Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0520

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 03 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0520

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Ц.М нэхэмжлэлтэй захиргааны

хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Н.С, улсын байцаагч Б.М, Чулуут сумын Засаг дарга П.Ж, түүний өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.М нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Н.С, Чулуут сумын Засаг дарга П.Ж, түүний өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.М нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.М нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М, тус аймгийн Чулуут сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.М 2018 оны 9 дүгээр сарын 3, 12 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ......., 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ........, ......., .........., ........ дүгээр актуудыг хүчингүй болгуулах, тус аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” ........ дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.М Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0009 дүгээр шийдвэрээр:

“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.Сн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ......, ........, ......., ...... дүгээр актуудыг хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарт холбогдох 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ......... дүгээр актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарт холбогдох 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ........ дугаар улсын байцаагч актыг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 29 дүгээр зүйлийн 29.1, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 39 дүгээр зүйлийн 39.7, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнхбатаас Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” ...... дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.М Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Архангай аймгийн хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Н.С дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаар актаар 4 хүнтэй холбоотой ...... мянган төгрөгийн төлбөр тогтоогдсон нь “Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно. Албан хаагчийг ийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно” гэснийг тус тус зөрчиж нярав Д.Н Засаг даргын Тамгын газрын үйлчлэгчийн ажлыг хавсруулан ажиллуулахдаа үйлчлэгчийн үндсэн цалингаас ......-ийг бодож олгох байтал няравын үндсэн цалингаас ...........-ийг бодож олгосноос цалингийн зөрүүгээс ....... мянган төгрөгийг илүү бодож олгосон, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аймгийн аудитын газраас алдаатай тайлан гаргасан учир шаардлагатай дүгнэлт өгсөн байхад ажлын үр дүнг харгалзалгүй санхүүгийн албаны дарга Ц.С сарын цалин .......... мянган төгрөг, нягтлан бодогч С.Ц сарын цалингаар ......... мянган төгрөг, төлбөр тооцооны мэргэжилтэн Б.О ....... мянган төгрөгийг Засаг даргын Тамгын газрын дарга асан Ц.М 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ....... дүгээр тушаалаар олгосон тул шийдвэр гаргагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ......... дүгээр актаар 4 хүнтэй холбоотой ........ мянган төгрөгийн акт тогтоогдсон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар үйлийн 6.4.1-т “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-д “Нягтлан бодох бүртгэлд бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлагаа заавал бүртгэнэ”, 20 дугаар зүйлийн 20.1.4-т “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэснийг зөрчиж Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “А” ХХК-иас .......... мянган төгрөгийн 23 м3 галын түлээ худалдан авч, няравын тайланд хий орлого авч, зарлагдахдаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шаардах хуудсанд зөвшөөрсөн дарга, нябо гарын үсэг зураагүй, хүлээн авсан галч нарын гарын үсэг хуурамчаар зуруулж зарлагадсан, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Б .......... мянган төгрөгийн 12 м3 галын түлээ худалдан авч, няравын тайланд хий орлого авч, зарлагдахдаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шаардах хуудсанд зөвшөөрсөн дарга, ня-бо гарын үсэг зураагүй, хүлээн авсан галч нарын гарын үсэг хуурамчаар зуруулж зарлагадсан.

Шалгалтын хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Засаг даргын Тамгын газрын галч н.Б, н.Б нартай уулзаж тайлбар авахад 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нярав н.Нарангэрэл гуйж байгаад 36 машин мод буюу ..... мянган төгрөгийн шаардах хуудсны хүлээн авсан нэр дээр галч н.Б өөрийнх нь нэрийг, галч н.Н, н.Б нарын нэрийг хамт бичүүлж хуурамч баримт бүрдүүлж авсан болно гэж тайлбараа өгсөн.

