Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/483

 

 

 

 

 

 

 2021         04          08                                       2021/ШЦТ/483

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Иргэдийн төлөөлөгч А.Цог-Эрдэнэ,

Улсын яллагч Ю.Батсүх,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Давааням, түүний өмгөөлөгч Б.Баасансүрэн /ҮД:1079/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х., түүний хууль ёсны төлөөлөгч О.Насанбуян, өмгөөлөгч Б.Түвшинжаргал /ҮД:2543/ /цахим сүлжээгээр/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х.д холбогдох 2006 04558 0237 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 5, эх, хойд эцэг, 2 дүүгийн хамт амьдардаг, Б. овогт Т.ийн Х. 

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.Х. нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын байранд хамт амьдарч байсан бага насны эрэгтэй хүүхэд болох 12 настай С.Т.д 2019 оны 03 дугаар сарын 07-ны орой, 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бэлэг эрхтнээ хөхүүлсэн, мөн тус цогцолборын Төв аймгийн Жаргалант суманд байх “Од” зусланд 2020 оны 07 дугаар сард С.Т.гийн бөгс /анус/ рүү бэлэн эрхтнээ хийж, хурьцал үйлдэж эхэлсэн байх бөгөөд Улаанбаатар хотод тус цогцолбор төвийн байранд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө С.Т.гийн бөгс /анус/ руу бэлэг эрхтнээ хийж, хурьцал үйлдсэн буюу бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.Х.гийн өгсөн: “Би анх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тусгай цогцолборт очиж байсан. Манай байгууллага 2019 онд зусланд гарах үеэр карантилагдсан байсан. Зуны амралтаар хүүхдүүд зусландаа гардаг байсан. Миний үеийн хүүхдүүд 3 сарын чөлөөгөөр явсан. Би бас явах хүсэлтэй байсан тул бүлгийн багшдаа хэлсэн. Тэгэхэд багш “Чингэлтэй дүүрэг лүү албан тоот явуулъя, энэ асуудлыг багш нь ганцаараа шийддэггүй юм” гэж хэлсэн. Гэтэл Чингэлтэй дүүргээс дандаа боломжгүй гэх хариу ирүүлдэг байсан. Би зуслангаас ирээд дахин багшдаа гэртээ харих тухай хэлэхэд багш дахиад тухайн албан тоотыг Чингэлтэй дүүрэг рүү явуулсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон үйлдлийг гэр лүүгээ харих хүсэлтэй байсан болохоор хийсэн. Учир нь намайг ийм үйлдэл хийх юм бол хөөх байх гэж бодоод би нэг л удаа өгзөг рүү нь бэлэг эрхтнээ хийсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваанямын өгсөн: “Бид энэ хэрэг болсон тухай 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мэдсэн. Тэгээд миний бие Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст өргөдөл, гомдол гаргаж шалгуулсан. Хохирогч С.Т. өөрийг нь 5 удаа хүчиндсэн гэж мэдүүлэг өгсөн байсан. Өнөөдрийн байдлаар бодит гарсан зардал байхгүй. Тиймээс нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Насанбуянгийн өгсөн: “Би тус цогцолборт ээлжийн нийгмийн ажилтан хийдэг.  Би ажилд орсны дараа Т.Х.тэй танилцсан. Би бүх хүүхэдтэйгээ дотно байхыг хичээдэг. Т.Х. нь сийлбэр, цоолбор хийдэг. Тухайн төвөөс зохион байгуулсан сургалтад идэвхтэй хамрагддаг хүүхэд юм. Т.Х.тэй ярилцаж байхад түүний эцэг, эх нь асрамжийн төвөөс нийлсэн хосууд байсан. Шүүгдэгч Т.Х. нь Багануур дүүрэгт байсан “Нарт хангай” асрамжийн төвд байж байгаад тухайн асрамжийн төв татан буугдахад манай төв рүү хуваарилагдан ирсэн. “Нарт хангай” асрамжийн төвөөс ирсэн хүүхдүүд ихэнх нь хүнд кэйстэй, багадаа авсан ямар нэгэн сэтгэл зүйн гэмтэлтэй буюу хэрэг төвөгт оролцож байсан, газ үнэрлэж байсан, Писи тоглоомонд донтсон гэх мэт эмгэгтэй хүүхдүүд байсан. 2018 оноос гэр бүлийн хувилбарт төлөвлөгөөнд шилжсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийн зан байдал, онцлогийг нь харгалзан 10, 9 хүүхдүүдийг нэг баг болгосон. Ингээд тухайн баг болгосон хүүхдүүд өөрсдийг нь хариуцсан багштай болсон. Тухайн багш нь бүлгийн хүүхдүүддээ өдрийн цагаар хяналт тавьж ажилладаг. Харин бид нар шөнийн цагаар хяналт тавьж ажилладаг. Т.Х. нь “Нарт хангай” төвөөс ирсний дараа бүлгийн багшдаа хэд хэдэн удаа гэртээ харих хүсэлтээ өгч байсан. Гэвч холбогдох байгууллагаас түүний ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан гэр бүлд нь нэгтгэх боломжгүй гэх хариуг өгсөн. Учир нь түүний ээж нь хойд аав, дүү болон бас нэг ахтай нь цуг амьдардаг тул гэрт нь буцаах боломжгүй гэх хариуг удаа дараа ирүүлж байсан...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч С.Т.гийн нас тоолсон тэмдэглэл /хх.31/,

