Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 565

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

          Монгол Улсын иргэн, 

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч О.А нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын өрөөнөөс иргэн Т.Аын эзэмшлийн LG /эл жи/ маркийн гар утас, банкны виза картыг хулгайлан авч данснаас нь 660.000 төгрөгийг бэлнээр авч нийт 724.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 13-16/, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Билгүүнзаяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд Т.Хонгорзулын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19-21/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мартын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 22/,  мөрдөн шалгах ажиллагаанд А.Жаргалсайханы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 23/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-26/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 29-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 59-60/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-н 63/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.А нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын өрөөнөөс иргэн Т.Аын эзэмшлийн LG /эл жи/ маркийн гар утас, банкны виза картыг хулгайлан авч данснаас нь 660.000 төгрөгийг бэлнээр авч нийт 724.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

          Шүүхээс шүүгдэгч О.Аийг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд “Рояал” зочид буудлын өрөөнөөс иргэн Т.Аын эзэмшлийн LG /эл жи/ маркийн гар утас, банкны виза картыг хулгайлан авч данснаас нь 660.000 төгрөгийг бэлнээр авч нийт 724.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Аын өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз эмэгтэй Хонгорзул, түүний найз Азгэрэл нартай эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж яваад “Асайд” худалдааны төвийн урд “Рояал” буудалд орж пиво уусан. Тухайн үед Хонгорзул бид хоёр нийт 4 пиво ууж юм ярьцгааж байгаад өдөр Хонгорзул, Азгэрэл нарыг кино үзээд ир гээд кино театр явуулаад би унтсан. Тэр 2 орой 22 цагийн орчим ирээд 00 цагийн орчим Азгэрэл найз залуутайгаа уулзана гээд явсан. Түүнийг явсны дараа Хонгорзул дэлгүүр гарсан ба карт алга байна гээд буцаад ороод ирсэн. Би картгүй болчихсон байсан учир найз А.Ариунжаргалын картанд өөрийн 800.000 төгрөгөө хийж ашиглаж байсан болохоор картыг чинь алга болгосон байна гээд 1 хоногийн дараа найз руугаа ярьж хэлтэл 2018 оны 3 дугаар сарын 11-ний 01 цагийн орчим 660.000 төгрөг гарсан байна гэхэд нь найзыгаа очоод камер шүүгээд харчих гэтэл хамгийн сүүлд нэг эмэгтэй хүн авсан байна гэсэн. Би энэ явдалд О.Аийг сэжиглэж байгаа." гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Хонгорзулын өгсөн: "...Азгэрэл бид 2 21 цагийн орчим буудлаас гарч Тэнгис кино театрт 22 цаг 40 минутын орчим “Маш нууц-2” нэртэй кино үзээд шөнийн 1 цагийн орчим буудалдаа буцаад ирсэн. Тэгээд Азгэрэл утсаа оролдож байснаа найз залуу дуудаад байна гээд гараад явчихсан. Азгэрэлийг явсны дараа Т.А пиво уумаар байна гэхээр нь би куртикийг нь өмсөөд халаасыг нь шалгатал Т.Аын надад өгч ашиглуулж байсан карт байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Аийн өгсөн:  "...Хонгорзул бид 2 кино үзэх гэж байхад Хонгорзул надад виза картыг өгөөд юм авахуулж байсан юм. Тэгээд картынх нь нууц дугаарыг мэдэж авсан юм. Буудал руу шөнө 1 цагийн орчим очоод Хонгорзул куртикээ шидсэн. Тэр үед куртикний халааснаас нь виза карт нь унахаар нь би авчихсан юм. Тэгээд би хүнтэй уулзлаа гэж хэлээд гараад явсан. Картнаас нь 660.000 төгрөг авсан. Бас Т.Аын утсыг нь авсан.” гэх мэдүүлэг /хх-н 59-60/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

          Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

          Шүүгдэгч О.А нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн /хх-н 63/ байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

          Шүүхээс шүүгдэгч О.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

          Шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэв. 

          Шүүгдэгч О.А нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт 2 хоног сэжигтнээр баривчлагдсан ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.