Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00230

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Баянхангайн 37 тоотод оршин суух хаягтай, /ЛЮ:80081411, утас: 99167476/ Хатагин овогт Очирын Тэгшбаатарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг, Эрдэнэтолгойн 35 тоотод оршин суух хаягтай, /МИ:50070214, утас:95981704/ Бөөрөлжүүт овогт Чойжингийн Дондогт холбогдох 325000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч О.Тэгшбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Дондогт 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 500 литр сүү өгсөн. Тухайн үед сүү 1 литр нь 650 төгрөг байсан тул 325000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Дондог шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ч.Дондог миний бие нь иргэн Тэгшбаатарын нэхэмжилсэн сүүний 325000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор өгч барагдуулах болно гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч О.Тэгшбаатар 325000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ч.Дондогт холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 325000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулах болно гэсэн тайлбар ирүүлсэн. Нэхэмжлэгч тал, хариуцагчийн хугацаа тогтоосон тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч О.Тэгшбаатарын 325000  /гурван зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Дондог төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Дондогоос 5200 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 5200  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч О.Тэгшбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.