Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4698

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 50 мянгатын гудамж 23-38 тоотод байрлах Нью процесс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 11 дугаар хороо 2а хэсэг Төмөр зам гудамж 27 дугаар байр 4 тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байр 42 тоотод түр оршин суух Боржигон овогт Бямбаагийн Туулд /РД:УА83041804/холбогдох

24,728,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Жавхлантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагч Б.Туул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Туул нь Нью Процесс ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15051701 зээлийн гэрээгээр 8,500,000 төгрөгийг нэг сарын 6%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн болно. Зээлийн барьцаанд Nissan Armada маркийн 58-88 УБУ улсын дугаартай авто машиныг бүртгүүлээд өөрөө эзэмших, ашиглах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан болно. Гэвч Б.Туул нь зээлийн гэрээний үүргүүдийг биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. ...Зээлийн барьцаанд байсан автомашиныг компанийн зардлаар ачилтын машин дуудан ачиж компанийн ил зогсоолд байрлуулсан. Иймд зээлийн гэрээний үндсэн үнэ 8,500,000, зээлийн хүү 3,570,000, зээлийн алданги 7,650,000 төгрөг болон авто машин ачилтын зардал 70,000 төгрөг, нийт 19,790,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд мөн дээрх зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй үргэлжилж байгаагаас зээлийн хүү, алданги зогсоогүй тооцогдож байгаа тул тус гэрээний 4.6, 4.9-д заасны дагуу шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 23 хоногийн хугацааны зээлийн хүү, алдангийг хариуцагчаас нэмэгдүүлэн шаардаж нийт 24,728,000 төгрөгийг Б.Туулаас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Б.Туул шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Нью процесс ХХК-д өөрийн эзэмшлийн Ниссан армада маркийн автомашиныг барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулан 5 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан. Мөн дээрх компаний захирал Н.Жавхлантөгс 2015 оны 06 сарын 02-ны өдөр үндсэн зээлээс 1 сая төгрөг хас гээд, тухайн сарын хүү болох 520,000 төгрөгийг бас төл гээд 1,520,000 төгрөг бэлнээр авч явсан. Дээрх 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх зээлийн сар тус бүрийн хүүг сар бүрд нь Жавхлантөгсөд өөрийн хувийнх нь дансаар болон компани дээр нь очин бэлнээр төлж баримт авч байсан. Үүнээс хойш 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн хүүгээ төлж явсаар энэхүү өдрөөс хойш хүү төлж чадаагүй өдий хүрсэн нь үнэн болно.Иймээс нэхэмжлэлийн тодорхой хэсэгт нь санал нийлэхгүй байна. Тухайн харилцаа эхэлсэн цаг үед миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж байсан болно. Хүү төлж чадахаа больсон нь бие давхар болсон явдал нөлөөлсөн. 2 ихэр нярай хүүхдээ харж асардаг миний хувьд энэ өндөр алданги төлөх маш хүнд байгаа тул нэхэмжлэлийн алдангиас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь Д.Лхагвасүрэнд холбогдуулан 1,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрч нэхэмжлэгч 1,075,000 төгрөг нэхэмжилсэнээс 476,250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч Д.Лхагвасүрэн нь 2016 оны 5  дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 05 сарын 30-нд 400,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар тохиролцов гэжээ.

 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Д.Лхагвасүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг 1,075,000 төгрөг нэхэмжилсэнээс 476,250 төгрөгөөс татгалзаж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч Д.Лхагвасүрэн нь 2016 оны 5  дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 05 сарын 30-нд 400,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар зохигчид эвлэрснийг баталж, Д.Лхагвасүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,380 төгрөгнөөс 15,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас 9,325 төгрөгийг, хариуцагч Д.Лхагвасүрэнгээс 9,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ           Д.ЦЭРЭНДОЛГОР

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгатын гудамж 23-38 тоотод байрлах “Нью процесс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 2а хэсэг, Төмөр зам гудамж, 27 дугаар байр, 4 тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 5 дугаар байр, 42 тоотод түр оршин суух Боржигон овогт Бямбаагийн Туул /РД:УА83041804/-д холбогдох

24,728,000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Нью процесс” ХХК-ийн захирал Н.Жавхлантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагч Б.Туул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Б.Туул нь “Нью Процесс” ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15051701 Зээлийн гэрээгээр 8,500,000  төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн болно. Зээлийн барьцаанд Nissan Armada маркийн 58-88 УБУ улсын дугаартай авто машиныг бүртгүүлээд өөрөө эзэмших, ашиглах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан болно. Гэвч Б.Туул нь зээлийн гэрээний үүргүүдийг биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. ...Зээлийн барьцаанд байсан автомашиныг компанийн зардлаар ачилтын машин дуудан ачиж компанийн ил зогсоолд байрлуулсан. Иймд зээлийн гэрээний үндсэн үнэ 8,500,000, зээлийн хүү 3,570,000, зээлийн алданги 7,650,000  төгрөг болон авто машин ачилтын зардал 70,000 төгрөг, нийт 19,790,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд мөн дээрх зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй үргэлжилж байгаагаас зээлийн хүү, алданги зогсоогүй тооцогдож байгаа тул тус гэрээний 4.6, 4.9-д заасны дагуу шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 23 хоногийн хугацааны зээлийн хүү, алдангийг хариуцагчаас нэмэгдүүлэн шаардаж нийт 24,728,000 төгрөгийг Б.Туулаас гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Б.Туул шүүхэд ирүүлсэн  хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Миний бие “Нью процесс” ХХК-д өөрийн эзэмшлийн Ниссан армада маркийн автомашиныг барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулан 5 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан. Мөн дээрх компанийн захирал Н.Жавхлантөгс 2015 оны 06 сарын 02-ны өдөр үндсэн зээлээс 1 сая төгрөг хас гээд, тухайн сарын хүү болох 520,000 төгрөгийг бас төл гээд 1,520,000 төгрөг бэлнээр авч явсан. Дээрх 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх зээлийн сар тус бүрийн хүүг сар бүрд нь Н.Жавхлантөгсөд өөрийн хувийнх нь дансаар болон компани дээр нь очин бэлнээр төлж баримт авч байсан. Үүнээс хойш 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн хүүгээ төлж явсаар энэхүү өдрөөс хойш хүү төлж чадаагүй өдий хүрсэн нь үнэн болно. Иймээс нэхэмжлэлийн тодорхой хэсэгт нь санал нийлэхгүй байна. Тухайн харилцаа эхэлсэн цаг үед миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж байсан болно. Хүү төлж чадахаа больсон нь бие давхар болсон явдал нөлөөлсөн. 2 ихэр нярай хүүхдээ харж асардаг миний хувьд энэ өндөр алданги төлөх маш хүнд байгаа тул нэхэмжлэлийн алдангиас чөлөөлж өгөхийг хүсье” гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Нью процесс” ХХК нь Б.Туулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт  24,728,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрч нэхэмжлэгч 24,728,000 төгрөг нэхэмжилсэнээс 8,228,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16,500,000 төгрөгийг хариуцагч Б.Туул нь 2 сарын хугацаанд төлнө, 10,000,000 төгрөгийг барьцаа хөрөнгийг барьцаанд тавьж, 6,500,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тус тус тохиролцсон болно гэжээ.

 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Туулд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Нью процесс” ХХК 24,728,000 төгрөг нэхэмжилсэнээс 8,228,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16,500,000 төгрөгийг хариуцагч Б.Туул нь 2 сарын хугацаанд төлнө, 10,000,000 төгрөгийг барьцаа хөрөнгийг барьцаанд тавьж, 6,500,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, Б.Туулд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Нью процесс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,600 төгрөгөөс 140,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 140,800 төгрөгийг, хариуцагч Б.Туулаас 140,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Д.ЦЭРЭНДОЛГОР