Насанд хүрээгүй хохирогч С.Т.гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Т.гийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэж үнэн зөв хэлсэн. Тэр орой 21 цагт унтахаар болж, багш бид нарыг унтаж байгаа эсэхийг шалгаж явсан. Тэр үед багш ирэхээс өмнө манай төвийн хүүхэд Даваасүрэн “та унтахгүй байж байгаарай, Хэкү ах /Т.Х.г ингэж дууддаг/ бид хоёрыг дуудна шүү” гэж хэлсэн. Тэгээд орондоо хэвтээд, зүүрмэглэж байхад Даваасүрэн хөнжил татаад “Хэкү ах дуудаж байна” гэж хэлсэн. Тэгээд Даваасүрэн бид хоёр хамт Хэкү /Х./ ахын унтаж байсан орон дээр очсон. Тэгэхэд Х. намайг “чи хаалган дээр очоод багшийг харж бай” гээд явуулсан. Би хаалган дээр очоод багшийг харахад багш цаана коридорт сандал дээр сууж байсан. Би багшийг хараад 5 минут орчим өнгөрөхөд Даваасүрэн над дээр ирээд “чамайг Х. ах дуудаж байна” гэж хэлээд өөрөө хаалган дээр багшийг хараад үлдсэн. Би Х. дээр очиход орон дээрээ дээшээ хараад бэлэг эрхтнээ гаргаад хэвтэж байсан. Тэгээд намайг “ойрт” гэж дуудахаар дээрээс тонгойгоод харахад нэг гараараа толгойн ар хэсгээс бариад “амаа ангай” гэж хэлээд, бэлэг эрхтнээ миний ам руу хийсэн. Тэгэхээр нь би бэлэг эрхтнийг амнаасаа гаргах гээд  хойш болоход Х. миний 2 чихийг гараараа зулгаагаад дээш доош хөдөлгөөнд байсан. Тэгээд маргааш нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр буюу Мартын 08-ны өдөр өдрийн хоолны өмнө ариун цэврийн өрөөнд надаар бэлэг эрхтнээ хөхүүлсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын сүүлээр зуслан дээр хоёрдугаар ээлж ирэх үед бүлгийн багш намайг Х.тэй нэг өрөөнд оруулсан. Х.тэй нэг өрөөнд орсноос хойш 3 хоногийн дараа 2020 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, манай өрөөний хүүхдүүд бүгд унтсаны дараа Х. намайг дуудаад, өөрийнхөө ор луу дагуулж явсан. Тэгээд намайг орон дээрээ хажуу талаар хэвтүүлж байгаад өөрөө миний араар орж хэвтээд, бэлэг эрхтнээ миний анус руу хийсэн. Тэгээд 5-10 минут хөдөлж байгаад тавьсан, бөгс орчмоор нойт оргиод байсан. Би тэрийг 00-ын цаасаар арчихад шингэн зүйлээр норсон байсан. Т.Х. намайг урьд зодож байсан учраас би айгаад эсэргүүцэж чаддаггүй байсан юм. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр 2 удаа, 2020 оны 08 дугаар сарын эхээр 2 удаа хүчирхийлж байсан. Тэгээд төв дээр ирснээс хойш Х. намайг хүчиндэхгүй байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 22-нд нэг удаа, 24-25-нд шилжих шөнө хүүхдүүд унтсаны дараа нэг удаа, нийт хоёр удаа миний анус руу бэлэг эрхтнээ хийж, хөдөлж байгаад дур тавьсан. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Уламбаяр эмч хүүхдүүдийн биед үзлэг хийж байгаад миний анусыг улайчихсан байсныг үзээд  “үнэнээ хэл” гэхэд нь би үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.45-49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Бөхтулгын өгсөн: “... Би 2020 оны зунаас хойш С.Т., Т.Х. нартай нэг өрөөнд амьдарч байгаад 2020 оны 12 дугаар сарын 03-наас өдрөөс хойш түр хамгаалах байранд амьдарч байгаа. Намайг тэр хоёртой амьдарч байх үед 2020 оны дунд үед байх нэг шөнө миний нойр хүрэхгүй, унтаагүй байсан чинь Х. /Хэкү ах/ С.Т.г нуруу бариад өг гэж дуудсан. Т. ах Х. ах дээр очиж нурууг нь барьж өгч байгаад хөнжил дотор нь ороод хэвтсэн. Тэгээд Х., Т. ахын араас хөдлөөд байсан. Удаагүй Х. ах Т.г босоод 00-ын цаас аваад ир гэж явуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.54-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Уламбаярын өгсөн: “... Тэр үед би Т.гээс “анусны чинь хэсэг улайчихсан байна, юу болсон бэ” гэхэд үл ялиг сандарсан байдал үзүүлж байснаа надад “тоглож байгаад гэмтээсэн” гэж хэлсэн. Гэхдээ илт худлаа яриад байгаа юм шиг байхаар нь илүү сайн лавлаж ярилцахад С.Т. бага зэрэг ичиж зовсон байдалтайгаар “Х. ах миний бөгс рүү бэлэг эрхтнээ хийсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.58-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч П.Даваасүрэнгийн өгсөн мэдүүлгүүд /хх.65,66-67/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13243 дугаартай дүгнэлт /хх.71-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /хх.76-77/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13309 дугаартай:

“1. Т.Х.гийн ануст гэмтэл, урагдалгүй байна.

 2. Т.Х. нь бэлгийн замын халдварт өвчин, дох, тэмбүү, заг хүйтэн, трихономонозын халдварууд илрээгүй.

 3. Т.Х. нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна” гэх дүгнэлт /хх.81-82/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1193 дугаартай: “... 5. С.Т. Ds:F43.25 Сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр бүхий дасан зохицолтын эмгэгтэй байна. С.Т. нь болсон байдлыг үнэн зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх мэдүүлэг /хх.87-90/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1189 дугаартай: “... 5. Т.Х. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Х. нь болсон байдлыг үнэн зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.94-95/,

Т.Х.гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.24, 121/,

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын даргын тодорхойлолтууд /хх.127,136/,

Т.Х.гийн зан байдлын талаарх тодорхойлолтуд /хх.147,148/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.150-151/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.Х. нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын байранд хамт амьдарч байсан бага насны эрэгтэй хүүхэд болох 12 настай С.Т.д 2019 оны 03 дугаар сарын 07-ны орой, 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бэлэг эрхтнээ хөхүүлсэн, мөн тус цогцолборын Төв аймгийн Жаргалант суманд байх “Од” зусланд 2020 оны 07 дугаар сард С.Т.гийн бөгс /анус/ рүү бэлэн эрхтнээ хийж, хурьцал үйлдэж эхэлсэн байх бөгөөд Улаанбаатар хотод тус цогцолбор төвийн байранд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө С.Т.гийн бөгс /анус/ руу бэлэг эрхтнээ хийж, хурьцал үйлдсэн буюу бага насны хүүхэд хүчиндсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч С.Т.гийн нас тоолсон тэмдэглэл /хх.31/,

Насанд хүрээгүй хохирогч С.Т.гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Т.гийн өгсөн: “... Би Х. дээр очиход орон дээрээ дээшээ хараад бэлэг эрхтнээ гаргаад хэвтэж байсан. Тэгээд намайг “ойрт” гэж дуудахаар дээрээс тонгойгоод харахад нэг гараараа толгойн ар хэсгээс бариад “амаа ангай” гэж хэлээд, бэлэг эрхтнээ миний ам руу хийсэн. Тэгэхээр нь би бэлэг эрхтнийг амнаасаа гаргах гээд  хойш болоход Х. миний 2 чихийг гараараа зулгаагаад дээш доош хөдөлгөөнд байсан. Тэгээд маргааш нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр буюу Мартын 08-ны өдөр өдрийн хоолны өмнө ариун цэврийн өрөөнд надаар бэлэг эрхтнээ хөхүүлсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын сүүлээр зуслан дээр хоёрдугаар ээлж ирэх үед бүлгийн багш намайг Х.тэй нэг өрөөнд оруулсан. Х.тэй нэг өрөөнд орсноос хойш 3 хоногийн дараа 2020 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, манай өрөөний хүүхдүүд бүгд унтсаны дараа Х. намайг дуудаад, өөрийнхөө ор луу дагуулж явсан. Тэгээд намайг орон дээрээ хажуу талаар хэвтүүлж байгаад өөрөө миний араар орж хэвтээд, бэлэг эрхтнээ миний анус руу хийсэн. Тэгээд 5-10 минут хөдөлж байгаад тавьсан, бөгс орчмоор нойт оргиод байсан. Би тэрийг 00-ын цаасаар арчихад шингэн зүйлээр норсон байсан. Т.Х. намайг урьд зодож байсан учраас би айгаад эсэргүүцэж чаддаггүй байсан юм. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр 2 удаа, 2020 оны 08 дугаар сарын эхээр 2 удаа хүчирхийлж байсан. Тэгээд төв дээр ирснээс хойш Х. намайг хүчиндэхгүй байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 22-нд нэг удаа, 24-25-нд шилжих шөнө хүүхдүүд унтсаны дараа нэг удаа, нийт хоёр удаа миний анус руу бэлэг эрхтнээ хийж, хөдөлж байгаад дур тавьсан. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Уламбаяр эмч хүүхдүүдийн биед үзлэг хийж байгаад миний анусыг улайчихсан байсныг үзээд  “үнэнээ хэл” гэхэд нь би үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.45-49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Бөхтулгын өгсөн: “... Намайг тэр хоёртой амьдарч байх үед 2020 оны дунд үед байх нэг шөнө миний нойр хүрэхгүй, унтаагүй байсан чинь Х. /Хэкү ах/ С.Т.г нуруу бариад өг гэж дуудсан. Т. ах Х. ах дээр очиж нурууг нь барьж өгч байгаад хөнжил дотор нь ороод хэвтсэн. Тэгээд Х. Т. ахын араас хөдлөөд байсан. Удаагүй Х. ах Т.г босоод 00-ын цаас аваад ир гэж явуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.54-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Уламбаярын өгсөн: “... Тэр үед би Т.гээс “анусны чинь хэсэг улайчихсан байна, юу болсон бэ” гэхэд үл ялиг сандарсан байдал үзүүлж байснаа надад “тоглож байгаад гэмтээсэн” гэж хэлсэн. Гэхдээ илт худлаа яриад байгаа юм шиг байхаар нь илүү сайн лавлаж ярилцахад С.Т. бага зэрэг ичиж зовсон байдалтайгаар “Х. ах миний бөгс рүү бэлэг эрхтнээ хийсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.58-60/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр  насны шүүгдэгч Т.Х.гийн өгсөн “2020 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнийн үйлдлээс бусдыг хийгээгүй” гэх мэдүүлэг нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х.гийн өмгөөлөгч нь “насанд хүрээгүй гэрч П.Даваасүрэнгийн мэдүүлэг нь хэрэг гарсан өдрийн хувьд зөрүүтэй, мөн өсвөр  насны шүүгдэгчээс гэрчийн мэдүүлэг авах үед түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгүй, харин яллагдагчаар татах үед нь тогтоосон учир мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч тухайн насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаас ноцтой зөрүүгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х.гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн өсвөр  насны шүүгдэгч Т.Х. нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн агуулгатай дүгнэлтийг иргэдийн төлөөлөгч гаргасан бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр  насны шүүгдэгч Т.Х.г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул өсвөр  насны шүүгдэгчийг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэргийг “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Насанд хүрээгүй хохирогч С.Т., түүний хууль ёсны төлөөлөгч Б.Давааням нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх боловч тэдгээр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Х.гээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Х.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Т.Х.гийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасган, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х.г 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс цагдан хорьсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б. овогт Т.ийн Х.г “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Х.д 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, өсвөр насны шүүгдэгч Т.Х.д оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 9 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, өсвөр насны шүүгдэгч Т.Х.г урьд нь цагдан хорьсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Насанд хүрээгүй хохирогч С.Т., түүний хууль ёсны төлөөлөгч Б.Давааням нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Х.гээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Т.Х.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

        ШҮҮГЧ                             С.ӨСӨХБАЯР

 

        ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР

 

        ШҮҮГЧ                                 Э.ЧИНГИС