Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/04767/и |
Дугаар | 20 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 20
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1 Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-11-133 тоотод оршин суух, ЙР76111275 дугаарын регистртэй, Язгууртан овогт Цэвгээгийн Батхишиг,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-11-133 тоотод оршин суух, ЧП77040402 дугаарын регистртэй холбогдох, Ончуул овогт Батхүүгийн Хишиг-Эрдэнэ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2 697 216.58 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Хишиг-Эрдэнэ, Ц.Батхишиг нар нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 7 500 000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг ЗГ14/873 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь 2015 оны 8 дугаар сараас эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2 584 320.17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 104 660.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 736.03 төгрөг болж хуримтладсан. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг үл биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдэлүүдийг өгсөн…Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 2 584 320.17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 104 660.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 736.03 төгрөг, нотариатын зардал 4 500 төгрөг, нийт 2 697 216.58 төгрөгийг Б.Хишиг-Эрдэнэ, Ц.Батхишиг нараас гаргуулж, зээлдэгчтнй байгуулсан 2014 оны 10 сарын 03-ны өдрийн ¹14/873 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээнд заасан Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, Хувьсгалчдын Г-11-133 тоот хаягт байрлах хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Хишиг-Эрдэнэ, Ц.Батхишиг нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжилсэн үндсэн зээл 2 584 320.17 төгрөг, хүүгийн төлбөр 104 660.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 736.03 төгрөг, нотариатын зардал 4 500 төгрөг, нийт 2 697 216.58 төгрөгийг бид хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийн 1 400 000 төгрөгийг 14 хоногт буюу 2016 оны 6 сарын 24-ний дотор, үлдэгдэл 1 297 216 төгрөгийг 2016 оны 6 сарын 24-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд буюу 7 сарын 25-ны дотор төлөх саналтай байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь Б.Хишиг-Эрдэнэ, Ц.Батхишиг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 697 216.58 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Хишиг-Эрдэнэ, Ц.Батхишиг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 2 697 216.58 төгрөгөөс 1 400 000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 24-ний дотор, үлдэх 1 297 216 төгрөгийг 2016 оны 6 сарын 25-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 57 494 төгрөгийн 28 747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28 747 төгрөгийг хариуцагч нараас, 28 747 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжилсэн 2 697 216.58 төгрөгийг хариуцагч Б.Хишиг-Эрдэнэ, Ц.Батхишиг нар нь 1 400 000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд буюу 2016 оны 6 сарын 24-ний дотор, үлдэх 1 297 216 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 10 сарын 03-ны өдрийн 14/873 дугаар зээлийн гэрээний барьцааны зүйл болох болох хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 57 494 төгрөгийн 28 747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28 747 төгрөгийг хариуцагч нараас, 28 747 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нар нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.