Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 267

 

      Ш.Б-, Ч.Г-, Б.М-, Г.А- Г.А-, Э.С- нарт холбогдох 

          эрүүгийн хэргийн тухай 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.ЭрдэнэбалСүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ч.Г-, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүгдэгч Г.А-, Э.С-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Ж.Батзориг, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү-” ХК ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунболд, А.Энхгэрэл, У.Нармандах, тэдгээрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, иргэний нэхэмжлэгч “Т б”-ны хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа, Н.Батгэрэл, тэдгээрийн өмгөөлөгч К.Бауиржан, иргэний нэхэмжлэгч “Ш г-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батхуяг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 271 дүгээр магадлалтай, Ш.Б-, Ч.Г-, Б.М-, Г.А-, Г.А-, Э.С- нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Г.А-, Э.С-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ш.Б-, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ж г-” ХХК-ийн захирал ажилтай, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Л овогт Ш-н Б-,

2. Монгол Улсын иргэн, 1958 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, С овогт Ч-н Г-,

3. Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “К о” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-н М-,

4. Монгол Улсын иргэн, 1955 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г-н А-,

5. Монгол Улсын иргэн, 1958 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, хүний их эмч мэргэжилтэй, “А г” ХХК-ийн захирал ажилтай, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Г-н А-,

6. Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Э-н С-.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ш.Б- Ж г- ХХК-ийн захиралаар ажиллаж байхдаа, С банк П Э С болон түүний салбараас зээл авахын тулд шүүгдэгч Ч.Г-, Б.М-, Г. А- нартай үгсэн тохиролцож, бүлэглэн, зээлийн батлан даалт, барьцааны холбоотой асуудлаар Э ү- үүрэг хүлээсэн агуулга бүхий баримт бичгийг үйлдүүлэн авч, нийтдээ 160,1 сая ам. долларын зээл авсан, улмаар Олон улсын арбитрийн шийдвэрээр уг зээлийн төлбөрт нийт 92,6 сая америк доллар буюу 215,4 тэрбум төгрөгийг “Э ү-” ХХК хариуцахаар болж, хуулийн этгээдийн албан тушаалтан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэн гүйцэтгэсэн,

- Уг зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтууд буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан,

- “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын  эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэн Э.С-гээс зээлсэн 23,7 сая ам.доллар үнийн дүнг нэмэгдүүлж 56,5 тэрбум төгрөгөөр тооцоо нийлж, уг төлбөртөө “О о г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан атлаа, уг зээлийн төлбөрийг давхардуулан гаргахын тулд “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар Э.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрээр 32,9 сая ам.доллар буюу 51,6 тэрбум төгрөгийг уг хуурамч баталгааны гэрээ дагуу “Т б” хариуцан төлөхөөр болж, их хэмжээний хохирол учруулсан болон  мөн “Ш г-” ХХК-д 1,5 сая америк долларын өр төлбөрийг төлөхдөө түүний охин компани болох “Г" ХХК-нд 2,0 сая америк долларын зээлийг олгуулж, зээлийн төлөлтийг хийлгүйгээр залилж, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон,

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг  зохион байгуулсан, ашигласан, мөн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,

Гэмт хэрэг үйлдэх замаар байгуулсан зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлэн авсан 137,9 сая америк доллар буюу 220,8 тэрбум төгрөгийг 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эзэмшиж, ашигласан, дээрх гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогын шинж чанар, эс үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаадын улс орнууд болон дотоодод үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, түүнчлэн өөрийн өмчлөл, эзэмшилд байсан аж ахуйн нэгжийн хувьцаа, хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн,  

2. Яллагдагч С овогт Ч-н Г- нь “Э ү-” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, зээлийн санхүүжилт олгох талаарх анхдагч санал, зэсийн баяжмалын төлбөрийг С банк дахь дансанд төвлөрүүлж байхыг хүссэн албан захидал зэрэг баримтад гарын үсэг зурж, “Ж г-” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б-д давуу байдал олгосны улмаас, тэрээр С банкнаас их хэмжээний зээл авсан, улмаар арбитрийн шийдвэрээр гэрээний үүргийн гүйцэтгэлд хамаарах нийт 92,6 сая америк доллар буюу 215,4 тэрбум төгрөгийг “Э ү-” ХХК хариуцахаар болж, хуулийн этгээдийн албан тушаалтан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн,

3. Яллагдагч Б овогт Б-н М- нь “Э ү-” ХХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ч.Г-, худалдааны Г.А-, Ш.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Ж г-” ХХК болон “С банк П Э С”-гийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамааралтай “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцааны хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримт бичгийг хянаж, гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн бүртгэлд бүртгэх байдлаар “Ж г-” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б-д давуу байдал олгосны улмаас, тэрээр С банкнаас их хэмжээний зээл авсан, улмаар арбитрийн шийдвэрээр гэрээний үүргийн гүйцэтгэлд хамаарах нийт 92,6 сая америк доллар буюу 215,4 тэрбум төгрөгийг “Э ү-” ХХК хариуцахаар болж, хуулийн этгээдийн албан тушаалтан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн

4. Яллагдагч Б овогт Г-А- нь “Э ү-” ХХК-ийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ч.Г-, худалдааны Б.М-, Ш.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “Ж г-” ХХК болон “С банк П Э С-гийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамааралтай санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд гарын үсэг зурсан, санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор зэсийн баяжмалын төлбөрөө “Э ү-” ХХК-ийн С банк дахь дансанд төвлөрүүлж байхыг хүссэн албан захидлын төслийг боловсруулж, Ш.Б-д давуу байдал олгосны улмаас, тэрээр С банкнаас их хэмжээний зээл авсан, улмаар арбитрийн шийдвэрээр гэрээний үүргийн гүйцэтгэлд хамаарах нийт 92,6 сая америк доллар буюу 215,4 тэрбум төгрөгийг “Э ү-” ХХК хариуцахаар болж, хуулийн этгээдийн албан тушаалтан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн,

5. Яллагдагч Б овогт Г-н А- нь өөрийн хүү Э.С-гээр дамжуулан Ш.Б-д 23,7 сая америк доллар буюу 34,1 тэрбум төгрөгийг зээлсэн гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж 56,5 тэрбум төгрөгөөр тооцоо нийлж, уг төлбөртөө “О о г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан атлаа, уг дуусгавар болсон гэрээний гүйцэтгэлийн бодит байдлыг нууж, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар нөхөн үйлдэж, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн, улмаар шүүхийн шийдвэрээр 51,6 тэрбум төгрөгийг уг хуурамч баталгааны гэрээ дагуу “Т б” хариуцан төлөхөөр болж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,

6. Яллагдагч Х овоо овогт Э-н С- нь Ш.Б-д 23,7 сая  америк доллар буюу 34,1 тэрбум төгрөгийг зээлсэн гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж 56,5 тэрбум төгрөгөөр тооцоо нийлж, уг төлбөртөө “О о г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан атлаа, уг дуусгавар болсон гэрээний гүйцэтгэлийн бодит байдлыг нууж, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар нөхөн үйлдсэн, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн, улмаар шүүхийн шийдвэрээр 32,9 сая ам.доллар буюу 51,6 тэрбум төгрөгийг уг хуурамч баталгааны гэрээ дагуу “Т б” хариуцан төлөхөөр болж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.А-, Э.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг, мөн Т банд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Ш.Б-г хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан гэм буруутайд, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний авсан, ашигласан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд, хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Г-ийг аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.М-ыг аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.А-ыг аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ш.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 1 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-, Б.М-, Г.А- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-гийн цагдан хоригдсон нийт 515 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-гийн Сингапур улс болон Америкийн нэгдсэн улсад байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан улсын орлого тус тус болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-гээс нийтдээ 140,011,171,267 төгрөг гаргуулж, “Э ү-” ТӨҮГазар ХК-нд 137,958,871,267 /зуун гучин долоон тэр бум есөн зуун тавин найман сая найман зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг, “Ш г-” ХХК-д 2,013,000,000 /хоёр тэр бум, арван гурван сая/ төгрөгийг, /2012-12-05-ны ханшаар1382 төгрөг/, Их Монгол Хөлөг ХХК-д 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг, Итгэлт-Эстимэйт ХХК-д 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг, “Ашид Билгүүн” ХХК-д 10,000,000/арван сая/ төгрөгийг, ПДДБ ХХК-д 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож,

энэ хэрэгт нэр бүхий эд хөрөнгүүдээс О о г ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг, “Эрд тана” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, Б.М-ын өмчлөлийн Ү-2206020642 Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны 72 дугаар байрны 25 тоот хаягт байрлах 18м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206012904 Хан уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны 47 дугаар байрны 6 тоот хаягт байрлах 18.56 м.кв талбайтай авто зогсоол, Ү-2203006718 Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 32 тоот, Ү-2203000016 Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 33 тоот 47м.кв орон сууц, Ү-2203032134 Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо, Баянбулаг 12 хэсэг гудамжны 1275 тоот хувийн сууц, Ү-2206006880 Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж 39б байрны 6 тоот орон сууц зэргийг, Ч.Г-ийн өмчлөлийн Ү-2206016833 Хан уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил /17011/, Махатма Гандигийн гудамж 28/1 дүгээр байрны 2 тоот 527.61м.кв орон сууц зэргийг, Г.А-ын өмчлөлийн Ү-2206050302 Хан уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 Их Монгол улс гудамжны 118 дугаар байрны 1903 тоот, 79,98м.кв орон сууц, Ү-2101015153 Орхон аймаг, Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 11а байр 29 тоот орон сууц зэргийг, Ж.ЛхагваС-гийн өмчлөлийн 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 130 тогтоолоор Ү-2204045009 Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 51б байр, 8 тоот орон сууц, 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 131 тогтоолоор Ү-2204031937 Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 51а байр, 51 тоот авто зогсоол, З.Пүрэвжавын өмчлөлийн Ү-2204030514 Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 51а б байрны зоорийн давхар, 49 тоот авто зогсоол, Ү-2203021791 Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Санзай 1 гудамж, 12 тоот амины орон сууц, Ү-2203019937 Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Хандгайтын 26 гудамж, 145 тоот, Ц.Хурцын өмчлөлийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 132 тогтоолоор Ү-2204025556 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13335/ Энхтайваны өргөн чөлөө 49/А дугаар байрны 10 тоот авто зогсоол, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 100 тогтоолоор Ү-2204031616 Улаанбаатар хот,Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайван өргөн чөлөө гудамж 51/А дугаар байрны 2 тоот орон сууц, Ц.Нямдаваагийн өмчлөлийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 96 тогтоолоор Ү-2204031615 Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол/13335/ Энхтайваны өргөн чөлөө 51/А байр 3 тоот орон сууц, Ү-2204031614 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13335/ Энхтайваны өргөн чөлөө 51/А дугаар байрны 4 тоот орон сууц, М.Б-ы өмчлөлийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101 тогтоолоор Ү-2206012013 Улаанбаатар хот,Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг Зайсангийн тойруу гудамж 62/6 дугаар байрны А5-502 тоот орон сууц, 5,6 дугаар авто зогсоол, Х.Дашжаргалын өмчлөлийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 97 тогтоолоор Ү-2204018671 Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамжны 24Б дүгээр байрын 102-1001 тоот, Тээврийн хэрэгсэл ISTANA 52-10 УБС, MAZDA TITAN 43-17 УБИ, TOYOTA LAND CRUISER-80 10-44 УББ, NISSAN SUNNY 85-62 УБП, PAZ 4234 29-60 УНР, DAEWOO BS116 48-11 УНД, TOYOTA LAND CRUISER-80 18-98 УНД, TOYOTA LAND CRUISER-80 21-35 УНД, TOYOTA LAND CRUISER-100 84-85 зэрэг 9 ширхэг тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжилсэн бусад эд хөрөнгийг хэвээр үлдээж хохиролд тооцож,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ш.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Г.А-, Б.М-, Ч.Г- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.А-, Э.С- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Г.А-, Б.М-, Ч.Г- нарт, цагаатгагдсан этгээд Г.А-, Э.С- нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хохирогч “Э ү-” ТӨҮГазар ХК нь өөрт учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Ч.Г-, Б.М-, Г.А- нараас гаргуулах хохирол төлбөргүйг, шүүгдэгч Г.А-, Ч.Г-, Б.М- нарыг цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг,

- Т банд их хэмжээний хохирол учруулсан гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг,

- мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний авсан, ашигласан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж,

- 5 дахь заалтыг “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, ...” гэж,

- 6 дахь заалтыг “...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Г-, Б.М-, Г.А- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэж,

- 7 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

- 9 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-гийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

- 10 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-гийн Сингапур улсын 6 Martin plase rendencec 29-07, sangapord хаягт байрлах эд хөрөнгө,

- Сингапур улсын 94 punggol central 01-33, sengaport 828724 хаягт байрлах эд хөрөнгө,

- Америкийн нэгдсэн улсын Шарлотте хотод харьяалагдах 63 revenswood blvd 33954 тоот хаягт байрлах эд хөрөнгө,

- Флорида мужид Sweden ave nort port 8 FL34288 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөхөд тус тус зарцуулсугай.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4.1 дэх заалтад “- Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний авсан, ашигласан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд, /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан/” гэснийг,

- 5 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 1 жилийн хорих ял,” гэснийг тус тус хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Б-гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Ш.Б-, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, цагаатгагдсан этгээд Г.А-, Э.С-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурорын бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Ш.Б- нь С банк /П Э С/-тай 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 36,000,000 ам.долларын зээлийн үндсэн болон нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 америк долларын зээлийн гэрээ болон нэмэлт гэрээг тус тус байгуулж нийт 160,100,000.00 ам долларын буюу 220,276,450,000 төгрөгийн зээл авахдаа “Э ү-” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Г-, хуулийн хэлтсийн дарга Б.М-, худалдааны хэлтсийн дарга Г.А- нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн “Э ү-” ХХК-ийн дүрмийн холбогдох заалтыг заасныг зөрчиж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан.

Мөн дээрх зээлийг авахдаа зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэн Анхан болон давж заалдах шатны шүүх Ш.Б-гийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан.

Ш.Б- нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж “С банк /П Э С/-аас бодитоор шилжүүлэн авсан 137,943,917 америк доллар буюу 220,762,580,000 төгрөгийг авч эзэмшиж, ашигласан болох нь “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн аудитын тайлан, шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт суурь гэмт хэргийг тодорхойлоогүй ба Ш.Б-гийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийн улмаас олсон, “С банк П Э С-ээс бодитоор шилжүүлэн авсан 137,943,917 америк доллар буюу 220,762,580,000 төгрөгийг мэдсээр байж авч эзэмшиж, ашигласан үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн Ш.Б- нь “С банк П Э С-ээс бодитоор шилжүүлэн авсан 137,943,917 америк доллар буюу 220,762,580,000 төгрөгийг бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан боловч уг зээлийг авахдаа гэмт хэргийн улмаас олж авсан гэдгийг мэдсээр байж авсан эзэмшсэн, ашигласан үйлдэл хийжээ.

Прокуророос Ш.Б-гийн Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах”, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэг гэж үзсэн ба тухайн гэмт хэргүүд үйлдэгдэж төгссөн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргүүд үйлдэж, уг гэмт хэргүүдийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан тус тусдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тус тусдаа гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн Ш.Б- нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг үйл ажиллагаанд нь ашигласан гэх “М м” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ш.Э-д,

- “Ж О” ХХК-г 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Д-д шилжүүлсэн. Г.Д-аас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 38,208,786 ширхэг хувьцаанд хуваагдах 38,208,786 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр М.Б-д,

- “О о” ХХК-ийн 60,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцааг 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г.А-д үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ.

Ш.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийн “хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн” гэх шинжийг хангасан гэж үзсэн ба уг шинжийн талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон цагаатгасан үндэслэлийг дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

2. Шүүгдэгч Ш.Б-г Г.А-, Э.С- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О о г” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.С-гээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.А- нь Ш.Б-гээс “О о г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, Г.А-, Ш.Б-, Э.С- нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад

“Х банк” ХХК-г татан буугдсаны дараа актив, пассив хөрөнгө нь шилжсэн “Т б”-аас төлбөр гаргуулах зорилгоор Э.С-гээр дамжуулан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж г-” ХХК-аас 32,855,296.74 америк доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулахаар Ш.Б-тэй байгуулсан хуурамч зээлийн гэрээ болон Х банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

Уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Б- нь хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж г-” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С-д олгох, “Ж г-” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т б”-аар төлүүлэхээр шийдвэрлэн “Т б” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах”, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн объектив талын шинж нь “хохирол” учирснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн ангилалд хамаардаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Т бнаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч уг хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөгчөөс төлбөр авагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дамжуулан мөнгөн хөрөнгө олгогдоогүй тул тус банканд мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол бодитойгоор учраагүй байна” гэж,

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Ш.Б-, Г.А-, Э.С- нарын дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар мөн хуулийн 1.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна” гэж тус тус дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Г.А-, Э.С-, Ш.Б- нарын бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Т б ХХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдлийн тухайд:

Ш.Б- нь Э.С-гээс түүний эх Г.А-гаар дамжуулан нийт 23,684,552.62 ам доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан атлаа Г.А-тай “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулсан болох нь шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 155 дугаартай дүгнэлт, Их монгол хөлөг аудит ХХК-ийн Аудитын шинжилгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрүүдэд Х банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Ж г-” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт хэрэгт цугларсан. Гэвч дээрх цаг хугацаанд “Х банк” ХХК нь өөрийн нэрийн өмнөөс эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан болох нь Монгол банкнаас ирүүлсэн албан бичиг, “Х банк”, “Монгол шуудан банк” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Монгол банкны шинжээч нарын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.

2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О о г” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.С-гээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Ш.Б- нь Г.А-д “О о г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн. Уг 50 хувийн хувьцаа Г.А-гаас буцаж хэн нэгэнд шилжээгүй болох нь гэрч Л.Б-ээс гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт, худалдах, худалдан авах гэрээ болон түүний мэдүүлэг, Улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэвч Э.С-, Г.А- нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой Ш.Б-, Г.А- нарын хоорондын өр төлбөр огт төлөгдөөгүй мэт тооцоо нийлсэн актыг хавсарган өгчээ.

Ш.Б-, Г.А-, Э.С- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийн гэрээгээ дүгнэх эрх нь талуудад хадгалагдах боловч гэрээний үүргээ талууд харилцан тохиролцож, биелүүлэн эд хөрөнгийн эрхээ шилжүүлсэн үйл баримт тогтоогдсоор байтал хуурамч баримт үйлдэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж г-” ХХК-аас 32,855,296.74 ам доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С-д олгох, “Ж г-” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т б”-аар төлүүлэхээр шийдвэр гарсан.

Ш.Б- нь 2013 оны 5 сараас 8 сарын хооронд өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүд болох “О о г” ХХК-ийн өөрт үлдсэн байсан 50 хувийн хувьцааг Г.А-д, “Ж О” ХХК-ийг Г.Д-д, “М м” ХХК-г Х банкны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Э-д хариу төлбөргүйгээр шилжүүлсэн, бусад эд хөрөнгүүд нь “Олон улсын Эдийн засаг хамтын ажиллагаа банк”, “Голомт банк”-ны барьцаанд, шүүхийн шийдвэр гарсан ба “Ж г-” ХХК нь Э.С-д 51,596,943,659.3 төгрөг төлөх боломжгүй гэдгийг мэдэж байсан. Улмаар “Ж г-” ХХК нь үүргээ биелүүлээгүй тул “Х банк”-ийн актив, пассив хөрөнгө шилжсэн “Т б” ХХК-аар 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөг төлүүлэх нөхцөл байдал үүссэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

Г.А-, Э.С- нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж, “О о г” ХХК-ийн 50 хувийн хувьцаа Г.А-гийн нэр дээр хууль ёсны дагуу шилжсэний дараа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Ж г- ХХК-аас төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган, улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж г-” ХХК-аас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С-д олгох, “Ж г-” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч 'Т б’’-аар төлүүлэхээр шийдвэрлэсний үр дүнд төрийн өмчийн оролцоотой "Т б” ХХК-д эд хөрөнгийн хохирол буюу 51.596.943.659.3 төгрөгийг бусдад төлөх шууд үр дагавар үүссэн. Цаашлаад банкны үйл ажиллагаа доголдох, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн буюу нийтийн ашиг сонирхолд хохирол учрах эрсдэл шууд учирсан.

2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Т б” ХХК-аас 51.596.943.659.3 төгрөгийг гаргуулж Э.С-д олгуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.

Шүүхийн шийдвэр нь гарцаагүй биелэгдэх хууль зүйн үр дагаврыг бий болгодог эрх зүйн акт учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “Т б” ХХК-ийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, “Т б” ХХК-ийн Монгол банк дахь өөрийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулах, “үр дагавар” бодитоор бий болсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “Т б-нд хохирол шууд учрах үр дагавар бий болсон” нөхцөл байдал гэж прокуророос дүгнэсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь прокурорын яллаж буй дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хангалттай хийлгүйгээр Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж шийдвэр гаргасан.

Мөн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О о г” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.С-гээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн, уг төлбөртөө Ш.Б- нь Г.А-д “О о г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн байтал уг өр төлбөрт хөрөнгийн эрх шилжүүлж, тооцоо нийлсэн бодит байдлыг шүүхэд мэдэгдэлгүй нууж,

- Үнийн дүн зөрүүтэй хуурамч зээлийн гэрээ, Х банкны төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ зэрэг баримтууд хуулийн хүчин төгөлдөр байх шинжээ алдсан байхад уг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, мөн Г.А-, Э.С- нар нь 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэж уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад прокурорын яллаж буй дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хангалттай хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

3. Прокуророос Ш.Б-г “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Х-, Л.Б-, И.А- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- Төрийн өмчийн оролцоотой “Э ү-” ХХК-д их хэмжээний хохирол учруулж хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4.1 дэх хэсэгт “Шүүгдэгч Ш.Б-г хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан/ тооцсон боловч яллах дүгнэлтэд дурдагдсан дээрх 2 үйлдлийн аль үйлдэлд нь Ш.Б-г гэм буруутайд тооцсон болох нь тодорхойгүй.

Шийтгэх тогтоолын тодорхойлох нь: хэсэгт Ш.Б-гийн “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлийг гэм буруутайд тооцсон эсэх талаар хууль дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан 2 дахь хэсэгт заасан үндэслэл, шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 3-д “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн тогтоол нь дээрх заалтыг ноцтой зөрчсөн талаар прокурорын эсэргүүцэлд дурдсан боловч давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дээрх заалтыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дүгнэлт хийлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Ш.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ш г-” ХХК-ийн охин компани болох “Г” ХХК-д барьцаагүй, хүүгүй зээл олгож, улмаар урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөрт тооцож тус компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүй хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэр гаргахдаа анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн мөн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна. Үүнд:

Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний 51 дүгээр тогтоолын 6 дахь хэсэг “Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана”, 7 дахь хэсэг “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй ” гэж тус тус албан ёсоор тайлбарлажээ.

