Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 15

 

           

 

 

 

 

 

 

 

Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Т.Нансалмаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          И.Отгонсүрэн

Нарийн бичгийн дарга                 А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2016 1900 0843 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын харъяат, 1980 оны 05 дугаар сарын 03-нд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн  хамт Төв аймгийн Жаргалант сумын  Өгөөмөр 2 дугаар багийн Өгөөмөр 2-5 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил, 02 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацагаар тэнсэж хянан харгалзсан, Сартуул овгийн Норжинсүрэнгийн Гансүмбэр, /РД:НМ80050313/.

Монгол улсын харъяат, 1987 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 30 настай, бүрэн  дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн  хамт Төв аймгийн Жаргалант сумын  Өгөөмөр 2 дугаар багийн Салхитын 7-10 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Баатарын Энхмандах, /РД:НМ87111211/.

 

Шүүгдэгч Н.Гансүмбэр нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн  нутаг ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газарт цахилгаан хөрөө хэрэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3.422 метр/куб нойтон нарс мод бэлтгэн байгаль орчинд 1.570.698 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Энхмандах нь 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг, ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газраас шүүгдэгч Н.Гансүмбэрийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3.422 метр/куб нойтон нарс модыг Г.Батбаярын эзэмшлийн 30-99 УНН улсын дугаартай “Ниссан кондор” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр Улаанбаатар хот руу тээвэрлэн байгаль орчинд 1.570.698 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ны 42 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Сартуул овгийн Норжинсүрэнгийн Гансүмбэрийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсанаас байгаль орчинд 1.570.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, Боржигон овгийн Баатарын Энхмандахыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авсан, тээвэрлэснээс байгаль орчинд 1.570.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овгийн Норжинсүрэнгийн Гансүмбэр, Боржигон овгийн Баатарын Энхмандах нарыг 1/нэг/ жил, 8 /найм/ сарын  хорих ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын   хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт оногдуулсан  1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хорих ялыг ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж,

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт  үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Н.Гансүмбэр, Б.Энхмандах нар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Батбаярын эзэмшлийн 12 сая төгрөгийн үнэлгээ бүхий 30-99 УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгсэл, Б.Энхмандахын гэр бүлийн дундын өмчлөлийн 25 сая төгрөгийн үнэлгээ бүхий Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Салхитын 7 дугаар гудамжны 10 тоотод байрлах Ү-1414000530 дугаарын гэрчилгээ бүхий 110 м/кв бүхий амины орон сууц 1 ширхэг, Н.Гансүмбэрийн эзэмшлийн 150.000 төгрөгийн  үнэлгээ бүхий 14 инчийн улаан өнгийн телевизор 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий ДДэш тв сувгийн станц 1 ширхэг тус бүрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  энэ хэрэгт битүүмжлэгдсэн, хууль бусаар бэлтгэсэн 1.570.698 / нэг сая таван зуун далан мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийн үнэлгээ бүхий 29 ширхэг, 3.422 мет/куб нойтон нарс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Wanglong” гэсэн бичиг бүхий 80.000 /наян мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг худалдан борлуулж, улсын орлогод оруулахаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 30-99 УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийн 01023888 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг  шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгаж,

Энэ хэрэгт Н.Гансүмбэр, Б.Энхмандах нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Н.Гансүмбэр нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн  нутаг ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газарт цахилгаан хөрөө хэрэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3.422 метр/куб нойтон нарс мод бэлтгэж, худалдан байгаль орчинд 1.570.698 төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Энхмандах нь 2016 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг, ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газраас шүүгдэгч Н.Гансүмбэрийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3.422 метр/куб нойтон нарс модыг Г.Батбаярын эзэмшлийн 30-99 УНН улсын дугаартай “Ниссан кондор” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр Улаанбаатар хот руу тээвэрлэн байгаль орчинд 1.570.698 төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогдсоныг тус аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулан, нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж тогтоосон байна.

Аймгийн прокурорын газраас Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 24-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 42 дугаартай шийтгэх тогтоол гаргасныг хүлээн авч ХЯНАВАЛ: Анхан шатны шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байх тул эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна. Тухайлбал: Шүүгдэгч Б.Энхмандахын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Ниссан Кондор” маркийн 30-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Г.Батбаярт буцаан олгохоор шийдвэрлэсэн атлаа уг тээврийн хэсэгслийн үнэ болох 12.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулах талаар шийтгэх тогтоолд заагаагүй байна. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 24-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар, мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив”  гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд  хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

     Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “Ниссан Кондор” маркийн 30-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг  12.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Батбаяраас “...2014 онд 6 сая төгрөгөөр худалдаж авсан машин...” гэж мэдүүлснээс үзвэл тээврийн хэрэгслийн үнэлгээний талаар хэт зөрүүтэй нөхцөл байдал илэрсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Wanglong” гэсэн бичиг бүхий цахилгаан хөрөөг үнэлүүлээгүй буюу зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй, дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалт гүйцэд биш хийгдсэн  байна.

Иймд дараах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзэв.  Үүнд:

1. “Ниссан Кондор” маркийн 30-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг     хууль ёсны эзэмшигч Г.Батбаяраас үнийн саналыг авч, дахин шинжээч томилж үнэлгээг тогтоолгох,

2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн  “Wanglong” гэсэн бичигтэй   цахилгаан хөрөөний үнэлгээг шинжээч томилж  тогтоолгох зэрэг болно.

Мөн мөрдөн байцаагч  2015 оны 11-р сарын 28-ны өдөр “Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол “ /хх-30/ гаргасан байх ба уг тогтоолын  Тогтоох  хэсгийн 1-д “Н.Болорчулууны унаж явсан 44-49 ТӨА улсын дугаартай Х.Маяти маркийн машины үнэлгээг Жаргалант сумын үнэлгээний комиссоор үнэлгээ хийлгэхээр тогтов” гэсэн нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй эзэн холбогдогчийн тээврийн хэрэгсэлд  үнэлгээ хийлгэхээр  алдаатай тогтоол гарсан байна.      

            Дээрх байдлаас дүгнэн үзвэл шүүхийн шийтгэх тогтоолд  дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитойгоор үнэлэлгүйгээр тогтоол гаргасан, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш үнэлэлгүйгээр тогтоол гаргасан, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй   байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  нэмэлт мөрдөн байцаалтын хийлгэхээр буцааж, улсын яллагчийн “шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн прокурорын газар буцаасугай.

2. Улсын яллагчийн  “шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн” эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                        ШҮҮГЧИД                              Г.БОЛОРМАА

                                                                                               Т.ЭНХМАА