Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “4 дүгээр” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б, Н.Ц.

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Л.Б, Б.М, Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн үндсэн шаардлагатай, “Д.От газар олгосон захирамж гараагүй болохыг тогтоолгох, Д.Оээс нэр солигдож Б.Мд газар эзэмших эрх олгосон 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.Мгийн зөвшөөрлөөр Б.Мгээс Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б нарт газар эзэмших эрх олгосон 302 тоот захирамжийн Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Э.Б, Н.Ц, нэхэмжлэгч Э.Бийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, Г.Э, гуравдагч этгээд Б.М, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Б.Бгийн өмгөөлөгч А.М, иргэдийн төлөөлөгч Б.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б, Н.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б миний нэр дээр 2002 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон газар эзэмших 1156 дугаар гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн одоогийн хаягаар 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн зуслангийн зориулалттай олгогдсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 05 гэгчид давхардуулан 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга н.Оын шийдвэрээр Э.Бийн газартай дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар захирамжаар 400 м.кв газар эзэмших эрхийг албан ёсоор олгосон билээ. Миний энэхүү газар эзэмших эрхийг маань хууль бусаар дамжуулан Б.М давхардуулан захирамж гаргасан байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын миний газартай давхардсан Б.Мд холбогдох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н овогтой Ц, Ц овогтойБ нарын Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд Худалдаа Үйлдвэрлэлийн “О” ХХК нь 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн  Д овогтойО, Д овогтой О Д овогтой О овогтой У, О овогтой Х, Цын Г нарын нэрээр Нийслэлийн хот байгуулалт газрын харилцааны газарт газрын зөвшөөрөл хүссэн албан бичгээр хандсан байна.

           Уг газрыг 2003 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр иргэн Д.О Б.М нар нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна.

Гэрээний нэмэлт нөхцөлд байршлын схемд шараар тэмдэглэсэн газар нь Б. М*******гийн эзэмшилд шилжүүлж байна гэсэн байна.

2002 оны 02 дугаар сарын 02 ны өдрийн 274 тоот захирамжаар Н. Ц. Ц.Б нарт тус тус 500м2-аар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгосон байна. 

2007 оны 12 дугаар сарын 28 ны өдрийн Дүүргийн Засаг даргын 302 тоот захирамжаар Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б, Б.М нарт тус бүр 700м2-аар, 2008 оны 05 дугаар сарын 19 ны өдрийн 122 тоот захирамжаар Ц. Э, Ц.Э нарт 700м2 -аар тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Иймд эдгээр иргэдийн байршил болон кадастрын зургийн хувьд манай албаны газрын мэдээллийн санд ямар нэгзн давхцал байхгүй болно. Иймээс иргэн Н.Цийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Б******* овогтой М******* би 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн харъяа Гүнтийн Задгай-д байрлалтай зуслангийн газрыг “О” ХХК-ний захирал Д овогтой Оээс зарын дагуу дараах баримт бичгүүдэд үндэслэн худалдан авсан.

Үүнд: Нийслэлийн хот байгуулалтын газрын журмын дагуу “О” ХХК-д” олгосон 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар баримт бичиг, тухайн үеийн Нийслэлийн Кадастрын албаны гаргасан зураг, мөн 2003 оны 1546 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, болон иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн тухай гэрээ зэрэг болно.

Миний бие Б.М нь 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр  Д.Отэй худалдах худалдан авах гэрээ хийж худалдан авснаар Чингэлтэй Дүүргийн Газрын албанд газар эзэмших эрх бүхий хүсэлт гаргаж улмаар 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 192 дугаар шийдвэр гарган, Б. М миний нэр дээр Чингэлтэй дүүргийн газрын алба 0002995 дугаарт газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль ёсны дагуу олгосон.

Иймээс нэхэмжлэгч Эрдэнэ овогтойБ түүний эх Н.Ц нарын гаргасан нэхэмжлэл болох Чингэлтэй дүүргийн Засаг Даргын (газар эзэмших эрхийн шийдвэр давхардуулсан гэх) мөн Чингэлтэй дүүргийн газрын албаны (газар эзэмших эрхийг хууль бусаар дамжуулан олгосон гэх) зэрэг нь ул үндэсгүй юмаа.

Жич: Н.Ц гэгч эмэгтэй намайг уг газрыг худалдан авч, хууль ёсны эрхийн дагуу эзэмшиж амьдрах болсноос хойш элдэв худал гомдол гүтгэлэг удаа дараа Шүүх Цагдаагийн Байгууллага мөн Авилгатай Тэмцэх газарт гарган шалгуулсаар ирсэн ба байцаах шалгах явцад ул үндэсгүй болох хууль журмын дагуу нотлогдон шийдвэрлэгдсээр ирсэн. Энэ нь би болон манай гэр бүлийн амгалан тайван амьдрахад маш хүнд дарамт болсоор ирсэн одоо ч ийм байдалтай хэвээр үргэлжилсээр байгаа. Энэ хүнд дарамт нь надад манай гэр бүлд хөрөнгө мөнгө, сэтгэл санааны асар их хохирол учруулж байгааг хэлэх нь зүйтэй байна. Э.Б нь одоогоор ял эдэлж байгаа бөгөөд бусдыг хууран мэхэлж улсад болон бусдад учруулсан их хэмжээний хохирлын төлөөсөнд Б.М миний нэр дээр хууль ёсны дагуу улсаас зөвшөөрөн олгосон 400 м.кв зуслангийн газар, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлтэй өөрийн хөрөнгөөр барьж босгосон 2 давхар хувийн сууцыг минь өр төлбөртөө өгөх санаатайгаар хийж буй ээлжит хорт муу арга заль гэж үзэж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж, тодруулахдаа: "...Тус шүүхэд Н.Ц миний бие нэхэмэлэл гаргахдаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 302 тоот захирамжаар Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б нарт газар олгож, бидний эрхийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

Учир нь 192 тоот захирамж хүчингүй болсноор Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заагдсаны дагуу 302 тоот захирамж хүчингүй болж, миний зөрчигдсөн эрх сэргээгдэнэ гэж үзсэн болно.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 тоот захирамж гэж огт байгаагүй болох нь тодорхой болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 192 тоот захирамжийг үндэслэн гаргасан 302 тоот захирамжийн нэр бүхий этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа өөрчилж байна.

Тус шүүхэд хянагдаж буй захиргааны хэрэгт Н.Ц, Э.Б нар анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 тоот захирамжийн Б.Мд холбогдох хэсгийн 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 302 тоот захирамжаар Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б нарт газар олгож бидний эрхийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.От газар олгосон захирамж байхгүй, Д.Оийн хуурамч баримтыг үндэслэн нэр сольж Б.Мд газар олгосон 192 тоот захирамж, Б.Мг, Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П Б.Л, Д.Б нарт газар шилжүүлсэн 302 тоот захирамжууд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь тодорхой боллоо.

Иймд Д.О газар олгосон захирамж гараагүй болохыг тогтоолгох, Д.Оээс нэр солигдож Б.Мд газар эзэмших эрх олгосон 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.Мгийн зөвшөөрлөөр Б.Мгээс Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б нарт газар эзэмших эрх олгосон 302 тоот захирамжийн Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Б нь Чингэлтэй дүүргийн өмчийн харилцааны газрын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/163 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт зусланд 400 м.кв газрыг эзэмших эрхээ баталгаажуулан авсан. Тухайн үед дээрх газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний нэр дээр шилжүүлэн өгөх албан тоотын өмчийн харилцааны газарт удаа дараа хүргүүлсэн ба өөр ямар нэгэн шийдвэрээр дээрх газрын эрхийг шилжүүлэх эсэх асуудал хягаарлалт хийсэн захирамж болон шийдвэр гараагүй байсан. 

Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б, Н.Ц нар 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа Э.Б, Н.Ц нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн газрын албаны архивт тус үзлэг хийсэн. Үзлэгээр Э.Бд 142 дугаар захирамжаар газар олгосон байх ба уг захирамжтай газарт н.Оюунчимэг гэдэг хүнд өргөдөлгүйгээр газар олгосон захирамж гарсан байдаг.

Өөрөөр хэлбэл бодит байдлаар 2 газарт захирамжаар 3 хүнд газар олгосон байх ба Э.Б, Н.Ц нар өргөдөлтэй, н.О нь өргөдөлгүй юм байна. 

Иймд н.От газар хүссэн өргөдөлгүйгээр бусдын газартай давхцуулан газар олгосон буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П,Б.Л, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Гүнтийн Задгайд байрлах 7 хүний нэр дээрх газрыг хуульд заасан журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн 2008 онд 15 жилийн хугацаатай эзэмшихээр авсан. Үүнээс хойш зориулалтын дагуу эзэмшиж зуслангийн байшингаа барьж өнөөдрийн хүртэл амьдарч байгаа болно. Нэхэмжлэгч нар нь бидэнд газрын эзэмших эрхийг олгох үед огт байгаагүй, Засаг даргын бидэнд газар олгосон шийдвэр тэдний ямар нэгэн эрх ашиг сонирхлыг өөрчлөөгүй юм” гэжээ. 

Нэхэмжлэгч Н.Ц, болон нэхэмжлэгч Э.Бийн өмгөөлөгч Б.Эаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ: “...Өмгөөлөгч Б.Э би 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Э.Б, Н.Ц нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж тэр өдрөө Э.Б, Н.Ц нарын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох газар эзэмших эрхийг олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах" утга бүхий Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн хянан шийдвэрлэж байгаа хэргийн материалтай танилцах үед хэргийн 2-р хавтасны 074 дүгээр талд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр акт байхыг олж мэдсэн.

Уг актаар Э.Б,Ц.Э нарын үйлдсэн гэмт хэргийн хохиролд өөр хүний буюу тэдний ээж Н.Цийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Гүнтийн задгайд орших зуслангийн зориулалтаар олгогдсон газар, хувийн байшинг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр авагч Улаанбаатар хотын банкинд 8, 000,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч, улсын байцаагч, ахмад Р.Э*******ы уг акт нь Э.Б,Ц.Э нарт холбогдох эрүүгийн 346084 дугаартай хэргийн 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 239 дугаартай  шийтгэх тогтоолд: "...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд орших зуслангийн 1 давхар байшин зэргийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй..." гэж заасан байхад шал өөр хүний буюу Н.Цийн эзэмшлийн газар, байшинг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар 8,000,000 төгрөгөөр үнэлүүлж, албадан худалдаанд 2 удаа оруулж, Э.*******ийн хэргийн хохиролд Улаанбаатар хотын банкинд шилжүүлсэн, шилжүүлэхдээ шийтгэх тогтоолд "...1 давхар 4x6 м.кв зуслангийн байшинг 400 м.кв газрын хамт гэж нэмэлт засвар оруулж, "...зөрүү 2,400,212 төгрөгийг бусад төлбөр авагч нарт олгохоор..." гэж зааж илт иргэн Н.Цийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн хууль бус улсын байцаагчийн акт болох нь тодорхой байна.

Иймд 148 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Х.Дийн шийдвэр гүицэтгэх ажиллагааны хэрэг материалыг татаж хянаад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай акт, 2 удаагийн албадан дуудлага худалдаа явуулсан тогтоол зэргийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн хүсэлтийг Улсын Ерөнхий гүйцэтгэгчид гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхэд "улсын байцаагчийн акт болон үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцох хуулийн үндэслэлгүй" гэсэн эс зөвшөөрсөн хариуг өгсөн.

Нэхэмжлэгч Н.Ц нь уг Чингэлтэй дүүргийн 18-р хороо Гүнтийн задгайд орших зуслангийн зориулалтын газраа 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 274 дугаартай захирамжаар эзэмшиж эхэлсэн байдаг. Н.Цийн хүү Э.Б 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 239 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн тогтоолоор ял шийтгүүлсэн болохоос  ээж Н.Ц ял шийтгүүлээгүй байдаг. Э.Бийн шийтгэх тотоолд: "битүүмжлэгдсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд орших зуслангийн 1 давхар байшин зэргийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй" гэж зааж өгснөөс биш иргэн Н.Цийн үл хөдлөх хөрөнгийн талаар огт дурьдаагүй байдаг.

Н.Ц нь Сүхбаатар дүүргийн шүүхэд "буруу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоож өгнө үү" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байснаас биш түүний үл хөдлөх хөрөнгийг газрынх нь хамт Улаанбаатар хотын банкинд шилж уүлсэн улсын байцаагчийн акт гарсныг мэдэлгүй өдий хүртэл явж ирсэн байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх заалтын " ... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно." гэснийг зөрчсөн байх үндэстэй Учир нь шийтгэх тогтоолд ээж Н.Цийнх нь хөрөнгийг хурааж ав гэсэн үг үсэг алга байна.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалт  Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ч гарсан, түүнийг Улсын Их Хурал хүлээж авсан байна.

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Э: "Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалд Н.Цийн эзэмшилд байх зуслангийн газрыг шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх тухай огт дурьдаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан хүний өмчлөх эрхэнд халдсан агуулга бүхий албан бичгийг газрын албанд явуулж ял шийтгэлгүй, хохирол төлбөргүй хүнийг хохироосон байх тул зохих арга хэмжээг авахуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албан тоот явууллаа" гэсэн хариуг мэдэгдэхийг иргэн Н.Цэд ирүүлсэн байна. Энэ нь хууль бус улсын байцаагчийн акт байсныг шууд нотолж байна. Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай акт, 2 удаагийн албадан дуудлага худалдаа явуулсан тогтоол зэргийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг нэмж хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий тухайн газарт 2 давхар байшингаа барьсан байж байхад намайг байхгүй хойгуур Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжид нэрийг оруулж бусдад худалдсан байдаг. Цагдаа, прокурорын газраар явуулж хууль бус болохыг тогтоолгосон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд арга хэмжээ аваагүй. Гэм хохирол болох байшин өөр хүний мэдэлд очсон байсан. Газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын актаар өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Энэ хууль бус үйл ажиллагааг хуулийн дагуу шийдэж, бидний хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг олон жил явж байгаа хэдий ч 2013 онд Газрын албаны дарга н.Б******* тухайн маргаан бүхий газарт очоод намайг дуудсан бөгөөд тэр үед гуравдагч этгээд Б.П, Б.Б нар байшингийн гадаа байж байсан. н.Б дарга маргаан бүхий газар дээр байгаа суурь бол хоёр давхар байшингийн суурь мөн байна гэсэн. Суурийн зургийг аваад хавтаст хэрэгт хийсэн байгаа. Маргаж байгаа газар нь Н.Цээс тусдаа юм гэдэг нь ард талд жижиг гэр, дан байшин байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******тэй 3 жил, прокурорын байгууллагаар 1 жил явсан. 2 давхар байшингийн маргааныг ярих байтал Газрын алба болон гуравдагч этгээд нар болохоор миний юм гэж хэлдэг. Хуурамч бичиг баримт учраас Д.От хэд хэдэн удаа прокурор эрүү үүсгэсэн. Д.От өргөдөл гаргаагүй байхад Газрын алба газар өгсөн байсан. Хүүхэд маань хэрэгт орсон үнэн бөгөөд банкны зээлтэй байсан. Хүүхдийг шоронд байж байхад надаас дээрэмдэж авсан Б.П, Б.Б, Б.М, Д.О 4 авсан. 5 хавтаст хэрэгтэй хоёр өдөр хөөгдөж байж танилцаж гарсан. Шүүгчийн туслах мэдэж байгаа. Өмнө нь яагаад хэрэг түдгэлзсэн бэ гэхээр Д.От байхгүй байна. Газрын албаны буруу байна гэж Прокурорын 621 дүгээр тогтоолоор тогтоож өгсөн. Үүнийг Улсын Дээд шүүхийн 41 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгсөн байгаа. Анхан шатны шүүхэд 2013 оноос хойш явж байна. А.Б******* нь Н.Цын газрыг өрөндөө авлаа гэж битүүмжилж авсан бөгөөд миний эд зүйл өвөл, хавар гадна байсан. Гэмт этгээд гэж хэнийг хэлэх вэ гэхээр Газрын алба болон гуравдагч этгээд нарыг хэлэх бөгөөд тогтоогдчихоод байна. Нийслэлийн Газрын албанаас н.Т******* гэдэг хүн очиж шалгасан бөгөөд та энэ дан байшин дотор амьдардаг уу гэхэд амьдрахгүй ч би өмсөх хувцас, идэх хоол хүнсээ хийсэн байсан. Ирж очин байдаг бөгөөд айлд байдаг. 2010 онд н.Б дарга тухайн газар дээр очиж үзсэн бөгөөд Н.Ц гуай цааш байж байгаарай гээд Э.Бийн байшингийн зургийг аваад явсан. Гэтэл Э.Б шоронд байж байсан. 2013 онд Улсын Дээд шүүхээс хэрэг буцаж ирэхэд н.Б******* дарга дахиад очиж үзсэн. Н.Ц та хүрч ирнэ үү. Энэ хоёр давхар байшингийн суурийг хэмжих гэж байсан. Гуравдагч этгээд намайг модонд дүүжилж ална шүү гэж хэлсэн. Цагдаад хэлэхээр арга хэмжээ авдаггүй. Маргаж буй газраас танай газар тусдаа шүү. Захиргааны хэргийн шүүхэд хандаарай гэсэн. Маргаан бүхий газраас тусдаа юм бол 1620 тоот шүүхийн шийдвэр дээр газрын асуудлыг жич шийдвэрлэ гэсэн байдаг. Цагдаагийн байгууллагаар явсан чинь таных маргаж буй газраас тусдаа бөгөөд маргаж буй газарт хоёр давхар байшин Д.О Б.М, Э.Б гэж байгаад байхад та яагаад үүнд холбогдож байгаа юм бэ. 2 давхар байшингийн суурь нь 8 айлын газартай холбоотой. 

2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 274 дүгээр захирамжаар Н.Ц 500 м2 газартай гээд цагаан гэрчилгээ гаргаж өгсөн. 2007 онд н.Бийн туслах таны газрын гэрчилгээг 15 жилийн хугацаатай 700 м2 газрыг бүртгүүлээрэй гэхээр нь Үл хөдлөх эд хөрөнгийн газар очиж бүртгүүлсэн. Гэрчилгээ эх хувиараа байж байгаа. Цагдаагийн байгууллага, Газрын алба, Захиргааны хэргийн шүүхээр явсан бөгөөд хамгийн эцэст нь Н.Цэд өр төлбөр байхгүй бөгөөд яагаад юмыг нь өгөхгүй байгаа вэ гэсэн. Чингэлтэй дүүргийн н.О даргын бичигт Б.Мд гарсан захирамж байхгүй гэсэн байдаг. Гэтэл газрын гэрчилгээ олгож өгсөн байдаг. н.Б дарга 2013 оны хуулбар үнэн бичигт 2 давхар байшин дээр маргаж байгаа гэсэн  байдаг. Сүүлд нь тухайн маргаан бүхий газар дээр Улсын Дээд шүүхээс Т.Б шүүгч очсон бөгөөд Э.Бий байшингийн зургийг ав, Э.Цынх хамаагүй гэсэн.  А.Б миний нэг давхар байшин дээр захирамж гаргаж авсан байгаа. Энэ бол хууль бус зүйл болсон бөгөөд “Авлигатай тэмцэх газар”-аас надад өгсөн бичиг байгаа бөгөөд авчраагүй байна. 70 гаруй настай бөгөөд худал хэлж, хулгай хийж үзээгүй. Эдгээр хүмүүс байшин дотроо нохойтой байдаг бөгөөд хүн очихоор оруулдаггүй. Энэ хэргийг шүүх шийдэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Э.Бийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нар бол ээж, хүү хоёр юм аа. Ээж,  хүү хоёр зэргэлдээ хоёр газар авсан бөгөөд нэгэн дээр нь Э.Б хоёр давхар байшин, нөгөө газар дээр ээж нь нэг давхар байшин барьсан. Гэтэл байж байтал Э.Б шоронд ял эдэлдэг. Тэр хойгуур Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 тоот захирамж гаргаж 8 хүнд газар олгосон. Э.Бийн газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт Б.Мд  газрын гэрчилгээ олгодог. Н.Цын газрыг А.Бын нэр дээр гаргачихдаг. 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 тоот захирамжийн Б.Мд холбогдох хэсэг, А.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү. Энэ хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба явж байсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд байхгүй байна. н.От газар эзэмшүүлсэн гэрчилгээг хууль бус болохыг прокурор тогтоосон” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ц, Э.Б хоёрын хоёр тусдаа шүүх хурал явагдаж байгаа. Нэг нь Э.Б, Н.Ц нарын хоёр давхар байшин, нөгөө нь Н.Цын яриад байгаа нэг давхар цагаан байшингийн хэрэг явж байгаа. Хоёр давхар байшин, 2000 оноос хойш Д.О гэдэг хүн газар эзэмших хүсэлт хийснийг Газрын албанд удаа дараа тавьж байсан. Н.Ц байшингийн материалыг авчраад байшин барьсан. Э.Б газар эзэмших гэрчилгээ аваад газар эзэмшиж байсан. Гэтэл Д.О 2000 онд газар эзэмших хүсэлт гаргаж байсан бөгөөд шүүхээр явж шийдвэрлэсний үндсэн дээр газар эзэмшсэн байсан. Д.О газраа Б.М, н.Б******* нарт худалдсан байдаг. Газар эзэмших гэрчилгээ гарсны дараа хоёр давхар байшинг барьцаанд тавьсан байсныг н.Оюунчимэг өөрөө мөнгийг нь төлж худалдаж авсан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах маргаан бүхий газар 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 тоот захирамжаар иргэн Б-д дүүргийн Засаг дараг бүрэн эрхийн хүрээнд эзэмшүүлсэн. 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 302 тоот захирамжаар Б******* овогтой 7 иргэнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлалтай газрыг эзэмшүүлсэн байдаг. Дүүргийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд хүчин төгөлдөр шийдвэр гаргасан байдаг. Энэ захирамж бол Газрын тухай хуульд заасны дагуу нийцэж гарсан байдаг” гэв. 

Гуравдагч этгээд Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх 2003 онд зарын дагуу энэ газрыг худалдаж авсан. Тухайн үедээ “О” ХХК-ийн нэр дээр байсан. Тухайн үед Э.Б н.Оийн хүргэн байсан. Манайхыг худалдаж авахад ямар ч маргаан байгаагүй бөгөөд 2 давхар байшингийн торх байсан. Тухайн газрыг хуулийн дагуу худалдаж авахад Н.Ц гуай өөрөө байсан. Манайхыг худалдаж авсны дараагаар энэ хүмүүс хэрүүл хийж эхэлсэн. Хуулийн дагуу 2 давхар торх, 400 м2 газрыг авсан. 2003 оноос хойш захиргааны хэргийн шүүхээр явж байна. Олон хүний нэрийг хэлж байгаа шалтгааныг ойлгохгүй байна. Тухайн торхыг худалдаж авсан бөгөөд Э.Б нэг ширхэг ч хадаас хадаагүй. Тухайн үед тэр газар том байсан бөгөөд Н.Ц, би, Э.Б бид 3 Газрын алба дээр очсон бөгөөд хамгийн анхны эзэмшигч нар бол бид нар өөрсдөө юм. Тухайн газрыг нэг зарчихмаар байна гэхээр нь бид нар ах, дүү нартайгаа нийлж авсан. н.Батбилэг дарга дээр ороход Н.Ц, Э.Б гуай хэлж байсан. Э.Б би шоронд явж байгаа. Ээжийнхээ дэргэд би бол энэ айлтай маргаан байхгүй.  Би Д.О гэдэг хүнтэй л маргалдана гэж хэлсэн. Э.Б, Н.Ц хоёроос худалдаж аваагүй бөгөөд би энэ хоёр хүнийг танихгүй. Миний эрх, ашиг хөндөгдөж байгаад гайхаж байна. Гэтэл н.Б дарга шүүхийн шийдвэр аль талд нь гарч ирнэ тэр талд газрын гэрчилгээг хийж өгнө гэсэн. н.Б дарга болон шүүгч нар очиж байсан бөгөөд Н.Ц хамгийн багаар бодоход 6 айлын газартай. Сүүлийн Н.Ц гуай нь гэрчилгээг мэдэхгүй байна. Байшингийн суурь, байшин хоёр дээр нэг гэрчилгээ авчхаад Э.Б бол миний барьсан байшин гээд байгаа. Гэрчилгээний хугацаа дууссан байсан бөгөөд түүнээс хойш гэрчилгээ хэд хэдэн удаа солигдож өөр болсон. Цагаан гэрчилгээгээ барьж, хүнийг доромжилж, хүний эрхэнд халдаж байгаа. Энэ хүмүүст би гомдолтой байгаа. 13 жил шүүхээр явж байна. Энэ хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

Гуравдагч этгээд Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Оээс нэр солигдож Б.Мд газар эзэмших гэрчилгээ олгосон 2003 оны 192 тоот захирамжийн Б.Мд холбогдох хэсэг гэж байгаа. Энэ шаардлагын хүрээнд ярихад бол 2003 онд Б.М худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр маргаан бүхий газрыг худалдаж авсан бөгөөд хүсэлтээ Газрын албанд өгсөн. Д.О худалдах талаар хүсэлтээ гаргаж, нэр шилжүүлсэн бөгөөд Засаг даргаас энэ захирамж гарсан. Нэхэмжлэгчийн би шилжүүлж авах ёстой гэсэн газрыг нь Б.Мд хууль бусаар шилжүүлсэн алдааг хариуцагчийн зүгээс гаргаагүй. Хуулийн дагуу бол хоёр тал шилжүүлж авах болон шилжүүлж өгөх хүсэлтээ гаргадаг. Холбогдох баримтыг шалгаж гаргасан зүйл байгаа. 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 302 дугаар захирамж байгаа. Хуульд заасны дагуу гэр бүлийн, зуслангийн гэсэн 700 м2 газрыг эзэмшиж байгаа. Түүнээс биш нэг иргэн 5000-6000 м.кв газрыг эзэмших хуулийн зохицуулалт байхгүй. 2007 оны захирамж бол энэ хуульд нийцэж гарч иргэдэд олгосон зүйл байгаа. Нэхэмжлэгч Э.Б хүмүүс нүүж ирээгүй байхад харж хамгаалж байсан гэдэг.  Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Та энэ 8 иргэний газрыг эзэмших талаар Газрын албанд хэзээ хүсэлт гаргаж байсан бэ гэхэд Э.Б хүсэлт гаргаж байгаагүй гэсэн. “О” ХХК-ийн хөрөнгөөр байшин баригдсаныг 2002 онд гарын үсгээ зурж, хүлээлгэж өгсөн. Энэхүү асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлээд 2002 оны 1620 дугаар шийдвэрээр Д.Оийг өмчлөгчөөр тогтоож өгсөн. Э.Бд олгосон газрыг анзаарахгүйгээр эдгээр гуравдагч этгээд нарт шилжүүлсэн зүйл харагдахгүй байна. Барьсан байшинг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоочихсон байгаа. Н.Ц энэ 8 иргэний газар дээр газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. Холбоотой асуудал нь бол Шийдвэр гүйцэтгэлийн миний газрыг авчихсан гэж. 8 иргэнд олгогдсон байдлаар ярьж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. 7 иргэн газар эзэмшсэнээр нэхэмжлэгч иргэдийн эрхийг ямар нэгэн байдлаар хөндөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн гэж үзэхэд хэнийх нь газрыг хүчингүй болгож, Э.Б, Н.Ц нарт өгөх талаар ярих боломжгүй. Яагаад гэхээр эдгээр зүйлс хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэлийн эдгээр шаардлага үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Э.Б, Н.Ц нар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д.От газар олгосон захирамж гараагүй болохыг тогтоолгох, Д.Оээс нэр солигдож Б.Мд газар эзэмших эрх олгосон 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Б.Мгээс Д.Б нарын 7 иргэнд газар эзэмших эрх олгосон 2007 оны 302 дугаар захирамжийн дээрх нэр бүхий 7 иргэдэд холбогдох хэсгийг, Дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/163 дугаар захирамжийн А.Б*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах  гэж нэмэгдүүлжээ. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлдээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 192 дугаар захирамжийн дугаарыг “122” гэж ташаа бичсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залруулж байжээ.

1.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон Д.От газар олгосон захирамж гараагүй болохыг тогтоолгох, Д.Оээс нэр солигдож Б.Мд газар эзэмших эрх олгосон 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч Ц.Б анх Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгай гэх хаягт байрлах зуслангийн байшингийн газраа баталгаажуулах хүсэлт гаргасныг тус дүүргийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар захирамжаар 400 м кв газрыг зуслангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ.

Ц.Бийн 1156 дугаар бүхий газар ашиглах гэрчилгээнд газрын нэгж талбарын дугаар тэмдэглэгдээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын байршил, хил заагийг тогтоосон кадастрын зураг үйлдэгдээгүйн дээр маргаан бүхий газар чухам хаана байршилтай болох нь тодорхойгүй байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглах эрхийг баталгаажуулах тухай”  274 дүгээр захирамжаар иргэн Д.От 400 м кв газар ашиглуулахаар баталгаажуулж, гэрээ байгуулан 1546 дугаар гэрчилгээ олгожээ.

Иргэн Д.О ашиглаж байгаа газартаа байшин барьж уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянгол дүүргийн шүүх 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1620 дугаар шийдвэрээр түүнийг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосон байна.

Тэрээр өөрийн өмч болох байшинг 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн худалдах- худалдан авах гэрээгээр Б.Мд худалдсан байна.

Б.М уг байшинг худалдаж авсны дараа Чингэлтэй дүүргийн газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2003 оны12 дугаар сарын 22-ний өдрийн  “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулан шинээр эрх олгох тухай” 192 дугаар захирамжаар 400 м кв газрыг түүний нэр дээр сольж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч Ц.Бийн гэх газар дүүргийн Засаг даргын 2003 оны 192 дугаар захирамжаар эзэмшсэн Б.Мгийн газартай давхацсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул маргаан бүхий 2003 оны 192 дугаар захирамж нэхэмжлэгч Ц.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй,  газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Ц Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 142 дугаар захирамжаар тус дүүргийн “Шадивланд” 500 м кв газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгожээ.

Н.Цэд дээрх 142 дугаар захирамжийн хавсралтад Чингэлтэй дүүргийн “Шадивланд” 500 м кв газар олгосон гэж зөрүүтэй бичигдсэн хэдий ч газар эзэмших эрх олгосон гэрчилгээн дээр “Гүнтийн задгайд”, түүний иргэний үнэмлэхийн хаяг “Гүнт 1-42 гэж байгаагаас үзэхэд түүнд тус дүүргийн Гүнтийн задгайд газар олгосон байх боломжтой байна.

Уг газар нь маргаж буй Б.Мд шилжсэн газраас тусдаа бөгөөд тус дүүргийн газрын албаны мэдээллийн санд 36 м кв-аар буюу зөвхөн байшингийн сууриар тусгагдсан гэж хариуцагч тайлбарлажээ. 

Иймд тус дүүргийн Засаг даргын 2003 оны 192 дугаар захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Нөгөө талаар дүүргийн Засаг даргын 2002 оны 142 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Бд 400 м кв газрыг 5 жилийн хугацаагаар, Ч.Цэд 500 м кв газрыг захирамжийн хавсралтад зааснаар 5 жилийн, газар эзэмших гэрчилгээ болон газар ашиглах гэрээнд бичигдсэнээр 3 жилийн хугацаагаар олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй:” гэж заасны дагуу тэдний газар эзэмших эрх 2007 онд дуусгавар болсон, нэхэмжлэгч нар газар эзэмших эрхээ сунгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Д.От газар олгосон захирамж гараагүй болохыг тогтоолгох, Д.Оээс нэр солигдож Б.Мд газар эзэмших эрх олгосон 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд энэ нэмэгдүүлсэн шаардлагын  “...Д.Оээс нэр солигдож Б.Мд газар эзэмших эрх олгосон 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох...” гэсэн хэсэг нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай адилхан байх тул шүүх нэг дүгнэлтээр шийдвэрлэх боломжтой, харин “Д.От газар олгосон захирамж гараагүй болохыг тогтоолгох..” гэсэн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтын агуулгатай хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй байх тул энэ талаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байна.

2. “...Б.Мгээс Д.Б нарын 7 иргэнд газар эзэмших эрх олгосон 302 дугаар захирамжийн дээрх нэр бүхий 7 иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, газрын гэрчилгээний хугацаа сунгах, газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх, газрын гэрчилгээг хүчингүй болгох тухай” 302 дугаар захирамжаар Б.Б, Б.Б, Б.Б, Ч.М, Б.П, Б.Л, Д.Б нарт тус бүр 693-700 м кв газар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Дээрх нэр бүхий иргэдэд захирамжид заасан талбайн хэмжээгээр 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэхдээ газрын байршлын кадастрын зургийг үйлдэж баталгаажуулсан, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлагыг хангасан бусдын газартай давхцалгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нэр бүхий иргэдийн газрын байршлын зургаар маргаан бүхий гэх газар нь нэхэмжлэгч Ц.Бийн газартай давхцалтай байдал  тогтоогдоогүй бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэгч Ц.Б Гүнтийн аманд баригдсан 2 давхар палкан байшин нь “О” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан тул уг компанийн захирал Д.От 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч байсан үйл баримт хэрэгт авагдсан “Хөрөнгө хүлээлгэж өгсөн акт”-аар тогтоогдсон, уг үл хөдлөх эд хөрөнгийн  хууль ёсны өмчлөгчөөр Д.Оийг тогтоосон шүүхийн  шийдвэр хүчин төгөлдөр байхад тухайн үл хөдлөх хөрөнгө, түүний доорх газар бусдын газартай давхацсан байх боломжгүй байна.

3. Тус дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/163 дугаар захирамжийн А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” А/163 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т заасныг үндэслэн тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлах  Цийн Бийн эзэмшилд байсан 400 м кв газрыг Алийн Бд шилжүүлж 000465474 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/12032 дугаар албан бичгийг үндэслэн маргаан бүхий газрыг иргэн А.Блд шилжүүлж эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэр Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна.

Учир нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө, газрын хамт дуудлага худалдаанд оруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Ч.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 534 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор “Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэх маргаан бүхий актыг гаргахад зарим нотлох баримтыг захиргааны байгууллагын албан тушаалтнууд хуурамчаар үйлдсэн гэм буруутай талаарх Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 621 дүгээр тогтоолыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцжээ.

Гэвч нэхэмжлэгч Ч.Ц нь маргаж буй зуслангийн байшинг өөрийн өмчлөлийнх, газрыг өөрийн эзэмшлийн гэж маргах боловч зуслангийн байшинг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй, газар эзэмших эрх нь дуусгавар болсон нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргээр нотлогдсон тухай дүгнэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 534 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Хариуцагч дүүргийн Засаг даргын  газар эзэмших эрх олгосон, шилжүүлж эзэмшүүлсэн 2003 оны 192, 2007 оны 302, 2013 оны А/163 дугаар захирамжуудаас болж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хугацаа сунгуулах талаар хуулинд заасан эрхээ хэрэгжүүлж энэ талаар захиргааны байгууллагад хандаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Д.От газар олгосон захирамж гараагүй болохыг тогтоолгох, Д.Оээс нэр солигдож Б.Мд газар эзэмших эрх олгосон 192 дугаар захирамжийн Б.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Б.Мгээс Д.Б нарын 7 иргэнд газар эзэмших эрх олгосон 2007 оны 302 дугаар захирамжийн дээрх нэр бүхий 7 иргэдэд холбогдох хэсгийг, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/163 дугаар захирамжийн А.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах Э.Б, Н.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.НАСАНДЭЛГЭР

               ШҮҮГЧИД                                Н.ДУЛАМСҮРЭН 

                                                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