Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 06

 

  Б.Батсайханы нэхэмжлэлтэй иргэний 
хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхийн шүүх
 хуралдааны бүрэлдэхүүнд: 
    
                                                                         Даргалагч шүүгч:Т.Жаргалсайхан 
                                                                    Шүүгчид: Л.Нямдорж, Л.Уламбаяр
Оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Батсайхан
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
 Хариуцагч: Б.Төмөртулга
Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм
Нарийн бичгийн дарга: Б.Одбаяр

Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 229 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Батсайханы нэхэмжлэлтэй, Б.Төмөртулгад холбогдох Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 11.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөг гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 
    
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Б.Батсайхан нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Халиун сумын Олонбулаг багийн иргэн Б.Төмөртулгатай Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 31 дүгээр байрны 2 давхарын 01 тоотод байрлах 40.8 м.кв талбай бүхий 2 өрөө хувийн сууцны зориулалттай Ү-0518001747 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Худалдагч Б.Төмөртулга нь анх байраа худалдахдаа халаалт дулаан нь сайн гэж байсан 

 


2

боловч уг байр хүйтэн, паар нь халдаггүй, паарнаас ус авсаны дараа 2-3 цаг паар нь халаад л эргээд хөрчихдөг, тогоор ажилладаг шалны халаалт авч тавьсан боловч байр нь дулаанаа хадгалдаггүй учир ямар ч нэмэргүй халаалт дулааны доголдолтой. Иймд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б.Батсайхан, Б.Төмөртулга нарын хооронд хийгдсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж урьдчилгаанд өгсөн 11.000.000 /арван нэгэн сая/ төргөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батсайхан анхан шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2015 онд Б.Төмөртулга гэх хүнээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 31 дүгээр байранд 2 өрөө байр худалдаж авсан. Тухайн байрыг авахад халаалт дулаан сайн, өөрөө амьдарч байсан гэж зарсан. Тэгээд намар сургууль ороход хүүхдүүдээ амьдруулахад халаалт муутай хүйтэн байна гэхээр нь тогоор халдаг шалны халаалт тавьсан. Шалны халаалт тавихад бас халахгүй хүйтэн байсан. Хүйтэн учраас хоол, цай хийхэд гэрт уур үүсдэг. Энэ байдлаас харахад тухайн байр хана, дээврээсээ дулаан алддаг байх гэж бодож байна. Хүйтэн, хүн амьдрах боломжгүй болсон учраас хүүхдүүдээ айлд амьдруулдаг. Иймд Б.Төмөртулгаас авсан байрны дулааныг сайн хангуулах, эсвэл худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 11.000.000 төгрөгийг Б.Төмөртулгаас гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь тухайн байрыг 2011 онд 16.000.000 төгрөгөөр худалдаж авч, 4 жил амьдарч байгаад Завхан аймаг руу гэр бүл болж явахаар болж нэхэмжлэгч Б.Батсайханд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зарсан. Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагчид дулаалга хийх, дулааны шугамыг солих талаар шаардлага тавьж байгаагүй, хүйтэн байна гэж ярьж байсан гэж ярьсан. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж 22.000.000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Урьдчилгаа 11.000.000 төгрөгийг авч түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгч дуусгахаар гэрээнд заасан. Мөнгөө авъя гэхээр халаалт болохгүй, хүйтэн байна гэсэн элдэв шалтаг тоочдог. Энэ байр нь төвийн халаалттай байр бөгөөд амьдарч байх хугацаанд халаалт хэвийн дулаахан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Батсайхан нь амьдарч байх хугацаандаа байрны дулааны асуудлыг шийдвэрлэх талаар ярьсан бол шийдэж өгч болох байсан гэж хариуцагч Х.Төмөртулга тайлбарлаж байгаа. Иймд байрны үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар Б.Батсайханы Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн11.000.000төгрөгийг хариуцагч Х.Төмөртулгаас гаргуулж, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Х.Төмөртулгаас Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.000 төгрөг, хариуцагч Х.Төмөртулгын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн190.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Төмөртулгаас 190.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батсайханд, Иргэний хэрэг шүүхэд хянан 


3

шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Батсайхан илүү төлсөн 4.050 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Б.Батсайханд тус тус олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн иржшийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, шийдвэр гаргахдаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 мөн 40.2 дахь заалтуудыг тус тус  зөрчиж шийдвэр гаргажээ. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан зохигчийн тайлбарыг нотлох баримтын хувьд үнэлээгүй. Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар өнгөрсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. 
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь хариуцагч Б.Төмөртулгад холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 11.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм эс зөвшөөрч маргаж, Б.Батсайханд холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 
Б.Батсайхан, Х.Төмөртулга нарын хооронд Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 31 дүгээр байрны 2 давхрын 1 тоотын 40.82 талбайтай 2 өрөө орон сууцыг 22.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар уг байр /орон сууцны барилга/ нь анхнаасаа дулааны шугам, сүлжээ нь доголдолтой байсан нь гэрч Б.Лхагвацэрэнгийн “...Халаалтгүй хүйтэн байсан учраас айлд очсон, пар нь сайн халдаггүй, дулаан алддаг, цахилгаанаар халдаг шалны халаалт тавьсан ч сайн халдаггүй байсан...” гэх тайлбар / х/х-ийн 49 дүгээр  тал/, гэрч Х.Балжирын “...2015 оны өвөл Б.Батсайханы эхнэр манайд ирээд муу халж байна гэхээр нь би зүгээр халж байсан. Хэрвээ муу халж байвал мэргэжлийн байгууллагад үзүүлье, 4 жил болсон байна, турба болон шугам нь муудсан байж магадгүй гэж хэлсэн...” гэх тайлбар /х/х-ийн 50 дугаар тал, гэрч Д.Шинэбаярын “...Халаалт хэвийн байсан. Өнгөрсөн жил халаалтын шугамаа засуулахдаа доторх 


4

шугамаа солиулаад тэр шугам дээр алдаа гарсан гэж засвар хийсэн, ...өнгөрсөн жил муу халсан...” гэх тайлбар /х/х-ийн 51 дүгээр тал, “Мандал голомт” ХХК-ний ерөнхий инженер Б.Хишигдоржийн  “...Есөнбулаг сумын Баянхайрхан багт байрлах 31-1 тоот байр нь манай компаний дулааны шугам сүлжээнд холбоотой ба дотор шугам сүлжээ системийн буруу холболттой өөрчлөх шаардлагатай болно. Тус байр нь дотор систем болон гадна шугам сүлжээгээ шинэчлэн солисон тохиолдолд дулааны үйл ажиллагаа хэвийн болно...” гэх тодорхойлолт /х/х-ийн 44 дүгээр тал зэргээр   тогтоогдож байна.  
Зохигчид нь худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа уг гэрээндээ эд хөрөнгийн доголдлын талаар заагаагүй, эрхийн доголдолтой байсныг худалдан авагчид мэдэгдээгүй байх тул худалдан авагч шаардах эрхээ алдаагүй байна гэж  үзнэ. 
Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг цуцалснаас үүсэх үр дагавар, эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагчийн тухайд гэрээг цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  
    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЖАРГАЛСАЙХАН
                                          ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ
                                                                                          Л.УЛАМБАЯР