Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 00109

 

 

М.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 391 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Отгонжаргалд холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 22.080.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Цэцэгмаа

Хариуцагч: Д.Отгонжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Сарантуул

Нарийн бичгийн дарга ................ нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Отгонжаргалд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. Энэ мөнгөнүүдийг Д.Отгонжаргал нь надад дэлгүүр ажиллуулах гэж байна бараа татах гэсэн юм дор нь гаргаж өгнө мөнгө дороо эргэлддэг юм байна гэж хэлж зээлсэн юм. Д.Отгонжаргал нь үнэхээр тэр үед Уурхайчин багийн 3-11-р байрны өмнөх дэлгүүрт ажиллаж байсан ба мөн 3-9-ийн урд талд байдаг дэлгүүрийг мөн давхар ажиллуулна гэж хэлж байсан юм. Тэгээд надад дүүдээ тус болооч дэлгүүр ажиллуулбал ашигтай таньд мөнгийг чинь дор нь өсгөөд өгнө гэж хэлсэн. Тэгээд өмнө авсан мөнгөнүүдээ өгөөд байсан болохоор би итгээд дахин дахин мөнгө олж өгөөд байсан юм. Гэтэл сүүлийн мөнгө авснаасаа хойш мөнгөө өгөх нь багасаад сүүлдээ бүр өгөхөө байсан. Тэгээд намайг аргалж бай удахгүй өгнө л гэдэг байсан.Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хоёулаа тооцоо нийльө гээд авсан өгсөн мөнгөө тооцоод үлдэгдэл 33.000.000 төгрөг байна гэж нийлсэн. Ингээд бид харилцан тохиролцож үлдэх мөнгө болох 33.000.000 төгрөгийг тухайн өдрөөс эхлэн 10 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар бичгэн гэрээ байгуулсан. Отгонжаргал ч хүлээн зөвшөөрч энэ өдрөөс хойш нийт 2.250.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 13 удаагийн үйлдлээр 100.000-200.000 төгрөгөөр төлсөн байна.Мөн өмнө нь би Д.Отгонжаргалын эгч Д.Өсөхжаргалд 6.500.000 төгрөг 7 хувийн хүүтэй зээлсэн байсныг Д.Отгонжаргал төлж байна гэж нийт 8.670.000 төгрөгийг цувуулан байж төлсөн байдаг ба үүнийг дээрх зээлийн төлөлтөд оруулж тооцьё гэж бодож байна. Би 33.000.000 төгрөгөнд хүү тооцохгүй. Иймээс Д.Отгонжаргалд зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 33.000.000 төгрөгөөс дээрх 250.000 төгрөг болон 8.670.000 төгрөгийг хасч нийт 22.080.000 төгрөгийг Д.Отгонжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие иргэн М.Цэцэгмаагаас нийт 49.000.000 төгрөг увуулж, цувуулж авсан байдаг. Мөнгө авсан цагаас эхэлж би хүү үндсэн мөнгийг тухайн үед өдөр болгон хасалт хийж явдаг байсан. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр М.Цэцэгмаа эгчид тооцоо дуусгахаар очиж бид 2 миний машинд орж ирж нийт хүү үндсэн мөнгийг бодож 31.500.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш            11.000.000 төгрөгний тооцоотой байсан. Энэ мөнгийг анх би хүнд авч өгөөд хүүг нь өгч яваад өөрийн мөнгөнүүдийг дарж дуусаад өөрөөр нь өгөхөөр тохирч дансаар өгч дуусгасан. Дунд нь ганц нэг хоног зогсохоор надаас мессеж бичиж би хүнээс мөнгө авчихсан, хүн нь нэхээд байна гээд олон удаа тийм үйлдэл гарсны хариуд нь чадан ядан дуусгана би хүнээс авсан юм чинь өгнө гэж бичиж байсан. 2016 оны 06 дугаар сард надаас “Отгоо эгч нь хүмүүсийн хүүний өрөнд унаад байна хажуу ломбардны хүмүүсээс мөнгө аваад амьтан хүнд өгчихсөн байсан юм, тэр хүмүүст чамд өдрөөр нь гаргачихсан гээд хэлчихсэн тэр хүмүүс удахгүй өгнө, чи эгчдээ тус болооч гэрээ хийгээд гарын үсэг зураад өгөөч тэр хүмүүсийн итгэлийг олохгүй бол болохгүй байна” гэсэн учраас надад өмнө нь тусалсан байсан дээр нь манай хамаатан гэдгээр нь би бичгээр гарын үсэг зурж өөрийнх нь хэлж бичүүлсэн үгээр бичгээр гэрээ хийж өгсөн. Дараа нь 2015 оны 09 дүгээр сард гэрт ирж ломбардныхан мөнгө нэхээд байна чи очоод уулзаадахаач гээд би очиж уулзсан. Үлдэгдэл 14.000.000 төгрөг өгнө гээд л хэлчих тэгээд болоо, чи хүнээс мөнгө авах юм чинь тэрийг орж ирэхээр өгье гээд хэлчих би тэр хооронд аргална гэж хэлүүлж байсан. Тэгэтэл дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. Юун нэхэмжлэл юм бол гэж эхлээд гайхсан. 31.500.000 төгрөг төлөхдөө би дэлгүүр авах гэж хүнээс 42.000.000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөөрөө М.Цэцэгмаа эгчийн мөнгийг хаасан. Ингээд 42.000.000 төгрөгөө тухайн үед би төлөөд барагдуулсан. М.Цэцэгмаа нь надад 49.000.000 төгрөг зээлүүлэхийн өмнө над дээр ирж уулзсан, би тэр үед энэ хүнтэй мөнгө төгрөгний асуудалгүй байсан. Миний төрсөн эгч болох Д.Өсөхжаргалд 6.500.000 төгрөг зээлсэн. Хүнээс 15 хувийн хүүтэй авч өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын 15-нд гэж хэлсэн. Эгч чинь надад 11.800.000 төгрөг өгсөн одоо хүртэл хүү нь тасраад 8.600.000 төгрөг болчихоод байна, эгчийн дүү зохицуулах арга байна уу гэж надаас гуйсан. Би тухайн үед эгчийгээ бодоод өдрөөр нь төлж эхний сар 1.650.000 төгрөг өгсөн, дараа сард нь хүүг нь 7 хувь болгож 8.670.000 төгрөг төлсөн. Би тухайн үед эгчдээ хэлсэн. Цэцэгмаа эгчид таны мөнгийг эхэлж дуусгаж байгаа шүү та надад өгөөрэй гэж хэлэхэд эгч за гэж хэлсэн. Миний эгчид төлсөн мөнгө тусдаа төлөгдсөн байтал 2 жилийн өмнөхөөр бодож эгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж 12.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. Би энэ хүнийг эхнээсээ хүнийг хуурч мэхлэн байсан бол тухайн үед 15 хувийн хүүтэй мөнгө эгчийнхээ өмнөөс төлөхгүй байсан. Дээр нь эгчид маань анхнаасаа 7 хувийн хүүтэй зээлчихээд надаас 15 хувиар бодож хуурч авсан байсан. Би тухайн үедээ 1.650.000 төгрөг төлчихөөд одоо больё их өндөр хүүтэй юм байна гэхэд эгчээс 7 хувь болгочихлоо, дахиад хүүтэйгээ өгөөд 10 сая болчихлоо гэж хэлээд дахин би төлсөөр 8.670.000 төгрөг болсон байсан. Би өөрийн төлсөн мөнгийг өөрөөсөө, эгчийнхээ мөнгийгтусд нь төлсөн болохоор тусд нь гаргуулмаар байна. Тухайн үед эгчийн мөнгө гэж энэ хүн ийм их мөнгө төлүүлээгүй бол би давхар хүү төлөхгүй байх байсан. Эгч маань энэ хүнд нийт           11.500.000 төгрөг төлж барагдуулсан. Анх авсан мөнгө нь 6.500.000 төгрөг, 7 хувийн хүүтэй авсан байдаг гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 391 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Отгонжаргалаас 4.340.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.740.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонжаргалаас 84.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэцэгмаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Отгонжаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Уг шийдвэрээр Д.Отгонжаргал миний бие М.Цэцэгмаад 4.340.000 төгрөг төлөх болсон юм. Цэцэгмаагаас миний бие 2014.12.03-нд 10.000.000 төгрөг 15 хувийн хүүтэй,

2014.12.31-нд 12.000.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй,

2015.01.20-нд 6.000.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй,

2015.02.26-нд 10.000.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй нийт 38.000.000 төгрөгийг зээлдсэн юм. 11.000.000 төгрөгийг найздаа авч өгч байсан. Би дээрх мөнгөнүүдийг авах, надад өгөх үед зээлийн гэрээ бичгээр хийгээгүй, Цэцэгмаад сар бүр дээрх зээлсэн мөнгөнүүдэд хүү тооцож төлж байсан. 31.501.000 төгрөг үлдлээ гэхэд би Цэцэгмаа гэдэг хүнээс мөнгө зээлж төлж барагдуулсан бөгөөд 31.501.000 төгрөгийг дахин хуулж 33.000.000 төгрөг дээр гэрээ хийсэн байсан бөгөөд үүнийг үндэслэж 33.000.000 төгрөгнөөс тооцож 4.340.000 төгрөг гаргуулахаар шийдсэн нь Иргэний хуулийн зохих харилцааг зохицуулсан хуулийн зүйл хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтыг тал бүрээс нь хянан харгалзах зарчмыг алдагдуулан шийдвэрлэлээ гэж үзэж байна. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, аль эсвэл 4.340.000 төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                    ХЯНАВАЛ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.... дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 391 дугаар шийдвэрийг

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.390 төгрөгийг

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ   

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