Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 258

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар Ч.Б ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У , гуравдагч этгээд “К б” ХХК-ийн өмгөөлөгч Г.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд бичгээр гарсан нэхэмжлэлдээ:  Ч.Б миний бие 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “М к” ХХК-тай 144 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..А байрны .. тоот орон сууцыг тус байрны зоорийн давхрын ..., ... тоот автомашины зогсоолын хамт захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр “М к” ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, орон сууц болон авто машины зогсооолыг өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан юм. 

Улмаар “"М к" ХХК нь миний нэр дээр авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, холбогдох материалыг өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ32016/00958 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт, мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус хандсан хэдий ч дээрх авто зогсоол нь барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. 

Гэтэл "М к" ХХК нь "У х б”-тай болон “К б”-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..А байрны ..., ... тоот авто зогсоолыг надад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90%-ийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, түүнчлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд "М к" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..А байрны ..., ... тоот авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ч.Б миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Ч.Б миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: 

Иргэн Ч.Б ын нэхэмжлэлтэй, УБСЕГ-ын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У миний бие дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..А байрны ..., ... тоот авто зогсоолын гэрчилгээг хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ч.Б миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Ч.Б миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагад “М к” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..А байрны ..., ... тоот авто зогсоолуудын эрхийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар зэргийг тодорхойлоогүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудад дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаарууд тусгагдсан байна.

Иймд “"М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601...., Ү-22060..... дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000106..., 00010... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны ..А байрны зоорийн давхарын ..., ... тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Ч.Б ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг иргэн Ч.Б ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж  гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай” болгож  нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэмэлт тайлбартаа: 

Иргэн Ч.Б ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие хариуцагчийн хариу тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн авто зогсоолуудын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “Авто зогсоолуудын өмчлөгчөөр “М к” ХХК бүртгэгдсэн 2010 оны 07/141 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй учраас “К б” ийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Ч.Б нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “М к” ХХК-тай 144 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..А ны .. тоот орон сууц болон зоорийн давхрын ..., ... тоот авто зогсоолуудыг захиалж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэн, 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Тооцоо нийлсэн акт”-ыг үйлдсэн болно.

“М к” ХХК нь дээрх орон сууц болон авто зогсоолуудыг иргэн Ч. Б ын мөнгөн хөрөнгөөр барьсан бөгөөд ..А байрны .. тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргуулан Ч.Б т хүлээлгэн өгсөн ба авто зогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, хүлээлгэн өгөх үүргээ эс биелүүлсэн тул иргэн Ч.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Улмаар “М к” ХХК нь тус авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгч нь иргэн Ч.Б гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00958 дугаар шийдвэрээр дээрх авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгч нь иргэн Ч.Б болохыг тогтоосон болно.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэгдсэн авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр шүүхийн шийдвэр, “М к” ХХК-ийн албан бичиг зэргийг хавсарган, Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан байх боловч авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж заасны дагуу өмчлөгчийг өөрчлөн бүртгэх хууль зүйн үндэслэлтэй болно. 

2. Хариуцагч нь хариу тайлбартаа “Ч.Б нь үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлснийг “Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10 дахь заалт, “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан” гэж тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

2.1) Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд “М к" ХХК нь барилгын гүйцэтгэгч этгээд атлаа 2010 онд өөрсдийн барьж гүйцэтгэсэн 4 блок барилгын орон сууц, авто зогсоолын тоот тус бүрээр өмчлөх эрх бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргасан байх бөгөөд хариуцагчийн хувьд “М к” ХХК-ийг тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг хууль ёсоор өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр 4 блок барилгын 96 орон сууц, 205 авто зогсоолын өмчлөх эрхийг тус компанийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг.

Зүй  нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “Улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах эрхтэй” гэж заасны дагуу “М к” ХХК-иас гаргасан мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгах бүрэн эрхтэйгээс гадна Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “Мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах бүрэн боломжтой байна. 

Мөн “М к” ХХК-ийн нэр дээр нэхэмжлэгчийн авто зогсоолуудын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220601...., Ү-22060..... дугаарт бүртгэж, 000106..., 00010... дугаартай гэрчилгээг олгох үед улсын бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 тушаалаар баталсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ыг мөрдөж байсан бөгөөд хариуцагч “М к” ХХК-ийн нэр дээр авто зогсоолуудын өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдэл нь уг журмын дараах заалтуудыг ноцтой зөрчжээ. Үүнд:

Журмын 1.2-д “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаархи нотлох баримтууд хоорондоо бие биенээ үгүйсгэсэн буюу эргэлзээ төрүүлэхүйц ямар нэгэн зөрчилгүй, хууль тогтоомж эрх зүйн актуудтай зөрчилдөөгүй байх зарчмыг баримтална.”

Журмын 1.3-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлж буй эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь аль болох хөдлөшгүй нотлох баимтаар нотлогдсон байвал зохино."

Журмын 2.1.в-д “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл явуулахад хүлээн авсан баримт бичгүүдийг судалж, хууль эрх зүйн дүн шинжилгээ, дүгнэлт бусад хууль тогтоомж, эрх зүйн актууд, нотлох баримтуудын хооронд зөрчил байгаа эсэхийг нягтлан хянаж шалгана.”

Гэтэл хариуцагч нь авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэгдсэн “М к” ХХК нь бүртгүүлэх эрхгүй этгээд гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйл баримт, иргэн Ч.Б ыг авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл харгалзан, өөрсдийн хууль бус үйлдлийг зөвтгөж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан дээрх үйлдэл нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь үнэн зөв, бодитой байх", 3.1.5-д нотлох баримтад үндэслэсэн байх”, мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” зарчим, шаардлагыг ноцтой зөрчсөн болохыг тодорхой харуулж байна.

2.2) Түүнчлэн “К б” ХХК болон “М к” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулагдаж, барьцааны эрх улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..А байрны зоорийн давхрын ..., ... тоот авто зогсоолуудыг иргэн Ч.Б нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсны үндсэн дээр худалдан авах буюу авто зогсоолуудын өмчлөх эрх “К б" ХХК-ийн барьцааны эрхээс цаг хугацааны хувьд өмнө үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

Иймээс “М к” ХХК нь авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгчид нь огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К б” ХХК-тай “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, нэхэмжлэгчид огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм.

Учир нь “К б” ХХК нь 2010 онд “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулах үедээ иргэд нь орон сууцандаа нүүн орж, өөрсдийн орон сууц, авто зогсоолуудыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн байхад барьцааны зүйлийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр бусдын өмч хөрөнгийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь “Банк, эрх бүхий бүртгэлийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс нэр дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд “М к” ХХК болон “К б” ХХК-иуд нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болно.

Тиймээс “М к” ХХК болон “К б” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”-ний оролцогч бус, банкны өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй иргэн Ч.Б ын өмч хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул банкны хувьд “М к” ХХК-д олгосон зээлийн эрсдэл хариуцлагыг өөрсдөө хүлээх буюу тухайн компаниас шаардах хууль зүйн үндэслэлтэй юм. 

Иймд дээрх үндэслэлээр иргэн Ч.Б ын нэр дээр нь авто зогсоолуудыг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Иргэн Ч.Б ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт иргэн Ч.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ч.Б ын нь тус газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т цогцолбор /17021/, Зайсангийн тойруу ..А дүгээр байрны зоорийн давхарын .. тоот зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг УБЕГ-т даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэн Ч.Б ын нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т цогцолбор /17021/, Зайсангийн тойруу ..А байрны зоорийн давхарын ..., ... тоот зогсоолыг “М к” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220601...., Ү-22060..... дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Мөн үл хөдлөх эд хөрөнгөнд К бтай байгуулсан 2010 оны 07/141 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.” хэмээн тус тус заасан байдаг.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын лийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн .” хэмээн заасан байдаг.

Иймд барьцаалагч болон К б, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зөвшөөрөлгүйгээр дээрх бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Иймд иргэн Ч.Б ын шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Б ыг Иргэний хэргийн шүүхээс өмчлөгчөөр тогтоосон байдаг. Энэ шүүхийн шийдвэрийг үндэслэж манайх өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулахаар гаргасан боловч уг орон сууц, зогсоол нь өмнө нь бүртгэлтэй, мөн барьцааны гэрээнд бүртгэлтэй байсан учраас манай хуультай зөрчилдөж түүний үндсэн дээр бүртгэх боломжгүй болсон. Ийм үндэслэлээр манайх бүртгэхээс татгалзаж байгаа юм гэв. 

Гуравдагч этгээд “К б” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Монгол Улсын иргэн Ч.Б ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт тус банк нь шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбар гаргаж байна.

Тус банк нь “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М к” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

-Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт;

-205 автомашины гараж;

-3 өрөө орон сууц, гаражийн хамт;

-Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М к”

ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г “С Э Э Э” ХХК-тай байгуулж, “С Э Э Э” ХХК -ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд: 

-“М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-220600.... тоот улсын бүртгэлийн дугаартай, 00001... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..А тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

-“М к” ХХК-ийн өмчлөлийн Ү-220600.... тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016... тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга; 

-“М к” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар; 

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к” ХХК-ийн өмчлөлд ..А, ..Б ..В ..Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр ..АБВГ дүгээр байрны 1-205 тоот авто зогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан байна.

Тус банкны “М к” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл “М к” ХХК нь иргэн Ч.Б тай 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 144 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Б с” хотхоны ..АБВГ дүгээр байрны ..., ... тоот авто зогсоолыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ч.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00958 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Б ын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг Ч.Б т шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К бнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Б нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Ч.Б нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд “К б” ХХК-ийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2 агуулга бүхий шаардлага гаргаж байгаа. Нэгт бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах, хоёрт улсын бүртгэлийн байгууллагыг иргэн Ч.Б ын нэр дээр бүртгэх гэрчилгээг бүртгэхээс татгалзаж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 

Бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг тайлбарлахдаа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М к” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэл болоод гэрчилгээ хийгдэх ёсгүй байсан. Үүнийг улсын бүртгэлийн байгууллага хууль болон журам зөрчиж бүртгэсэн гэж тайлбарладаг. Тайлбарлахдаа тухайн  “М к” ХХК-ийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхийн бүртгэл хийж гэрчилгээ олгуулахад “М к” ХХК-ийг өмчлөгч болохыг баттай нотолсон баримт бичиг байхгүй байхад улсын бүртгэл бүртгэсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр “М к” ХХК нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн хороолол барилга дээр 2.5 га газрыг эзэмшдэг. Түүнтэй холбоотой баримт бичиг хангалттай авагдсан. Мөн барилга барих зөвшөөрөлтэй. Захиалагч нь “М к” ХХК, барилгын план зураг болон кадастрын зураг хангалттай авагдсан байгаа. Энэ бүхнээс харахад Улсын дээд шүүхийн 45 тоот тогтоолын агуулгаар бол улсын бүртгэлтэй холбоотой хуулийн заалтыг тайлбарласан. Түүн дээр өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримт бичгүүд нь 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримт бичгийг хэлнэ гэсэн байгаа. Үүнд газар эзэмших гэрээ, гэрчилгээ, захирамж, план зураг, кадастрын зураг, барилга барих зөвшөөрөл, хөрөнгө оруулгын мэдүүлэг гэсэн байгаа. Энэ баримт бичиг нь улсын бүртгэлийн байгууллагад хангалттай авагдсан учраас улсын бүртгэлийн байгууллага 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар татгалзах боломжгүй учраас “М к” ХХК-д 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл бол хууль ёсны учраас энэ бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй байгаа юм. 

Хоёрт: Захиалагчийн мэдээллийг авахгүйгээр тухайн үед бүртгэл хийсэн гэж тайлбарлаж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан байгаа барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын акт дээр тухайн барилгын захиалагч нь “М к” ХХК гэж байгаа. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллага захиалагчтай холбоотой мэдээлэл бол “М к” ХХК гэж ирсэн мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллага шалгаж захиалагчтай холбоотой баримт бичгийг нягтална. Мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичигт Ч.Б тай холбоотой баримт бичиг авагдаагүй “М к” ХХК 2007 оноос хойш өмчлөгч байсан учраас 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэл хийж гэрчилгээ олгосон асуудал нь хууль зүйн хүрээнд хийгдсэн. 

Мөн бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгаж өгнө үү гэж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага 3 үндэслэлээр татгалзаж байгаа. 

1. Барьцаа бүртгэлтэй буюу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийн зөвшөөрөл шаардсан. Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар зохицуулагдсан. Тэгэхээр Ч.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 958 тоот захирамжаар өмчлөгч болсон гэж үзэх юм бол энэ үед мэдүүлэг гаргахад тухайн мэдүүлэг гаргасан орон сууц дээр “К б” ХХК-ийн барьцаан дээр бүртгэлтэй байгаа учраас улсын бүртгэлийн байгууллага хууль дагаж мөрдөх чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллагын хувьд гуравдагч этгээд буюу “К б” ХХК-ийн барьцаатай холбоотой зөвшөөрөл авч ирэхийг шаардах үүрэгтэй тэр үүргийн хүрээнд татгалзаж байгаа асуудал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 

2. “М к” ХХК-ийн бүртгэлд бүртгэлтэй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар зохицуулагдаж байгаа. Одоо хүртэл бүртгэлтэй байгаа. 

3. Тусгай тэмдэглэлтэй холбоотой зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д зааснаар улсын бүртгэлийн байгууллага түүний үйл ажиллагааг хэрэгжүүлдэг улсын бүртгэгч нар үйл ажиллагаандаа хориглох хуулийн зохицуулалт дээр тухайн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, тусгай тэмдэглэл хийсэн, эрхийг нь хязгаарласан зохицуулалтаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр хийгдсэн байх юм бол бүртгэлд өөрчлөлт оруулахыг хуулиар хориглож байгаа. Нөгөө талаасаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 24 дүгээр зүйлийн 24.9-т зааснаар мөн адил хориглосон. 

Тэгэхээр одоо бүртгүүлэх гэж байгаа .. А Б В Г байрны ..., ... тоотын улсын бүртгэлийн хөдөлгөөнд нь өөрчлөлт хийх шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх албаны албан тоотуудаар тусгай тэмдэглэл хийгдэж тэмдэглэгдсэн байгаа. Энэ хүрээнд өнөөдөр улсын бүртгэлийн байгууллага Ч.Б дээр өөрчлөлт хийх боломж байхгүй. 

“К б” ХХК нь Ч.Б ын байртай холбоотой асуудал дээр 2007 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Т07141 тоот барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэлтээр тухайн байрыг барьцаанд авсан. Түүнчлэн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07208 тоот зээлийн барьцааны гэрээгээр мөн адил тухайн байрыг барьцаанд авсан байдаг. Ингэж яваад зээлийн барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрчлөлт оруулж Т07141 тоот зээлийн барьцааны гэрээгээр ..., ... тоот авто зогсоолуудыг зээлийн барьцаанд авсан. Өнөөдөр барьцааны бүртгэл хүчинтэй үүнтэй холбоотой маргаан үүсээгүй, барьцааны эрхийн асуудал хүчин төгөлдөр байгаа учраас энэ шаардлагатай холбоотой асуудлыг “К б” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байгаа учраас улсын бүртгэлийн байгууллага тухайн хүнээс зөвшөөрөл авах асуудал ярих нь бол хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Гуравдагч этгээд “М к” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Монгол Улсын иргэн Ч овогтой Б ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. 

2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2016/00958 дугаар захирамжаар Ч.Б ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Х т хотхоны ..А байрны зоорийн давхарын ..., ... тоот зогсоол тус бүрийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компаний зүгээс шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. 

Иймд нэхэмжлэгч Ч.Б ын нэр дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй. 

Мөн гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Иргэн Ч.Б нь 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай компанитай 340 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..Б байрны .. тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах 6 тоот авто зогсоолын хамт худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01708 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Б ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..Б байрны .. тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах . тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. 

Иймд “М к” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ч.Б ын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхоны ..Б байрны ... тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах . тоот авто зогсоолын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзахгүй зүйлгүй болно гэжээ. 

Гуравдагч этгээд “М к” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: 

Монгол улсын иргэн Ч ийн Б ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Иргэн Ч.Б нь 2008 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай компанитай 144 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ..А байрны .. тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот авто зогсоолуудын хамт худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00958 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Б ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ..А байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

“М к” ХХК, “К б” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М к” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “Б с” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М к” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х т” хотхоны .. тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ"- ээр “С Э Э Э” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М к” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн ..А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ..Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уул дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг  “К б” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “Б с” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар ..А, ..Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн /"К б" ХХК-ийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгүүдийг өмнөх тайлбарт хавсаргасан болно/.

Манай компани “К б” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “К б” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтанд хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К б” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт, тус банкны ажилтанд итгэмжпэл олгосноор “К б” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Ч.Б ын “Б с” хотхоны ..А байрны зоорийн давхарт байрлах 188, 199 тоот авто зогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд “М к” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ч.Б ын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Б с” хотхоны ..А байрны зоорийн давхарт байрлах ..., ... тоот авто зогсоолуудын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б ын гаргасан "“М к” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн удамж, “Б с” хотхоны ..А байрны ..., ... тоот авто зогсоолын улсын бүртгэлийн хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ч.Б миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Ч.Б миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу шүүхээс захиргааны хэрэг үүсгэжээ /хх 1-р хавтас 9-11/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “"М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601...., Ү- 220601... дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000106..., 00010... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны ..А байрны зоорийн давхарын ..., ... тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Ч.Б ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг иргэн Ч.Б ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж  гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ /хх 1-р хавтас 202/. 

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У , итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Т нар оролцжээ. Харин гуравдагч этгээд "“М к” ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.С , гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Я нар оролцжээ.  Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд "“М к” ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч, К бны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаантай талаар мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. 

Шүүхээс хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд "“М к” ХХК, К бны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өмнө шүүх хуралдааны үеэр болон бусад үед бичгээр болон амаар тайлбарыг удаа дараа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд "“М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, К бны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. 

    Маргааны үйл баримтын талаар:

1. Маргаан бүхий авто зогсоолуудыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг санхүүжүүлэх зорилгоор К бтай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа буюу барьцааны зүйлд зээлээр санхүүжүүлэн барих Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Америк сургуулийн урд /тухай үеийн нэршлээр/ 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт; 205 автомашины гараж зэргийг барьцаалсан гэдэг нь “Зээлийн гэрээ”  /хх 1-р хавтас 77-82/, “Зээлийн барьцааны гэрээ” /хх 2-р хавтас 45-46 /, гуравдагч этгээд “М к” ХХК, К бны бичгээр ирүүлсэн тайлбар /хх 1-р хавтас 92-94, 206-207/ зэргээр тогтоогдож байна.  

2. “С Э Э Э” ХХК нь К бтай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №Т07/208 тоот “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа буюу барьцааны зүйлд зээлээр санхүүжүүлэн барих “М к” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болох ..А байрыг барьцаалсан гэдэг нь “Зээлийн барьцааны гэрээ” /хх 2-р хавтас 47-48/, гуравдагч этгээд “М к” ХХК, К бны бичгээр ирүүлсэн тайлбар /хх 1-р хавтас 92-94, 203-204/, гуравдагч этгээд К б”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.  

3. “М к” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ..А дугаартай дуусаагүй буюу 55%-ийн гүйцэтгэлтэй байхад уг барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд анх эрхийн улсын бүртгэлийн Ү-220600.... дугаарт бүртгэж, гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 2-р хавтас 49/-аар тогтоогдож байна.  

4. “М к” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн айл бүрээр салгаж бүртгүүлэхтэй холбогдуулан дээр дурдсан Ү-220600.... дугаарын хувийн хэрэг бүртгэлийг хааж, уг дугаарыг болон гэрчилгээг хүчингүйд тооцсон гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаар тушаал /хх 2-р хавтас 249/-аас тогтоогдов. 

5.“М к” ХХК-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны, Зайсан ..А байрны ..., ... тоот авто зогсоолын зориулалттай 18 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М к” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220601....,  Ү-22060..... дугаарт бүртгэж, 000106...,  00010... дугаартай гэрчилгээг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон гэдэг нь хүсэлт /хх 1-р хавтас 28, 29, 43-45/, гэрчилгээ / хх 1-р  хавтас 42, 58/,  хариуцагчийн тайлбар /хх 1-р хавтас 27/ зэргээр тогтоогдож байна.

6.К б болон “М к” ХХК нь өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-/хх 1-р хавтас 66-76/-гээр ..А байрны авто зогсоолуудыг нэг бүрчлэн барьцаалсан, үүнд нэхэмжлэгчийн маргаж байгаа ..А дүгээр байрны ..., ... тоот авто зогсоол багтсан гэдэг нь тогтоогдож байна. 

Түүнчлэн “М к” ХХК-иас 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр К бтай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээний барьцаанд заасан үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд бүртгэх хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий авто зогсоолуудыг улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлд бүртгэсэн гэдэг нь  барьцаанд бүртгэх мэдүүлэг, хүсэлтүүд /хх 1-р хавтас 59-62/, хариуцагчийн тайлбар зэргээс тогтоогдов. 

7. Нэхэмжлэгч Ч.Б нь “М к“ ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” /хх 1-р хавтас 3-4/-г 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулж, маргаан бүхий авто зогсоолуудын үнийг бүрэн төлж /хх 1-р хавтас 14, 2-р хавтас 148-153/ худалдан авч, ашиглаж байна /хх 2-р хавтас 210, 211 215-220, /. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00958 дугаартай шийдвэр /хх 5-6/-ээр хариуцагч “М к“ ХХК нь иргэн Ч.Б ын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б с” хотхон, ..А байрны ..., ... тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталжээ. 

8. Нэхэмжлэгч Ч.Б нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт мэдүүлэг /хх 1-р хавтас 8/ гаргасан. 

Бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгч Ч.Б ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ /хх 1-р хавтас 7/.

Үүний дараа нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Дээр дурдсан үйл баримтыг харьцуулан дүгнэхэд:

К б болон “М к” ХХК, “С Э Э Э” ХХК зээлийн гэрээ /2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот/-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Зээлийн барьцааны гэрээ” 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ..А байрны ..., ... тоот авто зогсоолын улсын бүртгэл 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн. Мөн К б болон “М к”-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ /2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот/-ний дагуу маргаан бүхий ..., ... тоот авто зогсоолын барьцааны улсын бүртгэл 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийгджээ. 

Харин нэхэмжлэгч  маргаан бүхий авто зогсоолуудыг 2008 оноос худалдан авсан боловч уг тэдгээрийг өмчлөх эрхтэй гэдгээ 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхээр тогтоолгожээ. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаан бүхий авто зогсоолуудыг өмчлөх эрх уг тэдгээрийг барьцааны бүртгэлийг хийлгэснээс хойш үүссэн байна. 

Энэ байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж байгаа “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй байсан. Түүнчлэн барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч авто зогсоолуудыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад хүлээгээд авсан байдаг.” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна. 

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Маргаан бүхий захиргааны акт нь гуравдагч этгээд ““М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолуудын бүртгэлийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн авто зогсоолуудыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдэлтэй холбоотой байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Эд хөрөнгийн улсын бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгийн ашиглах эрхийн, барьцааны ... зэрэг төрөлтэй байхаар заажээ. Иймээс нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл улсын бүртгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэж баталгаажуулахтай холбоотой үүсэх харилцааг тусгайлан зохицуулжээ. 

Түүнчлэн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэгчийн эрх, үүрэгтэй холбоотой болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх журам зэргийг баримтлана. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтлөхөөр заажээ. Энэ хуулийн зохицуулалтаар улсын бүртгэгч эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө уг журмыг баримтлахыг улсын бүртгэгчид үүрэг болгосон байна. 

Иймээс улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мөн хэрэглэхээр байна. 

Нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.4-т тус тус заасны дагуу шүүхээр өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн маргаан бүхий авто зогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар авто зогсоолуудын өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг хариуцагч байгууллагад гаргажээ. 

Нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргах үед маргаж байгаа авто зогсоолуудыг анх баригдаж дуусаагүй байхад нь “М к” ХХК-ийн үл хөдлөх өмчлөх эрхэд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгогдсон байсан. Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээж, уг бүртгэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг К бинд барьцаалсан бүртгэлийг үндэслэн тусгай тэмдэглэл тусгагдсан байжээ. 

“М к” ХХК-ийн өмчлөх эрх нэхэмжлэгч Ч.Б т шүүхийн шийдвэрийн дагуу шилжсэн тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэгч “М к” ХХК-ийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэнэ. Гэвч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө К бны барьцаанд бүртгэлтэй талаар тухайн эд хөрөнгийн хувийн хэрэгт тэмдэглэгээтэй байхад улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.1.3-д заасны дагуу барьцаалагч этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэг гаргагчаас заавал шаардах үүрэгтэй юм. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д улсын бүртгэгч энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар заажээ. 

Үүнээс дүгнэхэд маргаан бүхий авто зогсоолуудын өмнөх өмчлөгчийн эрхийг нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэн өөрчлөхөд эрх, ашиг нь хөндөгдөх К бны зөвшөөрлийг хавсаргаагүй байхад нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл дээр дурдсан хуулийн заалтад нийцжээ. 

Маргааны үйл баримтаас маргаан бүхий авто зогсоолуудыг “М к” ХХК нь бариулж, уг барилгыг  дуусаагүй буюу 55%-ийн гүйцэтгэлтэй байхад нь “М к”-ийн өмчлөлд 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр анх бүртгэж, улмаар уг бүртгэлийг хүчингүйд тооцож, үүний дараагаар 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй байхад улсын бүртгэлд бүртгэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.5.3-д “шинээр баригдсан орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анх удаа бүртгэж баталгаажуулахад хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж  барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт,.. тусгасан байх шаардлагыг хангасан байх”, 4.11-д “Дуусаагүй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусгаж ашиглалтанд оруулсан тохиолдолд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн хувийн хэрэг гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрчилгээг сольж болно.”, 4.6-д Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ ...улсын мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, гүйцэтгэгчтэй гэрээгээ дүгнэсэн акт зөвшөөрлийг хавсаргана”,  гэжээ. 

Энэ журмын заалтаас үзэхэд авто зогсоолуудыг хөрөнгө оруулж бариулсан этгээд нь “М к” ХХК бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг барьж дуусаагүй байхад нь анхны улсын бүртгэлийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжтой. Харин иргэн Ч.Б нь авто зогсоолуудыг захиалсан этгээд бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан үед нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн бүртгүүлэхээр байна. 

Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч талаас “маргаан бүхий авто зогсоолуудын өмчлөгчийг улсын бүртгэлд анх бүртгэхдээ хөрөнгө оруулагч нь иргэн Ч.Б байгаа байдлыг үнэн зөвөөр шалгалгүйгээр ажил гүйцэтгэгч “М к” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэгчийн үйлдэл хуульд нийцээгүй” гэж нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Дүгнэхэд улсын бүртгэгчийн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хуульд нийцээгүй бөгөөд уг үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд баталгаажуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд нийцээгүй үндэслэлээр зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “М к” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601...., Ү- 220601... дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000106..., 00010... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б с” хотхоны ..А байрны зоорийн давхарын ..., ... тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Ч.Б ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг иргэн Ч.Б ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

   ШҮҮГЧ              А.САРАНГЭРЭЛ