-2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Х” ХХК-д ...... мянган төгрөгийг жолооч Б.О буулгасан 3 машин модны төлбөрт түлш халаалтын зардлаас олгосон боловч модыг няравын тайланд орлогод аваагүй, зарцуулалтын анхан шатны баримт байхгүй,

-2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “А” ХХК-д ....... мянган төгрөгийг жолооч Б.Ч буулгасан 4 машин модны төлбөрт түлш халаалтын зардлаас олгосон боловч модыг няравын тайланд орлогод аваагүй, зарцуулалтын анхан шатны баримт байхгүй,

-2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төсвийн нэмэлт санхүүжилтийн данснаас “А” ХХК-д ....... мянган төгрөгийг сэг зэм устгалын шатахуунд олгосон гэх боловч няравын тайланд шатахууныг орлогод аваагүй, зарцуулалтын баримт байхгүй,

2016 оны 6 дугаар сарын 30-ний өдөр С.Г .......... мянган төгрөгийн шатахууныг мод татахад олгосон боловч модыг орлогод аваагүй, зарцуулалтын баримт байхгүй зэргээс акт тогтоосон болно.

Улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ........ дугаар актаар төсөв хөрөнгийг хэмнэлтгүй, үргүй зарцуулж .......... мянган төгрөгийг Засаг даргын Тамгын газрын томилолтын зардлаас зориулалт бусаар малчин залуучуудын чуулга уулзалт зохион байгуулахаар тус сумын Тамгын газрын дарга асан Ц.М эрх мэдлээ хэтрүүлэн тушаал гарган зарцуулсан төлбөр билээ.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэснийг зөрчсөн байна. Сумын малчин залуучуудын чуулга уулзалтыг Засаг даргын Тамгын газрын зардлаас гаргах ёсгүй болно.

Улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ........ дүгээр акт нь гар утсаар ярьсан ярианы төлбөрийг төсвөөс олгох журам заавар байхгүй тул Төсвийн тухай хууль зөрчигдсөн.

Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тушаал нь эрх зүйн үндэслэл буруу, гар утсаар ярьсан ярианы төлбөрийг төсвөөс олгох журам заавар байхгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагч” гэсэн ойлголт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8-д ажилтан, албан хаагчдын амралтын тухай гэсэн ямар ч хамааралгүй худлаа заалтуудыг үндэслэн гар утсаар ярьсан ярианы төлбөрийг төсвөөс олгож эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргаж төсвийн 291.0 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 17/02/13 дугаар акт нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр тушаалд Д.Д, Ц.А, Б.О, Ц.С, Э.Н ...... хувь, М.Н ........ хувь, Т.Б, Э.Д, А.Б ..... хувь, Д.Н ......, М.Н ...,

тус тус олгосон нь зарим албан хаагч нарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй, олгосон гарын үсэггүй, цалингийн цэс, жагсаалт байхгүй байна.

Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5-д “Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн ..... хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно. Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ” гэснийг зөрчсөн.

2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр тушаалд заасан 15 хүнд жилийн ажлыг дүгнэсэн гэх боловч Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг зохих журмаар дүгнээгүй, шалгуур үзүүлэлтийг нарийн тооцоогүй цалингийн сангаас урамшуулал олгож татвар суутган дансанд жагсаалтаар шууд шилжүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь хэсэг бүлэг ажилтан албан хаагчид хуйвалдан цалингийн сангийн үлдэгдлийг хувааж авсан байх магадлалтай.

Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг дүгнээд цалингийн хувиар урамшуулал олгох ёстой байтал шууд мөнгөн дүнгээр 40.0-70.0 мянган төгрөг олгохоор шийдвэр гаргаж хууль эрх зүйн актуудыг зөрчин төсөв хөрөнгийг хэмнэлтгүй, үргүй зарцуулснаас ......... мянган төгрөгийн төлбөр зөрчил илэрсэн.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн байгаа тул шийдвэр гаргасан албан тушаалтнаар төвлөрүүлэхээр шийдвэрлэв.

Улсын ахлах байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ........ дүгээр акт нь шагнал олгох тухай Тамгын газрын даргын 2013 оны 12 дугаар 25-ны өдрийн малчин залуучууд шагнах тухай 47 дугаар тушаалд ...... төгрөг, нэр бүхий 11 малчин олгосон нь Тамгын газрын төсөвт малчдыг шагнах зардал байхгүй байна. /Ногоон алт төслөөс зардал гарсан байна. 2013 оны 12 дугаар 25-ны өдрийн 48 дугаар тушаалд/

Сумын Тамгын газарт дээрх зардалд зарцуулах төсөв тусгагдаагүй төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй, үргүй зарцуулж малчин залуучуудын чуулга уулзалтад оролцсон малчин залуучуудад ......... мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж эрх мэдлээ хэтрүүлсэн байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн байгаа тул шийдвэр гаргагчаар төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон болно. Бусад арга хэмжээний зардлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах эрх үүснэ” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг дарга П.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.М ажлаас халсан.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төлөвлөгөөт хяналт шалгалт 2018 оны 3 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд суманд хийгдсэн. Хяналт шалгалтын явцад Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.М холбоотой актууд тавигдсан байдаг. Мөн ажиллаж байх хугацаандаа 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн .........., 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ....... дугаар захирамжуудаар сахилгын шийтгэл ногдуулж байсан байна.

Дээрх актуудаас авч үзэхэд удаа дараа Төсвийн тухай хуулийг зөрчиж ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар санхүүгийн 2014, 2015 оны Архангай аймгийн аудитын газраас хязгаарлалттай санал дүгнэлт, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн тогтоосон .......... дүгээр актаар үүссэн зэрэг зөрчлүүдтэй өмнө нь сонссон, үзэж танилцсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох үйл ажиллагаа явуулах мэдэгдэл хүргүүлсэн боловч Ц.М нь эс зөвшөөрсөн учраас ........ дүгээр захирамжийг үйлдсэн болно.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 2018 оны төсвийн жил эхлэхийн өмнө Засаг даргын Тамгын даргаар ажиллаж байсан Л.М үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж ажилласан.

Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.М нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д зааснаар төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэснийг ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчсөн учраас ажлаас халсан болно.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна” гэжээ.

Тав. Хариуцагч Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын өмгөөлөгч Ц.Б дээрх шийдвэрийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх маргаан бүхий 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ....... дүгээр актыг “хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа “2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ........, ........., .........., ........... дүгээр актуудыг танилцаагүй, нэхэмжлэгч талд мэдэгдээгүй тайлбарлаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7, 5.9, 5.17, 10 дугаар зүйлийн 10.12.2, Засгийн газрын 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 5.2, 7.5-д заасныг зөрчсөн байна” гэж буруу болсон байна

Учир нь нэхэмжлэгч Ц.М 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн маргаан бүхий 4 актуудыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн актын адил танилцуулж, мэдэгдсэн юм.

Мөн Чулуут сумын Засаг дарга нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн "Ажлаас халах тухай” .......... дүгээр захирамжийг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй Ц.М шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаж, маргаан бүхий захиргааны акт гаргах талаар сонсох ажиллагаа хийж, тэмдэглэл хөтлөн, актыг мэдэгдэл хүргүүлж Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулийг зөрчөөгүй байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24 өдрийн 109/ШШ19/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Нэхэмжлэгч Ц.М нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С, улсын байцаагч Б.М нарт холбогдуулан гаргасан 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ....... дугаар актыг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзаж хэрэгсэхгүй болгуулсан нь 2015 оны аудитын шалгалтаар төлбөр тавигдсан актын төлбөрийн барагдуулалт гүйцэтгэлийг хангахын тулд нягтлан бодогч С.Ц, нярав Д.Н, Санхүү албаны дарга Ц.С, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Б.О нарын нэрээр ........... төгрөгийг урамшуулал хэлбэрээр гаргаж төсвийн мөнгийг өөрийг нь өөрөөр нь барагдуулсан нь ашиглалтын шинжтэй байгааг шүүн тогтоолгох,

