Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“Металл Индустриал”ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 711 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Н.Сарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Металл Индустриал ХХК-д холбогдох,

 

              “Цахилгаан тоолуурын үнэ “56.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Металл Индустриал” ХХК-ийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагч Д.Нансалмаа, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Намхайн Сарантуяа миний бие 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-9-1 тоотод оршин суудаг Металл индустриал ХХК-ний захирал Д.Нансалмаатай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэг бүр нь 280,000 төгрөгөөр үнэлэгдэх 200 ширхэг буюу нийт 56,000,000 төгрөгний РТЗЗ 380 вольтын тоолуурыг урьдчилгаагүй, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг хүлээн авахаар тохирч худалдсан юм.Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцоод аль аль талынх нь хүсэл зориг хэрэгцээ шаардлагын дагуу хийсэн, тухайн үед худалдан авагчид хэрэгцээ байсны улмаас хийсэн байтал, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа өнгөрөөд байхад худалдан авагч талаас төлбөрөө хийхгүй удаа дараа шаардуулж, шаардлага гаргахаар тухайн төлбөрийг хийхээс татгалзаж, элдэв шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-нд талуудын үүрэг, төлбөр төлөх нөхцөл, хугацаа гэх мэт нөхцөл шаардлагуудыг тодорхой тусгасан байгаа.Иймд миний нэхэмжилж байгаа 56,000,000/ тавин зургаан сая/ төгрөгийг Металл индустриал ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Нансалмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон  шүүх хуралдаан өгсөн тайлбартаа:

Миний бие Д.Нансалмаа нь Металл индустриал ХХК-ийн захирлын ажил хашдаг. Манай компани нь ЭБЦТСүлжээ ТӨХК-д эрчим хүчний өртэй.Манай компаний цахилгааны байцаагч хийж байсан Алтанхуяг нь 2015-09 дүгээр сард над руу удаа дараа утсаар залгаж, “Танай компани сүлжээнд өртэй юм байна, би судлаж мэдлээ, цахилгааны өрөө барагдуулах нэг арга байна. Надад цахилгаа тоолуур их хэмжээгээр байгаа, өрөндөө тоолуур сүлжээнд нийлүүлээд надад та мөнгөтэй болохоороо тооцоо хийгээрэй. Урд нь би танай компанитай хамтарч нэг удаа тоолуур нийлүүлж байсан юмаа” гэж над руу ярьснаар, дараа нь нэг удаа бид хоёр Эрдэнэт хотод Сэлэнгэ ресторанд 10 минут орчим уулзаж суусан. Алтанхуяг нь Улаанбаатар хотод ирсэн байна гэж удаа дараа утсаар залгаж, гэрийн гадаа хүртэл ирсэн байна уулзая гэж дуудаж байсан. Би гэрт уулзахгүй ойроор нь Скай дэлгүүрийн кофены газарт уулзахаар цаг товлон очиход, зүс танихгүй эмэгтэй дагуулан ирээд, миний тоолуур авах хүн байгаа юм гээд тоолуур авахад гэрээ хэрэгтэй байна. /энэ гэрээ үзүүлэхэд хэрэг болоод байна 1 тоолуураа 280,000 төгрөг/ гэж ойлгуулсан. Хамт суууж байх үедээ Алтанхуяг бие засаад ирье гэж гараад над руу Та тамга дарсан дээр гэсэн мессеж бичсэн.Тоолуураа ЭБЦТС ТӨХК-д нийлүүлэхээр зохих мэргэжилтэнгүүдтэй уулзаж, тоолуураа үзүүлэхэд 1 ширхэгийн үнийг 140,000 төгрөгөөр авах боломжтой гэсэн тул Алтанхуяг руу ярихад тоолуурыг 140,000 төгрөгөөр өгөхгүй гэсэн учир тоолуурыг буцааж авахыг санал болгоод орхисон. Өнөөдрийг хүртэл тоолуураа аваагүй байна.Миний бодлоор Алтанхуяг, Сарантуяа 2 харилцан тохирч, худлаа гэрээ хийн надаар зуруулж. намайг залилахаар оролдсон гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Д.Нансалмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

ИХШХШТХуулийн 73 дугаар зүйлд заасан эрхийн дагуу Н.Сарантуяагийн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр дараах сөрөг нэхэмжпэлийг гаргаж байна.Миний бие нь 2015-10-07-ны өдрийн бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг Н.Сарантуяатай байгуулахдаа уг гэрээний зүйл болох 20 ширхэг тоолуурыг өөртөө худалдан авах хүсэлт зориг огт байгаагүй. Надад тоолуур авах, түүнийг хэрэглэх ямар ч шаардлага байхгүй тул гэрээ хийх ямар ч шаардлагагүй байсан.Харин манай компанийн цахилгааны байцаагч байсан Алтанхуяг нь удаа дараа залгаж, танай компани ЦШС-д өртэй юм байна, энэ өрөнд чинь тоолуур өгч оронд нь та надад мөнгөтэй болохоороо мөнгийг цувуулж өгөх боломж байна гэж утсаар ярьсан. Дараа нь энэ тухай уулзаж, энэ талаараа ярьж, надаас тус болохыг гуйсан хэдэн жилийн өмнө Алтанхуяг нь манай компанийг хариуцсан цахилгааны байцаагч байхдаа манай тооцоонд тоолуур өгч өрийг хааж, компани түүний мөнгийг нь цувуулан өгч байсан юм. Ийм болохоор нээрээ ч үйлдвэрээ цахилгааны өргүй, алданги тооцуулахгүйгээр Алтанхуягт дараа нь боломжтой үедээ мөнгийг нь цувуулаад өгч болно гэж тооцоод асууж үзье болохоор бол чи тоолуураа аваад ир гэж хэлсэн. Тухайн үед үнэ мөнгийг нь ч сонирхоогүй. Үнэ мөнгийг Алтанхуяг өөрөө мэдэж байгаа гэж итгэсэн. Ингээд Алтанхуягыг хотруу нэг тоолуур явуул үзүүлье гэтэл явуулсан гэсэн боловч тэрийг нь аваагүй. Тэгээд байж байтал Алтанхуяг би Улаанбаатарт ирчлээ тантай уулзая гэхээр нь би гарч уулзахад нөгөө тоолуур өгөх хүн маань тоолуур авахад гэрээ шаардаад байна та тэгэхээр надад нэг гэрээн дээр л гарын үсэг зураад өгчмөөр байна гэсэн санаа хэлээд байсан.Ингээд 2015-10-07-ны өдөр 15 цагт Скай дэлгүүр дээр уулзая гээд салсан. Очтол Алтанхуяг нь Сарантуяа гэдэг хүнийг дагуулан ирээд энэ хүн тоолуур гаргаж өгөх хүн юм энэ хүнд тоолуур гаргахад гэрээ хэрэгтэй байгаа юм гээд танилцуулаад бэлэн гэрээ гаргаж ирсэн. Гэрээг уншиж үзээч үгүй ач холбогдолгүй ч өгөхгүй шууд гарын үсэг зурчаад байж байтал Алтанхуяг ОО-д ороод ирье гээд босч яваад над руу мессеж бичсэн. Мессендээ та тамга дарсан нь дээр гэж бичсэн байсан. Тэгэхээр нь гэрээн дээр нь гарын үсэг зурчаад явах гэж байснаа буцаж очоод тэр 2-ын гэрээн дээр нь тамгаа дарсан.Ингээд гэрээ хийгдсэнээс хойш 17 хоногийн дараа 2015-10-24-нд 25 хайрцаг 200 ширхэг тоолуурыг манайд буулгасан байсан. Тэрнээс нь нэг ширхэг тоолуурыг нь аваад миний бие маргааш нь шугам сүлжээний дарга Баттуяатай уулзаж танилцуултал Ариунболд гэж ахлах инженерээ дуудаж, Металл индустриалын тооцоонд тоолуурыг тэнцэх эсэхийг шалгаж үзээд төсөвт батлагдсан тэндерийн үнээр нь авахыг үүрэг болгосон. Ариунболдтой 3 хоногийн дараа уулзтал энэ тоолуур нь манай тоолуурын шаардлагыг хангасан байна. тендэрт авах үнэ нь 140.000 төгрөгтул энэ үнээр нь авъя гэсэн. Энэ үед миний бие Алтанхуяг руу залгаж, тоолуурыг чинь 140,000 төгрөгөнд авна гэнэ болох уу гэтэл үгүй 280,000 төгрөгөнд л өгнө, түүнээс доош үнэ байхгүй гэхээр нь өө тэгвэл тоолуураа буцааж ав энэ үнээр чинь авахгүй юм байна гэдгийг тэр дор нь хэлсэн. Энэ үеэс хойш би тоолуурын асуудлыг шийдвэрлээд дуусгасан гэж ойлгосон.Энэ хооронд Алтанхуяг нь ЦШС-нд ажиллахаа больсон, хүнд худлаа залилан маягийн юм хийгээд яваад байгаа шүү, осолтой шүү гэж хүн хэлсэн. Энэ үед Сарантуяа над руу ярьж таараад 280,000 төгрөгөнд авахгүй юм байна, Алтанхуяг чинь залилан маягийн юм хийгээд яваад байгаа гэж хүн надад хэллээ, тоолуураа хурдан аваарай, Алтанхуяг аваад явчих вий, би түүнд мөнгө урьдчилгаанд нь өгчихсөн байгаа, тэгвэл одоо очиж тоолуураа авъя гэж ярьсан. Тэр өдөрөөр энэ хүүхэн манай нярав Отгонбаяр луу залгаж, машин олж очно тоолуураа авна гэж ярьсан байсан боловч эргэж ирж аваагүй байсан. Дараа нь эдгээр хүмүүс эрдэнэтийн телевизийн нэвтрүүлэгч хүүхний хамт ЦШС дээр очиж нөгөө тоолуураа 140,000 төгрөгөнд аваач гэж явж байсан тухай мэргэжилтэнгүүд нь хэлж байсан. Тэр нэвтрүүлэгч тухайн үед над руу бас яриад та тэр тоолуурыг авчих боломж алга уу гэж асууж байсан. Энэ тоолуур нь яг энэ хэвээрээ байж байгаа.Иймд миний бие Сарантуяатай гэрээ байгуулахдаа уг тоолуурыг худалдан авах хүсэл зориг байгаагүй бөгөөд өр төлбөрөө тооцуулж хүлээлгэн өгсөн тохиолдолд үнийг төлөх, хэрэв ингэж тооцохгүй бол буцаан өгөх хүсэл зорилготой байсан.Иймд миний бие энэхүү гэрээнээс татгалзаж байх тул 200 ширхэг тоолуурыг биет байдлаар нь буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү. Мөн тоолуур худалдах, худалдан авах 2015-10-07-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Сарантуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Н.Сарантуяа миний бие 2015-10-07-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 11-9-1 тоотод оршин суудаг "Металл индустриал” ХХК-ийн захирал Нансалмаатай Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэг бү нь 280,000 төгрөгөөр үнэлэгдэх 200 ширхэг буюу нит 56,000,000 төгрөгийн РТЗЗ 380 вольтын тоолуурыг урьдчилгаагүй, 2015-12-15-ны өдөр төлбөрийг хүлээн авахаар тохирч худалдсан юм.Гэрээ байгуулснаас хойш 200 ширхэг тоолуураа тухайн компанийн нярав Б.Отгонбаярт хүлээлгэн өгөөд хүлээлгэн өгсөн тухай баримт авахаар Д.Нансалмаатай ярих гэсэн боловч огт утсаа авахгүй байсан, мөн нярав Б.Отгонбаяраас баримт авахаар бараа хүлээлгэн өгснөөс хойш залгахад “би амарчихсан байна, хотод, хөвсгөлд явж байна, намайг ажилдаа орохоор баримтаа аваарай” гэдэг байснаа сүүлдээ мөн утсаа авахаа больсон, тэгээд гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дуусмагц өлбөрийг тус компаниас шаардахад тус компанийн захирал Д.Нансалмаа элдэв шалтаг тоочоод “тоолуураа буцааж аваарай” гэсэн утгатай зүйл яриад төлбөрөө төлөхөөс татгалзсан юм.Үүнээс хойш Д.Нансалмаагийн утас руу олон удаа залгахад нэг ч удаа авч яриагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан болохоор аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 711 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасныг баримтлан нэхэмжпэгч Н.Сарантуяагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан Н.Сарантуяа-“Металл Индустриал" ХХК-ний хооронд болон Н.Сарантуяа Д.Нансалмаа нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, “Металл-Индустриал” ХХК-наас ОТ53 380 вольтын 200 ширхэг тоолуур гаргуулан нэхэмжпэгч Н.Сарантуяад олгож,

Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 437.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 437.950 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж нэхэмжпэгчээс 437.950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдсан гомдолдоо:

Иргэн Н.Сарантуяа нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11-9-1 тоотод оршин суудаг, Металл индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаатай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан нэг бүр нь 280000 төгрөгөөр үнэлэгдэх 200 ширхэг буюу нийт 56000000 төгрөгний ОТ83 380 вольтын тоолуурыг урьдчилгаагүй, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг хүлээн авахаар тохирч худалдсан юм.Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцоод аль аль талынх нь хүсэл зориг, хэрэгцээ шаардлагын дагуу хийсэн, тухайн үед худалдан авагчид хэрэгцээ байсны улмаас хийсэн байтал, гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа өнгөрөөд байхад худалдан авагч талаас төлбөрөө хийхгүй удаа дараа шаардуулж, шаардлага гаргахаар тухайн төлбөрийг хийхээс татгалзаж элдэв шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн аваад 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хяна хэлэлцээд 142/ШШ2016/00711 дугаартай шийдвэр гаргахдаа иргэн Н.Сарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь дээр дурьдсан Худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа урьдаас нэг бүр нь 280000 төгрөгөөр үнэлэгдэх 200 ширхэг буюу нийт 56000000 төгрөгний БТ83 380 вольтын тоолуурыг урьдчилгаагүй худалдах, худалдан авах талаар талууд тохиролцсон байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний нооргийг хийж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр худалдан авч байгаа тал буюу хариуцагч Металл индустриал ХХК-ийн захирал Д.Нансалмаа тухайн гэрээнд гарын үсэг зурж, компанийнхаа тамгыг дарснаар гэрээ хүчин төгөлдөр болж, Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухайн гэрзэнд талуудын үүрэг, төлбөр төлөх нөхцөл, хугацаа гэх мэт нөхцөл шаардлагуудыг тодорхой тусгасаныг хүлээн зөвшөөрсөн байна.Гэтэл шүүх хэт нэг талыг баримтлан ямар ч нотлох баримтанд үндэслэлгүйгээр хариуцагч дээрх тоолуурыг авах шаардлагагүй байсан байна, Н.Сарантуяа нь гэрээнд гарын үсэг зурчих гэж П.Алтанхуяг гэгчээр ятгуулан гэрээг тулгаж хийсэн байна, хүлээн авсан тоолуураа Металл индустриал ХХК материалын орлогод аваагүй байна гэх зэргээр дүгнэж гэрээний дагуу худалдсан тоолуурыг худалдагчид буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.Шүүх Металл индустриал ХХК-г ширэм, ган цутгамал бүтээгдхүүн үйлдвэрлэдэг, цахилгааны тоолуур авах ямар нэгэн шаардлагагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд тухайн үед өөрт нь шаардлагатай байсныг нэхэмжлэгч тодорхой мэдүүлснээс гадна тухайн гэрээг байгуулахад тухайн тоолуур ямар нэгэн шаардлагаар компанид шаардлагатай байсны улмаас Металл индустриал ХХК худалдан авахаар болж, Н.Сарантуяа нь гэрээнд заасан шаардлагад нийцсэн тоолуурыг, заасан хугацаанд нь нийлүүлэхээр хөрөнгө зардал гаргасан болохыг ерөөс анхаарч үзээгүй байна.Н.Сарантуяагийн нийлүүлж, Металл индустриал ХХК-д хүлээлгэн өгсөн тоолуур нь чанарын болон эрхийн ямар нэгэн зөрчилгүй, гэрээнд худалдан авагч нь тухайн тоолуурыг худалдан аваад цааш нь хэрхэн ашиглах талаар болон үнийг хэрхэн төлөх талаараа огт тусгаагүй байтал шүүх худалдан авагч тал тухайн тоолуурыг Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д зарж борлуулаад тоолуурын үнийг хэсэгчлэн төлөх талаар тохиролцсон мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь гэрээгээр хүлээсэн барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй худалдан авагч талыг хаацайлан хамгаалсан мэт шийдвэр гарсан байна.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэдэг нь дээрх тохиолдолд огт тохирохгүй заалт юм.Н.Сарантуяа болон Металл индустриал ХХК-ийн хооронд байгуулсан Худалдах худалдан авах гэрээ нь талуудын чөлөөт байдлын дагуу байгуулагдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг болон тамга тэмдгээр баталгаажсан гэрээ мөн бөгөөд гэрээнд зааснаар худалдагч, худалдан авагчид биет байдлын болон эрхийн ямар нэгэн доголдолгүй шилжүүлсэн учраас, ийнхүү шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашиглах, бусдад шилжүүлснээр олсон орлого болон гарах эрсдэл зэргийг худалдан авагч тал хүлээх ёстой гэж үзэж байна.Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 142/ШШ2016/00711 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Сарантуяагийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь хариуцагч  “Металл Индустриал” ХХК-д холбогдуулан цахилгаан тоолуурын үнэ 56.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “Металл Индустриал” ХХК-ний хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Хариуцагч Д.Нансалмаа шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компаний цахилгааны байцаагч хийж байсан Алтанхуяг нь 2015-09-дүгээр сард над руу удаа дараа утсаар залгаж, “Танай компани сүлжээнд өртэй юм байна, би судлаж мэдлээ, цахилгааны өрөө барагдуулах нэг арга байна. Надад цахилгаа тоолуур их хэмжээгээр байгаа, өрөндөө тоолуур сүлжээнд нийлүүлээд надад та мөнгөтэй болохоороо тооцоо хийгээрэй. Урд нь би танай компанитай хамтарч нэг удаа тоолуур нийлүүлж байсан юмаа” гэж над руу ярьснаар, дараа нь нэг удаа бид хоёр Эрдэнэт хотод Сэлэнгэ ресторанд 10 минут орчим уулзаж суусан. Алтанхуяг нь Улаанбаатар хотод ирсэн байна гэж удаа дараа утсаар залгаж, гэрийн гадаа хүртэл ирсэн байна уулзая гэж дуудаж байсан. Би гэрт уулзахгүй ойроор нь Скай дэлгүүрийн кофены газарт уулзахаар цаг товлон очиход, зүс танихгүй эмэгтэй дагуулан ирээд, миний тоолуур авах хүн байгаа юм гээд тоолуур авахад гэрээ хэрэгтэй байна. /энэ гэрээ үзүүлэхэд хэрэг болоод байна 1 тоолуураа 280,000 төгрөг/ гэж ойлгуулсан. Хамт суууж байх үедээ Алтанхуяг бие засаад ирье гэж гараад над руу Та тамга дарсан дээр гэсэн мессеж бичсэн. Тоолуураа ЭБЦТС ТӨХК-д нийлүүлэхээр зохих мэргэжилтэнгүүдтэй уулзаж, тоолуураа үзүүлэхэд 1 ширхэгийн үнийг 140,000 төгрөгөөр авах боломжтой гэсэн тул Алтанхуяг руу ярихад тоолуурыг 140,000 төгрөгөөр өгөхгүй гэсэн учир тоолуурыг буцааж авахыг санал болгоод орхисон. Өнөөдрийг хүртэл тоолуураа аваагүй байна. Миний бодлоор Алтанхуяг, Сарантуяа 2 харилцан тохирч, худлаа гэрээ хийн надаар зуруулж, намайг залилахаар оролдсон гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Сарантуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Д.Нансалмаа нь “... хариу тайлбартаа П.Алтанхуягтай намайг хамтран өөрийг нь залилсөн гээд, тоолуур худалдан авахад гэрээ хэрэгтэй байна гэж ойлгуулж гэрээ хийсэн мэтээр тайлбарлаад ...” байна гэжээ.

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн 142/ШЗ2016/01371 дугаар  захирамжаар нэхэмжлэгч Н.Сарантуяагаас гаргасан П.Алтанхуягийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /х/х-ийн 14 дүгээр хуудас/,

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн 142/ШЗ2016/02379 дугаар захирамжаар П.Алтанхуягийг албадан ирүүлэхийг Тахарын албанд даалгаж шийдвэрлэсэн байхад Тахарын алба нь  “...гэрч П.Алтанхуяг хаягтаа байхгүй, утсаар холбогдоход Улаанбаатар хотод  байна...”  гэсэн хариуг 2016 оны 05 дугаар сарын 02 ны өдөр шүүхэд өгчээ. /х/х-ийн 81 дүгээр хуудас /,

 Нэхэмжлэгч Н.Сарантуяа нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд П.Алтанхуягийг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзжээ.

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн 142/ШЗ2016/02706 дугаар  захирамжаар хариуцагч Д.Нансалмаагийн П.Алтанхуягийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх П.Алтанхуягийг  шүүхэд ирүүлж мэдүүлэг, тайлбар аваагүй атлаа шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт П.Алтанхуягийн талаар хэлсэн, ярьсан зүйлийн талаар дүгнэлт хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан “...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, 40.2.-т заасан “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” 118.4.-т заасан “...үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...”, гэсэн заалтуудыг зөрчжээ.

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн 142/ШЗ2016/01371 дугаар  захирамжаар нэхэмжлэгч Н.Сарантуяагаас гаргасан П.Алтанхуягийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч энэхүү захирамж нь биелэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн  43.3.-т заасан “...гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...”, 43.4.-т заасан “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно гэсэн заалтуудыг зөрчжээ. 

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн 142/ШЗ2016/02379 дугаар захирамжаар П.Алтанхуягийг албадан ирүүлэхийг Тахарын албанд даалгаж шийдвэрлэсэн байхад Тахарын алба нь гэрч П.Алтанхуяг хаягтаа байхгүй, утсаар холбогдоход Улаанбаатар хотод  байна. гэсэн хариуг 2016 оны 05 дугаар сарын 02 ны өдөр шүүхэд өгчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.-д заасан “гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс тахарын албанд даалгана гэсний дагуу шүүгч албадан ирүүлэх захирамж гаргаж өгсөөр байтал тахарын алба нь Тахарын албаны тухай хуулинд заасан “...гэрчийг албадан ирүүлэх; “...тахарын алба нь гэрчийг шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд албадан ирүүлнэ...” гэсэн заалтуудыг үл биелүүлж шүүгчийн захирамжийг биелүүлээгүй мөн шүүгч захирамжийн гүйцэтгэлийг хангаж ажиллаагүй байна.

П.Алтанхуяг нь зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан эсэх тухайн үед юу болсон талаар болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий байдлыг мэдэж байгаа тул түүнийг шүүхэд зайлшгүй авчирч мэдүүлэг, тайлбар авах шаардлагатай байна.

Анхан шатын шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, 168.1.7-д заасан шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын давж заалдсан гомдлыг хэлэлцэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Н.Сарантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 711 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Н.Сарантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.950 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                             ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                  Б.БАТТӨР