Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 00134

 

                               П.Баттөрийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Баттөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Батбаатар, Б.Шарав нарт холбогдох

“Эрдэнэт үйлдвэр ХХК-н Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, бага хурал зохион байгуулах комиссын Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмыг тус тус хүчингүйд тооцуулах, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, Фэйсбүүк, Хөдөлмөр, Нар туссан цаг сонинуудад гаргасан мэдээллийг албан ёсоор няцаахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Баттөр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн

Хариуцагч Н.Батбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны дүрмийн 2.1, 2.3, 4.11, 5.10, 6.1 дэх заалтуудыг зөрчин татвараа төлөөгүй 15 хүнийг дүрмийн бусаар санал таслах эрхтэйгээр оролцуулж, хурлыг удирдуулсан мөн удирдах зөвлөлийн гишүүн болон тэргүүлэгчээр сонгосон. 20 хүн тутмаас нэг төлөөлөгч сонгон хуралд оруулах гишүүдийн гаргасан саналыг үл хүндэтгэж нэр дэвшигч П.Баттөрийн сонгогдох эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцох, Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөр миний нэр төрийг хуралд оролцогчдын өмнө гутаан доромжилж, ҮЭ-ийн Холбооны фэйсбүүк болон МҮЭ-ийн Холбооны 200 000 гаруй гишүүдэд тараагддаг Хөдөлмөр сониноор нэр төрийг гутаан доромжлох үйл ажиллагаа явуулсан учраас нэр төрөө сэргээлгэх, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг хүчингүй тооцох, Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөрийн нэр төрийг сэргээх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Баттөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчлөхдөө: Нэхэмжлэгч П.Баттөр миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хариу тайлбарыг хариуцагч Н.Батбаатар ирүүлсэнтэй ҮЭ-ийн Холбооны дарга, тэргүүлэгч Н.Батбаатараас гадна бага хурлыг зохион байгуулах Комиссын дарга Б.Шарав нарыг хамтран хариуцагчаар татах нь зүйтэй байна. Учир нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-н ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчид нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14 тоот тогтоолоороо 8 дугаар бага хурлыг зохион байгуулах комисст үүрэг болгожээ. Хурал зохион байгуулах Комиссоос Удирдах зөвлөлийн 56 гишүүнээ шууд оролцуулахаар давуу эрхийг тогтоож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Төлөөлөгч сонгох журмын 2 дугаар зүйл нэр дэвшүүлэх 2.3-т Анхан шатны нэгжийн ҮЭ-ийн хорооны тайлан, тайлан сонгууль, ҮЭ-ийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох хуралд ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчид, хурал зохион байгуулах комисс оролцоно гэж заасны дагуу Холбооны тэргүүлэгчид хурал зохион байгуулах комиссын гишүүд төлөөлөгчийг сонгохдоо ҮЭ-ийн татвараа /дэм/ төлж байгаа ҮЭ-ийн гишүүн эсэхэд хяналт тавих байсан энэ ажиллагаа огт хийгээгүй ба үзэмжээр асуудлыг шийдвэрлэж, Удирдах зөвлөлийн 56 гишүүнийг Бага хуралд шууд оролцож байгаа нь Бага хурал хууль ёсны болох байх, хурлын шийдвэр хууль журмын дагуу байх боломжийг хаасан байгаа.

Иймд П.Баттөр миний нэр дэвшигчийн өрсөлдөх эрхийг хязгаарласан нь хууль зөрчсөн тул Бага хурал зохион байгуулах Комиссоос гаргасан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ний ҮЭ-ийн Холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ҮЭ-ын холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журамыг тус тус хүчингүйд тооцуулах шаардлагатай, мөн нэр төр сэргээлгэх хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Мөн П.Баттөр ньХүдрийн Ил уурхайн ҮЭ-ийн Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийн дагуу Ил уурхайн МҮЭ-ийн 445 гишүүний санал дэмжлэгээр тус үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны даргад нэр дэвших үүрэг хүлээсэн юм. Гэтэл хариуцагч нар санаатай үйлдлээр П.Баттөр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нэг биш удаа хэвлэл, мэдээлэлийн хэрэгслээр гутаан доромжилж байгааг хүлцэн тэвчих боломжгүй байх тул ИХ-ийн 21 дүгээр зүйл Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зааснаар П.Баттөр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаан доромжилсон буруутай үйлдлээ хүлээж, фэйсбүүк, Хөдөлмөр, Нар туссан цаг сонинуудад гаргасан мэдээлэлийг албан ёсоор няцаахыг Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны 8 дугаар бага хурал зохион байгуулах комиссын дарга Б.Шарав, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны дарга Н.Батбаатар нарт даалгах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.Батбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дүрмээр Холбооны бага хурал, бага хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийг эрх хэмжээ буюу хэлэлцэж шийдвэрлэсэн ээлжит 8 дугаар бага хурлыг зарласан, хуралд бэлтгэх комисс байгуулсан болон комиссын үйл ажиллагаа, 8 дугаар бага хурлын эрх хэмжээг би сонгуульт ажилтны хувьд дангаар төлөөлөх ямар ч боломж байхгүй юм. Нөгөө талаар ҮЭ-ийн Холбооны Тэргүүлэгчдийн бие даан шийдвэр гаргах хамтын удирдлагын эрх бага хуралд бэлтгэх комиссын үйл ажиллагаа, анхан шатны ҮЭ-ийн байгууллага, ҮЭ-ийн ахмад ажилтнуудаас Бага хурлын төлөөлөгч сонгох ажпыг дэглэн найруулсан, нэгэнт сонгогдож мандат авсан төлөөлөгчдийн бүрэн эрхэд нөлөөлсөн зүйл байхгүй болохоо хариуцлагатайгаар тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлд дурдсан ҮЭ-ийн холбооны хамтын удирдлагын эрх хэмжээний асуудлуудаар миний бие хариуцаж тайлбар өгөх боломжгүй байна.

Харин П.Баттөрийн ҮЭ-ийн хяналтын байгууллагад гаргасан гомдол, түүнийг судлах магадлах шаардлага гарсантай холбоотойгоор хуралд бэлтгэх комисс шийдвэрлэж Бага хурлын товыг дахин зарлаж хойшлуулсан байгаа. Иргэний хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль тогтоомжоор хууль ёсоор сонгогдсон Тэргүүлэгчид, дарга нь дараагийн Тэргүүлэгчид, даргыг сонгогдох хүртэл бүрэн эрх нь хадгалагддаг болно. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн сонгон авсан хариуцагчийг тодруулан зөвхөн ҮЭ-ийн холбооны дарга Н.Батбаатар надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа бол энэ тайлбараар хэргийг шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Б.Шарав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие дараах учир шалтгааны улмаас ҮЭ-ийн Холбоо болон бага хурлын өмнөөс хариуцлага хүлээх этгээд биш болно. Миний бие ҮЭХ-ны Тэргүүлэгчдээс Бага хуралд бэлтгэх комиссыг байгуулахад бүрэлдэхүүнд нь орсон бөгөөд би ҮЭ-ийн сонгуультан, орон тооны мэргэшсэн ажилтны хувьд ҮЭ-ийн хамтын удирдлагын зүгээс даалгасан ажил, үүргийг хүлээн авч биелүүлэх ёстой. Комисс 2015 оны 05 дугаар сарын 07-ны анхны хурлаараа Бага хуралд төлөөлөгч сонгох журам, ҮЭХ-ны даргад нэр дэвшүүлэх журмыг хэлэлцсэн. Энэ хуралд комиссын 19 гишүүнээс 15 нь оролцсон бөгөөд тэдэнд журмын төслийг тарааж, саналыг хэлэлцсэний дүнд комиссын гишүүд зөвшөөрч баталсан болно. Энэ журмыг бүх анхан шатны ҮЭ-ийн хороодод хүргүүлж, төлөөлөгч сонгоход хэрэгжүүлсэн болно. Комисс нь ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчдээс байгуулсан түр ажлын хэсэг бөгөөд эрх, үүрэг нь 8 дугаар бага хурлыг удирдах Тэргүүлэгчид сонгогдсоноор дуусгавар болсон ба бага хуралд ямар нэгэн эрх эдэлсэн зүйл байхгүй. Б.Шарав миний бие ганцаараа шийдвэр гаргасан ямар ч асуудал байхгүй тул би шүүхийн өмнө ҮЭ-ийн Холбооны өмнөөс хариуцах зүйл байхгүй. Комисс ахмад болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүмүүс, тэтгэвэрт гарсан ҮЭ-ийн сонгуульт ажлыг олон жил хийсэн хүмүүс ҮЭ-ийн эрх барих хуралд оролцох хүсэлтийг байнга гаргадаг, өмнө нь хуралд оролцуулж байсан жишгээр 15 хүний квот тогтоож өгсөн. Удирдах зөвлөлийн 56 гишүүний хувьд өмнөх бага хурлаас хойшхи хугацаанд ҮЭ-ийн Холбооны хамтын удирдлагыг хэрэгжүүлж байсан сонгуультнууд тул энэ бага хуралд ҮЭ-ийн Холбоо тайлангаа тавьж, үнэлэлт авах ёстой тул төлөөлөгч байх нь зүйтэй гэж үзэж журамд тусгасныг комиссын гишүүд зөвшөөрсөн. Энэ асуудлаар бага хурлаас өмнө болон бага хурал дээр гомдол гарч хянан шалгах комиссоор шалгуулсан зүйл байхгүй тул одоо шүүх зөв, буруу гэх боломжгүй. Иймд           П.Баттөрийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шийдвэрээр: Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбоо /Н.Батбаатар, Б.Шарав/ нь нэхэмжпэгч П.Баттөрийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан болохыг тогтоож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 21 дүгээр зүйлийн 21.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.Баттөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, фэйсбүүк, Хөдөлмөр, Нар туссан цаг сонинуудад гарсан мэдээллүүдийг албан ёсоор няцаахыг даалгах, бага хурал зохион байгуулах комиссын Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмыг тус тус хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.Баттөр Эрдэнэт үйлдвэр ХХК-н Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Баттөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Батбаатар давж заалдсан гомдолдоо:

П.Баттөрийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн холбоо, уг холбооны дарга Н.Батбаатар, орлогч дарга Б.Шарав нарт хариуцагдах иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 703 тоот шийдвэрийн зарим буюу тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.П.Баттөр 2015 оны 07 сарын 04-нд шүүхэд өгсөн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа "15 хүнийг дүрмийн бусаор оролцуулсан, 20 хүн тутмаас нэг төлөөлөгч сонгон хуралд оролцуулах саналыг үл хүндэтгэн нэр дэвшигч

П.Баттөрийн сонгогдох эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр 2015-06-19-нд хуралдсан ээлжит 8 бага хурлыг бүхэлд нь хүчингүйд тооцуулах" гэж тодорхойлжээ.

Тэрээр 2015.08.24-өөр өдөрлөсөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчлөхдөө энэ шаардлагаа дэмжин хэвээр хадгалаад нэмж хоёр шаардлага гаргасан байна. Эдгээр шаардлагыг хариуцагч тал албан ёсоср гардан авч, хариу тайлбараа болон няцаахад чиглэсэн нотлох баримтаа ИХШХШТ хуульд заасан журмаар шүүхэд гаргасан.

Түүний энэ хүсэлт нь нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагынх нь үндэслэл байсан бөгөөд тэрхүү шаардлагаасаа татгалзсан бол үндэслэлээсээ татгалзсан гэж үзэх ёстой. Ийм ч учраас ИХШХШТ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгчид нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлээ өөрчлөх эрхийг олгосон байна. Хэрвээ П.Баттөр иргэнийх нь хувьд сонгогдох эрхийг нь ҮЭ-ийн байгууллага болон түүний сонгуультан зөрчсөн гэж үзэж байгаа бол ИХШХШТ хуульд заасан журмаар энэ шаардлагаа бичгээр гаргаж, тэмдэгтийн хураамж төлж, бүрдүүлбэр хангах, шүүх энэ шаардлагыг нэхэмжлэлийн нэмэлт шаардлагад зааж татсан хариуцагчид гардуулж хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргах боломжийг олгох ёстой. Хуульд заасан журмыг зөрчин маргааны нэг тал давуу эрх эдлэх боломжгүй. П.Баттөрийн шүүх хуралдаан дээр хүсэлт гэж хэлсэн тэр хэсгийг шүүх нэхэмжлэлээ дэмжсэн тайлбар гэж үзэх байтол нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж тусгайлан шийдвэрлэсэн нь буруу байна.

4. Монгол Улсын Үндсэн хуульд 14 дүгээр зүйлийн 14.2 гэсэн заалт байхгүй. Харин арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлах гэж байгаа бол П.Баттөрийг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй бөгеөд П.Баттөр ч өөрийгөө Үндсэн хуулийн дээрх хэсэгт зааснаар ялгаварлан гадуурхсан тухай гомдол нэхэмжлэл гаргаагүй. Харин хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй болон зөрчсөн гэх асуудал хууль зүйн агуулгын хувьд ялгаварлан гадуурхах гэдгээ опг өөр ойлголт юм. Түүнчлэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг баримталсан нь ч буруу.

Иймд Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны 703 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулна уу.

                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг

хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр  тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Баттөр шүүхэд анх Эрдэнэт үйлдвэр ХХК-н Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг хүчингүйд тооцуулах, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай,  2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит 8 дугаар бага хуралд төлөөлөгч сонгох журам, тус холбооны даргад нэр дэвшигчийг бүртгэх журмыг тус тус хүчингүйд тооцуулах, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр фэйсбүүк, Хөдөлмөр, Нар туссан цаг сонинуудад гарсан мэдээллүүдийг албан ёсоор няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг  тус тус гаргасан байх ба шүүх Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбоо /Н.Батбаатар, Б.Шарав/ нь нэхэмжпэгч П.Баттөрийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан болохыг тогтоож, нэхэмжлэгч П.Баттөр Эрдэнэт үйлдвэр ХХК-н Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан ээлжит 8 дугаар бага хурлыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурьдаж бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Баттөр Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх  баримт хэрэгт авагдаагүй ба түүний шүүхэд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 9 дүгээр сарын 7-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай шаардлагуудад огт тусгагдаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч П.Баттөр нь Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан болохыг тогтоолгох тухай шаардлагаа хэзээ, хэрхэн гаргасан талаар тодруулаагүй өөрөөр хэлбэл энэхүү шаардлагыг шүүхэд өмнө гаргасан аль нэг шаардлагаа өөрчилж гаргасан эсхүл шаардлагаа нэмэгдүүлсэн талаар тодруулах ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбоо /Н.Батбаатар, Б.Шарав/ нь нэхэмжпэгч П.Баттөрийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан болохыг тогтоож, шийдвэрлэсэн нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Тухайлбал шүүх нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн тохиолдолд хариуцагчид тухайн шаардлагын талаар хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрхийг нь хэрэгжүүлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 25.2.2, 6 дугаар зүйлийн  6.3, 6.4-т заасныг зөрчиж, хэргийн оролцогчийн мэтгэлзэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох эрхийг нь хязгаарласан гэж үзэхээр байна.

Түүнчлэн шүүх иргэний хэрэг үүсгэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Батбаатар, Шарав нарыг  оролцуулсан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбоо /Н.Батбаатар, Б.Шарав/ нь нэхэмжпэгч П.Баттөрийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан болохыг тогтоож гэж шийдвэрлэсэн ойлгомжгүй болжээ.

Үүнээс үзэхэд шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй ба  “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн холбоог  Батбаатар Шарав нар төлөөлөн оролцож байгаа эсэх, эсхүл  нэхэмжлэлийн аль шаардлагад Батбаатар, Шарав нар хариуцагчаар оролцож байгааг тодруулах шаардлагатай байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагууд, түүний агуулгын эрх зүйн үндэслэл болон хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, маргааны үйл баримтанд  зайлшгүй ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоогоогүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл хангалттай байгаа тул шүүхийн болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.Батбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