia 1100 загварын хар саарал өнгийн гар утас зэрэг хөрөнгийг хязгаарласан хөрөнгөөс хохирол нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б, Д.Н, Ө.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            15. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Д.Н, Ө.О, Н.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН