Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 274

 

Т.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 538 дугаар магадлалыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Т.Х-гийн өмгөөлөгч Б.Түвшинжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                          ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                              Ч.ХОСБАЯР

                               Б.ЦОГТ

                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

 

 

2021