2.Улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн .........., 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ......., .........., ........, ........ дүгээр актуудын зөвхөн Ц.М холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүх хуралдаанд мэтгэлзсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Б.М, Н.С нарын акт нь хууль эрх зүйн үндэслэлтэй үнэн бодиттой байгаа нь тогтоогдож байхад нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай маргаагүй, энэ талаар шүүх хуралдаанд мэтгэлцээгүй актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нарийвчлан гаргаж тайлбарлахгүй байсан нь хүлээн зөвшөөрч байсан юм.

2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ......, ........., ........, ......... дүгээр актуудыг Ц.М 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр нягтлан бодогч Г.Б дэлгүүр дээрээ байхад нь авч очиж танилцуулж актын 1 %-ийг өгсөн гэтэл “би авахгүй, уншихгүй, гарын үсэг зурахгүй” гээд урдаас нь “шидэх шахуу увайгүй үйлдэл гаргаж байна” гэж ирсэн. Энэ байдал нь шүүх хуралдаанд хөдөлгөөнгүй нотлох баримтууд гарч ирэхэд ямар ч тайлбар өгч чадахгүй хүлээн зөвшөөрч байгаа нь нотлогдсон юм.

Маргаан бүхий асуудалтай холбогдолтой нягтлан бодогч С.Ц, нярав Д.Н, Санхүү албаны дарга Ц.С, Тамгын газрын дарга Л.М нар тус бүрт тавигдсан актыг хүлээн зөвшөөрч мэдэгдлийг авч гарын үсэг зурсан бөгөөд “төлбөрийг барагдуулна” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл Ц.М зөвхөн өөрт холбогдолтой хэсгээ тасдан авч хүчингүй болгуулах гэж улайрч байсан бөгөөд нотлох баримтаар үйлдлээ нарийвчлан тайлбарлаж чадахгүй, нотлох баримтгүй байсан зүйлд хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Учир нь хүн бүхэн хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй гэтэл дээр дурьдсан нэр бүхий хүмүүс актаар тавигдсан төлбөрийг төлж байдаг. Төсвийн 1-р гарын үсгийг зурж захиран зарцуулж байсан хүн хүчингүй болгуулж байдаг нь хууль эрх зүйд нийцэхгүй байгааг улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн .......... дүгээр акт хүчинтэй хэвээр үлдсэн нь найз нөхдийн данс руу хуурамчаар баримт бүрдүүлж төсвийн мөнгийг шилжүүлсэн нь нотлогдсон учраас акт хүчинтэй үлдсэн.

Иймд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 1 дэх заалтыг үндэслэсэн захирамж хүчинтэй гэж үзэж байгааг тогтоолгох, мөн Ц.М зарим төсвийн болон эд хөрөнгийн, албан тушаалын, гэмт хэргийн шинжтэй асуудал нь Цагдаагийн байгууллагад эрүү үүсгэн шалгагдаж байгаа гэдэг мэдээллийг Эдийн засгийн албаны мөрдөн байцаагч н.В Засаг дарга бид хоёрыг асуухад хэлж байсан.

Актын биелэлтийг хангуулах үүрэг авсан миний хувьд удаа дараа шаардаж байхад зарим хэсэг нь биелүүлж гол толгойлж байсан хүний төлбөрийг хүчингүй болгосон Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байгууллагыг хохиролгүй болгуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ”, 5.7 дахь хэсэгт “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж тус тус заасан, гэтэл сумын малчин залуусын чуулга уулзалтад ........ төгрөг, сумын Засаг дарга болон Төрийн сангийн газрын дарга нарын гар утасны ярианы төлбөрт ........... төгрөг, нэр бүхий 15 хүнд олгосон урамшуулалд ........... төгрөг, малчин залуусын шагналд .......... төгрөг олгосныг төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй, үргүй зарцуулсан гэсэн үндэслэлээр дээрх зардлыг гаргах шийдвэр гаргасан нэхэмжлэгч Ц.М төлүүлэхээр шийдвэрлэж, улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 4 удаагийн акт гаргахдаа хяналт шалгалтын ямар нэгэн удирдамжгүй хийсэн байна.

Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны аудит, хяналт шалгалтын 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 4 дүгээр удирдамжид Чулуут сумын төсөвт байгууллагуудын 2015-2017 оны санхүү, төсвийн хөрөнгийн захиран зарцуулалтын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг мөн оны 3 дугаар сарын 12-ноос 19-ний өдрийг хүртэл календарийн 8 хоногт хийж гүйцэтгэхээр хугацааг тогтоосон, улмаар 3 дугаар сарын 26-ны өдөр 5 дугаар  хяналт шалгалтын танилцуулга бичигджээ.  

Харин хариуцагчийн зүгээс дээрх удирдамжийн хүрээнд 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн актууд гарсан гэдэг ч, хэрэгт удирдамжийг сунгасан талаар ямар ч баримт авагдаагүй, сунгаагүй болох нь тогтоогддог.

Түүнчлэн нэхэмжлэгчийг буруутгасан санхүүгийн зөрчлүүд нь хувийн эрх ашгийн төлөө бус, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан, санхүүжилтийн хувьд ихэнх нь төсвөөс биш “Ногоон алт” төслөөс гарсан зардлууд байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг ажлаас халах хэмжээний зөрчилд үл хамаарна.

Цаг хугацааны хувьд маргаан бүхий актууд 2018 оны 3 дугаар сарын 20, 4 дүгээр сарын 5-ны өдөр гарсан байхад нэхэмжлэгчийг хүүхэд асарсны чөлөөтэй байх хугацаа дууссаны дараа эрхэлж байсан ажилд нь авахгүй, өөрөөр хэлбэл одоогийн актууд тавигдсантай холбогдуулан хариуцагчаас төсвийг зориулалтын бусаар үргүй зарцуулсан гэж буруутгаж байсан ч 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ........ дугаар захирамжаар Ц.М хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд нь мөн өдрөөс эхлэн томилсон байдаг.

Үнэхээр л нэхэмжлэгчийг буруутгах хангалттай үндэслэл байсан гэж үзвэл ийнхүү томилох бус харин үүрэгт ажлаас нь халах шийдвэрийг энэ үед гаргах боломжтой атал томилсноос хойш 10 гаруй хоногийн дараа улсын байцаагчдын актуудыг үндэслэн халсан нь анхнаасаа нэхэмжлэгчийг халахад чиглэгдсэн шийдвэр гэж дүгнэхээр байна.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1132 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээс үзэхэд Ц.М нэхэмжлэлтэй тус аймгийн Чулуут сумын Засаг даргад холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс одоогийн маргаан бүхий актуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байсан ч нэхэмжлэлийн зарим хэсэг хангагджээ.

Иймд 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ......, ........., ,....... .............. дүгээр актуудыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.  

Харин удирдамжийн хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын явцад гарсан 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ........... дүгээр актыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх актыг хэвээр үлдээсэн ч, энэ нь нэхэмжлэгчийг ажлаас халах хэмжээний зөрчил биш, угтаа түлээ татахтай холбоотой санхүүгийн бичиг баримтын бүрдлүүд нь Тамгын газрын даргаас илүүтэй санхүүгийн алба, нягтлан бодогчтой шууд холбоотой, түүнчлэн уг зөрчлийг одоогийн Тамгын газрын дарга, гуравдагч этгээд Л.М, мөн бусад албан хаагчдад холбогдуулж тавьснаас үзэхэд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Н.С, Чулуут сумын Засаг дарга П.Ж, түүний өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН