Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,

Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,

Шүүгдэгч: М.Н/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Нд холбогдох эрүүгийн 1909001450113 дугаартай 185/2019/0288/Э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт М.Н

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч М.Ннь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг Клиент хүнсний дэлгүүр дотор хохирогч Н.Ганбатын монетон бөгж, Нокиа маркийн гар утас, нэг хайрцаг Алпен голд нэртэй шоколад зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 424.600 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нмэдүүлэхдээ: Болсон бүх зүйл бүгд үнэн. Би бүх хохирлыг барагдуулсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Ганбат /хх-ийн 15-17/, иргэний нэхэмжлэгч Ш. Туяа /хх-ийн 19-20/, гэрч Ш.Тэмүүлэн /хх-ийн 25-26/, гэрч Б.Нарантуяа /хх-ийн 23-24/ нарын өгсөн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 311-32/, шүүгдэгч М.Нямдаваагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 50/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ннь согтуугаар, хулгай хийх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Клиент хүнсний дэлгүүрт тус дэлгүүрийн эзэн хохирогч Нэмэхжаргалын Ганбатад өөрийгөө алдарт уяач Даваахүүгийн ганц хүү Баянбат байна гэж хуурамчаар танилцуулан улмаар хохирогчтой архи ууж түүнийг согтоон гартаа зүүсэн байсан хаан бугуйвч хээтэй 585-ийн сорьцтой 4.3 гр монетон бөгж, Нокиа 2630 маркийн гар утас, Alpen gold шоколад 1 хайрцаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 424.600 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч М.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Өөр нэмж хэлээд байх зүйлгүй. Би хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан. Одоо группт байдаг. Биеийн эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэх мэдүүлэг.

 

Хохирогч Н.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-нд 11 цагаас 13 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг Клиент хүнсний дэлгүүрт үл таних залуу орж ирээд өөрийгөө алдарт уяач Даваахүүгийн ганц хүү Баянбат байна гэж танилцуулан надтай Улаанбаатар гэх 0,75 архи нэг шилийг мөн 100 гр Ерөөл гэх нэртэй архийг 2 шил уугаад би тасраад унтчихсан байсан. Намайг унтсан хойно хамт архи уусан үл таних хүн миний Нокиа 2630 загварын гар утас, миний баруун гарын ядам хуруунд байсан монетон хуримын бөгжийг аваад мөн складанд байсан хайрцагтай шоколад өвөртөө хийгээд явж байх үед нь манай эхнэр Нарантуяа шоколаднуудыг хараад авсан байсан. Би өнөөдөр өөрийн 99004739 гэх дугаар руу залгаад үл таних залууд манай дэлгүүрт хүрээд ир ганц шил юм ууя гэж дуудаад Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөд Нокиа 2630 загварын гар утсаа авсан. Одоо миний монетон бөгж түүнд байгаа гэж бодож байна...бөгжөө буцааж авсан. Одоо надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчим намайг ажлаа хийж байхад Нямдаваа гэх хүн орж ирээд сайн байна уу эгч минь гээд миний нас барсан нөхрийн талаар яриад байж байгаад монетон бөгж барьцаанд тавих гэсэн юм гээд барьцаанд тавьсан. Эрэгтэй хүний монетон бөгж хуруунаасаа салгаж өгч байсан. Надад 200.000 төгрөгийн хохирол учирсан. Хүү алданги гэж байгаа нийлээд 314.000 төгрөг болно. Энэ хүнээс хохиролоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, Иргэний нэхэмжлэгч Ш.Туяагийн шүүхэд 2019.03.02-ний өдөр гаргасан: ..Нямдаваа нь бөгжний мөнгө 200 000 төгрөгийг өнөөдөр авчирч өгч иргэн Туяа намайг хохиролгүй болгосон учир энэ хүнд гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 64х/

 

Гэрч Ш.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд манай дэлгүүрийн эзэн 100 грамм архи өгсөн. Тэгээд манай дэлгүүрийн эзэн тэр үл таних хүн хоёр нэг мэдэхэд хойд камерын өрөөнд ороод архи уугаад эхэлсэн. ...тэгээд хоёулаа нэлээд согтсон. Удахгүй манай дэлгүүрийн эзэн тасраад унасан. Тэрнээс өмнө би дэлгүүрийн эзний эхнэрийг дуудсан байсан... Тэгээд байж байтал нөгөө өрөөнд юм цохиод байгаа чимээ гарсан. Би яваад ортол нөгөө үл таних хүн тэр үед хайрцагтай шокалад барьчихсан гарах гэж байсан. Би наад шоколадаа өг яах гэж байгаа юм гэсэн чинь тэр хүн өөдөөс янз бүрийн юм яриад байсан. Тэр үед манай дэлгүүрийн эзний эхнэр ирээд булааж аваад одоо гэртэй харь гэсэн. Тэгээд тэр үл таних хүн өөдөөс хэрэлдээд бид хоёрыг доромжлоод байсан. Тэгээд арай гэж гаргаад явуулсан. Тухайн үед манай дэлгүүрийн эзэн унтаж байсан болохоор монетон бөгжийг нь алга болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Клиент оноосон нэртэй дэлгүүр дээрээ ирэхэд манай нөхөр Ганбат үл таних хүнтэй дэлгүүр дээрээ архи уугаад тасраад унасан байсан. Нөгөө үл таних хүн нь хувцасныхаа ханцуйндаа Алфен голд нэртэй шоколад хайрцагтай нь нуугаад сууж байсан. Тэгээд тэрийг нь мэдээд тухайн хүнээс хураан авсан. Тэгээд манай нөхөр унтаж байгаад 16 цагийн орчим сэргээд би нөхрийнхөө гар руу харсан чинь монетон бегж нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 585-ийн сорьцтой 4.3 гр монетон бөгж, Нокиа 2630 маркийн гар утас, Alpen gold шоколад 1 хайрцаг зэрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 424.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч, амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгө олж амьдрах гэсэн шууд санаа зорилго нөлөөлжээ.

 

Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч М.Нямдавааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Нд ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөн шүүгдэгч М.Ннь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний биеийн эрүүл мэндийн болон хувийн бусад байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Н.Ганбатын зүгээс 424.600 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч М.Ннь мөрдөн байцаалтын шатанд 424.600 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Ш.Туяагийн 204.200 төгрөг  нэхэмжилснээс 200.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.