Гэтэл урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөр гэдэг нь намайг 2009 онд “М г" ХХК-ийн захирал Ц.М-аас “О о г” ХХК-ийг худалдан авахад шилжиж ирсэн буюу шүүхийн шийдвэрээр “М г” ХХК-иас гаргуулж, “Ш г-” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн өр төлбөр болно.

Би болон “Ж г-” ХХК нь хохирогч “Ш г-” ХХК-иас нэг ч төгрөгийн эд хөрөнгө, мөнгө, нэг литр ч шатахуун буюу бусдын эд хөрөнгийг хуурч, төөрөгдүүлэх замаар өөртөө олж аваагүй. 2012 оны 9-р сарын 26-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу иргэн Г.А- нь өөрийн өмчлөлийн өндөр үнэлгээтэй 4 хөрөнгө, тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрхийн хамт “Ш г-” ХХК-нд шилжүүлж “О о г” ХХК-ийн бүх өр төлбөрт, түүн дотроо “М г” ХХК-ийн шатахууны төлбөр болох 2,8 тэрбум төгрөгийг барагдуулсан байна. Уг санамж бичгийн 3-р зүйлийн ш-т “Ш г-” ХХК энэхүү санамж бичгийн В,С,0-д заасан төлбөрийн талаар “О о г” ХХК-тай хийх төлбөр бүрэн дууссан, цаашид аливаа нэгэн өр төлбөр, хүү, анз нэхэмжлэх эрхгүй /213хх, 213/ болсон” гэжээ.

Дээрх УДШ-ийн албан ёсны тайлбарын 1 дэх хэсэг “... бусдын эд хөрөнгө ... гэдэг нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс байна”, 16 дахь хэсэг “Залилан мэхэлж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно” гэж тус тус тайлбарлажээ. Гэтэл “Ш г-” ХХК-ийн охин компанид зээл хууль ёсны дагуу олгосныг өмчлөгчийн эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар өөртөө олж авсан мэт хуулийг дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргажээ. Мөн “Г” ХХК-ийн авсан 1.5 сая ам.долларын зээлийг бүхлээр нь “Ш г-” ХХК өөрийн үйл ажиллагаанд хэрэглэсэн нь “Г” ХХК-ийн “Х банк” дахь ам.долларын 10600002082 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /21Зхх, 168-170/ зэрэг баримтуудаар нотлогддог.

Нөгөө талаас ямар ч бизнесийн байгууллага хүүгүй зээлийг 5 жил ашиглаад эргүүлэн төлсөн зээлийн харилцаанаас бодитоор хохирол хүлээх боломжгүй. Мөн зээл олгогдсоноор иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох нөхцөл байдал буюу хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэх, зээл авсан өмчлөгч төөрөгдөх мөн бодит хохирол учирсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулах боломжгүй.

Энэхүү үйл баримт нь Иргэний хуульд заасан хэлцлийн улмаас үүссэн үүргээ биелүүлээгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хууль зөрчигдөхөд хүргэжээ.

Түүнчлэн миний бие “Г” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах, эсхүл “Ш г-” ХХК-нд төлөх өр авлагад 1.5 сая ам.долларын зээлийг суутган тооцох агуулга бүхий ямар ч аман болоод бичгэн тохиролцоо байхгүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 62 дах талд “Ш г-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Батхуяг шүүхэд өгсөн мэдүүлэгт “... Ш.Б-тэй “Ш г- ” ХХК ямар нэг өс хонзон байхгүй. Зөвхөн өр авлага үүссэн ...” гэж мэдүүлсэн ба дээр дурдсан, иргэн Ц.М- “О о г” ХХК-ийг эзэмшиж байх үед иргэний эрх зүйн харилцааны явцад үүссэн өр, авлагыг буюу миний бие өмч бус харин өр бодитоор шилжүүлж авсан болохыг хүлээн зөвшөөрснөөр давхар нотлогдоно.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг огт дурдаагүй, дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчиж мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоолгүйгээр шийдвэр гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Хоёр: “Э ү-'’ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, хуулийн этгээдийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, гэмт хэргийг зохион байгуулж, “Э ү-’’ ХХК-нд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн тухайд:

Миний хувьд “С банк” болон “Ж г-” ХХК-ний хооронд байгуулсан зээлийн гэрээний нэмэлт батлан даалтын гэрээнд “Э ү-” ХХК-ийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж бусдад ноцтой хохирол учруулсан хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлээр огт маргаагүй бөгөөд уг үйлдлээс болЖ г-аргасан хохирлыг төлж барагдуулахаа байнга илэрхийлж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Уг хэргийн талаар товчхон дурдахад: 2009 оны 07-р сард “С банк” болон “Ж г-” ХХК-ийн хооронд 36 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан, мөн “С банк” болон “Ж г-" ХХК нь хамтарч Э ү-ийн зэсийн баяжмалыг олон улсын зах зээл дээр борлуулдаг байсан. “С банк” нь зээл олгохдоо “Э ү-” ХХК-иас нэмэлт баталгаа гаргуулах нөхцөл тавьсан. Өмнө нь “Э ү-" ХХК-ийн зүгээс ийм баталгааг хийж өгч байсан. Гэтэл энэ удаад нэмэлт баталгаа гаргуулахаар хандахад саяхан болсон хувь нийлүүлэгчдийн хурлаар үйлдвэрийн дүрэм өөрчлөгдсөн учир ийм баталгаа гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн. Нэгэнт энэ нэмэлт баталгаанаас бусад бүх асуудал шийдэгдэж зээл авахад бэлэн болсон, энэ зээлтэй холбоотой чухал ажлууд хүлээгдэж байсан, нэгэнт төлөвлөсөн зүйлүүдээ бүтээх гэсэн хүсэл, цаг хугацаа шахагдсан зэргээс би Э ү-ийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн “С банк”-нд гарган өгсөн буруу үйлдэл хийсэн. Цаашид энэ зээлийн гэрээнд 6 удаагийн нэмэлт өөрчлөлт хийж 2009 оноос 2012 оны хооронд нийт 160 сая ам долларын зээл авсан. Тодорхой нөхцөл байдлуудын улмаас 2013 оны 05-р сард Э ү-ийн баталгааны асуудал сөхөгдөхөд би авсан зээлээсээ 120,0 сая ам.долларыг зээлийн гэрээний хуваарь ёсоор ямар ч зөрчилгүй төлсөн байсан.

Нэгэнт эхний зээлийн баримтыг хуурамчаар үйлдэж хазгай гишгэсэн учир цаашид ч гэрээний нэмэлтүүдэд Э ү-ийн баримтуудыг үргэлжлүүлэн хуурамчаар үйлдэж өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. Э ү-ийг санхүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэрээний нэг хуудас болон хоёр туслах баримт бичгүүдэд зурагдсанаас бусад гарын үсгүүд нь бүгд хуурамч болох нь Англи, Европын болон Монголын мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон.

Миний хувьд “С банк П Э С”-тай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалт, эрх олгосон үүргээс чөлөөлсөн баримтуудыг хуурамчаар үйлдэж “Э ү-” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо анхнаасаа хүлээсэн.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн заавал байх шинж болох субъектын хувьд гүйцэтгэгч нарыг Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу “эрх бүхий албан тушаалтан” болохыг тодорхойлж дүгнэсэн атлаа намайг хэрхэн энэ гэмт хэргийн заавал байх шинж болох субъектын шинжийг хангаж байгаа талаар огт дүгнээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 40.1 дүгээр зүйлийн 1.2 дэх заалтыг тус тус хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ.

Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хувьдаа давуу байдал бий болгох замаар “Э ү-" ХХК-нд үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдэж, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр таслан зогсоогдсон гэж дүгнэсэн боловч зохион байгуулагчийн үйлдэл үргэлжилсээр 2017 оны Эрүүгийн хуулиар шийтгэгдэж байгаа нь үндэслэлгүй буюу гүйцэтгэгчгүй гэмт хэрэг үргэлжлэх ойлголт байх боломжгүй.

Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэгч нарын гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2009 оны 7 сард хамаарч байна гэж дүгнэсэн атлаа зохион байгуулагч миний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны талаар огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчиж мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тусгагдаагүй, дүгнэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Гурав: “Х банк” ХХК-ийн төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Т банд ноцтой хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

Төгссөн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхой хор уршиг буй болсонтой уялдуулан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэх ба хохирол нь гэмт хэргийн улмаас үүсэж буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд нөхөн төлөгдөх шинжтэй. Өөрөөр хэлбэл хохирол нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөний улмаас түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар бөгөөд хохирлын шинж нь эрх зүйн зөрчил, үр дагаврын шалтгаант холбоо 2 ойрхон байх учиртай гэж онолын хувьд үздэг.

Миний бие нь 2009-2013 онуудад “Х банк”-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга байсан ба тухайн үед тус банкны Гүйцэтгэх захирлаар хууль ёсны дагуу албан ёсоор томилогдсон О.Х-, Л.Б- нар ажиллаж байсан. Иргэн Г.А-, Э.С- нарт “Х банк”-аас гаргаж өссөн 2010 оны батлан даалтууд нь батлагдсан албан бланк болон эрх бүхий хүмүүсийн гарын үсэг албан ёсоор зурагдаж, албан ёсны тамга дарагдсан баримт бичгүүд юм. Харин энэ баримтууд хуурамч гэж нотлох нэг ч нотолгоо дүгнэлт байхгүй. Мөн манай банк Г.А-, Э.С- нараас гадна олон тооны хувь хүмүүс, албан байгууллагуудад батлан даалт гаргаж байсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын Тодорхойлох хэсгийн 82 дахь талд “Дээрх гэмт хэргийн объектив тал нь аж ахуйн нэгж байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга тэмдэг зэрэг бусад баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан идэвхтэй үйлдэл байна” гэж дүгнэж оногдуулсан ялыг зөвтгөн зөрүүтэй дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, зөрүүтэй байдлаар хуулийг хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Нөгөө талаас энэхүү гэмт хэргийн улмаас ноцтой хохирол бодитоор учирсан байхыг гэмт хэргийн объектив талын заавал байх шинж болгон хууль тогтоогч хуульчилсан. Гэтэл бодитоор учирсан хохирлыг учирч болзошгүй мэт дүгнэЖ г-эм буруутайд тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргахад нөлөөлсөн. Мөн төлбөрийн баталгаа гаргах тусгай зөвшөөрөлгүй байхдаа баталгаа гаргаж өгсөн гэж шүүх буруутгасан нь 2017 онд батлагдсан зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан зөрчлийн хэргийн харьяалалд хамаарах бөгөөд энэхүү үйлдэл нь 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохоо больсон атал Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэжээ.

Дашрамд, нэмж дурдахад миний бие 1992 оноос хойш тасралтгүй хувийн хэвшлийн салбарт ажиллаж, бизнес эрхэлж 2013 он хүртэлх хугацаанд нийт 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэл улсад төлж, Монголын эдийн засагт 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 6000 гаруй шинэ ажлын байр бий болгосон баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

“Ж г-” ХХК нь одоогийн ханшаар 300 гаруй тэрбум төгрөгийн зээл авч 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралд сульдсан Монгол Улсын эдийн засагт оруулсан, түүн дотроо компанийн 5000 орчим ажиллагсдад тус дэм болж байсныг үгүйсгэх аргагүй билээ.

Гэхдээ бизнестээ хэт улайран, буруу үйлдэл хийж, хазгай гишгэснийгээ зөвтгөх боломжгүй бөгөөд гагцхүү зөвхөн хийсэн хэрэгтээ шударгаар эрүүгийн хариуцлагаа хүлээх, ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг үе, газар, сэдэл, зорилго, учруулсан хохирол зэргийг бодитоор үнэлж, шударгаар ял оноохыг хүсэж байгаа болно.

Дээр дурдсан үндэслэл, нотлох баримтуудын хүрээнд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянан үзэж, шүүгдэгч Ш.Б- надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял оногдуулсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож өгөхийг эрхэмлэн хүсье.

Анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан мөнгө угаах гэмт хэргийг давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба битүүмжилсэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. 2020.06.02-ны өдрийн 184 тоот яллах дүгнэлтийн 69 дэх тал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 90-93 дахь талд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох /Ү-2204025432 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо 14-р хороолол, 49а байрны зоорины 17 тоот авто зогсоол миний төрсөн охин Б-гийн Т-н өмч, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн, 1-р хороо 40, 50 мянгат /15170/, Баруун Сэлбийн гудамж 26 дугаар байр 805 тоот орон сууц, авто зогсоол нь 2008 онд бий болсон миний 80 настай төрсөн ээж Ж.Л-н өмч, Ү-2203021751 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзай 1 гудамж, 30 тоот хувийн орон сууц иргэн Г.Д-ын өмчийг/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн битүүмжилсэн арга хэмжээг хүчингүй болгож, чөлөөлж өгөхийг эрхэмлэн хүсье.

Миний бие 1984 онд сахарын диабет өвчтэй гэж оношлогдон 38 жил өвчилж байна. Сүүлийн 20 гаруй жил инсулин тариагаар амьдарч байна. 2014 оноос уг өвчний хүндрэлүүдээс шалтгаалан 70%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай болсон. Зөвхөн 2020 онд хоёр удаа мэс хагалгаанд орсон. Мөн 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдөр хорих 409 ангид очсоноос хойш хоёр ч удаа 461-р ангийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн. Энэ байдлыг минь харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс хорих байгууллагын дэглэмийг нээлттэй болгосонд маш их талархаж байгаа. Гэхдээ уг өвчнөөр 40 орчим жил өвчлөж байгаа болон, энэ өвчний хүнд үе шатанд орсон хүний хувьд хамгийн чухал зүйл болох хоолны болон хөдөлгөөний дэглэм хорих байгууллагын нөхцөлөөс шалтгаалан байнга зөрчигдөж уг өвчний хүндрэлүүд болох нүдний хараа огцом муудах, тархи, бөөр, зүрх, болон бусад эрхтэнүүдийн доголдол эрчимтэй нэмэгдэж, ялангуяа хялгасан судаснуудын гэмтэл нөхөгдөх боломжгүй шатандаа орж байгаа зэргийг шийдвэр гаргахдаа харгалзаж үзэхийг хичээнгүйлэн хүсье” гэв.

Шүүгдэгч Г.А-, Э.С- нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Магадлалын 72-р хуудасны 2 дугаар догол мөрнөөс: “.. “Х банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Х-, Л.Б- нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж банкны хууль тогтоомж зөрчиж “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-нүүдийг Ш.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцон хууль бусаар байгуулсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна” гэжээ.

Тэгэхээр хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдоогүй. “Х банк” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж банкны хууль тогтоомж зөрчөөгүй, Ш.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй, хууль бусаар “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-нүүдийг байгуулсан гэх асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна гэж дүгнэсэн. Иймд хуурамч баримт бичиг биш. Хууль бус үйлдэл хийгээгүй гэж дүгнэжээ.

2. Х банкны О.Х-, Л.Б-, Ч.Э- ба бусад гүйцэтгэх удирдлага нь Э.С- Г.А- нарт “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-үүдийг өдөр тутмын үйл ажиллагааг хангаж ажиллахдаа хууль зүйн үндэслэлтэй гаргаж өгсөн байдаг нь хууль ёсны, хуурамч биш баримтууд юм. Хавтаст хэрэгт “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-нүүд эх хувиараа авагдсан. Тэгэхээр “Төлбөрийн баталгаа", “Банкны баталгааны гэрээ”-нүүд гаргах эрхтэй байсан нь мөн Г.А-, Э.С- нарт хууль ёсны, хуурамч биш “Төлбөрийн баталгаа”, "Банкны баталгааны гэрээ"-үүд гаргаж өгсөн нь тогтоогдож байна.

3. Магадлалд: "... шүүгдэгч Ш.Б- нь 2010 онд Э.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-тай зээлийн гэрээ байгуулахдаа Х банкны “Төлбөрийн баталгаа" гаргаж, мөнгө зээлсэн байна. Гэтэл Х банканд өөрийн нэрийн өмнөөс эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эхлэх тусгай зөвшөөрлийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/156 дугаар тушаалаар олгосон байна. Үүнээс үзвэл шүүгдэгч Ш.Б- нь цагаатгагдсан этгээд Э.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- нарт хууль бус Х банкны “Төлбөрийн баталгаа" гаргаж, мөнгө зээлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

4. шүүгдэгч Ш.Б- Х банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай “Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай” хууль бус тогтоол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэжээ.

Х банк анх 2012 онд баталгаа гаргах эрхээ авсан гэж дүгнэчихээр нөгөө 2006-2010 оны хооронд 158 аж ахуйн нэгж байгууллагуудад гаргаж өгсөн “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-үүд яах ёстой болж байна вэ?

Ш.Б- 2010 онд Х банкны 100 хувийн хувьцаа эзэмшигч, дангаар шийдвэр гаргах эрхтэй байсан этгээд. Тамга тэмдэг, бланк бүхий л хэрэгсэл өөр дээр нь байхад гуравдагч этгээд “Э ү-”-ийн өмнөөс биш Х банкныхаа “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-нүүдийг гаргаж өгч байхдаа хууль бус, хуурамч бичиг баримт үйлдэх ямар ч сэдэл байхгүй.

Ш.Б- нь: “Э.С-гийн хадгаламжийн дансанд байгаа 23 сая ам.долларыг надад зээлдүүлчихээч би Х банкныхаа өөрийн хөрөнгө, дүрмийн санг нэмэгдүүлэх гэсэн юм. Зээлийн барьцаа болгож Х банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-нүүдийг гаргаж өгнө. Бүүр байдал хэцүүдвэл Та Х банкнаас авч болно шүү дээ” гэсэн. Э.С-, Г.А- нарын мөнгөөр Ш.Б- Х банкны өөрийн хөрөнгийг нэмсэн. Гэтэл 2013 оны 07 сард нөгөө их 506 салбартай Х банкийг Төр хурааж Т б гэж нэрээ солиод зовж босгосон бизнесийг хураан авч хээв нэг цааш нь үргэлжлүүлэн ажиллуулсан. Т банд миний хөрөнгө байгаа юм. Т бны өөрийн хөрөнгийг Ш.Б- надаас зээлсэн мөнгөөр нэмэгдүүлсэн. Т б Г.А-, Э.С- нарт өглөгтэй.

Ш.Б- нь 2010 онд “Х банк” гэх хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, тус банкны эзэн байсан бөгөөд банкны нэрийн өмнөөс хуурамчаар баримт үйлдэх ямар ч шалтгаан сэдэл байхгүй, хэн нэгний нэрийн өмнөөс биш өөрийн хувийн Х банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-нүүд гаргаж өгч байсан. Хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаан дээр судлагдсан нотлох баримтуудаар “Х банк”-ны гүйцэтгэх удирдлагууд эдгээр банкны баталгааны гэрээнүүдэд гарын үсэг зурж, “Төлбөрийн баталгаа”-нуудыг олгосон нь нотлогдсон болно.

Иймд Х банкны 2010 оны “Төлбөрийн баталгаа” гаргах эрхгүй байсан гэх дүгнэлт Ш.Б- нь Э.С-, Г.А- нарт хууль бус Х банкны “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-нүүд гаргаж өгсөн гэх дүгнэлтийг Ш.Б-д холбогдох 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож Э.С-, Г.А- нар хөрөнгө, хохирлоо нэхэмжлэх эрхийг хангаж өнгө үү” гэв.

Шүүгдэгч Б.М- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоол, 2009.06.24-ний өдрийн 23 дугаар тогтоолд тус тус зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:

Нэг. Би 2009 онд Ш.Б-д давуу байдал тогтоосон ямар нэг үйлдэл хийгээгүй байхад намайг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн.

Би 2009 онд Ерөнхий захирлын өгсөн үүргийн дагуу Ш.Б-гийн авчирсан гэрээнүүдийн төсөл (47хх-ийн 11-107-д 3 гэрээний төсөл авагдсан)-ийг хянахдаа Ш.Б-д давуу байдал олгоогүй, харин ч “Э ү- батлан даалт гаргахгүй, Ж г-ийн өмнөөс санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалтыг бичиж өгч гэрээ байгуулах санал (цаашид “гэрээний санал” гэх)-уудад нэмж оруулснаараа давуу байдал олгохын эсрэг үйлдэл хийсэн болох нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

-Ш.Б-гийн гарын үсэг зуруулахаар авчирсан гэрээний төсөлд батлан даалт гаргахгүй гэсэн заалт байхгүй байгаа байдал (47 хх-ийн 11-107-р хуудас);

-батлан даалт гаргахгүй гэсэн заалт гэрээний саналд нэмж оруулахгүй бол би гарын үсэг зурахгүй гэж хэлээд миний гараараа бичиж өгч байсан заалт (217 хх-ийн 152-р нүүр);

-гэрээний саналд энэ заалт нэмэгдэж орсон байдал (203хх-ийн 22-р нүүр) зэргээр нотлогдож байгаа болно.

Би “Э ү- батлан даалт гаргахгүй, санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалттай гэрээний саналд 2009 онд гарын үсэг зурснаас өөрөөр С банктай холбоотой ямар ч гэрээ, албан бичгүүдэд гарын үсэг зураагүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх намайг 2009.07.08-аас 2012.12.10 хүртэлх хугацаанд гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн гэж дүгнэсэн (магадлалын 69-р нүүр) нь Улсын дээд шүүхийн дээрх тайлбартай нийцээгүй.

Хоёр. 2009 онд миний хянасан, хянасан гэдгээ илэрхийлЖ г-арын үсэг зурсан гэрээ байгуулах саналд батлан даалт гаргах тухай заалт байхгүй байхад “батлан даалтын гэрээ” гэж дүгнэсэн.

Миний хянасан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ” гэх хоёр баримт бичгүүдэд С банк гарын үсэг зураагүй учир хүчин төгөлдөр гэрээ болоогүй, “Э ү-” ХХК-иас С банканд илгээсэн гэрээ байгуулах санал хэлбэрээр үлдсэн. Гэтэл шүүх С банктай байгуулсан гэрээ гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

“Suzetyship” гэх англи үгийг батлан даалт гэж орчуулсны үндсэн дээр батлан даалтын гэрээнд намайг гарын үсэг зурсан гэж буруутгаж байгаа боловч гэрээний төсөл дотроо энэхүү “Suzetyship” гэдэг үгийг хэрэглэхдээ батлан даалт гаргана гэсэн утгаар биш, харин Э ү- нь Ж-тай өмнө нь байгуулсан гэрээнүүдийн үүргээ биелүүлнэ гэсэн утгаар л хэрэглэсэн байсан. (монгол хэлээр 203хх-ийн 205-р хуудас).

Ш.Б- 2009 оны буюу 36 сая ам.долларын зээлийнхээ батлан даалтын гэрээнд ерөнхий захирал Ч.Г- болон миний гарын үсэгтэй хуудсыг 28 хуудастай гэрээний саналаас салган авч хамгийн сүүлийн хуудас болгон ашиглаж, урдах хуудсууд буюу 1-39 хүртэлх хуудсанд миний гарын үсгийг дуурайлган зурсан, Э ү-ийн хуурамч тамга дарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Бусад бүх батлан даалтын гэх хуурамч гэрээнүүдэд буюу 75 сая, 27 сая, 34 сая ам.долларын батлан даалтын гэрээнүүдэд нь миний гарын үсэг байхгүй.

Гурав. 2009 онд “Э ү-” ХХК болон С банкны хооронд ямар ч гэрээ, тэр тусмаа батлан даалтын гэрээ огт байгуулагдаагүй байхад “батлан даалтын гэрээ” байгуулагдсан гэж үзсэн.

3.1. ...Миний гарын үсэг зурсан гэрээний санал бол “Э ү-” ХХК нь ямар ч тохиолдолд батлан даалт гаргахгүй шүү гэсэн хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн, “Ж г-” болон “С банк”-нд хандсан гэрээ байгуулах санал юм.

3.2. ...Батлан даалт гаргах асуудлын тухайд С банк, Э ү- ХХК-ийн хооронд нэгдмэл санаа байгаагүй. Э ү- батлан даалт гаргахгүй гэсэн гэрээний саналд гарын үсэг зурсан, Ш.Б- хуудас солих замаар Э ү-ийг батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан мэтээр харагдуулж С банкийг хууран мэхэлсэн.

3.3. “Э ү-” ХХК нь 28 хуудастай гэрээний санал дээр, харин С банк 40 хуудастай гэрээний санал дээр хоёр талд гарын үсэг зурсан. Э ү- энэ 28 хуудастай гэрээний саналыг зөвшөөрсөн гэсэн С банкны гарын үсэгтэй хувийг хүлээж аваагүй. Иймд би С банк зөвшөөрөөгүй юм байна, гарын үсэг зураагүй юм байна гэсэн ойлголттойгоор 2013 он хүртэл явсан.

3.4. “Э ү-” ХХК батлан даалт гаргахгүйгээр, “Ж г-” ХХК-ийн өмнөөс ямар нэг санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр, харин өмнө нь “Ж г-” ХХК-тай байгуулсан гэрээний үүргүүдээ биелүүлнэ гэсэн гол нөхцөлийг тусгасан гэрээ байгуулах саналд гарын үсэг зурсан.

3.5. ... миний гарын үсэг зурсан гэрээний саналд батлан даагчийн хариуцлага хүлээх хэмжээ, батлан даагчийн хариуцлага хүлээх дээд хэмжээ зэрэг заалтууд байхгүй учир батлан даалтын гэрээний санал биш.

3.6. Анхан болон давж заалдах шатны шүүх намайг 36 сая ам.долларын Батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан гэж дүгнэсэн Гэтэл миний хянасан гэрээний саналд энэ нь “Ж г-” ХХК, “С банк” хоёрын хооронд байгуулах 36 сая ам.долларын зээлийн гэрээтэй холбоотой гэсэн нэг ч үг, өгүүлбэр байгаагүй. Өөрөөр хэлбэл 40 хуудастай буюу хуурамч батлан даалтын гэрээний Оршил хэсгийн С гэсэн заалтад байгаа “Э ү- ХХК нь зээлийн гэрээний G хувийг хүлээн авсан болно” гэсэнтэй адил заалт миний хянасан төсөлд байхгүй. Хуурамч батлан даалтын гэрээний энэ заалт нь 36 сая ам.долларын зээлийн гэрээнд батлан даалт гаргаж байна гэдгийг тодорхой илэрхийлж байна. Гэтэл миний гарын үсэг зурсан гэрээний саналд ийм заалт байхгүй байгаа нь “Э ү-” ХХК Ш.Б-г С банкнаас 36 сая ам.долларын зээл авч байгааг, 36 сая ам.долларын үндсэн зээлийн гэрээ байгаа гэдгийг нь ерөөсөө мэдээгүй, 36 сая ам.долларын зээлд батлан даалт гаргаагүй гэдгийг хангалттай нотолж байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолын Тав дахь хэсгийн 5.4-т “Мөн зүйлийн 458.4-т заасан “үндсэн үүрэг” гэдэг нь гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу бий болсон үүргийг хэлнэ.” гэж тайлбарласныг иш үндэс болговол С банк (үүрэг гүйцэтгүүлэгч) болон Ж г- ХХК (үүрэг гүйцэтгэгч)-ийн хооронд байгуулсан 36 сая ам.долларын зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн үүрэгт нь Э ү- батлан даалт гаргаж байна гэсэн заалт заавал байх ёстой. Гэтэл тийм заалт миний хянасан гэрээний саналд байхгүй. Анхан шатны шүүх ийм заалтгүй гэрээний төслийг “батлан даалтын гэрээ” гэж үзсэнээрээ хуулийг Улсын дээд шүүхийн дээрх тайлбараас өөрөөр тайлбарласан байна.

3.7. Анхан шатны шүүх 28 хуудастай гэрээний саналд гарын үсэг зурснаар “... С банкнаас авсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд хариуцах үүрэг хангагдах ёстой тул... шүүгдэгч нарын гарын үсэг зурсан гэрээний агуулга нь “үндсэн” гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах батлан даалтын гэрээ юм.” гэж дүгнэжээ (шийтгэх тогтоолын 85 дугаар хуудас).

... миний гарын үсэг зурсан гэрээний саналд “Э ү- нь Ж компанийг С банкны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэж С банкны өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол Э ү- өөрөө хариуцах үүрэг хүлээж байна” гэсэн нэг ч заалт байхгүй байхад “батлан даалтын гэрээ” гэж үзэж байгаа нь хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна.

Харин хуурамч буюу 40 хуудастай батлан даалтын гэрээ (103хх-ийн 128-187-р хуудсанд авагдсан)-ний 4.1, 4.2, 6.1, 6.2, 9.15 зэрэг заалтууд нь бүгд батлан даалт гаргах заалтууд байсан байсан байналээ. Арбитр 40 хуудастай хуурамч гэрээний дээрх заалтуудын дагуу “Э ү-” ХХК нь “Ж г-” ХХК-ийн авсан зээлийг эргүүлэн төлөх батлан даалтын үүрэг хүлээсэн байна гэж үзсэн. Миний гарын үсэг зурсан гэрээний санал эх хувиараа арбитрт очоогүй учраас ийм 28 хуудастай гэрээний санал ерөөсөө байхгүй, хийгдээгүй гэж Арбитр дүгнэсэн.

 Арбитр яагаад Э ү-ийг хуурамч буюу 40 хуудастай батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан гэж дүгнэлт хийх болсон талаарх нотлох баримтуудыг би шүүх хурлын үеэр хангалттай тайлбарласан. Товчилж хэлэхэд миний гарын үсэг зурсан 28 хуудастай гэрээний саналыг Монголоос эх хувиар нь Арбитр руу явуулаагүй тул эх хувиараа байгаа 40 хуудастай хуурамч гэрээнд үндэслэж шийдвэрээ гаргасан, энэ хэрэгт шууд ашиг сонирхол агуулсан С банкны гэрчүүдийн худал мэдүүлгийг зохих ёсоор шалгалгүйгээр үнэн гэж хүлээж авсан, Э ү--ийн зүгээс Ж г--тэй байгуулсан гэх ган бөмбөлөг, цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн гэрээнүүдийг нь хуурамч гэдгийг гаргаж тавиагүйгээс болж үйлдвэрээ тасралтгүй ажиллуулж байхын тулд Э ү- Ж г-д батлан даалт гаргаж өгөх хүчтэй ашиг сонирхол байсан байна, иймд Э ү- батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан байж таараа гэсэн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг Арбитр хийсэн. Ган бөмбөлөг, цахилгааныг Ж г-ээс Э ү-т нийлүүлээгүй гэсэн шинжээч Ж.Бадамсүрэнгийн (169хх-ийн 129-143-р хуудас) болон “Их Монгол Хөлөг Аудит” компанийн дүгнэлт (168хх-ийн 139-р нүүр) гарсан байдаг.

Монголын талаас томилогдсон шинжээч ган бөмбөлөг, цахилгааны гэрээг нь хуурамч гэдгийг мэдэлгүйгээр Ж г--д батлан даалт гаргах нь Э ү-т ашигтай байсан гэсэн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргасан нь хэргийн шийдвэрлэлтэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн.

Мөн Э ү- өөрийгөө хамгаалалгүй энэ хэрэгт дэндүү хэвийн бус хандсан, ийм олон тооны хуурамч баримт бичгүүд байсаар байхад тэдгээрт тулгуурлаж өмгөөллөө явуулсан бол Арбитрт ялагдахгүй байх байлаа гэсэн Арбитрын өөрийнх нь дүгнэлт ч мөн хавтаст хэрэгт байгаа (орчуулга нь 216хх-ийн 203, 204-р хуудсанд авагдсан).

Дээрх нөхцөл байдлын улмаас Английн арбитр хуурамч нотлох баримтад тулгуурлан үндэслэлгүй, буруу дүгнэлт хийсэн.

Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүний зүгээс Ш.Б-гийн авчирсан 28 хуудастай гэрээний саналын зорилго, агуулга, хууль зүйн үр дагавар юу байсан бэ? гэдгийг маш анхааралтай судлахыг хүсч байна. Энэ гэрээний саналын гол зорилго бол Э ү- нь Ж-тай өмнө байгуулсан гэрээнийхэЭ ү-үргийг гэрээнд заасан ёсоороо биелүүлнэ, Ж-тай байгуулсан гэрээнийхээ дагуу Ж-ад төлөх төлбөрөө зэсийн баяжмал нийлүүлэх замаар төлнө гэсэн үүрэг хүлээсэн (гэрээний саналын орчуулга 203хх-ийн 194-224-р хуудсанд авагдсан). Ж-аас үйлчилгээ авсан бол Эрдэнэт төлбөрөө хийх нь зүйн хэрэг. Зорилго нь Э ү- Ж-тай өмнө нь байгуулсан ханган нийлүүлэлтийн болон зэсийн баяжмал худалдах гэрээнүүдээ зохих ёсоор биелүүлнэ гэдгээ л илэрхийлсэн. Тэрнээс 36 сая ам.долларын зээлд батлан даалт гаргана, С банкийг хохиролгүй болгоно гэсэн нэг ч заалт байхгүй.

Дүгнэж хэлэхэд батлан даалтын гэрээнд батлан даалт гаргах тухай заалт, батлан даалт гаргаж буй үнийн дүн, батлан даагчийн хүлээж болох хариуцлагын дээд хэмжээ зэрэг хуульд заасан гол нөхцөлүүдийг заах ёстой. Гэтэл 28 хуудастай гэрээний саналд эдгээрийн аль нь ч байхгүй, батлан даалтын гэрээ биШ г-эдэг нь илт байхад, дээр нь С банк гарын үсэг зураагүй, гэрээ байгуулагдаагүй гэдэг нь тодорхой байхад шүүх “батлан даалтын үүрэг, хариуцлага хүлээх агуулгатай гэрээнд батлан даалтын үүрэг хүлээх зорилгоор гарын үсэг зурсан” гэж Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Дөрөв. Миний 2009 онд бүртгүүлсэн гэрээний санал, 2010.12.30-наар бүртгүүлсэн 2010.08.05 гэх огноотой гэрээнүүдийн аль нь ч Э ү-т хэрэгжээгүй байхад хэрэгжсэн гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх хурлын үеэр 2009 онд миний бүртгүүлсэн гэрээний санал, 2012 онд бүртгүүлсэн гэрээ Э ү-т хэрэгжсэн эсэх дээр ямар ч хэлэлцүүлэг хийгээгүй мөртлөө хэрэгжсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Миний бүртгүүлсэн баримт бичгүүдийн аль аль нь 2013.01 сар хүртэл миний ажлын өрөөний сейфэнд хадгалагдаж байсан. Ингэж өөртөө хадгалж байснаараа харин ч би Э ү-т хэрэгжих нөхцөлийг нь хаасан юм байна гэж би одоо ойлгож байна.

4.1 2009 оны тухайд гэвэл С банк гарын үсэг зурЖ г-эрээ болоогүй, Э ү-ийн тамга дарагдаагүй гэрээний санал хэрэгжих боломжгүй. Ямар гэрээг, хэн хэрэгжүүлсэн гэдгийг би мэдэхгүй байна. ... батлан даалт гаргахгүй гэсэн агуулгатай 28 хуудастай гэрээний санал байгааг, тэрэнд нь С банк гарын үсэг зураагүй, Э ү-ийн тамга дарагдаагүйг мэдээд хэрэгжүүлнэ гэж байхгүй.

4.2. 2010.08.05-ны өдрийн “Security Assigment” гэх гэрээний тухайд гэвэл Ш.Б- “надад ийм гэрээ байгаа, хэрэгжээд хугацаа нь дуусч байгаа юм, танайд бүртгэгдэх ёстой байх” гэж хэлж 2012 онд ганцхан хувь гэрээ өгсөн.

Хэргийн материалыг судлах явцад Ш.Б- “Security Assigment” гэх нэртэй, 2010.08.05 гэсэн огноотой гэрээг хоёр хувилбараар, хоёуланг нь хуурамчаар үйлдсэн болох нь тодорхой болсон. Үүнд:

Нэгдүгээр хувилбар буюу Ч.Г- захирлын гарын үсгийг дуурайлган зурж, Э ү-ийн хуурамч тамгыг дарсан Security Assignment гэх нэртэй гэрээ. Английн шинжээч доктор Жайлесийн 2014.07.03-ний өдрийн дүгнэлтэд Ч.Г-ийн гарын үсэг жинхэнэ биш, тамга нь Э ү-ийнхтэй тохирохгүй (Q4) гэж дүгнэсэн.

Ш.Б- нь 2010.08.05 гэсэн огноотой, 27 сая ам.долларынх нь зээлд батлан даалт гаргахтай холбоотой С банканд очсон гурван гэрээг бусад гэрээтэй адил бүгдийг нь хуурамчаар үйлдсэн гэсэн үг.

Хоёрдугаар хувилбар буюу 2012 оны 6, 7 сарын үед Ш.Б- надад авчирч өгөхөд нь 2010.12.30-наар бүртгүүлсэн Security Assignment гэх нэртэй гэрээ. Энэ гэрээнд би гарын үсэг зураагүй. Ш.Б-г хуурамч гэрээ хийж С банкнаас зээл авч байгааг нь би огт мэдээгүй учраас энэ гэрээг бүртгүүлсэн. Хэрэв Г.Б-гийн үйлдлийг би мэдэж байсан бол бүртгүүлэхгүй нь мэдээжийн хэрэг бөгөөд хууль бус үйлдлээ баримтжуулаад сууж байна гэдэг миний санаанд багтахгүй байна.

Энэ гэрээ нь Ерөнхий захирлын гарын үсэгтэй, Э ү-ийн тамга дарагдсан байсан болохоор би хуулийн хэлтэст өгөгдсөн үүргийнхээ дагуу бүртгүүлсэн.

Э ү-т хэрэгжиж байсан гэх Г.А-аас хураагдсан гэрээнүүд дотор 2010.08.05 гэсэн огноотой “Security Assigment” гэх хуулийн хэлтсийн бүртгэлгүй, хуурамч гарын үсэг, хуурамч тамгатай гэрээ байсан.

Иймд Ш.Б- 2010.08.05-нд хуурамчаар үйлдсэн Security Assignment (нэгдүгээр хувилбар) гэх гэрээгээ Г.А-ад өгч түүнийг хууран мэхэлж хэрэгжүүлсэн гэдэг нь тодорхой болж байгаа бөгөөд хоёрдугаар хувилбар Э ү-т хэрэгжсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн л үгүйсгэгдэнэ.

Ш.Б- нь нэгдүгээр хувилбарт байсан зарим заалтыг өөрчилж, заримыг нь хасч С банкны гарын үсгийг ард нь хавсаргаж 2012 онд хоёрдугаар хувилбараа мөн л хуурамчаар үйлдсэн байсныг би хавтаст хэрэгтэй танилцах явцдаа олж мэдсэн. Нэгдүгээр хувилбар нь С банканд ашигтай заалтуудтай байхад харин хоёрдугаар хувилбар нь С банканд ямар ч ашиггүй, Э ү-т хал балгүй гэрээ болон хувирсан болохыг хавтаст хэргээс харж болно. Нэгдүгээр хувилбар нь англи хэлээр Зхх-ийн 156-167-р талд, түүний орчуулга нь 109хх-ийн 3-23-р талд авагдсан. Гэтэл нэгдүгээр хувилбарын орчуулгыг хоёрдугаар хувилбарын орчуулга гэж андуурч хоёрдугаар хувилбарын англи хэл дээрх хувьтай нэг дор (109хх-ийн 3-23-т байгаа нэгдүгээр хувилбарын орчуулгыг залгуулаад хоёрдугаар хувилбарын англи хэл дээрх хувийг 109хх-ийн 24-39-р хуудсанд үдсэн) үдсэн болохыг би анзаарсан. Хоёр хувилбар нь хоорондоо ялгаатай болохыг 109хх-ийн 3-23-р хуудас болон 204хх-ийн 19-37-р хуудсанд байгаа орчуулгуудыг тулгаж үзэхэд тодорхой болно.

Дүгнэж үзэхэд нэгдүгээр хувилбарт Ч.Г-ийн гарын үсэг, Э ү-ийн тамгыг хуурамчаар үйлдсэн, харин хоёрдугаар хувилбарт байх Ч.Г-ийн гарын үсэг, Э ү-ийн тамга жинхэнэ байж болох боловч (Монголд жинхэнэ гэсэн дүгнэлт гарсан) боловч С банкны гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тодорхой болж байна. Учир нь хоёрдугаар хувилбарын доторх бичвэр (текст) нь нэгдүгээр хувилбартай харьцуулахад С банканд хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүйгээр өөрчлөгдсөн байгаа тул С банк гарын үсэг зураагүй нь тодорхой бөгөөд харин Ш.Б- өмнөх 2010.08.05-нд нэгдүгээр хувилбар дээр С банкны гарын үсэг зурсан хуудсыг авч хоёрдугаар хувилбарт хавсаргасан байх магадлалтай.

Security Assignment гэх гэрээ нь батлан даалтын гэрээ биш, мөн данс ажиллуулах гэрээ ч биш. Харин “27 сая ам.долларын зээлийн болон батлан даалтын гэрээ”, “Э ү-ийн авлагын данс ажиллуулах гэрээ” гэсэн хоёр хуурамч гэрээнд данс ажиллуулах тухай заалтууд байсан. Ийм ч учраас Г.А-ын данс удирдсан гэх албан бичгүүдийн зарим нь батлан даалтын гэрээг нь үндэслэсэн, зарим нь 2010.08.04-ний “Эрх шилжүүлэх мэдэгдэл” гэх албан бичгийг үндэслэсэн байдаг.

Ш.Б- нь 2010.08.05-ны Security Assignment гэх гэрээг надад өгөхдөө бүртгүүлснийхээ дараа “бүртгэлтэй хувь өгнө гэсэн, яасан бэ? гэж нэхээд байсан” Г.А-ад өгөх гэж байсан нь түүний мэдүүлгээс харахад тодорхой байна. Харин Ш.Б-гийн луйварт би оролцоогүй учраас тэрийг нь аваад ерөнхий захирлаас асуух зорилгоор өөртөө хадгалчихсан байсан болохоор Ш.Б-гийн хүсэл зориг биелэгдээгүй юм байна гэж би одоо ойлгож байна. Хэрэв би Ш.Б-д давуу байдал олгох зорилготой байсан бол тэр гэрээг нь бүртгээд Ш.Б-д хуулбарлаж өгөх байсан байх.

4.3. Анхан болон давж заалдах шатны шүүх Э ү-ээс 2010.08.03-ны өдрийн ГЗ-16-14/403 тоот албан бичгийг миний бүртгүүлсэн Security Assignment гэх гэрээний дагуу явуулсан байна гэж бас л үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2010.08.03-ны өдрийн албан бичгийг 2012 онд бүртгүүлсэн (2010.12.30 гэсэн огноогоор бүртгүүлсэн) гэрээг үндэслэж явуулна гэдэг цаг хугацааны хувьд боломжгүй нь ойлгомжтой. Учир нь 2010.08.03-ны өдрийн албан бичгийг явуулахын тулд гэрээ нь 2010.08.03-наас өмнө нь бүртгэгдсэн байх ёстой. Энэ албан бичгийг нэгдүгээр хувилбар буюу хуурамч Security Assignment гэх гэрээний дагуу явуулсан байж болох бөгөөд үүнд нь миний ямар ч үйлдэл, оролцоо байхгүй.

Дээр дурдсан бүхнээс дүгнэж үзэхэд хоёрдугаар хувилбар буюу Security Assignment гэх гэрээ нь:

  1. хуурамч (Э ү-ийн гарын үсэг, тамга жинхэнэ байсан ч С банкных жинхэнэ биш);
  2. батлан даалтын гэрээ биш;
  3. С банканд очоогүй, 2010 онд С банкнаас Ж г-д 27 сая ам.долларын зээл олгоход ашиглагдаагүй;
  4. С банканд байгаа хувилбараас доторх бичвэр нь өөр, тэдэнд ашиггүй;
  5. Английн арбитр 27 сая ам.долларын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ энэ гэрээг үндэслээгүй, шийдвэр гаргахад нь нөлөөлөөгүй;
  6. Э ү-т хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй, хэрэгжүүлсэн гэх хүнд нь байгаагүй;
  7. данс удирдах үндэслэл болоогүй (данс удирдсан гэх албан бичгүүд хуурамч батлан даалтын гэрээг үндэслэсэн);
  8. 2010.08.03-ны ГЗ-16-14/403 тоот албан бичгийг явуулах үндэслэл болоогүй зэргээс харахад мөн л давуу байдал олгосон гэх ойлголтод хамаарахгүй нь илт байна.

Ийнхүү 2010 оны Security Assignment гэрээг бүртгүүлсэн нь надад олгогдсон үүргийн дагуу хийх ёстой үйлдэл байсны зэрэгцээ энэ бүртгэл Ш.Б-д ямар ч давуу байдал олгоогүй байхад намайг Ш.Б-д давуу байдал тогтоосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбартай нийцэхгүй байна.

Тав. Э ү-ийн 2010.08.03-ны ГЗ-16-14/403 тоот албан бичгийг би бүртгээгүй байхад бүртгэсэн гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх энэ албан бичгийг намайг бүртгэсэн гэж бодит байдалд огтхон ч нийцэхгүй дүгнэлт хийсэн (шийтгэх тогтоолын 87 дугаар хуудас).

Зургаа. Би батлан даалт гаргахад чиглэсэн, данс ажиллуулахад чиглэсэн нэг ч үйлдэл хийгээгүй байхад намайг гэм буруутай гэж үзсэн.

Шийтгэх тогтоолын 89-р талд “...Арбитрын шүүх С банкны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ “Э ү-” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын идэвхтэй үйлдэл, данс барьцаалуулсан зэрэг үйлдэл нь “Ж г-” ХХК-ийн С банкнаас авсан зээлийн хариуцлагыг “Э ү-” ХХК хүлээх үндэслэлтэй байна....” гэж бичсэнээс харахад Монгол Улсын шүүх Английн Арбитрын шийдвэрийг “туйлын үнэн” гэж ойлгоод, үндсэндээ Английн Арбитрын шүүхийн шийдвэрийг үндэслээд шийдвэрээ гаргажээ.

Арбитрын шүүхийн шийдвэрийг ингэж үндэслэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

Лондонгийн Арбитрын шийдвэрийг үндэслэж намайг буруутгаж байгаа юм бол Э ү-ийг арбитрт ялагдахад хүргэсэн гэрээнүүдэд нь намайг хэрхэн оролцсон, данс барьцаалуулахад нь яаж оролцсоныг тогтоох ёстой. 2009 оны 36 сая ам.долларын хэрэг дээр Э ү-ийг “ялагдуулсан” буюу Э ү-ийг хариуцлага хүлээх ёстой гэж үзэхэд хүргэсэн 40 хуудастай батлан даалтын гэрээг би бүртгээгүй, гарын үсэг ч зураагүй. Энэ гэрээнд нь миний 39 хуурамч гарын үсэг зурагдсан, 28 хуудастай гэрээний саналаас гарын үсэгтэй хуудсыг салган авч хавсаргасан, Э ү-ийн хуурамч тамга дарагдсан байгаа. Анхан шатны шүүх дээрх байдлаар Арбитрын шийдвэрийг үндэслэсэн, “хүлээн зөвшөөрсөн” мөртлөө арбитрын шийдвэрийн үндэслэл огт болоогүй 28 хуудастай гэрээний саналд гарын үсэг зурсан гэж намайг буруутгасныг ерөөсөө ойлгохгүй байна. Тодруулбал, намайг буруутгахдаа Арбитрын шийдвэрийн дээрх заалтыг бичсэнийг харахад Арбитрын шийдвэрийг үндэслэсэн ч юм шиг, ерөөсөө хийгдээгүй, огт байхгүй гэж Арбитр дүгнэсэн, Арбитрын шийдвэрийн үндэслэл болоогүй 28 хуудастай гэрээний саналд гарын үсэг зурсан гэж намайг буруутгаж байгааг нь харахаар Арбитрын шийдвэрийг үндэслээгүй ч юм шиг ойлгогдохоор нөхцөл үүсч байна.

Э ү-ийг 27 сая ам.долларын хэрэгт нь Арбитрт ялагдуулсан гэх 2010.08.05-нд байгуулагдсан 27 сая ам.долларын батлан даалтын гэрээнд нь миний гарын үсэг ерөөсөө байхгүй, хуулийн хэлтсийн бүртгэл ч байхгүй. Энэ гэрээнд нь зөвхөн Ч.Г- захирлын гарын үсэг байгаа боловч тэр нь хуурамч, Э ү-ийн тамга нь ч бас хуурамч гэсэн дүгнэлт Англид, Монголд аль алинд нь гарсан.

Лондонгийн арбитр 2009 оны 36, 2010 оны 27, 2011 оны 75, 2011 оны 34 сая ам.долларын зээлийн Батлан даалтын гэрээнүүдээс ганцхан 2010 оны 27 сая ам.долларын зээлийн гэрээний Батлан даалтын гэрээг Э ү- үйлдлээрээ хэрэгжүүлсэн байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ зээлийг эргүүлэн төлөхөд зориулж Батлан даалтын гэрээний дагуу данс ажиллуулсан байна, хэдийгээр 27 сая ам.долларын зээлийн батлан даалтын гэрээ нь хуурамч байсан ч гэсэн Э ү- үйлдлээрээ хүлээн зөвшөөрч хэрэгжүүлсэн учир хариуцлага хүлээх ёстой гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх энЭ ү-йлдлийг надад хамаатай мэтээр буруу ойлгож шийдвэрлэсэн нь илт байна.

Миний бие батлан даалт гаргахад чиглэсэн, данс удирдахад чиглэсэн ямар ч үйлдэл хийгээгүй. Данс удирдах нь миний чиг үүргийн ажил ч биш. Харин ч батлан даалт гаргахгүй, санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт буюу Ш.Б-д давуу байдал олгохын эсрэг заалтыг гараараа бичиж өгч гэрээний саналд оруулсан болох нь хавтаст хэрэгт эх хувиараа авагдсан нотлох баримтууд (217хх-ийн 152-р нүүр, 203хх-ийн 22-р нүүр)- аар нотлогдоно.

Долоо. Миний хувьд гэмт хэрэг хийгээгүй, гэм буруу байхгүй бөгөөд хэрэв гэм буруугийн хувьд эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.2 дахь заалтыг баримтлах ёстой. Миний хийсэн үйлдлийн улмаас биш, Ш.Б-гийн хийсэн залилан мэхлэх үйлдлийн нөлөөгөөр Э ү-т хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тодорхой.

Найм. Ш.Б- нь С банкнаас 2009-2012 онуудад үргэлжлүүлэн 4 удаагийн үйлдлээр 160 сая гаруй ам.долларын зээл авахдаа батлан даалттай холбоотой Э ү- гарын үсэг зурсан гэх нийт 17 гэрээ, 170 гаруй албан бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан. Тухайлбал, 2009 онд 36 сая ам.долларын зээл авахдаа Төрийн өмчийн хороо, Э ү-ийн гарын үсэгтэй 24 ширхэг баримт бичиг бүрдүүлж С банканд хүргүүлэх, тэдгээр нь С банкны тавьсан шаардлагад нийцэж байвал зээлээ олгох болзолтойгоор Батлан даалтын гэрээ (хуурамч)-гээ байгуулсан байсан. Эдгээр 24 баримт бичгийг бүгдийг нь Ш.Б- хуурамчаар үйлдэж явуулсан байсан бөгөөд 28 хуудастай гэрээнээс салган авч хэрэглэсэн хуудсыг зөвхөн нэг нь болох Батлан даалтын 40 хуудастай хуурамч гэрээнд ашигласан. Талууд батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан байсан ч гэсэн энэ 24 бичиг баримтын аль нэг нь л С банканд очихгүй бол Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр болохгүй, зээлээ өгөхгүй гэсэн гэрээний заалттай.

2010 оны 27 сая ам.долларын зээлийг Ж г-д олгуулахын тулд 12 албан бичиг, 2011 оны 75 сая ам.долларыг олгуулахын тулд 21 албан бичиг, 34 сая ам.долларын зээл олгуулахын тулд 14 албан бичгийг батлан даагчийн хувиар Төрийн өмчийн хороо, Э ү-ээс С банканд явуулах ёстой байсан бөгөөд мөн л бүгдийг нь Ш.Б- хуурамчаар үйлдэж явуулсан.

Эдгээр 170 гаруй хуурамч албан бичиг дотор миний гарын үсгийг дуурайлган зурсан, хуурамч бланк, хуурамч тамгатай 27 албан бичиг байгаа. Хэрэв би эдгээр албан бичгийн ядахдаа аль нэгэнд нь л гарын үсэг зурсан байсан бол Ш.Б-д давуу байдал олгожээ гэж үзэх ёстой. Гэтэл би нэгэнд нь ч гарын үсэг зураагүй.

Мөн Ш.Б-гээс Э ү- гарын үсэг зурсан гэж С банканд гаргаж өгч, зээл авахдаа ашигласан 17 гэрээний алинд нь ч би гарын үсэг зураагүй, нэгийг нь ч бүртгээгүй.

Ес. Дээр дурдсан зүйлүүдэд үндэслэн нийтэд нь дүгнэж үзвэл намайг буруутгасан үндэслэлүүд нь дараах байдлаар няцаагдаж байгаа болно. Үүнд:

1. “Э ү-” ХХК, “С банк”-ны хооронд 2009.07.08-нд байгуулсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ” болон “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурсан гэж үзсэн боловч үнэн хэрэгтээ энэ нь батлан даалт гаргах тухай ямар ч заалтгүй, “Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах тухай” гэрээ байгуулах санал бөгөөд гэрээний нөгөө тал гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр гэрээ болоогүй, батлан даалт гаргахгүй гэсэн тодорхой заалттай;

2. Дээрх гэрээнүүдийг гэрээний бүртгэлд бүртгэснээр гэрээг “Э ү-” ХХК хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн боловч хэлцлийг бүртгэх үүргийн дагуу бүртгүүлсэн, Э ү-т хэрэгжсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй, хэрэгжээгүй;

3. 2010.08.05 -ны огноотой “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх” гэсэн нэртэй гэрээг 2011.01.11-ний өдөр бүртгэлд бүртгэж энэхүү гэрээг “Э ү-” ХХК хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн боловч гэрээг бүртгэх үүргийн дагуу бүртгүүлсэн, энэ гэрээ нь Э ү-т хэрэгжээгүй, зээл авахад нь ашиглагдаагүй, 2012 онд бүртгүүлсэн учраас 2010.08.03-ны ГЗ-16-14/403 албан бичгийг явуулах үндэслэл болоогүй;

4. “Э ү-” ХХК-аас “С банк”-нд явуулсан гэх 2010.08.03-ны ГЗ- 16-14/403 тоот албан бичгийг бүртгэсэн гэсэн боловч би албан бичиг бүртгэдэггүй байсан, энэ албан бичгийг бүртгээгүй нь тодорхой байгаа болно.

Хяналтын шатны шүүхээс хүсэх нь:

Хэргийг бүхэлд нь хянан үзэхдээ энэхүү гомдолд дурдагдсан асуудлуудыг анхааралтай судлан үзэж намайг цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. “Ш г-” ХХК-ийг залилан мэхэлсэн гэх хэрэг.

1.1 .Анхан болон давж заалдах шатны шуух “Ш г-” ХХК-ийг залилан мэхэлсэн гэх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дугаартай тогтоолд заасан албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүх Ш.Б-г “урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөр"-ийг төлөхдөө “Ш г-” ХХК-ийг залилан мэхэлж. их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцож 2 жилийн хорих ял шийтгэж, Ш.Б-гээс 2,013,000,000 /хоёр тэрбум арван гурван сая/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл шүүгдэгч Ш.Б-, түүний “Ж г-” ХХК нь ямар нэг эд хөрөнгө, мөнгийг “Ш г-” ХХК-иас огт шилжүүлж аваагүй бөгөөд шилжүүлж аваагүй талаар хохирогч “Ш г-” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч нар бүгд мэдүүлгээрээ зөвшөөрдөг. ЭнЭ ү-йл баримтын талаар маргаан байхгүй.

Гагцхүү Ш.Б- нь Ц.М-аас “О о г” ХХК-ийг худалдан авах үед “О о г” ХХК нь “Ш г-” ХХК-нд төлөх шатахууны өр төлбөртэй байсан гэх бөгөөд энэхүү өр төлбөр нь эрх залгамжлагдан Ш.Б-д шилжиж ирсэн байдаг болно. Өөрөөр хэлбэл Ц.М-ын өр төлбөр Ш.Б-д шилжиж ирсэн. Улмаар Ц.М- буюу “М г” ХХК-иас үүсэлтэй өр төлбөр барагдсан эсэх талаар маргаан л “Ж г-” ХХК болон “Ш г-” ХХК-ийн хооронд өрнөдөг.

Хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хууль, 2002 оны Эрүүгийн хуульд ч “Өр төлбөрийг төлөхдөө залилан мэхлэх” гэх гэмт хэрэг байхгүй. Залилан мэхлэх гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг билээ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “...урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөрийг төлөхдөө залилан мэхэлсэн... ”, “...Г ХХК-ийн хувьцааг шилжүүлэн аваагүй залилсан...” гэж илт үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр Эрүүгийн хуулийг тайлбарлаж миний үйлчлүүлэгчийг ял шийтгэсэн.

Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолд тайлбарласнаар “...Залилан мэхэлж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө. эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно... ”, ”... эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно...” гэж маш тодорхой байдлаар залилан мэхлэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг тодорхойлжээ.

“Ш г-” ХХК нь ямар нэг эд хөрөнгө Ш.Б-д шилжүүлж өгөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3-д заасан залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж “эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байх шинж хангагдаагүй байна.

1.2. “Ш г-” ХХК-ийг залилсан гэх хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг ноцтой зөрчиж, урьд өмнө шүүхийн хучин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдал, өр төлбөрийн асуудлыг дахин шийдвэрлэсэн тухайд:

Улсын яллагчийн яллах дүгнэлт болоод анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан “урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөр” гэх зүйл нь 2009 оны 12 сарын 14-ний өдөр БГД-ийн шүүхийн шийдвэрээр “М г” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн өр төлбөр байдаг. Энэхүү “М г” ХХК-иар төлүүлэхээр гарсан шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг Ш.Б-г төлсөнгүй хэмээн ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

Энэхүү урьдын харилцааны явцад бий болсон гэх өр төлбөрийн талаар:

“Ш г-” ХХК-ийн Хууль, эрх зүй хариуцсан хэлтсийн захирал, гэрч И.Майцэцэгийн: Ш г- ХХК нь 2008 оны 10 сард М г ХХК-нд шатахуун нийлүүлж, 2,8 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн бөгөөд уг өр төлбөр төлөгдөөгүйн улмаас шүүхэд хандаж М г ХХК-иас уг төлбөрийг гаргуулах тухай 2009.12.14-ний өдөр БГД-ийн 1867 дугаартай шийдвэр гарсан юм ... Уг өр төлбөрийг М г ХХК-иас гаргуулах гэтэл О о уурхайн лиценз нь өр төлбөрийн хамт Ж г-д шилжсэн тул тухайн өр төлбөрийг Ж г- ХХК-иас нэхэмжлэх болсон. гэх мэдүүлэг /184-р х.х-ийн 195 хуудас/;

Мөн гэрч И.Майцэцэгийн: “...одоо “О о г” ХХК-ийг хэн эзэмшигч байгааг мэдэхгүй ч шүүхийн шийдвэрийн дагуу 2,8 тэрбум төгрөгийг “О о г” ХХК-иас гаргуулж авахаар байгаа, бусдаар Ш.Б- Г.А- нартай ямар нэг өр төлбөрийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /184-р х.х-ийн 196хуудас/;

“М г’’ ХХК-ийн захирал гэрч Ц.М-ын : “... М г ХХК нь Ш г- ХХК-тай 2008.10.29-ний өдөр Нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ хийсэн ...төлбөрийн үлдэгдэл 2,827,902,360 төгрөгийг төлөхөөр болсон. ..2010 оны 10 сарын 30-ны өдөр Ж г- ХХК-нд О о г ХХК-ийг уурхайн тоног төхөөрөмж болон Ш г- ХХК-нд төлөх өрийн хамт зарж шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /213-р х.х-ийн 24-25 хуудас /зэргээр маш тодорхой мэдүүлсэн.

Гэтэл дээрх өр төлбөрийг дахин эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэснээр “Ш г-” ХХК нь нэг гэрээний харилцаанаас 2 шүүхийн шийдвэрээр 2 удаа төлбөр авах буюу давхардуулан төлбөр авах нөхцөл байдал үүсээд байна.

Өөрөөр хэлбэл БГД-ийн 2009.12.24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр 2,8 тэрбум төгрөгийг “М г” ХХК-иас гаргуулж “Ш г-” ХХК-нд олгох хүчин төгөлдөр шийдвэртэй байхад дахин ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх өр төлбөрийг төлсөнгүй хэмээн Ш.Б-д 2 жилийн ял оноож, улмаар Ш.Б-гээс 2,013,000,0000 төгрөг гаргуулж, “Ш г-” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Хэрэв иргэний хэргийн шүүхийн шийдвэр биелэгдээгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх учиртай болохоос биш, өр төлбөрийг төлөөгүй хэмээн залилан мэхэлсэн гэж ял шийтгэх үндэслэлгүй билээ.

1.3. УДШ-ийн 2006 оны 51 дүгээр тогтоолын 9-д “... Залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг...” гэжээ.

Ш.Б- нь хохирогч “Ш г-” ХХК-иас ямар нэг эд хөрөнгө шилжүүлж авах зорилготой байсан эсэх, хэрэв тийм бол ямар эд хөрөнгө шилжүүлэн авахаар санаархсан, тухайн эд хөрөнгийг шилжүүлж авсан эсэх нь тодорхойгүй, тогтоогдоогүй болно.

1.4. Анхан болон давж заалдах шатны шүүх “Ш г-” ХХК-ийг залилсан гэх хэрэгт Ш.Б-г ял шийтгэхдээ Ш.Б-гийн өмнөөс Г.А- нь өөрийн хөрөнгүүдээр “Ш г-” ХХК-нд төлөх өр төлбөрийг төлж барагдуулсан үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж чадаагүй түхайд.

“О о г” ХХК, түүний хувьдаа нь Ц.М-аас Ш.Б-д шилжиж, дараа нь Ш.Б-гээс Г.А-д тус тус шилжсэн ба ийнхүү шилжих бүрдээ бусдад төлөх өр төлбөр нь компаниа дагаж шинэ эзэмшигчид очиж байсан байдаг.

Улмаар Г.А- нь “Ж г-” ХХК болон “Ш г-” ХХК-тай 2012 оны 09 сарын 26-нд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, уг бичгийн 3 дугаар зүйлийн III-т “Ш г- ХХК энэхүү санамж бичгийн В С D-д заасан төлбөрийн талаар О о г ХХК-тай хийх төлбөр тооцоо бүрэн дууссан, цаашид аливаа нэгэн өр төлбөр, хүү, анз нэхэмжлэх эрхгүй болсон” гэжээ.

Өөрөөр хэлбэл “Ш г-” ХХК нь маргаан бүхий 2,8 тэрбум төгрөгийн өр төлбөртөө шүүгдэгч Г.А-гаас өндөр үнэлгээтэй 4 объектыг шилжүүлж авч, “О о г” ХХК-ийн өрийг хаасанд тооцсон атлаа дахин өр төлбөр нэхэмжилж байгаа нь илэрхий байна. Ийнхүү “Ш г-” ХХК нь 2008 онд “М г” ХХК-нд нийлүүлсэн шатахууны төлбөрөө Г.А-гаас авсан атлаа дахин Ш.Б-гээс нэхэмжилж, хууль бусаар хөрөнгөжихөөр санаархаж байгааг шүүх зөв тогтоосонгүй.

Ш.Б-гийн өмнөөс Г.А- нь 2,8 тэрбум төгрөгийн өр төлбөрт тооцуулан “Ш г-” ХХК-нд шилжүүлсэн барилга, газар, тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талаар нотлох баримтууд 184-р хавтаст хэрэг болон 213 дугаар хавтаст хэрэгт авагдсан байдаг бөгөөд “Ш г-” ХХК нь Г.А-гаас дээрх барилга үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийг өр төлбөрт тооцон авсан талаараа маргадаггүй. Гагцхүү үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүрээгүй гэх тайлбар хэлдэг болно.

1.5. “Ш г-” ХХК-ийг залилсан гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацааг УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолоос өөрөөр тайлбарлан эрх зүйн байдлыг нь дордуулсан тухайд:

Улсын яллагчийн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлтэд Ш.Б-г урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөрийг төлөхдөө 2012 онд “Ш г-” ХХК-нд барьцаагүй зээл олгуулж, улмаар “Г” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авалгүй залилсан гэжээ.

Өөрөөр хэлбэл тухайн хэргийг 2012 онд үйлдэгдсэн гэж үзсэн атлаа хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолж ял шийтгэсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:

1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн гэжээ. Гэтэл Ш.Б-гийн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 онд дууссан байхад 2020 оны 3 сарын 24-ний өдөр Ш.Б-г НПГ-ийн хяналтын прокурор Б.Баярхүү 1902000590111 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор “Ш г- ХХК-ийг залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд нийцэхгүй байна.

Жич: “Ш г-" ХХК нь “Х банк”-наас 2012 онд 1,5 сая америк долларын зээл авч, улмаар тухайн зээлийг 2018 онд буцаан төлсөн байдаг. Ийнхүү зээл авахтай холбоотой ажиллагааг мөрдөн шалгаж, шинжээч томилж зохих ажиллагааг явуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ямар нэг хууль бус ажиллагаа явагдаагүйг тогтоосон байдаг болно. (213 хавтас 57 хуудас Монгол банкны шинжээчийн дүгнэлт)

Гэтэл “Ш г-” ХХК нь 2012 онд зээл авч, уг зээлийг Х банкны эрх хүлээн авагчид 2018 онд буцаан төлсөн хугацаа буюу 2018 оноор залилан мэхлэх гэмт хэргийг төгссөн гэж үзсэн нь УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолд заасан “Гэмт үйлдэл хийх, уг хэргийн улмаас хор уршиг буй болох хоёр үргэлж нэгэн зэрэг байдаггүй тул хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн гэмт хэрэг үйлдэж дууссан үеэс эхлэн тоолно” гэх тайлбартай нийцэхгүй байна. Ш.Б- нь 2013 оноос эхлэн удаа дараа цагдан хоригдож, эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа, “Ш г-” ХХК, түүний захирал, ажилтантай огт уулзаагүй атал түүнийг 2012 оноос 2018 он хүртэл “Ш г-” ХХК-ийг залилсан гэж үзэх нь огт үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөрийг төлөхдөө “Ш г-” ХХК-ийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр. Т банд хохирол учруулсан гэх хэрэг.

2.1.Т банд хохирол учруулсан гэх хэрэг буюу “Х” банк нь 2012 онд Монгол банкнаас төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл авсан атлаа 2010 онд төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж иргэн Э.Сурэн. Г.А-д өгсөн гэх хэрэгт Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасан шаардлагыг хангаагүй тухайд:

Нийслэлийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд Ш.Б-г О.Х-, Л.Б-, И.А- нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Х банкны ТУЗ-ийн тэмдэглэл, тогтоол, төлбөрийн баталгаа, төлбөрийн баталгааны гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Анхан шатны шүүх дээрх хэргийг “Х банк нь 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийн баталгаа гаргах эрх авсан атлаа 2010 онд иргэн Э.С-, Г.А- нараас мөнгө зээлэхдээ төлбөрийн баталгаа хууль бусаар гаргасан” гэж дүгнэсэн атлаа тухайн хэргийг улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсанаар бусадтай бүлэглэж хамтран оролцсон эсэх, хамтран оролцох хэлбэрийн хувьд зохион байгуулагч эсхүл гүйцэтгэгч эсэх, эсхүл тухайн хэргийг дангаар үйлдсэн гэж үзсэн бол яллах дүгнэлтэд дурдсан хамтран оролцсон хэлбэрийг үгүйсгэж буй үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй орхигдуулсан. /Шийтгэх тогтоолын 75, 77, 96-р хуудас/. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2- заасан шүүхийн шийтгэх то1тоолын тодорхойлох хэсэп тавигдах шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

2.2.    Анхан болон давж заалдах шатны шүүх төлбөрийн баталгааг хууль бусаар үйлдсэн гэх хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байхад Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж ял шийтгэсэн, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх хэргийг Эрүүгийн хуулиар ял шийтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг ноцтой зөрчсөн тухайд:

2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд хуульчилснаар “Банкны хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк нээсэн, банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулсны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” бол гэмт хэрэгт тооцож ял шийтгэхээр заажээ.

Энэ хэргийн объектив талын үндсэн шинж болох “Банкны үйл ажиллагаа” гэдгийг Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд томьёолсноор ойлгох ба түүнд зааснаар банкны үйл ажиллагаанд 12 төрлийн үйл ажиллагаа багтдаг байна. Үүний нэг нь гуравдагч этгээдэд баталгаа гаргах банкны үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, баталгааг хууль бусаар гаргасан тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд заасан Банкны хууль тогтоомж зөрчих гэмт хэргээр зүйлчлэхээр байна.

Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар “Банкны хууль тогтоомж зөрчих” гэмт хэргийн томьёоллыг өөрчилж, мөн хуулийн 18.13 дугаар зүйлд зааснаар “Банкийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк нээж үйл ажиллагаа явуулсан, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль бусаар бүрдүүлсэн бол” гэх 2 шинжийг Эрүүгийн хуульд хуульчилж үлдээж, харин 2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд заасан “банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулах” объектив талын шинжийг гэмт хэрэгт тооцохгүй болж, 2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуульд оруулсан байна.

2015 онд шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйл “Банкны тухай хууль зөрчих” гэх зөрчлийн хэрэгт “Банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуульд заасан банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулах, хууль бус баталгаа гаргахтай холбоотой үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болжээ.

Иймд Ш.Б-г 2010 онд баталгаа гаргах зөвшөөрлийг Монгол банкнаас аваагүй атлаа хууль бусаар баталгаа гаргасан гэж яллах үндэслэлгүй бөгөөд энЭ ү-йлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж ял шийтгэсэнд гомдолтой байна.

2.3. Хоёр шатны шүүх “баримт бичиг хуурамчаар үйлдэх”, “хууль бус баталгаа гаргах” гэсэн хууль зүйн фактийг ялгаж салгаагүй тухайд.

Бичиг баримт хуурамчаар үйлдэх эсхүл тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхлэх нь тус тусдаа хууль зүйн факт билээ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд “банкны баталгааны гэрээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, тэмдэглэл, Төлбөрийн баталгаа, Төлбөрийн баталгааны гэрээ “ЗЭРЭГ” нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэжээ.

Улсын яллагч нь хуурамч баримт бичиг үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх боловч ямар баримтыг, хэрхэн хуурамчаар үйлдсэн талаар тогтоосон, нотолсон нэг ч баримтуудыг дүгнэлтдээ заагаагүй, мэтгэлцэж чадаагүй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх аль баримтыг хуурамчаар үйлдсэнийг шийтгэх тогтоолдоо бичээгүй. Харин баталгаа гаргах тусгай зөвшөөрөлгүй атлаа баталгаа гаргасан гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх Ш.Б-г зөвхөн ТУЗ-ийн тогтоолыг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэсэн. Баримт бичиг хуурамчаар үйлдэх хэрэг нь тухайн баримт бичгийг биет байдлынх нь хувьд дуурайлган хуурамчаар үйлдэхийг ойлгодог ба хуурамчаар үйлдсэн үйл баримтыг тогтоохдоо тусгай мэдлэг бүхий шинжээч бичиг баримт, гарын үсэг, тамга тэмдгийг шинжилж тогтоосон байх ёстой юм.

Ш.Б- нь төлбөрийн баталгааг дуурайлган хуурамчаар хийгээгүй бөгөөд харин тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “хуурамчаар үйлдэх” гэх гэмт хэргийн шинжийг агуулахгүй тул шүүх Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийг буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

2.4. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Б-г банкны баталгааг 2010 онд хуурамчаар үйлдсэн гэж дүгнэсэн атлаа 2010 онд үйлдэгдэж төгссөн хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацааг УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолоос өөрөөр тайлбарлан эрх зүйн байдлыг нь дордуулсан улмаар 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулаагүйд гомдолтой тухайд:

Анхан шатны шүүх Ш.Б-г банкны баталгааг хуурамчаар үйлдсэн хэргийг дараах байдлаар дүгнэсэн байна. Үүнд: “... Ш.Б- нь 2010 онд иргэн Э.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- нартай зээлийн гэрээ байгуулахдаа Х банкны төлбөрийн баталгааг хууль бусаар гаргаж мөнгийг зээлсэн нь тогтоогдож байна... ” (Шийтгэх тогтоолын 75-р хуудас)

“... Х банкны 100 хувийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын даргын хувиар Х банк төлбөрийн баталгаа гаргах эрхгүйг мэдсээр байж 2010 онд төлбөрийн баталгаа гэх баримтыг хуурамчаар үйлдэж, иргэн Э.С- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-д өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна... ” (Шийтгэх тогтоолын 77-р хуудас)

Давж заалдах шатны шүүх дээрх үйлдлийг дүгнэхдээ “... шүүгдэгч Ш.Б- нь 2010 онд Э.С-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-тай зээлийн гэрээ байгуулахдаа Х банкны төлбөрийн баталгаа гаргаж мөнгө зээлсэн байна..: (ДЗШШ-ийн магадлалын 82-р хуудас)

Өөрөөр хэлбэл дээрх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь 2010 онд үйлдэгдсэн гэж дүгнэсэн атлаа 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан ял шийтгэсэн байна.

УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолд “Гэмт үйлдэл хийх, уг хэргийн улмаас хор уршиг буй болох хоёр үргэлж нэгэн зэрэг байдаггүй тул хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн гэмт хэрэг үйлдэж дууссан үеэс эхлэн тоолно.” гэж заасан бөгөөд энэ тайлбар өнөөг хүртэл эрх зүйн ач холбогдлоо алдаагүй.
Иймд Ш.Б-г хуурамч, хууль бус баталгаа гаргасан гэж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах үндэслэлтэй.

2.5. 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлсэн үндсэн шинж “бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байх” шинж хангагдаагүй байхад ял шийтгэсэн тухайд:

Анхан шатны шүүх Т банд хохирол учирсан эсэхийг дүгнэхдээ “... СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 сарын 18-ний өдрийн 1921 дугаартай шийдвэрээр Т бнаас 51,596,943,659.3 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч төлбөр төлөгчөөс төлбөр авагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дамжуулан мөнгө хөрөнгө олгогдоогүй тул банканд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол бодитойгоор учраагүй байна гэж дүгнэсэн. (Шийтгэх тогтоолын 76-р хуудас).

Өөрөөр хэлбэл “хохирол учраагүй” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эд хөрөнгөнд ноцтой хохирол учирсан байх” үндсэн хүндрүүлэх шинжийг хэрхэн хангаж буй нь ойлгомжгүй бөгөөд илэрхий хууль хэрэглээний алдаатай байна.

Анхан шатны шүүхийн юуг хохиролд тооцох, юуг тооцохгүй байх талаарх дүгнэлтүүд өөр хоорондоо зөрчилтэй байхад давж заалдах шатны шүүх үүнд ямар ч дүгнэлт өгөөгүй, хууль хэрэглээний алдааг залруулаагүй, хилс хэрэгт ял шийтгэсэнд гомдолтой.

Гурав. Э ү-т хохирол учруулсан гэх хэрэг.

3.1. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Б-г “С банк” П Э С-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан гэж үзэж. 2015 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацааг УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолоос өөрөөр тайлбарлан. эрх зүйн байдлыг нь дордуулсан. улмаар 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулаагүйд гомдолтой:

Ш.Б-г яллагдагчаар татсан 2020 оны 5 сарын 28-ний өдрийн 245 дугаартай тогтоолд гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн цаг хугацааг 2009.07.08-ний өдөр гэж, төгссөн цаг хугацааг Лондонгийн Арбитрын шийдвэр гарсан 2017.05.12-ний өдөр гэж үзсэн.

Харин хоёр шатны шүүх баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх цаг хугацааг 2009 оны 7 сарын 8-ны өдөр гэж тогтоосон (анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 78-р хуудас, давж заалдах шатны шүүхийн магадлалын 56-р хуудас) атлаа тус үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэн ял шийтгэжээ.

Ш.Б- нь “С банк” П Э С-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг 2009.07.08-ний өдөр хуурамчаар үйлдсэн талаар маргадаггүй бөгөөд үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрдөг.

Ш.Б- нь “С банк” П Э С-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг 2009.07.08-ний өдөр хуурамчаар үйлдэж, улмаар 2013.08.15-ны өдөр Ш.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн 2013.08.16-ны өдөр сэжигтнээр тооцсон байх ба Ш.Б- анхны мэдүүлгээрээ хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан хэргээ хүлээсэн. 2013 оны 8 сарын 20-ны өдөр Ш.Б-г сэжигтнээр баривчлан, үргэлжлүүлэн цагдан хорьсон бөгөөд, “Ж г-” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Иймд Ш.Б-гийн үйлдэл 2017.05.12-ны өдөр хүртэл үргэлжлэх ямар ч боломжгүй.

УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолд ‘Тэмт үйлдэл хийх, уг хэргийн улмаас хор уршиг буй болох хоёр үргэлж нэгэн зэрэг байдаггүй тул хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн гэмт хэрэг үйлдэж дууссан үеэс эхлэн тоолно” гэж заасан.

Лондонгийн Арбитрын дүрмийн дагуу явагдсан арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, 2017 оны 5 сарын 12-ний өдөр гарсан Лондонгийн арбитрын шийдвэрийг Ш.Б-гийн үйлдлийн үргэлжлэл гэж үзэх боломжгүй. Арбитрын шийдвэрийн үр дагаврыг гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацаа гэж үзэх нь УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолд тайлбарласантай зөрчилдөж байна.

Иймд “Сбанк” П Э С-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан гэх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.2. Анхан болон давж заалдах шатны шуух нэг цаг хугацаанд, нэг хэрэгт холбогдсон этгээдүүдийн үйлдлийг зүйлчлэхдээ гүйцэтгэгч гэх этгээдүүдийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар. зохион байгуулагчийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ял шийтгэж байгаа нь хуулийг илт ялгаварлалттай хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг алдагдуулжээ.

Нийслэлийн Прокурорын газраас “Э ү-”-т хохирол учруулсан гэх хэрэгт Ш.Б-г Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж, Ч.Г-, Б.М-. Г.А- нарыг гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Мөн Ш.Б-г яллагдагчаар татсан 2020 оны 5 сарын 28-ний өдрийн 245 дугаартай тогтоолд Ш.Б- болон Э ү-ийн эрх бүхий албан тушаалтны гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн цаг хугацааг 2009.07.08-ний өдөр гэж, төгссөн цаг хугацааг Лондонгийн Арбитрын шийдвэр гарсан 2017.05.12-ний өдөр гэжээ.

Анхан шатны шүүхээс дээрх хэргийн гүйцэтгэгч гэгдэж буй Ч.Г-, Б.М-, Г.А- нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2009 оны 7 дугаар сараас 2012 оны 12 сарын 10-ны өдрийг хамаарч байна гэж дүгнэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл дээрх этгээдүүдтэй бүлэглэсэн гэгдэж нэг хэрэгт холбогдсон Ш.Б-гийн үйлдлийг өөр хуулиар буюу хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 жилийн дараа батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэн, хуулийг илт ялгаварлалттай хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг алдагдуулжээ.

Иймд миний үйлчлүүлэгч Ш.Б-г Э ү-т хохирол учруулсан гэх хэрэгт хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулсан гэм буруутайд тооцох аваас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд зааснаар зүйлчилж. мөн хуулийн ерөнхий ангийн 72.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох, эсхүл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах үндэслэлтэй юм.

Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шуух Ш.Б-гийн ээж болох Ж.ЛхагваС- охин Б.Танан нарын хөрөнгө (орон сууц болон авто зогсоол)-ийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж хохиролд тооцуулахаар шийдвэрлэхдээ эдгээр иргэдийг иргэний хариуцагчаар эсхүл иргэний нэхэмжлэгчээр хэрэгт оролцуулаагүй. Хэрэгт иргэний хариуцагчаар татаагүй, эсхүл иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй тул эдгээр иргэдийн эрх ашиг шүүхийн шийдвэрийн улмаас хөндөгдөж. улмаар гомдол хүсэлт гаргах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 -т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Гэтэл хэрэгт огт хамааралгүй, хууль ёсны орлогоор төлбөр нь төлөгдсөн, бусдын хууль ёсны өмч хөрөнгийг “шүүгдэгчийн хамаарал бүхий этгээд” гэх үндэслэлээр шүүгдэгч Ш.Б-гийн төрсөн эх Ж.ЛхагваС-гийн өмчлөлийн орон сууц болон төрсөн охин Б.Танангийн өмчлөлийн авто зогсоолыг хураасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна. (Жич: Ийнхүү битүүмжлэхдээ Ж.ЛхагваС-гээс мэдүүлэг огт аваагүй байдаг болно.)

Мөн улсын яллагчийн зүгээс Ш.Б-гийн төрсөн эх Ж.ЛхагваС-гийн орон сууц болон охин Б.Танангийн авто зогсоолыг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулж битүүмжилж шүүхэд шилжүүлсэн бөгөөд, анхан шатны шүүх мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон билээ. Гэтэл мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан битүүмжилж хураасан Ж.ЛхагваС-гийн өмчлөлийн орон сууц болон охин Б.Танангийн өмчлөлийн авто зогсоолыг битүүмжлэлээс чөлөөлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд нийцэхгүй байна.

Иймд Ж.ЛхагваС-гийн өмчлөлд бүртгэлтэй ЧД-ийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 26 дугаар байрны 805 тоот улсын бүртгэлийн Ү-22020117625 дугаартай орон сууц. охин Б.Танангийн өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2204025432 дугаартай, БЗД, 14 хороо, 14 хороолол, 49 а байрны 17 тоот авто зогсоол битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү.

Тав. Ш.Б-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд.

5.1. Ш.Б-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуссан байхад гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацааг УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасанд нийцэхгүй тухайд:

Ш.Б-д холбогдох хэргүүдийн үйлдэл төгссөн цаг хугацаа дараах байдалтай байна.Үүнд: Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулсан гэх хэрэг буюу “Э ү-” ХК ТӨҮГ-ын дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилж үгсэн тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн гэх хэргийн үйлдэл төгссөн цаг хугацаа 2009 онд;
“С банк П Э С-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан гэх хэрэг 2009 онд, мөн “Х банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхдаа “Х банкийг төлбөрийн баталгаа гаргах эрхгүй мэдсээр байж төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн, төлбөрийн баталгааг ирэн Э.С-, Г.А- нарт гаргаж өгсөн гэх хэргийн үйлдэл төгссөн цаг хугацаа 2010 онд, урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөрийг төлөхдөө “Ш г-" ХХК-ийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт 2012 онд тус тус үйлдэгдэж төгсжээ.

Гэтэл анхан шатны шүүх аль хэрэг хэрхэн яаж төгссөнийг шийтгэх тогтоолд тодорхой дүгнээгүй, цаг хугацааг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, гэмт хэргийн үргэлжилсэн, төгссөн цаг хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн яаж тооцсон, хөөн хэлэлцэх хугацаа зогссон эсэх зэрэг талаар огт дүгнэлт өгөөгүй нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-т заасантай нийцэхгүй гэж үзэх үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-т “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана:

2.1.гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” гэж заажээ.

Зургаа. Гомдол гаргагчийн санал, хүсэлт.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг бүрэн хянаж, дараах шийдвэрийг гаргаж өгөхийг Ш.Б-гийн өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Үүнд:

1.  “Ш г-" ХХК-ийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 -т заасны дагуу хэрэгсэхгүй болгох;

2. Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор “Э ү-” ХК ТӨҮГ-ын дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилж үгсэн тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн гэх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх, мөн “С банк” П Э С-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг 2009 оны 7 сарын 8-ны өдөр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан гэх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйл ангиар тус тус зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох. эсхүл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэрэгсэхгүй болгох;

3. “Х банк”-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхдаа “Х банкийг төлбөрийн баталгаа гаргах эрхгүй мэдсээр байж 2010 онд төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн, төлбөрийн баталгааг ирэн Э.С-, Г.А- нарт гаргаж өгч улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2013 оны 10 сарын 18-ний өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж г-” ХХК-иас 32,855,296 ам доллар буюу 51,596,943,659 төгрөг гаргуулж Э.С-д олгох, “Ж г-” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Т бнаас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгох санал хүсэлтүүдийг тус тус гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Г-, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг хэлсэн саналдаа: “Тусгайлан гаргах саналгүй” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх Б.М-д холбогдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийг хэвээр үлдээсэн. Хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 06 сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 23 дугаар тогтоол”, 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлгийн зарим зүйл заалтуудыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолд зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.

Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар бусдыг эрүүгийн хариуцлагад татахын тулд уг хэргийг хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилго агуулсан, хохирол учруулсан, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулсан шинж байгаа эсэхийг нягтлан үзэх ёстой. Дээр дурдагдсан бүх шинжүүд бүрдсэн нөхцөлд л бусдыг эрүүгийн хэрэгт буруутгах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Улсын дээд шүүхийн тайлбарт заасны дагуу “давуу байдал” гэдгийг “Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар, “ашиг хонжоо” гэдгийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар ойлгоно. Авилгын эсрэг хуулийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг, 3.1.2-т “ашиг хонжоо гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг, 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг тус тус ойлгохоор заасан.

Б.М- нь албан тушаалын хувьд хууль тогтоомж дүрмээр олгогдсон эрх мэдлийн хүрээнд хуулийн хэлтсийн даргын хувьд Ерөнхий захирлын өгсөн үүргийн дагуу 2009 оны дээрх гэрээний төсөлтэй танилцаж хянахдаа “Э ү- батлан даалт гарахгүй”, “Ж-”-ын үйлдлийн улмаас санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалтуудыг санал болгож нэмж оруулсан. Уг санал хэн нэгэнд давуу байдал олгосон гэх ойлголтыг үгүйсгэсэн нотолгоо гэж үзэж байна.

Б.М- нь албаны эрх хэмжээнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж Ш.Б-д давуу байдал олгоогүй учраас Ш.Б- олон хуудас гэрээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж миний үйлчлүүлэгчийн гарын үсэг дуурайлгах, “Э ү-”-ийн тамгыг хуурамчаар хийлгүүлэх арга замыг сонгосон.

Ш.Б-гийн авчирсан “Батлан даалтын гэрээний төсөлд Б.М- “Э ү-” ХХК батлан даалт гаргахгүй санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг нэмж оруулсан байхад шүүх түүнийг Ш.Б-д давуу байдал олгосон гэж дүгнэсээр байгаа нь Авилгын эсрэг хуулийн холбогдох зүйл заалт / “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хун, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг/-ыг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байна.

Мөн үүнээс гадна шүүх уг гэрээний саналыг 10 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй хэлцэл гэж дүгнэсэн боловч Б.М-ын хянасан 28 хуудастай гэрээний саналд үнийн дүнтэй нэг ч заалт байхгүй байгаа. Б.М- нь Ш.Б-г гэрээ, бичиг баримт ашиглан “С банк”-тай 36 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулж зээл авах гэж байгааг мэдээгүй, мэдэх ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Б.М-ын хянасан, нэмж заалт оруулсны үндсэн дээр гарын үсэг зурсан гэрээний санал нь “С банк”-аас “Ж г-”-д зээл олгоход ашиглагдаагүй нь нотлох баримтаар тогтоогдсон.

Хяналтын шатны шүүх хэргийг хянахдаа доод шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн дараах нөхцөл байдлыг анхааран үзнэ үү.

1. Лондонгийн арбитр Б.М-ын хянаад гарын үсэг зурсан гэх “Э ү-”-ийн тамга дарагдаагүй, С банк” гарын үсэг зураагүй батлан даалтын гэрээний дагуу биш, харин Ш.Б-гийн хуурамчаар үйлдсэн 40 хуудастай гэрээний дагуу “Э ү-” ХХК-нд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн юм.

Өмнө нь дурдагдсаны дагуу Б.М-ын 2009 онд хянасан “Батлан даалт болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ” гэх баримт бичиг С банк гарын үсэг зураагүй учир уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Дурдагдсан гэрээний төсөл дээр “Syzetyship” гэсэн үгийг “Батлан даалт гэснээс өөр агуулгаар хэрэглэсэн. Зүй ёсоор илэрхийлж байсан агуулгаар нь гэрээний саналыг бүртгэснийг хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар батлагдана. “Э ү-” ХХК-ийн бүртгэлд уг гэрээний санал “Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах” гэж бүртгэгдсэн байна. “Syzetyship” англи үгийг ямар утга агуулгаар хэрэглэсэн бэ гэдгийг гэрээний саналаас тодорхой харагдана.

Б.М-ын хянасан гэрээний саналуудад “Э ү-” ХХК нь “Ж г-” ХХК-ийн өмнөөс батлан даалтын үүрэг хүлээн гэсэн нэг ч зүйл, заалт тусгагдаагүй Харин манай үйлчлүүлэгч уг гэрээний саналд Ж г- үүргээ гүйцэтгээгүйгээс болж С банканд учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Э ү- хүлээхгүй, батлан даалт гаргахгүй, санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй гэдгийг тодорхой бичиж үлдээсэн байдаг. Энэ нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгчийг Ш.Б-д давуу байдал олгосныг шууд үгүйсгэж байгаа бөгөөд С банктай байгуулж батлан даалтын гэрээн дээр гарын үсэг зурж давуу байдал олгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдлыг хэрэг авагдсан нотлох баримтуудтай зөрчилдөж байгаа.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн “Э ү-” ХХК болон “С банк”-ны хооронд 2009 онд дээр дурдагдсан гэрээнүүдийн саналыг үндэслэл гэрээ байгуулагдсан.” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 195 дугаар зүйлийн 195.1, 198 дугаар зүйлийн 198.1-198.5 болон хуулийн бусад зүйл заалтуудыг зөрчиж дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж байгааг тэмдэглэхийг хүсч байна.

Иргэний хуульд батлан даалтын гэрээнд батлан даалт гаргах тухай заалт, батлан даалт гаргаж буй үнийн дүн, батлан даалтын хүлээж болох хариуцлагын дээд хэмжээ зэрэг гол нөхцөлүүдийг тодорхой заалт өгсөн. Гэтэл дурдагдаж буй 28 хуудас бүхий гэрээний төсөлд энэ талаар нэг ч нөхцөл тусгагдаагүй, бөгөөд уг гэрээний саналд “С банк” гарын үсэг зураагүй байсан.

Гэтэл анхан шатны шүүх дээр дурдагдсан хуулийн тайлбар, хуулийн зүйл заалт, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь үгүйсгэж миний үйлчлүүлэгчийг батлан даалтын үүрэг, хариуцлага хүлээх агуулгатай гэрээнд батлан даалтын үүрэг хүлээх зорилгоор гарын үсэг зурсан” гэх бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

4. Шүүх Б.М- нь “Э ү-”-ийг 2010.08.03-ны өдрийн ГЗ-16- 14/403 тоот албан бичиг бүртгэж авсан гэж буруутгасан. “Э ү-” ХХК хуулийн хэлтсийн ажил үүргийн хуваарьт албан бичиг бүртгэх үүрэг байхгүй, энэ бол бичиг хэргийн ажилтанд хамрагдах үүрэг юм. Хэрэгт Б.М- уг албан тоотыг бүртгэж авсан нэг ч нотлох баримт байхгүй. Хуулийн хэлтэс зөвхөн гэрээ, хэлцлийг л бүртгэдэг албан бичгийг бүртгэх үүрэг хүлээхгүй. Бичиг хэргийн заавар журмын дагуу албан бичигт “Э ү-” ХХК-ийн бичиг хэргийн хэлтсээс бүртгэл хийгдэнэ. Бүртгэл хийхдээ компанийн хүлээн авсан тамга тэмдэг дарагдаж, дугаар өгч дугаарын дэвтэрт тэмдэглэгээ хийгдэнэ. Шүүх Б.М- нь уг албан бичгийг бүртгэж авсан нэг ч нотолгоо байхгүй байхад ямар нотлох баримтыг үндэслэж ийм дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэргийн материалд хуулийн хэлтсийн тэмдэг эх хувиараа дарагдаж баримтжуулагдсан байгаа бөгөөд дурдагдсан албан бичигт уг хэлтсийн тэмдэг дарагдаагүй учир хуулийн хэлтсийн дарга уг албан бичгийг бүртгэж авсан гэж дүгнэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

5. Шүүх Б.М-ыг 2010.08.05-ны огноотой “барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх” нэртэй гэрээг бүртгэснээр уг гэрээг “Э ү-” ХХК хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгасан. Гэтэл уг гэрээ нь “Э ү-”-т хэрэгжээгүй, бүртгэл хийгдсэнээр ямар ч эрх зүйн үр дагавар гараагүй "Э ү-” ХХК-ийн Ерөнхий захирал 2007.12.27-ны өдрийн 880 дугаар тушаалын дагуу Ерөнхий захирал болон түүний эрх олгогдсон үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг зурсан гэрээ хэлцлийг хуулийн хэлтэст бүртгэхийг даалгасан. Б.М- уг гэрээнд ерөнхий захирал гарын үсэг зурсан, компанийн тамга дарагдсан байсан учир хэн нэгэнд давуу байдал олгох зорилгоор биш, харин бүртгэх үүргийнхээ дагуу бүртгэсэн. Энэ бүртгэл нь Ш.Б-д ямар ч давуу байдал олгоогүй юм. Гэтэл шүүх миний үйлчлүүлэгчийг давуу байдал олгох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалынхаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэж дүгнэсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбартай нийцэхгүй байна.

6. Хяналтын шатны шүүх хэргийг хянахдаа Английн арбитрын шүүхийн шийдвэрт дурдагдсан гэрээнүүдэд миний үйлчлэгч хэрхэн оролцсоныг нягтлан үзэж дүгнэлт хийхийг хүсч байна.

Учир нь Английн арбитр 2009 оны 36 сая ам.доллар, 2010 оны 27 сая ам.доллар, 2011 оны 34 сая ам.долларын зээлийн батлан даалтын гэрээнүүдээр зөвхөн 2010 оны 27 сая ам.долларын зээлийн батлан даалтын гэрээг “Э ү-” хэрэгжүүлсэн байна гэж үзсэн. Ингэж үзэхдээ зөвхөн энэ зээлийг эргэн төлөхөд зориулж батлан даалтын гэрээний дагуу данс ашиглуулсан байна гэж дүгнэсэн. Английн арбитр ингэж дүгнэхдээ 27 сая ам.долларын зээлийн батлан даалтын гэрээ нь хуурамч гэдгийг тэмдэглэсэн. Харин энэ батлан даалтын гэрээг Э ү- үйлдлээрээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн. Арбитр зөвхөн энэ зээлийг эргүүлж төлөхөд зориулж батлан даалтын гэрээний дагуу данс ажиллуулсны төлөө хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байна гэж үзсэн.

Гэтэл анхан шатны шүүх Английн арбитр зээлийн батлан даалтын гэрээнүүдээс ганцхан 2010 оны 27 сая ам.долларын гэрээний батлан даалтын гэрээгээр төлбөр хүлээлгэснийг 2009 оны зээлд хамаатай гэж үзэж шийдвэрээ гаргасан. Миний үйлчлүүлэгчийг ажил үүргийн хуваарьт данс ажиллуулах, данс удирдах заалт байхгүй.

Мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлгээр Б.М- батлан даалт гаргахад чиглэсэн, данс удирдахад чиглэсэн ямар ч үйлдэл хийгээгүй нь тогтоогдсон. Харин ч батлан даалт гаргах ёсгүй, санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалтуудыг гэрээний төслүүд дээр тусгаж хууль тогтолцоо, дүрмээр өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн байсан нотлогдон батлагдсан. Шүүх дээрх нөхцөл байдлуудыг үл харгалзан шүүгдэгч тус бүрийн үйлдэлд дүн шинжилгээ хийлгүй, ялгамжтай хандаЖ г-эм буруугийн асуудлыг шийдвэрлэхийн оронд бусдын гэм буруутай үйлдлийг хавтгайруулан бусдад хамаатуулсан явдалд гомдолтой байна.

Шүүх нь Ш.Б- нарын нэр бүхий 6 хүнд холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотлох эсэх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн гэм буруутай гэх үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хоорондын шалтгаант холбоо байгаа зэрэгт буруу дүгнэлт хийж, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхэд хүргэж байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ, юуны өмнө хуульд тусгасан зарчмууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тогтолцоонд бүхэлд нь бүрдүүлдэг үндсэн, суурь ойлголт, ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх ажиллагаа бүр нь тус хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн I бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмуудыг хэрэгжүүлэх ёстой. Хоёр шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл заалтыг дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлахаас гадна Эрүүгийн хуулийн “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмуудыг баримтлаагүйгээс гадна, нотлох баримтыг үнэлэхдээ хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, гэм бурууг няцаан үгүйсгэсэн нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь илүү ач холбогдолтойд тооцож, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хөсөрдүүлж, нотлох ажиллагаанд эргэлзээ төрвөл гэм буруугүйд тооцох хууль зүйн боломжийг үл харгалзан шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэж шийтгэх тогтоол, магадлалын Б.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.А-, Э.С- нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх “Ж г-” ХХК, иргэн Э.С- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг үгүйсгээгүй бөгөөд харин талуудын хооронд үүргийн гүйцэтгэл дууссан, зээлийн төлбөрийг “О о” ХХК-ийн 50%-ийн хувьцаагаар төлж дуусгасан гэж дүгнэдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэгдүгээрт: "Ж г-” ХХК-иргэн Э.С- нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ,түүний үүргийн харилцаа, хоёрдугаарт: “О о” ХХК-ийн хувьцааг нь худалдан авсан иргэн Г.А- нарын хооронд үүссэн шилжин ирсэн бусдад төлөх өр төлбөрийн үүрэг шилжин ирсэн үүргийн харилцаа гэсэн хоёр өөр агуулга бүхий, өөр оролцогчтой гэрээний асуудал байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулаагүй, прокурор ч яллах дүгнэлтдээ ялган салгалгүй хэргийг шүүхэд шилжүүлснээр шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж хяналтын гомдол гаргаж байгаа болно.

Шүүхээс Ш.Б-г Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан” гэж дүгнэЖ г-эм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл “Төлбөрийн баталгаа”, Монгол банкнаас олгодог “баталгаа гаргах тусгай зөвшөөрөл”-ийг хуурамчаар үйлдсэн үү, Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалыг хуурамчаар үйлдсэн үү гэдгийг тодруулаагүй, энэ талаар ажиллагаа хийгдээгүй байдаг. Мөн тухайн үед ажиллаж байсан “Х банк”-ны гүйцэтгэх захирал О.Х-, Л.Б-, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга И.А- нар албан тушаал чиг үүргийнхээ дагуу зээлийн үүргийн талаар хийгддэг байсан, хийх ёстой ажлаа хийЖ г-үйцэтгэсэн талаар мэдүүлсэн байдаг.

“Ж г-” ХХК Э.С-гээс зээл авсан, зээлийн үүрэгтэй холбоотой хийгдэж байсан “Х банк”-ны үйл ажиллагаа, гаргасан баталгаа, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн талаар Э.С- мэдэх шаардлагагүй бөгөөд мэдээллийг Ш.Б- өгч холбогдох баримтыг шаардлага хангаснаар Э.С-д гарган өгч байсан.

Тухайн үед Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдааны хэлэлцсэн асуудал, архивлах баримт бичгээ хэрхэн бүрдүүлж хадгалах журмыг зөрчсөн нь Э.С-г хохироох үндэслэл болохгүй. Үүрэг хүлээх албан тушаалтны өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргын хариуцлагын асуудал яригдана. Тэдгээр албан тушаалтны өмнөөс хариуцлагыг ТУЗ-ийн дарга хүлээх үндэслэлгүй юм.

Миний хувьд Ш.Б-гийн өмгөөлөгчөөр ажиллаагүй боловч гэрээний харилцаанаас үүссэн, гэрээний нэг тал болох Э.С-гийн өмгөөлөгчийн хувьд Ш.Б-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар дурдаж байгааг ойлгохыг хүсье.

Монгол банкны ерөнхийлөгч Х банкны баталгаа гаргасан тусгай зөвшөөрлийг хязгаарласан тухай тушаал гаргасан байдаг \хэргийн       хх\ бөгөөд энэ нь Х банк өөрийн нэрийн өмнөөс эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа явуулдаг байсан нотлох баримт юм. Мөн хэргийн 46 дугаар хавтасны 23-24 хуудсанд иргэн, байгууллагад төлбөрийн баталгаа гаргаж байсан баримт байдаг.

Т банд хохирол бодитоор учраагүй бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх төрийн, хувь хүний гэсэн ялгавартай байх ёсгүй. Ш.Б-гийн хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэх үйлдэл нотлогдоогүй байгаагийн зэрэгцээ гэм буруутайд үндэслэлгүй тооцсоноор иргэн Э.С-гийн өмчлөх эрх, бусдаас хохирлоо нэхэмжлэх эрх хязгаарлагдаж байна.

Иймд Ш.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хэрэгсэхгүй болгож Э.С-гийн хөрөнгө, хохирлоо нэхэмжлэх эрхийг хангаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд Г.А-, Э.С- нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч Г.А-, Э.С- нарыг гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг цагаатган шийдвэрлэсэн талаар маргаангүй бөгөөд шүүхийн дүгнэлтэд: “Ш.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж,... “Ж г-” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т б”-аар төлүүлэхээр шийдвэрлүүлсэн, “Х банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувиар “Төлбөрийн баталгаа” гэх баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Ш.Б- нь миний үйлчлүүлэгч Г.А-, Э.С- нартай зээлийн гэрээ байгуулахдаа гарган өгсөн, Х банкны баталгаа, Банкны баталгааны гэрээ зэрэг баримт бичгүүд нь хуурамч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Х банкны дүрэм журмын дагуу, тус банкны албан ёсны оригинал бланк, тамга тэмдэг дээр, эрх бүхий этгээд болох Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.Б-, Гүйцэтгэх захирал О.Х-, Л.Б- нар нь гарын үсгээ зурж баталгаажуулсан албан ёсны баримт бичиг юм.

Гэтэл Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр, эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг зөрчиж, зөвхөн “Монгол банкны ерөнхийлөгчийн 2012.10.24-ний өдрийн А/156 дугаартай баримтыг үнэлж, шүүхийн дүгнэлтэд бусад ач холбогдолтой нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Х банкны Баталгааны гэрээ, Төлбөрийн баталгаа зэрэг баримтууд нь албан ёсны, эх сурвалж бүхий хүчин төгөлдөр баримтууд болох нь хавтаст хэрэгт авагдсан:

1. ...2013.07.01 О о г ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын: Г.А-: ... миний хүү Э.С-гээс 2010.02 сард зээлсэн мөнгөө өгвөл би С-гээс уг мөнгөнөөс нь зээлж үйл ажиллагаа явуулмаар байна. Б-: “С- бид тооцоо нийлж байгаа, одоогоор боломжгүй байна. Г.А-: “Тэгвэл С- Х банкнаас нэхэх болно. Ш.Б-: “Нэгэнт банк баталгаагаа албан ёсоор гаргасан учир таны нэхэх эрх нээлттэй. Гэхдээ одоогоор хүндрэл гарч байгаа тул С-гийн ээж миний хамтрагч гэдэг үүднээс С- надад хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна.... О о г ХХК нь ашигтай ажиллаж байгаагүй, мөн О о г ХХК-ийн хувьцааг шилжүүлж авсан асуудалд Э.С-гээс зээлүүлсэн зээлийн үндсэн төлбөр хамааралгүй талаар нотолно” гэх тэмдэглэл /энЭ ү-ед 2012.10.24-ний өдрийн А/156 дугаар тушаал аль хэдийн ээ гарчихсан байсан. Хэрэв өмнө гаргаж өгсөн Банкны баталгааны гэрээ, Төлбөрийн баталгааны гэрээ нь хуурамч байсан бол дахиад үйлдэх бүрэн боломжтой байсан/

2.175хх 190 2013.07.22 Монгол банкны ерөнхийлөгчийн “Х банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” тушаал №А153, 175хх.191. 2013.07.22 Монгол банкны ерөнхийлөгчийн “Албадан татан буулгах тухай” тушаал №А157, 175хх.194-196. 2013.07.23 Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ №002/2013/БЭХА/154: “шилжүүлэх актив, пассив хөрөнгийн жагсаалт - Х банкны Мөнгөн хөрөнгө, Богино хугацаат хөрөнгө оруулалт, Зээлийн өрийн үлдэгдэл, ӨБҮҮХөрөнгө, Бусад хөрөнгө, Үндсэн хөрөнгө, Биет бус хөрөнгө, Урт хугацааны хөрөнгө оруулалт, Х банкны Харилцах данс, Хадгаламж, Банк санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр, Бусад эх үүсвэр, Бусад өр төлбөр, Бусад тооцооны өр төлбөрийг шилжүүлэн авна” гэх - /Т б ХХК нь Х банкны батлан даалтын үүргийг хүлээн авсан болохыг нотолно/

3. 183хх. 145-185. Э.С-, Ж г- ХХК нарын хооронд байгуулагдсан нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ, нэмэлт гэрээнүүдийн Нийслэлийн архиваас хуулбарлан авсан хуулбар хувь - /Архивын тухай хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх, хадгалах, архивт шилжүүлэх, лавлагаа олгох журамд заасны дагуу дараа оны буюу 2011 оны 1 дүгээр улиралд багтаан хадгалах баримтын бүртгэл үйлдэн Нийслэлийн архивт шилжүүлэгдсэн баримтад зээлийн гэрээ, Банкны баталгааны гэрээ, Х банкны Төлбөрийн баталгаа зэрэг авагдсан байсан, нөхөн хийсэн баримт биШ г-эдгийг нотолно/

4. 184хх.87. 2010.02.24 Х банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баталгаа - эх хувь

5. 184хх.88-90. 2010.02.24 Банкны баталгааны гэрээ №517/01 - эх хувь

6. 184хх.91. 2010.02.24 Х банкны ТУЗ-ын хуралдааны тэмдэглэл - эх хувь

7. 184хх.92. 2010.02.24 Х банкны ТУЗ-ын хуралдааны тогтоол “төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай”

8. 184хх.94. 2010.03.23 Х банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баталгаа - эх хувь

9. 184хх.95-97. 2010.03.23 Банкны баталгааны гэрээ №1/756 - эх хувь

10. 184хх.98.. 2010.03.23 Х банкны ТУЗ-ын хуралдааны тэмдэглэл - эх хувь

11. 184хх.100. 2010.04.07 Х банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баталгаа - эх хувь

12. 184ХХ.101-103. 2010.04.07 Банкны баталгааны гэрээ №1/756 - эх хувь

13. 184хх.104. 2010.04.07 Х банкны ТУЗ-ын хуралдааны тэмдэглэл - эх хувь

14. 184хх. 106-108. 2010.07.07 Банкны баталгааны гэрээ №1/756 - эх хувь

15. 184хх. 109. 2010.07.07 Х банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баталгаа - эх хувь

16. 184хх.110. 2010.07.07 Х банкны ТУЗ-ын хуралдааны тэмдэглэл - эх хувь /Хуурамч гэгдээд буй баримтуудын эх хувиуд, тамга тэмдэг, албан бланк, Х банкны гүйцэтгэх захирлуудын гарын үсэг зэргээр баталгаажсан баримтууд болох талаар нотолно/

17. 184хх.147-148. О.Х-ын 2018.11.22-ны өдөр гэрчээр өгсөн: “би 2009.04.18-2010.05.17-ны өдрийг хүртэл Х банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа Ж г- ХХК иргэн Э.С-гээс мөнгө зээлсэнтэй холбоотойгоор Х банкнаас Э.С-д банкны баталгаа гаргаж өгсөн. ...Би нийтдээ 3 удаагийн банкны баталгаа гаргасан. Энэ банкны баталгаанууд болон Х банкны тухайн үеийн ТУЗ-ын шийдвэрээр баталгаажиж байсан. Х банк тухайн үед Ж г- ХХК-ийн мэдэлд бүрэн шилжиж ирсэн байсан. ...Х банк нь тухайн үед банкны зээлийн хорооны шийдвэрийн дагуу баталгаа нэг бүрийг шийдвэрлэж банкны баталгааг гаргаж байсан. Зөвхөн энэ баталгаанууд биш өөр баталгаанууд байдаг. Энэ утгаараа Х банканд баталгаа гаргах эрх байсан. Хэрэв эрхгүй байсан бол Монгол банкнаас тус үйл ажиллагааг зогсоох байсан. Нөгөө талаараа Монгол шуудан банкийг Ш.Б- худалдан авч Х банканд нэгтгэсэн, Монгол шуудан банк зөвшөөрөлтэй байсан бол Х банк зөвшөөрөлтэй болсон гэсэн үг” гэх мэдүүлэг,

18. 184хх. 149-150. О.Х-ын 2018.11.06-ны өдөр гэрчээр өгсөн: “... ТУЗ-ын даргын тогтоол гарсны дараа түүнийг үндэслэн Х банкны зээлийн хороог хуралдуулан тухайн асуудлыг шийдвэрлэсний дараа би тухайн гэрээ, баталгааг баталгаажуулан гарын үсэг зурж өгсөн нь үнэн, тухайн баримтуудыг харахад миний гарын үсэг мөн байна. Банкны баталгааны гэрээний дагуу Ш.Б- Э.С-д төлбөрөө төлж чадахгүй бол Х банк төлнө гэсэн үг юм. Банкны баталгааны гэрээгээ Ж г- ХХК-тай байгуулж, тус гэрээнийхээ дагуу иргэн Э.С-д баталгаа гаргаж өгсөн” гэх мэдүүлэг,

19. 184хх.152. Ч.Э-ын 2018.11.27-ны өдөр гэрчээр өгсөн: “2009.05 сараас 2010.07 сарын хооронд Х банканд орлогч захирлаар ажилласан. ... Би албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан нь үнэн байна. Үүрэг гүйцэтгэх Ж г- ХХК-ийн захирал нь Ш.Б-, Х банкны хувьцааг 100 хувь эзэмшигч, ТУЗ-ын дарга Ш.Б-, энэ байдлаас харахад Ш.Б- нь өөрөө зээл авчхаад өөрийнхөө эзэмшдэг банкаар баталгаа гаргуулах үүргийг ТУЗ-ын даргын хувьд шийдвэр гаргуулан, Х банкны гүйцэтгэх захирал О.Х-т үүрэг өгч банкны баталгаа гаргасан байна” гэх мэдүүлэг,

20. 184хх.163-167.. Ж.Наранцацралын 2018.10.23-ны өдөр гэрчээр өгсөн: "... 2010.03.15-ны өдөр, 2010.03.23-ны өдөр, 2010.04.07-ны өдөр, 2010.07.07-ны өдөр тус тус зээлийн гэрээнүүдийг баталсан, гэрээ байгуулахад гэрээний талууд бүгд байсан, бүгд өөрсдөө биеэр байЖ г-арын үсэг зурж баталгаажуулсан. Эдгээр гэрээнүүдийн нэг хувь нь 2010 ондоо бүртгэЖ г-эрчилсэн гэрээнүүдийн хамтаар Нийслэлийн архивын газарт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг

21. 184хх. 172-177. Л.Б-ийн гэрчээр өгсөн: “иргэн Э.С- Ж г- ХХК хоёрын хооронд байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээ, нэмэлт 01, 02, 03-аар зээлсэн зээлийн үүргийн гүйцэтгэлд Х банкнаас төлбөрийн баталгаа гаргаж өгсөн.... Х банк Ж г- ХХК хоёрын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний дагуу Ж г- ХХК-ийн Х банк дахь данснаас мөнгийг төлүүлэх бүрэн боломжтой байсан. ... Үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд байгуулсан Х банкны хувьцаа худалдах худалдан авах гэрээг, үндэслэн Х банкнаас 01/2471 дугаартай Төлбөрийн баталгааг гаргасан ... Ж г- ХХК-ийн баталгааны гэрээ байгуулж, Х банкнаас баталгаа гаргаж өгсөн нь үнэн ... Х банкнаас тухайн баталгааг гаргахын тулд Эрсдэлийн хорооны шийдвэр шаардлагатай тул Хувьцаа эзэмшигч Ш.Б-гээс өгсөн чиглэлийн дагуу эрсдэлийн хороо шийдвэрээ гаргасан” гэх мэдүүлэг,

22. 41хх.122-124. Л.Б- 2016.06.11-ний өдөр сэжигтнээр өгсөн: “ ... хэлсэнчлэн Х банк нь төлбөрийн баталгаа гаргах эрхийг Монгол банкны ерөнхийлөгчийн 2012.04.12-ны өдрийн 21/18 тоот тушаалаар хязгаарласан хоригийг энэ тушаалаар /2012.10.24-ний өдрийн А/156/ сэргээсэн байна. Х банк нь Х банк, Монгол шуудан банк гэсэн 2 банкны нэгдэл, Тэгэхээр Монгол шуудан банканд олгогдсон тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг нэгдсэн Х банк нь үргэлжлүүлээд гүйцэтгэж ирсэн. Тэгэхээр Монгол шуудан банканд олгогдсон тусгай зөвшөөрлийн хавсралтын Монгол банкнаас авч хавсаргах хэрэгтэй. Монгол банк нь Т бны эрх ашгийг мэдээж илтэд хамгаалаад хэрэг болох материалуудыг л гаргаж өгөөд байна. /2010.05.03-ны өдрийн №252 дугаар тушаалд/ банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь Монгол шуудан гэдэг банкны хувьд дуусгавар болоод, үйл ажиллагаа нэгдсэн Х банканд шилжсэн болно гэдэг нь энэ тушаалаар нотлогдож байна. Энэ тушаалын үндэслэх хэсэгт: “Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө, тэдгээртэй холбоотой ажил үйлчилгээ Х банканд шилжсэнтэй холбогдуулан ...” гэж тодруулж заасан байна” гэх мэдүүлэг,

23. 41 хх. 125-126. Л.Б- 2016.07.18-ны өдөр сэжигтнээр өгсөн: “ ... шинжээчийн дүгнэлттэй бол санал нийлэхгүй байна. Учир нь шинжээч хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд л дүгнэлт гаргасан байна. Хэрэгт зарим баримтууд дутуу байна. Монгол шуудан банкны тусгай зөвшөөрлийн хавсралтад 2005 оноос хойш хийгдсэн бичилтүүд нь дутуу байна. Хавсралтын 1 дүгээр хэсгийн бичилт бол нүүр дүүрэн бичилт байсан, сая харахад бол тал бичилт байгаад байна. ..” гэх мэдүүлэг,

24. 41хх.127-128. Л.Б- 2017.04.24-ний өдөр сэжигтнээр өгсөн: “ ... намайг 2010.05.17-ны өдөр ажил хүлээн авахад тайланд нийтдээ 158 аж ахуйн нэгжид баталгаа, батлан даалт гаргасан байсан. Тайлангаас харахад Х банк энЭ ү-йл ажиллагааг 2006 оноос эхлэн эрхэлж ирсэн гэдгийг нотлох байна. Х банкны энэхүү баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монгол шуудан банкнаас уламжлан авч эрхэлж байсан. Монгол шуудан банканд энэхүү тусгай зөвшөөрөл өгөгдсөн байсан” гэх мэдүүлэг,

25. 43хх.80-83 дугаар хуудсанд болон 43-44 дүгээр хавтсанд авагдсан. Х банкны явуулсан бусад аж ахуйн нэгжүүдэд баталгаа гаргаж өгч байсан баримтууд /Үндэсний төв архиваас хуулбарлан авсан, Т бны хуулбар үнэн дарагдсан баримтууд/

26. 46хх.24-26. Х банкны тэнцлийн гадуур бүртгэлтэй байгаа батлан даалт, аккредитивын тайлангийн хуулбар - Байгууллагын банкны газрын захирал Б.Ганбаяр, Байгууллагын банкны газрын харилцагч хариуцсан мэргэжилтэн М.Мөнх-Эрдэнэ нар гарын үсэг зурж баталгаажуулсан - Х банк нь 2006 оноос 2010 оныг хүртэлх хугацаанд нийт 158 иргэн, аж ахуйн нэгжид гаргаж өгсөн баталгаануудын жагсаалт /Х банк 2006 оноос хойш банкны дүрэм журамдаа нийцүүлэн, баталгаа гаргах үйл ажиллагаа явуулдаг байсан тухай баримт/

27. 46хх.18-23. 2012 Монгол банкны ерөнхийлөгчийн №21/18 дугаартай “Х банканд хэрэгжүүлэх хяналт шалгалтын хоёр дахь шатны хөтөлбөрийн тухай” тушаал, тус тушаалын хавсралтаар батлагдсан “Х банкны хэрэгжүүлэх хяналт шалгалтын хоёр дахь шатны хөтөлбөр”-т тусгагдсан: “... 5.4 Үйл ажиллагааны хязгаарлалт - Банк Төв банк, Засгийн газрын үнэт цааснаас бусад үнэт цаас худалдан авах, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, аккредитив нээхийг хориглоно” гэх /өмнө нь хэрэгжүүлж байсан Х банкны өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа гаргах, батлан даалт гаргах уйл ажиллагааг энэ хугацаанаас хориглосон гэх агуулгатай баримт/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа юм. Мөн Ш.Б- нь 2010 онд “Х банк” гэх хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, тус банкны эзэн байсан бөгөөд банкны нэрийн өмнөөс хуурамчаар баримт үйлдэх ямар ч шаардлага шалтгаан нөхцөл байхгүй байсныг шүүхээс дүгнэлт хийхдээ орхигдуулсан байна.

Миний үйлчлүүлэгч Г.А-, Э.С- нар нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болох “Х банк”-аас Банкны баталгааны гэрээ, Төлбөрийн баталгаа зэргийг гаргуулан авсан. Тус хувийн хэвшлийн байгууллагыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирлууд, Орлогч захирал нар нь гарын үсгээ зураад, албан ёсны оригинал бланк, тамга тэмдэг ашиглагдсан хүчин төгөлдөр баримтыг гарган өгсөн байхад тухайн байгууллагыг /Х банк/ үүрэг хариуцлага хүлээхгүй гэж дүгнэж, хүчин төгөлдөр тамга тэмдэг, гарын үсэг, албан бланк бүхий баримтуудыг хуурамч үзэж байгаа нь миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хууль бус шийдвэр болоод байна.

Шийтгэх тогтоолд Ш.Б- нь “Х банк”-ны “Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл тус баримтууд дээр Ш.Б-гээс гадна бусад хүмүүс О.Х-, Л.Б-, И.А-, Ч.Э- нарын гарын үсэг, Х банкны гүйцэтгэх захирлын хадгалах банкны тамга дарагдсан үйл баримтыг огтхон ч дүгнээгүй. Х банкны гүйцэтгэх захирал, орлогч захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичиг нар нь гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг, албан бланк зэргээр баталгаажуулсан нь тухайн баримтыг үйлдэх үйл ажиллагаанд Ш.Б- нь ганцаараа оролцоогүй, Х банкны дүрэм журмын дагуу холбогдох албан тушаалтнууд тухай бүрдээ шийдвэрээ гаргаж, дэмжиж, гарын үсгээ зурсан гэсэн үг юм. /эдгээр албан тушаалтнууд нь өөрсдийн гарын үсгийг зурсан болохоо гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байдаг/

Хуурамч нотлох баримт гэж биет байдлын доголдолтой /үнэт цаас, албан бланк нь хуурамч/, гарын үсгийн зөрчилтэй /хуурамч гарын үсэгтэй/, тамга тэмдгийн зөрчилтэй /хуурамч тамга дарагдсан/, утга, агуулгын хувьд өөрчлөлт орсон /хуудас солигдсон, тусгагдаагүй байсан үг, үсэг, өгүүлбэр, агуулга нэмэгдсэн/, цаг хугацааг нь урагшлуулж, хойшлуулж тэмдэглэсэн /нөхөж хийсэн/, сканердаж, засварлаж хийсэн гэх мэт баримтуудыг ойлгодог. Гэтэл яг ямар үндэслэлээр Х банкнаас гаргаж өгсөн Банкны баталгааны гэрээ, Төлбөрийн баталгаа болон бусад баримтуудыг хуурамч гэж үзэж байгаа талаараа шүүхийн шийдвэрт дүгнээгүй байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүй мөртлөө баталгаа гаргасан байна гэж үзэж байгаа бол энэ нь өөрөө тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжид болон тусгай зөвшөөрөл олгодог байгууллагад холбоотой өөр хэрэг маргаан гэж үзэхээр байгаа юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ш.Б- нь Х банкны “Төлбөрийн баталгаа” баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэх дүгнэлт, Ш.Б- нь Ж г- ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч Т баар төлүүлэхээр шийдвэрлүүлсэн гэмт хэрэг, Х банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувиар Төлбөрийн баталгаа гэх баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү-” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч А.Энхгэрэл, Ж.Оюунболд, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд:

...Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тодорхойлж шийдвэрлэхдээ зөрүүтэй дүгнэлт хийсэн байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү-" ТӨҮГазрын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Ш.Б-гийн үйлдэл “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, зөвтгүүлэхээр гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд... С банкнаас хууль бусаар авсан зээл, Э.С-гээс мөнгө зээлж авч байгаа нь өөрийн .... хувийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан авсан нь тогтоогдож байх бөгөөд үүнээс олсон орлогыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэж заасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ... бусдаас зээл авч улмаар олсон орлого нь “мөнгө угаах гэмт хэрэг” гэж тодорхойлоогүй.

2. Шүүгдэгч Ш.Б- нь гэмт хэрэг үйлдэх замаар "С банк П Э С” гээс 2009-2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд 160,100,000,000.00 ам доллар буюу 220,276,450,000 төгрөгийн зээлийг авахдаа гэмт хэрэг үйлдэх замаар авсан.

3. Гэмт хэрэг үйлдэх замаар авсан нийт 137,943,917.17 америк долларыг өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг Ж г- ХХК, Ж О ХХК, М м ХХК, Х банк ХХК, Эрд тана ХХК, Ж- агро ХХК, өөрийн хамаарал бүхий бусад ХХК, О о г ХХК зэргийн үйл ажиллагаанд гэх нэрийн дор тараан байршуулсан

4. Түүнд холбогдуулан мөрдөх байгууллагад гомдол гарах болсон нөхцөл байдлыг ойлгонгуут, улмаар эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад буюу 2013 оны 07 дугаар сараас эхлэн Ш.Б- нь өөрийн нэр дээрх компани, компаниудад бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг ямар нэгэн хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлсэн, мөн хугацаанд өөрт хамааралгүй өр төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч үл маргах журмаар зээлийн өр төлбөрт компани болон эд хөрөнгөө шилжүүлэн өгөх, эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн шийдвэр гаргуулах зэргээр эд хөрөнгөө нуун далдалсан. Эдгээр хөрөнгүүдийн зарим нь мөрдөгч, прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн байхад хууль зөрчин шилжүүлсэн.

5. С банк П Э С -ээс авсан зээлийн санхүүжилтээр өөрийн компаниудад хөрөнгө оруулсан мэт харагдах боловч, дээр дурдсан болон түүний хамаарал бүхий бүхий л компаниуд Голомт банк, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк, Петрофектор энержи лимитэд компани, Х банк зэргээс их хэмжээний зээл авсан байсан.

6. Мөн зээлийн эх үүсвэр болох хууль бус орлогоор гадаад улсад өндөр өртөг бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан.

7. Өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр хэд хэдэн удаагийн үйлдлээр Бэлэглэл, худалдах худалдан авах гэрээ ашиглаж хөрөнгүүдээ шилжүүлсэн.

Дээрх үйлдлүүдэд нь хууль эрх зүйн дүгнэлт хийвэл “өөртөө хуулийн хариуцлага, эрүүгийн хэргийн хохирол өр төлбөрөөс зайлсхийхэд туслах зорилгоор хөрөнгийн өмчлөгчийг өөрчилсөн, эд хөрөнгөө нуун далдалсан шилжүүлсэн зохиомол үйлдлүүд төдийгүй, гаднаа иргэний эрх зүйн харилцаа мэт харагдах дүр үзүүлсэн, халхавчилсан хууль бус хэлцлүүд байгаа нь Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгааг хяналтын шатны шүүх нухацтай авч үзнЭ ү-ү.

Үүнээс гадна гэмт үйлдэл нь 2009 оны 07 дугаар сарын 08-аас эхэлсэн бөгөөд 13 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хөрөнгөө бусдад шилжүүлэх явц эхэлж үргэлжилсэн нь мөрдөн байцаалтын явцад эд хөрөнгө битүүмжлэх болон эрх хязгаарлах тогтоолоор үүрэг хүлээлгэснийг үл хайхран хууль зөрчин бусдад шилжүүлсэн, иргэний шүүхийн ажиллагаанд оролцож, шүүхийн шийдвэр гаргуулсан байдаг.

Ш.Б- нь Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийг зохион байгуулж урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдэЖ г-эмт хэргийн замаар олсон орлогоо өөрийн бизнес гэх олон компаниудад хуваан шилжүүлсэн, тэдгээр компаниа бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, өөрийн компанид хамааралгүй өр төлбөрт өөрийн нэр дээрх болон компаниудынхаа хувьцаа, хөрөнгийг ямар нэгэн маргаангүйгээр зээлийн үүрэгт шилжүүлэх хэлцэл хийсэн, шүүхийн шийдвэрээр шилжүүлэхээр эвлэрсэн, бэлэглэсэн үйлдлүүд нь “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд буюу өөртөө хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор хөрөнгийн өмчлөгчийг өөрчилсөн, шилжүүлсэн” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд:

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.

Мөрдөн байцаалтын явцад ...битүүмжилсэн тогтоол, эд хөрөнгийн жагсаалт /4-р хх-ийн 123-125, 199-200/, эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоол /138-р хх-ийн 154/, хөрөнгийн үнэлгээний тайлан /152-р хх-ийн 241-250, 153-р хх-ийн 1-250, 154-р хх-ийн 1-51/ зэргийг шүүх нотлох баримтаар үнэлж, эдгээрт дурдсан хөрөнгө/үдээс 128 хөрөнгийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх тогтоолуудаар хамгаалсан дор дурдсан хөрөнгүүдийг хохиролд тооцоогүй орхигдуулсан, хохиролд тооцуулахгүй байх үндэслэлийг шүүх тогтоолд заагаагүй байна. Мөн дээрх хөрөнгүүд нь улсын яллагчийн яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосон жагсаалтад мөн ороогүй юм.

Хохирогчийн зүгээс хохиролд тооцуулахаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Үүнд:

1. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Вокзалын зүүн талд 100 мЗ багтаамжтай агуулах Ү-2101007948 улсын бүртгэлийн дугаартай, 1,298,675,100 төгрөгийн үнэлгээтэй.

2. Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Наадамчдын зам, ШТС-109, Ү-2206010848 улсын бүртгэлийн дугаартай, 81,850,000 төгрөгийн үнэлгээтэй.

3. Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ШТС-50, Ү-2204024597 улсын бүртгэлийн дугаартай, 311,407,800 төгрөгийн үнэлгээтэй.

4. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2-р баг, ШТС, Ү-1902001439 улсын бүртгэлийн дугаартай, 185,613,400 төгрөгийн үнэлгээтэй.

5. Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 4-р баг, ШТС, Ү-0405000417 улсын бүртгэлийн дугаартай, 165,492,900 төгрөгийн үнэлгээтэй.

6. Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг, ШТС, Ү-0611003263 улсын бүртгэлийн дугаартай, 188,425,000 төгрөгийн үнэлгээтэй.

7. Архангай аймаг, Тариат сум, 35 м2, ШТС, Ү-0104002267 улсын бүртгэлийн дугаартай, 6,192,200 төгрөгийн үнэлгээтэй

8. Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1-р баг, төв замын баруун талд, ШТС, Ү-1303002019 улсын бүртгэлийн дугаартай, 244,075,700 төгрөгийн үнэлгээтэй.

9. Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р баг, ББХТ-ийн баруун талд ШТС, Ү-0320000484 улсын бүртгэлийн дугаартай, 213,041,000 төгрөгийн үнэлгээтэй.

10. Баянхонгор аймаг, Өлзийт сум, 6-р баг, багийн төвийн ШТС, Ү-0318000034 улсын бүртгэлийн дугаартай, 207,970,200 төгрөгийн үнэлгээтэй.

11. Архангай аймаг, Цэнхэр сумын төвийн ШТС, Ү-011500323 улсын бүртгэлийн дугаартай, 193,451,300 төгрөгийн үнэлгээтэй.

12. Завхан аймаг, Тэс сум, Арцсуурь боомт 500 тн агуулах, Ү-0916001464 улсын бүртгэлийн дугаартай, 46,009,500 төгрөгийн үнэлгээтэй.

13. Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, ШТС, Ү-2203012406 улсын бүртгэлийн дугаартай, 130,183,100 төгрөгийн үнэлгээтэй.

14. Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 3-р баг, ШТС, Ү-1213000032 улсын бүртгэлийн дугаартай, 219,623,500 төгрөгийн үнэлгээтэй.

15. Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2-р баг, 1000-ны зам, 3-01 тоот ШТС, Ү-18170100178 улсын бүртгэлийн дугаартай, 248,105,000 төгрөгийн үнэлгээтэй.

16. Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 5-р баг ШТС, Ү-1723004403 улсын бүртгэлийн дугаартай, 183,726,100 төгрөгийн үнэлгээтэй.

17. Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан 13270, Цагдаагийн академийн өргөн чөлөө, 6010/0084 1750м2 газар, 1,392,930,000 төгрөгийн үнэлгээтэй.

18. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 8028/0185 1800м2 газар, 704,424,600 төгрөгийн үнэлгээтэй.

19. Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг, 091100115 нэгж талбарын дугаартай, 1500м2 газар, 20,936,200 төгрөгийн үнэлгээтэй.

20. Архангай аймаг, Тариат сум, 8020600292 нэгж талбарын дугаартай, 1000м2 газар, 4,824,000 төгрөгийн үнэлгээтэй.

21. Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Баруун бүс ХТ-ийн баруун талд 040700275 нэгж талбарын дугаартай, 1910м2 газар, 23,034,600 төгрөгийн үнэлгээтэй.

22. Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, 141800816 нэгж талбарын дугаартай, 1000м2 газар, 4,824,000 төгрөгийн үнэлгээтэй.

23. Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Тийрэг 3-р баг, 18532552192848 нэгж талбарын дугаартай, 5000м2 газар, 24,120,000 төгрөгийн үнэлгээтэй.

24. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4-р баг, 5-р хэсэг, ДС-ийн зүүн талд, 18587565434132 нэгж талбарын дугаартай, 33м2 газар 796,000 төгрөгийн үнэлгээтэй.

25. Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, 141800027 нэгж талбарын дугаартай, 1000м2 газар, 4,824,000 төгрөгийн үнэлгээтэй.

26. Булган аймаг, Хутаг-Өндөр сум 4-р баг, 6314000292 нэгж талбарын дугаартай, 900м2 газар, 4,341,600 төгрөгийн үнэлгээтэй.

27. Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 3-р баг, 160200870 нэгж талбарын дугаартай, 1600м2 газар, 15,436,800 төгрөгийн үнэлгээтэй.

28. Булган аймаг, Булган сум, 2-р баг, 18191411204108 нэгж талбарын дугаартай, 4987м2 газар, 59,923,100 төгрөгийн үнэлгээтэй.

29. Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Говийн хэсэг, Тэмүүлэн захын урд 2500м2 газар, 42,210,000 төгрөгийн үнэлгээтэй.

30. Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1-р баг, 18579420090860 нэгж талбарын дугаартай, 4560.2м2 газар, 21,997,400 төгрөгийн үнэлгээтэй.

31. Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Цогтцэций сумаас 25км-т 1-р постын урд талд 4604002313 нэгж талбарын дугаартай, 10,000м2 газар, 48,240,000 төгрөгийн үнэлгээтэй болно.

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд хохиролд тооцуулах эд хөрөнгийн жагсаалтыг жагсааж бичихдээ дээр жагсаасан хөрөнгүүдийн орхигдуулан техникийн алдаа гаргасан гэж үзэж байгаа, мөн хохирол төлбөрт тооцох эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолд тусгуулах хүсэлтээ давж заалдах шатны шүүх хуралдаанд маш тодорхой танилцуулсан бөгөөд шүүх шийдвэрлэхгүй орхисон гомдолтой байна.

Шүүх нотлох баримтаар тооцон үнэлсэн, нотлох баримтын жагсаалтад бодитойгоор орсон хөрөнгүүдийг тогтоолд жагсааж бичихдээ илтэд зөрүүтэй, заримыг орхигдуулан бичсэн нь “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчиж үнэлсэн нотлох баримтаа жагсааж бичихдээ алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нөлөөлсөн гэж үзэж байна.

 Дээрхээс гадна анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Ш.Б-гийн хамаарал бүхий этгээдүүдийн 21 үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дурдсан боловч ямар хууль зүйн үндэслэлээр битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож байгаа талаар дүгнэлт хийгээгүй, хохирол төлбөрт тооцож болохгүй ямар үндэслэл байгаа нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үгүйсгэж няцааж байгаа үндэслэл заагаагүй нь хууль зөрчсөн.

Хохирогч байгууллагын зүгээс, битүүмжилсэн тогтоолд байгаа боловч төлбөрт тооцохоос чөлөөлсөн 21 үл хөдлөх эд хөрөнгүүд нь шүүгдэгч Ш.Б-гийн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бий болсон эд хөрөнгүүд гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн хасаж тооцсон эд хөрөнгүүдийг хохирол төлбөрт тооцуулах үндэслэл байна.

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2,11.4 дүгээр зүйлийн 1.1,11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөн тухайд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-, Ч.Г-, Г.А- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Давж заалдах шатны шүүх түүнийг үндэслэлтэй хэмээн дүгнэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ж.Б-гийн санаачилж зохион байгуулсан гэмт үйлдлийг дээрх албан тушаалтнууд хамтран /эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд/ хийгээгүй бол “Э ү-” ХХК-ийг олон улсын арбитрийн шүүхэд дуудах ямар нэгэн үндэслэлгүй байсан. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан Э ү- ТӨҮГ-т учруулсан...хор уршгийн ихэнх нь Олон Улсын арбитрийн шүүхэд дуудагдсантай холбоотой зардал гэх мэт болно.

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг Ш.Б- хариуцах үндэслэлтэй ч түүнээс улбаатай хор уршгийн зардлыг гэм буруутай этгээдүүдэд тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь хуульд нийцнэ хэмээн үзэж байна.

Учир нь шүүх шүүгдэгч Б.М-, Ч.Г-, Г.А- нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч тэдгээрийн гэм буруутай үйлдлээс бусдад учирсан гэм хорын хохирол төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч Ч.Г-, Б.М-, Г.А- нарт Э ү- ТӨҮГазарт учирсан, шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хор уршиг болох 32,712,071,267 төгрөгийг шүүгдэгч Ш.Б-гийн хамт хуваан хариуцуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж,

Ш.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын 3 дахь хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү-” ХК ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунболд, А.Энхгэрэл, У.Нармандах нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн болон бусад үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Ш.Б-гийн үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж зөвтгүүлэхээр хэд хэдэн үндэслэлээ тайлбарлаж бичсэн. Ш.Б- хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хуурамч бичиг баримт үйлдэж улмаар С банкнаас хууль бусаар авсан зээлээ төлөөгүй. Улмаар Э ү- ТӨҮГ-ыг их хэмжээгээр хохироосон гэмт хэргийг зохион байгуулж Э ү- ТӨҮГ-ын албан тушаалтнуудтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэндээ Эрүүгийн хуульд заасан зүйл хэсгээр гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн. Энэ талаар Ш.Б- маргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Э ү- ТӨҮГ-ыг хохироосон хохирол төлбөрийг 100% барагдуулна гэдгээ илэрхийлж байсан. Харин гэмт хэргийн замаар олсон орлогоо өөрийн бизнес гэх олон компаниудад хуваан шилжүүлж ашиглаж байхдаа өөрөө хариуцлагад татагдах, хуулийн хариуцлага зайлшгүй болсон мөн их хэмжээний өр төлбөр төлөх нөхцөл байдал үүссэн гэдгийг мэдэж, түүнээс зайлсхийх зорилгоор хөрөнгийн өмчлөгчийг өөрчилсөн, бусдад шилжүүлсэн. Тухайлбал зарим компаниа бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, өөрийн компанид хамааралгүй зээлийн үүрэг, өр төлбөрт өөрийн нэр дээрх болон компаниудынхаа хувьцаа хөрөнгийг шилжүүлэх хэлцэл хийсэн. Шүүхийн шийдвэрээр шилжүүлэхээр эвлэрч шийдүүлсэн, бусдад хөрөнгөө бэлэглэсэн үйлдлүүд хийсэн. Гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан. Улмаар хөрөнгийн захиран зарцуулах арга, эзэмшигч эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан буюу мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой үндэслэлүүдийг дурдаж заасныг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ш.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн холбогдох заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү-” ХК ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч А.Энхгэрэл хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалтай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нөлөөлж байгаа учир өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх санал, хүсэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж, тогтоолд дурдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон эд хөрөнгийн эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоол, эд хөрөнгийн үнэлгээнд дурдсан хөрөнгүүдийг хохирол төлбөрт тооцож, шийтгэх тогтоолд жагсааж бичихдээ 31 хөрөнгийг орхигдуулсан. Эдгээр хөрөнгүүд нь битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлж, тогтоолыг хүчингүй болгосон жагсаалтад бас ордоггүй. Бичгээр гаргасан гомдолдоо нэг бүрчлэн жагсааж бичсэн бөгөөд шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх, хохирол, хор уршиг арилахад түлхэц болохуйц үнэлэгдсэн хөрөнгүүд учир тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч Ш.Б-гийн хамаарал бүхий хүмүүсийн 21 үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийг анхан шатны шүүх битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэвч яагаад чөлөөлж байгаа талаараа хууль зүйн дүгнэлт хийдэггүй, давж заалдах шатны шүүх хянаад үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч мөн адил хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг тодорхой дурдаагүй. Ш.Б-гийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бий болж байгаа хөрөнгийн түүхчилсэн лавлагааг хэргээс харахад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд бий болсон байдаг. Иймд шүүх бүрэлдэхүүн энийг анхаарч үзэж, битүүмжлэлээс чөлөөлсөн 21 хөрөнгийг хохирол, хор уршигт тооцуулахаар шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-, Ч.Г-, Г.А- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх эдгээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг шүүгдэгч Ш.Б-гээр хариуцуулахаар прокурор, хохирогчийн өмгөөлөгч нараас санал тавьж, харин хор уршгийн зардлыг эдгээр шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр хариуцуулж өгнө үү гэсэн гомдол саналыг удаа дараа гаргасан боловч дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээр гэм буруутайд тооцогдсон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн хэдий ч эдгээр хүний үйлдэл хамааралтай байгаа учир компанид бодитойгоор хохирол учирсан. Хор уршгийн зардал 32 тэрбум гаруй төгрөгийг гэм буруутай этгээдүүдээр хариуцуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.М-ын 6 эд хөрөнгө, Ч.Г-ийн 1 эд хөрөнгө, Г.А-ын 2 эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, тогтоолыг хүчингүй болгосон. Эдгээр хөрөнгийг хор уршгийн зардалд тооцуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э ү-” ХК ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунболд, У.Нармандах нар хэлсэн саналдаа: “Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч Ж.Батзориг хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2.013.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэл холбогдол энэ дээр нотлогдоогүй. 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, “М г” ХХК-иас “Ш г-” ХХК-нд олгохоор 2.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулах шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Гэтэл Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс давхардуулан 2 тэрбум 13 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, мөн эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэж болохгүй гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш...” гэдэг хөөн хэлэлцэх хугацаатай асуудал яригдах ёстой. Тухайн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжихээс өмнөх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал яригдаж байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь хуулиар тодорхой заагдсан байх ёстой” гэж заасан бөгөөд уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Т бтай холбоотой асуудлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Хоёр шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг /36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ноцтой зөрчиж шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд заасан банкны хууль тогтоомжийг зөрчиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтэй хамааралтай байсныг анхаарч үзэлгүй хэргийн зүйлчлэлийг ноцтой зөрчсөн байна. Энэ зүйлчлэл нь 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах бүрэн боломжтой байгаа юм.

С банктай холбоотой асуудал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан, мөн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд С банктай холбоотой хуурамч баримтуудыг үйлдсэн зүйл дээр чин санаанаасаа гэмшиж байгаа. Хуурамч баримт бичиг үйлдсэн гэж үзэж байгаа бол хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой байсан. Үүнтэй холбогдуулан тухайн хэрэгт хамааралтай гүйцэтгэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн атлаа миний үйлчлүүлэгчийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой байтал миний үйлчлүүлэгчид хамааралтай асуудалд үргэлж эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн заалтуудыг хэрэглэсэн нь хууль зөрчсөн. Хэргийн зүйл ангитай холбоотойгоор 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн тогтоол гаргасан бөгөөд тухайн үйлдэлтэй холбоотой асуудлуудын хөөн хэлэлцэх хугацааг хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн ба үүнийг анхаарч үзнЭ ү-ү.

Үндсэн хуулийн 16.14-д заасан гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл, саданд халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн төрсөн эх ЛхагваС-гийн өмчлөлийн орон сууц, түүний охин Танангийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолуудыг хураан авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Хавтаст хэрэгт ЛхагваС-, Танан нарыг иргэний хариуцагчаар татсан тогтоол огт байхгүй. Б-гийн ээж, охин нарын эд хөрөнгийг битүүмжлэхдээ ямар нэгэн тайлбар, мэдүүлэг аваагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл болсон. Давж заалдах шатны шүүхээс мөнгө угаах гэмт хэргийг хүчингүй болгосон тул дээрх хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх нь зүйтэй” гэв.

Мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч “Т б”-ны хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа, Н.Батгэрэл нарын өмгөөлөгч К.Бауиржан хэлсэн саналдаа “Т б”-ны зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Хоёр шатны шүүх хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл Ш.Б-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч “Ш г-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Батхуяг хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ш.Б- “Ш г-” ХХК-ийг залилсан гэмт хэргийн гэм буруугийн талаарх дүгнэлт, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор .Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Б-, Ч.Г-, Б.М-, Г.А- Г.А-, Э.С- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүгдэгч Г.А-, Э.С- нар нь хуурамч гэдгийг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн, шүүгдэгч Ш.Б- хуурамч нотлох баримт үйлдэж шүүгдэгч Г.А-, Э.С- нарт өгсөн, шүүгдэгч нарын гаргаж өгсөн хуурамч нотлох баримтад үндэслэн шүүх “Ж г-” ХХК-иас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг нэхэмжлэгч Э.С-д олгох, “Ж г-” ХХК үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т б”-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба анхан шатны шүүх Т банд бодит хохирол учраагүй гэж дүгнэж шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу ба Т банд дээрх гэмт үйлдлийн улмаас бодит хохирол учрах бүрэн боломж бүрдсэн, Иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны дараа Т бнаас гомдол гарч улмаар цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гомдлуудыг шалгаж эхэлсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх бодит хохирол учраагүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үзнэ гэсэн заалтыг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ш.Б- нь “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Х-, Л.Б-, И.А- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан ба яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Ш.Б-гийн гэмт үйлдэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж прокурорын яллах дүгнэлтэд байхгүй зүйл ангийг бичсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Оюунболд, А.Энхгэрэл, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын гомдолд дурдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, битүүмжилсэн 31 төрлийн эд хөрөнгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан ба эрүүгийн 201301000330 дугаартай хэрэгт 29 төрлийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн байх тул анхан шатны шүүхээр дээрх эд хөрөнгүүдийг хэрхэх талаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ш.Б-, Ч.Г-, Б.М-, Г.А- нар бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ч.Г-, Б.М-, Г.А- нарыг бусдад учруулсан хохиролгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч зарим шүүгдэгч нарыг бусдад хохирол учруулаагүй гэж хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх анхнаасаа “С банк”-аас хууль бусаар авсан зээл, Э.С-гээс авсан зээлийг өөрийн “Ж г-” ХХК, “М м” ХХК, Х банк, О о зэрэг хувийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан авсан нь тогтоогдож байх бөгөөд үүнээс олсон орлогыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэсэн заалтыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, анхан шатны шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудыг хэрхэн няцаасан нь тодорхойгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 271 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна.

Хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, улсын яллагч зарим нэг хохирлыг анхан шатны шүүх дээр багасгаж ялласан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хохирлыг хэмжээг багасгах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн зүйл ангид нөлөөлөхгүй учир шийдвэрлэх бүрэн боломжтой байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Г.А, Э.С нарт холбогдох 201301000330 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Г.А, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүгдэгч Ш.Б нь “Ж г” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “С банк”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 36,000,000 америк доллар хүртэлх зээл олгох тухай, 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 27,000,000 америк доллар хүртэлх зээл олгох тухай гэрээнүүд, тэдгээрт хамаарах нэмэлт гэрээ, нэмэлт өөрчлөлтийн баримт бичгийг боловсруулах, байгуулах явцдаа гэрээний батлан даалт, барьцааны үүрэгтэй холбоотой зарим баримт бичгийг тухайн үед “Э ү” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Г, хуулийн болон худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.М, Г.А нарын нэр бүхий албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан оролцоотойгоор үйлдэхдээ дээрх гэрээний батлан даалт, үүргийн гүйцэтгэлд хамаарах зарим баримт бичгийг өөрөө хуурамчаар үйлдсэн, дээр дурдсан гэрээнүүдийн дагуу 160,100,000 ам.долларын зээлийг авч ашигласан, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар үүссэн маргааны улмаас Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр 92,685,803 ам.долларын төлбөрийг “Э ү” ТӨҮГ хариуцахаар болж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэх,

Мөн тэрээр “Х банк” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2010 онд иргэн Э.С-с зээлсэн 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийн гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж 56,500,000,000 төгрөгөөр тооцоо нийлж, уг төлбөртөө “О о г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан атлаа, уг дуусгавар болсон гэрээний гүйцэтгэлийн бодит байдлыг нууж, Э.С, түүний эх Г.А нартай үгсэж хуйвалдаж, бүлэглэн “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар нөхөн үйлдсэн, улмаар шүүхийн шийдвэрээр 51,596,943,659 төгрөгийг уг хуурамч баталгааны дагуу “Т банк” хариуцахаар болж, их хэмжээний хохирол учруулсан гэх,

Түүнчлэн “О о г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Ш г" ХХК-д 1,5 сая ам.долларын төлбөр хариуцах үүргийг шилжүүлэн хүлээн авсан атлаа, бодит байдлыг нууж, “Ш г” ХХК-ийн охин компани болох “Г ч” ХХК-д зээл олгож, хувьцааг нь шилжүүлэн авснаар төлбөрийг барагдуулна гэж төөрөгдөлд оруулан залилсан, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгийг ашигласан, тэдгээрийн эх үүсвэрийг нуухад чиглэсэн үйлдлүүд хийсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд холбогдон шалгагдсан бөгөөд дээрх үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шүүгдэгч Ш.Б болон түүний үйлдсэн хэрэгт хамтран оролцсон бусад нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуульд заасан холбогдох гэмт хэргийн шинжид хамаарч байна гэж прокурорын зүгээс эрх зүйн дүгнэлт хийж буруутган, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тэдний үйлдэл, гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоож, тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийхдээ, тодорхой үйл баримт, түүнд холбогдох зарим шүүгдэгч нарын үйлдлийн шинжийн талаар хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, дээрх байдал нь шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1. Тодруулбал, “Э ү” ТӨҮГ-ын зүгээс батлан даалт, санхүүгийн хариуцлага хүлээх агуулга бүхий баримт бичгийг үйлдсэн, түүнчлэн ирээдүйд үүсч болох бус харин тодорхой санхүүгийн өр үүссэн бодит нөхцөл байдалд олгогддог төлбөрийн баримт болох векселийг үндсэн агуулгаас нь өөрөөр илэрхийлэх зэрэг тодорхой гэм буруутай үйлдлийн улмаас Ш.Б-д давуу байдал олгож, “Э ү”-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож, уг хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон шүүгдэгч Ч.Г, Б.М, Г.А нарын үйлдлийг анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар дүгнэлт хийж өөрчилж шийдвэрлэсэн атлаа Ш.Б-н дээрх үйлдэлд холбогдох зүйлчлэлийг хэвээр үлдээж, хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Түүнчлэн, дээрх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг шүүгдэгч Ш.Б хариуцан төлөх үндэслэлтэй боловч уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцогдсон бусад хүмүүс мөн хариуцан төлүүлэх талаар гаргаж байгаа хохирогч нарын хүсэлтийг хянан үзэж, хуульд заасан үндэслэлд нийцүүлэн шийдвэрлэвэл зохино.

2. Төрийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийн хувьд, Ш.Б, Г.А, Э.С нарыг хоорондоо хийсэн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, хоорондын тооцоо нийлсэн бодит байдлыг гуйвуулан, уг гэрээ бодитой хэрэгжиж дууссан болохыг хэн аль нь мэдсээр байж үгсэн хуйвалдаж, бүлэглэн, банкны төлбөрийн баталгаа, батлан даалтын гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар нөхөж бүрдүүлэн, шүүхэд хуурамч нотлох баримт гарган өгч, улмаар 51,596,943,659.3 төгрөгийг “Т банк” хариуцан төлөх нөхцөл байдал хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нь бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр залилах гэмт хэрэг гэж прокуророос буруутгасан байна.

Харин уг үйлдэлд Г.А, Э.С нарыг гэм буруугүй гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн үндэслэл өөр, өөр төдийгүй, хэрэгт авагдсан яллах талын баримт болох тооцоо нийлсэн акт, төлбөрийн баталгаа, батлан даалтын гэрээ гэх баримт бичиг “Х банк”-ны архивт байхгүй, зохих журмын дагуу “Монгол банк”-нд бүртгүүлээгүй, Банкны актив, пассив шилжүүлэх баримтад Э.С-д өгөх өр тусгагдаагүй зэрэг нөхцөл байдал, энэ талаарх гэрчийн мэдүүлгүүд, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс дээрх “Т банк”-нд их хэмжээний хохирол учруулсан гэх Ш.Б-н үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа уг үйлдэлд түүнийг буруутгахдаа яллах дүгнэлтэд дурдагдаагүй зүйл, хэсэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг зөвтгөн өөрчилж байгаа мэтээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, яллах дүгнэлтээс хальсан хууль бус дүгнэлт болжээ.

Шүүгдэгч Ш.Б-г гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгийг ашигласан, тэдгээрийн эх үүсвэрийг нуухад чиглэсэн үйлдлүүд хийсэн буюу мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх өөрчлөхдөө шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үйл баримтаас хэсэгчлэн авч тайлбарлан, хэргийн үйл баримтад хамаарах нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнээгүй, мөнгө угаах гэмт хэргийн шинжийн талаарх Эрүүгийн хуулийн хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэжээ.            

Үүний зэрэгцээ Ш.Б нарын нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа 2013 оны 08 дугаар сараас эхлэн олон жилийн турш явагдаж, энэ хугацаанд нийт 215 хавтастай, тавь гаруй мянган хуудас бүхий баримт мэдээлэл бэхжүүлэгдсэн байх бөгөөд нотолгооны ач холбогдолгүй, хуулийн шаардлага хангаагүй “цаас” цуглуулдаг, энэ хэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, зохиомол хүндрэл учрах, алдаатай шийдвэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг нөхцөл байдал уг ажиллагаанд давтагдсан байна.      

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж буй баримтат мэдээлэл нь нэг талаас тухайн хэрэг маргааны хувьд нотолбол зохих зүйлд хамааралтай, ач холбогдол бүхий байх, нөгөөтээгүүр хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулсан буюу хүлээн зөвшөөрөгдөхүйц байх, түүнчлэн үнэн бодит байдлыг илэрхийлсэн байх шинж чанаруудын аль алиныг нь хангасан тохиолдолд нотлох баримтаар тооцогдох бөгөөд мөрдөгч, прокурор гагцхүү уг шаардлагад нийцсэн эсэхийг өөрөө хянаж үнэлсний үндсэн дээр аль нэгэн баримтат мэдээллийг эрүүгийн хэргийн материалд хавсаргах эсэхийг шийдвэрлэх ёстой.

Тодруулбал, дараах нийлмэл шинж чанарыг агуулсан бичмэл баримт нотолгооны ач холбогдолтойд тооцогддог. Үүнд: нэгдүгээрт, агуулагдаж байгаа мэдээллийн эх сурвалж нь тодорхой бөгөөд шалгаж болохуйц бичмэл баримт байх, хоёрдугаарт, албан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан болон хувь хүний зүгээс гаргаж байгаа бол тухайн мэдээллийг эрх бүхий хүн баталгаажуулсан, эсхүл хувь хүний мэдэж байгаа асуудлын хүрээнд үйлдэгдсэн бичмэл баримт байх, гуравдугаарт, тухайн бичмэл баримтад илэрхийлэгдсэн нөхцөл байдал, үйл баримтын тухай мэдээлэл нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байх шинжүүд хамаардаг.

Тэрчлэн, тодорхой нэг үйлдэл, үйл ажиллагаан дахь гэмт хэргийн ул мөр, шинжийг агуулсан, хэрэгт нотолгооны ач холбогдол бүхий хэсгийг хуульд заасан журмын дагуу мөрдөгчийн тэмдэглэл, магадлагаа үйлдэн хэсэгчлэн бэхжүүлж ажиллах, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хийгдэх шинжээчийн тусламжтайгаар дүгнэлт гаргуулан бэхжүүлэх замаар мөрдөн шалгах ажиллагааны оновчтой, үр дүнтэй, шуурхай байдлал хангагддаг болно. Харин гэмт хэрэгт буруутгагдсан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын санхүү, бизнесийн бүхий л үйл ажиллагааны мэдээ тайлан, баримт, банкны гүйлгээ, утсан ярианы жагсаалтын хуулбар, мөн нэг ижил агуулга илэрхийлж байгаа баримтат мэдээллийг дахин, дахин хавсаргах байдлаар олон зуун хуудас ач холбогдолгүй зүйлсийг хэрэгт тусгадаг, эдгээрийг цуглуулахын тулд цаг хугацаа алдсан, үргүй зардал үүсгэсэн ажиллагаа явуулах нь эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэхгүй.

Тодруулбал, нотолгооны ач холбогдолтой гэж үзэж “Ж г” ХХК нь Англи улсын “С Банк”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2 үндсэн зээлийн гэрээ, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтийн талаарх баримт бичгүүдийг хэрэгт бэхжүүлэхдээ хэргийн оролцогчоос хурааж авсан, оролцогч нар, тэдгээрийн өмгөөлөгч, гэрээний аль нэг талд үйлчилгээ үзүүлж байсан хуулийн компани, хэргийг шалгаж байсан өөр байгууллагаас бүрдүүлж ирүүлсэн, орчуулга хийлгэхэд ашигласан гэх мэт нэг ижил агуулга илэрхийлж байгаа бичгийг, эх баримт, баталгаажсан, баталгаажаагүй хуулбар зэрэг хэлбэрээр, маш олон удаа давхардуулан хэрэгт хавсаргаж, олон арван хавтас материал бүрдүүлж, эдгээр баримт бичгийн үнэн зөв байдлын түвшинг үнэлж, дүгнэх ажиллагаанд бодитой хүндрэл учруулсан гэж дүгнэхээр байна.        

Түүнчлэн, эрүүгийн хэргийн үйл баримтад хамааралгүй, шаардлага хангахгүй материал олноор хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэх шийдвэр, ажиллагааг оновчгүй хэрэгжүүлж, зарим битүүмжлэх шийдвэрийг хүчингүй болгосон атлаа тухайн эд хөрөнгийн талаарх бүх мэдээлэл, иргэний хэргийн шүүхийн хэргийн материалыг бүхэлд нь хуулбарлаж хавсаргах зэргээр хэргийг материалыг системтэй, ойлгомжтой бүрдүүлж чадаагүй байдал нь битүүмжилсэн цөөнгүй тооны эд хөрөнгийг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулахад зохих хэмжээгээр нөлөөлсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэл, дүгнэлтэд тулгуурлан дүгнэж үзвэл шүүгдэгч Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Г.А, Э.С нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцэж, хэргийн оролцогч нарын хүсэлт гомдлыг хянан дүгнэлт хийж, прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нэг бүрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн холбогдох заалт, хэм хэмжээний агуулгад нийцсэн, хууль зүйн зөв дүгнэлт хийх шаардлагатай гэж үзнэ.     

Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтат мэдээллийн нотолгооны ач холбогдлыг талуудын мэтгэлцээнд тулгуурлан хэлэлцүүлж, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хамааралтай, ач холбогдолтойд тооцогдож шүүхийн шийдвэрийн үндэслэл болсноос бусад нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан баримтат мэдээллийг, тухайн мэдээллийг гарган ирүүлсэн байгууллага, оролцогчид буцаан хүргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдлыг хангуулбал зохино.

Ийнхүү хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэр бүхий шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийгээгүй болохыг үүгээр тэмдэглэж байна. 

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гаргасан прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 271 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Г.А, Э.С болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ш.Б болон түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                                                           ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                                    Б.ЦОГТ

                                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН