| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0576/э |
| Дугаар | 0685 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 0685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ч.Батбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Сүхээ
хохирогч: Л.Э
шүүгдэгч: Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Д Х холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803005580593 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Д Х, 19 оны дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Х нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ногоон зоорийн хашаанд өөрийн жолоодож явсан улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслээ орхиж явахдаа бусад хүн тээврийн хэрэгсэлийг хөдөлгөхгүй байлгах арга хэмжээг бүрэн гүйцэт аваагүйн улмаас тээврийн хэрэгсэлийн арааг настай эрэгтэй Э.М хөдөлгөж улмаар тээврийн хэрэгсэл хойшоо өнхөрч тээврийн хэрэгсэлээс Э.М буух үедээ дайрагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдрийн орой 7.00 цагийн үед гэрээс гараад хот руу орох гээд явж байсан. Хуучин эцэс дээр явж байтал Эрдэнэбаатар ах хүүхэдтэй хамт гараа өргөөд зогсож байсан. Тэгээд би очоод хаана очих вэ гэж асуутал Баянзүрхийн товчоо орж хонь аваx гэж байна гэж хэлсэн. Тэгээд очоод хонь аваад, хонь янзалдаг хүнээр янзлуулсан. Би машинаа парклаад унтраасан байсан. Тэгээд хонио гаргаад дуусчихаад Э ах мах зөөгөөдхөөч гэж хэлсэн. Тэгээд хонины тал махаа машинд оруулчихаад, буцаад нөгөө махыг нь аваад ирэх хооронд ийм асуудал болчихсон байсан. Машинд ороод арааг нь мулталсан байсан. Дотор байж байхад мал гаргаж байсан хүний эхнэр нь машин чинь өнхөрч байна гэж хэлсэн. Тэгээд гүйгээд гартал машин хойшоо өнхөрөөд юм мөргөөд зогссон байсан. Хүүхэд машин зогсож байсан газраас метр гарам зайнд хэвтэж байсан гэв.
Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүүтэйгээ Баянзүрх дүүргийн товчоо гараад хонь авах гэж явсан. Тухайн үед 18 цаг өнгөрөөд 19 цаг болж байсан. Тэгээд хонь авахад тэнд байсан хүмүүс нь гаргаж өгнө гэсэн. Тэгээд би Хүдэрбаатар зогсож байхаар нь таксинд явах уу? гэж асуутал явна гэж хэлсэн. Хонь гаргаж байгаа газарт машинаа дөхүүлж, паркалж тавьсан. Хонь гаргаж байхад хүү бид хоёр гадаа байсан. Тэгээд тор аваад ир гэхээр нь аваад очтол хоёр махаа хоёр салгаад хийнэ гэсэн. Тэгээд өрөөлдүүлээд янзлууж байсан чинь эхнэр нь машин чинь өнхөрч байна гэж хэлсэн. Тэгээд харсан чинь машин хэргийн газраас бага зэрэг хөдлөөл ташуулдаад зогссон байсан. Манай хүү машин дотор орж арааг нь хөдөлгөсөн гэж хэргийн газрын үзлэг хийсэн замын цагдаагийн байцаагч, шинжээч нар хэлсэн. Шинжээчийн дүгнэлт зэргийг бид нарт хэлээгүй. Бид нар өөсрдөө араас нь хөөцөлдөж байж олж асван. Манай хүүхдийн биеийн байдал хүнд хэцүү байсан. Элэг нь бяцарсан, давсаг нь цөмөрсөн байж магадгүй гэж хэлсэн. Дэлүү хагарсан бол найдваргүй гэж байсан. Тэгээд яаралтай хагалгаанд орно гэж анх хэлсэн. Х бид хоёр аваараа татаад шууд эмнэлэг аваад явж байх замдаа түргэн дуудсан. Тэгээд дүүргийн эмнэлэг дээр түргэн ирээд гэмтлийн эмнэлэг авч явсан. Орой 11 өнгөрч байхад хагалгаанд ороод шөнө 1 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Дэлүү нь гайгүй байсан. Хэрэв дэлүү нь гэмтсэн бол амь насанд аюултай гэж байсан. Одоо манай хүүхдийн хамарнаас цус гараад байгаа. Би Х эмнэлэг дээр очоод яаж байна гээд асуугаад яв. Компьютэр томографикт харуулъя гэтэл хөдөө явж байна гээд ирэхгүй байсан. Тэгээд ирнэ гэж хэлээд ирэхгүй байж байгаад, сүүлд эхнэр хүүхдүүдтэйгээ ирээд 200.000 төгрөг өгөхөөр нь аваагүй. Одоо манай хүү их аймхай болсон. Эмчилгээний зардал 3 сая гаран болсон. Хохирол төлбөр төлөөгүй байгаа. Манай хүүхдийг 2 сар гам барих шаардлагатай гэж хэлсэн. Эхнэр маань ажлаасаа чөлөө аваад хүүхдээ сахиад эмнэлэгт хамт байсан. Би машин зарсан мөнгөөрөө эмчилгээ хийлгээд дууссан. Мах янзалсан эхнэр, нөхрийн мэдүүлэг нь Хн талд худлаа мэдүүлэг өгсөн байсан. Манай хүүхэд арааг нь салгаад хөдлөхөд нь сандраад буухдаа хаалганд нь цохигдоод унаад машин доогуур нь орсон байсан. Манай хүүхэд осол гарах үед 4 настай байсан Миний бодлоор Х араагаа дутуу оруулсан байх. Тэгээд хүүхэд жаахан оролдоход араа нь мултарсан гэж бодож байгаа гэв.
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тааврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,тээврийн хэрэгсэл саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл,бичиг, баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 2-12/
Шүүгдэгч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 25-ны орой 19.30 цагийн орчимд би өөрийн 100 марк-2 машинтай Улиастайн хуучин эцэс дээр таксинд явахаар гараад явж байтал хүүхэд дагуулсан үл таних эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод авсан. Тэгтэл Баянзүрх дүүргийн товчоо гараад хонь авах гэж байгаа юм гээд Ногоон зоорь мал худалдааны цэг рүү явсан. Мал худалдааны цэг дээр очоод нөгөө залуу нэг хонь аваад хүнээр гаргуулж янзлуулна гээд хонь гаргадаг өөр хашаа руу хонио ачаад явж орсон. Нөгөө залуу хонио гаргуулж янзлуулсан. Ингээд хонио янзлуулж эвдүүлээд би хонины цээж махыг нь аваад машиндаа аваачиж тавьчихаад буцаж очоод бөгс хэсгийг нь хонь авсан залуутай хамт аваад гарах гэтэл хонь гаргаж өгсөн хүн мөнгө төгрөгний тооцоо гээд түр саатуулсан. Тэгтэл гадаа гэдэс арилгаж байсан эмэгтэй машин чинь өнхөрчихлөө гэхээр нь гүйгээд гараад иртэл миний машин аргашаа газрынхаа уруу руу өнхөрөөд байшин мөргөөд зогссон байсан. Машин байсан газрын ойролцоо нөгөө такси барьсан залуугийн хүүхэд газар хэвтчихсэн өндийгээд байж байсан. Ингээд хүүхдийн аав гарч ирээд бид миний машинтай хамтдаа шууд Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очтол Гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай гээд түргэний машинаао явсан. Би хашаа руу ороод өгсүүр лүү склад барилгын хажууд машинаа тавьсан байсан. Машиныхаа карданыг татаагүй тавьсан. Уг нь хашаа руу ороод буухдаа машинаа түгжээд орхисон юм. Тэгээд нөгөө залуугийн махыг зөөгөөд цээж махаа аваачиж тавьчихаад буцахдаа машинаа түгжилгүй орхичихсон юм. Тэр үед гадаа тоглож байсан хүүхэд машинд ороод арааг нь оролдсон юм байлаа. Намайг машин дээрээ очиход машины араа мултарсан N дээрээ тавигдсан байсан. Эмнэлэг рүү хүүхдээ аваад явж байхад араа руу заагаад би энүүгээр оролдсон гээд байсан гэжээ. /хх-ийн 77/
Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20.00 цагийн орчимд аав Эн хамт Баянзүрх дүүргийн товчооны ойролцоо байрлах Ногоон зоорь гэх газраас хонь аваад гаргуулах гэж явсан юм. Би Тоёота марк-2 маркийн УБД улсын дугаартай автомашины урд жолоочийн эсрэг талын сандал дээр сууж байгаад 2 сандлын голд байрлах зүйлийг хойш нь таттал уг автомашин хойшоо өнхөрсөн юм. Тэгээд би айхдаа жолоочийн эсрэг талын хаалгаар үсэрч буугаад автомашиныг зогсоох гээд урд талын дугуй руу гараа хийтэл уг автомашин зогсолгүй миний гар дээгүүр бас толгойноос хөл рүү гараад явчихсан юм. Тэгээд би босож чадалгүй доош хараад хэвтэж байтал гэдэс арилгаж байсан айлын эгч харсан. Тэгээд намайг аав аваад эмнэлэг явсан. Би машинд ороод машины арааг хойш нь болгосон. Тэгтэл машин хойш өнхрөөд би машинаас буусан гэжээ. /хх-н 14-15/
Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улиастайн хуучин эцсээс Баянзүрх дүүргийн товчооны цаанаас хонь авахаар 18.00 цагийн орчимд өөрийн настай хүү М хамт такси барьсан. Тэгээд Баянзүрхийн товчооны цаад талаас хонь аваад авсан хонио нэг хашаанд оруулж гаргуулаад хонины махыг таксины жолооч залуу машиндаа аваачиж тавихаар явсан байхад хонь гаргасан хүний эхнэр нь машин өнхөрч байна гэхээр нь хартал машин зогсож байсан газраасаа хойш өнхөрөөд агуулах мөргөөд зогсчихсон манай хүүхэд газар хажуу тийшээ харсан байдалтай байж байсан. Манай хүү юм ярьж чадахгүй байсан. Бид шууд уг машинаараа эмнэлэг явсан. Манай хүүхдийн элэг бяцарч 300 грамм цус дотуур алдсан, нүүр нь зулгарсан байсан. Элгэний хагалгаанд орсон. Одоо зүгээр байж байгаад хамарнаас нь цус гардаг болсон. Нийт 5.500.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн гэжээ. / хх-н 107-110/
Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 19.30 цагийн орчимд би Улиастайн хуучин эцсээс Тоёота марк-2 маркийн УБВ улсын дугаартай автомашиныг хөлсөлсөн. Тэгээд Баянзүрх дүүргийн товчооны цаана байрлах Ногоон зоорь гэх газрын ойролцоо газраас хонь аваад тэндээсээ хонь гаргадаг хүнээр хонио гаргуудах гээд уг хашаанд буюу агуулах дээр ирсэн. Тэнд хонио гаргуулчихаад махаа уутлаад байж байтал гэдэс арилгаж байсан эмэгтэй машин ухарч байна гэж хашгирхаар нь гүйгээд гартал миний хүү М машин тавьсан байсан газрын ойролцоо хэвтэж байсан. Би хүү дээрээ очоод тэврээд ар тал руу нь цохитол дуугарч чадахгүй байснаа ааваа би үхлээ гэсэн. Тэгээд уг машиндаа суулгаад бид эмнэлэг явсан. Би хүүгээ машинд суулгаагүй гадаа нь тоглож байсан юм. Эмчилгээний зардалд одоогоор 2.0 сая төгрөг ороод байна гэжээ. /хх-н 29/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тухайн хүмүүстэй мал авахаар явж байхад нь малын зах дээр тааралдсан. Тэгээд авсан малыг нь гаргаж янзалж өгсөн. Махаа торлож байтал манай эхнэр Б /малын баас асгах гээд гарсан/ машин чинь хойшоо ухраад байна гээд хашгирхаар нь жолооч залуу бид хоёр агуулахаас гүйгээд гараад ирэхэд машин хойшоо ухраад агуулахын ханыг ар талаараа мөргөж байсан. Манай эхнэр энэ хүүхэд сонин болчихсон байна гэхээр нь би буцаж агуулах руу ороод хүүхэд чинь сонин болчихсон байна гэхэд хүүгийн аав залуу гүйгээд гарсан. Тэгээд тэд нар эмнэлэг явсан гэжээ. /хх-н 31/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр мал төхөөрч, би гэдсийг нь арилгадаг ажил хийдэг юм. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр малаа төхөөрч дуусаад би гэдсээ янзлаад дуусчихаад баасаа асгах гээд байшингийн булангаар тойртол машин өөдөөс зөөлөн өнхрөөд ирсэн. Би машин өнхөрч байна гэж орилход жолооч залуу гүйгээд гараад ирсэн. Хүүхэд машинаас 2 орчим метрийн зайнд уйлаад сууж байсан. Энэ хүүхэд сонин болчихсон байна гэхэд аав нь ууттай махаа бариад гараад ирсэн. Хүүхэд царай нь цайчихсан, сонин болчихсон байсан. Намайг анх харахад машин зөөлөн өнхрөөд рульгүй талын хаалга онгорхой бусад хаалга нь түгжээтэй байсан гэжээ. /хх-н 32/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 34/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8391 тоот шинжээчийн дүгнэлт :
1.Мн биед тархи доргилт, хэвлийн битүү гэмтэл, элэгний 7,8 дугаар сегмент задрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, эрүү, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 35/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 36,45,95-96/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 38/
Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ: Баянзүрх технкийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт:
1.Уг автомашиныг тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос, урд болон баруун хойд дугуйнуудын хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины баруун гар талын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Автомашины ерөнхий байдлын хувьд эвдрэл, гэмтэлгүй байв. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ, зүүн хойд дугуйн хээний гүний хэмжээ, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй гэрлийн гаднах цайр бүдгэрсэн байна.
2.Уг автомашин нь урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн хойд дугуйн хээний гүний хэмжээ, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй гэрлийн гаднах цайр бүдгэрсэн байна.
3.Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн хойд дугуйн хээний гүний хэмжээ, зүүн талын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй хуучин эвдрэл, гэмтэл боловч зам тээврийн осол нь уг тогтоолд дурьдсанаар автомашин хойшоогоо ухарч байх үеэр болсон учир уг зам тээврийн осолд ямар байдлаар нөлөөлсөнийг тогтоох боломжгүй байна.
4.Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Уг автомашин нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан.
5.Уг автомашин нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автомашины хурд, цаг агаар, замын нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.
6.Уг тээврийн хэрэгсэлийн хурд хэмжүүр /спидометр/ хэвийн ажиллагаатай байна. Спидометр нь ажиллахгүй тохиолдолд жолооч автомашины хурдны хэмжүүрийг хянах боломжгүй байдлаар зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой гэжээ. /хх-н 39-44/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 91/
92 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд Зам тээврийн осол гэдэг нь тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал, гэж заасан байдаг. Иймд энэ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг Ногоон зоорь гэх газар Т.Марк-2 маркийн УБВ улсын дугаартай автомашин хойшоо өнхөрч 5-н настай Э.Мн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хэрэг учрал нь Зам тээврийн осол гэх үндэслэлтэй байна.
2.Т.Марк-2 маркийн 84-16 УБВ улсын дугаартай автомашины жолооч Д.Хр нь тээврийн хэрэгсэлээ орхиж явахдаа бусад хүн тээврийн хэрэгсэлийг хөдөлгөхгүй байх арга хэмжээг бүрэн гүйцэт аваагүй байх үндэслэлтэй байна.
3.Т.Марк-2 маркийн 84-16 УБВ улсын дугаартай автомашины жолооч Д.Хр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгсэлээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 7 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
4.3 дугаар асуултаар хариулагдсан.
5.3 дугаар асуултаар хариулагдсан.
6.Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдсонгүй гэжээ. /хх-н 94/
Д.Хн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47, 119/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 48-51/ жолоочийн лавлагаа /хх-н 52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 53/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 54-62/
Д.Хт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 101-102/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 103-104/
Д.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 105-106/ зэрэг болно.
Д.Хр нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ногоон зоорийн хашаанд өөрийн жолоодож явсан УБВ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслээ орхиж явахдаа бусад хүн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байлгах арга хэмжээг бүрэн гүйцэт аваагүйн улмаас тээврийн хэрэгслийн арааг настай эрэгтэй Э.М хөдөлгөж улмаар тээврийн хэрэгсэл хойшоо өнхөрч тээврийн хэрэгсэлээс Э.М буух үедээ дайрагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Н.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...манай хүү ярихдаа би Тоёота марк-2 маркийн 84-16 УБД улсын дугаартай автомашины урд жолоочийн эсрэг талын сандал дээр сууж байгаад 2 сандлын голд байрлах зүйлийг хойш нь таттал уг автомашин хойшоо өнхөрсөн юм. Тэгээд би айхдаа жолоочийн эсрэг талын хаалгаар үсэрч буугаад автомашиныг зогсоох гээд урд талын дугуй руу гараа хийтэл уг автомашин зогсолгүй миний гар дээгүүр бас толгойноос хөл рүү гараад явчихсан юм. Тэгээд би босож чадалгүй доош хараад хэвтэж байтал гэдэс арилгаж байсан айлын эгч харсан. Тэгээд намайг аав аваад эмнэлэг явсан. Би машинд ороод машины арааг хойш нь болгосон. Тэгтэл машин хойш өнхрөөд би машинаас буусан гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/ Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8391 тоот шинжээчийн дүгнэлтээр М биед тархи доргилт, хэвлийн битүү гэмтэл, элэгний 7,8 дугаар сегмент задрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, эрүү, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж тогтоожээ. /хх-ийн 35/, Гэрч Л.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хонио гаргуулчихаад махаа уутлаад байж байтал гэдэс арилгаж байсан эмэгтэй машин ухарч байна гэж хашгирхаар нь гүйгээд гартал миний хүү Мэ машин тавьсан байсан газрын ойролцоо хэвтэж байсан. Би хүү дээрээ очоод тэврээд ар тал руу нь цохитол дуугарч чадахгүй байснаа ааваа би үхлээ гэсэн. Би хүүгээ машинд суулгаагүй гадаа нь тоглож байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 29/ Шүүгдэгч Д.Хн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Би машинаа парклаад унтраасан байсан. Тэгээд хонио гаргаад дуусчихаад Э ах мах зөөгөөдхөөч гэж хэлсэн. Тэгээд хонины тал махаа машинд оруулчихаад, буцаад нөгөө махыг нь аваад ирэх хооронд ийм асуудал болчихсон байсан. Машинд ороод арааг нь мулталсан байсан. Дотор байж байхад мал гаргаж байсан хүний эхнэр нь машин чинь өнхөрч байна гэж хэлсэн. Тэгээд гүйгээд гартал машин хойшоо өнхөрөөд юм мөргөөд зогссон байсан. Хүүхэд машин зогсож байсан газраас метр гарам зайнд хэвтэж байсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээний зардалд 3.448.700 төгрөг нэхэмжилсэнийг шүүх шүүгдэгчээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв. Хүүхдийн биеийн байдал бүрэн сайжраагүй байгаа тул цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт Д Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Х 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.Х оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэргийн улмаас Д.Хр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Хс эмчилгээний зардалд 3.448.700 төгрөгийг гаргуулж Л.Э олгох, Л.Э нь цаашид гарах эмчилгээний зардалаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН